#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.15.18 1:42 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 693 posts ]  Go to page Previous 123 24 25 26 27 Next
Author Message
PostPosted: May.29.15 2:21 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
bish shd. ehleed oruulsan honongoo butsaad olj avchaad daraa ni ashig yarina shd. odoo bol zovhon tatvar yarina.


Top
   
PostPosted: May.29.15 2:23 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
ooroor helbel manai talaas mongo gargaagui nogoo talaasaa bainga zeelj baigaa bolohoor bid heden jildee yu ch avahgui buh mongo tsaashaa ursaj baigaad nogoo tal oruulsan mongoo nohood avtsanii daraa manaih ashig huvaaj ehlene.


Top
   
PostPosted: May.29.15 11:06 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
Тийм юм байдаггүй юмаа. Хөрөнгө оруулчаад нөхөж авна гэсэн ойлголт үнэндээ байхгүй. Бизнес эхэлсэн л бол ашгаа хуваагаад явдаг зарчимтай.

_________________
Knowledge...


Top
   
PostPosted: May.29.15 11:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Оюу толгой 1.96 тэрбум долларын борлуулалт хийж 372 сая долларын ашигтай ажиллажээ.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: May.30.15 4:15 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
LeRoy wrote:
Тийм юм байдаггүй юмаа. Хөрөнгө оруулчаад нөхөж авна гэсэн ойлголт үнэндээ байхгүй. Бизнес эхэлсэн л бол ашгаа хуваагаад явдаг зарчимтай.


manaih mongo gargaagui bolohoor orj irsen buh ashig tsaashaa yavna l daa. deerees ni nemeed huu tolj baigaa. bid zovhon tatvaraa avj bgaa.

jishee ni nadad neg saihan bairlal saitai business hiih bolomjtoi bair bailaa gej bodyo. nadad teriigee ajiluulah horongo alga deerees ni business-iin turshlaga, technolgy baidagui. tegeed ene saihan bairiig ni maani ashiglaad business hiih hun baina uu geed haisan chi garch ireed nadad mongo, turshlaga, technology ni baina bairiig chin holsolyo sar bur chamd bair ashiglasanii mongo (royalty) + bairnii hols (tax) ogyo gesen nadad chamlaltai sanagdaad deerees ni huuhduudee jaahan lag haragdah geed bi bair miniih biz dee tiimees huvi ezemshine gej guriiseer bgaad chi bid 2 niileed ter business hiih bolloo gej bodyo. chi buh horongiig gargaj baigaa gehdee bair miniih bolohoor company-ii ezemshilees bi 34% ezemshine gej yarisan. deerees ni nadad sar bur bairnii hols bolon ashiglasanii tolbor tolno gej baigaa. gehdee 34%-aa chamaas zeelye gej yarisan. tegeed ehnii sar ashig orj irenguut bi 34%-aa shuud avna geed baival chamd yamar baih uu?


Top
   
PostPosted: May.30.15 7:09 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
Баялаг нь Рио Тинтогийнх биш шүүдээ. Чинийхээр Гэрээс маань алга болгосон бөгжийг маань авчаад хэдэн төгрөг хялайлгасантай адилхан болж байна. Татвар, роялти бол хаана ч байдаг зүйл. Одоо татвар, роялти нтр нэмж болохгүй, хувь эзэмшихгүй гэсэн үзэл суртал явж бншдээ. Тэгээд яаж ашгаа авах гээд байгаа юм???

_________________
Knowledge...


Top
   
PostPosted: Jun.03.15 1:53 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3171
Я.Батсуурь: “Энержи ресурс” компани хүнд байдалд орсон үнэнээ хэлээд, төр засгаасаа өөр хэлбэрийн дэмжлэг тусламж гуйх ёстой


2015-06-02 12:42:47 - Эдийн засаг

“Эрдэнэс Таван толгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал асан Я.Батсуурьтай ярилцлаа.
-Таван толгойн асууд­лаар улстөрчид талцаж, таныг хүртэл хэсэг хуга­цаанд баривчилж хорилоо.Яг юу болсон талаар эхлээд ярих уу?
-“Эрдэнэс Таван толгой” ХК 2011 оны арванхоёрдугаар сард үүсгэн байгуулагдаж 2012 оноос Зүүн Цанхийн уурхайгаас нүүрсээ Хятад руу экспортолж эхэлсэн. Энэ үед Австралийн “Макмахон лимитед” компаниар Зүүн Цанхийн олборлолтыг гүйцэт­гүү­лэхээр таван жилийн хуга­цаатай гэрээ байгуулсан. Мөн тэр үеэс Хятадын “Чалко” компаниас 350 сая ам.долларын урьдчилгаа авч Зүүн Цанхийн нүүрсээр эргүүлэн төлөх, төлж дууссаны дараа дахин таван жилийн хугацаанд тэр үнээрээ Зүүн Цанхиас гарах нүүрсний 80 хувийг нийлүүлэх гэрээ ч бас хэрэгжиж эхэлсэн. Ингэж л “Эрдэнэс Таван Толгой” компани Зүүн Цанхийн уурхайд үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Харамсалтай нь “Чалко” компаниас урьдчилгаа мөнгө авч гэрээ байгуулахдаа зах зээлийн ханшаас доогуур үнээр нүүрсээ нийлүүлэх үүргийг манай тал хүлээсэн. Нөгөөтэйгүүр олборлолтын үйл ажиллагааг “Макмахон” компаниар зах зээлийн ханшаас харьцангуй өндөр үнээр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээнүүдийг байгуулах үед Австралид үер болж улмаар нүүрсний үнэ огцом өсч тонн тутам 200-300 ам.долларт хүрч байсан. Ийм үед энэ хоёр гэрээ аль аль талдаа ашигтай байсан байх. Гэтэл2012 оны сүүлчээс эхлээд нүүрсний үнэ зах зээл дээр эрс унаж эхэлсэн. Үүнээс болж “Эрдэнэс Таван толгой” компанидээрх хоёр гэрээг биелүүлэх, мөрдөх боломж хомсдсон. Яагаад гэвэл гэрээг анх байгуулсан хэлбэрээр нь мөрдөөд явбал тус компани олборлож экспортолсон нүүрснийхээ тонн тутмаас 10-20 ам.доллар алдах эрсдэл хүлээх гээд байсан юм. Тийм учраас тэр гэрээнүүдийг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан юм.

-Гэрээ өнөөдрийг болтол өөрчлөгдөөгүй. Хүндрэлээс гарах ямар боломж байсан юм?
-Нэгэнт байгуулсан гэрээг өөртөө ашигтай болгож орвонгоор нь өөрчлөх асуудал бол тун хэцүү л дээ. Тийм учраас бид Баруун Цанхийн уурхайг 2013 онд шинээр нээж нүүрсээ хямд зардлаар олборлож зах зээлийн өндөр үнээр борлуулах ажлыг эхлүүлсэн. Үндэсний “Хишиг арвин индустриал”, МНО, Мера гэсэн гурван компанийн хамтарсан “Монгол уурхайчин” түншлэл Баруун Цанхийн олборлолтыг Авст­ралийн Макмахон компаниас харьцангуй хямд зардлаар сайн явуулж байгаа. Монгол­чууд ч Таван толгойн төслийг өөрсдөө хэрэгжүүлж чадна гэдгийг амьдрал дээр нотолж байгаа. Баруун Цанхийн экспортоос бид харьцангуй өндөр ашиг олдог. Харин Зүүн Цанхийн олборлолт экспортоос бидих хэмжээний алдагдал хүлээдэг учраас Баруун Цанхиас олсон ашгаараа Зүүн Цанхийн алдагдлыг нөхөж ирсэн. Тиймээс бид Зүүн Цанхийн олборлолтыг өнгөрсөн оноос эхлэн түр зогсоосон юм. Гэрээний нөхцөлөө сайжруулах, гэрээг харилцан ашигтай болгохын тулд “Чалко” болон “Макмахон” компаниудтай сүүлийн хоёржил гаруйн хугацаанд тун идэвхтэй халуун, ширүүн яриа хэлэлцээг хийж байна. Энэ талаар тодорхой үр дүнд хүрсэн хэдий ч хараахан эцэслэн тохиролцож чадаагүй байгаа. Одоо ч яриа хэлэлцээ үргэлжилсээр байгаа. Энэ хоёр гэрээг сайжруулчихвал “Эрдэнэс Таван Толгой” ХК урт хугацаанд өнөөдрийнхөөс илүү өндөр ашигтай ажиллах бүрэн боломжтой. Тийм боломж уг нь ойрхон болсон.

-Ямар агуулгатай гэрээ хийх гэж байсан юм бэ?
-Зүүн Цанхийн уурхайн олборлолтыг “Макмахон”,” “Чалко” компаниуд хамтарч гүйцэтгэснээр “Чалко” компани манайхаас худалдан авдаг нүүрснийхээ үнийг нэмэх, “Макмахон” компани олборлолтын зардлаа бууруулахаар урьдчилан тохиролцсон юм. Ингэснээр “Эрдэнэс Таван Толгой” ХКЗүүн Цанхийн уурхайгаасаа тогтмол ашиг олох боломжтой болно. Хэрэв энэ хэлцэл бүтсэн бол бид “Чалко”-гийн өрийг нэмж зардал гаргалгүйгээр төлж барагдуулах байсан юм. Харамсалтай нь тэр яриа хэлэлцээг “Чалко”-гийн зүгээс эцсийн шатанд зогсоосон. Тэд “Эрдэнэс Таван Толгой” “цаасны” компани болж бүх уурхай, үйл ажиллагаагаа “Шинхуа энержи”, “Энержи ресурс”-т шилжүүлэх гэж байгаа учирасуудлыг ингэж шийдэх боломжгүй боллоо л гэсэн.

-Ер нь “Чалко”-гийн өр хэд үлдчихээд байгаа юм бол?
-130 гаруй сая ам.долларын өр үлдсэн. Өнгөрсөн оны наймдугаар сард Засгийн газрын 268 дугаар тогтоол гарч стратегийн хөрөнгө оруулагчийн хэлэлцээ эхэлснээр “Чалко”-гийн өрийг төлөх асуудлыг зогсоосон. Тийм учраас өнөөдөр хүү нь нэлээд нэмэгдэж байгаа. Жилийн 10.4 хувийн торгуулийн хүү тооцогдож байгаа учир өрийн хэмжээ хүүтэйгээ нийлээд 140 сая ам.долларт хүрч байгаа байх.

-Танайх байгуулагд­санаасаа хойш гуравхан жилийн дотор экспортоо эрс нэмэгдүүлж,өнгөрсөн онд манай улсын хамгийн томнүүрс экспортлогч компани болсон гэх. Богино хугацаанд ингэж томорсны учир нь юу юм бол...
-2012 онд бид анх 2.5 сая тонн нүүрс экспортолсон. 2013 онд нүүрсний зах зээлийн үнэ унасан учраас экспортоо багасгаж 2.1 сая тонн болгосон байдаг. Сүүлийн жилүүдэд бид компанийнхаа үйл ажиллагааг сайжруулахын тулд юуны өмнө менежмент, компанийн засаглалаа сайжруулсан. Илүү дутуу зардлуудыг ихээр хэмнэж орон тоогоо цомхотгосон. Зардал бууруулах талаар бидний хийсэн хамгийн гол ажил гэвэл нүүрсээ Цагаан хадаар дамжуулалгүйгээр уурхай дээрээ шууд гаалийн бүрдүүлэлт хийж хил давуулан Ганц мод руу нийлүүлдэг болсон юм. Үүний үр дүнд нийт зардлаа 30 орчим хувиар хэмнэж чадсан. Хэмнэсэн зардлынхаа хэмжээгээр зах зээлд өрсөлдөхийн тулд нийлүүлэх үнээ бууруулсан. Зах зээл унасан учир үнээ буулгахаас өөр арга байгаагүй. Эдгээрийн үр дүнд өнгөрсөн2014 онд 5.8 сая тонн нүүрс экспортолсон. “Эрдэнэс Таван толгой” компани ингэж л хамгийн их нүүрс экспортолсон компаниар шалгарсан. Улсын хэмжээнд “Эрдэнэт” үйлдвэрийндараа орох хоёр дахь том татвар төлөгч болж чадсан юм шүү. Нүүрсний зах зээлийн үнэ гурав дахин унаж, дэлхийн олон нүүрсний уурхай хаагдаж, үйлдвэрлэл экспортоо бууруулж байхад бид экспортоо бараг гурав дахин нэмэгдүүлсэн явдал бол манай компанийнхны сүүлийн хоёр жилд хийсэн ажлын үр дүн. Ингэж зардлаа эрс бууруулж, менежмент, засаглалаа сайжруулж, экспорт, үйлдвэрлэлээ нэмэгдүүлснээр Монголын хамгийн том экспортлогч болж бусад нүүрсний компаниудыг зах зээлээс шахаж эхэлсэн нь үнэн.Тухайлбал, өнгөрсөн онд “Энержи ресурс”, “Таван Толгой” компаниудын экспорт эрс буурч, тэдний борлуулалтын зах зээлийг нь манайх эзэлсэн шүү дээ.

-“Энержи ресурс”-ын нөхцөл байдал тийм хүнд болчихсон хэрэг үү?
-“Энержи ресурс” бол манай улсын нүүрсний том компани. Угаах үйлдвэр, цахилгаан станц,засмал зам, сургууль, ажилчдын хотхон зэрэгмаш их бүтээн байгуулалт хийсэн.Үүнтэй нь “Эрдэнэс Таван толгой” компанийг харьцуулж, бүтээн байгуулалт хийсэнгүй хэмээншүүмжилдэг. Гэхдээ “Энержи ресурс” компани энэ их бүтээн байгуулалтыгхийхийн тулд бараг Чингэс бондтой тэнцэх хэмжээний зээл авсан. Дэлхийн зах зээл дээр нүүрснийүнэ өндөр байх оргил үед тэд их хэмжээний зээл авсан. Гэтэл өнөөдөр хямрал нүүрлэж нүүрсний үнэгурав дахин унаснааравсан зээлээ эргүүлэн төлөх боломж“Энержи ресурс” компанид хязгаарлагдмал болсон. Нөгөө талаас нүүрс борлуулах зах зээлийг нь “Эрдэнэс Таван толгой” ХКэзлээд гараад ирсэн. Муугийн жишээ болж элдвээр хэлүүлээд байсан“Эрдэнэс Таван толгой” компани эсрэгээрээ ашигтай ажиллаад эхэлсэн. Үнэндээ бид “Энержи ресурс”-ийг дуурайж нүүрсний үнэтэнгэрт хадаж байх үед их хэмжээнийзээл авсан бол өнөөдөрбас тэднийхтэй адил хүнд байдалд орох байсан. Манай хоёр компанийн өнгөрсөн оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаас харвал "Эрдэнэс Таван толгой “ХК ашигтай, Энержи ресурс компани алдагдалтай ажилласан байгаа.Манай компани борлуулж буй нүүрснийхээ тонн тутмаас 5.4 ам.долларын ашиг олдог бол “Энержи Ресурс” есөн ам.долларын алдагдал хүлээдэг.Өнгөрсөн онд “Энержи ресурс” компанийн экспортлох нүүрсний хэмжээ хоёр дахин буурсан байхад “Эрдэнэс Таван толгой” компанийнх гурав дахин өссөн байх жишээтэй.

-Таны үед Таван толгойн ордод стратегийн хөрөнгө оруулалтын гэрээ,хэлэлцээг хийх ажлын хэсэг Засгийн газраас байгуулсан. Тэр ажлын хэсгийн ажил ямар явцтай байсан юм бэ?
-Таван толгойн төслийг эрчимтэй, далайцтай явуулахын тулд стратегийн хөрөнгө оруулагчидтай хийж байсан хэлэлцээрийг бид үргэлжлүүлсэн. 2012 оны сонгуулийн өмнөэнэ талаархи анхны яриа хэлэлцээ хийгдсэн. Тэр үедЧ.Хүрэлбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байсан. Анхны тендерт зургаан компани шалгарсан байсан. Тэднээс бид богино жагсаалтад“Шинхуа энержи”, “Пибоди энержи” гэсэн хоёр компанийг сонгож аваад урт хугацаанд хамтран ажиллах талаар хоёр дахь шатны яриа хэлэлцээг бараг таван сарын турш явуулсан. Ажлын хэсгийг тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ахалж миний бие яриа хэлэлцээг хийж байсан. Яриа хэлэлцээ үр дүнтэй байсан.
“Эрдэнэс Таван толгой” компани энэ хоёр компанитай хамтарч байгуулах төслийн компанийнхаа 51 хувийг эзэмшихээр тохирсон бөгөөд “Эрдэнэс Таван Толгой” ХК санхүүжилт гаргахгүй,харин “Шинхуа энержи”, “Пибоди энержи” компаниуд 49 хувийг эзэмшиж санхүүжилт болон менежментийгхариуцан жилд30 сая тонн нүүрсэкспортлох, төмөр зам, угаах үйлдвэр барих зэрэг үндсэн асуудал, зарчмаа тохиролцсонсанамж бичигт гарын үсэг зурахаарбэлэн болоод байсан юм. Си Жиньпин даргын Монголд хийсэн айлчлалын үеэр үндсэн гэрээ­нүүдээ байгуулаад 2014 ондообагтаан хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр ярилцаж байсан.
Гэтэл санамж бичигт гарын үсэг зурахаас хэдхэн хоногийн өмнө Ч.Сайханбилэг сайд “Аюулгүйн зөвлөлөөс өөр шийдвэр гарсан учраас энэ яриа хэлэлцээгээ зогсоо, санамж бичигт гарын үсэг зурахгүй. Танайх “цаасны” компани болно. Танай эзэмших 51 хувийг“Энержи ресурс”-т өгнө. Асуудал өөр хувилбараар явахаар боллоо” гэсэн. За ингээд л үүнээс хойш бүх яриа хэлэлцээ “Шинхуа энержи”, “Энержи ресурс”-ын оролцоотойгоор шинэ хэлбэрээр явагдаж эхэлсэн дээ. Мэдээж энэ талаарх сурталчилгааны ажил маш эрчтэй явсныг олон нийт мэдэж байгаа. “Эрдэнэс Таван Толгой” компанийг муу ажилласан, дампуурсан, их өр зээлтэй, ашиггүй ажилладаг, төр муу менежер гэдгийг харууллаа, гүйцэтгэх захирал нь ажлаа хийж чадаагүй гэх мэтээр хар PR олон сарын турш үргэлжилсэн. Дараа нь “Энержи Ресурс”, MCS компаниудыг магтах сурталчилгаа бас олон сар явсан. Намайг муулж болно. Харин энэ их ажлыг чин сэтгэлээсээ зүтгэж гүйцэтгэж байгаа манай компанийн олон зуун ажилчдыг ингэж гүтгэж муулж арай ч болохгүй. Тиймээс би хамт олныхоо хөдөлмөр бүтээлийг бодит үнэнээр нь олон нийтэд хүргэе гэж бодож байна.

-Ер нь өнөөдөр УИХ-д өргөн барьсан гэрээний төслийн энэ хувилбарыг та дэмжихгүйбайсан учраас шоронд орсон юм биш үү. Таван толгойн төслийг төр удирдаж чадахгүй байгааг харуулахын тулд Г.Дэнзэнг ч гэсэн баривчилсан ч юм шиг...
-Би арай тэгж бодохгүй байна.

-“Энержи ресурс” компани Таван толгойн ордын Ухаа худагийн хэсгийг хэл амтай авсан. Ухаа худагийн хэсэг бол 460 орчим сая тонн нүүрсний нөөцтэй. Энэ нөөц дуусах битгий хэл дундаа ч ороогүй байх. Тэгвэл энэ компани Таван толгойн ордыг бүхэлд нь авахыг санаархаад байгаа юм байна гэж ойлголоо. Яагаад тэр вэ?
-Тэд Ухаа худагаа чамлаж илүү ихийг авъя гэж шунаагүй байх. “Эрдэнэс Таван толгой” компани дампуурах гэж байна, бид л авахгүй бол болохгүй нь гээд төр түмний төлөө санаа зовоод байгаа нь ч худлаа. Харин тэд Таван толгойн ордыг бүхэлд нь авахыг санаархах болсон нь дараахь гурван шалтгаантай. Нэгдүгээрт, миний сая ярьснаар “Эрдэнэс Таван толгой”, “Шинхуа энержи”, “Пибоди энержи” гурав хамтраад энэ төслийг хэрэгжүүлсэн бол Монгол Улсаас Хятадад нийлүүлэх экспортыг энэ консерциум дангаараа хийж бусад компанидорон зай үлдэхгүй байх байсан болов уу. Ялангуяа Таван толгойн ордоос “Энержи ресурс” экспорт хийх боломж хаагдах байсан. Яагаад гэвэл бид төмөр замаа өөрсдөө тавьчихна. Хятадын зах зээлд шаардлагатай хэмжээний нүүрсийг жилд 30-40 саяар нь олборлоод нийлүүлчихнэ. Энэ нь бусад компанид хүндээр тусах байсан. Хоёрдугаарт,бид үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлж өнгөрсөн ондманай улсын нүүрсний нийт экспортын 30 хувийг, энэ оны эхний улиралд 50 хувийг тус тус дангаар нийлүүлэх болсноор Таван толгойн орд дээр үйл ажиллагаа явуулж буйбусад компанийг хүнд байдалд оруулсан. Тэднийг зах зээлээс шахсан.Гуравдугаарт,”Эрдэнэс Таван толгой” компанийн Цанхийн хэсгээсодоо олборлож буй нүүрс нь “Энержи ресурс” компанийн Ухаа худагаас олборлож буй нүүрснээс харьцангуй чанар сайтай. Ухаа худагийн нүүрсний биет нь босоо тогтоцтой учир хөрс хуулалт ихтэй, олборлолтын зардал өндөр. Цанхийн хэсгийнх нь хэвтээ тогтоцтой учир олборлолтын зардал бага байдаг. Нөгөөтэйгүүр Таван толгойн ордындээд давхаргын нүүрс нь харьцангуй сайн чанартай.“Эрдэнэс Таван толгой” компани өнгөн хэсэг буюу дээд давхаргын нүүрсээ одооолборлож байгаа учраас нүүрс нь чанарын хувьд илүү байгаа. Ийм л гурван үндсэн шалтгааны улмаас тухайн үеийн яриа хэлэлцээрийг зогсоож “Эрдэнэс Таван толгой”-г “цаасны” компани болгож, “ Энержи ресурс”-ыгманай эзэмших байсан 51 хувь дээр оруулах асуудал боссон байх гэж боддог. Товч хэлэхэдбид сайн ажиллаж, манай компани хөл дээрээ босчнүүрсний зах зээлээс бусдыг ингэж шахаагүй бол,“Шинхуа энержи”, “Пибоди”-гийн хөрөнгө оруулалтыг татах талаар үр ашигтай яриа хэлэлцээ явуулаагүй байсан бол ийм асуудал гарахгүй байсан л даа.

-Таван толгойн ордыг ашиглах талаар одоо УИХ-д өргөн баригдаад байгаа гэрээ хэлэлцээр маш их шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч УИХ-аар дэмжигдэхгүй байх магадлалтай болоод байна...
-Уг нь Таван толгойн хөрөнгө оруулагчийг шийдэх гэж ингэж яарах хэрэггүй гэж би хувьдаа боддог. Зах зээл хямралтай,нүүрсний үнэ ойрын жилүүдэд өндийх янзгүй байгаа энэ үед бид хамгийн хямд муу нөхцөлөөр л гэрээ хийнэ. Одоо явагдаж байгаа гэрээний нөхцөлүүд бол 2012 оны сонгуулийн өмнө хийж байсан яриа хэлэлцээрээс хэд дахин муу байгаа. Ер нь хямралын үед ядарсан, аргаа барсан хүн л юмаа хямдхан зардаг биз дээ. Мөнгөтэй нэг нь хямдарсан үед нь худалдаж авах гээд анаад сууж байгаа. Таван толгойн хувьд нэг тийм л юм болох гээд байна. Яг одоо их хэмжээний зээл авч хөрөнгө оруулалт хийвэл “Энержи ресурс” шиг зээлээ буцаан төлж чадахгүй хүндрэх магадлалтай. Тийм учраас зах зээлийн байдал сайжиртал тодорхой хугацаанд хүлээж, асуудлыг нухацтай ярилцаж, судалж шийдэх нь ч оновчтой байж магадгүй. Тэртэй тэргүй “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагаа гуравхан жилийн дотор эрчимжиж, манай улсын нүүрсний хамгийн том экспортлогч,хоёр дахь шилдэг татвар төлөгч болоод байгаа учир энэ чигээр нь хэдэн жил явуулахад буруу зүйл байхгүй. Хэрэв “Эрдэнэс Таван толгой” компанийн үйл ажиллагаанд эргэлзэж байвал ХААН банкнаас тус компанид зээл олгохдоо хийсэн шалгалтын дүн\due diligence\, зарим олон улсын болон төрийн аудитаас хийсэн аудитын дүгнэлтүүдийг үзээрэй.Одоо яригдаж байгаа хувилбараар “Эрдэнэс Таван толгой” ХК цаасны компани болбол иргэдийн эзэмшлийн 1072хувьцаа мөн цаас болно. Ингэснээр “Эрдэнэс Таван толгой” компани үйл ажиллагаа явуулахгүй учир IPO хийж олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа өндөр үнэ хүргэж арилжиж чадахгүй болж, иргэдийн хувьцаа үнэгүйднэ.Хэдийгээр тусгай зөвшөөрөл нь төрд үлдэж байгаа боловч 60 жилийн дараа нөөц нь дуусаад лиценз нь ч бас хоосон цаас болно. Ер нь товчхондоо энэ бол Монголын төр болон иргэдэд хамгийн ашиггүй хувилбар.

-Өөр ямар хувилбар байж болох юм?
-Таван толгойн хөрөнгө оруулалтын асуудлыг зах зээл сайжрахыг хүлээхгүй заавал одоо шийднэ гэвэл иймхувилбаруудыг судлах хэрэгтэй. Нэгдүгээрт, миний түрүүнд ярьсан “Эрдэнэс Таван толгой” компани төслийн компанийнхаа51 хувийг эзэмшиж,49 хувь дээр“Энержи ресурс”, “Шиньхуа энержи” хоёр хамтраад оролцох боломжтой. Хоёрдугаарт, “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс” компаниуд тус тусдаа олборлолт хийж,борлуулалт болон дэд бүтцийн асуудлаа “Шиньхуа энержи”-тэй хамтарсан компани байгуулах замаар шийдээд явах бас нэг зам бий. Энэ маягаар хамтран ажиллах арга замыг манай хоёр компани өмнө нь ярилцаж судалж бай­сан. УИХ-д өргөн барьсан одоогийн хувилбар явахгүй бол энэ хоёр аргыг судлах хэрэгтэй.

-Эдийн засаг хүндэрчихсэн үед Таван толгой л аминд орно гэх юм.Гэтэл гацчихаад байна гэдэг шүүмжлэл бас байна...
-Өнөөдөр Таван толгой дөрвөн тэрбум ам.долларын зээл аваад үйлдвэр барьж босгоно гэхэд нүүрсний зах зээл нь уналттай байна.Зах зээлийн энэ нөхцөл байдал урт хугацаанд үргэлжилнэ гэсэн судлаачдын таамаглал бий. Ийм байхаднүүрсээборлуулжашиг олоод том зээлээ буцааж төлнө гэдэг бараг лболомжгүй дээ. Яагаад гэвэл нүүрсний борлуулалтаас олдог ашгийн хэмжээ маш бага болсон. Ихэнх уурхай алдагдалтай ажиллаж олон уурхай зогсч хаалгаа барьж байна. Тиймээс их хэмжээний зээлавч хөрөнгө оруулалтхийх цаг нь өнөөдөр биш байх. Харин ч ийм хямралтай үед “Эрдэнэс Таван толгой” нүүрснийхэээкспортыг жилд гурав дахин нэмэгдүүлж,гуч гаруй жил ажилласан Эрдэнэт үйлдвэрийн дараа орох шилдэг татвар төлөгчөөр шалгараад байгаа нь амжилт юм. Өнөөдөр “Эрдэнэс Таван толгой” ХК түүхий нүүрсээ Энержи ресурс компанийн угаасан нүүрснээс илүү үнээр борлуулж байгаа учир зах зээл сайжиртал түүхий нүүрсээ экспортлох нь дээр байх.

-Төрийг муу менежер, хамаг ажлыг гацаадаг гэж үзээд л Таван толгойг хувийн хэвшилд өгөх хандлага давамгайлаад байгаа юм биш үү?
-2009 оны хямралын дараа олон улсын хэмжээнд хийсэн судалгаанаас үзэхэд Орос, Хятад, Бразил, Энэтхэг зэрэг БРИК-ийн орнуудын төрийн компаниуд барууны орнуудын хувийн хэвшлийн компаниудаас илүү ашигтай ажилласан байдаг. Сүүлийн үед манайулсынтөрийн өмчит компаниуд ч сайнажиллаж байна шүү дээ. “Эрдэнэт” үйлдвэрийг хар л даа. Монголын хамгийн том татвар төлөгч хэвээрээ л байна. Ийм жишээ олныг хэлж болно. Ер нь төр ямар менежер байх нь тэндажиллаж байгаа хүмүүсээс нь л шалтгаална. Манай хамт олон энэ компанийг дампуурлаас гаргаж, хөл дээр нь босгохын төлөө чин сэтгэлээсээ зүтгэсэн. Менежментийн маш чадварлаг,өндөр боловсролтой,дадлага туршлагатай баг бүрдүүлж ажилласны үр дүнд бид ийм амжилтад хүрсэн. Компанийн засаглал, менежментийг сайжруулах талаар бид их зүйл хийсэн. Уурхайн олборлолтыг үндэсний компаниудаар гэрээгээр гүйцэтгүүлэх болсноор бид элдэв хэл амтай шатахуун, дугуй сэлбэг, хоол хүнс, ажлын хувцасны зэрэгтендер зарлахаа больсон. Нүүрсээ уурхайн аман дээрээс зарж борлуулах болсноор тээврийн үйл ажиллагаа явуулахаа больсон. Цаашид тус компани ийм маягаар үйл ажиллагаагаа туслан гүйцэтгэгч компаниудаар гүйцэтгүүлээд үр ашгаа өөрөө хүртээд явах бүрэнболомжтой.

-Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төс­лөөс “Шинхуа энержи” гарах гэж байгаа гэсэн мэдээлэл цацагдах юм. Үнэн болов уу?
-Үгүй байх. “Шинхуа энержи” компани Таван толгойн төсөлд оролцох туйлын сонирхолтой. Тус компанийн удирдлага нь“Бид Таван толгойд оролцох гэж арван жил бэлтгэсэн. Танай Засгийн газрын үед энэ асуудал шийдэгдвэл сайн байна. Шийдэгдэхгүй бол тэр л биз. Бид тэвчээртэй хүлээнэ” гэж надад удаа дараа ярьж байсан. Манай улсын хилээс Хятадын зүүн эрэг далайд гартал төмөр зам тавьж бэлтгэсэн компани шүү дээ. Шинхуагийн энэ төмөр зам бол Таван толгойн нүүрсэнд зориулагдсан. Тийм учраас “Шинхуа энержи” Таван толгойн төслийг орхиод гарна гэдэг ойлголт байхгүй болов уу.

-Эрдэнэс Таван толгойг “цаасны” компани болгож, “Энержи ресурс”-д ордыг өгөхийн ард талд манай дарга нар тодруулбал 20 гэр бүлийн эрх ашиг яваа гэх юм. Үнэхээр тийм зүйл бий юу?
- Тэр талаар мэдэх юм алга.Үгүй байлгүй дээ. Гэхдээ Монголд томоохонбүтээн байгуулалт босгосон, “Энержи ресурс”-ийг ийм хүнд үед нь ингээддампууруулчихаж болохгүй гэж би боддог. Тэдний ард хэний ч, хэдэн ч гэр бүлийн эрх ашиг бай энэ компанийг дампууруулах нь улс орны эрх ашигт мэдээж нийцэхгүй, ийм хүнд үед нь тэдэнд төр засгаас тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлэх ёстой. Гэхдээ ингэж дэмжижболохгүй. Түрүүчийн шинэчлэлийн Засгийн газар тэднийг хүндрэлээсгаргахын тулд барьсан авто замыг нь 100 гаруй сая ам.доллараар худалдаж авсан шүү дээ. Уг нь тэд одоо хүнд байдалд орсноо хүлээн зөвшөөрч, үнэнээ хэлээд, төр засгаасаа өөр хэлбэрийн дэмжлэг туслалцаа гуйх ёстой л доо. Гэтэл тэднийх өөрсдөө маш сайн ажиллаж байгаа мэтээр худлаа ярьж “Эрдэнэс Таван толгой” л дампуурах гээд байгаа мэт буруу ухуулгыг хэтэрхий үрэлгэн хийж байна. Харин “Эрдэнэс Таван толгой” ХК бол цаашид өөрөө өөрийгөө бие даагаад аваад явчих, үйлдвэрлэл олборлолтоо жил тутам нэмэгдүүлж, өр зээлээ төлж барагдуулах санхүүгийн боломжтой болсон гэдэгт би итгэлтэй байна.

-Таван толгойн ордын 20 хувийг иргэд, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүд эзэмших хуультай. Ийм байхад ордоо60 жилийн хугацаатай “Шиньхуа энержи”, “Энержи ресурс” компаниудад бэлэглэх нь гэдэг шүүмжлэл яваад байна...
-“Эрдэнэс Таван толгой” компани бол “Багануур”, “Шивээ-Овоо” компаниудтай адилхан төр болон иргэд хувьцааг нь хамтарч эзэмшдэг хувьцаат компани. Төр бол зөвхөн өөрийн эзэмшлийн хувийг л зарж борлуулах, бусдад шилжүүлэх эрхийг эдлэх болохооос иргэдийн болон аж ахуйн нэгжийн эзэмшлийн хувийг зарж, бусдад шилжүүлэх эрх төрд одоогоор байхгүй. Үндсэн хуулийн дагуу төрийн болон хувийн бүх өмч тэгш эрхтэй учир иргэд, аж ахуйн нэгжийн хувьцааг төр нөхөн олговрыг нь олгох замаар худалдан авсны үндсэн дээр л энэ эрхийг эдэлнэ. Хэрэв хувьцаа эзэмшигч иргэд, аж ахуйн нэгжүүдээс саналыг нь авалгүйгээр энэ асуудлыг шийдвэл наанадаж компанийн тухай хууль, цаанадаж Үндсэн хуулиа зөрчих болно.

М.Ундрам
http://www.DNN.MN


Top
   
PostPosted: Jun.03.15 1:55 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3171
cellat wrote:
manaih mongo gargaagui bolohoor orj irsen buh ashig tsaashaa yavna l daa. deerees ni nemeed huu tolj baigaa. bid zovhon tatvaraa avj bgaa.

jishee ni nadad neg saihan bairlal saitai business hiih bolomjtoi bair bailaa gej bodyo. nadad teriigee ajiluulah horongo alga deerees ni business-iin turshlaga, technolgy baidagui. tegeed ene saihan bairiig ni maani ashiglaad business hiih hun baina uu geed haisan chi garch ireed nadad mongo, turshlaga, technology ni baina bairiig chin holsolyo sar bur chamd bair ashiglasanii mongo (royalty) + bairnii hols (tax) ogyo gesen nadad chamlaltai sanagdaad deerees ni huuhduudee jaahan lag haragdah geed bi bair miniih biz dee tiimees huvi ezemshine gej guriiseer bgaad chi bid 2 niileed ter business hiih bolloo gej bodyo. chi buh horongiig gargaj baigaa gehdee bair miniih bolohoor company-ii ezemshilees bi 34% ezemshine gej yarisan. deerees ni nadad sar bur bairnii hols bolon ashiglasanii tolbor tolno gej baigaa. gehdee 34%-aa chamaas zeelye gej yarisan. tegeed ehnii sar ashig orj irenguut bi 34%-aa shuud avna geed baival chamd yamar baih uu?


Хар африкийн дампуу улсууд нь хүртэл баялгаа үнэлээд хувиа шууд аваад болж бн шүү дээ, гэрээний олон механизм бгаа cellat минь. Бид тэднээс л дор бн даа, тэр Ботсвана эд нар бл бүр ярих ч юм биш биднийг холоо хаясан


Top
   
PostPosted: Jun.03.15 2:27 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
funk31 wrote:
cellat wrote:
manaih mongo gargaagui bolohoor orj irsen buh ashig tsaashaa yavna l daa. deerees ni nemeed huu tolj baigaa. bid zovhon tatvaraa avj bgaa.

jishee ni nadad neg saihan bairlal saitai business hiih bolomjtoi bair bailaa gej bodyo. nadad teriigee ajiluulah horongo alga deerees ni business-iin turshlaga, technolgy baidagui. tegeed ene saihan bairiig ni maani ashiglaad business hiih hun baina uu geed haisan chi garch ireed nadad mongo, turshlaga, technology ni baina bairiig chin holsolyo sar bur chamd bair ashiglasanii mongo (royalty) + bairnii hols (tax) ogyo gesen nadad chamlaltai sanagdaad deerees ni huuhduudee jaahan lag haragdah geed bi bair miniih biz dee tiimees huvi ezemshine gej guriiseer bgaad chi bid 2 niileed ter business hiih bolloo gej bodyo. chi buh horongiig gargaj baigaa gehdee bair miniih bolohoor company-ii ezemshilees bi 34% ezemshine gej yarisan. deerees ni nadad sar bur bairnii hols bolon ashiglasanii tolbor tolno gej baigaa. gehdee 34%-aa chamaas zeelye gej yarisan. tegeed ehnii sar ashig orj irenguut bi 34%-aa shuud avna geed baival chamd yamar baih uu?


Хар африкийн дампуу улсууд нь хүртэл баялгаа үнэлээд хувиа шууд аваад болж бн шүү дээ, гэрээний олон механизм бгаа cellat минь. Бид тэднээс л дор бн даа, тэр Ботсвана эд нар бл бүр ярих ч юм биш биднийг холоо хаясан


gereenii olon mechanism ene teriig ni bi medehguimaa tiim bolohoor odoo hiigdsen gereenii tuhai l yarij bna. odoogiin gereegeer bid tatvaraas oor yum avch chadahgui l gej heleh geed bna l daa. ternees bish ene geree bol sain geree gej helsengui.


Top
   
PostPosted: Jun.03.15 7:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Үг гэдэг маш хүчтэй зэвсэг. Одоо цагт популизм гэдэг үгээр Монголчуудын ирийг мохоох гэж оролдож байна. Энэ чинь манайхан өөрсдөө бодоод олцон ч зүйл биш гадны захиалгатай түгээсэн үг юм байгаан. Популизм гэдэг үгнийхээ учрыг олж буй хүн ер нь хэд байдаг нь их сонирхолтой.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Jun.19.15 4:34 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3171
Эрдэнэт үйлдвэр маань ямар ч үед биднийгээ гал алдуулахгүй нь сайхан юм даа. Нөөц нь дундраад бдаг яамаар ч юм

Quote:
“Эрдэнэт” үйлдвэр төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ
Өнөөдөр 10 цаг 3 минут
Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж “Эрдэнэт” үйлдвэр зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Азид томоохонд тооцогддог. Тус үйлдвэр Баяжуулах фабрикийнхаа Өөрөө нунтаглах хэсэгт өргөтгөл хийж байна. Сүүлийн гурван жил үргэлжилж буй өргөтгөлийн ажилд өөрийн цех, хэсгүүдээс гадна гэрээт 10 гаруй компани туслан гүйцэтгэгчээр ажилласан гээд бодоход ямар нүсэр бүтээн байгуулалт өрнөсөн нь тодорхой. Олон хүний оюун сэтгэлгээ, хүч хөдөлмөр, техник, технологийн дэвшил шингэсэн уг өргөтгөлийг “Эрдэнэт” үйлдвэр энэ сарын 20-нд ашиглалтанд хүлээн авна. Баялаг үйлдвэрлэх их бүтээн байгуулалтын ажил цэгцэрсэн энэ цаг үед Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Баяжуулах фабрикийн даргын зөвлөх, Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл хариуцсан төслийн удирдагч Р.Дэлгэртэй ярилцлаа.

-Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал ямар түвшинд байгаа вэ?

-Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр жилд 16 сая тн зэс молибдений хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар анх 1978 онд ашиглалтанд орсон. Байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл үйлдвэрийнхээ техник технологийг шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг байнга авч хэрэгжүүлж ирсэн. 2014 оны гүйцэтгэлээр жилд 26,1 сая тн хүдэр боловсруулсан нь төслийн хүчин чадлаа 1,6 дахин нэмэгдүүлсэн үзүүлэлт юм.

-Баяжуулах фабрикт техник, технологийн шинэчлэлийн хүрээнд шат дараатай ямар ажлууд хийгдсэн бэ?

-1983 онд “Эрдэнэт” үйлдвэр 16,3 сая тн хүдэр боловсруулан төслийн хүчин чадлаа бүрэн эзэмшиж, 1984 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлаа 20,0 сая тоннд хүргэхээр Өөрөө нунтаглах хэсгийн төслийг боловсруулсан юм. 1989 оны 12-р сард хөвүүлэн баяжуулах 5-р ээлжийг иж бүрнээр нь барьж ашиглалтанд оруулсан. 1996 онд 20,6 сая тонн хүдэр боловсруулснаар үйлдвэрийн өргөтгөлийн эхний үе шат дууссан юм. Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийн оролцогч талуудын санаачилгаар “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх хэтийн төлөвийг анх 1994 онд боловсруулсан. Ингэхдээ үйлдвэр өөрийн ашгаас санхүүжүүлэх нөхцөлтэйгээр батлуулж ажилласан нь “Эрдэнэт” үйлдвэрт шинэ техник, технологи нэвтрүүлэх чиг хандлагыг тодорхойлсон гэж хэлж болно. Энэ арга хэмжээ нь өнгөрсөн бүхий л хугацаанд “Эрдэнэт” үйлдвэрийн тогтвортой, ашиг орлоготой ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. “Эрдэнэт” үйлдвэрийг хөгжүүлэх хэтийн төлөвийг 1994-2004 онд I үе шат, 2004-2014 онд II үе шат гэж бүхэлд нь авч үзэх хэрэгтэй. Өнөөдөр бид 2015-2018 оны богино хугацааны хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөө гарган ажиллаж байна. Түүнээс гадна 2015-2025 оны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж байна.

- Өөрөө нунтаглах хэсгийг өргөтгөх ямар нөхцөл шалтгаан үүссэн бэ?

- Уурхай доошлох тусам уул геологийн нөхцөл хүндэрч, боловсруулж буй хүдэр дэх зэсийн агуулга буурч, баяжуулагдах чанар муудаж байна. Үүнийг дагаад таваарын бүтээгдэхүүн гаргалт тогтмол унаж, борлуулалтын ашиг орлого буурах хандлага ажиглагдсан нь жам ёсны үзэгдэл юм. Тиймээс өнөөдрийн гаргаж буй таваарын бүтээгдэхүүний тоо хэмжээг (баяжмал дахь зэс ойролцоогоор 125000 тн/жил) одоогийн түвшинд хадгалах техникийн болон зохион байгуулалтын олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүний нэг нь техник технологио сайжруулж металл авалтаа ихэсгэх, нөгөө нь хүчин чадлаа нэмэгдүүлэн хүдэр боловсруулалтын хэмжээг өсгөх шаардлагатай байгаа юм. Энэ асуудлаар манай үйлдвэрийн мэргэжилтнүүд маш нухацтай хэлэлцэж, судалж, гадаад, дотоодын ижил төстэй үйлдвэрүүдийн туршлагыг үзсэний үр дүнд хүдэр боловсруулалтаа нэмэгдүүлэх, техник технологио сайжруулах энэ замыг сонгосон.

- Сүүлийн жилүүдэд Баяжуулах фабрикийн өргөтгөл, шинэчлэлийн хүрээнд маш их ажил хийлээ. Заримаас нь дурьдвал...?

- Бутлан тээвэрлэх хэсгийн КСД, КМД маркийн бутлууруудаа сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай, сайжруулсан бутлуураар сольж, шигшүүрийн машинуудаа Австри улсын “IFE” фирмийн шигшүүрийн машинаар сольсон зэрэг техник технологийн арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд Өөрөө нунтаглах хэсгийн төслийн хүчин чадлыг 1.3 дахин нэмэгдүүлсэн. Мөн Нунтаглан баяжуулах хэсгийн флотпаркийн бүрэн шинэчлэл хийж 35.0 сая тонн хүдэр хүлээн авч баяжуулах боломж бүрдүүлэхийн зэрэгцээ баяжуулалтын шинэ технологи нэвтрүүлсэн. Хаягдын аж ахуйн хүчин чадлыг нэмэгдүүлсэн гээд хийсэн бүтээснээ тоочоод байвал нилээд юм бий. Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтанд орсноор дээрх шинэчлэлүүдийн үр дүн харагдана.

-Өргөтгөлийн ажлыг хэдий хугацаанд ямар зохион байгуулалт, үе шаттай хэрэгжүүлэв?

- Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн ажил 2012 онд техник, тоног төхөөрөмжийн тооцоо судалгаа, сонголтоос эхэлсэн гэж үзэж болно. 2012, 2013 онд зураг төсөл, техникийн бичиг баримт баталгаажуулах, тоног төхөөрөмж худалдан авах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гээд өргөтгөлийн ажил бодитой эхлэхэд шаардлагатай бэлтгэл хангагдсан. 2014 оны 4-р сараас өргөтгөлийн ажлыг эхлүүлэх шийдвэр гарснаар угсралт хийх гүйцэтгэгч байгууллагууд ажилласан. Эрдэнэт үйлдвэр ХХК нь Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлийн зөвхөн захиалагчийн үүрэг гүйцэтгээгүй. Үндсэн үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг явуулахын зэрэгцээ өргөтгөлийн ажилд өөрийн мэргэжилтнүүдийн хүч боломжийг дайчлан, нэгтгэн зохион байгуулж, ерөнхий удирдлагаар ханган ашиглалтанд оруулж байгаа нь онцлог.

- Гадаад, дотоодын ямар компаниудтай хамтран ажиллав?

- Гадаадаас ОХУ-ын “РИВС”, БНХАУ-ын машин үйлдвэрлэлийн “Найпу”, “CITIC”, үндэсний барилга үйлдвэрлэлийн “Тунамал-Үйлс”, “Улаанбаатар-БУК”, “ОТК” ХХК, “Вера сервис”, Орхон аймгийн “Бүтээл”, ”Баяжуулагч одод”, ”SASS”, ТӨСОМА”, “Техмонтаж” ХХК гээд олон үйлдвэр албан байгууллагын санаа зорилго нэгтэй эвсэг хамт олон энэ бүтээн байгуулалтанд оролцож байна. Үндэсний барилга үйлдвэрлэлийн компанийн ажилчдын ур чадвар дээшилж, хандлага өөрчлөгдөн гадаадынхнаас дутахааргүй болсон байна.

- Нэвтэрч буй технологи, тавигдаж буй тоног төхөөрөмжийн талаар...?

- Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлд манайхтай ижил төстэй гадаад, дотоодын үйлдвэрүүдэд өнөөдөр ашиглагдаж байгаа маш өндөр технологи, хүчин чадалтай БНХАУ-ын “CITIC” фирмийн хагас өөрөө нунтаглах тээрэм SAG 9.75x4.88, бөмбөлөгт тээрэм МШЦ 6,71х9,75, “Найпу” фирмийн булинга шахах насосууд 550NZJA-MR, бүрэн автомат булинга ангилагч АГЦУ 838х7, ОХУ-ын хацарт бутлуур ЩДП 15х21, Австрали улсын “Метso” фирмийн конусан бутлуур HP400, Австри улсын “IFE” фирмийн шигшүүр, соронзон металл ялгагч зэрэг тоног төхөөрөмж сонгосон. Түүнээс гадна технологийн үйл ажиллагаа бүрэн автоматчилагдан дэлхийн түвшинд хүрлээ.

- Өргөтгөл ашиглалтанд орсноор эдийн засгийн ямар үр ашиг авчрах вэ?

- Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтанд орсноор хүдэр дэх металлын агуулга багассан, баяжуулагдах чанар түвэгтэй болсон энэ үед таваарын бүтээгдэхүүний хэмжээг 20 гаруй хувиар нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байна. Энэ өргөтгөлийн хүрээнд барилга угсралтын томоохон хэмжээний ажил хийгдсэн нь цаашид үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор технологийн бүдүүвчийг өөрчлөн сэлгэж үйлдвэрлэлээ дахин нэмэгдүүлэх үндэс суурь болох ажил хийгдсэн гэж үзэж байна.

- Монголын уул уурхайн хөгжилд “Эрдэнэт” үйлдвэрийн оруулж буй хувь нэмрийн талаар таны бодол...?

- Манай улсын уул уурхайн салбарын хөгжлийн түүх “Эрдэнэт” үйлдвэрийн хөгжилтэй салшгүй холбоотой. Өөрөөр хэлбэл “Эрдэнэт” үйлдвэр Монголын уул уурхайн салбарт дэлхийн түвшинд гарч буй техник технологийн үрийг авчран тарьж ургуулан нутагшуулах хөрс нь болохын зэрэгцээ уул уурхайн боловсон хүчин бэлтгэх сургалтын болон туршилтын том бааз суурь болж ирсэн. “Эрдэнэт” үйлдвэр Монголын эдийн засаг тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэхэд том хувь нэмэр оруулдаг.

- Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.

М.ОДГЭРЭЛ


Top
   
PostPosted: Jun.19.15 5:15 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3171
Өр талийсаар

Quote:
350 сая ам.доллартай тэнцэх юанийн үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаална

Засгийн газрын 2015 оны 217 дугаар тогтоолд заасны дагуу олон улсын зах зээлд 3.5 жилийн хугацаатай, 350 сая хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний юанийн үнэт цаас гаргахтай холбогдуулан Дунд хугацааны үнэт цаасны хөтөлбөрийн гэрээг шинэчилжээ.

Шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд Агентийн гэрээ, Үнэт цаасны захиалгын гэрээ, Үнэт цаасны үнэ тогтоох баримт, Тооцооны агент томилох тухай гэрээ болон үнэт цаас гаргахтай холбоотой бусад гэрээ, хэлэлцээрийн талаар Засгийн газрыг төлөөлөн хэлэлцээ хийж, гарын үсэг зурахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад зөвшөөрлөө.

“Засгийн газрын өрийн удирдлагын 2016-2018 оны стратегийн баримт бичиг”-т туссан өрийн үйлчилгээний төсөвт үзүүлэх ачааллыг жигдлэх, Засгийн газрын өрийн багцын эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгах зорилтын хүрээнд төсвийн хэрэгцээ шаардлага болон олон улсын зах зээлийн тааламжтай нөхцөл байдалтай уялдуулан эхний ээлжид 3.5 жилийн хугацаатай, 350 сая ам.доллартай тэнцэх юанийн үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаалах юм байна.

Энэ нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, дотоод үнэт цаасны өрийн зохицуулалтын арга хэмжээ авах, төлбөрийн тэнцлийг дэмжих зорилготой аж. Мөн өрийн удирдлагын тухай хуульд заасан Засгийн газрын гадаад үнэт цаас гаргах зориулалттай нийцэж байгаа юм байна.


Top
   
PostPosted: Jul.09.15 2:48 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3171


Top
   
PostPosted: Jul.09.15 3:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16623
Дэл сүүлийг нь авчихвал яг л баабар гэгч байна даа энэ хүн. Ах дүү нь юм уу хаашаа юм бэ? Тархи угаах яриа нь ч адилхан юм, жанр нь арай өөр болохоос биш

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.04.15 2:28 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3171
http://www.sonin.mn/news/politics-economy/46159



Энэ удаа “Ярилцах танхим”-даа УИХ-ын гишүүн Г.Уянгыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Image


-АН МАН-ыг засгаас хөөх талаар ярьж байна. МАН-ынхан хөөгдөж байснаас өөрсдөө гарна гэсэн байр суурьтай байгаа. Хамтарч засаг байгуулсан атлаа гэрээгээ муу биелүүлсэн гэж бие бие рүүгээ бурууг тохож байна. Таны хувьд энэ бүхнийг юу гэж дүгнэж байна вэ?

-Нэгийгээ засгаас хөөх, нөгөө нь гарах эсэх нь надаас шалтгаална гэж үү

-Шийдлийн Засгийн газрын үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ. АН, МАН хоёр нэгдээд ажил урагшлах нь уу гэтэл бас л үгүй юм шиг. Шийдлийн Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөж байх шиг байна. Энэ тал дээр таны байр суурийг сонирхвол?

-25 жил үзсэн кино, сонссон хөгжим бол МАНАН. Энэ хоёрыг урд хойно нь оруулаад Монголыг өөрчлөхгүй. Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Нийгмийнхээ суурь гэрээ-Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр ямар ч найдвар хэнээс ч хүлээх хэрэггүй. Засгийн газрыг огцруулах талд санал өгөөд, санаачилга гаргаад байгаа нь өөрчлөгдөнө гэж найдсаных огт биш. Ердөө л зовлонг хурдан дуусгах гэснийх.

-УИХ Засгийн газрын ажлыг гацаагаад байгаа талаар хөндөх боллоо. Тухайлбал Ерөнхий сайд Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг яаравчлуулахыг УИХ-аас хүссэн. Үнэхээр Засгийн газрын ажлыг УИХ гацаагаад байна уу?

-“Шийдлийн” нэртэй Засгийн газрын “шийдчихсэн” ажлуудыг нь гацаах байтугай таслан зогсоох ёстой, тэгэхгүй бол “Шидлийн засаг” болох гээд байна. Монголыг өрөнд тавиад тууж байхад нүдээ аниад л явуулаад байж болохгүй. Оюутолгой, Тавантолгой төслийн тухайд ярьж байна. Хуулийн төслүүдийг УИХ журмаараа хэлэлцээд батлахыг нь батлаад, болохгүйг нь буцаагаад л явуулж байгаа.

Ер нь энэ парламентад хэн нь ч гомдол тавиад байх учиргүй. Нөгөө 25 жилийн өмнө баталсан Үндсэн хуулиар мөрөөдсөн “ардчилал” чинь энэ шүү дээ. Одоо нэг их ад үзээд л, уурлаж бухимдаад, шоолж баалаад байх явдалгүй. Монголын ардчилал өөрөө өөрийгөө толинд харж байгаа нь энэ шүү дээ.

-Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурагдчихлаа. Одоо эдийн засаг сэргэх болов уу?

-Одоо сэргэж байгаа юм шиг санагдаж магадгүй, ер нь бол үгүй. Ард иргэдийн амьдрал бол бүр ч сайжрахгүй гэдгийг баталгаатай хэлмээр байна. Яагаад гээч?

Нэгдүгээрт, энэ гэрээ нийгмийн олонхид ямар ч хамаагүй. Оюутолгойд ажилд ордог, тэнд бараа шахдаг, түүгээд дамжиж бизнес нь хөдөлдөг компаниудын олонх нь эрх мэдэлтэн, мөнгөтнүүдийг тойрсон хүрээллийнхэн.

Хоёрдугаарт, төсөлд зээл авч цааш явуулснаар хүмүүс ажилтай болно, ОТ ажилчдаа халахгүй болно гэдэг. Энэ сайн, гэхдээ хүмүүс ажиллаад цалингаа аваад явж байгаа нь 1-2 мянган хүн. Цөөн хүн амьжиргаагаа залгуулж байгаа нь эдийн засагт хүчтэй нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ цалин бол дотоод хуримтлал бий болгодоггүй.

Ер нь уул уурхайн салбар ажлын байр олноор бий болгодоггүй. Дээр нь монголчуудаас илүү гадныхан олноор ажиллаж хамаагүй их цалин авч байгаа. “Оюу толгой”-н уурхайг барихад ч, ашиглахад ч тэр. Манай татварын албанаас “Оюу толгой”-г шалгасан шалгалтын дүнг нууцалж байсныг олон нийтэд ил болгосон. Тэндээс энэ баримтыг харж болно.

Мөн компаниуд ажилтай болно, түүгээр дамжиж олон мянган хүн дам ажлын байраар хангагдана, тэр компаниудаас татвараа авна, үүгээр төрийн албан хаагчдын цалинг тавина гэлцдэг. Гахайн хялгасаар дээс томж найзыгаа уснаас аврах гэдэг дэвхрэг, шоргоолжны үлгэртэй адилхан сонсогдож байгаа биз. Гэвч үүнийг мушгиж, муулах шалтгаан алга. Бас л сайн хэрэг. Гэхдээ цөөн нийлүүлэгч компанийн ажилчид болон төсвийн ажилчдын нэг хэсэг амьжиргаагаа залгуулна, эндээс бас ямар ч хуримтлал үүсэхгүй. Компани ашгаа хийнэ. Тэр ашиг ч бас л хуримтлагдсан өрийг төлөхөд ямар ч падлийгүй, эзний л орлого юм.
Гэтэл хоёр жил хүрэхгүй хугацааны дараа төлж эхлэх энэ их өр зээлээ яах болж байна аа, хэдүүлээ? “Оюу толгой”-гоос ашиг хийж байгаа компани нь цөөхөн. Харин өрийг нь монголчууд гурван саяулаа төлөлцөнө гэдгээ мартаж болохгүй...

-Уг нь тэр даруй долларын ханш буурсан. Харамсалтай нь шүүмжлэлтэй зэрэгцээд дахин өслөө?

-...Гуравдугаарт, долларын ханш буурч, төгрөгийн ханш тогтворжиж, эдийн засаг сэргэнэ гэдэг. Ханшны бууралт түр зуурын үзэгдэл. Бид импортлогч, хэрэглэгч, нэг компаниас хараат төсөвтэй улс хэвээр байсан цагт төгрөгийнхөө ханшийг тогтвортой удаан хугацаанд барих чадваргүй байх болно. Ханш Уянгаа Ганбаатар хоёроос болж хөдөлдөггүй гэдгийг эхлээд ойлгож авах хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, “Оюу толгой” зээлээ авч цаашаа явах нь дэлхийд эерэг мессэж түгээж хөрөнгө оруулалт Монгол руу цутгана гэдэг. Монголд мөнгө цутгаад байх төсөл бараг алга. “Оюу толгой”, “Таван толгой”, түүний дундах цахилгаан станц гэсэн гурвалаас олигтой орлого олохооргүй гэрээг бид хийчихсэн. Эдгээр төслүүдээс Монголд зүйрлэвэл, хусам нь, алимнаас ганц зүсэм, поончигноос бол нүх нь оногдох юм даа. Дэлхийд үнэтэйд тооцогдох том ордоо амьжиргаа залгуулах төдий орлогын төлөө бусдад найр тавьж болохгүй л дээ, төрт улс л юм бол.

“Оюу толгой”-н хангалтын дийлэнхийг гадны компаниуд хийдэг юм шүү дээ. “Жиангсу Жиангду” гэдэг Хятадын групп 2010-2012 он гэхэд л барилгын ажлын 8 гэрээ байгуулж, тэрбум 71 сая ам.доллар доллар авсан байх жишээтэй. Тэр байтугай манай хөрөнгө оруулагчид өөрөө өөртөө зээлээр тоног төхөөрөмж нийлүүлээд хүүтэй нь биднээр төлүүлж суудаг юм шүү дээ. Хамгийн гайхалтай нь үүнийг шалгаж мэдсэн манай Засгийн газар ард түмнээс, бүр УИХ-ын гишүүдээс үүнийг нуудаг.

Муу гэрээг улам муутгахад бидний амьдрал сайжирч, эдийн засаг сэргэнэ гэж байх уу? Харин ч нэг их удалгүй энэ их өрөө төлөх гэж томоохон асуудалд орно. “Оюутолгой” одоо найдвар биш дарамт л болно доо, хэрэв гэрээг энэ чигээр нь явуулсаар байвал. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниудад төлөх үндсэн өр бараг 3 тэрбум ам.доллар болчихоод байна.

Яг энэ янзаараа үргэлжилбэл, уучлаарай, бид эндээс ногдол ашиг ч горьдолтгүй. Ноогдол ашиг байтугай өрөнд ороод салах болчихоод байна. Ерөнхий сайд хойд хормойгоороо урд хормойгоо нөхөхдөө улсаа тэр чигээр нь ангал руу чирээд байх хэрэггүй.


-Ер нь та энэ гэрээний төлөвлөгөөнд гарын үсэг зурахыг хамгийн ихээр эсэргүүцэж байгаа гишүүдийн нэг. Эсэргүүцэх шалтгаан тань юу вэ?

-Энэ бол төлөвлөгөө биш гэрээ. Бичиг мэддэг хэнбугай ч уншаад л мэднэ. Дубайн гэрээгээр өмнөх засгийн газрын гурван сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн хөрөнгө оруулалтын хэтрэлтийг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг юу ч биш болгосон. Энэ шалгалтаар 1,4 тэрбум долларын хөрөнгө оруулалтын үндэслэлгүй хэтрэлт, 1,8 тэрбум долларын санхүүгийн зөрчил илэрсэн. Нийт 3,2 тэрбум долларын асуудлыг зүгээр л дарчихсан. Энэ чинь шудраад л арилгачихдаг тийм бага мөнгө үү?!

Хоёрдугаарт нэмж 6 тэрбум долларын өр тавихдаа ОТ ордын бүх лиценз, эрхийг барьцаалахыг зөвшөөрсөн. Үүнтэй холбогдуулж Монгол Улс бүхий л талаар үүрэг хүлээх, жишээ нь хууль тогтоомж, эрхийн актуудаа уг гэрээнд нийцүүлж тайлбарлаж байх үүрэг хүлээсэн.

Гуравдугаарт, ордоо барьцаалж зээлсэн энэ их мөнгө хамтарсан “Оюу толгой” компанид биш хамтрагч “Рио Тинто” компанийн дансанд байрлаж, төсөлд хэрэглэх болохоороо тэндээс хүүтэй зээлж авахыг хүлээн зөвшөөрсөн. Мөн ТЭЗҮ-г заавал мөрдөх баримт бичиг биш гэж үзсэн. ТЭЗҮ бол эдийн засгийн суурь тооцооны баримт бичиг. Үүнгүйгээр хөрөнгө оруулалтыг хянаж дүгнэх бололцоогүй. Яаж ингэж чаддагийг би ойлгохгүй байна. Дээрээс онцолж хэлэхэд одоо авах энэ зээл зөвхөн нэг бүлэг ордын нэг л үе давхаргад хамаатай. Дараа дараагийн үе давхаргуудад хамаагүй гэж заасан. Үе давхарга болгон руугаа орохдоо зээл авах эрхийг нөгөө талд нээсэн гэсэн үг. Зээлж ирсэн мөнгөнөөсөө нөгөө тал менежментийн төлбөр, зээл зуучилсан хөлс гэхчилэн баахан суутгал хийгээд үлдсэнээс нь төсөлд зээлнэ гэсэн байгаа.

Ийм гэрээнд зурсан Ерөнхий сайдыг огцруулах бол наад захын л хариуцлага. Монголчуудыг нийтэд нь өрөнд бариулж өтөнд идүүлэх энэ гэрээг байгуулсан, үргэлжлүүлсэн бүх хүмүүс улстөрийн төдийгүй эрүүгийн хариуцлага хүлээх учиртай юм л даа, юм ном ёсоороо байдаг бол, уг нь.

Үүнийг бүр заалт бүрээр бичиж сайтад гаргасан. Гэтэл манай ард түмэн юм уншихгүй байна. Юмыг ухаж ойлгохыг хичээдэггүй болж. Фэйсбүүкээр тавьсан мэдээлэл маань Америк Англид хүрэх боловч төрийн ордноос 2км-ийн цаана байгаа гэрийн хорооллын иргэдэд хүрэхгүй байгаа нь эмгэнэл юм даа. Үнэндээ сүүлийн үед хэдэн жилийн өмнө мөрөөдөөд ч олохооргүй барим тавим баримтууд дэлгэгдэж байна. Үүний эсрэг эрх баригчид зохион байгуулалттай сөрөг суртал явуулж байна. Тэгээд эцэст нь өөрсдийнхөө тараасан тэр сурталдаа өөрсдөө итгээд түүндээ дулдуйдаж шийдвэр гаргадаг, нэг тийм бодат бус ертөнцөд л нэг хэсэг нь амьдраад байна даа.

Гэтэл асуудлыг ингэж шийддэггүй, тооцоо судалгаанд үндэслэж, мэргэжилтнүүдээ ажиллуулж, шалгалтын дүнд үндэслэж өөрийн эрх ашгийг хамгаалж, бодож боловсруулж шийддэг. Ингэхгүй юм бол яах гэж олон олон шалгалтын ажлын хэсэг байгуулж, цаг алдаж жүжиглэсэн юм бэ? Улс орны аливаа асуудлыг шийдэхдээ эсрэг нотолгоо гаргаж ирснийг нухчин дараад цаад талтайгаа хамтарч язгуур эрх ашгийнхаа эсрэг тэмцдэг ийм л хүмүүс төрийн удирдлагад хэт олонх болчихоод байна.

Хэдхэн зальт этгээд дээрээ бөөгнөрчихөөд төрийн албан хаагчдын хийсэн ажлыг хүртэл баллуурдаж харийнханд үйлчилж суудаг болж.


-Та С.Баярын нууц хөрөнгөнүүдийг ил гаргасан. Гэвч энэ бас асуудал дагуулаад байгаа бололтой. Энэ асуудал АТГ-д шалгагдаж байгаа гэсэн. Юу болж байгаа вэ?

-АТГ иргэн С.Баярыг шалгаж эхэлснээ надад албан бичгээр мэдэгдсэн. Миний хувьд баримтуудыг олон нийтэд хүргэж, тэдний хяналтыг бий болгосон. Анхны эх сурвалжтай нь ч холбож өгсөн. Одоо шалгах газар нь шалгаж дүгнэлтээ гаргаад, хуульд заасан арга хэмжээ авах ёстой гэдгийг олон нийт, хэвлэл мэдээллийнхэн та бүхэн хянаж, сануулж байх л үлдлээ шүү дээ. Би хувьдаа үүргээ “онцсайн” гүйцэтгэлээ. АТГ-г харцгаая. Ямар дүгнэлт гаргах нь вэ гэдгийг. Үүгээр мундахгүй төсөв авдаг АТГ-г өөрийг нь бас давхар шалгаж байгаа хэрэг. Нийгмээ, төрөө ямар болчихоод байгааг харах бас нэг том индикатор юм даа, энэ хэрэг. Одоо энэ асуудлыг надаас биш АТГ-аас асуу.

-С.Баяр болохоор өөрөө надад ийм хөрөнгө байхгүй гээд байгаа?

- Тэр долоон байшин Ерөнхий сайд асан С.Баярт байгаа бүх хөрөнгө гэж би л лав огт итгэхгүй. Тэр баримт АНУ-д байгаа хөрөнгийг нь, бас мөнгө угаадаг сүлжээг нь илрүүлсэн. АНУ-ын бүртгэлийн систем, ил тод байдал үнэхээр манай ардчилагчдад үлгэр жишээ болохоор “дүр эсгээгүй” байгаа биз? Үүнийг нь сурах, нэвтрүүлэх хэрэгтэй л дээ. Тэр дундаа “бүртгэлийн төгөлдөршилт”-өд уриалсан хүн өөрөө төгөлдөршсөн бүртгэлийн системийн үр ашгийг үнэлж цэгнэх биз. АТГ үүнд бас анхаарч мэргэжлийн түвшинд ажиллах ёстой.

-Өрийн таазыг дахин нэмэх талаар яригдаад удлаа. Эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед өрийн таазыг нэмэх нь хэр оновчтой юм бол?

-Жаахан хүүхэд нүдээ гараараа дарчихаад өөрийгөө бусдад харагдахгүй байна гэж итгэдэг шиг гэнэн л юм даа. Миний харахад юунд, хэрхэн зарцуулахаа мэдэхгүй байж нүдээ аньж өр тавиад байх хэрэггүй. Манайхан эдийн засгаа агшааж болохгүй, өрийн таазаа нэмэгдүүлж зээл аваад цаашаа явах хэрэгтэй гэж яриад байх юм. Бодтой эдийн засагт агших тухай ойлголт байхгүй, хэт хөөсөн эдийн засаг л бодат байдалтайгаа нүүр тулах асуудал байгаа.

Үүний улстөрийн хариуцлагыг хүлээх учиртай одоогийн эрх баригчид, 25 жил эдийн засгаа үлээсэн бөмбөлөг шиг болгосон хүмүүс бодат байдалтай тулахаараа сандралдаад байгаа юм. Чөлөөтэй л бай, хүн болгон юу дуртайгаа хий гэсэн 25 жилд тасралтгүй хөөс үүссэн. Үйлдвэрлэл байхгүй, худалдаа-үйлчилгээ зонхилсон, мал аж ахуй таваарлаг бус, газраа ухаад зардаг ийм л улс бүтээсэн. Ийм улс нэг компанитай тулахаараа шалчийж байгаа юм. Энэ хөөс бодат байдалдаа бууна гэдэг нэлээд юм болох байх. Түүний аригийг төр засаг, улс төр нь даана гэдэг л амаргүй болчихоод байна.

Уг нь идэхээ л больчих хэрэгтэй, даан ч ингэж чадахгүй болчихсон, 25 жилд бүтээсэн машинаа өөрсдөө зогсоож дийлэхгүй болсон. 10 дахин өндөр өртгөөр хөлдүү соёлын төв, хальс шиг нимгэн зам барьж, хөшөө босгож, муу хийснээ нууж ард түмнийг ховсдохын тулд төсөвлөсөн мөнгөнөөсөө суварга босгож, наадам хийж, дундаас нь мөнгө зувчуулж сурсны гайгаар төсвийн хөрөнгө оруулалт гэж дааж давшгүй ачаа болсон байна. Орон нутагт соёлын төв бариад байдаг гэтэл хүмүүс маань тэр төвд нь соёлжихын оронд нийслэлд нүүж ирээд байна шүү дээ. Хэт нягтарснаас хотод сургууль цэцэрлэг барих газар ч олдохгүй болж. Үүнийг нь далимдуулж дүүрэг хотынхон төрдөө үнэтэй газар шахах санаатай гүйлдэнэ. Үүнээс болоод манай төсвийн хөрөнгө оруулалт хүнээ дагадаггүй, засаг захиргааны хуваарь, тойрог дагасан үр ашиггүй үрэлгэн болоод байна.

Тэвчиж болох хөрөнгө оруулалтуудаа түр царцаагаад түүгээрээ цалин хөлсөө тавиад, өр зээлээ нэмэхгүй шиг байж, төсвийн дарамтнаас салчихаад Оюу толгойтой тухтай тулхтай хэлэлцээрт орж болох л байсан. Гэвч хамтарч байгаад үрж цацаж, хэдэн зуун тэрбумын бонд гаргаж нөгөө мөнгө иддэг ёроолгүй сав руугаа асгаад байна. Тэгээд төсөв муудлаа, бүсээ чангал, ээмэг бөгжөө тавь гэж айлгаж байгаад ашиггүй гэрээнд нууцаар гарын үсэг зурж байна.

Хөгжлийн яамаа буулгачихсан, сангийн яам нь өрийн босготой босгогүй өр тавьж төсвөө нохойн ам нийлүүлж, Монгол банкныхан нь нэг нэгэндээ хэдэн зуун саяар нь мөнгө тарааж байхад энэ улс яаж өөдөлдөг юм. Энэ бүхнийг ганцхан зээлээр л шийддэг, түүнийгээ эдийн засаг тэлж байна гэж тайлбарладаг байж болох уу?

Үнэндээ эдийн засаг зээлээр тэлж, хүүгээр хөөсөрч байгаа.Түүний оронд байгаа мөнгөө зөв зарцуулахад түлхүү анхаарах хэрэгтэй. Эдийн засаг салхи үлээхэд хийсч оддог хөөс байж болохгүй. Бат тогтвортой, салхи байтугайгаар цохиж унагах гэхэд ганхдаггүй эдийн засагтай байна гэвэл үйлдвэрлэлийг л хөгжүүлэх.

-Одоо бий болоогүй үйлдвэрлэлд хугацаа хэрэгтэй? Тэр болтол хямрал үргэлжлэх хэрэг үү?

-Харин энэ л хөөсөн эдийн засаг бодат тавцандаа буухыг, тэр хугацааг даван туулахыг “зовлонтойгоо нүүр тулах” гэж хэлээд байна л даа. Уртаашаа гуравхан сая хүнтэй зах зээлд 90 гурилын үйлдвэр, эм импортлогч 150 компани, 100 их дээд сургууль, мянга гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэдэн зуун барилгын компани, 600 аялал жуулчлалын компани байна гэх мэт статистик бол яавч эрүүл биш байгаагийн шинж. Нөгөө үл үзэгдэгч гар зохицуулах биш боомилж байна эднийг. Багтаамж муутай зах зээлд ёстой л өлсөж үхэхгүйн төлөө ажиллаж байна шүү дээ. Эд бүгд амьд үлдэх ямар ч боломжгүй, уучлаарай. Үүнийгээ бид эхлээд хүлээн зөвшөөрөх ёстой. Үүнийг зохицуулах үүрэг нь төрд байгаа.

Өр зээлээр бүгдийг нь аварч үлдэх ямар ч бололцоо байхгүй. Наад зах нь ийм зовлонтой бид тулах хэрэгтэй болно. Өвдөнө, харин үхэж болохгүй. Үхэхгүйн тулд өвдөлт тэвчих шаардлага заавал гарна. Хийж эхлэх л хэрэгтэй.

Дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа юухан хээхнээ ч гэсэн валют гадагш урсгаж импортлохоо болимоор байна. Гутал, хувцас, хүнс, барилгын материал, тавилга, бусад бэлэн бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Үүний тулд эхлээд импортоо нарийн судалж ангилах хэрэгтэй байна. Зайлшгүй импортлох шаардлагатай, эндээ үйлдвэрлэдэггүй, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний импортын татварыг тэглэе. Шууд өндөр татвар тогтоовол хомсдол үүсч үнэ хөөрөгдөх бараа бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлийг нь дэмжихтэйгээ зэрэгцүүлэн үе шаттай, аажмаар нэмье. Тансаг хэрэглээний болон дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ импортын татварыг хэдэн хувь ч нэмж болно шүү дээ.

Дэлхийн худалдааны байгууллагад элсэхээр худалдааны нөхцөл таатай болдог гэсэн ганцхан үндэслэлээр нэгдчихсэн маань одоо үйлдвэрлэлийн хөгжилд тушаа болох хэмжээнд хүрч байна. Экспортын цөөн бүтээгдэхүүний компаниуд маань өрсөлдөж байгаа нь энэ гэж үнээ унагаж бусдын аманд багтаж явдаг болж. Эдийн засагт нөлөө бүхий экспортын гол нэрийн бүтээгдэхүүнд төрийн монополь байх ёстой.

“Политэконом” гэж олон хүн дуулсан байлгүй, улстөрийн бодлогын үр дүнд л эдийн засгийг хөгжүүлдэг. Түүнээс зөнд нь хаячихдаггүй, хаявал өнөөгийнх шиг л болно. Салбар дундын баланс гэж бас сонссон байх. Салбаруудаа зохицуулж, ашигтайгаар нь ашиг багатайгаа чирч босгож болно, улсын “дотаци” өгөх нь гэж мушгих хорон санаатан зөндөө л байгаа байх, үнэндээ татварын зохицуулалт шүү дээ. Шинэ салбарууд нээж, компаниудыг ашигтай бизнес рүү чиглүүлж өгөх үүрэгтэй.

Дээр нь бид толгой төслүүдийг гацаа гээгүй, дотоод асуудлаа шийдээд, “Рио”-той эрх ашгаа хамгаалсан гэрээ хийгээд, хөрөнгө оруулалтаа татаад ажиллаад яв л гэж байгаа. Энд гэрээ хэлэлцээрийг сайн муу хийсэн тухай асуудлыг ярьж байгаа болохоос төслийг явуулах, явуулахгүй тухай асуудал огт байхгүй. Эцсийн дүндээ Уянга, Ганбаатар хоёр л Рио, МАНАН хоёрыг зогсоогоод, долларын ханш хаашаа хөдлөхийг шийдээд байна гэж дайрдаг болж. Хэрэв тийм бол би намайг ингэж үнэлсэнд баярлалаа.

Нөгөө талаар энэ юу гэсэн үг вэ гэвэл үнэн бидний талд байна гэсэн үг. Тиймээс бид зоригтой байгаа юм. Үнэн ямар хүчтэйг л эндээс харж болно. Харин тэд айж, бэмбэгэнэж, ил мэтгэлцэхээс зүрхшээж байна. Оронд нь хөлсний бичээч, сэтгэгдэлчдээр явуургүй хараалгаж, үндэслэлгүй нэр хоч өгч байх шив дээ. Тэрнээс чинь би мөн ч их “айна” даа.

Ер нь бол бие даагчид биднийг хасахад 70 хүн ямар ч асуудлыг хүчлээд явж чадна. Зөв шийдээд ёстой нэг монголоо гэсэн сэтгэлээр ажиллаад үр дүнд хүрээд эхэлбэл бид ч баярлана, ард түмэн ч баярлана. Ингээж урваганаад улцаганаад цээжний наймаа бодоод байвал хямрал удаан үргэлжилнэ, зовиуртай үргэлжилнэ.

-Манай улс Энэтхэг улсаас нэг тэрбум ам.долларын зээл авах талаар яригдаж байна. Зээл тусламж нэмж аваад байхаар өрийн таазад нөлөөлөх юм биш байгаа. Таны хувьд юу гэж бодож байна вэ?

- “Бид л амьд үлдэж байвал бусад нь яахав”, “Монгол дампуурна, гэхдээ намайг засаг барьж байхад л биш шүү” гэдэг хөгийн зарчмаар энэ Засгийн газар, манай Ерөнхий сайд ажиллаад байна шүү дээ. Энэтхэгийн зээл бол дэд бүтцэд өгч байгаа зээл юм билээ. Бас геополитикийн сонирхол ч байгаа л байлгүй. Манайх шиг өргөн уудам нутагтай газар хөнгөлөлттэй зээлээр дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай. Гэхдээ өнөөгийн төсвийн хөрөнгө оруулалт шиг зарчмаар бол бас л элсэнд асгасан ус болно. Үр ашигтай, төвлөрсөн байдлаар асуудлыг шийдэх нь эдийн засгийн хүч нөөц султай улсад илүү ашигтай харагддаг.

-Тавантолгой гацаанд орж, өнөөдрийг хүртэл хэрхэх бол гэсэн хүлээлт үүсэж байна. Та юу гэж бодож байна вэ?

-Тавантолгойн одоогийн гэрээ бол Оюу толгойн гэрээний хувилбар. Оюу толгойн зээлээр “Рио Тинто” өрөө төлж хүндрэлээс гарна, Таван толгойгоор “МСS” өрөө төлж хүндрэлээс гарна. Харин энэ хоёр гэрээ энэ чигээрээ явбал Монголчууд бүгдээрээ хэдэн үеэрээ амь зуух баялгаа алдаад л дуусна даа.

-Тавантолгойн ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэг “Энержи ресурс” компани маш их хэмжээний өртэй гээд байгаа. Түүгээр ч барахгүй ойрын хоёр жил дампуурах магадлалтай гэсэн. Ер нь энэ асуудлыг олон талаас нь харвал энэ хаврын чуулганаар Тавантолгойг хөдөлгөх найдвар байна уу?

-Ер нь хөдлөхгүй таг гацчихаад байгаа юм биш, ОТ, ТТ аль аль нь явдгаараа л явж байгаа. Зогсчихоод, тэр зогсолт нь монголчуудаас болоод гацсан зүйл байхгүй. Манайхан бас мэдэж байж яримаар байна. ОТ-н ил уурхай хэвийн ажиллаж байгаа. 2018 оныг дуустал ямар ч саадгүй хэвийн л явна. ТТ ч гэсэн нүүрсээ гаргаад л борлуулаад л явж байгаа. МАНАН-гийн 2008 оны амлалтын өрийг л түүгээрээ төлөөд байгаагаас биш. Удахгүй харин төлж дуусах юм билээ. Гацаад зогсчихоод байгаа гэж сурталдаад байгаа нь амжиж идэж уух гээд сандарч байгаа хүмүүсийн яриа. Бид бол Засгийн газар эзэн хүний ёсоор ажил хэрэгч хандаад салбаруудаа зохицуулаад явчихвал гол нь ажлаа л хийвэл тэгтлээ хүндрээд байх айхтар шалтгаан байхгүй. “Рио Тинто” элдвээр дарамт учруулж байгаа ч бид чинь эрхбиш нэг улс байна даа, даваад гарчихмаар л санагдах юм. Эдийн засгийн өсөлт буурснаас хасах болоогүй, гагцхүү бүх зүйл учир замбараагаа алдсанаас улстөрийн, оюун санааны эдийн засгийн замбараагүйтэл нүүрлээд байгаа юм.

-Нэг хэсэг “Стэнд бай” хөтөлбөрт орох юм ярьж байсан. Одоо Оюутолгойн далд уурхайгаа ажиллуулахаар энэ хөтөлбөр яригдахгүй юу?

- Уг нь ямар ч Засгийн газар ядаж нэр төрөө бодоод эрх мэдлээ гадны байгууллагад шилжүүлэхгүйг хичээдэг баймаар. Гэтэл манай ЗГ тийшээ л зүтгээд байна. Өөрсдөө зохицуулах чадваргүй юм бол больчих хэрэгтэй шүү дээ уг нь.

Бид хямраагүй байхдаа хямарлаа гээд бууж өгөхдөө тулж байгаа бол жинхэнэ хямралтай тулахаар яах вэ? гэж. Бидний оюун санаа сэтгэлийн хат ийм л байна. Хэрэв бид далд уурхайн үе давхарга бүрийн ашиглалтын зардлыг өнөөгийнх шиг өртгөөр, ийм зээлээр шийдээд байвал цаашдаа улсаараа дааж давшгүй өрөнд орж дефольт зарлана. Мэдээж Оюу толгойн зээлийн өсөлт манай эдийн засагт сүрхий тэлэлт авчрахгүй, харин ч улам дордуулах нь одоо тодорхой болчихлоо. Тийм үед манай улсын өрийг Лондонгийн клуб шийднэ.

Жишгээр 30 хувь хямдруулаад зарвал өмнөд хөрш л авч таарах байх. Харин тэр өрөндөө Дубайн гэрээгээр барьцаалсан томоохон ордуудыг маань эзэмшинэ гэвэл яахав. Тиймээс бид асуудлыг бага дээр нь дарж явах ёстой. Бага дээр нь ч гэж дээ, одоо ч их дээрээ л явж байх шиг байна. Гэсэн ч их алдсанаас алдааг зогсоосон нь ямагт дээр

-Эдийн засгийн энэ хямралаас одоо яаж гарах вэ? Танд ямар гарц харагдаж байна...

-Би дээр жишээгээр хэлсэн, зовлонтойгоо зоригтой учиръя гэж. “Аймхай үндэстэн оршин тогтнох эрхгүй” гэж Ницше хэлсэн байх аа? Хямралаас гарахын тулд эхлээд хямарсан эсэхээ тогтооно, тэгээд оюун санаандаа хямраад байгаа юм биш биз? гэж бодох ёстой. Хэрэв хямрал ноцтой үргэлжлэхээр бол, Рио Тинтотой эрх ашгаа хамгаалсан гэрээ хийж чадахгүй бол цаг алдалгүй шийдэмгий алхам хийх л болох байх. Өвдөлт мэдэрч болно, гэхдээ үхэж байснаас энэ нь уул нь дээр юм. Бодлого нэг хэсэгтээ л төвлөрч, зангидагдаж байж бид хүндрэлээс гарна. Экспорт, импортоо төр зохицуулж, нэг сувгаар гаргах шаардлага бол эхний шаардлага. Ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүний нэг цонхны бодлогыг гарцаагүй төр барих ёстой. Түүний орлогыг хянадаг болох ёстой. Энэ өвдөлтөөс том компаниуд айж байгаа.

Хамгийн их өвдөлд мэдрэх нь тэд учраас. Гэхдээ эрүүлжихээр өвдөж байгаа нь энэ гээд бүх том компаниудаа сүйрүүлж бас болохгүй. Тэднийхээ нөхцөл байдлыг зөв үнэлж авч үлдэх хэрэгтэй. Том компаниудаа сонсоё, тэдний зовлонг ярилцаж шийдвэрлэе гээд байгаа маань тэднийгээ аварч үлдэе л гээд байгаа юм, уул нь. Гэтэл яагаад ч юм аль аль тал нь зугатаад байна. Асуудал ихтэй бололтой, цаанаа. Гагцхүү улсаа зараад компани аварч болохгүй шүү дээ. Дотооддоо ажлын байр бий болгож байгаа, дотоодын гол хэрэгцээгээ хангадаг, импорт орлож байгаа, экспортын гол үйлдвэрүүдээ, томоохон бүтээн байгуулалтын чадвар сууж тэнхээжиж байгаа компаниудаа нурааж хаяж болохгүй.

Харин Монголын баялгийг ухаж зарчихаад мөнгийг нь офшоор дансандаа хийчихдэг, гадаадад үл хөдлөх хөрөнгө болгодог, казино тоглодог, эхнэр хүүхдээ брэндээр тансаглуулдаг эзэнтэй компаниуд бол энэ хямралаар зөв компани болох хэрэгтэй л дээ. Аль нэг үйлдвэрийн салбар руу ор, МАА гэж том салбар ханхайгаад өрсөлдөөнөө хүлээж байна, ийшээ орцгоог. Төр харин түүнийг нь дэмжиж, татварын дэмжлэг, зээлийн баталгааны дэмжлэг үзүүлж болно шүү дээ.
Уул нь бид цөөхүүлээ, Монгол жижигхэн учраас зөв бодлого, зөв эдийн засгийн суурийг тавибал тэгтлээ удаан өвдөж шаналах ч шаардлагагүй, дороо л эрүүлжчихнэ. Ингэнэ гэхээр эдийн засгийн өвдөлтөө хэт хөөсөн том компаниуд, улстөрийн өвдөлтөө МАНАН даахгүй өвдөлтийн шокоор талийчих гээд байна. Ажил хийж сураагүй, асар их хулгайн мөнгөөр тансагласаар өөхөлж нялхарсан, дундаж түвшинд амьдарвал амиа хорлохоор болтлоо арчаагүйтсэн бэртэгчингээр дүүрсэн бүхэл бүтэн хоёр нам байна шүү дээ энэ улсад. Дээрх өөрчлөлтийг шийдэмгий хийж чадах улстөрийн хүчин, удирдагч л Монголд хэрэгтэй.

-Та бүхэн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хөндөж байгаа. Байн байн Засгийн газраа унагаад байвал ажил урагшлахгүй биш үү?

-Байлгаад байсан ч урагшлахгүй. Нэгдүгээрт унах ажлаа Ерөнхий сайд өөрөө хийлээ. Дубайн гэрээгээр үндэслэн түүнийг унагах ч багадна. Зүй нь эрүүгийн хариуцлагад татах ёстой юм. Засгийг унагаах нь зорилго биш, энэ нь том зорилгод үйлчилж чадах уу, хэрэгтэй юу гэдэгт л байгаа юм. Би хэрэгтэй гэж үзэж байна.

-Тэгвэл дараагийн Засгийн газар ямар байх ёстой юм бэ. Бас л дахиад нэг Засгийн газар гардаг, унагана, огцруулна гэдэг асуудал өрнөх юм биш байгаа даа?

-Би бол Үндсэн хуулийн асуудал руугаа орох ёстой гэж үзэж байна. Хэрэв олонх түрээд дараагийн засгийг байгуулна гэвэл тэр нь надаас шалтгаалахгүй, эрх баригчдын хийх ажил. Ер нь бол засаг солигдоод Монголд юу ч өөрчилж чадахааргүй болсон.

-Сонгуулийн хуулийн талаар ид яригдаж байна. Таны байр суурийг сонирхвол?

-Төсөл нь хараахан орж ирээгүй байна. Тухайн үед нь ярилцаж болох байх. Хардахад дахин МАНАН хувилбарыг сонгох хувилбарууд л яригдаж байгаа болов уу. Түүнийг давах хүчтэй субъект “Шударга ёс” эвсэл байж чадсангүй. Хүмүүс дахиад өөрийг эрж хайж байна. Ер нь нэр хүндээ алдсан, айдас хүйдэст автсан улстөрчид, улстөрийн хүчнүүд л тэсч үлдэхийн тулд сонгуулийн хуулиар оролддог. Сонгуулийн хуулинд ач холбогдол өгч элдэв тооцоо хийж байна гэдэг нь аль аль нь сэтгэл зүйн хувьд хэдийнээ ялагдчихсан л гэсэн үг.

-Бие даагч гишүүд та нарыг нам байгуулах гэж байна гэж нэг хэсэг шуугисан. Юу болж байгаа вэ?

-Ер нь хүмүүс тийм хүчнийг эрж хайхын сацуу бидэнд шахалт үзүүлж байна. Гэвч үүнд “хошгорч” бас хэрэггүй юм.Өнөөдрийн ийм хүнд нөхцөлд улстөрийн хүчнийг зүгээр л сэтгэлийн хөдлөлөөр, 2016 оны сонгууль хараад, томоохон суудал авах найдвартай болохоор нь байгуулчихаж болохгүй л дээ.
Суурь үзэл баримтлал, итгэл үнэмшлээрээ нэгдэж байж л зөв, бат тогтвортой, удаан оршин тогтноно, хамгийн гол нь Монголыг цааш зөв авч явж чадна. Тийм улстөрийн хүчнийг бий болгож чадахгүй бол дахин нам болж тоглож ард түмний хамаг итгэлээр наадах хэрэггүй гэж хатуу бодож байна. Бид ярилцаж л байна.
Монголын ард түмэн ухаантай юм болохоор чадалтай мэдлэгтэй хүмүүс зөндөө л байна. Гагцхүү улстөрийн ажил хийх зориг, хүсэл, тэвчээр байна уу үгүй юу, хүн нь зөв төлөвшсөн үү? Ирээдүйн Шагдар биш байгаа гэх мэт олон асуудлыг цэгцлэх шаардлагатай. Тэгээд бодлогын баримт бичгээр, зорилгод нэгдэх ёстой л гэж бодож байна.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин


Top
   
PostPosted: Aug.31.15 9:51 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3171
Quote:
том ордуудаа сонгуульд засаг авах эрхииг ард түмнээсээ худалдаж авах 1,5 сая төгрөгөөр худалдсан параламент гэвэл илүү бодитои үнэнд ниицсэн тодорхоилолт болно.2008 оны сонгуульд засагиин эрх авахын тулд С.БАЯР даргатаи МАХН оюутолгоид хөрөнгө оруулах гэж баисан тухаин үеиин нөхөдтэи урьдчилан үгсэн тохиролцсон. тохиролцооны утга нь манаи нам сонгуульд ялбал та нарт ашигтаи монгол улсад ашиггүи гэрээ хиинэ. үүнии тулд та нар дараах зүилииг амлаж баталгаа өг гэсэн.энэ нь юу гэвэл гэрээ баигуулмагц манаи засагт 300 400 н сая долларын урьдчилгаа өг. яаж баигаа юм бэ? гэвэл АН 5 толгоин хувьцаа амлаад санал авах гээд баина. хэрэв тэд сонгуульд ялбал танаид ашиггүи монгол улсад ашигтаи гэрээ хиинэ гэж даирна. ерөнхиилөгч ЭНХБАЯР ч гэсэн манаи нам танаихыг дэмжээд ашиглалтын лиценз өгөө биз дээ. тиимээс та нар бидэнтэи л хамтарч баиж гэрээ хииж чадна гэсэн баиж таарна.
та нар тэр мөнгииг өгч чадна гэвэл би манаи намын нэриин өмнөөс 1,5 сая төгрөг бэлэн амлаад л тэнэг сонгогч нарыг эргүүлнэ гэх зуураа вискиигээ шууд хөнтөрч орхих нь тэр.тохироо амжилттаи болж 1,5 сая төгрөг сонгуулиин санал хураалтаас хэдхэн хоногиин өмнө зарлагдаж санаагаар унаж гадаа гандаж хөдөө гундаж явсан НЯМДОРЖ цаадах чинь одоо юу солиороод унав аа? гэж сүрхии зарчимч цараилж тамхиа хэд хэдээр нь угсруулан татаж авгаигаа сандарган уруу цараилж баисан аа төв нам руугаа утас цохиж наадах чинь тэгээд баталгаатаи цаад юм нь тэгээд баигаа юм биз гэж лавласанаа инээмсэглэн хөгшөөн нөгөө цүнхнээс нэг юм хурдан гаргаад ир гэж зандрах зуур өөрөө юм тачигнуулан ухаж нэг хан хөхии задлан 2,3 н аяга хөнтөрч орхисоноо цаадах чинь тэгэхээр фриидландтаи хувилдсан баих н ээ гэж зөв гаргалгаа хиигээд тоос татуулан нөгөө сум руу давхиж одов.

ялж л баивал БАЯР хулгаи хиинэ үү ,хувилдана уу? түүнд падгүи хэрэг баив.яллаа . гаи болж 7 сар н 1 тохиов. НЯМКА ч увсаасаа шартсан юм л УБ ЛУУ ум хум ирж онцгои чуулган дээр нөгөө босогчдыг балбах л нохоид барьдаг модныхоо дүрд тоглохоо мэдэлгүи яахав. БАЯР ч нөхөддөө учирлав .баидал эвгүирсэн тул ЦААД АН ыг засагтаа авахаас арга алга .та нар оилгоно биз. тэд нарыг гэрээнд оролцуулж мөрөө бага ч болов баллахаар шиидэв,. элбэг орохгүи гэж жүжиг тавив. алтанхуяг орох нь зөв гэв. савсаг баярцогт гансүх зоригт гурваар могои бариулж гэрээнд гарын үсэг зуруулж мөнгөө авч тарааж сэтгэл нь амарч вискигээ аяга аягаар нь хөнтөрч орхив. засагт оруулж хаялгаасаа амсуулсан болохоор АН ч мэдэн будилав.

ингэж баялагаа хэдхэн нөхдүүд төриин ордонд засаг авахын төлөө 1,5 сая төгрөгөөр зарж р орхив. хөрөнгө оруулагчид ч мөнгө урьдчилан олгосоныхоо төлөө монголын төр төлөөлөгчдииг хармандаа хиигээд авах нь тэр. одоо бүр дуудсан газар нь очиж зур гэсэн дээр нь зурдаг болсон хэрэг. мөнгө үзүүлвэл улсаа ч зарах энүүхэнд хүмүүс юм биш үү? улсаар нь худалдаж авах бизнес төлөвлөгөө хиие л дээ гэж рио тинтогиинхан инээлдэн хундагаа тулгаж дараагиин төсөл зохиогдох шатандаа яваа биз. тиимээс 2008 2012 оны параламент 100 н жил дахь хамгиин муу засаг баихаас яахав. гэрээнии эсрэг санал өгсөн 13 гишүүн баигаа . тэднииг харин тусад нь авч үзэх нь шударга ёсонд а ниицнэ. С БАЯР дарга вискинд мансуурч баигаад л ингэж л эх ороноо зарсан хүн дээ.


Top
   
PostPosted: Sep.01.15 6:03 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5686
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Yu ch gej yaj ch vgvisgej bsan 2008-2012 onii hoorond mongol hvn bvhen ireedvigeer gerelteigeer tusuulj, ajil amidral uudlun devshij bsan ni vnen shd, mongolchuudiin gants aldaa ni ireedvidee het itgeltei bolsonoos bolj yamar negen hyamraliin bolgoomjlol er baigaagvigees l hyamrald gvn nervegdej bh shig bn, rio-s avsan heden say $-n hereg deer l bvgdiin anhaarliig handuulj, 1.5terbumiin bondiin zartsuulaltiig chimeegvihen darah gej vzej bga bhda bodvol..

Bondiin hurunguur hiigdsen bvteen baiguulaltuud geed l huurhun heden jijig-dund vildverlelvvd l neegdeed bdag, tonog tuhuurumjiig ni harhaar hyatadaas heden zuun myangan nogoonoor l oruulj irsen tonogloluud, unuudriig hvrtel bondiin hurunguur bosson vildvervvdiig harhiin bol za da 20-30say $-n urtug bvhii l haragdaj bnledee, Batvvliin shantaajaar niisleld arai joohon mungu haysan bh, teriig ni chamlaj l Altanhuyagiig unagahad Batvvl ih idevhtei oroltsson bololtoi, odoo Altanhuyagaas hoish Batvvl bol jinhen tsodoij bn shd, Niislel uuriin gsn argi:tamhinii tatvartai bolloo, niisleliin tusuv busad aimgaas tusdaa bolloo, odoo ulaanbaatariin hemjeegvi erht haan shig l bvgdiig hvsseneeree udirdaj bn, hotiin dargiin huvid erh medel bailgvi yahav, ghde ulsiin niisleld bas zasgiin oroltsoo todorhoi hemjeend baimaar sanagdah yum, ene niitiin teevriin vniin asuudal bol Batvvliin medlees halisan hereg baimaar l sanagdah yum, ene chin ard tvmnii amjirgaatai shuud hamaaraltai uchir zasgiin oroltsoo zailshgvj baimaar l sanagdah yumda


Top
   
PostPosted: Dec.17.15 5:26 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.17.14 2:11 am
Posts: 19
Саятан эрийн "санамсаргүй охин дээр унаад хүчиндсэн" гэдэг мэдүүлэгт нь шүүх итгэж хэргийг шийджээ
http://mnews.mn/news/24/single/26454
Лондоны шүүхээс 18 настай охиныг хүчиндсэн Саудын Арабын саятан эрийг буруугүй гэж үзжээ


Top
   
PostPosted: Jan.06.16 12:01 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.17.14 2:11 am
Posts: 19
http://www.assa.mn/content/35050.shtml?a=yellow


Top
   
PostPosted: Mar.07.16 8:43 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
Иргэн Ч.Мөнхбаяр, Х.Оюунцэцэг, О.Бум-Ялагч нар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан "Монгол улс байнга төвийг сахих" санаачлагыг дэмжин уриалга гаргасныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улс байнга төвийг сахихыг дэмжицгээе!

Мэдэгдэл

Монгол Улс байнга төвийг сахих хэтийн төлвийг бид дэмжиж байна. Цаашид зохион байгуулалтад орох, ТББ байгуулах, янз бүрийн арга хэмжээ зохион байгуулж байх санаатай байна.

Төвийг сахисан орон болбол Монгол улсын хувьд тал бүрийн эерэг ач холбогдолтой. Монгол үндэстний сод хүү, эх оронч, эрдэмтэн Ж.Цэвээн “Монгол улс нь Швейцарь лүгээ адил төвийг сахисан орон байваас зохилтой” гэж, журмын нөхдийнхөө хүсэл эрмэлзлийг илэрхийлэн бичиж, Үндсэн хуульд үүнийг тусгуулахыг хичээн зүтгэж байсан. Энэ асуудлыг гүнзгийрүүлэн судлах, хэрэгжүүлэхийн тулд Швейцарь улстай холбоо тогтоон ажиллах оролдлого хийж байсан болохыг Швейцариас Монголд суух элчин Жан-Жак Де Дардель дурдаж байсан. Даанч, тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан язгуурын эх орончдын маань энэ үзэл санаа хэрэгжээгүй юм.

Гэтэл сүүлийн үед төвийг сахих нь туйлын буруу юм гэсэн суртал ухуулгыг зарим хувь хүн, ТББ идэвхийлэн өрнүүлэх боллоо. Глобал сөргөлдөөнд Монгол улс оролцох явдлыг энэ нь хаана гэж зарим нь улайм цайм хэлж байна. Тийм сөргөлдөөнд автан туйлшрах цаг өнөөдөр биш ээ. Зарим хүн төвийг сахивал батлан хамгаалах чадваргүй болно гэж болгоомжилдог юм шиг байна. Төвийг сахих нь батлан хамгаалах үйлсийг юугаар ч хязгаарладаггүй, харин дэвжээдэг. Төвийг нь сахина гэдэг нь гол нь аль нэг улсын эсрэг ямар нэг улсын талд орохгүй гэсэн үг. Бие даасан байдал нэмэгдэж, энхийг сахиулах үйлсэд чөлөөтэй оролцож, энх тайванч идэвхтэй бодлого явуулах боломжийг олгодог. Мөн манай улс руу ямарваа нэг улс халдан довтлохгүй баталгаатай болно гэсэн үг. Төвийг сахиснаар банк санхүү, бизнесийн байгууллагууд бултаар анхаарлаа хандуулан төвлөрч, хөрөнгө оруулалт нэмэгдэж, хурал чуулган зохион байгуулагдах нь эрс өсч, аялал жуулчлал өргөжин нэмэгдэж, хөгжил дэвшилд туйлын таатай уур амьсгал бүрддэг.

Төвийг сахина гэдэг нь дайнд оролцохгүй, энхийн цагт цэргийн эвслүүдийн үйл ажиллагаанд оролцохгүй, байлдаж байгаа талуудад зэвсэг, хүч, нутгаа ашиглуулахгүй, байлдаж буй талуудад цэргийн хэрэгсэл нийлүүлэхгүй, нийлүүлбэл аль нэг талыг нь ялгаварлан гадуурхахгүй зэрэг гол зүйлүүдийг баримтлан сахина гэсэн үг. Гэтэл манай орон НАТО, ШХАБ, НҮБ, АНУ, Европын улсуудын зохион байгуулсан энхийг сахиулах, цэргийн үйл ажиллагаануудад оролцоод л өөд өөдөөсөө буу шагайж, хоорондоо байлдах нь халаг явах юм.

Монгол улс Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний (ЭҮНХ, Non-Aligned Movement) идэвхтэй оролцогч байж ирсэн. Ингэснээр ЭҮНХ-ий бүрэн итгэлийг даасан жишиг улс болон, улс орныхоо эрх ашгийг ханган хамгаалах боломж нээгдсэн билээ. Эвсэлд үл нэгдэх, төвийг сахих хоёр нь агаар нэгэн болой. Иймийн учир олон арван жилийн төрийн замнал, уламжлалаа бодоод ч тэр төвийг сахих замыг сонгох нь зөвдөнө. Агуулгын хувьд идэвхтэй, хэлбэрийн хувьд хэрэгжээгүй энэ асуудлыг зөвхөн хэлбэржүүлэн баталгаажуулах үлджээ. Үүний тулд ард түмний өргөн дэмжлэг хэрэгтэй.

Ямар нэг цэргийн эвслийн гишүүн болсноор олон эрсдэл ирж болно. Терроризм, экстремизм, сепаратизмын эсрэг гэх олон улсын янз бүрийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцсоноор дээрх гурван аюулыг холдуулан хамгаалагдах бус, дөтлүүлэн хохирч мэдэх юм. Цөөхөн монголчууд бид элдэв зэвсэгт мөргөлдөөнд оролцон, улам цөөрч мэднэ. Харийн нөлөө ихэснэ. Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс бусад улсууд өөрсдийн үзэмжээр оролцон үймүүлэх үүд хаалга нээгдэнэ. Дэлхий дахинтай сөргөлдөн тусгаарлагдах, зожигрон хаалттай болохыг үгүйсгэхгүй. Глобал гаж туйлшралд татагдан сүйрч ч магадгүй. Урьдын гашуун туршлагаасаа сургамж авалгүй шинэ хүйтэн дайнд хөөрөөд байж боломгүй байна. Яаравчлан төвийг сахих алхмыг хийх хэрэгтэй болжээ. Тэгж байж л ардчилал, хүний эрх, тусгаар тогтнол, ҮАБ, бие даасан хөгжил дэвшил, тогтвортой байдал Монгол улсад цогцолно…

Өнөөдөр Монголын олон ард иргэд төвийг сахих бодлогыг дэмжиж байна. Монгол Улс байнга төвийг сахих бодлогыг ард нийтээрээ дэмжицгээе!

http://sonin.mn/news/politics-economy/58462

Би бол дэмжиж байна аа

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Mar.08.16 12:31 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Jul.13.02 1:34 pm
Posts: 24183
АНУ, НАТОгийн дайнлуу өнөөдөр хүртэл хэдэн цэргээ явуулж бсан байж үхсэн баасных нь "төвийг сахих" вэ дээ.


Top
   
PostPosted: Mar.08.16 4:03 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
NCA_D wrote:
АНУ, НАТОгийн дайнлуу өнөөдөр хүртэл хэдэн цэргээ явуулж бсан байж үхсэн баасных нь "төвийг сахих" вэ дээ.


tiim shuu. emhiig sahiulah neriin door yavuulsan bsan ch ene ni tuviig sahih bodlogoosoo uharch bna l gesen ug. odoo bolih heregtei. manai tserguud ochij hashaa manah hereg baihgui.


Top
   
PostPosted: Mar.09.16 2:27 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
mhmm tiim shu
toviig sahih nere hadgalaad uundee ch bas unench bsn n deer

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Apr.04.16 1:57 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2031
Location: Nothins that bad if it feels good
Aimahigtai hend n itgehiin bol


Attachments:
File comment: Medee
image.png
image.png [ 98.01 KiB | Viewed 1586 times ]

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT
Top
   
PostPosted: Apr.05.16 3:02 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
hehe Elbegdorj ni hen ch namaig shuumjleh erhtei geed hutsaad bna lee. shuumjlel, gutgeleg 2 bol shal oor oilgoltuud. gutgej bna geeguig bodohod Altanhuyag unen yarijee.

Elbegdorj, Dorligjaviig prokurooroor ochsonii daraagaas ATG-tai niileed mongiig ch hiij ehlesendee. ATG hereg uusgeed hereg ni prokuroor deer ireheeree mongo avaad haadag. mongo ogohgui bol shoron. ene 4 jil huviin company-uudiin huvid har darsan 4n jil bolson doo.

mongo hiihees gadna ooriin urid hondolsson hun buriig shorongoor ailgadag bolson.


Top
   
PostPosted: Apr.05.16 3:08 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5686
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Altanhuyag ES bhda ingej helsen bol demjih bailaa, odoo bol zvgeer l erh medlee aldchaaf chatsaga saviruulj bga amitan shig l haragdaj bnle, yostoi l nuguu uls turiin vhdel gdg ni bolson bh


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 693 posts ]  Go to page Previous 123 24 25 26 27 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited