#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.19.18 8:20 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 4 posts ] 
Author Message
PostPosted: Oct.21.09 1:28 pm 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 825
hicheel wrote:
zuvshoorliin yaaj avah ve

хилээр оруулж ирэхэд хүнд суртал ихтэй. хөнгөн хөлтэй, эсвэл зузаан түрийвчтэй байх хэрэгтэй дээ. гялс тоочоод тоочоод явчий. процессыг нь ерөнхийдөө бараг мартсан талдаа байна. ерөнхий зарчим нь буу авмаар санагдахаас эхлээд ан хийх хүртлэх бүх үе шатанд аливаа үйлдэл хийх бүрдээ урьдчилан тухайн шатны цагдаагаас заавал зөвшөөрөл авч байх ёстой гэсэн.
эхлэе. КТМС-ийн цаана байдаг нийслэлийн цагдаагийн хэв журмын газар гэдэг билүү, 805-р анги ч гэдэг билүү тэнд очоод ял шийтгэлгүй тодорхойлолт авна. тэрийгээ бариад хажууд нь байгаа удирдах газрынх нь даргын нэр дээр "гаднаас буу авах гэсийн" гэж өргөдөл бичнэ. хорооны оршин суудаг тодорхойлолтоо хавсаргана. бас зураг нтр хэрэг боллуу яалаа. ер нь 3% зураг үнэмлэх авах үед ч заавал хэрэг болно. бэлдсэн нь дээр. ял шийтгэлгүй тодорхойлолт ч хэд хэд хэрэг болно. нөөцтэй ав.
зөвшөөрөл авахад 2 зам байгаа. хэрвээ цаад бууны дэлгүүр чинь "өөрийн улсаасаа зөвшөөрлөө авчиржийж буу ав" гэж байгаа бол шууд ингээд болно. гэхдээ цагдаа өргөдлийг чинь цохож зөвшөөрөх эсэх нь хувь хүний ар өврийн хаалга, аз хиймориос хамаарна. зөвшөөрлөө авчуул албан ёсны орчуулга хийлгээд бариад нисчинэ. тэгээд дараагийн шат руугаа орно.
харин цаад газар чинь элдэв зөвшөөрөл шаардалгүй буугаа зарцан. эсвэл эндээс авсан зөвшөөрлөөрөө гаднаас буугаа авцан. өнөөх нь хил дээр ирсэн бол бууныхаа зураг, дэлгүүрээс өгсөн гарал үүсэл, техникийн тодорхойлолтыг хавсаргаад ахиад өнөө газартаа өргөдөл гаргана. "буу ирчлээ. иймэрхүү юм байна. одоо хилээр оруулахыг зөвшөөрөөч" гэх маягтай. хэрэв буу чинь МУ-ын хуулиар иргэн хүн хувьдаа ашиглаж болох буу бол зөвшөөрнө. байлдааны загвартай ч гэдэг юм уу, МУ-д ашиглахыг хориглосон загвар хийцтэй бол буу авсан хэдэн цаасаараа шатаад хоцорно.
хилээр орж ирсний нь дараа нийслэлийн цагдаа дээр очоод "би ийм буутай боллоо. бүртгэн авч, ашиглах эрхийн үнэмлэх олгооч" гэсэн утгатай өргөдөл бичнэ. буу ашиглаж болох эсэхийг чинь шалгаж холбогдох хуулиас асууна. тэгээд цаашхи процессыг доор бичив.
Mana wrote:
M308-d zoriulsan

Ultrastar гишүүн гэхээр нь санав. бууны нэрэн дээр жаахан андуурагдаж.
цаа чинь 308 сумтай CZ550-тай. long range shooting-д нугасгүй. :-)
бусад дэлгэрэнгүй танилцуулгаа өөрөө бичих байх.
дурангийн үзүүлэлт бол үнэхээр лайтай байнаа :wd:
xamas wrote:
tigrt taviul goydochih yum boluu

тэгнэ. ккккккк
тигр чинь өөрөө нэг их нарийвчилсан буудлага хийж чаддаггүй. өөрийнх нь 6х24 посп нь ч юм уу, тиймэрхүү маягийн хэт өндөр таталттай биш дундаж үзүүлэлттэй, дундаж үнэтэй дуран байхад л хангалттай. 3-9х40 гэсэн дундаж стандартын дурангууд байдаг даа.
энэ том дуранг тигрт тавибал өндөр таталтын үр шимийг нь үзэж чадахгүй. гэтэл уг дуран маань өндөр таталтаас болоод өндөр үнэтэй.
тэгэхээр эдийн засгийн утгаараа бараг 400 гаруй USD-г үр ашиггүй зарцуулж байгаа хэрэг. онигоогоор бол, юмыг яаж мэдэхэв гээд лам боожготой төрлөө гэдэг шиг л. гэтэл ашиглаж чадахгүй явсаар насыг бардаг. :frog:
ssg_69 wrote:
урт винтов

мана хэлэв. хуудас 39
001 wrote:
бла бла

ингэдэггүй. сайн мэдэхгүй зүйлсээ 6-р палатад ярилцаж байхаар тохирсон.
юм асуух бол өөр хэрэг. хэнд ч бусдаас асуучихмаар зүйл байнга байдаг.
ингэдэг: эхлээд дэлгүүрээс буугаа сонгочоод тэндээс өгсөн өргөдлийн маягтыг бөглөөд нийслэлийн цагдаа дээр очно. тэр нь "би ийм буу авах гэсийн. зөвшөөрөөч" гэсэн утгатай.
бас ял шийтгэлгүй тодорхойлолт, хорооны оршин суудаг тодорхойлолт авч очно.
очихоор чинь галт зэвсгийн тухай хууль, ан агнуурын тухай хуулиудаас нийт 3-4 асуулт асууна. торохгүй хариулчвал буу авч болох зөвшөөрөл бичиж өгнө. хэлэх юмгүй мэлийгээд суувал "уншиж судлачаад 7 хоногийн дараа ир" гээд гаргана. ер нь тэгээд яаж зөвшөөрлөө авах нь тухайн хүний авъяас чадвар, харилцааны соёлын асуудал.
зөвшөөрлөө авчаад гарахдаа үүдэнд нь байдаг зарлалын самбар дээрээс буу бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтын жагсаалтыг бичээд авна.
дэлгүүртээ ирээд зөвшөөрлөө өгөөд буугаа авна. дараа нь нөгөө бичиж авсан жагсаалтынхаа дагуу бичиг баримтаа бүрдүүлнэ. энэ зуураа 1-р эмнэлэгийн ард байдаг шүүхийн шинжилгээний төвд буу, 2 ш сум, иргэний үнэмлэхтэйгээ очоод хошуу, хонгионы санд бүртгүүлнэ. болвол сум авч очилгүй, тэндээс нь ш-ийг нь 5000-аар худалдаж аваад буудуулсан нь дээр юм билээ. яагаад гэхээр тэндхийнхэн авч очсон сумыг гоочлоод буудахгүй гээд байдаг тохиолдлууд нэлээн гардаг. ж нь: калибр сум урдаа нүхтэй бол дээжинд авагддаггүй, эсвэл асдаггүй хужаа сум байна ч гэх юм уу, ак сумыг байлдааных байна гэх мэтээр.
маргаж цаг алдснаас тэндхийнх нь сумаар буудуулчуул амар. яджаахад 7 хоногийн 2-хон өдөр тодорхой цагуудад бууддаг. оочир ихтэй, гадаа нь машин тавих зогсоол олдохгүй гм төвөг ихтэй.
мэдээж ховор, үнэтэй сумаар бууддаг бол өөрийнхөө сумыг авч очсон нь дээр лдээ. хүмүүс ихэнхдээ калибр, ак, винтов сумтай буу авдаг болохоор ингэж бичлээ.
тэгээд бүх бичиг баримтаа ном ёсоор бүрдүүлсэн бол өнөөх шалгалт авдаг цагдаа дээрээ буцаж очоод бүрдүүлсэн бичиг баримтаа өгнө.
үүнээс хойш уг нь 14 хоног гэдэг ч ойролцоогоор 20 орчим хоногийн дараа харъяа дүүргийнхээ цагдаа дээр очиход үнэмлэх чинь гарсан байна. тэрийгээ аваад дүүргийнхээ татварын албанд зохих татварыг нь төлнө. сүүлийн үед бас хорооныхоо цагдаа дээр очиж бууныхаа зургийг авхуулах ёстой гээд байсан. тэрийгээ одоо болисон уу яасан. лав сонгуулийн өмнө тийм юм болоол байсан.
тэгээд л ёстой андаа гарна даа.
уг нь ан хийхдээ бас зөвшөөрөл авах ёстой ч, ингэдэг хүн байдыму. "лайлвайна" гээд л буугаа аваад гардаг даа.


Last edited by migga on Jun.20.11 7:09 pm, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Oct.06.11 11:21 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Sep.07.11 9:08 pm
Posts: 331
Bayaramc wrote:
Энэ форумд олон хүн АНУ-аас буу яаж оруулж ирдэг тухай асуусан байхийн. Би 2012 онд АНУ яваад буу авчих санаатай оролдоод чадаагүй ирсэн. Тэгээд эндээс интернетээр харьцаж байгаад нэг буу оруулж ирсэн юм. Амьдралдаа нэг удаа оруулах цор ганц эрхээрээ. Дараа нь яг энэ замаараа найздаа эхнэртээ хүүдээ гэх мэтээр хэд хэдэн буу оруулж ирсэн. Ер нь бол асуудалгүй л юм билээ. Жаахан хөөцөлдөлгөө, цаг хугацаа ордийн, нилээд үнэтэй болдийм байна лээ. 700 долларын үнэтэй Ремингтон Монголд эцсийн хэрэглэгч дээ 2200-2600 орчим доллар болж байсан. Энд ямар нэг ашиг нэмэгдээгүй шүү. Гол АНУ-ын ч тэр Монголын тэр хууль ёсоор нь оруулж ирж байгаад учир начир нь байгаа болно. Түүнээс биш АНУ-аас буу аваад жиргээд машинд нуугаад орж ирэхээр нь аз туршаад гараад ирэхээр нь үнэмлэх авах гэж гар хүндрүүлээд гэх мэт хууль бус зүйл огт байхгүй болно.
За ингээд АНУ-аас буу оруулж ирэх үндсэн бөгөөд хууль ёсны аргаа сонирхол нэгт нөхөдтэйгээ хуваалцая. Энэ бол миний явсан зам шүү. Бусад хүмүүс өөр аргаар оруулж ирэхийг үгүйсгэхгүй байна. Амьдрал баян юм чинь.

1. Монгол улсын иргэн мов Монгол эр хүн чи Галт зэвсэгийн хуульд заасан ЦОР ганц эрхийнхээ дагуу ЦЕГ-ын Нийгмийн Хэв Журам Хамгаалах газарт өргөдөл гаргаснаар АНУ-аас буу оруулж ирэх урт аян замдаа гарна даа. Гэхдээ нэг их хол явахгүй ээ. УБ дотороо л эргэлдэнэ. Хугацаа бол 5 сар бол болно. За тэрч яахав.
........ овогтой ....... миний бие АНУ-аас ангийн буу оруулж ирэх гэж байгаа тул гаалийн газарт албан бичиг хийж өгнө үү гэсэн утгатай өргөдөл. Энэ өргөдөл дөө дараах материалуудыг хавсаргана. Үүнд:
- Иргэний цахим үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
- Гадаад паспортын нотариатаар батлуулсан хуулбар
- ЦЕГ-ын гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолтын 1000 төг тушаасан баримт (Төрийн сан банкны 900012034, ЦЕГ-ын Захиргаа Удирдлагын Газар)
- Хорооны засаг даргын тодорхойлолт
Эдгээр бичиг баримтыг НХЖХГ хүлээн аваад Гаальд нэг албан бичиг хийж өгдөг юм. Түүнийг нь албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулаад тамга тэмдэгийг нь даруулаад аваад л хадгалчихна даа.

2. За одоо АНУ-аас буу экспортлоход зуучилдаг компаниадыг олж холбоо тогтоох шаардлагатай. Үүний тулд гүүглээр ороод "how to export firearms from US" гэж хайлт хийхэд олон компани гарч ирнэ. Жнь. энэ линкэнд хэд хэдэн компаниуд АНУ-аас буу экспортлоход хувь хүн компанид зуучилж экспортын зөвшөөрөл гаргаж өгнө гэж байна. http://www.gunbroker.com/support/Suppor ... faqid=1110
Миний гол харьцдаг http://www.knesekguns.com ч бас байна лээ. Эдгээрээс хэд хэдийг сонгоод АНУ-аас буу экспортлоход туслана уу гэсэн утгатай Емайлүүдийг илгээнэ.

3. За одоо АНУ-аас ямар буу оруулж ирэх гэж байгаагаа сонгоно доо. Би ихэвчлэн Ремингтон-ий сайтуудаас харж байгаад л сонгож байсандаа. Сануулахад АНУ-д сүүлийн хэдэн жил буутай холбоотой хэд хэдэн ноцтой хэрэг гарсанаас болоод хагас автомат бууг хорих нь гэсэн мээсаж хүчтэй явсан тул ийм төрлийн бууны захиалга хэт өссөн. Үйлдвэрлэгчид захиалгаа дийлэхгүй байгаа. Маш их уддаг болсон. Жил болох бол энүүхэнд

4. Буугаа сонгосоны дараа хийх дараагийн алхам бол сонгосон бууныхаа нэр, үйлдвэрлэгчийн нэр, гол төмрийн урт, калибрийн хэмжээ гэх үзүүлэлтүүдийг тодорхой дурьдсан би ийм буу АНУ-аас авч Монгол руу импортлох гэсийн туслаач гэсэн утгатай Емайлийг дээрхи компаниуд руу тус тусад нь явуулаарай. Аль нэг нь хариу ирүүлж л таараа. Чи нилээн serious хандаад эхэллээ ш дээ. Зөвшөөрсөн нэг нь ихэвчлэн доорхи бичиг баримтуудыг бүрдүүлж ирэхийг чамаас хүсээд үнийн саналын хамт төлбөрийн нэхэмжлэл явуулна. Үүнд

1. A filled out and signed DSP-83,
http://www.pmddtc.state.gov/licensing/d ... DSP_83.pdf
2. An End User Statement going into detail
3. An official Purchase Order made out to
4. Statement by Ultimate Consignee and Purchaser (BXA-711 Form)
5. An Import License for firearm – Энэ нөгөө НХЖХГ-аас өгсөн бичиг шүү
6. A translated Import License – Энэ орчуулга нь

1-4т заасан бичиг баримтуудын загварыг сүүлд дахин постлож оруулах бөгөөд формуудыг хэвлэж, бөглөөд гарын үсэг зурж бэлдэнэ. За ингээд төлбөрийг төлж дээрхи бичиг баримтуудыг бүрдүүлээд оргиналь хувиудыг нь DHL-ээр харьцагч компани даа явуулна. Энэ нь чи тухайн бууг авахаар захиалгаа эцэслэн өглөө гэсэн үг. Төлбөрийг банк хоорондын шилжүүлэгээр (Wire transfer ) хийж явуулаад төлбөрийн баримтын эх хувийг өөртөө хадгалаарай. Дараа гааль дээр хэрэг болдог. Ингээд компани руу бичиг баримт төлбөр явуулсанаа мэдэгдэж, хүлээн авмагц нягтлаад хариу өгнө үү гэж емайл бичнэ.

4. Тухайн компани бичиг баримтуудыг төлбөрийн хамт хүлээн аваад чиний өмнөөс Холбооны засгийн газарт буу экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдөл өгдөг юм билээ. Зөвшөөрөл нь ойролцоогоор нэг сар орчим болоод гарна.
АНУ-ын экспортын зөвшөөрөлийн талаар зарим нэг мэддэг зүйлээ хэлий. АНУ нь өөрийн нутаг дэвсгэрээс буу экспортлох доо Холбооны засгийн газраасаа зөвшөөрөл гаргаж байж гаргадаг юм байна лээ. Их л олон нөхцөл заасан 4 таван хуудас зөвшөөрөл гардаг. Миний мэдэхийн эцсийн хэрэглэгчийн амьдардаг улсад л хэрэглэнэ. 3дагч оронд экспортлохгүй, гадагш гарах хилийн боомт, тээвэрлэгчийн нэр хаяг л гэх мэтийг тодорхой дурдана. Афган Ирак руу гарчих вий гэж зовдог болтом билээ. Чааваас

5. Зөвшөөрөл гарсаны дараа компани чиний бууг захиалан авч өөрийн складандаа хийж, тээврийн зардал, даатгал, бууг экспортлоход зуучилсаны хөлс, банкны шилжүүлэгийн төлбөрүүдийг тодорхой дурьсан төлбөрийн нэхэмжлэлийг ирүүлнэ. Энд бас баахан цаг авнаа бас. Учир нь тээвэрлэгчээсээ тээврийн зардал, даатгагчаас даатгалын төлбөр гээд л хүлээдэг юм билээл.

6. Энэхүү нэхэмжлэхийг төлсөнөөр чиний буу 1 сарын дотор ачигдан УБ-т ирж, Буянт-Ухаа дахь гаалийн агуулахад хадгалагдана. Тэндээс чамд хэн нэг нь утасдаж гааль дээр ачаа ирсэн. Баримтыг аваад гаалийн бүрдүүлэлт хийнэ үү гэдэгийн. Буу ихэвчлэн Korean Air эсвэл Turkish Airlines компаниудаар ирдийм билээ. Урьдчилж чамаас авиа компаниуд буу импортлох зөвшөөрөл байгаа эсэхийг лавлаж асуунаа бас. Нөгөө An Import License for firearm – НХЖХГ-аас өгсөн бичигийн хуулбарыг факсдахад ОК болно.

7. За одоо ачааны гаалийн бүрдүүлэлт хийхийн тулд ГАЛТ ЗЭВСЭГИЙГ ХИЛЭЭР ОРУУЛАХ тусгай зөвшөөрөл гээч юмыг нөгөө НХЖХГ-аасаа авна. Амьдралд чинь цор ганц тохиох зөвшөөрөл тул хариуцлагатай хандана шүү. Хадаг сүүтэй очоорой. КККК Үүний тулд дараахи бичиг баримтуудыг бүрдүүлээд өгөхөд ажлын 7 хоногт гарна. Хүнд суртал гаргаад байвал загнаж болно. Би эрхтэй Монгол Эр Хүн дээ гээд л. КККК Харин анхааруулахад энэ зөвшөөрөл нь 7-14 хоногын хугацаатай олгогддог тул гармагц гаалийн бүрдүүлэлт хийнэ шүү.

Бууны тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал

1. ЦЕГ-ын харьяа Нийгмийн хэв журам хамгаалах газарт бичгээр хүсэлт гаргах, хаанаас ямар буу оруулж ирж буй, марк төрөл, серийн дугаарыг замагны дугаар (Ачааны баримт дээр байгаа) болон холбогдох утас тодорхой бичсэн байх,
2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. ЦЕГ-ын гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолтын 1000 төг тушаасан баримт (Төрийн сан банкны 900012034, ЦЕГ-ын Захиргаа Удирдлагын Газар)
4. Хороо засаг даргын тодохойлолт
5. Бууны техникийн үзүүлэлтүүдийг үзүүлсэн материалийн эх хувь орчуулгын хамт,
6. Бууны зураг
7. Гадаад паспортын хуулбар
8. 3% зураг

Тэр 5-д байгааг бол би вэб сайтаас нь copy faste хийж аваад хэвлээд орчуулгын товчоогоор орчуулуулдаг юм. Зураг нь ч гэсэн.

За даа нэг иймэрхүү. Одоо үнэ төлбөрийн талаар

Remington-700, REM 700 SPS BA SYN 223 VARM жишээ авий.
Буу - 750$
АНУ- аас экспортлоход зуучлах хөлс – 500$
Олон улсын тээвэрлэлт – 610$
Даатгал – 75$
Банкны шилжүүлэгийн суутгал – 2 удаа 45$ = 90$
DHL-ээр шуудан илгээсэн – 50$
Монголын банкны гадаад шилжүүлэгийн хураамж – 15000₮ х 2 удаа = 30000₮
Монгол банкны гадаад шилжүүлэгийн хураамж – 25$ х 2 удаа = 50$
Материалын орчуулгын хөлс – 50000₮
Гаалийн татвар – 500000-800000 мянган төгрөг


сайхан мэдээлэл байна. ганц нэг зүйл нэмчий. буу гааль дээр ирсний дараа цагдаагийн бичиг биш ЭЗХЯ-ны сайдын лицензээр бууг олгоно. Лиценз авахдаа, ЭЗХЯ-ны худалдааны хэлтэст (дарга нь Лүндэнбазар) бүрдүүлсэн материалаа хавсаргаад өргөдөл гаргана. Эднийх өөрсдөө НХЖХГ-т өргөдлийн хуулбарыг явуулж санал авна. Хугацаа 1 сар орчим болж байна лээ. Бөө сайд нь улс төржөөд алга болчихгүй бол 7 хоногийн хугацаанд хүчинтэй гэсэн лицензтэй болно. Гааль лицензийг хурааж аваад бүрдүүлэлт хийлгээд бууг олгоно.

batdava wrote:
Хэрэв 30% буурдаг бол CZ527 ак веприэс хол шидэж магадгүй л юм байна.

CZ527 өөрөө комфорт сайтай буу байна лээ. хөнгөхөн, цэцэн. гэхдээ 7,62х39 сумны тусгалын диапозондоо л ярина шүү дээ. надад байж байгаад зарагдсан Сайга МК-2 100 метрт (ПОСП 4x24в) ундааны таг алддаггүй буу байсан. энэ бол ховорхон өндөр үзүүлэлт л дээ. гэтэл 200-300 м буудахаар сарнилт ихтэй байх жишээтэй.

Борис_SS wrote:
Аппаратны линз шиг энэ урд хэсгийн өнгийн туузанд ямар нэгэн учир байна уу гүй юу таминь ээ? Ж нь шар бол сайн эсүүл ногоон бол дунд улаан бол гоц гэдэг ч юм уу?


Өнгийн кантны хувьд нэг стандарт байх шиг байгаам яг нарийн судлаагүй боловч бренд дотроо нэг ангилал заагаад байна лээ. бууны дуран бол их мэдлэг шаардаж байж өөртөө таалагдсан эд олж авдаг ярвигтай эд л дээ. ер нь дуран сайн байж л онч мэргэн буудах тухай ярина шүү дээ. болсон болоогүй барууны хямдхан дурангаас оросын дурангууд хамаагүй амьд шүү гэж л хэлий. ПОСП(Беломо) ПСО ПО (HПЗ) 1П59/69 гээд найдвартай сайн чиглүүлдэг дурангууд зөвхөн боковой кронштэйн гэхгүй вивэр буюу доороо суурьтайгаар зардаг. барууны топ брендийн дурангуудын хажууд линз муутайгаараа гологдох гээд байдаг ч чиглүүлэлт тал дээр бол илүү гарна. яахав орос машин шиг арчилгаа их шаардана. олон буудаад ирэхээр эрэг шураг нь сулрах гэх мэт юм бол байнаа. Барууны спез -үүд барьдаг ихэнх снайпер буунууд дээр NightForce тавьсан байдаг бол оросууд NF-ээс Новосибирскийн 1П69 илүү гэдэг юм билээ.

_________________
Талын Монгол эрчүүд хийморьтой


Last edited by Arni29 on Oct.06.11 11:39 pm, edited 2 times in total.

Top
   
 
PostPosted: Dec.13.13 12:16 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Dec.10.13 11:41 am
Posts: 36
Энэ форумд олон хүн АНУ-аас буу яаж оруулж ирдэг тухай асуусан байхийн. Би 2012 онд АНУ яваад буу авчих санаатай оролдоод чадаагүй ирсэн. Тэгээд эндээс интернетээр харьцаж байгаад нэг буу оруулж ирсэн юм. Амьдралдаа нэг удаа оруулах цор ганц эрхээрээ. Дараа нь яг энэ замаараа найздаа эхнэртээ хүүдээ гэх мэтээр хэд хэдэн буу оруулж ирсэн. Ер нь бол асуудалгүй л юм билээ. Жаахан хөөцөлдөлгөө, цаг хугацаа ордийн, нилээд үнэтэй болдийм байна лээ. 700 долларын үнэтэй Ремингтон Монголд эцсийн хэрэглэгч дээ 2200-2600 орчим доллар болж байсан. Энд ямар нэг ашиг нэмэгдээгүй шүү. Гол АНУ-ын ч тэр Монголын тэр хууль ёсоор нь оруулж ирж байгаад учир начир нь байгаа болно. Түүнээс биш АНУ-аас буу аваад жиргээд машинд нуугаад орж ирэхээр нь аз туршаад гараад ирэхээр нь үнэмлэх авах гэж гар хүндрүүлээд гэх мэт хууль бус зүйл огт байхгүй болно.
За ингээд АНУ-аас буу оруулж ирэх үндсэн бөгөөд хууль ёсны аргаа сонирхол нэгт нөхөдтэйгээ хуваалцая. Энэ бол миний явсан зам шүү. Бусад хүмүүс өөр аргаар оруулж ирэхийг үгүйсгэхгүй байна. Амьдрал баян юм чинь.

1. Монгол улсын иргэн мов Монгол эр хүн чи Галт зэвсэгийн хуульд заасан ЦОР ганц эрхийнхээ дагуу ЦЕГ-ын Нийгмийн Хэв Журам Хамгаалах газарт өргөдөл гаргаснаар АНУ-аас буу оруулж ирэх урт аян замдаа гарна даа. Гэхдээ нэг их хол явахгүй ээ. УБ дотороо л эргэлдэнэ. Хугацаа бол 5 сар бол болно. За тэрч яахав.
........ овогтой ....... миний бие АНУ-аас ангийн буу оруулж ирэх гэж байгаа тул гаалийн газарт албан бичиг хийж өгнө үү гэсэн утгатай өргөдөл. Энэ өргөдөл дөө дараах материалуудыг хавсаргана. Үүнд:
- Иргэний цахим үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар
- Гадаад паспортын нотариатаар батлуулсан хуулбар
- ЦЕГ-ын гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолтын 1000 төг тушаасан баримт (Төрийн сан банкны 900012034, ЦЕГ-ын Захиргаа Удирдлагын Газар)
- Хорооны засаг даргын тодорхойлолт
Эдгээр бичиг баримтыг НХЖХГ хүлээн аваад Гаальд нэг албан бичиг хийж өгдөг юм. Түүнийг нь албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулаад тамга тэмдэгийг нь даруулаад аваад л хадгалчихна даа.

2. За одоо АНУ-аас буу экспортлоход зуучилдаг компаниадыг олж холбоо тогтоох шаардлагатай. Үүний тулд гүүглээр ороод "how to export firearms from US" гэж хайлт хийхэд олон компани гарч ирнэ. Жнь. энэ линкэнд хэд хэдэн компаниуд АНУ-аас буу экспортлоход хувь хүн компанид зуучилж экспортын зөвшөөрөл гаргаж өгнө гэж байна. http://www.gunbroker.com/support/Suppor ... faqid=1110
Миний гол харьцдаг http://www.knesekguns.com ч бас байна лээ. Эдгээрээс хэд хэдийг сонгоод АНУ-аас буу экспортлоход туслана уу гэсэн утгатай Емайлүүдийг илгээнэ.

3. За одоо АНУ-аас ямар буу оруулж ирэх гэж байгаагаа сонгоно доо. Би ихэвчлэн Ремингтон-ий сайтуудаас харж байгаад л сонгож байсандаа. Сануулахад АНУ-д сүүлийн хэдэн жил буутай холбоотой хэд хэдэн ноцтой хэрэг гарсанаас болоод хагас автомат бууг хорих нь гэсэн мээсаж хүчтэй явсан тул ийм төрлийн бууны захиалга хэт өссөн. Үйлдвэрлэгчид захиалгаа дийлэхгүй байгаа. Маш их уддаг болсон. Жил болох бол энүүхэнд

4. Буугаа сонгосоны дараа хийх дараагийн алхам бол сонгосон бууныхаа нэр, үйлдвэрлэгчийн нэр, гол төмрийн урт, калибрийн хэмжээ гэх үзүүлэлтүүдийг тодорхой дурьдсан би ийм буу АНУ-аас авч Монгол руу импортлох гэсийн туслаач гэсэн утгатай Емайлийг дээрхи компаниуд руу тус тусад нь явуулаарай. Аль нэг нь хариу ирүүлж л таараа. Чи нилээн serious хандаад эхэллээ ш дээ. Зөвшөөрсөн нэг нь ихэвчлэн доорхи бичиг баримтуудыг бүрдүүлж ирэхийг чамаас хүсээд үнийн саналын хамт төлбөрийн нэхэмжлэл явуулна. Үүнд

1. A filled out and signed DSP-83,
http://www.pmddtc.state.gov/licensing/d ... DSP_83.pdf
2. An End User Statement going into detail
3. An official Purchase Order made out to
4. Statement by Ultimate Consignee and Purchaser (BXA-711 Form)
5. An Import License for firearm – Энэ нөгөө НХЖХГ-аас өгсөн бичиг шүү
6. A translated Import License – Энэ орчуулга нь

1-4т заасан бичиг баримтуудын загварыг сүүлд дахин постлож оруулах бөгөөд формуудыг хэвлэж, бөглөөд гарын үсэг зурж бэлдэнэ. За ингээд төлбөрийг төлж дээрхи бичиг баримтуудыг бүрдүүлээд оргиналь хувиудыг нь DHL-ээр харьцагч компани даа явуулна. Энэ нь чи тухайн бууг авахаар захиалгаа эцэслэн өглөө гэсэн үг. Төлбөрийг банк хоорондын шилжүүлэгээр (Wire transfer ) хийж явуулаад төлбөрийн баримтын эх хувийг өөртөө хадгалаарай. Дараа гааль дээр хэрэг болдог. Ингээд компани руу бичиг баримт төлбөр явуулсанаа мэдэгдэж, хүлээн авмагц нягтлаад хариу өгнө үү гэж емайл бичнэ.

4. Тухайн компани бичиг баримтуудыг төлбөрийн хамт хүлээн аваад чиний өмнөөс Холбооны засгийн газарт буу экспортлох зөвшөөрөл хүссэн өргөдөл өгдөг юм билээ. Зөвшөөрөл нь ойролцоогоор нэг сар орчим болоод гарна.
АНУ-ын экспортын зөвшөөрөлийн талаар зарим нэг мэддэг зүйлээ хэлий. АНУ нь өөрийн нутаг дэвсгэрээс буу экспортлох доо Холбооны засгийн газраасаа зөвшөөрөл гаргаж байж гаргадаг юм байна лээ. Их л олон нөхцөл заасан 4 таван хуудас зөвшөөрөл гардаг. Миний мэдэхийн эцсийн хэрэглэгчийн амьдардаг улсад л хэрэглэнэ. 3дагч оронд экспортлохгүй, гадагш гарах хилийн боомт, тээвэрлэгчийн нэр хаяг л гэх мэтийг тодорхой дурдана. Афган Ирак руу гарчих вий гэж зовдог болтом билээ. Чааваас

5. Зөвшөөрөл гарсаны дараа компани чиний бууг захиалан авч өөрийн складандаа хийж, тээврийн зардал, даатгал, бууг экспортлоход зуучилсаны хөлс, банкны шилжүүлэгийн төлбөрүүдийг тодорхой дурьсан төлбөрийн нэхэмжлэлийг ирүүлнэ. Энд бас баахан цаг авнаа бас. Учир нь тээвэрлэгчээсээ тээврийн зардал, даатгагчаас даатгалын төлбөр гээд л хүлээдэг юм билээл.

6. Энэхүү нэхэмжлэхийг төлсөнөөр чиний буу 1 сарын дотор ачигдан УБ-т ирж, Буянт-Ухаа дахь гаалийн агуулахад хадгалагдана. Тэндээс чамд хэн нэг нь утасдаж гааль дээр ачаа ирсэн. Баримтыг аваад гаалийн бүрдүүлэлт хийнэ үү гэдэгийн. Буу ихэвчлэн Korean Air эсвэл Turkish Airlines компаниудаар ирдийм билээ. Урьдчилж чамаас авиа компаниуд буу импортлох зөвшөөрөл байгаа эсэхийг лавлаж асуунаа бас. Нөгөө An Import License for firearm – НХЖХГ-аас өгсөн бичигийн хуулбарыг факсдахад ОК болно.

7. За одоо ачааны гаалийн бүрдүүлэлт хийхийн тулд ГАЛТ ЗЭВСЭГИЙГ ХИЛЭЭР ОРУУЛАХ тусгай зөвшөөрөл гээч юмыг нөгөө НХЖХГ-аасаа авна. Амьдралд чинь цор ганц тохиох зөвшөөрөл тул хариуцлагатай хандана шүү. Хадаг сүүтэй очоорой. КККК Үүний тулд дараахи бичиг баримтуудыг бүрдүүлээд өгөхөд ажлын 7 хоногт гарна. Хүнд суртал гаргаад байвал загнаж болно. Би эрхтэй Монгол Эр Хүн дээ гээд л. КККК Харин анхааруулахад энэ зөвшөөрөл нь 7-14 хоногын хугацаатай олгогддог тул гармагц гаалийн бүрдүүлэлт хийнэ шүү.

Бууны тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал

1. ЦЕГ-ын харьяа Нийгмийн хэв журам хамгаалах газарт бичгээр хүсэлт гаргах, хаанаас ямар буу оруулж ирж буй, марк төрөл, серийн дугаарыг замагны дугаар (Ачааны баримт дээр байгаа) болон холбогдох утас тодорхой бичсэн байх,
2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
3. ЦЕГ-ын гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолтын 1000 төг тушаасан баримт (Төрийн сан банкны 900012034, ЦЕГ-ын Захиргаа Удирдлагын Газар)
4. Хороо засаг даргын тодохойлолт
5. Бууны техникийн үзүүлэлтүүдийг үзүүлсэн материалийн эх хувь орчуулгын хамт,
6. Бууны зураг
7. Гадаад паспортын хуулбар
8. 3% зураг

Тэр 5-д байгааг бол би вэб сайтаас нь copy faste хийж аваад хэвлээд орчуулгын товчоогоор орчуулуулдаг юм. Зураг нь ч гэсэн.

За даа нэг иймэрхүү. Одоо үнэ төлбөрийн талаар

Remington-700, REM 700 SPS BA SYN 223 VARM жишээ авий.
Буу - 750$
АНУ- аас экспортлоход зуучлах хөлс – 500$
Олон улсын тээвэрлэлт – 610$
Даатгал – 75$
Банкны шилжүүлэгийн суутгал – 2 удаа 45$ = 90$
DHL-ээр шуудан илгээсэн – 50$
Монголын банкны гадаад шилжүүлэгийн хураамж – 15000₮ х 2 удаа = 30000₮
Монгол банкны гадаад шилжүүлэгийн хураамж – 25$ х 2 удаа = 50$
Материалын орчуулгын хөлс – 50000₮
Гаалийн татвар – 500000-800000 мянган төгрөг


Top
   
 
 Post subject: Мигга пост
PostPosted: Dec.18.13 4:50 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.31.04 3:59 pm
Posts: 1363
Location: тодорхой
За хэрэглэгчийн бичсэн пост copy хийх функц байдаггүй болохоор энд бичсэнийг шууд орууллаа.Үндсэн сэдэв дээрээ эх хувь нь байгаа.http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=157&t=29293&start=1300
Migga гишүүн оруулсан.
migga wrote:
-----------------------------------------------------------------------------------------------------

Их ав төвөөс галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл

Галт зэвсгийн тухай хуулийн 5,1, 5,2 дахь заалтад заасан шаардлага хангасан нийслэлийн иргэнд галт зэвсэг худалдан авах зөвшөөрлийг Нийслэлийн цагдаагийн газраас, хөдөө орон нутгийн иргэнд ЦЕГ-ын харъяа Нийгмийн Хэв журам хамгаалах газраас олгоно.
Бүрдүүлэх материал:
-“Их ав” төвөөс галт зэвсэг худалдан авах өргөдөл
-Иргэний үнэмлэхний хуулбар /наториат/
-Хорооны тодорхойлолт
-Эрүүл мэндийн бичиг
-Гэмт хэрэгт холбогдож байгаагүй эсэх талаар тодорхойлолтын үнэ 1000 төгрөгийг тушаасан баримт /Төрийн сан 900012034 тоот данс, ЦЕГ-ын Захиргаа Удирдлагын Газар

Жич: Галт зэвсэг худалдан авах зөвшөөрөл авах иргэн нь Галт зэвсгийн тухай хууль, Амьтаны тухай тухай хуулийг уншиж судалсан байх шаардлагатай.

эх сурвалж: http://www.ubpolice.mn/?p=1927

---------------------------------------------------------------------------------------------------

хилээр буу оруулж ирэх журам
Attachment:


эх сурвалж: http://www.police.gov.mn/dwnld/4.pdf

---------------------------------------------------------------------------------------------------

буугаа бүртгүүлэх журам
Attachment:


эх сурвалж: http://www.police.gov.mn/dwnld/1.pdf

буу авахад өөрийн туулсан туршлага, процессоо л бичээд байснаас, албан ёсны журам заавар орж байгаагүй байх. хэрэг болох магадгүй.

---------------------------------------------------------------------------------------------------

Галт зэвсэг худалдах журам дэлхий дахинд

2007 оны 8 сард Швейцарь дахь Олон улсын судалгааны дээд хүрээлэн /Graduate Institute of International Studies/ гал зэвсэгийн тархалтын тухай илтгэл тараасан байна. Энэ баримт бичигт дурьдсанаар АНУ хамгийн их галт зэвсэг худалддаг орноор тодорсон байна. АНУ-ын иргэдийн гарт 270 сая нэгж галт зэвсэг байна. Өөрөөр хэлбэл, 100 хүний 90 нь галт зэвсэгтэй гэсэн үг юм.
Галт зэвсэг иргэдийн гарт байгаа үзүүлэлтээрээ Йемен улс 2-р байранд (гэхдээ сумны олдоц ховор юм гэсэн. буу үүрч гадуур явах нь манайхны хэт хутга зүүж явдаг байсанрхуу ёс заншил маягтай),
3-р байранд Финлянд,
4-рт Швейцарь,
5-рт Ирак улс (Саддам гуай угаасаа америктай байлдах гээд армиа тараагаад, агуулахаа хоослоод ард түмэндээ тараацан) орж байна.
Харин манай хойд хөрш Орос улс жагсаалтын 24-р байранд бичигдэж байна. (гэхдээ бянттай буу эзэмшихийн тулд 5 жил бянтгүй буу буюу шувууны дорвинк эзэмшиж байж эрх нь нээгддэг гэсэн)
АНУ-ын хуулиар галт зэвсэг эзэмшигч хүссэн хэмжээгээр сум худалдан авч болдог. Харин Канад, Израиль улсад жилд 100 ширхэг, Шинэ Зеландад жилд 50 ширхэг сум худалдан авч болно.
Дэлхийн бүх улсад хүндийн төв нь холилдсон сум, зэсийн найрлагатай үзүүртэй сум, дотоод хөндийтэй сум, шингэн тефлонтой сум иргэдэд худалдахыг хориглосон байдаг. (чиглэлээ өөрчилдөг нтр гээд байдаг төрлийн сумнууд)
2007 оны 11 сард Евро парламент Европын холбооны орнуудад галт зэвсэгтэй байх журмыг чангатгах тухай шийдвэр гаргажээ. 2008 оноос эхлэн хүчин төгөлдөр болж мөрдөгдсөн шинэ дүрмийн дагуу 18-аас дээш насны, хууль сахиулах байгуулагаас гаргасан дүгнэлтээр нийгэмд аюул учруулахааргүй хүн галт зэвсэгтэй байж болно гэж заажээ.
Европын холбоо даяар хувь хүний гар дээр байгаа галт зэвсийн тухай мэдээллийг компьютерийн сүлжээнд хадгалдаг байна. Европын холбооны зарим оронд, тухайлбал Герман улсад 2002 онд гал зэвсэг эзэмших эрхийг чангатгасан хууль батлагдсан байна. (Энэ хууль Европын орнуудын ижил төстэй хуулиас хамгийн хатуу чанга нь болжээ.) Энэ хуулиар Германд 21-ээс дээш насны хүн галт зэвсэгтэй байж болно. Галт зэвсгийг зориулалтын саванд хадгалж тээвэрлэхийг зөвшөөрчээ. Байлдааны загварын нэг ширхэг сум хууль бусаар хадгалсан нь нотлогдох юм бол нэг жилийн ял оноодог.
Франц улсад галт зэвсэг эзэмшихийг хүссэн хүн эмнэлгийн үзлэгээс гадна, сэтгэл зүйн үзлэгт ордог. Галт зэвсэгтэй байх эрх 3 жил хүчин төгөлдөр үйлчилдэг. 3 жилийн дараа тухайн хүн эрхээ сунгуулахын тулд дахин зохих үзлэгт хамрагддаг.
2006 оны байдлаар Францын иргэдийн 90 хувь нь хувийн байшиндаа өөрийн аюулгүй байдлыг хангах үүднээс галт зэвсэг хадгалах эрхтэй байжээ. Харин 10 хувь нь галт зэвсэг далд байдалд биедээ авч явах эрхтэй байв. Хийн зэвсэгийг энэ улсад ашиглахыг хориглодог байна.
Их Британи улсад 1997 онд галт зэвсгийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оржээ. Энэ хуулиар галт зэвсэг худалдан авах, хадгалах, биедээ авч явахыг хориглосон байна. Үүний дараа спортын буу хадгалдаг хүмүүс ч зэвсгээ хураалгах болжээ. Одоо Их Британи улсын буудлагын спортын шигшээ багийнхан бэлтгэл сургуулилтаа өөр улс оронд хийдэг байна.
Европын холбоонд элсээгүй байгаа Швейцарь улсад цэргийн алба хаасан хүн бүр гэртээ винтов буу хадгалдаг. (армид үүрч байсан байлдааны буугаа гэсэн үг)
Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудаас Молдав улс хамгийн түрүүнд галт зэвсэгтэй байхыг зөвшөөрсөн байна. 1994 онд тус улсад худалдаж байгаа бүх бууг заавал нэг удаа буудаж, хонгиог нь Молдавын Дотоод хэргийн яам хадгалдаг байна.
2007 оны 10 сард Японы эрх баригчид галт зэвсгийг хууль бус зорилгоор ашигласан, хадгалсан, авч явсан хэрэгт оноох ялыг чангатгажээ. Буруутай этгээдэд 5 жил хүртэлх ял, 30 сая иений торгууль оноодог.

эх сурвалж: http://mendkhuu.blogspot.com/2009/05/blog-post_17.html
тайлбар маягаар ганц нэг үг нэмээд, ойлгомжтой уншигдах үүднээс өгүүлбэрүүдийн дунд enter авцан бөлгөө.


_________________
Туйлын үнэн улам бүр...


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 4 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited