#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.18.18 9:07 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 2 posts ] 
Author Message
PostPosted: Feb.09.17 5:29 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10564
Location: Архан талд чинь:
Өчигдөр Хууль зүйн байнгын хороогоор “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд шилжүүлэх санал дүгнэлтийг хэлэлцэж, өнөөдөр чуулганы хуралдаанд оруулах ёстой байсан ч ажлын цаг дуустал уг хурал зарлагдсангүй.

Харин Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Маргааш энэ асуудлыг хэлэлцэх болсон” гэж мэдээлэл авахыг хүссэн хэвлэлийнхнийг тараасан юм. Тэгвэл МАН-ын бүлэг шөнө дөлөөр хуралдаж, ажлын бус цагаар Эрдэнэт үйлдвэрийг зуун хувь төрийн мэдэлд авах шийдвэр гаргажээ. Үнэхээр эх орныхоо хөгжлийн төлөө санаа зовинож, унтах нойр идэх хоолоо хугаслан хуралдсан бол олонхио сайшаалтай.

Харамсалтай нь ийнхүү харуй бүрийгээр хуйвалдаан зохион байгуулсны цаад шалтгаан нь даанч ноцтой аж. МАН-ын дарга М.Энхболд Хятадаас зээл авахын тулд нэгд, Эрдэнэтийг зуун хувь өөрийн мэдэлд оруулах, хоёрт, Тавантолгойн 49 хувийг Хятадын төрийн компанид нь шилжүүлэх гэсэн хоёр асуудлыг шийдвэрлэсэн байх амлалт авсан тухайгаа бүлгийн хурлын үеэр мэдээлсэн байна.


Ийнхүү олонхиороо кнопдож бүлгийн шийдвэрээ дэмжүүлснээр Монгол Улсын төр Хятадаас шууд хамааралтай болох эхний сууриа баталж өгнө. Энэ нь МАН-ын хувьд урд хөршийн өмнө гүйцэтгэлээ сайн хийсэн гавъяа боловч, монголчуудын дунд эх орноо зарсан урвагчид гэх хар нэр зүүж, харин удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулиар АН-д нам цохиулах том алдаа болно.

http://sonin.mn/news/politics-economy/74852

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
PostPosted: Feb.09.17 6:54 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10564
Location: Архан талд чинь:
МАН-ын хятадын эрлийз дарга нар Хятадад Монголыг нэгтгэх ажлаа үе шаттай явуулж байгаа нь тодорхой байна. Хятад угсааны улсуудаа сонгуулиар хакердаад гаргасан уу гаргачихлаа..Одоо шууд Бээжингээс өгсөн тушаалыг намаараа мөрдөөд эхэллээ..Заавал хятадаас зээл авах гэдгийн цаана их юм нуугдаж байна даа..Ми овогтыг дээлийг нөмрүүлээд шалгах хэрэгтэй юм байна .. :xi:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 2 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited