#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.23.18 7:52 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1 post ] 
Author Message
PostPosted: Aug.11.17 12:47 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10565
Location: Архан талд чинь:
МАН-ын 25 гишүүн Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зуржээ

Нийтэлсэн: 2017-08-11 09:50:51

Сүүлийн үед МАН-д өрнөж буй сөргөлдөөн ирэх долоо хоногоос улам ширүүсэх бололтой.

МАН-ын Их хурлыг угтсан олон үйл явдал болж байгаагийн нэг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахаар УИХ дахь МАН-ын гишүүд гарын үсэг цуглуулж эхэлсэн явдал юм.

Уржигдар /2017.8.9/ УИХ-ын 18 гишүүн уг саналд гарын үсэг зураад байсан бол өчигдөр долоон гишүүн нэмэгдээд 25 хүний гарын үсэг цугласан байна. Өнөөдөр болон ирэх даваа гаригт хөдөө орон нутаг, гадаадад яваа нэр бүхий хэд хэдэн гишүүн ирж гарын үсэг зурахаа мэдэгджээ. Ингээд 30 орчим гишүүн болох юм байна.

Хуулиар бол УИХ-ын 19 гишүүн Засгийн газрыг огцруулах санал өргөн барих эрхтэй. Гэтэл эндээс үзэхэд МАН-ын 30 орчим гишүүн ийм санал өргөн барина гэдэг Засгийн газраа шууд огцруулах хэмжээнд очиж байгаа юм. Дээрээс нь бие даагчид, АН, МАХН-ын гишүүд нэмэгдвэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар тэсч үлдэх бололцоогүй болно гэсэн үг.

МАН-ын гишүүд ийн Засгийн газар руугаа “довтлох” болсон нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Сүүлийн үед намын толгойд байгаа бүлэглэл өрнөж буй зарим үйл явдалд фракцын эрх ашгийг хамгаалахаар илтэд хууль хүчний байгууллагыг ашиглаж байгаа. Мөн ирэх 2020 оны сонгуульд намаа амлалт өгөх эрхгүй болгосон. Ийм Засгийн газартай сонгуульд орох боломжгүй гэж үзэцгээсэн байна.

П.Мандах
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1 post ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited