#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.22.18 9:05 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1 post ] 
Author Message
PostPosted: Jul.02.17 10:55 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10472
Location: Архан талд чинь:
БУЛГАН АЙМАГТ ҮҮССЭН АЮУЛТ ҮЗЭГДЛИЙН УЛМААС 15 АЙЛ ОРОН ГЭРГҮЙ БОЛЖЭЭ




Тус аймагт 2017 оны 06 дугаар сард Тэшиг, Хутаг-Өндөр, Орхон, Бугат, Сэлэнгэ сумдад ойн түймэр гарч унтраах үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байна.

2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 22 цагийн орчим Булган аймгийн Булган, Бугат, Орхон сумын Халиун, Мааньт багийн нутгаар 22 м/сек, зарим газраар 40 м/сек түүнээс дээш хүчтэй хар салхи салхилж, мөндөр, аадар бороо орж уруйн үер буусны улмаас Орхон, Булган аймгийн чиглэлийн Нарангийн гүүрний орчим өндөр хүчдэлийн 13 тулгуур /77-90 тулгуур шон буюу 11 бетон, 2 анкер/ унаж, Булган аймгийн нийт нутгаар эрчим хүч тасарсан. Орхон сумын Халиун, Мааньт, Булган сумын 40 өрхийн 1320 мал /адуу 6, үхэр 8, хонь 1076, ямаа 230/ аадар бороо, мөндөрт цохиулж, усанд урсаж осгож үхсэн байна. Мөн 23 өрхийн гэр салхинд нурснаас 15 айл орох оронгүй болжээ.

Image





Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн засаг даргаар ахлуулсан Онцгой комиссынхон Орхон сумын Халиун, Мааньт багт газар дээр нь шуурхай арга хэмжээ авч, сэргээн босгох талаар холбогдох удирдлагуудад үүрэг өгөн ажиллаж байна. Онцгой комиссын даргын тушаалаар орон гэргүй болсон 2 иргэнд гэр олгосон бол Улаанбаатар хотоос 10 гэр татуулаад байна. Уг салхи, үерийн улмаас 1300 гаруй мал хоргодсоны сэг зэмийг устгаж, халдваргүйжүүлэх ажлыг хийж байна. Эрчим хүчийг сэргээн засварлах ажилд тус аймгийн Эрчим хүчний салбарын аваар техникийн бүлэг болон Монгол улсын Эрчим хүчний сайд газар дээр нь ирж удирдлагаар ханган Эрдэнэт, Булган, Улаанбаатар, Дархан, Багануур, Хархорин, Өвөрхангай зэрэг 7 салбар компаниудын 120 ажилчид, 20 техниктэйгээр унасан шонгуудыг сэргээн засварлах ажлуудыг хийж байгаа ба Улаанбаатар хотоос шаардлагатай сэлбэг хэрэгслүүд, 5 тулгуур багана зөөвөрлөн авчирснаас 06-р сарын 30-ны байдлаар 1 шонг босгож сэргээн завсарлаад байна. Цахилгаан сэргээх ажлыг 72 цагт амжуулахаар ажиллаж байгаа тухай Булган аймгаас мэдээллээ.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1 post ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited