#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.19.18 12:45 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 400 posts ]  Go to page 1 2 3 4 516 Next
Author Message
PostPosted: Mar.21.13 5:00 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24199
Бурханаар бөөлждөг хүүхэн

https://www.facebook.com/photo.php?v=494847500573588


Top
   
PostPosted: Mar.21.13 10:37 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
Haha neg tiim yvaad bsn
Burhanaar booljdog nch yu ymbde

_________________
Knowledge...


Top
   
PostPosted: Mar.21.13 10:39 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24199
Дэлхий ертөнц хөгжсөөр
Монгол улам харанхуйжсаар


Top
   
PostPosted: Mar.21.13 10:43 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
Tgd hen gegeeruuleh ym boldoo

_________________
Knowledge...


Top
   
PostPosted: Mar.21.13 10:44 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.27.02 10:15 pm
Posts: 1767
Location: "I exist in the world beyond your World"
ийм гарууд байж болох ч энэ ярилцлагыг нь хийгээд зурагтаар цацаж байна гэдэг бүр мал юмдаа

_________________
Game over, nerds win.


Top
   
PostPosted: Mar.21.13 11:05 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24199
Мэдээлэл нийтлэлийг Дөрөвдөх Засаглал гээд бгаа, ичих нүүрэндээ элэг наагчид

Иймэрхүү сэтгүүлчидтэй ард түмэн улам мунхархаас өөр яахав


Top
   
PostPosted: Mar.24.13 3:09 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24199
Image


Top
   
PostPosted: Apr.04.13 5:54 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
2013 оны 04-р сарын 04. 10:07

Загас толгойноосоо өтдөг

Эрүүгийн байдал хүндэрч, гэмт хэргийн гаралт хоёр дахин ихэсчээ. Хууль зүйн сайдын ажлын чиг үүрэгт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үйл ажиллагаа чухал байр суурь эзэлдэг авч эрх зүйн шинэчлэл, эмнэлгийн барилга гэх мэт асуудал ихээхэн анхаарал татаж байгаа бололтой. Хоёрдугаар сард улсын хэмжээгээр гэмт хэргийн гаралт 2327, үйлдсэн хэргийн тоо 1656 бүртгэгджээ. Гэтэл гуравдугаар сард энэ үзүүлэлт 4295-д хүрч, гэмт хэрэг 3047 болтлоо өссөн байна.

Эдгээрийн улмаас улс нийгэм, иргэдэд 13 тэрбум 490 сая төгрөгийн хохирол учирч байсан бол сарын дараа 27 тэрбум 923 сая болж нэмэгджээ. Гэмт хэргийн золиосонд хоёрдугаар сард 134 хүн амь насаа алдаж, гуравдугаар сард бараг гуравд дахин их буюу 326-д хүрсэн нь түгшүүрийн харанга дэлдэж байна. Дэлхийн хамгийн халуун цэгт ч ганцхан сард үрэгдсэн хүний тоо энэ хэмжээнд хүрэхгүй байгаа.

Хэрэг зөрчлийн улмаас баривчлагдсан хүний тоо энэ хугацаанд 1263-2348, эрүүлжүүлэгдсэн иргэн 10790-20381 болон өсчээ. Торгуулын арга хэмжээ авахуулсан 57619 иргэний тоо гуравдугаар сард 89213 болов. Бараг 100 мянгад дөхөж.

Нийгэмд баян, ядуугийн ялгаа ихэсч, төрийн албанд авлига хэрээс хэтэрч, янз бүрийн албан тушаалтнуудын өмч хөрөнгө завших явдал хэдэн арван тэрбумаар хэмжигдэх болсон учраас иргэдийн дунд асар их бухимдал төрүүлж байна. Тиймээс өнгө мөнгөөр ялаас мултрах, иргэдийг ичгүүр сонжуургүй басамжлах явдал нийтийн албанд жирийн үзэгдэл болж, ухвар мөчид заримынх нь толгойд ингэж болдог юм байна гэсэн муйхар ойлголт төрүүлж эхэлсэн нь нууц биш. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэдэг.

Ховд аймагт зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн амь насанд халдав. Өмнө нь цагдан хорих 461 дүгээр ангид сэжигтнээр хоригдож байсан дуучин Баавар боодог болтлоо галд түлэгдэж байхад хамгаалалтынхан нь бараг мэдээгүй цаг алдсан.

Энэ хэрэгт хохирогч өөрөө буруудаж ч байх шиг. Ховдын хорих ангиас гурван хоригдол оргоод хоёр нь сураггүй байгаа. Улаанбаатарын Хайлаастад архины халуундаа танхайрсан этгээд нэгэн айлын халуун ам бүлийг гэрийнх нь гаднаас түгжиж байгаад шатаан зургаан алтан амь хорвоог орхисон.

Дорноговь аймагт эхийг нь хүчиндэж, нялх хүүхдийнх нь хамт амийг нь егүүтгэсэн. Тоочиж баршгүй олон хэргийг дурдахаас ч зүрх халшрам.

Загас толгойноосоо өтдөг. Нийгмийн улс төр, бизнесийн дээд хүрээнд бугласан идээ бээр хагарч, доодцуулыг бузарлаж байна. Цаг дулаарахын хэрээр муу муухай бүхэн ялзарч өтдөг. Үүнийг цэвэрлэх цаг болжээ.

Х.Аянга

_________________
Knowledge...


Top
   
PostPosted: Apr.10.13 1:28 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
2013-04-10 11:42:01Монголыг тоосон дундаа орхисон хоёр хөршийн түншлэл
Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзгатай монголчууд өөрсдийгөө жишдэг.

Хойд өмнөд этгээдээрээ хоёр их гүрэнтэй хаяа залган оршдог газар зүйн байршлаа ийн тодотгож байгаа хэрэг. Бурхны хуваарилсан нь ийм болохоор бид хэн хэнтэй нь эв зангидаж, тугалыг нь турааж эхийг нь эцээхгүйгээр эрх тэгш харилцаа, хамтын ажиллагааг эрхэмлэхээс өөр гарцгүй. Тэд том, Монгол жижиг байж болно. Гэхдээ жижигхэн байлаа гээд “жийрэг” улс гэсэн хэн нэгний гоочлолоор уугуул эрх ашиг, туурга тусаар улсын бардамналаа орхиж огоороогүй ард түмэн гэвэл монголчууд. Үнэнийг хэлэхэд бид өнөөдөр хоёр их хөршийнхөө ихэрхэл, басамжлангуй харцан дор цаг үеэ бүтээж байна. Хаяа дэрлэн амьдардаг хэрнээ монголчууд Орос, Хятадын түншлэлийн гадна үлдээд байх шиг. Тэдний хэрэг тэднийх, бидний явдал биднийх. Гэхдээ хэн хэнийхээ эрх ашгийг эн тэнцүүхэн биш юмаа гэхэд болж бүтэх хэмжээнд авч үзэж, бодож шийдэх нь сайн хөршүүдийн чанар байх учиртай.

В.Путин гурав дахь удаагаа ерөнхий­лөгчөөр сонгогдоод анхныхаа айлчлалыг БНХАУ-д хийсэн. БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зинпинь анхны айлчлалаа бас ОХУ-аас эхлэв. Хоёр их хөршийн төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлалын сураг ажиг Монголын тал нутгаар сэвэлзээд л өнгөрлөө. Уг нь бид хойд урд хоёр хөршөөсөө хүлээлттэй байдаг нь үнэн. Газар нутгаар минь ганц нэг хоолойгоо дамжуулаад барьчих болов уу, Тавантолгойн нүүрсийг тээвэрлэх хямд гарц, төмөр замд дэмжлэг үзүүлэх болов уу гэхчлэн хөршүүдийнхээ амыг түрүүлж хардаг. Хөршүүд маань дэмжээд өгвөл Монголын газар зүйн байршил нь Ази Европыг холбосон зам харилцаа, тээвэр ложистикийн “Азийн Панам” байх бүрэн боломжтой. Энэ мэт бидний давуу тал гэсэн санаа байвч одоохондоо сачий хүрэхгүй байгаа олон ирээдүй өмнө минь бий.

ОХУ-аас Хятад руу тавих хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудлыг хэн хэнд нь хэдэнтээ санал болгосон тухай хэдэн жилийн өмнөөс л ярьсан, хүлээлт, хүсэл үүсээд удсан. Гэтэл жилдээ 80 тэрбум шоо метр хий дамжуулах “Алтай” хоолойг Монголын хилийн цаахнуур Алтайн хязгаараар тавихаар шийдвэрлэсэн. Гэтэл тэр хийн хоолой дамжин өнгөрөх нутаг нь ЮНЕСКО-гийн хамгаалалтад байгаа дэлхийн өв газрын нэг хэсэг Укокын дархан газар юм байна. Энэ бүс нутаг мөнхийн цэвдэгтэй, газар хөдлөлийн 8-9 баллын хүчтэй бүс. Ийм байсаар байтал ийн зүтгүүлж байгаа нь дургүйд хүчгүй гэгч л байх, өөрөөр юу гэх билээ. Хэрэв энэ хувилбар бүтэлгүйтвэл хоолойг Казакстан эсвэл Монголын нутгаар тавина гэсэн нэг гарц ярьж байна. Казакстаны нутгаар дайруулах боломжийн талаар урьд нь чих дэлсэж байгаагүй юм даг. Арай Монголоос бултуулах нэг хувилбар биш байгаасай. Гэхдээ Хятадын Ерөнхийлөгч Си Зинпинь-гийн саяхан ОХУ-д хийсэн айлчлалын үеэр “Алтай” төслийн талаар яригдаагүй гэх мэдээлэл байна.. Хоёр хөрш саяын уулзалтаараа Оросын байгалийн хийг Хятадад хүргэх хоёр дахь хоолой буюу “Дорнод маршрут”-ын асуудлыг авч үзэж 2017 гэхэд эхний ээлжийг ашиглалтад оруулахаар тохиролцсон. “Дорнод маршрут” бас л Монголын хилийн гадуур өнгөрөх нь тодорхой байна.

Орос Хятад эрчим хүчний салбарт томоохон төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. БНХАУ-д жил бүр 60 тэрбум кВт/цаг цахилгаан эрчим хүч нийлүүлэх том төслийг 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Үүний тулд ОХУ-ын Алс Дорнодын нүүрсний их нөөц дээр суурилсан нийт чадлаараа 10800 МВт-ын чадал бүхий цахилгаан станцуудыг барьж байгуулахаар ярьж буй.

Эдийн засгийн салбарт хэрэгжүүлэх өөр нэг томоохон төсөл гэвэл Дорнод Сибирээс Хятад руу нефть дамжуулах хоолой тавих болон БНХАУ-д жилдээ 10 сая тонн нефть боловсруулах хамтарсан үйлдвэрийн бүтээн байгуулалт байх бололтой. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл ойрын 15 жилд ОХУ Хятадын газрын тосны гол нийлүүлэгч болох бөгөөд хятадууд Персийн булангийн газрын тосны хамаарлаас /Гол нийлүүлэгч нь Иран, Оман хоёр/ ангижрах юм. Хоёр их хөршийн түншлэлийг энэ мэтээр илэрхийлнэ гэвэл учир дутагдалтай.

ОХУ газар нутгийн маргаанаа Хятадуудын хүссэнээр шийдэвэрлэсэн. Аргунь голын дээд эх, Тарабаров арал болон Амурын Уссурын маргаантай байсан 380 хавтгай дөрвөлжин км талбайн хилийн зурвасыг эн тэнцүүхнээр хуваан эзэмших гэрээ байгуулсан гэх мэдээлэл байдаг.

Орос ах нар их хөршөө гомдоохоос эмээж байна. Үүний төлөө эх орон нэгт Халимаг, Тува, Буриад мэтийн үндэстэн угсаатныхаа шүтэх эрхийг ч хүндэтгэж үзсэнгүй. Тэр нь Буддын шашны тэргүүн XIY Далай ламыг ОХУ-д нэвтрэх визийг олгохоос татгалзсан явдал. Далай лам 1979-1996 онд ОХУ-д долоон удаа айлчилж, бүр Төрийн Думд нь үг хэлж байсан билээ. Гэвч 2001 оноос эхлэн түүнд виз олгохоо больсон. Гэсэн хэрнээ үүний нөгөө талд 2013 оныг Хятадуудыг ОХУ-д жуулчлах жил болгон зарлаад байна.

Ази тивд хоёр их гүрний стратегийн түншлэл ийн зузаарч байна. Хоёр орны тухайд түүхийн нэгэн цагт үйлчилж байсан “Ах дүүгийн найрамдал” хожим нь зэвсэг барин сөрөн зогсоход хүрч байсан түүхийн үнэн буй. Харин эдүгээ стратегийн түншлэлийн хэмжээнд хүртлээ зузаараад байна. Стратегийн түншлэлийн тухайд гэвэл олон жилийн өмнөөс яригдсан асуудал юм билээ. ОХУ-ын Ерөнхий сайд асан Евгений Примаков 1998 онд ОХУ-Энэтхэг-БНХАУ гэсэн стратегийн гурвалжин байгуулах санал дэвшүүлж байжээ. Хэрэв ийм гурвалжин байгуулагдвал дэлхийн хүн амын 40 хувийг багтаана гэсэн үг. Энэ гурвалжингийн үзэл санаа одоо ч орхигдоогүй хэвээр байгаа бөгөөд энэ хүрээнд Энэтхэг Хятад газар нутгийн маргаанаа шийдвэрлэхээр хичээж, хариуд нь Энэтхэг Шанхайн хамтын нийгэмлэгт гишүүнээр элсэхээр зорьж байна.

Харахад Орос Хятадын харилцаа үнэхээр “сайн найз”-ын хэмжээнд саад тотгоргүй мэт төсөөлөгдөж байвч энэ өнгөлөг дүр зургийн цаана олон асуудал бий. Гадаадын зарим ажиглагчид “ОХУ-ын хувьд Хятад бол толгойны өвчин нь” гэж тодотгосон нь бий. Зугуухан хэрнээ шаргуухан нэмэгдэж байгаа хятад иргэдийн цагаачлал энэ улсын үндэсний аюулгүй байдлын нэг проблем болох нь тодорхой болоод байна. Алс Дорнодод нүүрлэсэн хятадуудын хууль бус цагаачлал энэ янзаар үргэлжилбэл удахгүй тухайн бүс нутгийн оросууд нутагтаа үндэстний цөөнхийн хэмжээнд хүрэхээр байгаа гэнэ.

...БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо болж байгаа “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-д оролцож буй УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалт ойрын өдрүүдийн онцлох мэдээлэл болж байна. З.Энхболд хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ бодит агуулгаар баяжуулах сонирхолтойгоо илэрхийлж, Орос Хятад, Монгол гурван улсыг холбосон төслүүдийг хэрэгжүүлэхэд оролцох хүсэлтээ дуулгажээ. Түүнчлэн Монгол Улсын газар зүйн байрлал нь Евро-Азийн эрчим хүч болон дэд бүтцийн төслүүдийг үр ашигтай хэрэгжүүлэх боломж олгож байгааг ч учирласан бололтой юм.

Үүнтэй зэрэгцээд нэг таагүй мэдээ чих дэлсэж эхэллээ. Тэр нь Хятад улс Монголоос бус Кыргизээс нүүрсний гол хэрэглээгээ хангахаар тохиролцсон тухай мэдээлэл. Хэрэв энэ үнэн бол 2013 онд 33 сая тонн нүүрс экспортлох монголчуудын өөдрөг төсөөлөл “будаа” болно.

Хоёр их хөршийн түншлэл жижигхэн Монголыг маань тоосон дундаа орхичих шиг төсөөлөгдөөд байх юм.

П.ЯДАМДОРЖ

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин



Sent from device_name using Asuult Sambar App

_________________
Knowledge...


Top
   
PostPosted: Apr.15.13 11:17 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24199
Image

Австрали нүүрс "ахиж", Монгол нүүрс "мултрав"


БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас гаргасан дүн мэдээгээр тус улс 2013 оны 2-р сард 5.4 сая тонн нүүрс гаднаас импортолжээ. Энэ нь өнгөрсөн сарынхтай харьцуулахад 24.5%-иар буурсан дүн боловч өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад тус улсын коксжих нүүрсний импорт 16%-иар өссөн байна. 2012 оны эцсээр БНХАУ-д нийлүүлдэг коксжих нүүрсний хэмжээгээр Австралийг ардаа орхиж байсан манай улс 2013 оны 2-р сарын байдлаар жагсаалтын тэргүүн эгнээнээс “мултарч", ердөө 336,000 тонн нүүрс экспортолжээ. Тодруулбал: Монголоос Хятадад нийлүүлсэн коксжих нүүрсний хэмжээ өнгөрсөн сарынхаас 76%-иар, өнгөрсөн оны мөн үеийнхээс 80.7%-иар тус тус буурсан байна. Үер усны гамшгаас шалтгаалан нэгэн үе зогсонги байдалд ороод байсан Австралийн коксжих нүүрсний экспорт эргэн сэргэж, 2013 оны 2-р сард урд хөршид 2.58 сая тонн нүүрс нийлүүлсэн байна. Ингэснээр тус улс Хятадад нийлүүлж буй нүүрсний хэмжээгээр тэргүүлэгч гэдгээ дахин баталж чадлаа. Хятадад коксжих нүүрс нийлүүлэгч орнуудын жагсаалтын 2-р байранд 1.21 сая тонн нүүрс нийлүүлсэн үзүүлэлтээр Канад улс бичигдсэн бол 3-р байранд ОХУ /527.3 мянган тонн/, 4-р байранд АНУ /408.7 мянган тонн/ тус тус бичигджээ (дэлгэрэнгүй мэдээллийг графикаас үзнэүү). Ийнхүү Хятадын коксжих нүүрсний импортын бүтцэд томоохон өөрчлөлт гарч, өмнө нь төдий л жин “дардаггүй” байсан Канад, АНУ, ОХУ зэрэг орнууд жагсаалтын дээгүүр бичигдэх болоод байна.


Top
   
PostPosted: Apr.15.13 2:00 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.23.04 7:08 pm
Posts: 4758
Location: What the hell am I doing here? I don't belong here
http://politics.news.mn/content/140566.shtml

Энийг унш...
Оюу Толгойн гэрээг Монголын засгийн газар 51 ээс доошгүй өмчлөлтэй болгож засна, үгүй бол цуцлана гэж эргүүтэж байхыг нь хараад хөрөнгө оруулагчид Монголоос зугтдаг болох нь...

Оюу Толгой санхүүгийн хямралтай тулгарсан нь яалт ч гүй үнэн. Оюу Толгойд амин чухал шаардлагагүй бол бараг нэг ламп ч солхихоо больж байна. Үүнийг нь дагаад ханган нийлүүлэгч хэдэн зуун Монгол компани нь ажилгүй болоод гарч байна. Байгаа нэг нь төлбөрөө Оюу Толгой ХХК с авч чадахаа болилоо...

Уул уурхай зогсолтонд орлоо. Үхэр Монголчууд Оюу ТОлгой, Таван ТОлгой гээд л байдгаас биш тэрний хажуугаар маш олон жижг уурхай, хайгуулын анги, компани ууд байдгийг ерөөсөө бодолцохгүй. Тэдгээрийн үйл ажиллагаа зогслоо. Жилийн яг эдий үед урд нь уул уурхай үйл ажиллагаагаа сэргээж оволзож эхлэж байдаг бол энэ жил юу ч алга. Бүх уурхай, хайгуулын кемпүүд харзганасан, үйл ажиллагаа нь зогссон, хүмүүсээ халсан байдалтай байна...

Энэ хэний буруу вэ? Уул уурхай, эдийн засгийн талаар ямар ч ойлтголтгүй юмнууд УИХ д гарч, учираа мэдэхгүй хашигчиж, худлаа эх оронч царай гаргаж, яг үнэндээ өөртөө хэдэн төгрөг олчих санаатай авилгалчид, тэдгээрийг сонгож гаргаж ирсэн үхэр Монголчуудын буруу.

Одоо яаая гэхэв, буцаад гуйланчлал, ядуурал, алтан дээр суусан гуйлгачин байдалдаа орно биз... Дээр нь сууж байх хооронд тэр алт нь хэнд ч хэрэггүй шороо болоод эхэлчихлээ.

Муу нохойн гэдсэнд шар тос зохихгүй гэж ямар үнэн үг вэ?


Top
   
PostPosted: Apr.15.13 2:04 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24199
^чи гадаад байгуулгат ажилладаг байж битгий олон юм ярь


Top
   
PostPosted: Apr.15.13 2:05 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5702
NCA_D wrote:
Image


Энэ манай Ганбаяр гишүүн биш бээз :mrgreen:


Top
   
PostPosted: Apr.15.13 2:08 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.23.04 7:08 pm
Posts: 4758
Location: What the hell am I doing here? I don't belong here
Монголын талын өмчлөлийг 51 хувь болгож яаах гээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. 51 хувь болгохоор чинь Монголын талаас гарах хөрөнгө оруулалт ихэсдэг юм байгаа биз дэ. Эхний 34 хувиаа талж чадахгүй зээлцэн байж энэ нэмэлт 17 хувийг нь яаж төлөх гэж байгаа юм бол. 51 хувь болчингуут МОнголын ашиг нэмэгдэх юм уу? Харин ч 1 хувь ч эзэмшихгүй, харин татвар, роялти гаа аваад, дүрэм журмаа гаргаад, Монгол хүмүүсийг ажиллуулахыг шахаад, Монгол компани уудаас бараагаа татан авахыг шаардаад, орон нутагт хөрөнгө оруулуулахыг хөөцөлдөөд, нөхөн сэргээлт хийлгээд холоос хараад сууж байхын оронд дунд нь орж шороо ухах гээл байх юм. Тэнэг юм уу?


Top
   
PostPosted: Apr.15.13 2:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.23.04 7:08 pm
Posts: 4758
Location: What the hell am I doing here? I don't belong here
NCA_D wrote:
^чи гадаад байгуулгат ажилладаг байж битгий олон юм ярь


Чи гадаадаас олон юм ярьж байхаас ирээд ажиллаач... Хэн ч ПиСи ний цаанаас том том юм яриж, Википедиагаас судалж судалчаад мэддэг юм шиг юм самбарт бичиж чадна шд... Дампуурч байгаа Монгол оронд ирээд, дунд нь ороод, хорт утаагаар нь амьсгалаад тэгээд наад зүйлээ орчин тойрныхондоо ярьж ухуулах зоригтой байх хэрэгтэй...


Top
   
PostPosted: Apr.15.13 2:29 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24199
Монголд над шиг залуус хар мянгаараа бий. Мянган хонины дунд нэг майлалт нэмээд яахав. Надад сурах юм их. Мэдлэггүй очоод нэмэргүй. Энд хийсэн бүтээсэнтэй очих бол харин чадвар зориг шаардана. Диплом авах бол өндөрлөгийн өдөө өгсөх хязгааргүй шатын хагас шатад ч хүрэхгүй зүйл.


Top
   
PostPosted: Apr.15.13 2:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.23.04 7:08 pm
Posts: 4758
Location: What the hell am I doing here? I don't belong here
Энэ хавид нэг Хар Тамхи ны талаар сэдэв байсан байхгүй болчиж... Марихунаг зөвшөөрөх хэрэгтэй гээд байсан чинь нөгөө Үхэр Монгол Модераторууд нь Хар Тамхи сурталчиллаа гээд устгаад хаяцан уу? Ёстой хөмөрсөн тогоон доторх, харанхуй бүдүүлэг тэнэгүүд болж дэ манай хэдэн Монголчууд... Пи*да!


Top
   
PostPosted: Apr.15.13 3:54 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
Naruta wrote:
Монголын талын өмчлөлийг 51 хувь болгож яаах гээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. 51 хувь болгохоор чинь Монголын талаас гарах хөрөнгө оруулалт ихэсдэг юм байгаа биз дэ. Эхний 34 хувиаа талж чадахгүй зээлцэн байж энэ нэмэлт 17 хувийг нь яаж төлөх гэж байгаа юм бол. 51 хувь болчингуут МОнголын ашиг нэмэгдэх юм уу? Харин ч 1 хувь ч эзэмшихгүй, харин татвар, роялти гаа аваад, дүрэм журмаа гаргаад, Монгол хүмүүсийг ажиллуулахыг шахаад, Монгол компани уудаас бараагаа татан авахыг шаардаад, орон нутагт хөрөнгө оруулуулахыг хөөцөлдөөд, нөхөн сэргээлт хийлгээд холоос хараад сууж байхын оронд дунд нь орж шороо ухах гээл байх юм. Тэнэг юм уу?


Tiim shuu ystoi asuudaltai



Sent from device_name using Asuult Sambar App

_________________
Knowledge...


Top
   
PostPosted: Apr.18.13 6:44 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.23.04 7:08 pm
Posts: 4758
Location: What the hell am I doing here? I don't belong here
Naruta wrote:
Энэ хавид нэг Хар Тамхи ны талаар сэдэв байсан байхгүй болчиж... Марихунаг зөвшөөрөх хэрэгтэй гээд байсан чинь нөгөө Үхэр Монгол Модераторууд нь Хар Тамхи сурталчиллаа гээд устгаад хаяцан уу? Ёстой хөмөрсөн тогоон доторх, харанхуй бүдүүлэг тэнэгүүд болж дэ манай хэдэн Монголчууд... Пи*да!


Ингээд бичцэн байсан чинь

Tsogoo wrote:
The following is a warning which has been issued to you by an administrator or moderator of this site.
Quote:
This is a warning regarding the following post made by you: viewtopic.php?f=120&p=9041403#p9041403 .


Ингээд сануулга ирчиж...

Сануулгын Хариу: Битгий ш а а муу п и з д а нууд


Top
   
PostPosted: Apr.18.13 6:59 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
NCA_D wrote:
Image

Энэ бүр арай дэндлээ. Яаж галзуурч байгаа цус вэ наадах чинь?

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Apr.18.13 7:07 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9348
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
https://www.facebook.com/photo.php?fbid ... 584&type=1

энэ нийтлэлийг уншаад өөрийн эрхгүй бачуурч, энэ төр засгийн толгойд байгаа гаруудаас гутаж байна....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Apr.18.13 7:09 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Энэ сүржин хувцастай баачка хэн гээч, яг юу хийх гэж бгаа этгээд вэ?

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Apr.18.13 8:00 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
ghostface wrote:
https://www.facebook.com/photo.php?fbid=10151455921273585&set=a.10150393894533585.365702.53684073584&type=1

энэ нийтлэлийг уншаад өөрийн эрхгүй бачуурч, энэ төр засгийн толгойд байгаа гаруудаас гутаж байна....

Гоё нийтлэл байна.

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Apr.19.13 1:10 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Ерөнхий сайдын маань хэлбичгийн эрдэмд тааруу хүн бололтой.

Image

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Apr.19.13 1:24 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
ийм фактууд дэлхийн өнцөг буланд бүрт болж л байгаа. манайд ганц ийм хагас галзуу тэнэгтээд байага хүмүүс байгаа юм биш. НСА_Д гишүүн өөрөө ч мэдэж байгаа байлгүй дээ. АНУ ийм юм өдөр бүр л болж байдаг. тиймээс Монол үгүй болоод байгаа байхгүй.


Top
   
PostPosted: Apr.19.13 3:37 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24199
Монголд болж бгаа сайн юм нь тэгээд хаана бна?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 400 posts ]  Go to page 1 2 3 4 516 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 8 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited