#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.18 7:44 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 211 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9
Author Message
PostPosted: Mar.26.17 10:48 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24196
Бичээч нараас гадна пүүсний хамаг хар бор ажлыг хийдэг хөлсний ажилчид бас байв.Тэд гол төлөв хүүхдүүд байжээ. Хүүхдийн хөдөлмөрийн хөлс маш хямд учир шунахай худалдаачид тэднийг сонгон авч ажиллуулж байлаа. Тэдэнд эхний гурван жилд хөлс өгдөггүй, зөвхөн пүүсний орон байранд суулгаж, хоол хувцас хэрэглүүлдэг байжээ. Дөрөв дэх жилээс ялимгүй хөлс өгнө.

Altantuya Ando Bat-Ochir
Намар австрид буцаж ирснийхээ дараахан хятад барьцаат зээлийн данжны данс байж болохуйц хятад гар бичмэлийн зураг тавьсан. Сонирхож харсан хүн үгүй. Гар бичмэл үү дармал уу? гэсэн асуултанд "гар бичмэл" гэж их л итгэл төгс тайлбар ганц хоёр хүн бичиж үлдээснээс өөр юмгүй.
Энэ доорх жагсаалтанд айлын хашаа, байшин, пин, ам бүл гээд эд хөрөнгийг нэг бүрчлэн жагсааж бичсэн байгаа. Толгой хэсэгт хариуцсан хятадын нэр. Хятадаар ренцуан буюу бүгдийг хариуцсан гэсэн үг. Чухам худалдаачны нэр үү эсвэл өөр хүний нэр үү тодорхойгүй. Тэр үедээ өнөөдрийн биг дата гэдэг шиг л чухал данс байжээ. Хуучины аргаар баруун гар талаас дээрээс доош бичсэн. "Дункүлүн" зүүн агуулахны бүртгэл эсвэл Сикүлүн баруун агуулахны бүртгэл гэсэн гарчигтай. Нэр ус дааман хаалган дээрх нэртэйгээ дүйцэж байна эсвэл дүйцэхгүй байна гэсэн тайлбартай. Нэг жишээ гэвэл: Хашаа нэг монгол нэр нь Баянцагаан, хоёр хүн хамтардаг, байшин арван таван өрөөтэй, пин хоёр, дааман хаалганы нэртэй мөргөж дүйцэхгүй байна. гэх мэт. Монголчуудын эд хогшлыг тэр үед бүртгэж авахад ядах юу байхав. Өнөөдрийн биг дата дэлхийн компьютер хэрэглэж, сүлжээ рүү орж байгаа хүмүүсийн сүлжээнд хийсэн үйлдэл, үзсэн, хуваасан юмнаас аваад эд хогшил, хаана ажилладаг, амьдардаг, ам бүл хэдүүлээ, ямар зан араншинтай, зуршилтай, юу сонирхдог, хэнтэй найзалдаг, дайсагнадаг гээд хамаг л мэдээллийг ширхэгчлэн бүртгэж байдаг. Доорхи бүртгэлийн хуулбар зургийг хараад миний уншсан Ар Монгол дахь хятад худалдаа мөнгө хүүлэл хэмээх номын хэсгийг эрхгүй сануулна. Хэдхэн хэсэг хуулж бичиж хүмүүст харуулмаар санагдав. Юу бодогдож байна? Хужаа гээд хараагаад хангалтгүй, нэмэргүй. Өр ширэндээ эргээд баригдаж байгаа энэ цаг үеийн бүхэл бүтэн механизмыг ойлгож, хамгийн түрүүнд ийм байдалд хүргээд байгаа шинэ цагийн феодалууд гэмт бүлэглэлд хариуцлага хүлээлгэх хууль эрх зүйн болон улс төрийн арга замаа яаралтай боловсруулах хэрэгтэй. Гэр орон минь шатаж байгаатай адил явдал болж байхад хас тэмдэг, хужаад зодуулсан залуучууд гэх мэт жижиг асуудлаар хөөцөлдөж анхаарлаа сарьнуулж, хамаг энерги нервээ ямар ч үр дүнгүй үрэх хэрэггүй байна. Наадам, ёолка, цагаан сар, мартын наймны битүүлгэ, мартын наймны шинийн нэгэн гээд сэнсрээд л явбал түүх биднийг хоёр дахь удаадаа суллаж явуулахгүй болох нь ээ.
Ар Монгол дахь хятадын худалдаа мөнгө хүүлэл номноос:
Манжийн яаруу хүнд албанд шахамдсан монгол ноёд, түшмэд хятад худалдаачдын гарыг харахаас өөр аргагүйн эрхэнд худалдаачидтай хуйвалдан, тэднийг хошуунд худалдаалуулах, нуун удаан суулгахад хүргэдэг байв. Хэрэв тэднийг илчлэн хошуунаас буцаах гэвэл, бүх өрөө даруйхан төлөхийг шаардаж, бас зээл өгөхгүй хэмээн бооно. ...
Манжийн засгийн газар хятад худалдаачид монголчуудад албаны учир мал, бусад зүйлийг зээлдүүлээд дараа хүүтэй нь цуг авч байхыг хуулиар бататгасан учир худалдаачид ч өр авахаас нааш буцахгүй гэдэг байжээ. Худалдаачдын өрийг монголчуудаас нэгмөсөн хөөн гаргуулбал, тэд гүйцээн төлж хүчрэхгүйн дээр хэт доройтсон халхчууд манжийн албыг залгуулж чадахгүй саатуулахад хүрэх төдийгүй, манжийг эсэргүүцэн босож болох байв. Тэгээд ч манж нар худалдаачдын өрийг түр хойшлуулж, цувруулан төлөхийг зөвшөөрдөг байлаа. Энэ нь монголчууд урьд авсан өр дээрээ нэмж хүүтэй зээл аван, хятад худалдаачдын гарт улам лавшран ороход түлхсээр байжээ. ...
Пүүсүүдэд данжаадаас гадна олон хятад бичээч нар байжээ. Тэд данжаадын заавраар зээлийн өр, түүний хүүг нэхэн цуглуулж авахын хамт эд барааг худалдана....
Бичээч нараас гадна пүүсний хамаг хар бор ажлыг хийдэг хөлсний ажилчид бас байв.Тэд гол төлөв хүүхдүүд байжээ. Хүүхдийн хөдөлмөрийн хөлс маш хямд учир шунахай худалдаачид тэднийг сонгон авч ажиллуулж байлаа. Тэдэнд эхний гурван жилд хөлс өгдөггүй, зөвхөн пүүсний орон байранд суулгаж, хоол хувцас хэрэглүүлдэг байжээ. Дөрөв дэх жилээс ялимгүй хөлс өгнө.

https://www.facebook.com/dmnegdel/posts ... 60988619:0


Top
   
PostPosted: Mar.27.17 12:29 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Mar.10.17 2:38 pm
Posts: 14
Mongol ulsad hyatadiin ardiin armiig demjigch humuus olon bna.Ulanbaatar hotoos gehed 100 myangan orchim hun hurzee bariad garna.


Top
   
PostPosted: Mar.29.17 11:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
ene 001 yamar olon acc-tai yumbe


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 211 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited