#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.26.18 3:54 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 26 posts ] 
Author Message
PostPosted: Aug.10.18 8:18 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
Энэ захиалгат аллага бололтой.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Aug.10.18 9:09 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11735
Location: universe
Mungunuus bolj hun alahaas butsahgui nohduud

_________________
i am no1


Top
   
PostPosted: Aug.10.18 11:01 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 2054
space wrote:
Mungunuus bolj hun alahaas butsahgui nohduud


наймаа ч болтугай хийгээд мөнгө босгох чадваргүй юмнууд амьдралд нь олдсон ганц боломжоо алдсанаас хүн алахыг илүүд үзнэ ш дээ.

_________________
www.fxisart.blogspot.com


Top
   
PostPosted: Aug.13.18 9:55 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.28.04 10:58 pm
Posts: 3053
Location: ... Урдаас нь хараад үл таних мэдрэмжийг ЖАРГАЛ гэнэ...
8O


Top
   
PostPosted: Aug.13.18 9:59 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7911
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
zugeer l ahiun shinj chanartai allaga
alii gej bodoogui
sogtuudaa zodson
gem n taaraad

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Aug.13.18 1:11 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11735
Location: universe
Heatles wrote:
zugeer l ahiun shinj chanartai allaga
alii gej bodoogui
sogtuudaa zodson
gem n taaraad


garaa uragshaa urguud zogsoj bhad ni uuruu ireed murguj unasan

_________________
i am no1


Top
   
PostPosted: Aug.13.18 1:13 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11735
Location: universe
Ардчилал нэртэй хог шааруудын нийгэм болсон . Дарга хулгайчуудийн гаргаж буй зан авир нь ийм байхад хар масс яаж олигтой байхав

_________________
i am no1


Top
   
PostPosted: Aug.13.18 4:01 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: Jan.16.16 2:25 am
Posts: 800
Heatles wrote:
zugeer l ahiun shinj chanartai allaga
alii gej bodoogui
sogtuudaa zodson
gem n taaraad


гоку шиг цохидын бишүү.


Top
   
PostPosted: Aug.14.18 12:15 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
Ми овогтын шавартын хөндийн фракц Хүрэлсүхийн үхэртийн хөндийн фракц хоорондох тулаан..

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Aug.14.18 12:20 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
Талийгаачийн албан тушаалыг авахын тулд аминд нь хүрсэн үү

-Бүлэглэн зодож амийг нь хохироожээ-


Монгол Улсад төмөр замын тээврийн салбар үүсч хөгжсөний 80 жилийн ойн баяраа тэмдэглээд удаагүй байсан төмөр замын салбар, яамныхан баартай, барцадтай байна.

Яамны хамт ажилладаг хэсэг нөхөд нь газрын даргынхаа аминд санаатай хүрсэн бол, өчигдөр өглөө Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт суудлын галт тэрэг осолдож олон хүний амь насаар наадах дөхлөө.

Хамгийн харамсалтай нь өнгөрсөн пүрэв гарагт гарсан хүн амины онц ноцтой хэрэг л хэцүү байна.

Тодруулбал, энэ сарын 9-нд 22:00 цагийн орчимд Зам, тээврийн хөгжлийн яам буюу Засгийн газрын 13 дугаар байрны гадна хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 38 настай Т.Гомбосүрэн гэх залуу харамсалтайгаар амь насаа алдсан билээ.

Түүнийг ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 48 настай Б.Махбал гэгч хөнөөсөн болох нь урдчилсан байдлаар тогтоогдож, өдгөө цагдан хорих 461-р ангид хорьсон шалгаж байна.

Төрийн алба хашдаг, тэр тусмаа яамны удирдах албан тушаалтнууд ажлын байрандаа ийнхүү архидан согтуурч, улмаар нэгнээ хөнөөсөн нь байж боломгүй асуудал хэмээн олон нийтээс нэлээн шүүмжлэл авч байна. Хүний амь нас хохироосон хүмүүст зохих ял шийтгэлийг нь хүртээх ёстой. Хууль хяналтын байгууллага л шударга ажиллаж, шударга шүүж чаддаг юм бол хэн ч ял зэмээс мултрах ёсгүй юм шүү.

Тасралтгүй гурван цаг зодож байхад хажууд нь хараад зогсч байсан албан тушаалтнууд хэн байсан бэ.

Тодруулбал, газрын дарга Артур, Ганбаяр, Энхбат, хүний нөөцийн ажилтан Цэцэгмаа нар хамт архи уужээ. Хамтдаа архидсан нэгнээ үхтэл нь зодож байхад хажууд нь хараад зогсож байсан дээрх бүх хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Сайд нар огцорсон төдийгөөр шуугиад өнгөрөх бус үүнийг далимдуулан бүх яаманд албан тушаалын үүрэг хариуцлага, төрийн албан хаагчийн ёсзүйн шалгалтуудыг оруулах хэрэгтэй гэж үзэж байна.

Харин өчигдөр Засгийн газар шуурхай хуралдаж, ЗТХЯ-ыг удирдаж байсан сайд, дэд сайд, ТНБД, газрын долоон даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж орхив.

Архидан согтуурсны улмаас хоёр айлын амьдрал ийн сүйрч, нэг нь шоронд, нөгөө нь шороонд булагдсан нь харамсалтай байна. Хамгийн гол нь мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан хүнийг хэн дарамталж, архиар шахаж эцэстээ аминд хүрэв. Ямар зорилготой байв гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Талийгаачийг үхтэл нь зодчихоод сандал дээр орхичихоод явдаг тэд хүн мөн үү


Яг ямар хэрэг болсон, хохирогчийн аминд яаж хүрсэн талаар тодорхой мэдээлэл цагдаагийн байгууллагаас огт өгөөгүй. Харин олон нийтийн дунд “Хутгалсан гэнэ” гэх явган яриа тархсан юм. Гэтэл түүнийг хутгалж биш, хүний ёсноос гажууд, харгис хэрцгий үйлдлээр санаатайгаар бүлэглэн зодож, амь насыг нь хөнөөсөн талаар талийгаачийн найз нөхөд ар гэрийнхэн нь ярьжээ.

Тухайн үед талийгаачаас гадна таван хүн хамт байсан гэнэ. Тэдний дунд эмэгтэй хүн ч байсан гэтэл яагаад тийм харгис хэрцгий үйлдлийг зогсоох арга хэмжээ авахгүй зүгээр хараад зогсож байна вэ.

Тэд хамтдаа үдэш болтол архидчихаад талийгаачийг өрөөнөөс авч гараад ажлынх нь гадаа үхтэл нь зодчихоод сандал дээр орхичихоод яваад өгчээ. Яамны харуул хамгаалагч гарч ирж мэдэж, цагдаа, түргэн тусламж дуудсан байна. Гэвч талийгаач эмнэлэг ирэхэд нас барсан байжээ.


Монголчууд ямар муухай болоо бэ, хүн чанаргүй, хүнлэг сэтгэлгүй, нэгнээ үхтэл нь зодчихоод хаяад явж л байдаг. Тэдний дунд байсан эмэгтэй ч эмзэглэж, санаа зовдоггүй хэрэг үү. Харуул хамгаалалтын албаныхан яамны үүдэнд нэгнээ зодож байхад нь цаг алдалгүй болиулах арга хэмжээ авдаггүй хэрэг үү. Үнэхээр харамсалтай байна. Талийгаачийг ажлаа өг гэж удаа дараа дарамталсан гэх. Өөрийнх нь орны хүний нэр ч аль хэдийнээ тодорчихсон байж, албан тушаалын төлөө хүний амь нас хохироодог ямар харгис хэрцгий хүмүүс бэ.

Талийгаачийн найз “Монголоо аваръя хөдөлгөөн”-ий зохицуулагч Т.Сайнжаргал гэх залуу твиттер хуудастаа үнэнийг бичсэн байна.

Т.Сайнжаргал: Талийгаачийн толгой руу олон удаа өшиглөж, эрүүг нь мулталсан байсан


Тэрбээр “ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Махбал нь Дарханд цагдаа байсан, одоо тус яаманд сэтэртэй Ганбаяр хэмээх найзын хамтаар өрөөндөө өдрөөс хойш архи ууж, бусад газрын дарга нараа уруу татаж хамт архидсан байх юм. Газрын дарга Артур, Энхбат. Тэр байтугай ээлжийн амралттай байсан Цэцэгмаа гэх хүний нөөцөө “Тушаал гаргах хэрэгтэй байна” гэж дуудаж авч ирсэн бөгөөд мөн хамт архи уусан байх юм.

18:00 цагийн үед Бат-Эрдэнэ сайд нь талийгаач Гомбосүрэн болон Артур дарга хоёрыг дуудаж, үүрэг өгөөд гаргажээ. Талийгаачийн ээлжийн амралт маргаашаас нь эхлэх байсан тул өрөөндөө ажлаа цэгцэлж байтал 19.00 цагаас эхлэн Б.Махбал дарга нь өөрөө болон Ганбаяр нараар талийгчийг хэд хэдэн удаа өрөөндөө дуудуулж. Ингээд 20.00 цаг орчимд явж орсон бололтой. Үүнээс хойш яамны гадна гарч (4-5 хүн байсан гэх) Б.Махбал нь талийгаачийг хоёр цохиж унагаад, толгой руу нь олон удаа (долоон удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж, эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь таван хүн хараад зогсож байсан байх юм. Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд буцаад яам руу орсон байна.

Талийгаачийг яамны гадна орчихоод хоёр хүнээ буцаан гаргаж, тэр хоёр нөхөр нь талийгаачийг чирч сандал дээр хэвтүүлээд орхиж. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан Төрийн тусгайгийн хамгаалагч гарч ирээд эмнэлэг дуудаж, 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоож.

Үүний араас цагдаа ирж архидаж байсан таван нөхрийг авч явж, нэг камерт тавууланг нь хорьж эрүүлжүүлээд, өглөө нь мэдүүлэг аваад явуулж. Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьдог аж.

Хэрэг явдал болсноос хойшхи мэдээллүүдийг харахаар үхсэн хүн ярьж чадахгүй юм чинь гэдэг шиг сүүлдээ буруутгах, харилцан зодоон, бүүр сүүлдээ өөрөө халтираад унасан мэтээр ташаа мэдээллэж санаатайгаар гуйвуулж байгаа бололтой. Талийгч өөрөө хуульч, өмгөөлөгч байсан бөгөөд хувь хүний хувьд бусадтай муудалцдаггүй, эв эеийг хичээдэг, хүнлэг, шударга нэгэн байсан гэдгийг тодруулж хэлье. Мөн архи дарс уудаггүй, жолооч аавын чадварлаг, зарчимч Төрийн албан хаагч байсан юм шүү. Ум сайн амгалан болтугай. Дөрвөн хөөрхөн үрс нь нулимстай үлдлээ. Нэг айлын элэг бүтэн амьдралыг сүйтгэлээ” хэмээн бичжээ.

Б.Махбалын хамаг муу муухай но-той ноцтой зүйлийг мэддэг байсан

Бас нэг ойрын эх сурвалж нь “Гэр бүлийн сайхан харилцаатай найзууд байлаа. Найз маань мөрөөрөө ажлаа хийж явсан. Ойрд их дарамттай байна эгчээ, шударга ажиллахад байнга оролдох юм гээд саяхан надруу ярьсан. Ийм юм болсонд бүр сэтгэл өвдөөд байна. Хэн бэ гэдгийг нь сайн мэддэг болохоор энэ хэрэг замхарчих вий гэж айгаад байна. Ямар ч хорхойд хоргүй шударга ажиллах зорилготой явсан даа.

Нэг удаа томилолтоор яваад ирэхэд нь хүртэл Б.Махбал халах гээд л тушаал гаргаад сууж байсан хууль зөрчөөд хамаг ноцтой асуудлыг нь мэдэж байсан улсын мөнгө яаж идэж уусныг мэднэ. Тэрнээс л болсон байх. Ер нь ТНБД, Махбал хоёр нэг фракц юм билээ. Нотой ноцтой бүх хэргийг нь шалгаад мэдэж байсан тэрнээс болж их дармтласан. Махбал нь ардаа их том том хүнтэй гэдэг. Батхүүтэй хамт морь мал уяж зиндаархдаг огцом баяжсан эвгүй залуу.

Вагоны асуудал төмөр замын Баттулгын идсэн уусан, УБТЗ-ын нийгэмлэгийн дарга Жигжиднямаагийн вагон шахаас гээд бүх зүйлийг мэдэж байсан болохоор их дарамталж эцэстээ аминд нь хүрлээ харамсалтай байна. Хэрэг нь үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсч байна” гэлээ.

Талийгаачийн ажлыг Доржоо гэх залуу авахаар нэр нь тодорчихсон байсан уу


Дээрх харамсалтай хэрэг хувь хүмүүсийн хоорондын таарамжгүй харилцаанаас болсон талаар ЦЕГ-аас мэдээлсэн. Ажлын байрны маргаан болон төмөр замын 280 сая ам.долларын асуудал ОХУ-аас ашиглалтын хугацаа дууссан 1000 воган оруулж ирсэн хэрэг дээр шалгалт хийж байсан нь нөлөөлсөн гэх таамаг байгаа юм.

Ар гэрийнхэн нь цэвэр албан тушаал, улстөртэй холбоотой хэрэг гэж үзэж буй. Ямартаа ч баттай эх сурвалжийн мэдээлснээр Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалд очих нэгний нэр хэдийнэ тодорчихсон байжээ. Тодруулбал, талийгаачийн албан тушаалд Доржоо гэгчийн нэр АТГ-т оччихсон байгаа гэдгийг хэлж байна.

Сэжигтэн Б.Махбал гэж хэн бэ


Тус яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Махбал нь 48 настай. Өнгөрсөн оны сүүлчээр дээрх албан тушаалд томилогдон иржээ. Үүнээс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн байна.

Тэрбээр хөрөнгө оруулагын мэдүүлэгтээ хадгаламжиндаа 117 сая төгрөгтэй, 480 саяын үнэт эдлэлтэй, 80 саяар үнэлсэн жийптэй, эзэмшлийн хоёр газартай, гурван орон сууцтай, мөн үйлдвэрийн газартай, гэр бүлийнх нь орлого жилдээ 230 сая гэж мэдүүлжээ.

Ерөнхий сайдаа, архичин дарга нарыгаа зайлуулаач ээ

Төрийн алба бол онцгой обьект. Архи дарс битгий хэл хутга шөвөг ч оруулахгүй ёсгүй, харуул хамгаалалт чангатай байх ёстой газар шүү дээ. Гэтэл яагаад дарга нар өрөөндөө нэгнийгээ, найз нөхөд, ажлын шугамаар орж ирж уулзсан хүмүүстэйгээ архиддаг юм бэ.

Ерөнхий сайд аа, ажлын байрандаа архи ууж танхайрдаг хурган дарга нартаа хариуцлага тооцох ёстой. Яг үнэндээ өнөөдөр мэдэгдсэн нь Зам тээврийн яамныхан боловч үнэн хэрэгтээ ажлын байрандаа байнга архидан согтуурч, зодоон хийдэг дарга нар бол мэр сэр бий шүү дээ.

Энэ мэт дарга нарын замбараагүй архидалт хэрээс хэтэрснээс болж өдгөө ЗТЯ-ны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрчихлээ.

Тиймээс Ерөнхий сайд аа, энэ үйлдлийг яаралтай цэгцлэхгүй бол дахиад ажлын байран дээр хүн амины хэрэг гарлаа гэж дуулдвал нэг их битгий гайхаарай гэж хэлэх байна.

О.Сайхан
Оллоо.mn

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Aug.14.18 12:21 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: Jan.16.16 2:25 am
Posts: 800
"согтуудаа, гэм нь таараад" гэдэг үг ямар худлаа болохыг өөрөө биеээрээ навс зодуулж байж ойлгох байх.
зарим хүний төрөлхийн цусанд дуртай араатан араншин архинд согтсон үедэ хүчтэй илэрдэг.


Last edited by zaluunas on Aug.14.18 12:22 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.14.18 12:22 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
Ерөнхий сайдын дүү хүн зодож, хүнд гэмтэл учруулсан уу ?


Шил шилээ дарсан балмад танхай, харамсалтай үйл явдлууд төрийн албаны эргэн тойронд сүүлийн өдрүүд болж өнгөрлөө. Зам, тээврийн хөгжлийн яамны дээд албан тушаалын дарга нөгөө даргаа хөнөөсөн хэрэгтэй давхцаад өөр нэгэн анхаарал татахуйц хэрэг явдал болоод буй аж.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхий сайдын ах Ухнаагийн Ганболдын хүү Гантулга гэгч тус яаманд Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн даргын алба хашдаг бөгөөд харьяа хэлтэсийнхээ Ачаа тээвэр хариуцсан мэргэжилтэн Ж.Нарантунгалаг хэмээх эмэгтэйг зодож танхайрсан хэрэг гарчээ. Эл асуудлаар шүүх хурал ирэх долоо хоногт зохион байгуулагдах аж.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Aug.14.18 12:28 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
zaluunas wrote:
"согтуудаа, гэм нь таараад" гэдэг үг ямар худлаа болохыг өөрөө биеээрээ навс зодуулж байж ойлгох байх.
зарим хүний төрөлхийн цусанд дуртай араатан араншин архинд согтсон үедэ хүчтэй илэрдэг.

Зүгээр зодуулаад хэвтэж байдаг ямар арчаагүй эр вэ? Ядахдаа тэвэрч аваад чихийг нь тас хазчихгүй.Тэр нүдсэн гар нь ерөөсөө алах л зорилготой байж.Хужаа шиг унасан хойно нь тархи руу нь өшиглөнө гэдэг чинь.Арчаагүй хулгайч нар л тэгдэг юм.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Aug.14.18 12:33 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: Jan.16.16 2:25 am
Posts: 800
хэл амаар учраа олж болно гэсэн амьдралын гэнэн цагаан төсөөлөлтэйгөө
цохино гэж бодоогүй байхад чинь гусна ш дээ.

би ч 5-н бэздад нүдүүлсэн л дээ. тал талаас зэрэг нүдхээр юун кунфугийн эрдмээ хэрэглэх. :haha:


Top
   
PostPosted: Aug.14.18 12:39 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
zaluunas wrote:
хэл амаар учраа олж бна гэсэн амьдралын гэнэн цагаан төсөөлөлтэйгөө
цохино гэж бодоогүй байхад чинь гусна ш дээ.

би ч 5-н бэздад нүдүүлсэн л дээ.

Би бол эхлээд гэрчүүд ирсэний дараа хальт өөрөө нэг цохиулж авч байгаад дараа нь тавтайхан шиг нүднэ дээ.Түрүүлж цохисон хүн хэзээд буруудна.Хүн цохихдоо хагас бултаад цохилтыг нь сөргүүлж тулгаж цохивол амархан газар унадаг юм.Их хүчтэй нүд хамар руу нь цохиж болохгүй.Хүчийг нь тааруулж цохих хэрэгтэй.Хэд сайхан яс махыг янгинуулаад өгөхөөр аяндаа номхордог юм даа.. :lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Last edited by NAIMAN-NOMAD on Aug.14.18 12:44 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.14.18 12:43 am 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 2054
NAIMAN-NOMAD wrote:
zaluunas wrote:
хэл амаар учраа олж бна гэсэн амьдралын гэнэн цагаан төсөөлөлтэйгөө
цохино гэж бодоогүй байхад чинь гусна ш дээ.

би ч 5-н бэздад нүдүүлсэн л дээ.

Би бол эхлээд гэрчүүд ирсэний дараа хальт өөрөө нэг цохиулж авч байгаад дараа нь тавтайхан шиг нүднэ дээ.Түрүүлж цохисон хүн хэзээд буруудна.Хүн цохихдоо хагас бултаад цохилтыг нь сөргүүлж тулгаж цохивол амархан газар унадаг юм.Их хүчтэй нүд хамар руу нь цохиж болохгүй.Хүчийг нь тааруулж цохих хэрэгтэй. :lol:


харилцан зодоон болно. тэглээ ч түрүүлж цохьсон нь биш хэн илүү гэмтсэн нь хохирогч болдог тул та төлбөрт унана. амь насанд аюултай, эсвэл хууль сахиулахын л ажилтан биш бол зүгээр л зогсож байгаад зодуул. сүүлд төлбөрөө өндөр нэхэмжил.


zaluunas wrote:
хэл амаар учраа олж болно гэсэн амьдралын гэнэн цагаан төсөөлөлтэйгөө
цохино гэж бодоогүй байхад чинь гусна ш дээ.

би ч 5-н бэздад нүдүүлсэн л дээ. тал талаас зэрэг нүдхээр юун кунфугийн эрдмээ хэрэглэх. :haha:


овоо их юм салгаа биз?

_________________
www.fxisart.blogspot.com


Top
   
PostPosted: Aug.14.18 12:45 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
Би бол хүн амьтан гэмтээх биш яс махыг нь янгинуулах тактикаар зодно шдээ. 6-р анги хүртлээ ангийнхаа атмаан нь байлаа гэж..Намайг манай ангийнхан хэлдэг байсан юм.Янаглаж зоддог гэж..За тэгээд гарт нь элдэв мэс зэс байх юм бол естой түрүүлж өрсөх хэрэгтэй.. :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Last edited by NAIMAN-NOMAD on Aug.14.18 12:52 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.14.18 12:51 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: Jan.16.16 2:25 am
Posts: 800
эхний цохилт эмзэг газрыг чинь оновол тэгээд рефлексээрээ өвдсөн газраа дарах гэх мэт илүү үйлдэл хийгээд олон монжуулна дө.


Top
   
PostPosted: Aug.14.18 12:56 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
zaluunas wrote:
эхний цохилт эмзэг газрыг чинь оновол тэгээд рефлексээрээ өвдсөн газраа дарах гэх мэт илүү үйлдэл хийгээд олон монжуулна дө.

Дараа нь тэрнээс илүү янаглах юм чинь тэр яадаг юм.Өрсөлдөгчөө аль болох их уурлуулж чанга бахируулах хэрэгтэй. Тэгвэл уурандаа гар хөл нь татчихдаг гарууд байдаг юм.Өөрөө аль болох тайван уурлахгүй хашгирахгүй байх хэрэгтэй. :laugh5:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Aug.14.18 1:03 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн

Joined: Jan.16.16 2:25 am
Posts: 800
NAIMAN-NOMAD wrote:
zaluunas wrote:
эхний цохилт эмзэг газрыг чинь оновол тэгээд рефлексээрээ өвдсөн газраа дарах гэх мэт илүү үйлдэл хийгээд олон монжуулна дө.

Дараа нь тэрнээс илүү янаглах юм чинь тэр яадаг юм.Өрсөлдөгчөө аль болох их уурлуулж чанга бахируулах хэрэгтэй. Тэгвэл уурандаа гар хөл нь татчихдаг гарууд байдаг юм.Өөрөө аль болох тайван уурлахгүй хашгирахгүй байх хэрэгтэй. :laugh5:


талийгаач залуу амьд үлдсэн ч толгой тархи нь бэртээд тэнэг балай болчих бсан байх.

ер нь хүн болгон адилхан биш. архи уухаараа араатан инстикт нь хүчтэй болдог хүмүүс бий.

тийм хүмүүстэй цуг архидахгүй бол 60 хүртлээ амьд явах магадлал чинь ихэснэ шүү.


Top
   
PostPosted: Aug.14.18 1:08 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
Энэ Махбал гэгч хулгайч урьд нь цагдаа байсан тэхээр хүнийг яаж зодохов гэдгээ сайн мэдэж байгаа.Тэгэхээр ерөөсөө ална гэж зорьж зодсон байна.Шалтгаан бол мэдээж мөнгө төгрөгний асуудал байж таараа...Шоронд махаа иднэ дээ.Шоронгийнхон цагдааг естой үзэхгүй шдээ. Боломж л гарвал хорлож янаглах гээд л...

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Aug.14.18 1:13 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
zaluunas wrote:
NAIMAN-NOMAD wrote:
zaluunas wrote:
эхний цохилт эмзэг газрыг чинь оновол тэгээд рефлексээрээ өвдсөн газраа дарах гэх мэт илүү үйлдэл хийгээд олон монжуулна дө.

Дараа нь тэрнээс илүү янаглах юм чинь тэр яадаг юм.Өрсөлдөгчөө аль болох их уурлуулж чанга бахируулах хэрэгтэй. Тэгвэл уурандаа гар хөл нь татчихдаг гарууд байдаг юм.Өөрөө аль болох тайван уурлахгүй хашгирахгүй байх хэрэгтэй. :laugh5:


талийгаач залуу амьд үлдсэн ч толгой тархи нь бэртээд тэнэг балай болчих бсан байх.

ер нь хүн болгон адилхан биш. архи уухаараа араатан инстикт нь хүчтэй болдог хүмүүс бий.

тийм хүмүүстэй цуг архидахгүй бол 60 хүртлээ амьд явах магадлал чинь ихэснэ шүү.

Тийм хулгайчуудыг больео байяаа гэж айсан дүр үзүүлж номхруулж дасгаж байгаад амьсгааг нь тааруулаад өвчүүнийх нь голоор ганц сайхан тулгаад үз.Тулгахдаа яг юм ярьж байх үед нь шүү.. За өөр юу асуумаар байна? :lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Aug.14.18 6:16 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11735
Location: universe
zaluunas wrote:
хэл амаар учраа олж болно гэсэн амьдралын гэнэн цагаан төсөөлөлтэйгөө
цохино гэж бодоогүй байхад чинь гусна ш дээ.

би ч 5-н бэздад нүдүүлсэн л дээ. тал талаас зэрэг нүдхээр юун кунфугийн эрдмээ хэрэглэх. :haha:


huduunii garuud yum uu shiljiltiin nasnii nuhduud tegj oluulaa yavj hund tomordog doo

_________________
i am no1


Top
   
PostPosted: Aug.14.18 6:20 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11735
Location: universe
Ямар хэргийн улмаас энэ залууг алав ? Махбал урьд нь хүний чих хазаж , даргаа зодож байсан гэсэн яриа байна . Ард нь хэн байна ?
Зургийг нь харахад талийгаач номийн дөлгөөн залуу байжээ

_________________
i am no1


Top
   
PostPosted: Aug.14.18 6:29 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7911
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
space wrote:
Ямар хэргийн улмаас энэ залууг алав ? Махбал урьд нь хүний чих хазаж , даргаа зодож байсан гэсэн яриа байна . Ард нь хэн байна ?
Зургийг нь харахад талийгаач номийн дөлгөөн залуу байжээ

ard n hel baiv gej
mahbal gedeg chine ugasa tanhai gar bsan
teged arhi uuchaad zodhod n egzeg n taarchlaa shd
ahuin hereg gai taarna gedeg l ene bhdaa

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Aug.14.18 7:54 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10560
Location: Архан талд чинь:
space wrote:
Ямар хэргийн улмаас энэ залууг алав ? Махбал урьд нь хүний чих хазаж , даргаа зодож байсан гэсэн яриа байна . Ард нь хэн байна ?
Зургийг нь харахад талийгаач номийн дөлгөөн залуу байжээ

Ард нь мэдээж 60 тэрбумын наймаачин данжаад байгаа . Мөнгөө гаргуулж ав,өгөхгүй бол нух гэж зөвшөөрөл өгсөн байгаа.Архангайн нэг гонгиносон баньд дуутай эфү намынх нь дарга зөвшөөрвөл ална гэж Доржзодовыг удаа дараа сүрдүүлж рекетлэсэн гээ биз дээ. :lol:

Image

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 26 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited