#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.18 4:45 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 24 posts ] 
Author Message
PostPosted: Jan.15.18 9:38 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 2122
тухай

_________________
Механисм бол зарчим.


Top
   
PostPosted: Jan.15.18 9:43 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 2122
Хамгийн эхний тохирохгүй нийгмийн онцлог бол Америк маягийн ардчилал Монголын онцлогт огт тохирохгүй юм!

_________________
Механисм бол зарчим.


Top
   
PostPosted: Feb.09.18 6:17 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Mar.04.05 10:58 pm
Posts: 8741
Location: You're not special. You're not a beautiful or unique snowflake. You're same as other 7billion people
amerik bish german mayag yum bishuu? sain medehgui bolood asuujiinshuu haha, bitgii zagnaad unaarai.

_________________
Eat sh*t.


Top
   
PostPosted: Feb.10.18 10:35 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11759
Location: universe
001 wrote:
Хамгийн эхний тохирохгүй нийгмийн онцлог бол Америк маягийн ардчилал Монголын онцлогт огт тохирохгүй юм!


Зөв ярьж байна шүү :imhappy:

Энэ ч сүүлийн жилүүдэд илт мэдрэгдэж байгаа

_________________
i am no1


Top
   
PostPosted: Feb.12.18 10:31 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 2122
би өөрөө нийгмийн мэргэжлийн хүн биш ч Монголд Финланд болон Норвегийн нийгмийн бүтэц л их тохирохоор санагддаг юм.

_________________
Механисм бол зарчим.


Top
   
PostPosted: Feb.13.18 11:12 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4168
Location: Байдаг газраа л байна
001 wrote:
би өөрөө нийгмийн мэргэжлийн хүн биш ч Монголд Финланд болон Норвегийн нийгмийн бүтэц л их тохирохоор санагддаг юм.

Тэр нь яадаг нийгэм бээ Хүүхэнтэй бавалцахдаа хүүхнээсээ заавал бичгээр зөвшөөрөл авах ёстой гэж хуульчилдаг баачканууд мөнүү

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Top
   
PostPosted: Feb.13.18 11:55 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 2122
baaksi wrote:
001 wrote:
би өөрөө нийгмийн мэргэжлийн хүн биш ч Монголд Финланд болон Норвегийн нийгмийн бүтэц л их тохирохоор санагддаг юм.

Тэр нь яадаг нийгэм бээ Хүүхэнтэй бавалцахдаа хүүхнээсээ заавал бичгээр зөвшөөрөл авах ёстой гэж хуульчилдаг баачканууд мөнүү


:haha: мөн2

_________________
Механисм бол зарчим.


Top
   
PostPosted: Feb.15.18 10:10 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4168
Location: Байдаг газраа л байна
Тэгүүл тохирохгүйм бн Арай зөөллөх кэрэгтэй ккк

_________________
Заяа хичээвэл

Эзэн хичээнэ


Top
   
PostPosted: Feb.16.18 1:05 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 2122
baaksi wrote:
Тэгүүл тохирохгүйм бн Арай зөөллөх кэрэгтэй ккк


зүгээр хө тохирно. зоригтой бай!

_________________
Механисм бол зарчим.


Top
   
PostPosted: Feb.16.18 3:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Монголд хатуухан диктатур л таарна. Өөр юу ч хэрэггүй. Шууд бөгс рүү нь жадлаад хөдөлгөдөг л нийгэм байх хэрэгтэй. Эс тэгвэл бүгд жон жон хийж хойшоо суугаад энэ улс хэзээ ч хөгжихгүй.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.16.18 4:23 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 2122
Саруул wrote:
Монголд хатуухан диктатур л таарна. Өөр юу ч хэрэггүй. Шууд бөгс рүү нь жадлаад хөдөлгөдөг л нийгэм байх хэрэгтэй. Эс тэгвэл бүгд жон жон хийж хойшоо суугаад энэ улс хэзээ ч хөгжихгүй.


галзуугийн эмнэлэгтээ л том бай!

_________________
Механисм бол зарчим.


Top
   
PostPosted: Feb.16.18 10:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
001 wrote:
Саруул wrote:
Монголд хатуухан диктатур л таарна. Өөр юу ч хэрэггүй. Шууд бөгс рүү нь жадлаад хөдөлгөдөг л нийгэм байх хэрэгтэй. Эс тэгвэл бүгд жон жон хийж хойшоо суугаад энэ улс хэзээ ч хөгжихгүй.


галзуугийн эмнэлэгтээ л том бай!

Олон юм хуцалгүй ирж тариагаа хийлгэ :whip:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Feb.16.18 10:58 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 2122
Энэ жилдээ багтаж Норвегид очиж үзнээ.

"Хүн үр хүүхдэдээ өр үл­дээх биш, баялаг өвлүүлэхийн төлөө амьдардаг шүү дээ”. Энэ бол Норвегийн Сангийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэрээ хэлсэн үг. Магадгүй энэ л үг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн Скандиновын хоёр оронд (Норвег, Швед) хийсэн албан ёсны айлчлалын хам­гийн том олз, гол үзэл санаа нь болсон гэдэгт би лав эргэлзэхгүй байна. Тийм ээ, хүн хэзээ ч үлдэж буй үр хүүхэддээ өр үлдээхийг хүс­дэггүй. Энэ бол эцэг хүний, эх хүний зүрхэнд орших хайр юм. Хэрэв төр засгийн тэргүүнүүд ард түмнээ өөрийн төрсөн үр хүүхэд шигээ санаж тэдний төлөө зүт­гэж чадвал ямар үр дүнд хүрч болдгийг Скандиновын баруун эрэгт орших Норвеги хэмээх жижигхээн улсаас харлаа...

Норвеги, Монгол хоёр асар их ялгаатай ч адилтгаж болох талуудтай. Монгол Улс байгалийн хэт их баялгаасаа болж зовлонгийн үр амсаж эхэлсэн бол Норвеги бай­галийн баялгаараа гайхуулсан хөгжлийг өөртөө бий болгож ертөнцийн загвар болсон туршлагатай.

Тийм ч болоод Норвеги нь 2001-2006 онд хүний хөгжлийн индексээрээ тэргүүлж, 2007 онд дэлхийн хамгийн тайван улсаар шалгарч, өдгөө Европын хамгийн баян орон болсон байна. Яаж... Ердөө 40 гаруй жилийн өмнө л Европын хамгийн ядуу орны тоонд багтдаг байсан норвегичүүд өнөөдөр дэлхийд гайхагдаж, Европын холбоонд үнэд орохын учир юу байв. Тэд үнэхээр байгалийн баялаг ихтэй юм бол Голланд өвчинд нэрвэгдэхгүй, баялгийн хараал тусахгүй, гадныхны эрхшээлд оролгүй хөгжиж чадсаны нууц юу вэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг даган Монголоос мордохын өмнө эдгээр асуул­тын хариултыг интернэтээс бишгүй л хайсан. Тэд байгалийн хий, газрын тосны олборлолт хийдэг компаниудаа төрийн мэдэлд байлгадаг, ашгийн татвар өндөр авдаг, нэг хүнд ногдох эрчим хүчний хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт бичигддэг гэсэн өнгөц мэдээлэлтэй л онгоцонд суучихсан хэрэг. Ямар ч айлчлалын үеэр дурьдагдаж л байдаг хоёр орны хамтын ажиллагаа шинэ төвшинд гарч байгаа, дипломат харилцаа тогтоосны тэдэн жилийн ой болох тухай, Монголын ардчилал Ази тивд загвар болж байгааг сайшаах зэрэг албаны хүйтэн хэллэгүүдийг энэ удаа чихнийхээ хажуугаар өнгөрөөж Норвеги маягийн хөгжлийн түүхийг онгичих бодол тээлээ. Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын зорилго ч бүхэлдээ энэ чигийг зааж байсан тул асуудалгүй. Ингээд ихэмсэг атлаа бүүдгэр Норвегийн чийгт гудамжинд хөл тавилаа. Хойд мөсөн далайн сав нутагт багтах энэ ард түмний аз од гийсэн тэр өдөр бол 1969 оны арванхоёрдугаар сарын 25. Далай дороос газрын тосны нөөц илэрсэн тухай мэдээг тухайн үед хайгуул хийж байсан АНУ-ын компани Засгийн газарт нь уламжилжээ. Мэдээж энэ бол зул сарын хамгийн том бэлэг байлаа. Бурхнаас илгээсэн бэлгийг харин хэрхэн шингээх нь төр засгийн шийдэх хэрэг болжээ. Тэд 1972 онд 100 хувь төрийн өмчит “Стайтойл” компаниа байгуулсан байна. Улмаар 1974 онд байгалийн баялгаа хэрхэн ашиглах тухай хөтөлбөрөө боловсруулж дуусаад парламентаараа хэлэлцүүлжээ. Ердөө тавхан жилийн дотор улс орныхоо хэтийн хөгжлийн бодлогоо тодорхойлж чадсан нь тэр. Хөтөлбөрийн амин сүнс болсон гурван заалт бий. Нэгдүгээрт, газрын баялаг нь Норвегийн ард түмний өмч байна, хоёрдугаарт, ард түмний төлөөлөл нь парламент байна. Парламентаар дамжуулан ард түмэн эрхээ эдэлнэ. Гуравдугаарт, байгалийн баялгаас олсон мөнгөө үрэхгүйгээр гадны зах зээлд эргэлдүүлж үржүүлнэ гэсэн гурван үндсэн санааг тодотгож чаджээ. Ингээд гадны уул уурхайн ямар ч компанийг оруулалгүй зөвхөн өөрсдийн хүчээр бүхнийг хийжээ. Норвеги улсыг норвеги хүн л хөгжүүлж чадна. Норвеги улсын төлөө норвеги хүн л зүтгэнэ, Норвегийн ард түмний төлөө “Рио Тинто” ч юм уу, “Пибоди Энержи” чин сэтгэлээсээ санаа тавихгүй гэдгийг ойлгож хөтөлбөрөө боловсруулж чадсан нь өнөөгийн хөгжлийнх нь суурь байлаа.

Мэдээж тэдэнд технологи, туршлага, мөнгө, мэргэжилтний аль нь ч байгаагүй. Гадны том том компаниуд ирээд мэдлэг, туршлага, мөнгөөрөө далайлгаж байсан ч тэд автаагүй. Тэд өөрсдөө чадна л гэж бодсон. Тэгээд чадсан. Хамгийн гол нь тэдэнд сэтгэл зүрх байсан. “Хойч ирээдүйдээ өр үлдээх үү, эсвэл баялаг үлдээх үү” гэсэн хоёр замын нэгийг л сонгосон. Сонголт хийхдээ ард түмнээ өөрийн үр хүүхдийн адил санаж эцэг эх шиг нь хандсанд л Норвегийн нууц оршиж байна. Өөрөөр хэлбэл, ард түмэн, эх орноо гэсэн чин сэтгэл энэ улсыг ивээж өдгөө дэлхийн төвшинд хөгжлөөрөө тэргүүлэх гүрэн болгожээ. Энэ бүгдээс нэг л зүйлийг яс махандаа шингэтэл ойлгов. Тэр юу вэ гэвэл , ноён Ерөнхийлөгчийг дагалдан хоёр жилийн өмнө Япон Улсад хийсэн айлчлалын үеэр бас л өнөөгийн Японыг бий болгосон нууц нь чиёошингүра буюу чин сэтгэл байсныг олж мэдсэн явдал юм. Азийн хөгжлийг тодорхойлогч, дэлхийн тэргүүлэгч гүрний нэг Японыг ч, Скадиновын хойгт орших ядуу буурай Норвегийг дэлхийн жишигт хүргэж, чинээлэг орон болтол суга татсан тэр хүчин зүйл бол гагцхүү чин сэтгэл байв. Чин сэтгэл байгаа цагт шударга ёс тогтоно. Шударга ёс тогтсон тохиолдолд хөгжлийн чиг хандлага, улс үндэстний хөтөлбөрөө зөв тодорхойлж чадна. Нэгэнт зөв тодорхойлогдсон хөтөлбөр биеллээ олно. Норвегийн Ерөнхий сайдын “Бид баялагтай баян болохоосоо өмнө нийгмийн шударга ёсыг тогтоочихсон байсан байсан юм шүү” гэх захиас үг бий. Тэгэхээр ардчилал, шударга ёсыг нутагшуулж чадахгүй бол хэчнээн баялагтай, баян байгаад өмч нь хүнийх л болдог байх нь.

Норвегичүүд байгалийн хий болон газрын тосноосоо олсон мөнгөө дотоодын эдийн засагтаа оруулахгүй зөвхөн гадны зах зээлд эргэлтэд оруулдаг өвөрмөц тогтолцоотой. Үүнийгээ Баялгийн тусгай сан хэмээн нэрлэж хөрөнгийн менежментийг нь Төв банк нь хариуцдаг. 1996 оны тавдугаар сараас 300 сая ам.доллараар эхлүүлж байсан энэ сангийн нийт дүн одоо 650 тэрбум ам.долларыг зааж байна. Байгалийн баялгаас олсон мөнгөө манайх шиг 21 мянган төгрөг болгоод тараачихдаггүй болохоор дотоодын зах зээлээ түүхий эдийн үнийн хэлбэлзэл, валютын ханшийн өөрчлөлт, эдийн засгийн халалтаас найдвартай хамгаалдаг аж. Нөгөө талаараа энэ нь уул уурхайгаас бусад салбараа татаж унагахгүйгээр хөгжих бололцоог бий болгож өгчээ. Одоо Норвеги газрын тосныхоо экспортоор дэлхийд дөрөвдүгээрт ордог бол, олборлолт нь ДНБ-ийхээ дөрөвний нэг хувийг эзэлдэг. Жил бүр Засгийн газар нь төсвөө батлахдаа Баялгийн тусгай сангаасаа дээд тал нь дөрвөн хувийг авч ашиглаад үлдсэнийг нь хадгаламж хэлбэрээр өсгөж үржүүлдэг гэх. Энэ бол байгалийн баялаг хэзээ нэгэн цагт дуусна. Тэр үед Норвегийн ард түмэн хоосон хоцрох биш байнга өснө нэмэгдэх хөрөнгөтэйгөө үлдэхийн баталгаа болжээ. Гадны зах зээл дээр эргэлдүүлж буй Баялгийн тусгай сангийн хөрөнгийн 60 хувийг олон улсын зах зээл дээрээс хувьцаа худалдаж авахад, 35 хувийг үнэт цаас, мөн 5 хувийг үл хөдлөх хөрөнгө авахад зориулдаг байна. Нийтдээ 7-8 мянган томоохон компанийн 1-2 хувийг л эзэмшдгээрээ онцлог. Ийм бага хувь нь ямар нэгэн эрсдэлд оруулдаггүйгээрээ давуу тал болдог байна. Тухайлбал, манай Тавантолгой төслөөс 5 хүртэлх хувьд хөрөнгө оруулалт хийж болно гэсэн үг. Гэхдээ ашигтай төсөл болгон руу нүд унагаж мөнгө хийгээд байдаггүй нь Норвегийн имиж. Тэдэнд хөрөнгө оруулахад баримтлах тусгай ёс зүй гэж бий. Тухайлбал, зэвсэг болон мансууруулах бодисын наймаа, архи тамхийг дэмждэггүй. Бас аливаа ашигтай бизнес төслөөс хөрөнгийг нь авахаа чухалчилдаггүй нь гайхалтай санагдсан. Жишээ нь, норвегичүүд бидний оронд байсан бол Оюутолгой төслөөс 34 хувийг нь авах гэж улайрахгүйгээр 100 хувь өгчихөөд харин ашгаас нь 70 хувийг нь татварт авах бодлого баримтлах байж. Тэд өмчөөс нь биш ашгаас нь татвар авахаа илүүд үздэг. Уул уурхайн компанийн ашгаас онцгой татвараар 78 хүртэлх хувийг нь авдаг бол өөр бусад жижиг дунд бизнест ашгийн 28 хувь хүртэлх хувийн татвар ногдуулдаг байна. Ер нь Норвеги Европын хамгийн өндөр татвартай орон. Хэрэв тэнд машин худалдаж авбал машиныхаа үнэтэй тэнцүү шахам татвар төлнө. Газрын тосны асар их баялагтай боловч шатахууны татвар өндөр. Тиймээс иргэд нь машин унаж давхихаасаа илүү дугуй унахыг эрмэлзэнэ. Татвар өндөр байлаа гээд дургүйцэж эгдүүцэх нь цөөн. Учир нь төсвийнх нь 40 орчим хувийг нийгмийн халамж руу, 30 хувийг эрүүл мэндийн салбартаа зарцуулдаг тул хүн амьдрахад хамгийн таатай орчин бүрдсэн улсаар дэлхийд шалгарсан нь тэр. Татварын энэ бодлого үр өгөөжөө хэрхэн өгснийг 1969 оноос хойш өнөөдрийг хүрсэн тэдний 43 жилийн хөгжлийн түүх харуулж байгаа хэрэг. Өнгөц хараад сайхан сайхан юм сонсоход сэтгэл хөдөлж тэднийг шууд дуурайчихгүй юм байх даа гэсэн бодол төрөвч Монголынхоо хөрсөнд буулгахад бас учир бий. Хэрэв бид Норвегийн Баялгийн тусгай сан шиг юм байгуулбал түүнийг удирдах, хяналт тавих зөвлөлөө хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг л хамгийн эхэнд бодолцох зүйл юм. Тэднийхээр бол Үйлдвэр худалдааны яам нь Тусгай сангийнхаа төрийн өмчит компаниудынхаа хувьцааг хариуцдаг аж. Харин хөрөнгийн менежментийг нь Төв банк нь хийдэг.

Гэхдээ иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлийг бас татан оролцуулдаг байна. Тэрхүү зөвлөлд багтах төлөөлөгч болон сонгогдох эрхмүүд хоёр жил тутамд сонгогддог. Тэднийг ямаршуу журмаар, яаж хуульчлах вэ гэдэг л анхаарал татаж байлаа. Яг энэ асуудлыг бодоод эхлэхээр Норвегийн Ерөнхий сайдын сануулсан “Бид энэ хөтөлбөрийг хийхдээ эхлээд шударга ёсны тогтолцоог бий болгочихсон байсан юм шүү” гэсэн үг эрхгүй нэгийг бодогдуулна. Бидэнд ардчилал байвч түүнээ бэхжүүлэх шударга ёсны тогтолцоо нь бүрдсэн бил үү. Үгүй. Ийм байхад зоригтой алхам хийхээс зүрх үхмээр. Гэвч баялгийн хараал хүртээд суугаад байлтай биш энэ дэлхий ертөнц дээр бий болсон, зарим улсын туучаад өнгөрсөн туршлагыг тойрох биш бариад авмаар л санагдаж байлаа. Ерөнхийлөгчийн хэлснээр “Энэ парламент бол хамгийн ажил хийж болмоор бүрэлдсэн парламент. Хөгжил, бодлого ихээхэн ярьдаг хүмүүс сонгогдсон. Олон намын төлөөллөөс бүрдсэн энэ үед хөгжлийн тодорхой алхмыг хийж болох юм” гэснийг санах нь зүйтэй байх. Ямартай ч Норвеги улсад хөл тавьж нэгийг үзэж хоёрыг дуулаад ирэв. Авах ч юм их бий, гээх ч юм бас бий биз. Скандиновын хойгт орших Норвеги улсын уул уурхайн салбарт хэрэгжүүлсэн хөгжлийн цогц бодлого улсынхаа зүрх нь байсан шиг манай улсын Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлалын зүрх нь бас Норвегийн жишээ байгаасай гэж чин сэтгэлээсээ хүснэм. Гэхдээ энэ бол миний л бодол. Айлчлалын сонин хачин үүгээр дуусаагүй тул Шведийн тухай тэмдэглэлээрээ эргэн уулзацгаая.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

_________________
Механисм бол зарчим.


Top
   
PostPosted: Feb.16.18 11:01 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 2122
baaksi wrote:
Тэгүүл тохирохгүйм бн Арай зөөллөх кэрэгтэй ккк


гэснээс бавалцах хүүхэн нь бичгээр зөвшөөрөл өгөхдөө ямар ямар байрлалаар ямар хугацаанд хийх, ямраар нь хийж болохгүйг их тодорхой бичиж 3 хувь үйлдээд нэг хувийн өмгөөлөгчдөө хадгалуулдаг гэж байгашдэ! :hihi:

_________________
Механисм бол зарчим.


Top
   
PostPosted: Feb.18.18 11:42 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4168
Location: Байдаг газраа л байна
001 wrote:
baaksi wrote:
Тэгүүл тохирохгүйм бн Арай зөөллөх кэрэгтэй ккк


гэснээс бавалцах хүүхэн нь бичгээр зөвшөөрөл өгөхдөө ямар ямар байрлалаар ямар хугацаанд хийх, ямраар нь хийж болохгүйг их тодорхой бичиж 3 хувь үйлдээд нэг хувийн өмгөөлөгчдөө хадгалуулдаг гэж байгашдэ! :hihi:

Тэх кэрэгтэйшдээ Тэхкү бол Гантлага шиг л юм болношдээ

_________________
Заяа хичээвэл

Эзэн хичээнэ


Top
   
PostPosted: Feb.18.18 2:22 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3171
Поп-рлоо гадны хөрөнгө оруулагчдаа гомдоогоод үргээлээ гэж хуцдаг хүмүүс Норвеги ямар байна? сая нөгөө Доналд Трамп Норвегийн өрөнхий сайдыг ирэхэд нь хөл алдаж гүйгээд бидний найз норвеги хүмүүст дуртайяа иргэншил өгнө виз ч өгнө гээд авч өгч байна лээ, хаана байна нөгөө баялгаа дээрэмдүүлээгүй гээд гомдоогүй л байгаа биз дээ

Эсрэгээрээ муу Мексик яаж байна? яг л манай поп-ууд гэж нэгнээ гөрддөг боов хөхөгчид шиг америк британи-д хамаг баялгаа өгч араасаа урдаасаа яаж л бол яаж хийлгэлээ? тэглээ гээд нөгөөдүүл түй ч тоохгүй бүр харин ч зайл муу ядуу заваан хулгайч мексикүүд гээд хана барина хөөнө гэж гэж байгаа биз дээ


Top
   
PostPosted: Feb.19.18 10:48 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11759
Location: universe
funk31 wrote:
Поп-рлоо гадны хөрөнгө оруулагчдаа гомдоогоод үргээлээ гэж хуцдаг хүмүүс Норвеги ямар байна? сая нөгөө Доналд Трамп Норвегийн өрөнхий сайдыг ирэхэд нь хөл алдаж гүйгээд бидний найз норвеги хүмүүст дуртайяа иргэншил өгнө виз ч өгнө гээд авч өгч байна лээ, хаана байна нөгөө баялгаа дээрэмдүүлээгүй гээд гомдоогүй л байгаа биз дээ

Эсрэгээрээ муу Мексик яаж байна? яг л манай поп-ууд гэж нэгнээ гөрддөг боов хөхөгчид шиг америк британи-д хамаг баялгаа өгч араасаа урдаасаа яаж л бол яаж хийлгэлээ? тэглээ гээд нөгөөдүүл түй ч тоохгүй бүр харин ч зайл муу ядуу заваан хулгайч мексикүүд гээд хана барина хөөнө гэж гэж байгаа биз дээ


Оюу Толгой ашиглалтанд ороод 5 жил болох гэж байна . Монголчуудад юу өгөв ?

Манайх ч Мексик Перу Нигерийн араас л явна даа .

_________________
i am no1


Top
   
PostPosted: Feb.19.18 11:46 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 897
Location: Хавтгай дэлхий
Mongoliin gesen ym bolgon minii daraltiig ihsedeg boljdee. Gehdee husvel hezee ch uuriiguu tataad avchih ni harin ene namag balchigt humuus hohirood uldene ghes uruwduh setgel turuh ymdaa.


Top
   
PostPosted: Feb.19.18 11:54 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 2122
space wrote:
funk31 wrote:
Поп-рлоо гадны хөрөнгө оруулагчдаа гомдоогоод үргээлээ гэж хуцдаг хүмүүс Норвеги ямар байна? сая нөгөө Доналд Трамп Норвегийн өрөнхий сайдыг ирэхэд нь хөл алдаж гүйгээд бидний найз норвеги хүмүүст дуртайяа иргэншил өгнө виз ч өгнө гээд авч өгч байна лээ, хаана байна нөгөө баялгаа дээрэмдүүлээгүй гээд гомдоогүй л байгаа биз дээ

Эсрэгээрээ муу Мексик яаж байна? яг л манай поп-ууд гэж нэгнээ гөрддөг боов хөхөгчид шиг америк британи-д хамаг баялгаа өгч араасаа урдаасаа яаж л бол яаж хийлгэлээ? тэглээ гээд нөгөөдүүл түй ч тоохгүй бүр харин ч зайл муу ядуу заваан хулгайч мексикүүд гээд хана барина хөөнө гэж гэж байгаа биз дээ


Оюу Толгой ашиглалтанд ороод 5 жил болох гэж байна . Монголчуудад юу өгөв ?

Манайх ч Мексик Перу Нигерийн араас л явна даа .


чили хавьцаа юм байна лээ.
яаагаав нөгөө аюулгүй байдал хангаагүй уурхайруу 40 гаруй уурхайчин оруулж нураагаад дэвэн дэлхийн шившиг болдог. газар зүйн байрлалаараа л монголоос доошоо ухвал чили хавьцаа очиж гай болохын байна лээ.

http://baavar.mn/t/hugjiluuruu-neg-nomyer-chili-uls.htm


_________________
Механисм бол зарчим.


Top
   
PostPosted: Feb.20.18 8:05 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 897
Location: Хавтгай дэлхий
2 egnee zamiig 3 egnee bolgood davhichih ni, yvgan hunii zam deer ch mashinaa tavichih sachiitai, tsag ni irvel usnaas ch huurai garchih ev eruul saw saruul uhaantai ulsdaa unendee ta hediin heleh durtai uher Mongolchuud shuu dee. Zerleg socialismiin davalgaand ch beatles sonsoj breakdance bujiglej yvsan baidag shuu...


Top
   
PostPosted: Feb.20.18 8:51 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 897
Location: Хавтгай дэлхий
Yer ni l bodood bhad ih olon ynziin ontslogotoi humuus bdag ym bna. Ene dund bas hamgiin nuluutei heseg humuus bol bertegchin Mongolchuud tuuhiin ali ch uyd negendee gai udaj negniigee hohiroosoor irsen terendee ch suramgai gej jigteihen.


Top
   
PostPosted: Feb.21.18 4:10 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3171
space wrote:
funk31 wrote:
Поп-рлоо гадны хөрөнгө оруулагчдаа гомдоогоод үргээлээ гэж хуцдаг хүмүүс Норвеги ямар байна? сая нөгөө Доналд Трамп Норвегийн өрөнхий сайдыг ирэхэд нь хөл алдаж гүйгээд бидний найз норвеги хүмүүст дуртайяа иргэншил өгнө виз ч өгнө гээд авч өгч байна лээ, хаана байна нөгөө баялгаа дээрэмдүүлээгүй гээд гомдоогүй л байгаа биз дээ

Эсрэгээрээ муу Мексик яаж байна? яг л манай поп-ууд гэж нэгнээ гөрддөг боов хөхөгчид шиг америк британи-д хамаг баялгаа өгч араасаа урдаасаа яаж л бол яаж хийлгэлээ? тэглээ гээд нөгөөдүүл түй ч тоохгүй бүр харин ч зайл муу ядуу заваан хулгайч мексикүүд гээд хана барина хөөнө гэж гэж байгаа биз дээ


Оюу Толгой ашиглалтанд ороод 5 жил болох гэж байна . Монголчуудад юу өгөв ?

Манайх ч Мексик Перу Нигерийн араас л явна даа .


11 тэрбум долларын өр л байна даа хө, 25тэрбумын гадаад өрийн чинь бараг тал нь Оюутолгойн өр шүү дээ баялгаа өгөөд нэмээд өрөнд орсоон


Top
   
PostPosted: Mar.21.18 2:16 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 2122
.

_________________
Механисм бол зарчим.


Last edited by 001 on Mar.31.18 4:20 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.22.18 9:43 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 2122
туркийн террорист байгууллагийн дэмжлэгтэй ажилладаг турк сургуулиудыг бүгдийн туркийн засгийн газрын албан ёсны байгууллагуудад хүлээлгэж өгөх хэрэгтэй!

_________________
Механисм бол зарчим.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 24 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited