#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.17.18 11:04 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 

Оюутолгойгоос хахууль авсан 4 хүн хэн хэн бэ?
1.Бао Яао Арр 29%  29%  [ 2 ]
2.Бао Цай Тао 29%  29%  [ 2 ]
3.Зо Лы Тао 29%  29%  [ 2 ]
4.Гань Сүй Хө 14%  14%  [ 1 ]
Total votes: 7
Author Message
PostPosted: Jan.16.18 1:17 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10564
Location: Архан талд чинь:
Image

-Бүр үү?

-Тийм. Тэр “Айвенхоу Майнз” гэдэг чинь “Рио Тинто”-д зарчихсан. Гэтэл хэдийд ямар хүн зарсныг одоо ярьдаг хүн ерөөсөө байхгүй. Анх М.Энхболдыг Ерөнхий сайд байхад төсөвлөсөн гэрээгээр 34 хувь Монголд үнэгүй орж ирэхээр байсныг тэр үед Ардчилсан намынхан эсэргүүцсээр байгаад сонгуулийг дуусгачихсан. 2008 оны сонгууль болоод, нөгөө 34 хувь чинь үнэгүй битгий хэл үүрд алга болсон. Алдлаа, буруу боллоо, ингэж болохгүй гэж зургаан хүн эсэргүүцсэн юм.



“ТЭР ИХ МӨНГИЙГ ТА НАР ОФФШОРООР АВАХ БАЙХ. ЭНЭ ЧИНЬ ХЭЗЭЭ НЭГ
ЦАГТ ИЛЭРЧ, ТА НАРЫН ТОЛГОЙГ ЦУСДАНА ШҮҮ”

-Хэн хэн эсэргүүцэж байсан бэ?

-Ардын намаас Бат-Эрдэнэ аварга, Даваасүрэн, бид гурав. Ардчилсан намаас З.Энхболд, Фортуна Батбаяр, Д.Ганхуяг. Бид зургаа эсэргүүцээд, дийлээгүй батлагдсан. Тэр үед 15 жилд зөөнө гэж ярьж байсан, 5 жилийн дотор зөөгөөд ил уурхай нь дууссан. Одоо гүн рүүгээ орчихсон явж байна. Одоо гүний уурхайгаас бидэнд бас олдох юм байхгүй болоод байна. Эсэргүүцээд ерөөсөө дийлээгүй. Би хэлсэн. Та нар Монголын өвөлж ирсэн энэ их хөрөнгийг нэг компанид зүгээр өгнө гэж байхгүй. Ямар ч байсан юм авсан. Авахад та нарт хоёр л арга бий. Тэр их мөнгийг бэлэн авч чадахгүй. Та нарт бэлэн өгөхгүй нь ойлгомжтой. Хуулийн дагуу ажиллаж байгаа банкаар дамжуулж хахууль авна гэж байхгүй. Тийм учраас та нар нууц данс гэдэг юмаар авна. Тодруулж хэлвэл, та нар оффшороор авах байх. Энэ чинь хэзээ нэгэн цагт илэрнэ шүү, та нарын толгойг цусдана шүү” гэж. Хэрвээ шийдэмгий, сайн зоригтой ерөнхий сайд гарч ирээд “Айвенхоу майнз”-тай маргалдаан үүсэхэд “Хахууль авсан улс төрчдийг чинь зарлана гэвэл та нар яах вэ” гэж хэлж байсан.

-“Ёсоор болсон” бололтой?

-Тэгэхэд урдаас дооглоод инээлдэж байсан юм. Миний энэ хэлсэн үг УИХ-ын архивт байдаг байх. Тэгсэн сая Чойжоог айлгасан байна лээ шүү дээ.

-Дарамт шахалт үзүүлсэн гэж дуулсан. Яг юу гэж айлгасан байдаг юм бол?

-Хэрвээ 29.9.11-ийг татаж авахгүй бол хахууль авсан дөрвөн хүнийг чинь зарлана шүү гэж айлгасан байна лээ. Манай энэ УИХ-ынхан ямар аймаар сандарч байна вэ? Ярьж дуусаагүй байж буцаагаад больчихлоо. Ашгүй, аятайхан тогтоол гарлаа гээд алга ташаад байж байтал болилоо гэдэг байна шүү. Тэгэхээр “Айвенхоу майнз”-д манайх хулхидуулаад... Английн хатан хааны мэдлийн “Рио Тинто” компанийг манайх дийлэхээсээ өнгөрсөн байх аа. Гэхдээ дийлэх ганцхан арга бий, миний бодож байгаагаар. Тэрийг шинэ гарч ирэх ерөнхийлөгч өөрөө сэтгээд хийх байлгүй дээ.

Энэ хахууль авсан 4 хүн хэн хэн бэ? Энэ явдал Авлигатай тэмцэх газар огт хамаагүй юу?
:xi:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Jan.30.18 3:39 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3165
Сайхансамбуу ерөнхийдөө үнэн хэлсэн байна, манай орк малууд шуналтаж яваад үндэстэн дамнасан том акулуудын урхинд орсон. Одоо мөнгө ч гүй нэр хүнд ч гүй юу ч гүй баларна. Эхнээсээ барьцаанд орсон тэднээс мултарч чадахгүй.

Баярцогт гэж сэлэнгийн орк анх офшор нь дэлгэгдэхэд ингэж хэлсэн байгаа юм.

https://www.icij.org/investigations/offshore/disclosure-secret-offshore-documents-may-force-top-mongolian-lawmaker-resign/

Quote:
One of Mongolia’s most senior politicians says he is considering resigning from office after being confronted with evidence that he has an offshore company and a secret Swiss bank account.

“I shouldn’t have opened that account,” Bayartsogt Sangajav, Mongolia’s deputy speaker of Parliament, told the International Consortium of Investigative Journalists (ICIJ).

“I don’t worry about my reputation. I worry about my family,” he said after ICIJ asked him about records revealing his offshore holdings. “I probably should consider resigning from my position.”


Top
   
PostPosted: Feb.14.18 7:17 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3165
Quote:
I worry about my family


Энэ үг та нарт ойлгомжтой байна уу?


Top
   
PostPosted: Feb.14.18 2:07 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 2084
funk31 wrote:
Quote:
I worry about my family


Энэ үг та нарт ойлгомжтой байна уу?


хариуцлагатай хүны үг

_________________
www.fxisart.blogspot.com


Top
   
PostPosted: Feb.17.18 10:29 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3165
001 wrote:
funk31 wrote:
Quote:
I worry about my family


Энэ үг та нарт ойлгомжтой байна уу?


хариуцлагатай хүны үг

хм :think:

харин ч хариуцлагатай хүн гэр бүлээ аюултай нөхцөл байдалд оруулахгүй байх баймаар юм?
5төгрөгөөр гэр бүлийнхээ аюулгүй байдлыг сольчихдог хүн хариуцлагатай хүн мөн гэж үү??


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited