#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.11.18 4:36 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 134 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Apr.23.13 1:44 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24193
Саруул wrote:
АЦС нтр гэж баатар цагаан хааны үеийн юм яриад газар авахгүй байх аа, одоо цагт


Одоо цагт харин ч шинэчлэгдээд боловсронгуй болоод аюул нь нойлтой ойр байсан бол бүр буурсан.


Top
   
PostPosted: Apr.23.13 1:47 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24193
Rudoll wrote:
Цөмийн эрчим хүч 1.8 сая хүний амь аварсан бол эргүүлээд үндэсээр нь булга татах аюултай юм шүү. Тэмээ тэнгээрээ, хүн хирээрээ гэж үг байдаг даа. сайн эзэмшиж чадахгүй мэдэхгүй юмаар хамаагүй тонгочвол амиа тавьна гэж мэд.


Цөмийн эрчим хүч гаргаж авах цөмийн зэвсэг хоёр өөр зүйл. АЦС ажиллуулах ухаан хүрэхгүй бол Монголчууд тэнэг гэсэн үг үү. Гайгүй толгойтой гэсэн улс бүр чадаж бна, АЦС уудаа улам өргөжүүлж бна.


Top
   
PostPosted: Apr.23.13 1:53 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.06.10 9:47 pm
Posts: 962
Location: Ulaanbaatar
NCA_D wrote:
Rudoll wrote:
Цөмийн эрчим хүч 1.8 сая хүний амь аварсан бол эргүүлээд үндэсээр нь булга татах аюултай юм шүү. Тэмээ тэнгээрээ, хүн хирээрээ гэж үг байдаг даа. сайн эзэмшиж чадахгүй мэдэхгүй юмаар хамаагүй тонгочвол амиа тавьна гэж мэд.


Цөмийн эрчим хүч гаргаж авах цөмийн зэвсэг хоёр өөр зүйл. АЦС ажиллуулах ухаан хүрэхгүй бол Монголчууд тэнэг гэсэн үг үү. Гайгүй толгой гэсэн улс бүр чадаж бна, АЦС уудаа улам өргөжүүлж бна.


ха ха чи миний 18 настай үеийг санагдуулчихлаа учир нь би яг энэ сэдвээр эдийн засгийн талаас нь цөмийн энергийн газар илтгэл тавьж байсан юм миний илтгэл нэн яаралтай атомын станцтай болох гэвч би буруу бодож байснаа ойлгосон учир нь бид чухам юуны тулд амьдраад байгаа юм бэ гэдгээ мэдэх хэрэгтэй идэх гэж үү амьдрах гэж үү. амьдралын нэг өчүүхэн асуудлыг шийдэхийн төлөө завиа живүүлчихэж болохгүй биз дээ :col:


Top
   
PostPosted: Apr.23.13 1:55 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24193
Rudoll wrote:
NCA_D wrote:
Rudoll wrote:
Цөмийн эрчим хүч 1.8 сая хүний амь аварсан бол эргүүлээд үндэсээр нь булга татах аюултай юм шүү. Тэмээ тэнгээрээ, хүн хирээрээ гэж үг байдаг даа. сайн эзэмшиж чадахгүй мэдэхгүй юмаар хамаагүй тонгочвол амиа тавьна гэж мэд.


Цөмийн эрчим хүч гаргаж авах цөмийн зэвсэг хоёр өөр зүйл. АЦС ажиллуулах ухаан хүрэхгүй бол Монголчууд тэнэг гэсэн үг үү. Гайгүй толгой гэсэн улс бүр чадаж бна, АЦС уудаа улам өргөжүүлж бна.


ха ха чи миний 18 настай үеийг санагдуулчихлаа учир нь би яг энэ сэдвээр эдийн засгийн талаас нь цөмийн энергийн газар илтгэл тавьж байсан юм миний илтгэл нэн яаралтай атомын станцтай болох гэвч би буруу бодож байснаа ойлгосон учир нь бид чухам юуны тулд амьдраад байгаа юм бэ гэдгээ мэдэх хэрэгтэй идэх гэж үү амьдрах гэж үү. амьдралын нэг өчүүхэн асуудлыг шийдэхийн төлөө завиа живүүлчихэж болохгүй биз дээ :col:


Чи тэгвэл хөгшрөх тусмаа тэнэг болж дээ.


Top
   
PostPosted: Apr.23.13 1:57 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.06.10 9:47 pm
Posts: 962
Location: Ulaanbaatar
Чи өөрөө ямар түвшинд байгаа болоод миний түвшинг хэмжээд байна. худгийн мэлхийний үлгэр шиг юм болох гээд байна уу даа айн ккк


Top
   
PostPosted: Apr.23.13 2:09 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24193
Би чиний түвшинг хэмжээгүй, хэмжих ч үгүй. Чи өөрөө хөгширөх тусмаа тэнэг болдог гэж өөрийгөө тайлбарласан. Эсвэл чи буруу үндэс дээр тулгуурласан зөв бодолтой байж бгаад буруу үндэслэлээ ухаармагч зөв дүгнэлтээ буруутгасан. Аль нь ч бсан чи мулгуу хэвээрээ.


Top
   
PostPosted: Apr.23.13 2:16 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.06.10 9:47 pm
Posts: 962
Location: Ulaanbaatar
NCA_D wrote:
Би чиний түвшинг хэмжээгүй, хэмжих ч үгүй. Чи өөрөө хөгширөх тусмаа тэнэг болдог гэж өөрийгөө тайлбарласан. Эсвэл чи буруу үндэс дээр тулгуурласан зөв бодолтой байж бгаад буруу үндэслэлээ ухаармагч зөв дүгнэлтээ буруутгасан. Аль нь ч бсан чи мулгуу хэвээрээ.


ха ха чи нээрээ ална аа. чиний бичсэнийг уншсан чинь гүржийн алдартай онигоонууд шууд санаанд ордог байна шдээ. гэхдээ чи эхлээд өөрийгөө толинд нэг харчих тэгээд энэ бичсэн юмнуудаа олон хүн уншихаас өмнө устгачих тэгвэл хүн чамайг ийм гэдгийг чинь мэдэхгүй энэ бол нөхөрсөг чин сэтгэлийн зөвөлгөө байлаа :brows:


Top
   
PostPosted: Apr.23.13 2:21 am 
Offline
ФС Ёкозуна
User avatar

Joined: Jan.22.05 8:10 pm
Posts: 6424
Location: ДЭЛХИЙ
@ NCA_D

Би барилгачин хүн. АЦС, салхин тээрэмний талаар чамтай мэдлэг уралдуулах гээд байгаа юм алга. Нүүрсээ түлээд сууж байх нь зөв гэж зөрөөгүй. Энэ утаа аюултай байгааг бас мэдээд л байна. Гол нь АЦС бариад л асуудлыг шийдчихье гээд ганцхан зам зурчихаад байгааг чинь хэр ирээдүйтэй юм болоо гэж эргэлзээд, тэрийгээ хэлж байна, битгий оволз. Чи энэ талаар над мэтийн мэдээлэл дутуу байгаа иргэддээ эхлээд сайн тайлбарлаж өгж байж дараа нь бусдыг дэмжсэнгүй гэж бухимдаач. Юу юугүй үнс цэвэрлүүлэх гээд ам хориод загначих бололтой юм.
Салхин тээрэмний хувьд салхитай үед эргээд эрчим хүчээ хуримтлуулдаг гэнэ. Зарим үед сул зогслоо ч тог гаргаж л байна. Монголд газраа зөв олоод суурилуулчихвал бол бүр байнга эргүүлээд байх хэмжээний салхитай газрууд зөндөө гэсэн. Нэг салхин тээрэм дунджаар 11 000 өрх айлыг эрчим хүчээр хангах хүчин чадалтай гэж байна. Ингэвэл багахан аймгийн төвийг тогоор бараг хангачих юм биш үү? Хүчээ авч буй залуу салбар. Баян орнууд, том компанууд их хөрөнгө оруулж байна. Цаашдаа улам хөгжих байх. Бас нарны эрчим хүч, УЦС гэж байгаа.
АЦС хаягдлаа булчихлаа гэхэд 10 000 жилийн дараа ч тэр хаягдал аюултай хэвээр байж байна гэхээр айх юм, үнэндээ. Ганцхан хаягдал биш нэг аваар гарахад ямар аймшигтай үр дагавар авчирдаг билээ. Энэ дээр бол ёстой 7 хэмжиж 1 огтлох хэрэгтэй байх аа.

_________________
No to Racism!


Top
   
PostPosted: Apr.23.13 7:40 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24193
Эрчим хүч гаргах физикийн хөврөл шавар зуурж туйпуу өрөхтэй хамаагүй шүү. Мэдэхгүй байж мэддэг царай гаргахаас илүү өрөвдөлтэй ааш үгүй. Миний хувьд хатуу баримт юу өгүүлж бна тэрийг энэ сэдвийн эхний бичлэгээс эхлээд оруулсан. Бусад улсууд цөмийн энергээс татгалзсан биш харин уралдан орж бгааг албан ёсных нь баримтаар харуулсан. Мөн өөр сэдвүүдэд хөдлөшгүй баримтаар цөмийн энерги, хаягдалынх нь бодит аюулын талаар зөндөө баримт хавсрагасан. Чамаар зарим хүмүүсийн авирыг төлөөлүүлээд үзэхээр ямар ч олигтой баримтад тулгуурлаж өөрийн саналаа хамгаалж чаддаггүй. Хэрэв үнэхээр ямар ч АЦС бариад ашиглахад яах аргагүй аюултай гэсэн баримт бвал үзмээр бна. Нэг чигийн бодол дагадаг голомт гэх мэт сайтаас биш, нэр хүндтэй 3 дагч талын эх сурвалжаас олон талаас нь харсан олон эрдэмтдийн судалгааг үзүүл, тэд нар дээр тулгуурлаж зөв бүрэлдүүлж саналаа хэлж бай. Жишээ нь чи гэхэд барилга, эрчим хүч физикийн салбарыг холиж бгаа хүн чадахгүй. Би өөрөө цахилгааны инженер мэрэгжилтэй хүн. Салхин сэнсээр цахилгаан яаж гаргаж авдгыг мэдэж бна. Чи хажууд бол "ингэдэг гэнэ, тэгдэг гэнэ" гэхээс өөр юмгүй. Хуримтлуулаад бгаа юм бол ХЭР ЗЭРГЭЭР, ХЭР ЧАНАРТАЙ, ХЭР ЭДИЙН ЗАСАГТ АШИГТАЙ хуримтлуулдаг юм? Бүгдийг нь юмуу, талыг нь юмуу, 1 хувийг нь юмуу. Миний хөх инээд хүрч бна. Хэлж бгаа юмаа чи шинжлэх ухаанаар батласангүй, баталж ч чадахгүй. Чам шиг хүн АЦСыг эсэргүүцэх нь аргагүй юм. Яагаад гэвэл чи болон чиний төрөл юу ч мэдэхгүй. Ядаж мэдэхгүйгээ мэдээд амаа татах ухамсартай байж сур. Тэхдээ уучлаарай хэрэв чанга үг хэлж бвал. Зөвөөр ойлгоно бх гэж бодож бна, чиний тэнэг бол зөвхөн чиний өөрийн чинь буруу.


Top
   
PostPosted: Apr.23.13 10:47 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Apr.14.02 6:14 pm
Posts: 1035
Location: "I exist in the world beyond your World
Илтгэгч: Энэ бол аюултай
Сонсогчид: OMG өөр сонголт
Илтгэгч: Энэ ч бас аюултай
Сонсогчид: OMG өөр сонголт
Илтгэгч: Тэр бол хулгайч
Сонсогчид: OMG die!
Илтгэгч: Тэр ч бас хулгайч
Сонсогчид: OMG die!

Бурхан гэх түүх яаж үүссэний жишээ одоо ч тэр байж л байна. Хэн нь ч юу яриад байгааг нь ойлгоогүй байж массаараа юуг ч мэдэхгүй мэдээллийнхээ төлөө хүн алсан ч чадхаар хэмжээнд хүрдэг.
Үнэндээ бол АЦС гэж учиргүй хүмүүсийн сэтгээд байгаа шиг дэлбэрээ бол Монгол сөнөлөө, Барьлаа бол хортой, Хаягдлыг нь ил гаргалаа бол салхиар Монголыг бүхэлд нь хордуулна, ер нь хортой гэх мэт энгийн эрсдлийг тооцсон үзүүлэлтээр бүхэл бүтэн өнөө цаг үеийн хамгийн байж болох хамгийн хүчтэй боломжийг шууд ингэж дүгнэнэ гэдэг ер нь буруулдаа. Үнэндээ бол дэлхий дээрх энергийн технологууд ойрын 100 жилдээ Уранаас салж чадахгүй.Магадгүй бүр удаан ч байж магадгүй. Өөдөөс битгий нарны туяа салхины тухай бичээрэй. Гэхдээ аз болж манай улсад энийг барих мөнгө ч байхгүй, Дээрээс нь хүн ам олноор төвлөрсөн биш тул олноор нь хангах иймэрхүү юм хэрэг гарахгүй биз одоохондоо. Ганц байгууламж ойролцоогоор 850,000 орчим өрхийг цахилгаанжуулга, за том үйлдвэрүүдийг хасаад 750,000 орчим айлыг цахилгаанжуулна. Яг л манай өнөөдрийн байдалд хүрэх юм байна. Бас барьвал уул нь зүгээр ч юмуу. Даана ч арай л их өртөгтэй юмдаа барьхад.

_________________
I've nothing to declare except my genius.


Top
   
PostPosted: Apr.23.13 11:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Нягт нямбайгаараа дэлхийд гайхагддаг япончууд хүртэл аюулгүй ажиллуулж чадку байхад өнөө хэнэггүй монголчууд барах уу?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Apr.23.13 11:32 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24193
Нямбай бхаараа газар хөдлөлт, цунамыг зогсоодог юмуу


Top
   
PostPosted: Apr.24.13 4:12 am 
Offline
ФС Ёкозуна
User avatar

Joined: Jan.22.05 8:10 pm
Posts: 6424
Location: ДЭЛХИЙ
Би уг нь мэддэг царайлаагүй, зөрж мэтгэлцээгүй. Улс орноо аль хор хөнөөл багатай, ирээдүйтэй эрчим хүчтэй болоосой гэж бодно. Тэрнийгээ л хэлсэн. Мэргэжлийн хүний нүдэнд хүүхдийн санаа шиг харагдаад байгаа юм байна. Чи харин АЦСг барьмаар санагдаад байгаа бол тэр баримт сэлтэй орчуулаад түмнийг тэнэгийг гайхалгүйгээр зөв боловсон тайлбарлаж өгвөл бусдын дэмжлэгийг авч магадгүй юм даа. Миний байр суурь бол өөрчлөгдсөнгүй. Тэгээд энэ хүргээд орхие.

_________________
No to Racism!


Top
   
PostPosted: Apr.24.13 10:41 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24193
Улс орондоо тийм л санаа зовсон юм бол одооны утаа бохирдлын гамшигт нь санаа зовж яв, эрчим хүчээр тусгаар тогтнолтой, тогтвортой хөгжих суурь бхгүйд санаа зов. Цэвэр ажиллагаатай, аюул бага, хаягдлыг нь аргалж болох, хөгжлийн ирээдүйд түших эх үүсвэр, цөмийн эрчим хүчийг тэгээд дэмжиж яв. 21р зуун гарсан бна, бас хэдий болтол хэн дуртайн хагас дутуу орчуулсанг уншиж бүүрэг явах юм бэ. Хэл усаа өргөжүүлж, өөрийн нүдээр уншиж, өөрийн толгойгоороо эргэцүүлж дэлхий дахинд болж буй зүйлийг тунгааж сур. Чамд бод гэж толгой заяасан бна. ТВ үзэж, шар сонин өнгийснөөс, олигтой ном сэтгүүл уншиж бай.


Top
   
PostPosted: May.05.13 12:23 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
Монгол дахь цөмийн технологийн үүсэл, хөгжил, ирээдүйн чиг хандлага

Нийтэлсэн: 2013-05-03 14:04:40


Манайд одоогоор хараахан ашиглагдаж эхлээгүй байгаа ч сүүлийн үед багагүй маргаан шуугианд өртөөд, эсэргүүцэлтэй тулгараад байгаа цөмийн эрчим хүчний тухай товчхон авч үзье.

Юуны түрүүнд, цөмийн эрчим хүч, цөмийн цахилгаан станцын тухай асуудал яагаад манай оронд яригдаж эхлэнгүүт ийм маргаан шүүмжлэлд өртөж, эсэргүүцэлтэй тулгарах болов гэдгийг ул суурьтай судалж үзэх хэрэгтэй. Энд нэлээд хэдэн хүчин зүйлс байх шиг санагдана.

Цөмийн зэвсэгтэй холбоотойгоор цөмийн технологийн болон цөмийн материалын цөөнгүй асуудал дэлхий даяар нууцлагдаж байдгаас болоод олон нийтийн дунд цуу яриа тархах, хардалт, сэрдэлт төрөх, үл итгэх, айдас үүсэх явдал байна.

Үүнийг залруулахын тулд нууцлах шаардлагагүй зүйлсийг ард түмэнд ил тод болгож, мэдээллийн хомсдолыг арилган, үнэн бодит байдлыг зөв таниулан ойлгуулах маш чухал.

Нөгөөтэйгүүр, олон нийтийн мэдлэг дутууг далимдуулан, мэдээллийн хомсдолын орон зайг сөрөг буюу зориуд гуйвуулсан мэдээллээр дүүргэж, ард түмэнд айдас төрүүлж, түүндээ дөрөөлөн , улс төрийн буюу эдийн засгийн ашиг хонжоо олох гэсэн хүмүүсийн санаархал, оролдлого байгааг үгүйсгэх аргагүй. Ийм зүйл байгааг улс төрийн сонгуулийн үеэр эрс идэвхждэг зарим үйл ажиллагаанаас харж болохоор байсан.

Амьсгалахад бэрх болсон Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаа тоосны тухай, гадаад, дотоодын компаниуд нүүрс, нефть олборлож тээвэрлэх явцдаа газрын хөрс, байгаль орчинг сүйтгэж байгаа тухай, улс төрчидтэй холбоо сүлбээтэй, баян компаниуд голын ай сав газарт алт, хайрга олборлож урсгал цэвэр усны эх, ундаргыг бохирдуулж байгаа тухай огт ярьж тэмцэхгүй шахам байж цөмийн хаягдал оруулж ирэх гэж байна гэж цуурхал дэгдээж, улс орны хөгжлийг хурдасгахад чухал үүрэгтэй баймаар цөмийн эрчим хүч ашиглахыг эсэргүүцэж байгаа улс төрийн хүчин, төрийн бус байгууллага, хувь хүмүүсийн зорилго ойлгомжгүй байна.

Цөмийн хаягдлыг манай улс гадаадаас хоёр хөрш орны нутаг дэвсгэр дээгүүр мэдэгдэхгүйгээр, Олон улсын атомын энергийн агентлагийн хяналтгүйгээр оруулж ирэх ямар ч боломж байхгүй гэдгийг мэдмээр л юм.

Манайд цөмийн эрчим хүчийг ашиглах, цөмийн цахилгаан станц барих нь үнэхээр тийм эрсдэл ихтэй, аймшигтай зүйл мөн үү гэдэгт хариулахын тулд янз бүрийн суртал ухуулга, сэтгэлийн хөөрөлд авталгүйгээр, бодит баримтыг шинжлэх ухааны үндэстэй авч үзэх хэрэгтэй.

1954 онд анхны цөмийн цахилгаан станц ажиллаж эхэлсэнээс хойш 60 жилийн хугацаа өнгөрч, одоогийн байдлаар 32 оронд 435 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, дэлхийн нийт эрчим хүчний 14% орчмыг үйлдвэрлэж байна.

Үүнээс гадна усан хөлөг онгоц болон усан доогуур явдаг том хэмжээний завь зэрэг хөдөлгөөнт байгууламжуудад 180 реактор ажиллаж, тэдгээрийг эрчим хүчээр хангаж байна.

1986-04-28-нд Украйн улсын Чернобылийн атомын цахилгаан станцад гарсан ослоос хойш дэлхий даяар ажиллаж буй цөмийн цахилгаан станцуудад хүний хүчин зүйлээс үүдэн осол гарах боломжийг хааж, олон давхар хяналт хамгаалалтын системийг нэвтрүүлсний гадна цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн технологи хөгжин асар өндөр түвшинд хүрсэн.

Орчин үеийн цөмийн цахилгаан станцад нэг жилд осол гарах магадлал саяны нэг болсон гэж үздэг. Энэ бол мянган станц, мянган жил ажиллахад нэг удаа осол гарч магадгүй гэсэн үг.

Японы Фүкүшимагийн Цөмийн цахилгаан станцад 2011-03-11-нд гарсан ослыг жишээ болгон манайд цөмийн эрчим хүч ашиглах болоогүй гэж зарим хумүүс яриад зогсохгүй, Монголд ерөөсөө хэрэггүй гэж үзэгчид ч байна.

Фүкүшимагийн станцад осол гарсан гол шалтгаан нь газар хүчтэй хөдлөлтөөс үүдэлтэйгээр далайд маш өндөр цүнами үүссэнтэй холбоотой. Газар хөдлөлт өөрөө цөмийн цахилгаан станцыг эвдрэлд хүргээгүй бөгөөд станц өөрөө автоматаар унтрах горимд орсон.

Японд байнга газар хөдөлж байдаг учир станцууд нь энэ үзэгдлээс сайтар хамгаалагдсан байдаг. Гагцхүү далайн уснаас хамгаалах далангийн өндөр 10 м-ээс хэтрэхгүй байсан учир цүнамийн 14 м орчим өндөр давалгаа түүнийг давж, цөмийн цахилгаан станцын доод давхарт ус орж, цахилгаан хангамжийн системийн ажиллагаанд саатал үүсч, реакторын хөргөлтийн систем болон удирдлагад доголдол гарч осолд хүргэсэн.

1970-аад онд баригдсан уг станцын эд ангиуд ихээхэн хуучирсанаас гадна Чернобылийн ослоос өмнөх үеийн технологиор баригдсан тул орчин үетэй харьцуулахад зарим зүйл нь нэлээд хоцрогдсон байсан нь осолд хүргэх гол шалтгаан болсон гэж үзэж байна.

Орчин үеийн дэвшилтэд технологиор баригдсан станцад тийм үр дагавартай осол гарах үндэсгүйгээс гадна цүнами үүсэх далай байхгүй манай орны хувьд Фүкүшимагийн ослоор "хадны мангаа" хийж олон нийтийг айлгах нь утга муутай хэрэг.

Хүний амь нас, эрүүл мэндэд аюултай хүчин зүйл, эрсдэлийн тухай яривал шинжлэх ухааны баталгаа нотолгоонд тулгуурлах хэрэгтэй. АНУ-ын судлаач мэргэжилтнүүдийн гаргасан мэдээлэл дүгнэлтээр хүний амь насанд аюултай хүчин зүйлүүдийг эрэмбэлэн жагсаахад нэгдүгээрт тамхи татах, хоёрдугаарт архи уух, гуравдугаарт автомашин жолоодох оржээ.

Цааш нь уг жагсаалтыг үргэлжлүүлбэл: галт зэвсэг, цахилгаан хэрэглээ, мотоцикль, усанд сэлэх, мэс засалд орох, рентген туяагаар зураг авахуулах, төмөр замын тээвэр, агаарын тээвэр, томоохон барилга байгууламж, унадаг дугуй, ан гөрөө, ахуйн гэмтэл, гал команд, цагдаагийн ажил, жирэмслэлтээс сэргийлэх хэрэгсэл, иргэний нислэг гээд хорьдугаарт цөмийн эрчим хүч оржээ.

Үнэхээр амь насанд аюултай эрсдэлээс татгалзах гэж байгаа бол юуны түрүүнд тамхи татах, архи уух, автомашин хөлөглөх зэрэг арван есөн зүйлээс татгалзаж байж цөмийн эрчим хүчний тухай ярих ёстой болж байна. Осол болоход амь эрсэдсэн хүний тоог авч үзвэл бүр тодорхой зүйл харагдана.

Жишээлбэл, зорчигч тээврийн нэг усан онгоц сүйрэхэд мянгаар тоологдох, нэг нисэх онгоц сүйрэхэд зуугаар тоологдох хүний амь үрэгддэг. Үүнээс болоод хүн төрөлхтөн эдгээр тээврийн хэрэгслээс татгалзаагүй.

Хамгийн их шуугиан дэгдээж, хор уршиг тарьсан гэгддэг Чернобылийн ослын үеэр 28 хүн цацрагийн улмаас, 3 хүн өөр шалтгаанаар амь эрсэдсэн. Энэ тоон баримтыг найдвартай гэгддэг бусад цахилгаан станцад гарсан ослын үр дагавартай харьцуулж болно.

Тухайлбал, 2009-08-17-нд ОХУ-ын Саяно-Шушенскийн Усан цахилгаан станцад гарсан осолд 75 хүн амь үрэгдсэн. Тэнд ажиллаж байгаад амьд үлдсэн цөөн хүмүүсийн авхаалж самбаа, амь хайргүй баатарлаг үйл ажиллагааны үр дүнд уг эвдэрсэн блок руу орж байсан усыг хаасан юм.

Хэрэв тэгж чадаагүй бол усан сангийн далан эвдэрч, урсгалын доор байсан хот тосгод усанд автан ямар аюулд хүрэх байсныг төсөөлөх аргагүй. Дулааны цахилгаан станцад ч осол гарч хүний амь сүйдсэн тохиолдол олон байдаг.

Саяхан л гэхэд, 2013-03-29-нд Украйнд дулааны цахилгаан станцад дэлбэрэлт болж уг станцын 4 блок бүгд эвдэрч, барилга байгууламж нь түймэрт шатаж хүний амь сүйдсэн эмгэнэлт явдал болсон.

Бодит үнэн баримт ийм л байна. Цөмийн цацрагийн хэт өндөр тунгаар шарагдсанаас болж хуний амь нас шууд хохирч болохоос гадна үр удамд нь нөлөөлөх магадлал байдаг нь үнэн. Ийм нөлөөллийг мутаци (латинаар өөрчлөлт гэсэн утгатай үг) гэдэг ойлголтын дор авч үздэг.

Мутаци нь генийн ба хромосомын гэж хоёр төрөл байдаг. Цөмийн цацрагийн нөлөөгөөр эдгээрийн аль нь ч үүсэх магадлалтай. Гэхдээ дэлхийд хийгдэж буй судалгааны дүнгээс харахад цөмийн цацрагийн үйлчлэлээр үүссэн гэж баттай үзэж болох мутаци ховор бөгөөд түүнийг мутаци буй болгодог бусад хүчин зүйлээс ялган тогтоох амаргүй.

Тухайлбал, 1945 онд АНУ-ын атомын бөмбөг дэлбэрсэн Японы Хирошима, Нагасаки хотуудын оршин суугч, цөмийн цацрагийн харьцангуй их тун авсан байх магадлалтай эцэг эхээс төрсөн 27000 хүүхдийн дунд цацрагийн мутаци болсон байж магадгүй тохиолдол хоёр л гарсан байна.

Үүнийг яг цөмийн цацрагийн нөлөө мөн үү, эсвэл өөр хүчин зүйл байсан уу гэдгийг ялгах бараг боломжгүй. Ердийн үед ч гэсэн Дауны хам шинжтэй буюу оюуны хомсдол, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд дэлхийн аль ч улсад төрдөг шүү дээ.

Түүнээс гадна дээрх хотуудын оршин суугч, цөмийн цацрагийн харьцангуй бага тун авсан эцэг эхээс төрсөн мөн 27000 хүүхдийн дунд мутаци болсон байх магадлалтай хүүхэд нэг ч гараагүй байна.

Бодит баримт ийм байхад манай зарим телевизээр цөмийн цацрагаас болж гажигтай хүүхэд олноор төрдөг мэтээр ярьж, хаана хийсэн, яаж монтажилсан нь тодорхойгүй, аймшигийн гэмээр киног хэн нэгний захиалгаар гаргаж, олон нийтийг үймүүлж байгаа нь туйлын хариуцлагагүй явдал мөн.

Цөмийн эрчим хүч ашиглахыг эсэргүүцдэг буюу дэмждэггүй зарим хүн манайх нүүрсний их нөөцтэй тул нүүрс түлэн ажилладаг дулааны цахилгаан станц нэмж барих замаар Улаанбаатар хот болон улсынхаа цахилгаан, дулааны хэрэгцээг хангаж болно гэдэг.

Гэтэл манай хот суурин газруудын утаа, агаарын бохирдол байж болох норм хэмжээнээс хэд дахин их болоод удаж байна. Түүнээс гадна манай нүүрсэнд агуулагдаж байдаг уран шаталгүй үлдэн, утаа тортгоор агаарт тарахаас гадна, станцын гадаа хураагдсан үнсэнд жил бүр тонноор хэмжигдэх уран нэмэгдэн хуримтлагдаж, байгаль орчноо бохирдуулж байгааг мэргэжлийн бус хүмүүс мэдэхгүй байх шиг байна.

Хотын агаарын бохирдлын улмаас ойрын ирээдүйд хэдэн хүн уушиг, зүрхний эмчлэгдэхгүй өвчтэй болохыг төсөөлөх аргагүй. Мөн шинээр төрж буй нярайн эрүүл мэнд, өсөлт бойжилтод агаарын бохирдлын нөлөө хэр байгааг яаралтай нарийн судлан тогтоож, ил тод мэдээлэх хэрэгтэй.

Энэ асуудлыг шийдэлгүй алгуурлаж, үнэн баримтыг нуун дарагдуулвал ард түмнийхээ эсрэг гэмт үйлдэл хийсэн гэхээс өөр аргагүй болно. Орчин үеийн технологиор баригдсан цөмийн цахилгаан станцаас элдэв хорт бодис, утаа тортог, үнс ялгарахгүй учир байгаль орчинд харьцангуй илүү ээлтэй.

Цөмийн цахилгаан станцын түлш 1кг цэвэр уран нь ойролцоогоор нэг сая кг нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч гаргадаг. Манай 4-р ДЦС жилд дунджаар 3.5 сая тн нүүрс түлдэг гэвэл өдөрт тус бүр 50 тн даацтай 200 вагон нүүрс шаардагдана.

Гэтэл энэ хэмжээний эрчим хүч үйлдвэрлэхэд жилд 3.5 тн буюу хоногт ойролцоогоор ердөө 10 кг цэвэр уран зарцуулагдана. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудыг дагаад орчин үед хөгжиж буй орнууд яагаад цөмийн эрчим хүчийг ашиглах гээд тэмүүлээд байгаагийн нэг гол шалтгаан эндээс харагдана байх.

Өнөөдөр дэлхий дахинаа цөмийн эрчим хүчний ашиглалтын явц, ирээдүй яг ямар байгааг дараах жишээнээс тод харж болно. Өндөр хөгжилтэй орнуудаас, АНУ-д цөмийн эрчим хүчний реактор хоёрыг барьж, 13-ыг барихаар төлөвлөж байхад, ОХУ-д 10-ыг барьж, 14-ийг төлөвлөж, Японд 2-ыг барьж 3-ыг төлөвлөж, БНСУ-д 4-ийг барьж, 5-ыг төлөвлөж байна.

Ийм жишээг БНХАУ, Энэтхэг, Англи, Франц, Канад зэрэг орны хувьд ч дурдаж болно. Харин хөгжиж буй орнуудаас Вьетнам 2020 онд ашиглалтанд оруулах, тус бүр 2000 МВт чадалтай хоёр цөмийн цахилгаан станцыхаа нэгийг ОХУ, нөгөөг Японы тусламжтайгаар барих ажилдаа ороод байна.

Арабын нэгдсэн эмират улс 1400 МВт чадалтай 4 реактор бүхий Цөмийн цахилгаан станц барьж, 2020 онд ашиглалтанд оруулах тухай 20.4 тэрбум долларын өртөгтэй гэрээ БНСУ-тай байгуулаад ажилдаа ороод байна.

Йордани 2020 онд эрчим хүчний анхны реактороо ажилд оруулахаар бэлтгэл ажилдаа ороод дэд бүтцээ байгуулж байна. Турк 1200 МВт чадалтай цөмийн эрчим хүчний реактор барихаар ОХУ-тай гэрээ байгуулаад дэд бүтцийн бүтээн босголт нь амжилттай явагдаж байна.

Казахстан ОХУ-ын тусламжаар, Пакистан БНХАУ-ын тусламжаар тус бүр 300 МВт буюу дунд чадлын цөмийн эрчим хүчний реактор барих ажилдаа ороод байна. Цөмийн эрчим хүчийг ашиглахаар бэлтгэж, төлөвлөж буй Индонез, Египт, Бангладеш, Тайланд, Филиппин, Шри-Ланг, Венесуэл зэрэг олон орон байна.

Цөмийн эрчим хүчийг улам өргөнөөр эрчимтэй ашиглаж буй хөгжингүй гүрнүүд болон шинээр ашиглахаар төлөвлөн, барьж байгуулж байгаа хөгжиж буй улсуудын дотор нефть, байгалийн хий, нүүрсний маш их нөөцтэй орон цөөнгүй байна.

Эдгээрийг биднээс "тэнэг" болохоороо юмуу, аюулыг нь мэдэхгүйдээ цөмийн эрчим хүчийг ашиглаж буюу ашиглахаар тэмүүлж байна гэж бодвол уучилж боломгүй том эндүүрэл болно.

Харин ч эдгээр улс бодит байдлыг ойлгож, алсыг харж, эрчим хүчнийхээ асуудлыг шийдэхэд цөмийн эрчим хүч бол хамгийн зөв хувилбар гэж үзэж байгаа нь ойлгомжтой.

Бодит баримт ийм байхад дэлхий даяар цөмийн эрчим хүч ашиглахаас татгалзаж, ашиглалтаа бууруулж байгаа мэт худал мэдээлэл тараах нь чухам хэнд ашигтай вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

Зарим хүн цөмийн эрчим хүчийг ашиглах, цөмийн цахилгаан станцыг ажиллуулах хэцүү, манайхан хариуцлагагүй учраас ажиллуулж чадахгүй гэдэг. Цөмийн цахилгаан станцыг ажиллуулахад амархан гэж хэн ч хэлэхгүй.

Гэхдээ хэзээ болтол бид чадахгүй, мэдэхгүй, манайх болоогүй гэж өөрсдийгөө "доошоо оруулж" байх юм бэ? Ер нь цөмийн цахилгаан станцад ус халаагч нь нүүрс түлдэг зуух биш, цөмийн урвал явуулдаг реактор гэдэг төхөөрөмж байдгаараа дулааны цахилгаан станцаас ялгаатай бөгөөд бусад бараг бүх тоног төхөөрөмж нь адилхан байдаг.

Иймээс реакторыг ажиллуулах мэргэжилтнүүдийг л нэмж бэлдэнэ гэсэн үг. Тэнд цацрагийн хамгаалалт, ажлын хариуцлага, техникийн соёл өндөр байхыг шаардаж, биелүүлэх нь тийм ч дааж давшгүй зүйл биш.

Манайд орчин үеийн түвшинд гадаадад болон дотооддоо бэлтгэгдсэн цөмийн технологийн мэргэжилтнүүд чамлахааргүй бий. Сүүлийн үед цөмийн эрчим хүчний мэргэжилтнээ тодорхой үе шаттайгаар бэлтгэж байна.

Эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдээ голж чамлалгүй, харин ч төр засгаас тэднийхээ мэдлэг чадварыг ашиглах, улс орноо хөгжүүлж, ард түмнийхээ амьдрал ахуйг дээшлүүлэхэд чиглэсэн дорвитой захиалга, даалгавар өгч ажиллуулах хэрэгтэй.


МУИС-ийн профессор Г.Хүүхэнхүү
www.sonin.mn

_________________
Knowledge...


Top
   
PostPosted: May.05.13 12:31 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
Бараг л NCA_D-ийн хэлсэн зүйлийг л бичиж дээ

_________________
Knowledge...


Top
   
PostPosted: May.05.13 5:24 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24193
Мэддэг хүн нь мэдэх юмаа мэднэ гэж


Top
   
PostPosted: May.05.13 2:18 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5702
Гоё нийтлэл байна


Top
   
PostPosted: May.05.13 4:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Нярайн тасаг

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: May.06.13 12:25 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.06.10 9:47 pm
Posts: 962
Location: Ulaanbaatar
хөнгөн үйлдвэр, хүнд үйлдвэр үнэр ч байхгүй байж ямар элэнцэгийн чинь Атомын станц эхлээд ган хайлуулах үйлдвэртэй болчих дараа нь хадаасаа хийчих тэгээд энэ сэдвийг хөндөж болох юм. бүх юм эрээнээс зөөж байж


Top
   
PostPosted: May.06.13 1:21 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24193
Эрчим хүчгүй байж элэнцгийн чинь үйлдвэрлэл


Top
   
PostPosted: May.06.13 1:28 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.06.10 9:47 pm
Posts: 962
Location: Ulaanbaatar
NCA_D wrote:
Эрчим хүчгүй байж элэнцгийн чинь үйлдвэрлэл


олигтойхон нүүрсний зуух угсарчихаж чадахгүй хэвтэж элэнцэгийн чинь ураны урвалж


Top
   
PostPosted: May.06.13 2:43 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24193
чи л тийм бгаа юм биз


Top
   
PostPosted: May.06.13 5:55 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Sep.29.05 11:51 am
Posts: 1904
Location: blah......blah......blah
Er n bol Tsumiin stants mash heregtei l de gehde bi bas gaihaad bn lda, tsumiin stants barichaad nuguu ger horoolliin ailiidruugaa dulaan yaj shiljvvleh ve? Ted nart chin yamar ch holbolt bhgvi shd!? Tegheer tsumiin stants barisan ch bariagvi ch ger horoolliin nvvrsnii asuudal yarigdsan heveer l vldeh bh, vneheer l batvvl darga ger horoolliig barilagajuuldaggvi yum bol

_________________
Do it!!!


Top
   
PostPosted: May.06.13 7:24 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5702
thugz wrote:
Er n bol Tsumiin stants mash heregtei l de gehde bi bas gaihaad bn lda, tsumiin stants barichaad nuguu ger horoolliin ailiidruugaa dulaan yaj shiljvvleh ve? Ted nart chin yamar ch holbolt bhgvi shd!? Tegheer tsumiin stants barisan ch bariagvi ch ger horoolliin nvvrsnii asuudal yarigdsan heveer l vldeh bh, vneheer l batvvl darga ger horoolliig barilagajuuldaggvi yum bol


Явж түмэн бодисоо унш


Top
   
PostPosted: May.06.13 7:48 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Sep.29.05 11:51 am
Posts: 1904
Location: blah......blah......blah
Аллергий wrote:
thugz wrote:
Er n bol Tsumiin stants mash heregtei l de gehde bi bas gaihaad bn lda, tsumiin stants barichaad nuguu ger horoolliin ailiidruugaa dulaan yaj shiljvvleh ve? Ted nart chin yamar ch holbolt bhgvi shd!? Tegheer tsumiin stants barisan ch bariagvi ch ger horoolliin nvvrsnii asuudal yarigdsan heveer l vldeh bh, vneheer l batvvl darga ger horoolliig barilagajuuldaggvi yum bol


Явж түмэн бодисоо унш

Chi tgd yaj asuudliig shiidhiig n heleed ugulduu

_________________
Do it!!!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 134 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 19 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited