#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.17.18 9:41 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1 post ] 
Author Message
PostPosted: Mar.25.16 1:59 pm 
Offline
Зураач
User avatar

Joined: Apr.24.07 5:12 pm
Posts: 10603
Location: Архан талд чинь:
"Хараад байхад хуулиас зугтдаг даварсан хоёр л этгээд Монголд байна. Улс төрийн хүрээнд шүү"... энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг. Тодруулбал тэрбээр өчигдөр твиттерчидтэй уулзах уулзалтынхаа үеэр ярьсан зүйл.

Энэ үг хэдийгээр нэр зааж хэлээгүй ч гэлээ эздийг нь өчигдөр цахим ертөнцийнхөн баахан л ярьлаа. Арга ч үгүй биз дээ. Энэ цаг үед улс төрийн хүрээнээс хоёр л хүнийг хэрэгт холбон шалгаж байгаа шүү дээ. Эхнийх нь МАХН-ын дарга Н.Энхбаяр. Дараагийнх нь АН-ын гишүүн Х.Баттулга.
Н.Энхбаярыг тун удахгүй АТГ-ынхан дээлийг нь нөмрүүлэхээр ажилллаж байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Одоогийн байдлаар МАХН-ын дарга дээр данстай хоёр ч хэрэг байгаа гэнэ. Тодруулбал, түүнийг ЭМС-ын сайд асан Г.Шийлэгдамбын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Г.Шийлэгдамба нь ажлын өрөөнөөсөө их хэмжээний мөнгөтэйгээр баригдсан. Тэрбээр уг мөнгөө намын санхүүжилтэд зориулж авсан. Авсан мөнгөө Н.Энхбаяр даргад өгсөн гэж мэдүүлээд байгаа. Шалгагдаж байгаа дараагийн хэрэг нь Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Империал Гоулд” ХХК-ийн өмчлөлийн 900 метр квадрат талбай бүхий байрыг АНУ-ын иргэд Гинсбургээс худалдан авахдаа залилан мэхлэх аргаар худалдаж авсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.4-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх аргаар авсан гэж эрүүгийн хэрэг үүсгээд буй. Энэхүү хэрэгт шалгагдаж байгаатай нь холбогдуулан Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ нар батлан даалтад авсан байгаа аж.

АТГ дээр асуудлуудаар байцаалт авахаар Н.Энхбаярт 5 удаа бичиг явуулсан ч нэг ч тохиолдолд нь очоогүй байгаа.

Хуулиас давсан эрх мэдэлтэй дараагийн хүн Х.Баттулга гишүүнийг гэж твиттерчид таамаглаж байна. Төмөр замын болон Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын талаарх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаад хэд хэдэн хүнийг баривчлаад байгаа. Энэ хэрэгт Х.Баттулга гишүүн нэр холбогдоод байгаа шалтгаан нь баригдсан болон зугтсан хүмүүс нь түүнийг тухайн салбарын сайдаар ажиллаж байхад нь дээрх ажлыг гүйцэтгэж байсантай холбоотой.
Хэрэв энэхүү таамаг үнэн бол Ерөнхийлөгч дээрх хоёр эрхмийг "хуулиас зугтдаг, даварсан хоёр этгээд" гэж хэлсэн бололтой. Эх сурвалжуудын таамаглаж буйгаар энэ хоёр хэрэг хоёулаа ирэх сардаа багтаж шийдэгдэх бололтой гэнэ.


http://www.zaluu.com/read/4c4dfgdg

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1 post ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited