#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.17 6:12 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 13 posts ] 
Author Message
PostPosted: Sep.12.17 10:17 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10320
Location: Архан талд чинь:
Энэ хүн муу хүн байж болно гэхдээ энэ хүнийг Монголын төр хилсдүүлсэн үү үгүй юу? Юу гэж бодоцгоож байна?

Image

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Oct.26.17 5:42 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10320
Location: Архан талд чинь:
Энэ хүний үхэлд Хурц буруутай юу эсвэл Нямдорж буруутай уу? Эсвэл бүүр Цай Хуа дарга уу?

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Oct.26.17 6:54 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1220
NAIMAN-NOMAD wrote:
Энэ хүний үхэлд Хурц буруутай юу эсвэл Нямдорж буруутай уу? Эсвэл бүүр Цай Хуа дарга уу?



За хөө Хурц гуайг буруутгана гэж байхгүй шүү! Ёстой нэгийгээ үзэж нэхийгээ уралцана шүү!

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Oct.27.17 1:44 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Jan.10.14 4:03 pm
Posts: 42
Xurts gej xun yagaad Anglid barigdaj bsan yum bol?

Sent from my IM-A890S using Tapatalk


Top
   
PostPosted: Oct.28.17 8:55 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
Би алцын, тэгээд яасан?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Oct.28.17 9:20 am 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1220
Саруул wrote:
Би алцын, тэгээд яасан?


sarrr-uuuu-laaaaaaaaaa~ :haha: :haha: :haha:

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Oct.28.17 10:46 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16519
001 wrote:
Саруул wrote:
Би алцын, тэгээд яасан?


sarrr-uuuu-laaaaaaaaaa~ :haha: :haha: :haha:

Чи бас өрөө зуруулмаар байна уу?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Oct.28.17 1:52 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1220
Саруул wrote:
001 wrote:
Саруул wrote:
Би алцын, тэгээд яасан?


sarrr-uuuu-laaaaaaaaaa~ :haha: :haha: :haha:

Чи бас өрөө зуруулмаар байна уу?



uhuulj bolohgui amiaa hoo. Oroldoh yum bol har huvtsastai humuus gazriin gavaas garch ireed chireed alga bolno.

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
PostPosted: Oct.30.17 1:04 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10320
Location: Архан талд чинь:
001 wrote:
NAIMAN-NOMAD wrote:
Энэ хүний үхэлд Хурц буруутай юу эсвэл Нямдорж буруутай уу? Эсвэл бүүр Цай Хуа дарга уу?



За хөө Хурц гуайг буруутгана гэж байхгүй шүү! Ёстой нэгийгээ үзэж нэхийгээ уралцана шүү!

Чи Ми овогтоо дөрвөн хөллөж байгаад араа шүдээрээ хамгаална гэж донгодоод байсан. Хамгаалах биш харин эсрэгээр нь Ми даргынхаа бөгсөнд зүү шааж байснаа юу гэх гээв.. :haha:

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Oct.30.17 1:05 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10320
Location: Архан талд чинь:
Энэ гөлийсөн нүдтэй хужаа зэвүүн данжаад даа. Ми овогт шиг гөлийчөөд..Цай Хуа дарга монгол хүнд итгэхгүй бууны нохойнуудаа дан хужаа угсаатнуудаар тавьж тэжээж тэтгэдэг нь ямар учиртай юм бол? :haha:


Image

_________________
Засагтханы зартай хархүү


Last edited by NAIMAN-NOMAD on Oct.30.17 1:10 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.30.17 1:09 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10320
Location: Архан талд чинь:
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт буюу “ХУРЦЫН ТАСАГ”
News Zindaa | |


Тагнуулын Ерөнхий газрын дарга Б.Хурц энэ албан тушаалд очсоноосоо хойш бараг анх удаа хэвлэлийнхний өмнө гэнэт гарч ирэв. Ингэхдээ С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлах гэж байгаа мэт мессежийг олон нийтэд өгч, үнэн хэрэгтээ шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн “Эрдэнэт”-ийн шахааг эргэн сануулах зорилготой л хэвлэлийн бага хурал хийлээ. Үйл явдлыг өнгөцхөн дүгнэвэл, албан тушаалаасаа мултрах аюулд орсон Б.Хурц салбарын сайдтайгаа дайн зарласан төдий л хэрэг явдал өрнөж байна. Гэвч үүний цаана ямар улс төр, эрх ашиг, зөрчил тэмцэл нуугдаж байна вэ?

Энэ бол Монголын улс төрд олон жилийн туршид далд өрнөсөн дажны ил гарч буй нэг бэтэг юм. Бэтэг хагалж буй хүн нь Б.Хурц биш, Ц.Элбэгдорж юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрх ашгаараа дамжуулан улс төрд эргэн ирэлт хийж байна гэж таамаглах бүрэн үндэстэй. Б.Хурцыг Ц.Элбэгдоржийн хүн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тиймээс өнөөдрийн зөрчлийн сэжүүрийг тун алсаас сөхөх хэрэгтэй.

2011 онд М.Энхболдын фракц нам дотроо ялалт байгуулсныхаа дараа хийсэн анхны томилгоо нь АТГ-ын даргаар хурандаа Н.Ганболд, дэд даргаар Б.Хурцыг томилж байсан юм. Ц.Элбэгдоржийн хүнийг М.Энхболдын нөлөөгөөр албан тушаалд томилсон нь цаагуураа нарийн учир холбоотой. Тун удалгүй 2012 оны сонгуульд АН олонхи болж, эрх баригч АН-тай МАН хамтран Засгийн газар байгуулах тухай яригдаж байх яг тэр мөчид Б.Хурц ТЕГ-ын даргаар томилогдсон юм.

Ц.Элбэгдорж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргаар ажиллаж, харин Б.Хурц Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга хийж байсан нь санамсаргүй тохиол биш.

Ц.Элбэгдоржийн хүн гэх хочит Б.Хурц М.Энхболдын үед ч хүч нөлөөгөө алдаагүйгээр үл барам засаг солигдож, Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрдэхэд ч ТЕГ-ын даргаараа тогтож үлдсэний цаана ямар нууц бий вэ.

Нууц нь бидний мэдэх МАНАН бүлэглэлд оршино. Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр, Т.Бадамжунай нарын тэргүүлдэг гэх МАНАН бүлэглэлийн хүч нөлөө одоо ч засагт амь бөхтэй оршиж, өөрсдийн эрх ашгийн тойргоо хадгалах гэж тэмцэж буйн нэгээхэн жишээ нь Б.Хурц болж таарч байна.

Ц.Нямдорж “Эрдэнэт”-ийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд худалдаж авах ажилд ТЕГ-ын дарга Б.Хурцын оролцоо, идэвх зүтгэл нэлээд бий гэдгийг онцолсон. Энэ нь үнэний ортой ч байх талтай. Учир нь тийм том хэлэлцээр Монголын тагнуулын байгууллагын нүд, чих, хараанаас гадуур өрнөх ямар ч бололцоогүй билээ. Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийг эргэн төрийн мэдэлд авах Ц.Нямдоржийн зарга заалхайд хамгийн их өсөрхөж, ил цагаан эсэргүүцсэн хүн бол Ц.Элбэгдорж гэдгийг уншигчид мартаагүй. Улсын их хурлын чуулган дээр хүртэл Худалдаа хөгжлийн банкийг өмгөөлж, уурсан үг хэлж байсан нь улсын эрх ашиг гэж харагдахаасаа илүү “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалд мань хүний эрх ашиг үлэмж хэмжээгээр тусгалаа олж дээ гэж санагдахаар байсан.

Тэгвэл “Эрдэнэт”-ийн 49 хувийн булхайг нийтэд зарлаж, эсэргүүцсэн Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болсон нь Ц.Элбэгдорж болоод түүний бүлэглэлд таалагдсангүй. Тэгээд зогсохгүй, эрх мэдлээ хэрэгжүүлж буй хамгийн хүчтэй тасагт нь хохирол учруулж мэдэхээр болмогц яаран хөдөлгөөнд орж байна. Тус бүлэглэлийн хамгийн гол тасаг нь яах аргагүй “Хурцын тасаг” буюу одоогоор Б.Хурцын тэргүүлж буй Тагнуулын Ерөнхий газар юм.

Гэтэл Ц.Нямдорж энэ тасгийнх нь хүчийг тарааж, даргыг нь солихоор муйхарлаж буй нь тэдний дургүйг ихэд хүргэжээ. Уурласан Ц.Элбэгдорж “зуудаг нохой” хочит Ц.Нямдоржийн эсрэг түүнээс ч дутахгүй зууж чадах нохойг тавилаа. Б.Хурц бол улстөрчдийн талаарх хамаг л болж бүтэхгүй баримт материалуудыг гартаа төвлөрүүлсэн, эрх мэдэл, эд хөрөнгөөр хэний ч дор орохгүй болтлоо догширч, толгой дээр гарсан этгээд.

Их Британийн нисэх онгоцны буудлаас тусгай албаныханд баривчлагдсан үеэс л Б.Хурцын дуулиан эхэлсэн юм. Монголын урдаа барьдаг чекист, тагнуулч явсан тэрбээр дэлхийн удирдагчдын нууц материалуудыг хууль бус аргаар олж авч, задалдаг Жулиан Асанжтай хамт Уандсвортын шоронд хоригдож байсан нэгэн.

Б.Хурц сөрөг таг­нуулд байхдаа Гаалийн ерөнхий газрын дарга асан Х.Баатарын авлиг­ын хэргийг илрvvлэн цагдаагийн байгууллагад шилжvvлж, уг аж­лыг удирдаж жинхэнэ шуугиан тарьж явсан.
“Х.Баатарын хэрэгт холбогдох цөөнгvй хvн одоо УИХ-ын танхимд сууж байгаа” гэж хаяггүй сүрдүүлгийг хэлж, хамгаалалтаа бататгаж байсан Б.Хурцад өнөөдрийн төрийн тvшээд, сайд дарга нарын чамгүй “но” хадгалагдаж байх нигууртай.

Tvvний намтарт Таг­нуулын ерөнхий газрын Сөрөг тагнуулын хэлт­сийн даргаар ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан, гvйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчин, өнөөдрийн МАН-ын дарга М.Энхболд болон УИХ-ын гишvvн асан У.Барсболд нарыг хууль бусаар тагнаж, чагнасан гэх хэрэг бий ч гэж ярьдаг.

Ийм л хатуу самар өнгөрсөн долоо хоногт гэнэт “хэлд орж”, ингэхдээ төрийн сайд Ц.Нямдоржийн эсрэг сум тавьлаа. Түүний нум нь Ц.Элбэгдорж болон түүний бүлэглэл гэж харагдаж байна.

Бүр тодорхой хэлбэл, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тагнуулийн ерөнхий газраа мөнөөх бүлэглэлээс салгаж авч чадах уу гэдэг тэмцэл хөшигний ард өрнөж байх шиг. Тагнуулын байгууллагаа өөртөө авч чадаагүй Ерөнхий сайд хүчгүй байдаг нь бичигдээгүй жам ёс. Үүний бодитой жишээ нь Н.Алтанхуягийн Засгийн газар юм. Харин эсрэг жишээ нь С.Баярын Засгийн газар. С.Баяр Ерөнхий сайдаар томилогдсон тэр оройдоо багтаж ТЕГ-ын даргаар Р.Болдыг томилж байсан түүхтэй.

Тиймээс хэрэг явдлыг зөвхөн Б.Хурц гэдэг хүний хүрээгээр сэтгэж ойлгож болохгүй нөхцөл байдал өнөөдөр үүсээд байна. Ц.Элбэгдорж болон түүний бүлэглэл сүүлчийн араа шүдээрээ эргэж ноцож, энэ төрд хүч нөлөөгөө алдахгүйн төлөө тэмцэлдэж байгаагийн нэгээхэн жишээ нь Б.Хурц. Эрх ашиг, эрх мэдлийнхээ тойргийг алдахгүйн тулд хэн рүү ч ноцож, урж тасдаж мэдэх улайрсан бүлэглэлийн эд эс нь өнөөдөр ийнхүү “Хурцын тасаг” хэлбэрээр хаа сайгүй оршиж байна.

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Oct.30.17 1:13 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10320
Location: Архан талд чинь:
Энэ хажууд нь сууж байгаа гамин бас хэн бэ?


_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
PostPosted: Oct.30.17 1:16 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10320
Location: Архан талд чинь:

_________________
Засагтханы зартай хархүү


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 13 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited