#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.22.18 2:12 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 98 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Apr.05.17 10:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
За энд МАН-ын дараагийн сонгууль хүртэл улс орноо яаж сүйрүүлж бгаа. Тэрэнд хэн хэн ямар үүрэгтэй оролцов гэдгийг бичье.


Top
   
PostPosted: Apr.05.17 10:47 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
Ц.Элбэгдорж: Манай гүйцэтгэх засаглал бяд муутай байна

Онцлох эшлэл
Монголд олдохгүй байгаа ховор юм нэг байна. Тэр нь хариуцлага.

Уулын буга хараад унасан морио мартаж болохгүй.

Төрийн яам агентлаг аж ахуй эрхэлдгийг болиулах хэрэгтэй.

Төрийн тендэр, худалдан авалтыг төрөөс салгаж, мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх хэрэгтэй.

2006 оноос хойш төрийн албан хаагчдын тоо 60 мянган хүнээр нэмэгджээ.

Энэ байдлыг засахгүй бол төрийн алба заан толгойтой, хулгана биетэй болох нь.

Улстөрийн нам тойрсон асуудлыг засахгүйгээр төрд тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжгүй.

Иргэдийн уур бухимдлын бай бол улстөрийн нам.

Хууль өөрчлөгдөхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүй.

Төрийг засах гэвэл намыг засах хэрэгтэй.

Монгол Улс боломжгүй орон биш. Харин боломжоо ашиглах чадвар дутагдаж байна.

Манай гүйцэтгэх засаглал бяд муутай байна.

Хамгийн үнэтэй зүйл бол итгэл. Гэтэл манай Засгийн газарт итгэх итгэл дотроо ч, гаднаа ч алга.

Монгол бол хангалттай ардчилсан улс. Одоо хариуцлагатай улс болох хэрэгтэй байна.

Хар тамхи мансууруулах бодисын хэрэглээ, үр хөндөлт. Энэ хоёр тахал манай залуу үеийг дайрч байна.

Төв суурин газрын 10 хүүхэд тутмын 6-8 нь энэ аюулд өртөж магадгүй эсвэл өртсөн гэсэн судалгаа байна.

Энэ асуудлыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт толгойгоороо хариуцах үүрэгтэй.

Монгол Улс сүүлийн 30 жилд нэг сая хүнээ үр хөндөлтөөр алджээ.

Нөхөн үржихүйн насны 10 эмэгтэй тутмын 7 нь үр хөндөлтийн хохирогч болж байна.

Ээж болох хосгүй хувь заяа нь эмэгтэйчүүдийн аминд хүрч байгаа нь юутай харамсалтай вэ.

Бүрэлдэж байгаа Монгол хүний амь насыг таслах эрх хэнд ч байхгүй.

Монгол хүний эсрэг хийгдэж буй энэ үйлдлийг бид хазаарлах ёстой.

Энэ асуудалд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг онцгой манлайлан ажиллана гэж найдаж байна.


Top
   
PostPosted: Apr.05.17 10:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
За ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Засаг унах нь дээ.


Top
   
PostPosted: Apr.05.17 10:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
"Татвар төлөгчид анх удаа татвар төлөхгүй гэдгээ мэдэгдлээ"



Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын төлөөллүүд болон бизнес эрхлэгчид "Төсвийн тодотгол, татварын" асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хурлын үеэр Засгийн газраас ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдахын тулд долоон төрлийн татвар нэмж байгаатай холбогдуулан МҮХАҮТ-аас албан ёсны мэдэгдэл гарган УИХ болон холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр болсон талаар мэдээллээ.

Хуралд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б. Лхагважав болон танхимын удирдлагууд, тэргүүлэгч, зөвлөлийн гишүүд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.

Энэ талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав

“УИХ-ын чуулган өнөөдөр эхэлж байна. Чуулганаар эдийн засаг, татвар төлөгчид, бизнес эрхлэгчидтэй холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэхээр болсон. Ялангуяа долоон төрлийн татвар нэмэх асуудал. Иймд худалдаа аж үйлдвэрийн танхимын удирдах болон тэргүүлэгчдийн хурлаа хийж дараах шийдвэрүүдийг гаргаж УИХ-д хүргүүлэхээр тогтлоо.
Үүнд:

1.Төсвийн зардлыг 2017 оны баталсан төсвөөс огт нэмэгдүүлэхгүй байхыг шаардаж байна. МУ-ын 2017 оны нэгдсэн төсвийн тодотголоор нийт зарлага ба цэвэр зээлийг батлагдсан түвшнээс 220.7 тэрбум төгрөгөөр нэмсэн байгаа. Үүнийгээ зогсоо.

2. Төрийн захиргааны албан хаагчдын тоог 20 хувиар,үйлчилгээний албан хаагчдын тоог 10 хувиар тус тус бууруулах нь зүйтэй. 2012 оноос хойш төрийн албан хаагчдын тоо ойролцоогоор 15 хувь буюу 24 мянгаар өссөн байна. Мөн төрийн албан хаагчдын шаардлаггүй зардал нэг удаагийн буцалтгүй тусламж тэтгэмжийг зогсоох,

3.Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх. Эдийн засгийн хямралтай аж ахуй нэгжүүдийн ашиг орлого буурсан хүнд нөхцөл байдалд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх нь ажлын байр бууруулах улмаар ядуурал ихсэх нөхцөл болно.

4.Хувь хүний орлогын албан татварыг нэмэгдүүлэхгүй байх.

5. Тодорхой салбарт дэмжлэг үзүүлэх, зарим барааны үнэ тогтворжуулах нэрийн дор, зах зээлийн зарчмаар тэгш шударга өрсөлдөх боломжийг хааж буй татварын хөнгөлөлт, чөлөөлөлтүүдийг үзүүлэхгүй байх.

6. Онцгой албан татварыг нэмэгдүүлэхгүй байх.

7.Төсвөөс татаас авдаг алдагдал өндөртэй төрийн өмчит аж ахуй нэгжүүдийг хувьчлах, хувьцаат компани болгох, татан буулгах асуудлыг яаралтай шийдвэрлэх.

8.Тэтгэврийн насыг үе шаттай нэмэх асуудалд тооцоо судалгаатай хандан, шийдвэр гаргах. Баталгаатай ажлын байртай төрийн 183 мянга гаруй албан хаагчдын тэтгэврийн насыг төр өөрөө мэдэж зохицуулах боломжтой ч чөлөөт зах зээл дээр ажиллаж байгаа нэг сая гаруй иргэд баталгаагүй тогтворгүй ажлын байранд ажилладаг гэдгийг онцгойлон анхаарах шаардлагатай. Иймд МУ-ын их хурал 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэн шийдвэрлэхээс өмнө УИХ-ын гишүүдээс бүрдсэн ажлыг хэсэг гарган эдгээр шаардлагуудыг судлан шийдвэрлэхийг УИХ-ын дарга М.Энхболд болон гишүүдээс шаардаж байна.

Энэхүү шаардлагыг хүлээн авч нааштайгаар шийдвэрлэхгүй тохиолдолд 2017 оны дөрөвдүгээр сарын 10-нд төлөх гуравдугаар сарын нэмэгдсэн өртөгийн албан татвар, дөрөвдүгээр сарын 15-нд төлөх дөрөвдүгээр улирлын аж ахуй нэгжийн албан татвар,тавдугаар сард төлөх дөрөвдүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй байхыг нийт аж ахуй нэгжүүдэд уриалж байна” гэв
СҮҮЛИЙН 20 ЖИЛД АНХ УДАА ТАТВАРЫН ОРЛОГО БҮХ ТӨРЛӨӨР БИЕЛСЭН БАЙНА
Түүнчлэн “ОУВС бол балансыг тэнцвэржүүлдэг байгууллага, түүнээс хөгжлийг авчирдаггүй. Энэ байгууллагын нэрийг ашиглаж засгийн газар судалгаагүй ажлууд хийж байна.

Сүүлийн 20 жилд анх удаа татварын орлого бүх төрлөөр биелсэн байна.Мөн 2017 оны эхний гурван сард таварын орлго 30 хувиар давж биеллээ. Үүнээс дүгнэхэд татварын эрх зүйн орчны эрх зүйн шинэчлэлийн системийн эхлэл тавигдаж үр дүн нь эдийн засагт хүндрэлтэй байгаа хэдий ч татварын орлого зөвхөн 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 800 тэрбум төгрөгөөр давсан байна.

Ийнхүү таварын суурь өргөжиж татварын орлого бүрдүүлэх нааштай үр дүн гарч байгаа энэ үед засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх зэргийг эсэргүүцэж байна.

Түүнчлэн 2016 оны намрын чуулганаар хэлэлцүүлж байсан татвар нэмэх асуудлыг ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэрээр 2017 оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн барьж байгаатай холбогдуулан бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд МҮХАҮТ эдгээр санал шаардлагуудыг хүргүүлж байна" гэлээ


Top
   
PostPosted: Apr.05.17 10:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
Шударгаар олсон хөдөлмөрөөсөө шударгаар татвар төлнө. Нийгмийн сайн сайхны төлөө л татвар төлнө. Түүнээс хэдэн дарга нарын цалин нэмэхийн тулд татвар төлдөггүй. Шаардлага хүргүүлсний дараагийн шатанд бизнесмэнүүд ч ажил хаяж болно.


Top
   
PostPosted: Apr.05.17 11:02 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
Монголын Зэс Корпораци” эзэмшиж байсан 49 хувийг төрд шилжүүлэн авах үйл явц үргэлжилж байна

“Эрдэнэт Үйлдвэр” компанийн төрөөс 100 хувь бүрдсэн ТУЗ-ийн хурал өчигдөр Эрдэнэт хотод боллоо. ТУЗ-ийн хурал урт хугацаанд үргэлжилж, хурлын дундуур зарим гишүүд хэвлэлийнхэнд мэдээлэл өгсөн юм.

Тэд үйлдвэрийн дэд захирлууд болон тэргүүн дэд захирлуудыг ажлаас нь халж, чиглэл хариуцсан орлогч албан тушаалыг бий болгож, дөрвөн хүн томилсон тухай бид өмнө нь мэдээлсэн билээ.

Харин одоо ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн сэтгүүлчдийн асуултанд хэрхэн хариулсныг хүргэе.

-ТУЗ-ийн удирлагууд болоод захирлуудын асуудлыг шийдвэрлэсэн гэх мэдээлэл байна. Тухайлбал “Эрдэнэт Үйлдвэр”-ийн захирал сарын 25 сая төгрөг, ТУЗ-ийн гишүүд сарын 4 мянган ам.долларын цалин авна гэнэ. МУ-ын Засгийн газраас төрийн өмчит компаниудын захирлыг бууруулах бодлого баримталж байгаа гэсэн. Яагаад “Эрдэнэт Үйлдвэр”-ийн захирлууд ийм өндөр цалин авдаг вэ. Хоёрдугаарт, ТУЗ-ийн хурал хуулийн дагуу явагдаж байгаа юу, 49 хувийг өөр компани авсан нь Компанийн тухай хуулийг биелүүлж чадсан уу, энэ асуудал Олон улсын арбитрийн шүүх болоод ОХУ руу буцах, Монгол Улсын Засгийн газар 100 сая ам.доллар төлөх болвол та бүхэн хариуцах уу?

-Өнөөдөр “Эрдэнэт Үйлдвэр”-ийн Ерөнхий захирал болон ТУЗ-ийн цалин хөлсний асуудал огт яригдаагүй гэдгийг хариуцлагатай хэлье. ТУЗ-ийн цалинг Хувьцаа эзэмшигчдийн хурлаас тогтоодог. ХЭХ-аас цалин тогтоож өгөөгүй байгаа.

МУ-ын Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр өгсөн үүргийн дагуу төрийн өмчийн компаниудын цалин хөлсний хэмжээг хязгаарласан зүйлүүд бий. Ерөнхий захирлын цалин хөлсийг өнөөдөр огт яриагүй.

Цалин хөлстэй холбоотой асуудлыг тухайн бизнесийн байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ, санхүүгийн чадавх, өрсөлдөх чадвар, үр өгөөж гээд олон зүйлийг харгалзаж үзэж тогтоодог. Гүйцэтгэх удирдлагын цалинг ТУЗ тогтооно. Холбогдох шийдвэрүүдээ гаргаад явна.

ТУЗ-ийн хурал хуулийн дагуу болж байна. ХЭХ-аас ТУЗ-ийг өнгөрсөн долоо хоногт гурван хүнийг нэмж томилоод 7 хүнтэй байгаа. ОХУ-тай холбоотой элдэв яриа хөөрөө байхгүй гэдгийг олон хүмүүс өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн учраас ойлгомжтой байх гэж бодож байна.

-Халаа сэлгээ их явагдах нь, цехийн даргаас дээш албан тушаалтнуудыг бүгдийг нь солих гэсэн мэдээлэл байна. Бүтцийн өөрчлөлтөөр ямар асуудлуудыг шийдвэрлэх вэ?

-Бүтцийн өөрчлөлт гэдэг тухайн компанийн өмнө тавигдаж байгаа зорилтыг ханган биелүүлэхэд шаардлагатай, оновчтой механизмыг олж бүрдүүлэх асуудал. Компанийн тухай хуулиар компанийн өдөр тутмын ажиллагааг Гүйцэтгэх захирал буюу Ерөнхий захирал хүлээж байгаа.

Ерөнхий захирал ингэж ажиллах нь зүйтэй гэсэн нөхцөл санал болгоод түүнийг нь бид баталж өгсөн. Тодорхой хүмүүс өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй. ТУЗ бол зөвхөн дэд захирлыг түвшний асуудлыг ярьдаг. Бид гаргасан шийдвэрээ та бүхэнд танилцууллаа. Инженер техникийн ажилтнууд, үндсэн ажилтнууд ажил төрөлгүй болох вий, хохирох вий гэж санаа зовох зүйлгүй.

-Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ байр сууриа илэрхийлэхгүй гэж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын төлөөлөл ТУЗ-д байгаа. 49 хувийн төлөөлөл оролцоогүй, хурлын зар хүлээн аваагүй байхад хуралдсан ХЭХ хэр хүчин төгөлдөр вэ. Цалин хөлсний асуудал энэ хурлаар яригдах уу?

-Ерөнхий захиралтай байгуулах гэрээний нөхцөл эцэслэгдээгүй байна. Энэ асуудлыг урьдчилж тэгнэ, ингэнэ гэж хэлэх боломж алга байна. Гэрээг тодорхой хуулийн дагуу байгуулаад явна. Засгийн газар ТӨХК-иудын цалинг танах шийдвэр гаргасан.

Үүний дагуу төрийн эзэмшилж байгаа компаниудын захирлуудын цалинг бууруулсан, бууруулаад явж байгаа. Бид Засгийн газрын тогтоол, холбогдох хууль тогтоомжийг баримталж шийдвэрээ гаргаж байгаа.


Top
   
PostPosted: Apr.06.17 10:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
haha ene huniig yag yu yariad bgaag oilgoj bgaa hun bna uu? handiv ch geh shig. EZ osolt 8-10% bolno ch geh shig haha.


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “ОУВС-аас 5.5 тэрбум төгрөг хандивлахаар болсон. 2.4 тэрбум долларыг хөгжлийн банк даана. 3.1 нэг тэрбум төгрөгийг гадны хандивлагчид ирүүлнэ. Тухайлбал саяхан УИХ-ын дарга Япон улсад хийсэн айлчлалын үеэр японы талаас манайд тусламж үзүүлэхээ мэдэгдсэн.

Манай улсын эдийн засаг тогтворгүй байна. Зөвхөн уул уурхайгаас хамааралтай. Бүх салбаруудаа ижил хэмжээнд хөгжүүлж байж эдийн засгийн өсөлт авчирна. Гурван жилийн дараа эдийн засгийн өсөлтийг 8-10 хувьд хүргэнэ” гэлээ.


Top
   
PostPosted: Apr.06.17 10:47 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Түүхэндээ анх удаа төсвийн тодотголыг ингэж зардалаа нэмсэн байдалтайгаар баталлаа. Чойжилсүрэнг хардаж байна. Хүүхдийн мөнгөний 20 хувийг талон болгож тараана гэдэг нь ОУВС-ийн биш Б.Чойжилсүрэнгийн санаа. Энэ төсөв ерөнхийлөгчийн сонгуульд зориулсан төсөв болж хувирлаа."


Top
   
PostPosted: Apr.06.17 10:49 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Ядарсан хөгшчүүдийн тэтгэврийн мөнгийг булааж авахаасаа өмнө өөрсдийн зарлагаа тана. Төрийн өмчит аж ахуй нэгжүүдээ эргэлтэнд оруул. Цорын ганц бололцоо нь татвараа нэмэх гэж бодож байгаа нь эмгэнэлтэй. Ерөнхий сайд, сангийн сайд хоёрын амнаас өрийг өрөөр, зээлийг зээлээр гэх үгийг өдөржин сонслоо. Том төслүүдээ хөдөлгө гэж гишүүдийн хэлж байгаа үнэн шүү


Top
   
PostPosted: Apr.06.17 10:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва засгийн газар татвараа нэмэх биш төрийн бүтэц, ашиггүй зардалаа танах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.


Top
   
PostPosted: Apr.06.17 11:53 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 23876
Cella muut

ANus - iin fan club yurunhiilugch uu

_________________
Алтан Ураг R-M343 Haplogroup


Top
   
PostPosted: Apr.07.17 12:31 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
NCA_D wrote:
Cella muut

ANus - iin fan club yurunhiilugch uu


хаха АН ярьсан хүн энд огт алга. засаг барьж бгаа МАН тухай бичиж бна.


Top
   
PostPosted: Apr.07.17 10:42 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
Т.Аюурсайхан: Өр тавихаа болимоор байна...Өрийг өрөөр дарсандаа бүү баярлацгаа...


Last edited by cellat on Apr.07.17 10:48 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.07.17 10:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав:

7 төрлийн татвар нэмэхийг эсэргүүцнэ. 4.10-нд НӨАТ, 4.15-нд ААНОАТ, 5-н сард НДШ-ийг компаниуд төлөхгүй


Top
   
PostPosted: Apr.07.17 10:49 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
Ж.Энхбаяр: Эрдэнэт 49%-г төрд хүчээр авлаа. Төсөвт мөнгө алга. Дээрэмдээгүй бол төлбөр төлөх ёстой


Top
   
PostPosted: Apr.07.17 10:50 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
Б.Энх-Амгалан: Шатахууны онцгой албан татварыг нэмэх нь зөв гэж үү дээ?

Б.Чойжилсүрэн:Бусад орнуудтай харьцуулахад хямд бна гэж ОУВС хэлсэн


Top
   
PostPosted: Apr.07.17 10:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
Ч.Хүрэлбаатар: Юу ч хийхгүй мөртлөө зээл авна,татвар нэмнэ л гэх боллоо. Том төслүүдээ хөдөлгө

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: 2-хон сарын өмнө татвар нэмэхгүй гэчихээд яаж байгаа юм бэ? МАН-ын нэр хүндийг бодооч. Сайдууд л зардлаа хасчих

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: 7 төрлийн татвар нэмнэ гэхээр иргэд бухимдаж бна. Иргэд ууртай байгаа үед дарга нар хотод жип унахаа больчих

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Яамдын тоогоо хас... Татвар нэмэхээ больцгоо...Татвар нэмэх гээд буй 5% давхаргаа нэмэгдүүлж 50%-д хүргэе л дээ


Top
   
PostPosted: Apr.09.17 2:30 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3163
Валютын сангийн оруулж ирсэн татвар нэмэх халамжийг танах бүгд зөв, харин гаднаас зээл нэмж авах буруу бондуудаа хойшлуулсан одоо нэмж зээл авах хэрэггүй төсвийн алдагдлаа дотоодын бондоор хаах хэрэгтэй

МАН-н 2 зүйл буруу
- Төсвийн зардлаа сайн танахгүй байгаа явдал \идэх мөнгө нь байгаа болхоор\
- Нэмж гаднаас зээл авах \зээл оруулж ирээд бас иднэ\



Top
   
PostPosted: Apr.09.17 4:08 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11706
Location: universe
МАНАН нохойн замаар орсон . Хүчтэй 3-дагч хүчин хэрэгтэй .

_________________
i am no1


Top
   
PostPosted: Apr.10.17 10:49 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10472
Location: Архан талд чинь:
space wrote:
МАНАН нохойн замаар орсон . Хүчтэй 3-дагч хүчин хэрэгтэй .

Хэн ч гэсэн эрх барьж байгаа 4 жилдээ олигтойхон шиг ууж идээд алга болохыг бодно шдээ. Бөгсөөрөө гартал ууж идээд шоронд 1-2 жил суусан нэртэй тансаглаж биеийнхээ хууч өвчнийг эмчлүүлж аваад өршөөлийн хуулинд хамрагдааад гарч ирэх эсвэл Монгол улс гэж зүгээр орилох алиныг сонгох вэ гэвэл мэдээж ямар ч хүн нэгдүгээр хувилбарыг эргэлзээгүй сонгоно.. :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Apr.10.17 11:22 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
"Сант Марал"-ын судалгаагаар

Монголын өнөөгийн эдийн засгийн байдлыг ерөнхийд нь ямар гэж үзэж байна вэ" гэсэн асуултад судалгаанд оролцогчдын дийлэнх нь буюу 48.7 "муу байна" гэж хариулсан бол 12.3 хувь нь "маш муу байна" гэж хариулжээ. Харин 34.6 хувь нь "сайн ч биш, муу ч биш" гэж хариулав.


Top
   
PostPosted: Apr.11.17 2:06 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5679
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Margaash Erunhiilugchiin songuuli bolvol gsn asuultand 54 huvi ni MAH-d, 32% ni AH-d sanal ugnu gsn bnle, er ni bol hen devshih ni hamaagvi namd ni l sanal uguh ni todorhoi haragdaj bn, Mie.Enhbold yalah ni todorhoi bndo


Top
   
PostPosted: Apr.11.17 1:23 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11706
Location: universe
Tanai AN buur doloon dor sh d . Aluurchin Erdeniig namiin dargaar songood bhdaa yaahav . Yur ni demjigchid ni ch gesen sonin garuud ih baidag .

_________________
i am no1


Top
   
PostPosted: Apr.11.17 3:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5679
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
space wrote:
Tanai AN buur doloon dor sh d . Aluurchin Erdeniig namiin dargaar songood bhdaa yaahav . Yur ni demjigchid ni ch gesen sonin garuud ih baidag .

Bi ANUs nariig harhaar nvd horsdog yum


Top
   
PostPosted: Apr.11.17 10:06 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
space wrote:
Tanai AN buur doloon dor sh d . Aluurchin Erdeniig namiin dargaar songood bhdaa yaahav . Yur ni demjigchid ni ch gesen sonin garuud ih baidag .


eRoTiKa wrote:
space wrote:
Tanai AN buur doloon dor sh d . Aluurchin Erdeniig namiin dargaar songood bhdaa yaahav . Yur ni demjigchid ni ch gesen sonin garuud ih baidag .

Bi ANUs nariig harhaar nvd horsdog yum


хаха МАН гэхээр АН гээд хадуурах юмаа. АН-аа цаад АН-ын сэдэв дээр л ярь л даа. хаха


Top
   
PostPosted: Apr.12.17 1:29 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5679
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
AHus cellataar ochij ochij enhrii hairt MAH-aa muuluulna gej bhgvi shv


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 98 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: көктүрік and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited