#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.23.18 2:05 am

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 10 posts ] 
Author Message
PostPosted: Feb.16.17 9:59 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10565
Location: Архан талд чинь:
Хасагстанууд дунд сүүлийн үед монголчуудыг тэр дундаа Чингис хааныг тахин шүтэх үзэл өргөн хүрээтэй тэлж байна.Монголчуудтай ах дүү бололцож өврөө нээж өгөе гэж бөгсөө хаялсан хасагстанууд маш олон болж байна.Үүний хажуугаар манай их хааныг өмчилж өөрсөдтөйгөө холбоод авахын тулд янз бүрийн арга мэх заль тактик хэрэглэх болж.Жишээ нь хэдэн жилийн өмнө Зүчийн удмын нэг хасаг хаан цол олго гэж төр засгаасаа шаардсан,хасгуудын гарал үүслийг Алтан Ордны монгол ноедтой холбосон түүх биччихсэн байгаа , бүдүүн дарга Назарбаев Казакстан улсын нэрийг өөрчилж Манги Эл буюу Монгол гэж нэрлэхийг оролдсон мөн өөрийгөө Чингисийн удам гэж зарлахыг оролдсон гэх мэтээр.
Одоо бүр Чингис хааныг Назарбаевтай голчлон холбох болж Чингис хаан хасаг хүн байсан булш онгон нь Казакстан улсын нутагт байгаа гэх мэтээр шуугих нь улам бүр ихсэж байна....
:hehe: :hehe: :hehe: :hehe:

Чингисийн сүнс өмнөд Хасагстан улсын нэгэн гэр бүлд ирж миний булш энд байна,би монгол биш,кият , манай эцэг эх хасгууд ,миний эхнэр хонгирад/конырат гэж хэлсэн юм байх...
:haha: :wahaha: :hehe:

Quote:
"Чингисхан сказал мне, что лежит в этом месте. "Вынесите меня на землю. Я не монгол, я из рода қият. Мои родители - казахи, а жена из рода қонырат". Так сказал он", - утверждает Гулжанар.

Image

http://forum-eurasica.ru/index.php?/for ... %BA%D0%B8/

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Feb.22.17 10:42 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10565
Location: Архан талд чинь:

Монголын үнэгэн сүүлт малгай, өлзий хээ нартай туг, хоёр толгойт бүргэдэн сүлд,ташуу болон босоо захт монгол дээл, гэр тэрэг.. :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Feb.23.17 11:20 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1978
тангадмээ дүү, юунд нь гайхав?! их монгол улс бол монгол түрэгийн нэгдсэн улс байсан. түүний нэг хэсэг байсан алтан ордны улс, түүний залгамж нүүдэлч өзбекийн (хасагийн) улсаас салбарлаж гарсан хасагийн хаант улсын бүхий л өв нь нэг байх мэдээжийн асуудал шдээ. өлзий хээтэй тэр туг эртнээс хасагийн хаант улсын бэлгэдэл байж ирсэн. жишээ нь, гэр тэрэг дан монголынх гэсэн патентийн бичиг хаа байна? байвал бидэнд үзүүлэх ажаамуу? :lol: нэгэнт байгуулсан улс нь нэг байхад түүний өв нь яагаад нэг байж болдоггүй юм? үнэгэн сүүл малгай, босоо захтай дээл ч байсан. хаа очиж одоо монгол дээл гэгдэж байгаа дээл бол манж хятадынх гэдгийг зөвшөөрнө биз дээ. эртний монгол түрэг дээл яг энэ кинонд гарч байгаа шиг адилхан байсан. энд санаанаасаа зохиосон юм алга, бүгд үнэн зүйл байна.

Top
   
PostPosted: Feb.23.17 4:31 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10565
Location: Архан талд чинь:
көктүрік wrote:

Манж дээлний зах чинь хасаг дээлний захтай адил гэдгийг Унгаа ах та мэднэ үү? :haha:

Image
Image

Хасгууд үхэр хөллөсөн гэр тэрэгтэй байсан гэдэг баталгаагаа харуулаач хөө. :lol:
Юун хасгийн хаант улс вэ? Хасгууд хаант улс болж хэзээ ч яваагүй гэж Заги гуа хэлсэн байдаг юм .Ум мани падме хум.
Жанибек Керей нар бол Монголстаны нөмөр бараадсан оргодол босуулууд байсан шүү дээ хөө.Монголстаны хаант улс дотор Хасагстан гэсэн хаант улс давхар байсан байхнээдээ. Юун авцалдаагүй сонин юм яриад байна? Нөгөө тэнгэрт хоёр сар байдаг гэх ухааны юм ярих гээд байна уу?
:haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Feb.23.17 10:03 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1978
NAIMAN-NOMAD wrote:
Манж дээлний зах чинь хасаг дээлний захтай адил гэдгийг Унгаа ах та мэднэ үү? :haha:
Хасгууд үхэр хөллөсөн гэр тэрэгтэй байсан гэдэг баталгаагаа харуулаач хөө. :lol:
Юун хасгийн хаант улс вэ? Хасгууд хаант улс болж хэзээ ч яваагүй гэж Заги гуа хэлсэн байдаг юм .Ум мани падме хум.
Жанибек Керей нар бол Монголстаны нөмөр бараадсан оргодол босуулууд байсан шүү дээ хөө.Монголстаны хаант улс дотор Хасагстан гэсэн хаант улс давхар байсан байхнээдээ. Юун авцалдаагүй сонин юм яриад байна? Нөгөө тэнгэрт хоёр сар байдаг гэх ухааны юм ярих гээд байна уу?
:haha:

за тангаа дүү минь дээ, чиний наад цагаан сараар золгохдоо өмсдөг босоо захтай гоелын чинь дээл бол манж хятадынх гэдгийг баттай хэлчихье. :lol: уртын дуунаас бусад, ялангуяа энэ еочин, хуучираар, ятга шанзаар дэмжин дуулдаг богино дуу, түүний стиль бол зуууууууууун хувь хятад шүү. үүнийг гадны нүдээр харахад шууд хятад соел нүдэнд буудаг, та л анзаардаггүй болохоос биш. за манж дээлний зах хасагтай адил бол тийм л биз. үүнд эмзэглэх юм алга.
энэ "алмас қылыш" (очир алмаазан илд) киног цагтаа төрийн шагнал хүртэж явсан илияс есенберлин гэдэг хүний ижил нэртэй түүхэн романыг үндэслэж хийсэн бөгөөд энд гарч байгаа гэр тэрэг бол үнэн зүйл. ерөөс улс нь нэг бол түүний өв соел нь нэг болно гэж хэлсэн байх аа.
та эхлээд өөрийгөө л зас. монголын түүхэнд байгаагүй ээтэн хоншоортой гулгаа гутлаа зас. манжаас авсан хантааз, нударгаа зас. зөвлөлт сургагчыг дуурайж анх армид л мэр сэр өмсдөг байснаа одоо бөх болгон өмсдөг болсон энэ жанжин малгай гэдгээ зас. бас л манжаас гаралтай нэг чулуу өвөртөлчихөөд тэрийгээ өндөр гэгээн занабазар барьж байсан, жалханз хутагт дамдинбазар хэрэглэж байсан, богд жибзандамбу хутагт (халхын хатан бүүвэй баатар, эзэн богд чингис нар барьж асан халтар манан хөөрөг гэж арай хэлэхгүй юмаа :lol: ) эдэлж асан нэг тэрбумын үнэтэй гэхчлэн байдаг нэг чулууг хий үнэ хөөргөдөгөө зас гях мэтчлэн...

Top
   
PostPosted: Feb.24.17 2:19 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10565
Location: Архан талд чинь:
Ухнаа гуа ч ийм байсан тийм байсан гээд тэр үед амьдарч байсан юм шиг авч өгч байна даа..Тэгвэл ташуу захтай дээл ч хятадынх болно..Хасагстануудын өмсдөг малгайг ч бас манж хятадых гэж үзэж болно ваа... :haha:

Энэ зурган дээр байгаа улс хасагууд мөн үү? Би эсвэл буруу хараад байна уу?
:lol:

Image
Image
Image

Image
Image

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Feb.24.17 2:27 am 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10565
Location: Архан талд чинь:
хасаг хөөрөг

Image

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Feb.24.17 10:10 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
көктүрік wrote:
NAIMAN-NOMAD wrote:
Манж дээлний зах чинь хасаг дээлний захтай адил гэдгийг Унгаа ах та мэднэ үү? :haha:
Хасгууд үхэр хөллөсөн гэр тэрэгтэй байсан гэдэг баталгаагаа харуулаач хөө. :lol:
Юун хасгийн хаант улс вэ? Хасгууд хаант улс болж хэзээ ч яваагүй гэж Заги гуа хэлсэн байдаг юм .Ум мани падме хум.
Жанибек Керей нар бол Монголстаны нөмөр бараадсан оргодол босуулууд байсан шүү дээ хөө.Монголстаны хаант улс дотор Хасагстан гэсэн хаант улс давхар байсан байхнээдээ. Юун авцалдаагүй сонин юм яриад байна? Нөгөө тэнгэрт хоёр сар байдаг гэх ухааны юм ярих гээд байна уу?
:haha:

за тангаа дүү минь дээ, чиний наад цагаан сараар золгохдоо өмсдөг босоо захтай гоелын чинь дээл бол манж хятадынх гэдгийг баттай хэлчихье. :lol: уртын дуунаас бусад, ялангуяа энэ еочин, хуучираар, ятга шанзаар дэмжин дуулдаг богино дуу, түүний стиль бол зуууууууууун хувь хятад шүү. үүнийг гадны нүдээр харахад шууд хятад соел нүдэнд буудаг, та л анзаардаггүй болохоос биш. за манж дээлний зах хасагтай адил бол тийм л биз. үүнд эмзэглэх юм алга.
энэ "алмас қылыш" (очир алмаазан илд) киног цагтаа төрийн шагнал хүртэж явсан илияс есенберлин гэдэг хүний ижил нэртэй түүхэн романыг үндэслэж хийсэн бөгөөд энд гарч байгаа гэр тэрэг бол үнэн зүйл. ерөөс улс нь нэг бол түүний өв соел нь нэг болно гэж хэлсэн байх аа.
та эхлээд өөрийгөө л зас. монголын түүхэнд байгаагүй ээтэн хоншоортой гулгаа гутлаа зас. манжаас авсан хантааз, нударгаа зас. зөвлөлт сургагчыг дуурайж анх армид л мэр сэр өмсдөг байснаа одоо бөх болгон өмсдөг болсон энэ жанжин малгай гэдгээ зас. бас л манжаас гаралтай нэг чулуу өвөртөлчихөөд тэрийгээ өндөр гэгээн занабазар барьж байсан, жалханз хутагт дамдинбазар хэрэглэж байсан, богд жибзандамбу хутагт (халхын хатан бүүвэй баатар, эзэн богд чингис нар барьж асан халтар манан хөөрөг гэж арай хэлэхгүй юмаа :lol: ) эдэлж асан нэг тэрбумын үнэтэй гэхчлэн байдаг нэг чулууг хий үнэ хөөргөдөгөө зас гях мэтчлэн...

Босоо захтай дээл манжаас өмнө байсан гэдгийг судлаад тогтоолоо гэсэн мэдээлэл саяхан уншсан. Анхных нь Киданы үед холбогдоно гэж. Одооны монгол дээлд манж, түвд нөлөө байгаа нь бол үнэн.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.

Top
   
PostPosted: Feb.24.17 7:13 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10565
Location: Архан талд чинь:
Манж дээлний зах ойрд дээлний адил нугалсан захтай.Зарим дээл нь ч бараг зах байхгүй..
Тэгээд ч манжийн хаад бол эцэг талаасаа манай Ухнаа гуайн төрсөн ах нар мөн гэж дна нь илчилж хэлээд байгаа юм.Өөрөөр хэлбэл хасгийн керей бол манжийн гиоре/кере/ болж таараад байгааг хасагстанууд бараг хүлээн зөвшөөрчөөд байгаа.Тэгээд ч өвөрмонголоос оролцож байгаа Баялигч гэдэг түүхч хүн манжийн кере овог бол жинхэнэ зүрчидүүд мөн гэж хэлсээн шоо..
Ухнаа гуайн цохон дээр урьд нь суран ташуур тас хийсэн бол энэ удаа тэнзэн ташуур дан хийж байгаа юм..Манж ах нараа муулах ч дэмий шоо Ухнаа гуа...

:hehe: :hehe:

Image

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
PostPosted: Feb.24.17 7:30 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10565
Location: Архан талд чинь:

_________________
Модун хааны алтан ураг-R1a

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 10 posts ] 

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited