#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.23.18 9:19 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 556 posts ]  Go to page Previous 118 19 20 21 22
Author Message
PostPosted: Dec.23.15 12:15 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Aug.30.10 5:52 pm
Posts: 375
2012 онд Уст-Ордын тойргийн харьяа Оса тосгонд 40 хятад ажилчин, 20 тосгоны иргэдийн дунд мөргөлдөөн болж зодоон оролцогсдыг шүүхээр шийтгэсэн байна. Хятадууд эмх замбараагүй байдал үүсгэж, хүмүүсийг зодон танхайрч эмэгтэйчүүдийг нь оролддогоос зөрчил эхэлжээ. Тэд нар танай буриадууд удахгүй устана гэж дайрдаг байна.

http://www.peoples-rights.ru/zhiteli-po ... -kitajcev/

https://en.wikipedia.org/wiki/Osinsky_D ... tsk_Oblast


Top
   
PostPosted: Sep.05.16 9:46 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 904
Д.Т.- Өмнөд хөрш хүч хэрэглэх боломжийг чи юу гэж боддог вэ, юмыг яаж мэдэхэв? Манайхан танк орж иртлээ хаа юм бэ л гэх юм...

Д.Ө. -Үгүсгэхгүй. Монгол бол Хятадын нэг хэсэг гээд л байнга бичээд байдаг шүү дээ. Галеновичийн шүүмжилж бичсэн тэр хэдэн нөхдүүд ч гэсэн цаад санаа нь тийм л юм бичсэн. Тэрийг яагаад нам, засаг нь тас хориод зогсоохгүй өөгшүүлээд байгаа юм шиг бичүүлээд л байгаа юм. Тэр ч байтугай Монголчууд ядуу юм чинь хүн болгонд нь 20 000 доллар өгөхөд бараг бүгдээрээ хятад руу ороод ирнэ. Тэгээд газар нутаг нь хоосрохоор очоод эзлээд авчъя... гэж хятадын олон нийтийн сайтад бичсэнийг маш олон хятадууд дэмжиж байсан тухай бичсэн байсныг уншсан. Энэ үзэл санааг хятадуудын толгойноос ердөө авч хаяхгүй байгаа нь дээрх эмзэглэлийг төрүүлээд байгаа юм. Тэртээ үед манайд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн хүч Хятадын ардын чөлөөлөх армийн довтолгоог 24-72 цаг л тогтоон барих зорилготой байсан гэж ярьдаг байсан. Тэр зөвлөлтийн 39-р арми 270 000 цэрэгтэй байсан гэдэг. Хэрэв дайтах дээрээ тулбал ноцтой байдал үүсэх нь мэдээж. Одоо тэр сайн дурын бичээч нар гээд байдаг хүмүүсийнх нь бичсэнээс үзвэл ХАЧА манай руу 3 замаар довтлох юм гэнэ лээ. 1-нь Ховд, Говь-Алтайн чиглэлээр шөнийн цагаар агаарын хүчээр довтолно, 2-р чиглэл нь Монголын төв хэсэгт агаарын тусгай хүч буулгаж Даланзадгад, Арвайхээр, Зүүнбаянд цохилт өгнө, 3-р чиглэл нь Дорно зүгийн 3 аймаг дээр цохилт өгч үүний дүнд Улаанбаатар бүслэгдэнэ. Төр засгийн удирдлага нь ОХУ- руу зугтах бөгөөд засгийн эрхийг хятадад талтай эсвэл хятад гаралтай хүмүүсийн гарт өгнө. Олон улс зөвхөн харамсал илэрхийлээд өнгөрөхөөс өөр тусыг үзүүлж эс чадна гэсэн байгаа юм даа. Яагаад ийм зүйл Хятадын сошиал ертөнцөөр чөлөөтэй яваад байна. Энэ юу хэлж байна гээд л ургуулж бодоод байвал их сонин доо.

Д.Т. -Зүгээр байж байхад дайраад ороод ирэхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр эрх ашгаа хамгаална гэх мэт нэг шалтаг хэрэгтэй байж таарнаа даа. Бутан руу цэрэг оруулчихсан шиг. Манай уурхайнуудад ноёлох гээд л үзээд байгаа биз дээ, урд хөрш. Таван толгойг Шинхуад манай хэдэн нөхөд бараг бэлэглэж байсныг Зи даргын оролцоотой зогсоолоо. Юу болоод байгааг ард түмэн ер нь мэдэж байгаа болов уу?
viewtopic.php?f=203&t=193882&start=78
ер нь бол сахалтай хүүхдүүд төр барьж тоглоод л байгаа юм байна.


Top
   
PostPosted: Sep.06.16 12:06 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 23802
Ийм л юм болох гээд бгаа юм. Цаганакулд баярлалаа.

Dutch Disease ээр өвчлөнө шүү гэж ярисаар бгаад л Монгол Улс Dutch Disease ээр өвчилж ЭЗ нь унаж бна. Хятадад ингэж эзлэгдэнэ шүү гэж ярисаар бгаад л бас эзлэгдэх нь дээ. Энэ Асуулт Самбарт "Хятад Мандтугай" гэсэн хэд хэдэн нөхдүүд аль хэдийнээ бий болсон. 001, Шинэ Гүүр гэх мэт. Монголчууд өвчнөө үхэн үхтлээ тоодоггүй шиг, иймэрхүү Хятадын балиашигуудыг хэн ч тоож бгаа юм алга даа. Өвчнийг бага дээр нь дарвал дээрсэн. 001, Шинэ Гүүр гэх мэт новшнууд Хятадын Арми цөмрөөд ирэхэд хамгийн түрүүнд туслах бууны нохойнууд. Хамгийн чадвартай эх орончдыг хамгийн түрүүнд Хятадуудад зааж өгөх хархнууд. Энэ хархнууд цагаа хүлээгээд бүгэж бна. Асуулт Самбарт жинхэнэ нэрээ нууж ороод хамаг дотроо дэлгэж бна. Эд нар урвагчууд ч биш. Хэзээ ч Монголын талд бгаагүй. Эд нар бол дор нь дарах хэрэгтэй хархнууд. Цэвүүн цаг ирэхэд иймэрхүү хархнууд 10 Монгол сайн эрын аминд хүрнэ дээ.

_________________
The Original Asuult Badboy™


Top
   
PostPosted: Oct.25.16 12:20 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11704
Location: universe
Chono boroonoor gej . Hymraliig dalimduulj Hytaduud ulam nuluuguu ihesgeseer

Д.Ганбат: ТТ-н төмөр замын 49 хувийг “Шинхуа”-д зарна

Image

Ene Ganbat gej yaasan Hytad tsaraitai nuhur we . Philippine iin yurunhiilogch uuriiguu Hytad uvuutei gesen bna lee . Mongold tegej yarival aluulah uchir tas nuuj bgaa daa .


http://paparatsi.mn/ww6

_________________
i am no1


Top
   
PostPosted: Oct.25.16 1:37 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
Наймангаар нэг шинжүүлээч.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Oct.25.16 2:25 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.25.12 5:18 pm
Posts: 904
хөшигтийн хөндийд баригдаж байгаа онгоцны буудалд ажиллах хүчийг эхлээд төв аймагийн ажилгүй гаруудаар бүрдүүлсийн байх. тэгсэн гарууд хулгай хийгээд ажил таслаад бүгд мулт.


Top
   
PostPosted: Oct.25.16 3:08 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
tsaganakul wrote:
хөшигтийн хөндийд баригдаж байгаа онгоцны буудалд ажиллах хүчийг эхлээд төв аймагийн ажилгүй гаруудаар бүрдүүлсийн байх. тэгсэн гарууд хулгай хийгээд ажил таслаад бүгд мулт.


наадах чинь жинхэнэ Хятадын аюул байна даа. :hehe:

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Dec.11.16 8:10 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5675
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Dalai uvgund zalbiraad ulsuj vheh boljde mongolchuud mini


Top
   
PostPosted: Mar.27.17 12:41 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Mar.10.17 2:38 pm
Posts: 14
space wrote:
Chono boroonoor gej . Hymraliig dalimduulj Hytaduud ulam nuluuguu ihesgeseer

Д.Ганбат: ТТ-н төмөр замын 49 хувийг “Шинхуа”-д зарна

Image

Ene Ganbat gej yaasan Hytad tsaraitai nuhur we . Philippine iin yurunhiilogch uuriiguu Hytad uvuutei gesen bna lee . Mongold tegej yarival aluulah uchir tas nuuj bgaa daa .


http://paparatsi.mn/ww6


Ene hun manai hun bna.M.Enhbold dargiin oiriin hamaatan sadan gej unen uu?


Top
   
PostPosted: Jun.20.17 12:28 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 1880

Манж Чин гүрний дархлагдсан нутаг

Нэгэнт хүчирхэг байдлаа алдсан монголчууд олз омгийн төлөө хоорондоо үзэлцсээр XVIII зуун гэхэд Манж Чин улсад дагаар оржээ. Нэгэнт дэлхийг түйвээх чадал мөхсөн энэ үед манжийн вассал болсноор энх амгалан “алтан үе” нь эхэлсэн юм. Манж нар бол монголчуудын нэгэн адил нүүдэлчин ард түмэн. Хоёр үндэстэн мянган жилийн турш хөрш байж ураг төрөл, зан заншил, ертөнцийг үзэх үзлийн хувьд маш төстэй. Угсаатны хувьд ч адилхан алтайчууд. Халхтай, хожим нь ойрдуудтай хийсэн тохиролцоогоор Гадаад Монгол нь Манж Чин гүрний түшиг улс болсон юм. Нэн эртний түүхтэй, өргөн уудам нутагтай, багширсан олон хүн амтай, иргэншсэн Хятад орныг цөөн тоот манж нар захирна гэдэг амар биш учир монголчуудыг хань татжээ. Манж хүнийг хятадтай холилдох, гэрлэхийг хориглосон төдийгүй биеийн хүчний хөдөлмөр хийж болохгүй, зөвхөн удирдах алба гүйцэтгэхийг хуульчилсан байна. Гэвч Хятадын нүсэр том уламжлалт төрийн удирдлагын аппаратад нүүдэлчин манж нар арай гэж 16 хувийг нь бүрдүүлжээ. Хятадын суурьшмал амьдрал, тансаг нөхцөлд амархан автсан нүүдэлчид тун удалгүй уусан шингэсэн юм.

Манж нар Гадаад Монголыг онцгой статустай хаалттай бүс болгон хувиргасан. Манж нарын нэгэн адил хятадтай холилдохоос тусгаарлаж, энэ бүст хятад хүн ирж суурьшихыг хоригложээ. Энэ нь нэг талаас монгол үндэстнийг том үндэстэнд уусахаас хамгаалж хэл, заншил, уламжлалт хэв маягийг нь авч үлдсэн боловч нөгөө талаас хорвоогоос тасалж, хөгжил дэвшлээс хөндийрүүлж вакум орчинд консерволсон билээ. Хоёр зуун жилийн туршид Бээжин Гадаад Монголын үндсэн том асуудлаар хууль гарган шийддэг байсан болохоос монголчуудын дотоод хэрэгт төдийлөн оролцож байсангүй. Монгол нь онцгой эрхт газар тул татвар авдаггүй, харин ч язгууртан ноёд ихэс дэээдэст нь асар их бэлэг сэлт байнга ирүүлдэг байлаа. Гадаад Монголд байх засаг захиргааны бүх зардлыг Бээжингээс гаргана. Хүрээ, Ховдод амбан, Улиастайд жанжин, Хиагтад гааль байсны дээр хилийн харуул мэтийн асар их төсөв шаардсан албууд бий. Энэ болгонд олон мянган монголчууд алба хашдаг байлаа. Бүх зардлыг цалин мөнгөний хамт Манж Чин гаргана.

Манж нар Монголд ирэхээсээ айдаг

Гадаад Монголд хятад хүн суурьшиж болохгүй, нөгөө талаас хятадын суурьшмал тансаг амьдралд дасан дулаан газар шавар чулуун байшинд амьдарч сурсан манж нар эрс тэс амьсгалт Монголд ирж алба гүйцэтгэх хүн олдохгүй учир энэ ажлыг монголчуудад өөрсөд нь даатгасан байна. Бээжингээс Монголд томилогдсон түшмэд их бодож л Хаалган, Хөх хотод очиж суурьшин албаа алсаас монголчуудад ацагладаг байжээ. Манж Чин гүрний үед зөвхөн манж, монгол гэсэн хоёр үндэстэн л тусгай хангамжид хамарч, дарга даамал ихэс дээдэс болох бололцоо энэ хоёрт л үйлчлэнэ. Айгуны гэрээгээр Манжуурын хойд хэсгийг Орост алдсан, цаашдын түрэлтээс нь айн Манжуурт маш олон хятад тариачдыг нүүлгэснээс болоод Манж Чингийн эрх баригчид монголчуудад улам долигонох болов. Тэдний ихэс дээдэс монгол язгууртнуудтай ураг болохыг зорьж охид гүнж нараа монголын бэр болгоно. Тал хээр эсгий гэрт насыг барахаас гүнж нар дургүйцэх авч хөөж явуулна.

Нэг л үгээр хэлэхэд Монгол улс энэ хоёр зуун жилд Манжийн колони байгаагүй, ийм нэр томъёог хожмийн зөвлөлт түүхчид зохиосон. Колони гэдэг бол эзэрхсэн орны хүн ам тухайн нутагт олноор ирж суурьшихыг хэлдэг. Гэтэл нүдээр манж хүн үзсэн монгол малчин ард бараг байгаагүй байх. Манж дарлал зовлонгийн тухай яриа ч үнэнтэй нийцэхгүй. Үнэндээ түшиг нэртэй тэжээлгэсэн улс байлаа. Үүнийг вассал гэдэг. Монголчуудын Манж Чин гүрний өмнө авсан бараг ганц үүрэг нь Манжийн төрд аюул учирвал хамгаалан цэрэг хөдөлгөх ёстой. Хоорондоо муудалцан зарга заальхай болох нь их, ийм үед ойрхондоо монгол даргатай амбанд, цаашхиндаа Бээжин дахь ерөнхийлөн удирдах газар гомдол мэдүүлэн асуудлаа шийдүүлнэ. Монголын түүхэн дахь хамгийн энх амгалан үе.

_________________
plus.google.com/+JamsranUN


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 556 posts ]  Go to page Previous 118 19 20 21 22

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited