#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.20.18 9:58 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 190 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 68 Next
Author Message
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Jul.14.09 8:47 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Харин жаахан зав мав болдоггүй баяр энээ тэрээ гээд. Хасар баяраллаа гэхдээ номноос шууд копи хэрэггүй байхаа хамгийн эхний пост дээр энэ сэдэвийн зориулалт байгаа.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Jul.17.09 12:20 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jan.26.09 9:02 pm
Posts: 575
Location: Munh huh tengeriin huchin dor...
1945 онд Германаас дорно зүг явж байсан цуваануудад нэн шинэ төрлийн зэвсэглэлийн загвар, суурь машин, эд ангиуд, хамгийн гол нь түрүүнд нь Гитлерийн цэргийн машиныг бүтээлцэж байсан шилдэг эрдэмтэн, инженер, мэргэжилтнүүд явжээ.
Хоёрдугаар дайн бас нэлээд хэдэн сар үргэлжилсэн бол, уг дайн холбоотнуудын ялалтаар биш, харин цөмийн сүйрлээр дуусч болох байжээ. «АиФ» сонины олж авсан шинэ баримт сэлт ийм дүгнэлт хийхэд хүргэж байна.
- Танай Гагарин, Саран дээр анх хөл тавьсан америкийн Армстронгийн аль аль нь германы техникийн суу билгийн ачаар амжилтад хүрсэн юм гэж ялагдсан рейхаас Зөвлөлт Холбоот Улс, АНУ-ын авч гарсан цэрэг-технологийн олзны баримтыг Оросын архивуудад судалж буй Москва дахь Германы түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Маттиас Уль хэлжээ.
1945 онд Германаас дорно зүг явж байсан цуваануудад нэн шинэ төрлийн зэвсэглэлийн загвар, суурь машин, эд ангиуд, хамгийн гол нь түрүүнд нь Гитлерийн цэргийн машины тулд ажиллаж байсан шилдэг мэргэжилтэн, инженер, мэргэжилтнүүд явж байжээ.
Дайн дуусахаас хоёр сарын өмнө 45 оны гуравдугаар сард Тюрингид цөмийн зэвсэг туршсан байна. Тагнуулын албаныхан Сталинд энэ тухай мэдээлж, мөн Германы учрыг мэдэх хүмүүс ч мэдээлж байжээ. Гуравдугаар рейхийн атомын бөмбөг мөн оны зун Хирошима, Нагасаки хотод хаясан америкийн бөмбөгнөөс хавьгүй жижиг байсан байна. Ийм жижигхэн байсан нь үхлийн зэвсгийг Гитлерийн гол гол дайсанд хүргэж чадах Фау-2 гэдэг баллистик пуужингийн цэнэгт хушуу гол зайгий нь эзлэснээс тэр ажээ.
Бөмбөгийг мөн тэр хавар туршиж, түүнийг харавсан болон атомын бөмбөг дэлбэлсэн тухай киног Маленков хүлээн авсан байна (зохих баримт Петербургийн нэг архиваас саяхан олджээ).
Бөмбөгний хүчин чадал нь тротилын эквивалентаар нэг тонноос илүүгүй байжээ. Германчууд хүчин чадлыг нь ихэсгэж чадах байсан уу? Хэлэхэд хэцүү, учир нь цэвэр уран болон хүнд ус хүрэлцэхгүй асуудал гарч байсан байна. Фашистууд энэ түүхий эдийг Норвегиас авч байсан бөгөөд гэхдээ англичуудын явуулсан хорлон сүйтгэх ажиллагаа Германы цөмийн салбарыг нэг ёсондоо өлсгөлөн байдалд байлгаж байжээ. Мөн Улаан арми болон өрнөдийн холбоотнуудын хаврын давшилт бөмбөгийг боловсронгуй болгох боломж олгоогүй байна.
Үүний зэрэгцээ цөмийн цэнэгийг Нью-Йоркт хүргэж чадах Фау-3 пуужин бүтээх ажил хийж байжээ. Германыг ялагдсаны дараа америкчууд германы пуужингийн ерөнхий зохион бүтээгч Вернер фон Брауныг эхлээд хорьж, дараа нь түүнийг АНУ-ын пуужин-сансрын хөтөлбөрийн тэргүүнээр тавьсан байна.

Фау-3 нь хоёр угсараатай байсан бөгөөд Фау-2-ын адил британийн арал төдийгүй, АНУ-ын нутагт хүрч чадах байжээ. Шинэ пуужингийн цэнэгт хушууны жин нь өмнөхийнхөөсөө мөн хавьгүй их байсан байна. Эльба мөрөнд дуулиантайгаар тэврэлдэн уулзсаны дараахан ЗСБНХУ, АНУ хоёр германы цэргийн шинжлэх ухааны шилдэг мэргэжилтнүүдийг олж авахын төлөө өрсөлдөж эхэлжээ. Хэрвээ америкчууд фон Брауныг авсан бол, зөвлөлтийн тал жолоодлогот пуужин дээр ажиллаж байсан аэродинамикийн мэргэжилтэн Вернер Альбринг; «Крупп» пүүсийн баллистикийн хэлтсийн удирдагч байсан Вольдемар Вольф зэрэг тийм шилдэг мэргэжилтнүүдийг олж авч амжсан байна. Зөвлөлт Холбоот Улс пуужингийн мэргэжилтнүүдээс гадна, цөмийн физикч Манфред фон Арденне, Густав Герц нарыг олж авчээ.
Ялагчдад хэрэгтэй эрдэмтэн, инженерүүдийг сонгож авахын тулд пуужингийн техник бүтээгч С.Королёв, В.Мишин, М.Тихонравов нарыг 1945 онд Германд томилон явуулсан байна. Ахлах дэслэгч Василий Харчев америкийн эзэгнэлийн бүсээс германы сайн мэргэжилтнүүдийг элсүүлж байсан бүлгийг тэргүүлж байжээ. Заримдаа хуарангуудын хамгаалагч нарыг хахуульдахын тулд олзны цаг болон «дэлхийн валют» болох орос архийг хэрэглэж, америкчууд өглөгч орос холбоотнуудын заасан тэр хүмүүсийг нь өгч байсан байна.
Пуужингийн техник, түүнчлэн цөмийн физик, радиотехник, оптик, химийн салбарт эрдэм шинжилгээний хү-рээлэнгийн сүлжээ байгуулах тухай нууц тогтоол 1946 оны тавдугаар сарын 13-нд ЗСБНХУ-д гарчээ. Энэ баримт бичгийн дагуу, Германы 7000 орчим мэргэжилтэн, тэдний гэр бүлийнхнийг ЗСБНХУ-д авчирсан байна. 1946 оны 10 дугаар сарын 22-ны хар үүрээр тэднийг сэрээж, аливаа эд зүйлс, гэрийн бүлийн гишүүд, эхнэр нь биш ч байлаа гэсэн, эмэгтэйчүүдийг хамт авч явахыг зөвшөөрөн, ЗСБНХУ руу явуулжээ. Нэг этгээд зантай эрдэмтэн өөрийн үржүүлэх дуртай байсан гэрийн тэжээмэл шувуудыг авч явахыг шаардаж, үүнийг нь ч биелүүлсэн байна.
Пуужингийн мэргэжилтнүүдийг урьд нь эзгүй зэлүүд байсан Городомля арлын Селигер нуурын дунд суурьшуулж, цөмийн мэргэжилтнүүдийг Сухумийн захын Агузера руу авч явжээ. Германчууд торны цаана сууж, ажиллаж, амьдардаг бү-сээс чөлөөтэй гарч явж чаддаггүй байсан хэдий ч, тэднийг цэргийн олзлогдогсод хэмээн хэлэх аргагүй байжээ. Сайн хоол (улс оронд картын системтэй байсан хэдий ч) идэж, зөвлөлтийн мэргэжил нэгтнүүдийгээ бодвол заримдаа илүү өндөр цалин авдаг байсан байна. Вольдемар Вольфын зиндааны эрдэмтэд сард 6000 рубль (М.Королёв шиг), Греттруп 4500 рубль, инженерүүд тус бүр 4000 рубль авч байжээ (харьцуулах үүднээс дурдахад Оросын зохион бүтээгч В.Мишин 2000 рубль авч байсан байна). Гэр бүлтэй германчуудад гурван өрөө байр өгчээ. Городомлиос тэднийг хажуу дахь Осташковын зах руу аваачиж, Москвагийн театр, музейнүүд үзүүлдэг байсан байна.
Улаан армийг ирэхээс өмнө фашистуудын зориуд устгасан Фау-2 пуужингийн үйлдвэрлэлийг Селигерт сэргээжээ. Германы мэргэжилтнүүдийг Зүүн Германд буцахыг зөвшөөрсөн 50-иад оны эх хүртэл тэд хэд хэдэн загварын пуужингийн зургийг гаргаж амжсан байна. Королёвын шаардсанаар зөвлөлтийн мэргэжилтнүүдийн төслийг үйлдвэрлэлд шилжүүлэхээр сонгон авч байсан нь үнэн хэдий ч, олон зүйлийг германы «өрсөлдөгч» нараас зээлдэж авчээ. Тухайлбал, одоо болтол «Союз», «Прогресс» хөлгийг тойрог замд гаргаж буй Оросын Р-7 пуужин Германы Г-5 пуужингаас бараг ялгагддаггүй байна. Зургаас герман бичээсийг арилгаж, оронд нь оросоор бичжээ.

Мэргэжилтний санаа бодол
Валерий Бурдаков, техникийн шинжлэх ухааны доктор, Москвагийн нисэхийн дээд сургуулийн профессор, пуужингийн хөдөлгүүрийн мэргэжилтэн:
- Пуужингийн техник, цөмийн технологийн аль алины хөгжилд германы мэргэжилтнүүд хувь нэмэр оруулсныг үгүйсгэх аргагүй. ХХ зууны эхний хагаст Германы шинжлэх ухаан, техник дэлхийн бусад орноос үнэхээр түрүүлж байсан. Цэргийн нэн шинэ технологийн хөгжилд шийдвэрлэх амжилт гаргахад нь германчуудад үнэндээ хэдхэн сар дутсан юм. Гэхдээ сансрыг эзэмшихэд ЗСБНХУ-ын олосон амжилт бол бүхэлдээ «олзны» мэргэжилтнүүдийн гавъяа мөн гэх нь хэтрүүлэг хэмээн би үздэг.
Эх сурвалж: http://montsame.mn/index.php?option=com ... ail&ne=376

_________________
Зориг эсхүрвэл ухаан эс хүрнэ


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Aug.01.09 12:52 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Магазин буюу дайз дээрх хээ түүний учир

АК-47
Image
М4а1
Image
Drum magazine
Image
Эдгээр хээг нэг найз маань ярьж байнаа. АК-47-н дайзны хээ үнэн тасархай харагддаг сүүлийн үейин дайзнууд шал балай дөрвөлжин хээтэй болчиж гэж байнаа. Яаж байгаам тэр чинь зориулалттайшдээ гэсэн чинь ямар юмны зориулалт байдаг юм гоёл гэж байна.
Дөрвөлжин хээтэй магазин хайхаас залхуурлаа энэ СВД-н магазин энэн шиг дөрвөлжин хээг хэлээд байгаам муухай гэж манай хүн.
Image
Тэхээр зэр зэвсэгт гоёл гэж юм байдаггүй. Цэрэг нисгэгч техникчид будаж мудаж шинээр элдэв юм зоодоггүй л юм бол. Энэ хээ ямар зориулалттай юм гэхээр нимгэн төмөрийг цохилт даралтаас үүдэн хонхойж доторхи сумны замыг бөглөн бууг гацхаас сэргийлсэн бүтэц юмаа. Чухал байгаа биз? Ингэж хонхойлгосоноор түүнд үйлчлэх деформацийн хүчийг өөрчилж байгаам. Түүнээс элдэв шалдав гоёл моёл биш. Сүүлийн үед бараг ихэнхи дайзууд ийм шоо хэлбэрийн товойлгосон хээтэй болсон. Бас нэг юм нэмээд хэлхэд манай хүн хэлж байна Герман аканы (МП-40-г хэлж байгаан) дайз шал тэнэг шулуун харин АК-нх гоё хагас нугаралттай гэж байна. Энэ бол бас л аргагүй орчин цагийн сумны урагш нарийссан бүтцэд шахагдаад тийм болж байгаан. Олон сумыг зэрэгцүүлэн өрвөл өөрийн эрхгүй дотогч дугуйрч эхлэнэ.

Энэ хээг хэргэлсэн хамгийн ойрийн жишээ бол төмөр торх байшд. (Поошиг)
Гурван ширхэг бүслүүр хээ байдагшд тэр байхгүй бол пивоны лааз шиг шалчийж ганц өшиглөхөд шаамийгаад унана.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Aug.01.09 9:23 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Dec.26.08 8:10 pm
Posts: 460
өөөөх би болхоор барихад гараас гулгахгүй зориулалттай юм байх гэж бодож байлаа

_________________
Хөрстөд Монголчууд эзэн


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Aug.02.09 1:32 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Jan.12.09 3:31 pm
Posts: 639
Location: Somewhere in UB
Бас нэрэл гялбаж ойхгүй тал байна. АК-47 гийн хайрцаг ангийн таг ямар ч хээгүй гөлгөр Харин АКМ болоод ирхээр хайрцаг ангийн таг нь дээр өгүүлсэн бүтцээр хийгдсэн байдаг штээ


Attachments:
big.jpg
big.jpg [ 90.81 KiB | Viewed 1602 times ]
609.jpg
609.jpg [ 46.87 KiB | Viewed 1602 times ]
Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Aug.04.09 2:11 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Jan.12.09 3:31 pm
Posts: 639
Location: Somewhere in UB
UN Secretary General Ban Ki-moon visited Mongolian troops training to take up UN peacekeeping assignments and
praised Mongolia's contributions to these efforts. At Hustai where he spent a night in a traditional ger and talked
to a traditional nomadic herder community about how they were meeting problems posed by the changing climate, he
gave the name "Peace" to a takhi (wild horse) colt presented to him.
Adressing the troops who will take up peacekeeping operations in Africa, the Secretary-General said, "At the United
Nations, we appreciate all Mongolian peacekeepers for your discipline, your international perspective and your
commitment to bringing peace and stability to war-torn countries, no matter what difficult conditions you may face."
He paid tribute to the two Mongolian peacekeepers who lost their lives while serving under the UN flag.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Aug.19.09 10:15 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Jun.09.04 3:40 pm
Posts: 6442
Suuliin ueiin ihenhi daiz huvantsar hiitstei bolj bgaa.

_________________
Canon EOS 60D 18-200 EF-S/IS


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Aug.21.09 5:13 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.08 12:15 am
Posts: 2049
Location: Germany
.


Last edited by HAZARD on Oct.18.09 7:45 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Aug.21.09 11:35 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.08 12:15 am
Posts: 2049
Location: Germany
өө нээрээ лууваан Сталинградад бүслэгдсэн армийг аврах оролдлого хийсэн Майнштайны үйл ажиллагааны тухай бичээч хө


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Aug.27.09 4:51 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Aug.15.06 3:10 pm
Posts: 2443
Location: 2 yortontsiin zaag deer.
Carrot wrote:
Магазин буюу дайз дээрх хээ түүний учир

АК-47
Image
М4а1
Image
Drum magazine
Image
Эдгээр хээг нэг найз маань ярьж байнаа. АК-47-н дайзны хээ үнэн тасархай харагддаг сүүлийн үейин дайзнууд шал балай дөрвөлжин хээтэй болчиж гэж байнаа. Яаж байгаам тэр чинь зориулалттайшдээ гэсэн чинь ямар юмны зориулалт байдаг юм гоёл гэж байна.
Дөрвөлжин хээтэй магазин хайхаас залхуурлаа энэ СВД-н магазин энэн шиг дөрвөлжин хээг хэлээд байгаам муухай гэж манай хүн.
Image
Тэхээр зэр зэвсэгт гоёл гэж юм байдаггүй. Цэрэг нисгэгч техникчид будаж мудаж шинээр элдэв юм зоодоггүй л юм бол. Энэ хээ ямар зориулалттай юм гэхээр нимгэн төмөрийг цохилт даралтаас үүдэн хонхойж доторхи сумны замыг бөглөн бууг гацхаас сэргийлсэн бүтэц юмаа. Чухал байгаа биз? Ингэж хонхойлгосоноор түүнд үйлчлэх деформацийн хүчийг өөрчилж байгаам. Түүнээс элдэв шалдав гоёл моёл биш. Сүүлийн үед бараг ихэнхи дайзууд ийм шоо хэлбэрийн товойлгосон хээтэй болсон. Бас нэг юм нэмээд хэлхэд манай хүн хэлж байна Герман аканы (МП-40-г хэлж байгаан) дайз шал тэнэг шулуун харин АК-нх гоё хагас нугаралттай гэж байна. Энэ бол бас л аргагүй орчин цагийн сумны урагш нарийссан бүтцэд шахагдаад тийм болж байгаан. Олон сумыг зэрэгцүүлэн өрвөл өөрийн эрхгүй дотогч дугуйрч эхлэнэ.

Энэ хээг хэргэлсэн хамгийн ойрийн жишээ бол төмөр торх байшд. (Поошиг)
Гурван ширхэг бүслүүр хээ байдагшд тэр байхгүй бол пивоны лааз шиг шалчийж ганц өшиглөхөд шаамийгаад унана.



аан одоо л ойлголоо :wd: :wd: :wd:

үнэхээр сонирхолтой сэдэв байна. өнөөдөр өдөржин сэдвийг чинь уншлаа. цаашдаа ч уншнааа.

_________________
bless my life


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Aug.27.09 4:53 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Aug.15.06 3:10 pm
Posts: 2443
Location: 2 yortontsiin zaag deer.
тэгээд үнэхээр сайн хүний сонирхол татхаар бичлэгтэй юм

_________________
bless my life


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Oct.21.09 7:57 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: May.23.02 8:39 pm
Posts: 630
Location: german
үргэлжэл яасан бэ?

_________________
mongolnet


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Oct.23.09 12:00 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Санал авнаа


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Oct.23.09 12:56 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
партизан, гиеррилла нарын талаар мөн их хүчтэй бага хүчээр үзэлцэх, тэдний зэвсэглэлт тактикын талаар гэсэн асуудал санал болгоё


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Oct.23.09 3:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
За тэгхээр жаахан ойлголтуудаасаа бичнээ. Партизан гэдэг маань өөрөө бараг л Guerrilla warfare (орчуулж чадсангүй)-н guerrilla гишүүдтэй адилхан гэхдээ арай жаахан онцлогтой юмаа. Анх хаана энэ нэр томъёог хэн хэрэглэж эхэлсэнийг мэдэхгүй юм байна. Партизанууд нь Guerrilla дайчдыг бодвол арай өөр дайсны эзлэгдсэн нутаг болон дайн бүхий нутагт голчлон энгийн ардууд дундаас бий болдог ба эсэргүүцэх хөдөлгөөн мөн боловч довтлогч улсын эсрэг бүрэн хэмжээний эсэргүүцэл үзүүлэн ялах боломжгүй юмаа. Ихэвчлэн засгийн газар болон ямар нэгэн албан ёсны цэргийн хүч зэргийн шууд удирдлага доор ажиллдаг. Тэдний ажиллгаа заавал жижиг хэмжээний хүчээр явагдах албагүй ба томоохон гэнэтийн довтолгоо болон армийн бүрэлдхүүнд багтан ажиллгаанд оролцох нь ч бий.

Guerrilla warfare гэдэг ойлголт анх Испанид Наполеоны үед анх хэрэглэгдсэн нэр томъёо боловч түүнээс хамаагүй эрт байсаар хэрэглэгдсээр ирсэн тактик гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Жижиг дайн гэсэн утгатай Испани үг гэнээ. Энэ тактик нь хамаагүй хүчирхэг том армийн эсрэг жижигхэн хөдөлгөөнт хүчээр янз бүрийн цохилт үзүүлэх тактик юмаа ерөнхийдөө. Партизан ч бай Guerrillero ч бай дайны үед албан ёсоор цэрэгт тооцогтддоггүй ба тэдний эдлэх эрх үүргийн алийг ч эдэлдэггүй. Ингэснээрээ аль аль талаасаа дайны хуулинд үл тохирох хэрцгийлэл хориглогдсон зэвсэглэлийг хэрэглэж дайны байдлыг улам хүндрүүлдэг. Хамгийн том төлөөс нь гэж ойлгож болно. Дэлхийн 2-р дайнд зүүн фронт партизануудаас болж улам ч хэрцгий болсон гэдэг. Мөн нутгийн ард иргэд дунд нуугддаг тэдэн дундаас бүрддэг зэргээрээ өөрийн эрсдэлийг улам нэмдэг. Партизануудын жижиг довтолгоонууд зарим үед энгин номхон ард иргэдрүү чиглэгдэх нь ч бий.

Партизаны дайн маань өөрөө Guerrilla warfare-н нэг төрөл маргаа байхгүй мөн. Тэд (партизанууд, ба Guerrilleros) бүгд энгийн ардууд алх хадуураар зэвсэглэж ангийн винтов олзны гар буу өмдөндөө чихсэн өвгөн мөвгөн гарууд гэж боддог бол үнэнээс хол тасарсан байна. Тэдний удирдлага (засгийн газар, арми) тэдний ашиг тусыг ихээр ашигладаг ба тусгай зааварлагч сургалт зэвсэг хэрэгсэл мэдээ мэдээллээр тогтмол хангаж байдаг. Дүрэмт хувцас ихэвчлэн өмсдөггүй ба энүүгээрээ ч ард иргэд дунд уусаж чаддаг дээрээс нь хөрөнгө мөнгө армийг бодвол маш бага зарцуулагдана. Тэдний ажиллгаа үүрэг асар их байна. Хорлон сүйтгэх ажиллгаанаас эхлээд жижиг том гэнэтийн дайралт, армийн зузаатгал, тагнуулын мэдээ цуглуулах гээд асар их. Дайны хуулийг дагадаггүйгээрээ улам ч чадварлаг хувьсах боломжтой болно.

Миний бодлоор тэдний тактикийг ерөнхийд нь 3 хувааж болох мэт санагдлаа.
1. Хорлон сүйтгэх үйл ажиллгаа
2. Шууд довтолгоонууд. (Отолт, гэнэтийн дайралт, assasination)
3. Террор тактик ашиглах
Эхнийх бол ойлгомжтой холбоо сүлжээ тасдах гэмтээх, зам гүүрийг ашиглалтааас гаргах хангамжын шугамыг таслах гэх мэтчилэн тоолж баршгүй.

Харин 2 дахь тактикыг ашиглахдаа Оргил гишүүний асууснаар бага хүчээр их хүчтэй тэмцэх аргуудыг маш өргөн ашиглана. Үүнд force multiplier гэдэг ойлголтыг эхлээд тайлбарлах нь зөв болвуу. Орчуулах гэж оролдвол хүчийг нэмэгдүүлэгч хүчин зүйлүүдийг хэлж байгаа юмаа. Энэ ойлголтод асар олон тактик аргууд багтдаг. Газар нутгийн байдлыг ашиглах, гэнэтийн довтолгоо хийх, отолтууд, таслан устгах scorched earth тактик хэрэглэх гэх мэтчилэн маш олон аргууд бий та бүхэн үүнийг бодож олж болох ба хэрэглэгдсэн түүхийг сонсоод л шууд force multiplier байна гэж мэдэх боломжтой энгийн ойлголт юм.

Scorched earth тактик гэхээр ямар тактик юм бэ гэхээр дайсны армийн урагшлан болон ухран явах замд ашиглаж болох бүхнийг зайлуулах устгах, усыг хордуулах худгийг дарж нуух тэр бүү хэл овоохой урц бүхнийг сүйтгэж нөхцөлийг хүнд болгох ба хангамжын цувааг байн байн тасалдуулж мөн туйлдсан армийн эмзэг хэсгүүдэд жижиг хүчээр гэнэт довтлон ухрах зэргээр буулгаж авдаг тактик юм. Үүнийг хэргэлсэн хамгийн алдартай жишээг би хувьдаа Наполеоны армийн эсрэг Оросын арми Кутузовын удирдлага доор хэргэлсэн гэж боддог. Хамаагүй хүчирхэг арми бараг 100% хүнээ алдаж хядуулж, өлсөж, хөлдөж, өвчилж, оргож, өөрсдөдөө цаазлуулж дуусчээ. Гэхдээ нэг ялгаа нь арми армийнхаа эсрэг ашигласан юм шүү.

Guerrilla warfare-н үед терроризм бараг үргэлж дагалддаг. Аймшигтайгаар тамлан цаазлахаас өгсүүлээд энгийн ард иргэдийг алж хядах хүртэл хэрэглэнэ. Энэ тактикийн өндөр үр ашигтай хэргэлсэн газруудын нэг бол яах аргагүй Чечень мөнөөс мөн. Энэ аргаараа тэд Орост эрх барих хүчний нэр хүндийг унагааж ард иргэдийн дургүйцэл бухимдлыг төрүүлж чадсанаар эхний дайнд бараг л ялалт байгуулж чадсан. Эрх баригчид энэ дайныг үргэлжлүүлэх нь ашгаасаа хор хөнөөл нь их гэж үзсэнээр дайныг зогсоож байжээ.

Guerrilla warfare өөрөө эсрэг талд үнэхээр хүндрэлтэй байдаг. Жижиг хөдөлгөөнт нэгтгэлүүд хямд боловч хөнөөлтэй зэвсэглэлээр зэвсэглэж бага эдийн засгаар өндөр хэмжээний хөнөөл үзүүлэх чадвартай байна. Их хөрөнгө зарсан бие бүрэлдхүүн өндөр өртөгтэй техник хэрэгсэлийг стингер пуужин барьсан бараг хөрөнгө зараагүй 2 гар сууж байгаал унагаачиж байгаам. Олж илрүүлхэд хүндрэлтэй оллоо гэхэд үнэ өртөг өндөртэйгээр устгана. Устгалаа гээд хэдэн зуун мянган партизан guerrilla fighter-уудыг хэзээ дуусгана гэхэвдээ. Тэгээд ч энэ дайны төрөл нь бараг улс орон болгон өөрийн гэсэн доктрине судалгаа аргачлалтай болж нарийссан мөн бас нэг онцлог нь ард иргэд болон бусад адил хөдөлгөөнүүдтэй нягт хамтран ажиллдаг. Гэхдээ Guerrilla warfare үргэлж амжилттай хэрэглэгдэнэ гэж байдаггүй мөн үүний эсрэг стратеги таткиткууд ч бий болсон. Guerrilla warfare-н амжилттай хэрэгжүүлэх хамгийн гол түлхүүр нөхцөл бол миний бодлоор хүн амийн асар их тоо хямд боловч үр дүнтэй зэвсэглэл юмаа. Vietcong-уудыг санаж байгаа биздээ? Хар мянгуулаа бараг өртөггүй шахам үхэж далд орсон ч бараг хамаагүй.

Ихээхэн хэсгүүд орхиж гээгдүүлсэн мэт санагдаад байна нэг л санаанд хүрсэнгүй бичлэг боллоо хүмүүс нэмж бичвэл баярлана шүү.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Oct.23.09 4:50 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.30.08 10:23 pm
Posts: 1905
Location: Casino Royale
harin ch ih sonirholtoi ym, tsaash dutuu orhison gej bodoj bui zuilsee urgeljluuleech

_________________
Quantum of Solace


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Oct.23.09 9:51 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
тэдэнтэй том, Conventional хүчнүүд тэмцэх талаар. Том Арми хүчин гиерилла хүчийг яавал саармагжуулж ашиггүй болгох вэ? Ямар тактикууд ажиллах вэ? энэ талаар юу гэж бодож байна.
Орчин үеийн Америкууд энэ тал дээр нэлээн тааруухан байх шиг байна.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Oct.25.09 10:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Яг албан ёсоор ашиглагддаг хэргэлдэг тийм эсрэг арга би мэдэхгүй юм зүгээр өөрийн бодлоороо бичлээ хө.
Тэгхээр Guerrilla warfare-эсрэг хамгийн эхэнд байх хамгийн үр дүнтэй арга бол маргаа байхгүй ийм нөхцөлд хүрхээс сэргийлэх замаар Guerrilla warfare-тай тулгарахгүй байх явдал мөнөөс мөн. Үүний тулд дайн эхлүүлэх маш сайн шалтгаан шалтаг аль аль нь байх ёстой. Мөн түүнчлэн хэвлэл мэдээлэл бусад бүх бололцоод аргуудаар тархи угаалтыг өндөр төвшинд хийж ард иргэдийн сэтгэлийг татах энэрэнгүй ёс суртхуунтай дайн хийх, тухайн улс яагаад ч эсрэг тэмцэх аргагүй дийлэхгүй гэсэн санааг давхар хавчуулах аргуудыг ашиглах хэрэгтэй. Мөн үүнээс гадна тагнуулын сүлжээг өндөрөөр ашиглан ямар нэгэн сөрөг нууц хөдөлгөөн багууллага бүлэг хүн байгаа эсэхийг байнга ажиглаж тасалдуулах, цэрэг зэвсэгийн хангамж үзүүлж болзошгүй улсуудыг төвийг сахьсан болж өгвөл өөрийн талд татан оруулах хэрэгтэй. Үүний тулд холбоо сүлбээ эдийн засгийн чадавхи түүнчлэн цэрэг зэвсэгээр сүрдүүлж ч болно. Мөн энэ ангилалд багтах улсуудыг аль болох төвийг сахьсан болгох болж өгвөл урвуулах ёстой. Олон улсын тавцанд зөвтгөх шалтгаан шахалт үзүүлэх ч шаардлагатай. Дайн эхэлхээс өмнө эсрэг хөдөлж болзошгүй эрх мэдэл, нөлөө бүхий хүмүүсийг хяналтандаа авч хэрэгтэй гэж үзвэл алах хүртэл арга хэмжээ авч болно.

Мөн улс дотроо хагаралтай бол үүнийг ашиглан аль нэг талыг өөртөө татан хүүхэлдэй болгон ашигласанаар нутгийн ард иргэдэд ядаж л өөрсдийнхөндөө идүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх. (Хүний нохой идхээр өөрийн нохой ид)

Энэ мэтчилэн Guerrilla warfare дэгдэхээс сэргийлэх аль болох багагах бага далайцтай болгоход чиглэх хэрэгтэй.
Энэ бүхнийг биелүүлхэд довтлогч улсын нэр хүнд нөлөө асар ихээр нөлөөтэй.

Нэгэнт Guerrilla warfare дэгдсэн тохиолдолд хэрхэн тэмцэх вэ? Энэ тал дээр асар олон аргачлал татктикууд байдаг. Мэддэгээсээ жагсаан бичвэл.

-Армийн нэгжүүдийн хооронд холбоо сүлбээг сайжруулах эмзэг цэгүүдийг багасгасанаар партизан, guerrilla fighter-уудыг ажилгүй болгох.

-Тэдний нэр хүндийг ард түмэнд унагааснаар нутгийн ардаас ирэх дэмжлэгийг таслан зогсоох энэ аргад тэдний өмнөөс ажиллгаа явуулан энгийн ард иргэдийг хохироох арга хэргэлсэн ч болно.

-Тэдний хянах газар нутгийг аль болох жижигсгэх нэгэн үргэлжилсэн биш болгох, амьдрах нөхцлөөр хүнд газарлуу шахах хэрэгтэй. Ингэснээр тэдний холбоо сүлбээ нарийн байж чадахгүй болж зохион байгуулалтаа алдан олон жижиг бүлгүүдэд хуваагдан үр дүнтэй ажиллгаа явуулах чадвар багасана.

-Хуучин партизан, guerrilla нарыг ашиглах тэднээс боломжит бүх мэдээллийг авах, эсрэг тулалдуулхад хэрэглэх мөн нутгийн ардуудаас замч зөвлөгч түүнчлэн дайчдыг босгох.

-Олон жил тэдэнтэй тэмцсэн өөрсдийнх нь дайсантай хамтрах. (Удаан байлдсан дайснууд бие биеээ сайн мэддэг болдог)

-Холбоо сүлжээг тасалдуулах хангамжын судлыг олж илрүүлэн тасдах. Энэ хэсэгт Колумбын босогчидод барьцаалагдсан 3 Америкийн airmen, Колумбын цагдаа нарыг ганц ч буу дугаргалгүй суллсан түүх санаанд орлоо. Төвтэйгээ холбоо барьдаг радио холбоог замаас нь сонсож олон хоногоор судалгаа хийснээр адилхан хоолойтой хүн орчины шум зэргийг яг адилхан дуурайснаар дээрээс ирэх тушаал мэтээр суллах тушаал буулгаж зэвсэггүй олон улсын байгууллагын гишүүдээр зүсээ хувилгасан хүмүүст хүлээлгүүлэн өгч чадсан толгой эргэм амжилт гаргаж байжээ.

-Удирдагчид нөлөө бүхий хүмүүсийг устгах.

За нэг иймэрхүү шивдээ нэмэх хүмүүс байвал нэмээрэй.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Oct.26.09 4:15 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
:wd:

-эдийн засгийн нөлөө тогтоох: Тэдний зэвсэг, хангамж авах орлого, тусламжыг бүрэн хаах.
Xөрш орноос тэр мөнгө зэвсэг орж ирдэг бол тэр хөрш оронтой гэрээ хийх.
(Иракийн зэвсэглэлийн ихэнх нь Иранаас ирдэг. Иранд Үйлдвэрлэв гэсэн тамгатай Их бууны сумнуудыг пуужингаар харвах нь Иракуудын гол зэвсэг болоод байгаа. Америкууд Ирантай муу учраас энийг яаж ч чадахгүй байгаа. Шулуухан байлдаж болохгүй, найрамдаж бас чадахгүй...)

-тагнуулын ажиллагаанд их мөнгө зарцуулах. Газар дээрээс ажиллах.
Ингэснээрээ хаанаас зэвсэглэлт, мөнгө ирэx зэргийг мэдэн зогсооно. Мэдээлэгчдийг урамшуулах нууц систем байгуулах.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслийг фронтоос хол байлгах. Цэргийн амь үрэгдсэн, шархадсан тоог өдөр болгон нэвтрүүлж хойно байх нутгийн ардуудын санааг үймүүлж дайн эсэргүүцэхийг болиулах.

-Нутгийн ардуудын хүндлэлийг олохын тулд сургууль барих, худаг ухах, нутаг орон хөгжүүлэх.

-Хамгийн ЧУХАЛ нь: Шаардлагагүй бол тийшээ анхнаасаа орохгүй байх.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Oct.26.09 12:09 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Jan.12.09 3:31 pm
Posts: 639
Location: Somewhere in UB
orgil09 wrote:
-Нутгийн ардуудын хүндлэлийг олохын тулд сургууль барих, худаг ухах, нутаг орон хөгжүүлэх.

Cimic groupe


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Oct.26.09 12:50 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Тэгээд бас энгийн армиас илүүтэйгээр тусгай хүчнүүдийг (special force) unconventional warfare-д ашигладаг юм билээ.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Nov.22.09 2:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
За энэ удаа энэ сэдэв дээрээ өөрөө юм бичих биш хэлэлцэх сэдэв хөндий гэж бодлоо. Орчин үейин цэрэг дайны ухагдхуун Монголд маань хэр хөгжиж байна вэ?

Тэхээр би энэ тал дээр бид ихээхэн хоцрогдмол явж байгаа гэж боддог. Жишээлбэл монгол хэлэнд цэрэг дайнд зайлшгүй хэрэгцээтэй зарим үг үгийн санд нь байдаггүй эсвэл байдгийг нь бид мэддэггүй. Эхлээд энэ үг нэр томъёо дээр жишээ авцгаан хэлэлцмээр санагдлаа.

-Deploy
-Paramilitary
-Doctrine
-Infiltration tactics
-Militia
гэх мэт үгүүд монголын үгийн санд ямар ойлголттой вэ? Энэ талаархи хэргэлдэг жишээ байна уу?

Энэ сэдэв маань Монгол дахь орчин цагийн цэрэг дайны ойлголт ухагдхууны хөгжил дэвшилийн талаар юм шүү түүнээс хэдэн үг орчуулж тавихдаа гол биш гэдгийг анхаарнуу!

За тэгээд хэлэлцээд байна даа


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Nov.23.09 11:42 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Jan.12.09 3:31 pm
Posts: 639
Location: Somewhere in UB
Doctrine: Номлол
Deploy: байрлах, дэлгэх
Militia: (civilians trained as soldiers but not part of the regular army) Яг энэ үгийг хэрэглэдэггүй. ОУ-д нээх хэрэглэгдэггүй. Reserve буюу irregular гэж томьёолдог. Бэлтгэл хүч, бэлтгэл офицер, цэргийн 1-р зэргийн үүрэгтэн
Paramilitary:(group of civilians organized to function like or to assist a military unit ) Манайхаар бол орон нутгийн зэвсэгт бүлэг гэж томъёолдог.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Nov.23.09 11:51 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Jan.12.09 3:31 pm
Posts: 639
Location: Somewhere in UB
infiltration tactics: (In warfare, infiltration tactics involve small, lightly-equipped infantry forces attacking enemy rear areas while bypassing enemy front line strongpoints and isolating them for attack by follow-up troops with heavier weapons.)
Жижиг бүлгийн маневрлан түйвээх байлдаан гэх юмуу даа


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Nov.24.09 12:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Энэ орчуулхад маш хэцүү ойлгомжгүй болж байгаа биз. Үнэхээр хэдэн жилээр хоцрогджээ. Анзаараад байхад зарим цэргийн хэллэгүүд сүр бараатай урт гэж жигтэйхэн энгийн яриа мэдээ зэргээр хэрэглэгддэггүй дутагдалтай байна монголд. Наад захын жишээ гэхэд л хүмүүс цөмийн зэвсэгийг yield гэдэг ойлголт байдаг энэ нь байлдааны толгойн тэсрэх үед гаргах чадалыг хэмждэг ойлголт гэтэл монголд зүгээр л тийм хүчтэй бөмбөг гэж ярьдаг. Ghost walk гэдэг ойлголт бас байдаг энэ нь цацраг идэвхит бодист хордсон боловч тэр дор нь үхүүлэхгүй хэсэг хугацааны дараа үхүүлэх чадалтай доз юм. Гэтэл монголд энэ үг тэр чигтээ байхгүй.

Electric ба information warfare гэж юу байдгийг мэддэг хүн ховорхон байх жишээтэй.
Тэр бүү хэл зарим хүмүүс цөмийн толгойн хүч их байх тусам хөнөөл ихтэй гэж боддог гэтэл орчин цагт тэр асар том том толгойнууд хоцрогдож nuclear carpet bombing гэдэг асар хөнөөлтэй тактик бий болоод удаж байна. Нэг зөөгч пуужинд олон цөмийн толгой байдаг бөгөөд хэсэг газрыг хамарч дэлбэрдэг байгаам. Precision ба carpet bombing гэдэг ойлголт монголд ер нь байна уу?


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Nov.24.09 1:57 pm 
Offline
¤ Powered by Music
User avatar

Joined: Mar.31.03 4:16 pm
Posts: 3847
Location: Out of this world...
Precision-ыг Оновчтой, carpet-ыг Хомроглон бөмбөгдөлт мэтээр орчуулж болох юм.

_________________
Хаа нэгтээ...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 190 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 68 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: NCA_D and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited