#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.18 11:03 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 190 posts ]  Go to page 1 2 3 4 58 Next
Author Message
 Post subject: Inside Stuff
PostPosted: Mar.11.09 1:39 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Цэрэг зэвсэг сонирхогчын нүдээр зарим түүхийг ажилгаад гадагш нь бичдэг сэдэв тавьчий гэж бодлоо. Цаг зав, бичих дур хүслээсээ шалтгаалан хэзээ ч бичиж магадгүй шүү.

Зиак эхний сэдэв: Юу хаанаас эхтэй вэ?
Дайн технологийг хурдасгадаг гэдэг үг байдаг. Дэлхийн хоёрдугаар дайн дэлхийн түүхэн дэх хамгийн олон улс оролцсон total war бөгөөд өрнөсөн газар нутаг үрэгдсэн хүн, байгал зэрэг сайн муу бүх талаар юуг ч дагуулахгүй том дайн байжээ. Тийм болхоор асар хүчтэй технологийн үсрэлт хийгдсэн 400 жилээр хурдасгасан ч гэдэг яг хэдэн жилээр юм яг таг мэдэх хүн байхгүй л дээ ирээдүйг хардаг биш. 400 жилээр хурдасгасан гэхээр хэрэв дэлхийн 2-р дайн болоогүй бол бид нар 400 жилийн өмнө очцон юм шиг амьдарна гэсэн үг биш шүү хө! Одоогийн хөгжилд хүрэх гэж 1930-аад оноос 400 жил зарцуулна л гэсэн үг шүү.

Миний бичих эхний сэдэв маань Нацист Германий технологийн судалгаанд төвлөрөх болно. Учир нь зэвсэг сонирхдоггүй хүмүүс Орос, Америк 2-г магтах их дуртай ялангуя Орос ах нараа хэтрүүлэн магтаж тасраагаад өөрсдөө агаар мандлаас тасраад өөрсдийн үүсгэсэн ертөнцөд очиж орхидог тал бий. Бас нэг залруулах юм бол Орос (Soviet Union) тийм ч цэвэрхэн амьтад биш юмаа зэрлэг балмад үйл ажиллгаагаар Нацист Германаас дутхааргүй байсан юмаа энийг хүсвэл дэлгэрүүлж уншина биз. Тархи угаалт гэх аймшигтай зүлд бид их өртсөн улс, тэгээд ч ялагдсан улс бол юу ч биш юуг нь ч дэлгэж болно хамгаалах нуух хүн байх биш, гуйвуулсан ч болдог. За хадуураад хусаж байна би Нацист Германийг сайлах гэсэнгүй зүгээр л бодит байдлийг бага ч болов хүмүүст хүргэхийг хүссэн юм шүү.

За бага хий чалчиж их баримт үзүүлий.Нацист Германаас эхтэй технологиудийг би шинээр олж мэдэх тусам гайхширдаг. Зэвсэгийн түүхэнд асар их хувь нэмэр оруулсан юм байна лээ. Дэлгэрүүлхийг хүсвэл өөрөө өөртөө санаа тавина биз.

-Анхны мөрнөөс буюу 1 болон 2 хүн ажиллуулах боломжтой танк сөнөөгч. Panzerfaust. Бүх адилхан зэвсэглэлийн эцэг. Оросууд хүртэл шууд хулгайлан өөрсдийнхийг бүтээсэн.
Image

-Анхны газраас агаарлуу харвах пуужин (Surface to air missile AKA SAM). Дагадаг болон дагадаггүй (Guided and Unguided) Хэд хэдэн загвар бий. Агаараас агаарлуу харвах пуужинг ч хүртэл бүтээхийг оролдож туршиж байсан судалгааг аль нэг улс олзолжээ.
Image

-Анхны мөрнөөс агаарын эсрэг харвах пуужин (Man-portable air-defense systems
АКА MANPADS) Fliegerfaust. Амжилтүй. Судалгаа болон туршилтийн төвшиндөө байсан. Зэвсэглэлд оруулж хүртэл үзсэн.
Image

-Анхны баллистик пуужин. Алдарт V2. V1 болон бусад пуужингийн загваруудыг дэлгэрүүлэн үзнэ үү үхсэн билдуузны чинь катюш. V2-н технологи тэр чигтээ NASA-н эхлэл байжээ.
Image

-Анхны хүнгүй нисэх онгоц (Unmanned). Анхы нарийвчлалтай пуужингийн урдирдлага. Судалгааны төвшиндөө.

-Анхны тийрэлтэт онгоц (Jet aircraft). Messerschmitt Me 262, Heinkel He 162 Болон бусда загварууд. Дайны эцэст бий болгосон нь дайнд нөлөөлж чадалгүй дуусчээ. Эсрэг талын нисгэгчидийн дунд шар ус хуруулдаг эд байсан гэдэг.
Image
Image

-Пулемёт-р давшиж буй дайсны цэргүүдийг үр дүнтэй устгах аргачлал. Жижигхэн боловч хамгийн үр дүнтэй одоо ч маш олон салбарт ашигладаг үйлдвэрлэлд хүртэл. Энэ аргачлалыг монголоор "хайчин гал" гэдэг байхаа. Зургаар үзүүлбэл хичнээн энгийн хичнээн агуу болхийг харж болно. Даан ч хайгаад олсонгүй.

-Анхны албан ёсны томоохон цөмийн энергийн судалгаа. Uranverein 1939 он. Америкийн Manhattan төсөл нь анхны цөмийн зэвсэгийн төсөл гэдгийг анхаараарай.

-U-boat буюу Unterseeboot шумбагч онгоцны хувьд цойлон гарсан гайхамшигт бүтээл байлаа. Түүний хурд, олон сараар аялах боломж зэвсэглэл тэр ч бүү хэл анхны шумбагч доторхи шүршүүр банн нь тухайн үедээ жинхэнэ гайхамшиг байлаа.
Image

-Анхны assault rifle Sturmgewehr 44. АК-47 үүнээс эхтэй ч гэлцдэг дотоод гадаад загвар нь маш төстэй. Жинхэнэ assault rifle байлаа.
Image

-Horten Ho 229 Жинхэнэ гайхамшигт төсөл. Дайны сүүлээр эхэлсэн дуусаагүй төсөл одоогийн стратегийн болон stealth онгоцнуудын жинхэнэ эцэг. Америкчуудын олз. Энэ технологи хэдэн онд ашиглагдаж эхэлсэн бол мэдээж нууц бидэнд хэзээ мэдэгдсэн билээ хүмүүс юу гэж хүлээж авлаа? Тэгхэд аль дээр хийж байсан эд байгаам.

Image
Image

За ёстой санаанд ч орж ирхээ байлаа хайхаас залхуурав. Эднээс гадна Нацист Германий асар олон төсөл судалгаануудыг тарааж авсан билээ Орос, Америк, Их Британи, Францууд. Муу нэрт бидний жигшдэг бөөнөөр хорих лагерт хүн дээр хийж байсан аймшигт туршилтуудын мэдээллүүд байна. Хэдий аймшигтай хүнлэг бус боловч шууд хүн дээр туршиж байсны улмаас асар их мэдээлэл богино хугацаанд цугларж чаджээ. Хэт өндрийн судалгаа гэх мэт. Хэт өндөрт хүний цус биен дотроо буцалдаг. Даралт багасахад буцлах температур багасдаг юм. 19'000 метрийн өндөрт ус 36,5 буюу биейин температурт буцалдаг. Үүнийг анх тэд л шууд судалж байжээ (Даралтын камерт). Үүнээс хамгаалхын тулд нисгэгчид pressure suit өмсдөг. Гэх мэтчилэн асар өргөн цар хүрээтэй зарим нь бүр солиотой ч гэж хэлхээр судалгаануудыг хийж байжээ. Дайны дараа америкт тусгай хөтөлбөрийн дагуу паспорт авж очсон эрдэмтэд хэрэв Нацист нам болон Гитлер дайны хэдхэн сараар сунгаж чадсан бол бид дэлхийг эзлэх байсан гэж мэдэгдэж байжээ. Дайны сүүлийн жил саруудад герман шалдаа бууж юуг ч санхүүжүүлж чадхаа байснаар барахгүй шившигээ тарин хүүхдүүдийг дайнд илгээж сантехникийн трубагаар мп-40 буугаа хийж байсан билээ. Эд л хамгийн анх их гүрэн гэж юу вэ, жинхэнэ гүрэн хэрхэн статусаа хадгалах вэ зэрэг мартагдашгүй аймшигт сургамжуудыг одоогийн их гүрнүүдэд нусгай бацаануудад зааж буй мэт зааж чадсан. Хэрцгий хүнлэг бус боловч жинхэнэ гайхамшигт зэвсэгүүдийн суурийг тавьсан. Зэвсэгт угаасаа хүнлэг чанар хэрэг ч байхгүй.

Гээд сүртэй үгээр энэ удаа дуусгачий дараагийн удаа: Зэвсэглэлээр хөөцөлдөх нь нүдэнд үл үзэгдэх дайн.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.11.09 1:46 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Нэмээд нэг линк тавьчий http://en.wikipedia.org/wiki/Wunderwaffe энэ wunderwaffe-н зарим төслүүд байна. Сонирхдог хүн байвал нэг бүрчлэн үзнэ биз. Энэ линкийн талаар нэг юм анхааруулхад википеди маань volunteer буюу сайн дурынхнанаар мэдээллээ хангадаг гэдгийг анхаараарай.

Энд хайчин галыг тайлбарлах гэж оролдов. Энэ аргыг яг юу гэдгийг нь мартаж орхиж монголоор хайчин гал гэдэг байх гэж таамаглав. Англиар ч мэдэхгүй болхоор гүүглээс аятайхан зураг хайж чадсангүй. Өөрөө хусчлаа.

Image
Image


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.12.09 8:19 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Dec.26.08 8:10 pm
Posts: 460
сайн сайн цааш нь үргэлжлүүлээд илүү сонирхолтой зүйл тавиад байгаарай
GOOD JOB

_________________
Хөрстөд Монголчууд эзэн


Top
   
 Post subject: 2nd
PostPosted: Mar.14.09 3:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Зэвсэглэлээр хөөцөлдөх нь нүдэнд үл үзэгдэх дайн
Зэвсэглэлээр хөөцөлдөх гэдэг ер нь юу вэ? Хүмүүсийн хэвлэл мэдээллээр зарлдаг шиг улс төрийн хийрхэл, төрийн толгойд гарсан явцуу бүлгийн атгаг философи, дээрэнгүй үзэл энээ тэрээ гэдэг бол бүгд шал худлаа улсын сүр цэрэгтээ гэдэг үг ч байдаг ердөөсөө улс гүрэн өөрийн халдашгүй тусгаар тогтносон байдлаа хадгалах ганц зайлшгүй арга нь цэрэг арми юм. Зэвсэглэлээр хөөцөлдөнө гэдэг чинь л тусгаар тогтносон байдлаа хадгалах аргаа сайжируулж байна аа л гэсэн үг. Мөнхийн дайсан гэж үгүй мөнхийн нөхөр гэж үгүй зөвхөн мөнхийн эрх ашиг л байдаг гэж хэн билээ нэг нөхөр овоо оноод хэлцэн байгаам.

Тэхээр энэ их чухал гэдгийг ойлгосон байх. Улс гүрнээ томсгох санаа зовохгүй амьдархыг хүсдэггүй ард иргэд гэж хаан ч байхгүй. Мөнхийн өөрдийн эрх ашгаа л бодоостой бараг л гарууд урдаа нэг нэг таваг хоол тавьчаад хутга бариад бие бие анаал болуул алаад хоолыг нь идчих гээл байна гэж төсөөлж болно. Зарим нь тэгээл элдэв юм сэтгэж эхлийшдээ нум сум хийгээл зарим нь түр зуур нэгдэж бариал. Ингээд яриад байвал бүтэхгүй юм байна. Би түүхэн үйл явдлуудыг болон зарим нэгэн сонирхолтой мэдээллүүдийг бичээд тайлбарлаад явбал та нарын нүд нээгдэнэ байх.

Great power гэдэг ойлголт байдаг энэ нь хүчтэй цэрэг армитай, нэр нөлөөний цар хүрээ асар том баян, үйлдвэрлэл шинжлэх ухаан хөгжсөн улс гүрнийг тодорхойлох статус юм. Жишээлбэл Герман болон английн хаант улсууд тухайн үедээ great powers-н тоонд ордог байлаа гэхдээ одоо бол биш л дээ. Харин одоо бүр super power гэдэг статус гарж ирсэн энэ нь great power-с нэг шат дээр дэлхий дээрхи янз бүрийн үйл явдалд чөлөөтэй нөлөөлж чаддаг, шинжлэх ухаан, цэрэг зэвсэг зэргээр толгойлох байр суурь эзэлдэг тэр ч бүү хэл хүчирхэг соёл урлагтай улсыг хэлнэ. 1944 онд анх энэ статусд АНУ, Их Британи, Орос (Soviet) 3 хүрч цоллогдож байжээ. Их Британи арай өөр байдлаар услаа байгуулж колониуддаа тусгаар тогтнол өгж энэ тэр энэ статусаас хасагдаад АНУ 1991 оны социалист Орос нуран унахад цор ганцаар үлдэж Omni power, Hyper power гэгдэж байсан боловч ардаас нь ОХУ гүйцэн ирж европ-н улсууд эрх ашгаа нэгтгэн европийн холбоог байгуулснаар 3 дахь super power болон гарж иржээ. Бас одоо энэ зуунд хятад (албаар "х" үсгийг жижгээр бичив), Энэтхэг 2 нэмэгдэнэ гэж байгаа.

Хүйтэн дайны үед 2 аврага Социалист Орос, АНУ 2 маань ерөнхийдөө дэлхийг 2 хуваачаад нууцхан байлдаж эхэлсэн. АНУ НАТО-г толгойлоод Орос Варшав-н гэрээний улсуудыг толгойлоод. Нөлөөгөө тогтоосон газруудыг харвал бараг л дэлхийг 2 хуваацан. Эндээс л хамгийн хурдацтай хүчтэй өршөөлгүй зэр зэвсгийн уралдаан урган гарчээ. Тэд ер нь юуг ч хийхээс буцахгүй байжээ ялангуя Орос учир нь их диктатуртай ард түмнээс юмыг нууж байгаад азаартсан ч ард түмэн нь хонь болхоор хамаагүй. Хоорондоо бол шууд байдлахгүй тэгвэл total war(улсад хамрагдах бүхнээрээ байлдах, аж үйлдвэр хөдөө аж ахуй юу байдын бүхнээ дайчилан байлдах) болчих гээл. 2 талд зэвсэг технологиор л илт даван гарах ганц арга үлджээ. Шууд байлдаж чадахгүй болхоороо proxy war (3-дагч улсаар байлдах) дэгдээнээ. Жишээлбэл Афганистан, Солонгос, Вьетнамын дайн зэрэг. Тэнд л жинхэнэ бие биенийхээ хүчийг битүүхэн шалгаж гарна. Тэр чинь нэг туслаад сүйд болоод байгаам биш 2 талаас танкуудаа зараал хооронд нь байлдуулаал аль нь сайн байна шалгаал буугаа үзээл онгоцоо тулалдуулаал. Гэхдээ мэдээж том хөзрүүдээ гаргахүй нууна. За тэгээд олон улсын усанд (international waters) шумбагчууд нь бие бие дагаал мөрдөөл аль нь нууц байгаагаа шалгана. Хуучны шумбагч хөдөлгүүрийн чимээнээс болоод ардаа байгааг сонсож чаддаггүй байсан болхоор энэ бие бие дагах хоббиноос crazy Ivan гэгдэх огцом сонин маньерврлан ар талаа шалгадаг арга хүртэл бий болсон. Хэрвээ тэгээгүй байсан бол байлдаан болход ар талаа шалгадаг арга гаргах гэж бас л цаг алдаж хохирол амсана. 1968 онд K-129 оросын баллистик пуужин бүхий шумбагч үл мэдэгдэх шалтгаанаар живжээ. Орсууд зарим талаар Америкаас хойно байсан болхоор хаана живснийг тодоройлж чадаагүй харин АНУ-н шумбагч нөгөөдхийг нь олчиж тэгээл нууцаар гаргаж авсан гэжаан янз бүрээр таамгалдаг Оросын тал болхоор хэд хэдэн цөмийн толгой, радиа холбооны нууцлал, хөлгийн тэмдэглэл, бусад шумбагчуудын байнгын эргүүл хийх байрлал төрөл зэвсэглэлийн талаархи мэдээлэл зэрэг асар чухал зүйлсийг гаргаж авсан гэж мэдэгэж байхад АНУ нээх сүртэй юм аваагүй гээд 2 талд далд далд санаатай мэдэгдлүүд хийжээ.

За бас нэг сонин зүйл бичий. Хойд болон Өмнөд Солонгос 2 улсыг аажмаар нэгтгэх оролдлого хийгдсээр ирсэн хийгдэж ч байгаа. Энэ одоогийн их хүчнүүдэд их ашиггүй учир нь Хойд Солонгос дэлхийд хүн хүчний тоогоор 4т орох армитай, цөмийн зэвсэглэлтэй, мөн Өмнөд Солонгос болон Японы нутгийг хамарж чадах пуужингуудтай тэдгээр нь химийн болон биологийн мөн цөмийн цэнэгтэй, харин Өмнөд солонгос нь 6д орох армитай эдийн засгаар дэлхийн гол гол улсуудын тоонд орно баян гэж жигтэйхэн, шинжлэх ухаан технологиор толгойлох байр суурьтай шууд л жижигхэн боловч хүчирхэн super power босоод ирчинэ. Тэхдээ их амжилтгүй байгаалдаа хойдууд нь өмнөдүүд болон америкуудыг ална гэцэн болхоор өмнөдүүд гараа дэлгээд угтаж чадахгүй. Америк болон Өмнөд Солонгос 2 их сонин харилцаатай хэдэн онд ч билээ Өмнөд Солонгост тусгаар тогнолыг нь өгсөн боловч бас ямар ч билээ нэг гэрээтэй Өмнөд Солонгос хүсэж байгаа цагт АНУ-н цэрэг арми тэндээ байрлана гэцэн. Хойдуудаасаа айгаад. Хойдууд нь асар нууцлаг хэрцгий нийгэмтэй энэ талаар дэлгэрүүлэн хайж уншвал их зүгээр шүү. Ялангуя бөөнөөр хорих лагерууд хүн дээр хийдэг туршилтууд гэх мэт аймшигт зүйлийн талаар. Хүмүүс нь өлсөж үхэж байхад цэрэг зэвсэгтээ байгаагаа шахдаг учир нь эрх баригчид нь хэдэн сая хүн өлсөж алаад тусгаар тогтнолоо хамгаалах нь илүү гэж үзжээ. Манайхан бас нэг иймэрхүү хэзээ ч хэн ч орж ирнэ гэсэн муу санаатай байвал таарна. Өмнөдүүд нь хэдэн тэрбүм доллар цус нэгтнүүдийнхээ амьдарлыг дээшлүүлэлээч гээд хойдууддаа цутгасан чинь тэрүүгээр нь цөмийн судалгаа хийчиж байгаан. Сулрах л юм бол дийлдэнэ гэсэн байнгын хардлагатай.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.14.09 4:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Энэ мэтчилэн улс орнууд ихэд ухамсартай хандан байнга бидэнд харагдахгүйгээр дайн хийж байдаг. Одоо өөр өөр хэлбэрт ихээр гарж ирсэн. Солонгос ерөнхийдөө их сул дорой түүхтэй сулбагар улс байсаар иржээ. Жижигхэн газраа хэд хэд хуваагдчихсан байн байн япон, монгол зэрэгт эзлэгдэнэ дайн байлдаанч биш байса. Харин одоо шинэ бодлогоор завсар зайгүй мэс засал хийлгэсэн хүн л тоглдог олон ангит киногоор бөмбөгдөж тэрэнд нь манайхан өртөж нийгмээрээ балран доройтож солонгосчуудыг шүтэж байх жишээтэй. Чухам л байлдаад тулааны урлагдаад энэ тэр.

НҮБ гэж юу юм бэ? гэхээр дэлхийн 2-р дайны дараа улсууд нэгдэн дахиж ийм юм болхоос сэргийлхээр нэгджээ. League of nations гэдэг байгууллагын суурин дээр байгуулагдсан. League of nations-г дэлхийн дайнаас сэргийлж чадаагүй гэж татан буулгажээ. Оролдлого хийсэн нь яагаав нөгөө Нацист Германий эсрэг зэрэг зэрэг дайн зарлаад өөрсдөө хусуулчдаг. Тийм болхоор бас дайн гэдэг чинь их ээдрээтэй ч юм шиг Ангол, Сиерра Лион, Судан, Этиоп эдрийг хархаар НҮБ хамаагүй ч юм шиг томчуул шатар нүүгээд байх шиг байгаан.

Цэрэг татлага(conscription) гээч эд сүүлийн үед их хоцрогдоод байгаа. Харин мэргэжлийн арми их дэлгэрээд байгаа. Учир нь татлагын цэргүүд мэргэжлийн цэргүүдээс чанраар муу, conscription байдаг улс орны нийгэмд их муу нөлөөлдөг гэжаан. Цэрэгт явснаар тэр хүн юмийг ойлгох чадвар муудаж, хүчээр шийдхийг эрхэмлэх, зан араншин хэрцгий болдог энээ тэрээ гээл байдийм шиг байгаан. Харин жижигхэн улсууд цэрэг татлага (эр хүн бүхэн цэрэг байх)-р л ер нь армиа хүчтэй байлгах ганц аргатай болхоор зарим газар энэ бүхэн зөв байгаад байхгүй. Хойд Солонгосын арми их алдартай conscription мөртлөө мэргэжлийн шахуу. Эр хүн 10 жил, эмэгтэйчүүд 7 жил алба хаана.

Одоо үед шилдэг зэвсэг гэж байхаа больсон харин тухайн байдалдаа шилдэг зохицсон зэвсэг арми гэж л байдаг болсон. Үүнээс үүдээд зэвсэг асар олон янз болцон. Жишээлбэл зөвхөн АК, эсвэл М4 карбинаар бүх газар байлдхаа больсон газар нутаг даалгаварын төрөл цаг агаараас хамааран өөр өөр тухайн нөхцөлд илүү зохицсон зэвсгээр байлдах нь зөв гэж тогтоогдсон. АНУ-н арми дэлхийн янз бүрийн бүсэд бэлтгэл хийдэг төрөл олон зэвсэгтэй энэ тал дээр толгой цохиж яваа.


За ингээд эцэст нь хэлхэд нүдээ нээцгээ юун сайн сайхан Орсууд хамгаалах монгол мөнхөд орших глобалчлал бидэнд харагдахгүйгээр цаадуул чинь нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцаж байна. Тэр элдэв шалдав холбоо молбоо(OPEC, G-8(Group of 8 одоо хэд ч болсон бүү мэд их найм гэж монголчууд буруу орчуулдаг) гэх мэт) ч худлаа зарим улсууд адил сонирхлын дагуу нэгдээд зөвхөн тэр сонирхолоо шийдвэрлэж байгаан юун найрамдаад бие биерүүгээ инээгээд суух. Ингээд дуусгы залхуу хүржийнэ гэж жигтэйхэн бодоод байсан би сэдвээ их буруу сонгочиж цэрэг зэвсэг сонирхогчын нүдээр дэлхийг харж байгаагаа бичих гээд зүтгээд мангартаад байгаам байна.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.17.09 1:02 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Jun.09.04 3:40 pm
Posts: 6442
Great 8 shd.

_________________
Canon EOS 60D 18-200 EF-S/IS


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.17.09 2:52 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Ugushd!


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.20.09 10:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Танк болон хуягалсан теникийн хуяг болон түүнийг нэвтлэх сумны технологи

Мэддэггүй хүмүүст танк болон хуяг техникийг устгахад зүгээр л тэсрэх бодистой толгой бүхий сумаар буудаал устгачдаг юм боддог тэгвэл тийм биш юмаа. Танк маань дайны асар чухал зэвсэгт тооцогдож ирсээр удлаа. Түүний хуягийг нэвтлэх болон нэвтрэшгүй хуягийг зохион бүтээх гэсэн 2 логикоос дуусашгүй гэж хэлж болох өрсөлдөөн урган гарчээ. За шууд мэддэг хэдээ бичиж эхлий.

-Танк сөнөөгч эхний үр дүнтэй сум. Энэ нь жижиг диаметртей сумаар хүчтэй, хурдтай буудаж хуяг нэвтлэх. Өөрөөр хэлбэл бага талбайд өндөр даралт үзүүлснээр сум хуягийг асар их кинетик энергээр нэвт цохих юм. Ийм жишээ зэвсэглэл гэвэл зөндөө жижиг их бууны хэмжээнээс өгсүүлээд нэг хүн буудаж болох буу хэлбэртэй хүртэл байсан. Жишээлбэл: Оросын PTRS-41
Image
Одоо энэ төрлийн зэвсэглэл үндсэндээ хоцрогдоод алга болсон. Бараг хэргэлдэггүй, хааяа нэг сайжруулсан загваруудыг бага хуяглагдсан техникийн эсрэг болон мэргэн буудагчид хэргэлдэг. Аа бас америкийн алдарт Avenger cannon байгаа юм байна. Бага зэрэг хадуураад Avenger-н талаар ярьхад USAF-n A -10 Thunderbolt II онгоцонд суурьлагдсан танкын эсрэг буу юм. Хуучны хуучны ч гэж дэлхийн анхны шүршдэг бууны загвартай (gattling gun) хуяг нэвтлэгч шатаагч сумаар шүршдэг би хувьдаа хамгийн их хурдтай шүршдэг гэж боддог (rate of fire). 4000+rpm! Авенжер зүгээр хоосон газарлуу буудхад тэсрэлт болж байгаа мэт харагддын байлээ. Асар олон сум бараг нэгэн зэрэг шороо үсэргэн тусахдаа тэгж харагддаг юм билээ (нүдээр үзээгүй болно). Tunderbolt онгоц нь өөрөө буудах үед нь бууны харих хүчнээс болж (recoil) хурд нь огцом буурдаг ийм л аймар эд.
Image

Энд дарж мангас бууг үзнэ үү.

-Тэгвэл хуяглалын хамгийн эхний сайжруулах алхам нь хайлшныхаа орцыг өөрчлөх замаар хатуу болгох болон sloping байлаа. Монголоор юу гэдэг юм болдоо мэддэг хүн байвал бичээд өгөөрэй. Налуу хуяг гэхиймүүдаа. Sloped armor гэж юу юм гэхээр зүгээр л танкын хэлбэрийг өөрчилж налуу болгох замаар хуягны зузааныг нэмэгдүүлж сумны чихлэлийг өөрчлөх чадвартай хуяг юм. Энэ арга ерөөсөө одоо бараг форм болсон. Орчин үейин айхтар сум пуужингууд хүртэл халтирах талтай гэж байгаа. Галтирцан галтирцан гээд нөгөө хошин яриа санаанд орчлоо.
Image

-Дараагийн танк сөнөөгч сум маань shaped charge гэх суут гэж хэлж болхоор санаа. Дэлхийн 2-р дайнд анх гарж ирсэн. Би нээрэн хэн зохиосон хаана хэн анх хэргэлснийг мэдэхгүй шүү тус болоод мэддэг хүн байвал бичнэ биз. Энэ арга нь конус хэлбэрийн металл (ихэвчлэн зэс) түүний ард байрлах тэсрэх бодис тэсрэхэд конус хэлбэрийн металл хайлмаг болж хуягийг нэвтлэх гэхүүмуудаа за ер нь зураг харуулы. Ашгүй хайгаад олдохгүй болхоор нь өөрөө хийгээд видео болгоод тэрийгээ gif зураг болгох нь гэж айгаад байсан олдчилоо.
Image
Image
Тэр урагшаа цацагдаж байгаа хайлмаг металл нь гол аюул нь жижигхээн нэвтлээд орчиж байгаан. Нээх сүртэй зад цохиод дэлбэлээд байхгүй тэхдээ гаднаас нь хархад бол танкын гадна талд том тэсрэлт харагдана л даа. Энэ их хорлонтой арга асар зузаан ган хуяг байгаад ч нэмэргүй. RPG (rocket propelled grenade launcher)-с харваал ямар ч танкыг бараг унагана дөө. Хэдэн саяын үнэтэй танк удаан бэлтгэсэн бие бүрэлдхүүн хямдхан базука барьсан сахалтай зэрлэг гарын гарт уначиж байгаан. Конусын хэмжээ, өнцөг, металл, тэсрэх бодисын чанар зэргээс шалтгаалан нэвтлэх чадвар янз бүр байна.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.20.09 11:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
-Дараагийн хуяг нэвтлэгч бол HESH (High explosive squash head) юм. За ёстой орчуулж мэдэхгүй юм байна туслаарай. Энэ нээх хачин аргаа хуяг нэвтлэгч гэхэд ч хэцүү нэвтлээд байх юм байхгүй. Нээх л сүртэй гадна талд нь тэсрэнэ гаднаа жоохоон хонхойвол хонхойно. Дотроо харин аймшигтай юм болийшд. Гадна талд нь наалдаад тэсрэх бодисоо ер нь пялх гэж наамагцаа тэсэлдэг гэж ойлгож болно. Хүчтэй тэсрэлтээс үүссэн долгион хуягны металл дотор аялсаар агаар металл 2-н зааг дээр ирхээрээ долгион нь ойгоод эргэхдээ анх үүсгэгдсэн ардаас нь ирж байсан долгионтой мөргөлдхөөрөө хэсэг металлийг салж дотогш нь асар хүчтэй шиднэ. Энэ нь бие бүрэлдхүүн болон эд ангийг устгана.
Image
Зураг дээр үзүүлснээс ялгаатай нь заавал ганц том хэсэг тасрах албагүй.

-Одоо хуяг асуудалд орсоон. Эдгээр аргуудын эсрэг хэд хэдэн аргууд бий болсон. Spaced armor их эртний түүхтэй юм билээ. Хэд хэдэн давхар дундаа завсартай хуяглал юм. Энэ нь Shaped Charge, HESH (Энэ 2 2уулаа High exlosive anti-tank ammunition(HEAT) ангилалд орно ) 2-г үндсэнд нь хамгалчиж байгаан HESH бол ойлгомжтой тасарсан металл дотоод давхаргуудыг мөргөөд зогсоно. Shaped charge ч бас ялгаагүй шахагдсан металл шахагдах орчин нь зөөлөн болоод ирхээр өөр чиглэлд тархан нарийн цэг дээр төвлөрсөн даралт нь сарнидаг. Энэ хуяг тэхдээ SABOT сумнуудын өмнө сөхрөнө.

-Sabot эсвэл Kinetic energy penetrator. Sabot гэж би ойлгоод байдаг өөр байж магадгүй энэ зүгээр нэг фирмийн үйлдвэрлдэг trademark байх магадлалтай шүү. Энэ нь танк их бууны гол төмрийн диаметрээс хамаагүй жижиг хэмжээтэй сум л даа. Smoothbore (бянтгүй, non rifled) гол төмрөөс буудахад их тохиромжтой. Гол төмрөөс жижиг болхоор гадна талаар нь илүү зайг дүүргэх төхөөрөмж заавал байдаг. Тэр нь гол төмрөө орхиж гарсны дараа салж унахаар хийгдсэн байна. Нэгэнт эргэлт авч чаддаггүй тул голцуу fin stabilized (залууртай далавч ч гэхиймүү) байна. Асар хатуу материалаар хийгдсэн асар хурдтай заримдаа өөрөө хатуу түлшээр нэмэлт хурд аван асар зузаан хуяг байсан ч нэвт цохин орох чадалтай байна. Үүнд түүний нарийхан бүтэц хурц үзүүр чухал үүрэгтэй өөрөөр хэлбэл даралдтыг жижиг талбайд төвлөрүүлж байна.
Image
Энд дарж арай өөр зураг үзнүү.
http://en.wikipedia.org/wiki/Sabot

Энэ ер нь үзчихэд илүүдэхгүйм байна. Эндээс сая харлаа гаднах салж унадаг хэсгийг sabot харин сумыг нь kinetic energy penetrator гэдэг юм байна. Муу shotgun-ы сумны гадарыг хүртэл sabot гэдийм байна.

-Дахиал эсрэг хуяг. Энэ удаа 2 аргыг нэг дор бичлээ. Учир нь энэ 2 хуяг одоо дэлхийд шилдэгт тооцогдож байгаа. Composite armor, ERA буюу Explosive reactive armor. Эхнийх нь янз бүрийн бид мэдхгүй нууц материалуудын давхар давхар үеээс тогтсон асар хатуу хуяг. Sabot хүртэл нэвт цохиж чадахгүй бутран унадаг тийм л ээмэр эд. Миний ойлгосноор нэг удаа л хамгаалаад хагарчихдаг ялтаснуудаас тогтдог юм шиг байна лээ нэмж судлахаас залхуурчлаа. Kinetic energy penetrator хүртэл чадахгүй гэхээр асар хатуу л байгаам даа. Алдарт Abrams, Challenger, Panter зэрэг хамгийн орчин цагийн танкууд chobham гэх английн алдарт combosite хуяглалтай. ERA болхоор энгийн тэсрэх бодистой үе хуяг дотор байна эсвэл жижиг дотроо тэсрэх бодис бүхий хавтангууд. Гаднаас ирсэн цохилтод өөдөөс нь тэсэрч ажиллдаг. Үндсэндээ дээр бичсэн бүх сумнуудыг хамгаалах чадалтай.
Image
Image

Бас хуучин загварын танкны гадна нэмж тавьж болдогоороо давуу талтай. Энэ загвар Tandem загварын сумыг хааж чадахгүй.

-Tandem warhead гэхээрээ толгой нь дотроо 2 болон түүнээс дээш хэсэгтэй тэр нь импактын өмнө задран нэг газраа дарааллан хэд хэд цохилт хийнэ гэсэн үг. Ингэснээр дээр дурьдсан хуяглалуудыг нэвтлэх боловч үнэтэй технологи нарийн болхоор түгээмэл биш.

Ингээд миний мэдэх бүх хуяглал болон түүний эсрэг ammunition дууслаа. Ирээдүйд бүр задарцгааж байгаа гэсэн сум хуягны гадаргад хүрхээс өмнө мэдрэн асар өндөр цахилгаанаар цохин агаарт уустал нь авдаг хуяг ч гэх шиг. 9мм сумнаас томгүй боловч smart буюу залуурт сум бүтээгдсэн түүгээр сумыг сумаар устгадаг болно ч гэх шиг. Миний сэдэв хүмүүст нэг л хүрэхгүй байх шиг байна даа хө.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.22.09 12:51 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Moderatoruud ni ene sedviig ustgachihna biz gazar avahgui sedev yum shig baina.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.22.09 2:26 am 
Offline
Гишvvн

Joined: Dec.02.07 3:54 pm
Posts: 2006
Zugeer sedev bna shdee :wd: . Tsaash ni urgeljluuleech


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.22.09 12:49 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Dec.26.08 8:10 pm
Posts: 460
маниус мэдэх юумгүй л уншаад байхгүй юу зүгээр өвгөөн үргэлжлүүл сонирхолтой байна :-D

_________________
Хөрстөд Монголчууд эзэн


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.23.09 6:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Дэлхийн 2-р дайн миний нүдээр

Дэлхийн хамгийн аймшигт хамгийн их цус асгаруулсан дайн болох дэлхийн 2-р дайн болон түүнийг тойрсон зарим зүйлсийн талаар сонирхон судалдгийн хувьд өөрийн дүгнэлтээ дэлгэхээр шийдлээ. Үнэнийг хэлхэд энэ сэдэв аврага том болхоор хэд хэд тасдан бичхээс өөр арга байхгүй юм байна.
Үүнд:
-Дайны өмнө, дайн эхлэх шалтгаан
-Дайны эхлэл
-Дайны явц жинхэнэ үнэн
-Түүхэн тулаанууд
-Дэлхийн 2-р дайныг тойрсон маргаан, нууцаас
-Дайны болон хүн төрлөгтөний эсрэг гэмт хэрэг дүгнэлт
-Дайны төгсгөл шалтгаан
-Шилдгийн шилдгүүд (Aces of the aces)
-Дайны нөлөө

Дайны өмнө, дайн эхлэх шалтгаан

Оттоманы эзэнт гүрэн, Австри-Унгарын эзэнт гүрэн болон Германы эзэнт гүрний дэгдээсэн дэлхийн нэгдүгээр дайнд ялагдсаны дараа Версалийн гэрээний дагуу Герман газар нутгаа үлэмж хэмжээнд алдаж, цэргийн хүч босгохыг хориглуулж нэр хүнд нөлөөгөө бүрэн алдаад байлаа. Энд дэлхийн нэгдүгээр дайнд 3-н гэрээний улсууд (Central Powers), Антантын гэрээний улсуудын (Entente, Allied powers) газрийн зургийг тавьлаа.

Image

Герман дахин хүчээ авч эхэлжээ Адольф Гитлер болон Германы Нацист нам удирдлагад гархтай зэрэгцэн Герман хүчтэй шинжлэх ухаан болон аж үйлдвэр хөдөө аж ахуйн хувьд ихээхэн хөгжсөн байлаа. Цэрэг арми нь ч бас томрон Версалийн гэрээг зарим газар зөрчих болжээ (Жишээлбэл Nurnberg Rally). Энэ үед Оросууд иргэний дайнд орж большевикууд удирдлагад гарж, Италид Муссолини хүчээ авч Германд анхаарал хандуулах сөхөө байхгүй байсан гэж хэлж болхоор байлаа. Ер нь улс орны хувь заяанд урдирдагч асар их нөлөөтэй байдаг. Нацист нам болон Гитлерийн үзэл санаа ерөнхийдөө ямар суурин дээр бий болсныг тайлбарлах нь зүйтэй болвуу. Герман улс аль Пруссын үеэс эхлэн асар дайнч стратегич зэргээрээ алдартай байлаа. Герман цустай хүн Хаант Орост цэрэг улс төрийн карерт амжилт үзүүлэх магадлал өндөртэй хүндлэл хүлээдэг гэх мэтчилэн тэд нэр нөлөө сайтай бардам байж дайн дэгдээгээд ялагдчихсан. Нэр төр нь хог дээр үсэрчихсэн улс оронд нь Европийн хужаа нар гэгдэх Еврейчүүд дүүрсэн, газар нутгаа алдаж дотоод асуудлаа хүртэл гадаад улсуудаар мэдүүлж байлаа. Нэг үгээр хэлбэл Герман хүний бухимдал төрөх цэгт хүрчихсэн. Дарлуулсан улсын иргэн хэзээ ч өөрийгөө хүн бишээр санан дарлуулж бардам зангаа гээсэн түүх байдаггүй. Энэ логикоос Нацист намын үзэл санаа Гитлер төрөн гарчээ. Гэхдээ тэдний философи ерөнхийдөө гажуудсан эрүүл бус байсан гэж би боддог. Энэ үзэл санаа дээд цэгтээ тулж өөрсдийгөө Арий үндэстэн гэж зарлав. (Арий үндэстэн гэж үндэстэний нэр биш эртний хэлээр анхдагч үндэстэн гэсэн үг болно (Aryan race)). Мөн хүн төрлөгтнийг сэтгэн бодох чадвар гадаад дотоод анатоми зэргээр нь ангилан хамгийн дээр нь Германик үндэстнийг(Скандинавын улсууд, Хойд Германик (Norse)) тавьж хамгийн доор нь Цыганууд, Славианууд, Еврейчүүдийг тавив. Ойлгохоор хэлхэд Еврейчүүд манайхаар бол хужаа нар байсныг санах хэрэгтэй. Тийм ч учраас тэр үед асар доорд үздэг байсан хар арьстнуудаас доор орсон биз. Ингээд яриад байвал зогсох арга алга Нацист Германы өвчтэй гэж хэлж болох экспедицүүд ба судалгаанууд гээд л. Ийм үндэстэйгээр тэд Европыг эзлэх Цахилгаан дайнаа(Blitz Krieg) эхлүүлэв.

Image

Image

Image

Image

Image

Дайны эхэнд Германы армийн ерөнхий бүтэц
-Waffen Нацист Германий арми
-Heer Манайхаар ардын арми гэхиймүүдаа
-Luftwaffe Нисэх хүчин (Air Force)
-Kriegsmarine Тэнгисийн флот.
-Waffen-SS. SS-н армийн салбар
-SS буюу Schutzstaffel (Protective squadron, Praetorian guard) Нацист намын шууд удирдлага доор байх тусгай нэгтгэл. Шилдэг цэргүүд хамгийн цэвэр цусны арийчууд. Volunteer SS (Оросууд хүртэл) гэж тэхдээ байсан нь тусдаа ойлголт.

Энэ дайнд зөвхөн Нацист Герман, Большевик Орос 2 л голчлон байлдсан гэвэл худлаа асар олон улсууд бүх great power статустай гүрнүүд дэлхий тэр чигтээ байлдсан гэхэд хилсдэхгүй. Мөн амссан хохирол ч гэсэн Орос, Нацист Герман 2-с гадна хятад гэхэд л 10+ сая энгийн ард иргэдээ алдаж байсан байх жишээтэй. Бидний дайнд оролцсоныг мэддэггүй 10 жилд заадаггүй байсан улсууд хүртэл сая сая хүнээ алдсан. Гэхдээ би голчлон Баруун Фронт буюу Европийн дайныг бичих болно.

Оролцогчид
Image


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.23.09 8:09 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Dec.26.08 8:10 pm
Posts: 460
:hi: үргэлжлэлийг нь хурдан андаа

_________________
Хөрстөд Монголчууд эзэн


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.25.09 9:51 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Дайны эхлэл
Герман алдагдсан газруудаа эргүүлэн нэгтгэж эхлэв, хүчтэй зэвсэглэн цэрэг татлага дээд цэгтээ хүрж бүх талаар Нацист-Герман дайнд бэлтгэж буй нь тодорхой болжээ. Энэ нь Европийн бүх улс гүрнийг айлгаж эхлэв. Элдэв шалдав харилцан туслалцах гэрээ бүхэл бүтэн колонио бэлэглэх замаар найрамдах зэргээр сэргийлэх арга хэмжээ авхаар оролдож гарчээ. Герман улаан цайм Версалийн гэрээг зорчиж уландаа гишгэсэн боловч League of nations (НҮБ-н өмнөх адил байгууллага) хэдэн захидал анхааруулга шидхээс өөр нөлөөлж чадахгүй байлаа. Ингсээр Австри-г нэгтгэж, Чехословакаас нилээн газар тасдан авсан ч нэг их нөлөө хаана ч гарсангүй. Харин жинхэнэ дайн 1939 онд Орос Герман 2 үл довтлолцох гэрээнд гарын үсэг зурцгааж мөн гэрээгээр Польш-г 2 хуваан эзлэхээр тохиролцон нэгэн зэрэг Польшийн 2 талаас орж эзлэн авснаар эхэлжээ. Энэ талаар харамсалтай нь бидэнд заадаггүй үзүүлдэггүй байж дээ.
Нацист Герман болон Социалист Оросын офицерууд Польшид
Image

Оросууд хядлага явуулж Польшийн роялистууд, лоялистууд бусад толгойгоо өндийлгөх гэж оролдогсодыг мөн цэргийн офицеруудийг цуглуулан нууцаар хороов.(Энэ хооронд Азид дайн аль хэдийнээ өрнөж байжээ)
Оросуудын нийгэм энэ үед жинхэнэ дарангуйлалын үнэн төрх болж ард түмнээс бүхнийг нууж цензүрддэг болж тархийг нь төгс угаачихаад байжээ.
Германд нацизмын нөлөөнд үндэсэрхэг үзэл дээд цэгтээ тулж, ижил хүйстнүүдийг үндсэнд нь устгачихсан, мэдрэл муутай хүмүүсийг устгаж тахир дутуу хүмүүс хүртэл таарсан ажил хийх ёстой болоод байсан бол Орсод социализм коммунизмын нэрэн доор дутхааргүй зүйл болж гажигтай гэмээр бодлогын дүнд алдаа завхрал гаран сая сая хүн өлсөж үхэж байнгын хэлмэгдлийн дарамттай болоод байлаа.

Үүнээс цааш ерөнхийд нь товчхон бичээд дараа нь тайлбарлаад явчий.
Герман Польшид нэвтэрмэгц League of nations-н гол гишүүд болох Англи, Франц бусад жижиг улсууд Германд дайн зарлсан боловч ямар ч үйлдэл хийсэнгүй зөвхөн амаар дайн зарлжээ.
Польшийн дараа Оросууд давран Латви, Литви Эстонийг сүрдүүлэн цэрэг хөдөлгөлгүй эзлэн авав. Харин Финльянд үүнээс татгалзсанаар 1939 оны 11 сард Оросууд Финльяндруу довтлон оржээ.(Winter war, Sovied-Finnish war) Үүнээс болж League of nations Оросыг бүрэлдхүүнээсээ хасав. Гэвч 3 сар үргэлжилсэн дайны үр дүнд Улаан Арми бүх талаар хэчнээн том байсан ч өндөр хохирол амсан ганц ч алхаж чадсангүй. 1940 онд 2 тал гэрээ байгуулж Финльянд хэсэг газар найр тавин өгснөөр Орсууд довтолгоогоо зогсоов. Энэ нь Улаан Армийг хичнээн сул байгааг Германд харуулж Гитлерийн итгэлийг бадраажээ. Энэ дайнд Оросууд ялагдсаны шалтгааныг хэлмэгдлийн дарамтаас армийн сэтгэл зүй унасан мөн бүх чадварлаг офицерууд, удирдлагаа хороосон зэргээр тайлбарлдаг.

За үүний дараа Герман цахилгаан дайны тактикаар сар хүрэхгүй хугацаанд Франц, Дани, Голланд (Нидерланд), Бельги зэрэг улсуудыг нэг их эсэргүүцэлтэй тулгаралгүй эзлэн авав. Францын эргээс Их Британитай агаар болон усаар байлдаж эхэлжээ, гэвч Германууд энэ удаа шууд тулгаран байлдсангүй голцуу усанд шумбагчидаараа хааж Роял Тэнгисийн хүчин(Royal Navy) болон тээврийн онгоцуудыг агнаж эхэлжээ.(Blockade)
Үүгээр европийн гол гол үйл явдлууд өнгөрч харин 1941оны 6 сарын 22ны өдөр Нацист Герман хамгийн том алдаагаа хийж Финльяндийн хамт Оросруу зарлаагүй дайн хийн нэвтрэн оржээ.
Энэ үед Германы хүн ам 70 орчим сая, Оросын хүн ам бусад холбоотныг оролцуулалгүйгээр 170 сая байсан. Орос бас хүчирхэг хангалттай ар талтай, аж үйлдвэр үнэгүй шахам ажиллах хүн хүчээр хангагдсан зэрэг нь Германаас ихэнхи талаараа давуу талтай болгож байсан. (Байсан байв байжээ гэдэг үгнээс залхсан ч өөр үг олж чаддаггүйээ)
Харин Финльянд Зөвлөлтийн эсрэг дайнд Вермахтаас асар их цэрэг зэвсэг зааварлагчын туслалцаа авсанч энэ дайнд дүлэгнэн бараг оролцохгүй талыг баримталж байснийг бодолцож үзэх хэрэгтэй тэдэнд хэрэгтэй зүйл нь өөрсдийнх нь тусгаар тогтнол өөр юу ч биш. Тэр ч бүү хэл тэд дайны сүүлээр Нацист Германд дайн зарлаж шийтгэлээс зайлхийж байжээ. Угаасаа мөнхийн нөхөрлөж явсан улс гүрэн гэж дэлхийд байдаггүй. Америк Орос 2 хүйтэн дайнаас өмнө чухам л хамсаатнууд явлаашд. Америк Англи 2 жинкэн найзууд, урд нь байлдаж л явлаа. Хэн ч хэзээ ч хэний ч найз биш цагаа тулбал. (Баахан улс төрдөв)
Дараа үргэлжлүүлий....


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.26.09 11:08 pm 
Offline
¤ Powered by Music
User avatar

Joined: Mar.31.03 4:16 pm
Posts: 3847
Location: Out of this world...
Их хөдөлмөр гаргаж бичсэн байна шүү. Сонирхолтой байна. Сонсож байгаагүй зүйлүүд ч их байна.

_________________
Хаа нэгтээ...


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.27.09 11:09 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Mar.27.09 11:04 pm
Posts: 174
tanii bichsen yumnuud mash ih taalagdlaa urgeljluulj ih yum bicheerei. germanuud chini 1930 aad ond orosuud tai nuuts geree baiguulj orosod orsdiin zer zevsgee uuldverleed tegsne huchirhegjingutee orosruu dairtsan bizde

_________________
Life goes on...


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.27.09 11:19 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Mar.27.09 11:04 pm
Posts: 174
ter nazistiin nisdeg tavag tegeed super human geed nuuts tosluudiin talaar medeelel oruuluul sonirholtoil bn

_________________
Life goes on...


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.29.09 2:45 am 
Offline
¤ Powered by Music
User avatar

Joined: Mar.31.03 4:16 pm
Posts: 3847
Location: Out of this world...
Үргэлжилийг нь хүлээсээр л...

_________________
Хаа нэгтээ...


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.29.09 5:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Дайны явц жинхэнэ үнэн
Ийнхүү Зөвлөлт Орос болон Нацист Германы хооронд дэлхийн хамгийн аймшигт дайн өрнөсөн билээ. Герман энэ үед хэд хэдэн газар зэрэг фронт нээн байлдаж байсан бол Оросууд ганц л баруун фронт дээр байлдаж байсан боловч гэнэтийн энэ довтолгоонд хамгаалалт хийхээс өөрөөр эхний үед сөрөг довтолгоо болон хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй байлаа. Герман асар амжилттай урагшилж үлэмж газарыг эзлэн авч Улаан Арми ихээхэн хохирол амсав. Германы Орос болон Европын энэ хэсгийг эзлэн авах ажиллгааны нэрийг Барбаросса гэж нууц нэрээр кодлсон байлаа. Энэ төлвөлгөөгөөр бол А-А шугам (Астрахань-Архангелск шугам) хүртэл оросыг эзлэн авсан байхад Орос үүрд өндийж чадахгүй тэр хүртэл довтлох л төлвөлгөөтэй байжээ. Гэвч энэ төлвөлгөө хэзээ ч биелэлээ олж чадаагүй. Энэ үндсэндээ бараг л 80%-н магадлалтай ялалт болох байжээ А-А шугамаас хойш томоохон хотууд байхгүй аж үйлдвэр хөдөө аж ахуйн нөөцгүй бараг хүнгүй шахам байжээ тэр үед. Үүний дараагаар хорвоогийн жамын дагуу Германы довтолгоо түр зогсов.
Image
Улаан Арми энэ хооронд бүх хэсэгт шинэчилэл хийн маневрлаж амжсанаар барахгүй тагнуулын асар үнэтэй амин чухал мэдээлэл болох Японы эзэнт гүрэн Оростой байлдахгүй болохыг мэдэж авав. Ингэснээр Владивосток болон алс дорнодоос үлэмж цэргийг татан авчирч фронт дээр төвлөрүүлэн сөрөг довтолгоо хийн Вермахтын хүчийг асар өргөн хүрээгээр ихээхэн түрж эргүүлэн алдсан нутгаа авч эхэлжээ. 1942 онд Герман фронтын шугамыг тогтворжуулж чадсан ч олигтой амжилтад хүрч чадахгүй л байлаа. Хэд хэдэн газар амжилттай Оросуудыг ухрааж байсан ч стратегийн хувьд ашиггүй нөлөө үзүүлж чадсангүй.
Image
Гэсэн ч Герман сэтгэлээр унасангүй учир нь тэд Оросын аймшигт өвөлд чирэгдэж маневрлах чадвар удааширснаар барахгүй Heer бараг л идэвхитэй дайнд орж үйл ажиллгаа явуулсангүй. Иймээс 1942 оны долоон сараас тэд жинхэнэ дараагийн довтолгоогоо эхлүүлэв энэ удаад тэдний гол зорилго нь стратеги болон сэтгэл зүйн асар чухал, асар чухалаар барахгүй тухайн цаг үейин хамгийн чухал Сталинград хотыг эзлэн авах явдал байжээ. Үүний зорилго нь Сталинградыг алдвал Оросуудын transport line ихээр гэмтэж зарим газарт ажиллгаагүй болсноор хангамжгүй армиуд амархан унана мөн энэ цэг нь Кавказын маш чухал нефть, нүүрсээр баялаг газрыг нээж өгөх байжээ. Дээрээс нь сэтгэл зүйн хувьд Улаан Арми өндөр хохирол амсах нь тодорхой удирдагчынхаа нэрээр нэрлэгдсэн асар чухал хотоо ч хамгаалж чадахгүй алдана гэдэг....
Image
Энэ цэг чухал байсныхаа хэрээр хамгийн цуст тулааныг бий болгож 2 талаас ойролцоогоор 2+ сая хүн үрэгдэж, орчин цагийн хамгийн хохиролтой хатуу ширүүн үнэтэй тулаан болон тэмдэглэгджээ.Оросуудын өвөлөөр хийсэн хэд хэдэн амжилттай ажиллгааны дүнд уг тулаанд Германууд бут цохигдон устгуулснаар барахгүй Сталинградаас ганц ч цэрэг эргэн Вермахтд ирээгүй. Германы хэд хэдэн арми энд газартай тэгшлүүлэн хорвоогоос арчигджээ. Энэ тулааныг turning point, turn of the tide хэмээдэг бөгөөд Герман хүн хүч, техник зэвсэглэл, сэтгэл санаа бүх зүйлээр асар өндөр хохирол амсаж тэдний ялагдлыг бодит үнэн болгожээ. Энэ тулааны талаар дараа дахиж гүнзгийрүүлэн бичих болно.
Image
Герман үүнээс хойш довтлох санаагаа бараг л бүрэн хаяв харин яаж амжилттай хамгаалах вэ? Бусад газарт нээсэн фронтууд өргөжихвий, өөр улсууд нэмж довтлох гэсэн айдсууд бараг л тэдний удирдагчидын зүүдэнд орж зүүн фронтыг хурдхан дуусгахаар тэмүүлж эхлэв. Тэдний сүүлчийн довтолгоо бол бидний нэрлэж заншсанаар Курскын цүлхэндэх тулаан юм. Герман талруу цүлхийн орж ирсэн энэ фронтын шугамыг тасдан тэгшилснээр хэд хэдэн стратегийн ашигтай байлаа. Үүнд: Армийн сэтгэл санааг өргөх гол нь фронтын шугамыг богиносгосоноор хамгаалалтаа чангатгах боломж олох мөн гэнэт довтолсноор Улаан Армид цохилт өгөх байсан ч Оросын алдарт тагнуулууд болон Германы бага зэрэг удааширсан зэргээс Оросууд энд асар ийх хүч төвлөрүүлэн хэд хэдэн давхар шугам байгуулан Вермахтыг бут цохиж чаджээ. Энэ тулааны үед жижиг талбайд бөөгнөрсөн 2 талын хүчнээс болж Прохоровка тосгоны дэргэдэх танкын тулаан зэрэг нягтралтай техникүүдийн тулаанууд болж өнгөрчээ.
Image
Энэ их сонин тулаануудаа ялсан мөртлөө ялагдсан гэхиймүү хаашайн Оросуудыг хядаад байсан мөрлөөл ялагдцан. Оросууд хэд дахин илүү хүчтэй сайн төлөвлөн угтсан боловч Германаас илүү хохирцон гэжаан. Тэхдээ хохирлоор ямар тулаан шийдэгдэх бишдээ.
Аз нь харьсан мэт Холбоотнууд Нормандид бууж тал талаасаа идүүлсэн Герман зайлшгүй ялагдлаа хүлээн арга тасарч байлаа.
Image
Хөө за эндээс хойш Оросууд дан амжилттай дарааллсан зөндөө ажиллгааг явуулж хамгийн сүүлд Берлиний тулаанаар Германыг буулган авч зарим хотуудад марш алхаагаар орж чөлөөлөөд эргээд Япон болон түүний хүүхэлдэйн засаглалт Манж-Го улсыг бут цохин үндсэндээ 2-р дайн төгсжээ.
Image

Бидэнд заадаг байсан шиг энэ дайнд Оросыг зөв зүгээр гэмгүй сууж байхад нь сульдаатай Герман цэргүүд шоргоолж мэт тооны давуу орж ирсэнийг нь Оросын уурхайчин ажилчин дархан мужаан нүсэр биетэй лаг залуус тооны дутуу хүнд нөхцөлд байсан ч үл тоомсорлон бараг гараараа нам цохин ялсан биш юмаа. Энэ дайнд Орос хамаагүй давуу байсан гэж баттай хэлж чадна бүх чухал тулаануудад дан Оросын хүн техникийн хол давуугаар байлдаж байжээ. Бас нэг сонин юм ярьхад Оросууд 3лсан гэрээнд нэгдэхийг оролдож Германы хамтаар Европийг эзлэх сонирхолтой байсан юм шүү дээ дайны өмнө. Мөн тэд өөрсдийн булаан эзлэлтээ дайны өмнө ч явуулж байснаа социалист найрамдал, өөрсдийнх нь хүсэлтээр тусалсан, Германаас хамгаалж байна нэрийдлээр булж бидний нүднээс нуухыг оролдож байж.

Дараагийн бичлэгүүдээс жинхэнэ сонирхолтой баримтууд болон мэдэхгүй хүний нүд нээгдэх хэсэг эхэлж байгааг мэдэгдий.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Mar.30.09 1:31 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Dec.26.08 8:10 pm
Posts: 460
quick :angel:

_________________
Хөрстөд Монголчууд эзэн


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.02.09 6:38 pm 
Offline
¤ Powered by Music
User avatar

Joined: Mar.31.03 4:16 pm
Posts: 3847
Location: Out of this world...
Лууван минь үргэлжил нь яасан бэ хө? Хүлээгээд л байгаа шүү. Их гоё сонирхолтой хэлбэрээр бичдэг шүү.

_________________
Хаа нэгтээ...


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.02.09 8:37 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jan.26.09 9:02 pm
Posts: 575
Location: Munh huh tengeriin huchin dor...
Urgeljleliig n huleeseer l...

_________________
Зориг эсхүрвэл ухаан эс хүрнэ


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.03.09 8:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Түүхэн тулаануудаас
Сталинградын тулаан
Зүүн фронт(бидний хувьд баруун фронт зүүн фронт бол тогтсон формал нэр учир энүүгээр явна) буюу Зөвлөлт Орос (Soviet) Нацист-Германы хооронд өрнөсөн фронт дэлхийн хоёрдугаар дайны хамгийн хатуу ширүүн фронт байсан. Иймээс асар олон түүхэн ач холбогдолтой аймшигтай тэмдэглүүштэй тулаанууд болсон. Эдгээрийн их олон нь түүхийн хуудаснаа бичигдэж чадалгүй дайны самуун цагт дарагдан алга болжээ. Эдгээрээс хадгалагдан бидний цаг үед ирсэн зарим тулаануудаас хамгийн түрүүн Сталинград (Одоогийн Волгоград) хотын төлөөх тулаан хамгийн түрүүн санаанд орж ирж байна. Зиак эхлээд хэдэн он сар тоо баримт нэг газраас харжаад бичээдхий. 1942 оны 7-р сарын 17-с 1943 оны 2 сарын 2ны хооронд өрнөсөн бөгөөд 2 талаас 2 сая орчим хүн үрэгдсэний дотор Оросын асар олон энгийн ард иргэд байжээ.

Энэ Сталинградыг эзлэх бол Германы "Blau" ажиллгааны нэг хэсэг бөгөөд зорилго нь кавказын газрын тосыг өөртөө авснаар Герман баяжиж харин Орос газрын тосгүй болж ялагдах байв. Мөн ижил мөрний усан замыг хааснаар Оросын зарим хэсэгт хангамж тасрах байлаа. Нэг сонин юм бичхэд Герман Сталинградыг бүхэлд нь эзэлж авч чадалгүй байсаар дуусжээ.
Image
Германы 6-р арми гэж бичсэн байна уг нь энд хэд хэдэн арми байсан бөгөөд бүгд асар нэр хүндтэй армиуд байжээ. Жаахан байхад хар цагаан Орос кинон дээр ханцуйгаа шамлсан Герман цэргүүд гардагшдээ буугаа нээх хайнга барьцан. Тэд бол 37 оноос хойш байлдаж ирсэн 18тангуудын хажууд бие хаа сэтгэл санаа нь жигдэрсэн жинхэнэ цэргүүд юм. Оросууд ч тэднийг дутуу үнэлэж байгаагүймаа.

Германчууд энэ хотыг эхэндээ асар амжилттай бөмбөгдөж (2-р дайны түүхэн дэх томоохон бөмбөгдөлтүүдын нэг) их буугаар бөмбөгдсөн нь энгийн номхон ард иргэд мянга мянгаараа үрэгдхэд хүргэжээ. Энэ бөмбөгдөлт артилерийн галын дараа хотын чухал обьектууд ихээр сүйрчээ.(Бөмбөгдөлтийн зорилго!)
Сталинградын цахилгаан станц
Image
Германы энэ ажиллгааны дүнд хотод цэвэр ус тасарч тог бол яриад ч хэрэггүй болжээ. Германууд өөрсдийн булшныхаа нэг чулууг ингэж тавьж байгаам. Нилээд амжилттайгаар хотруу давшин орж байлдаан тэр чигтээ хотын тулаанд шилжив.(Urban warfare) Сталин лүндэн буулгаж хотоос бүх хэрэгцээт зүйлсыг зөөж гаргав, хоол хүнсний бүх нөөц, үйлдвэрүүд юу байдын бүхнийг зөөж харин хүмүүсийг үлдээв. Энэ хэрцгий тушаалын үр дүнд энэ хотын ард иргэд ихээр хэлмэгдэн өлсөж, хөлдөж, бөмбөгдүүлж, Герман цэргүүдэд алуулах нь алуулж бие бие алах нь алж Орос цэргүүдэд ч алуулжээ. Энэ бүх энгийн ард иргэдийн хохирлыг 100% Германд тохов. Энэ тушаалын цаад учир нь энэ энгийн ард иргэдийг хотод түгжин үхэн тэмцүүлснээр Германыг сульдуулах, ард иргэд Улаан Армийнханд ухуулга суртал болгон Германчуудыг хядлага үйлдсэн хүний үнэрүй мэтээр харагдуулан цэргүүдийн байлдах чадварыг өсгөх байжээ. Хотод одоо хэдхэн чухал үйлдвэрүүдийг үлдээжээ үүнд Т34-н үйлдвэр болон зэвсгийн үйлдвэр бусад хэрэг болхуйц завод цехүүд. Шууд байлдааны үед танк, зэвсгүүдийг засварлан буцаан илгээж байжээ. Германууд зэвсэглсэн ард иргэд, эмэгтэй батальон зэрэгтэй тулгаран гайхаж Оросуудыг арга тасарсан хөгийн арга хэрэглэж байгаад бүр ч гайхширав. Учир нь тэд Улаан Армийг хүчтэй байгааг мэдэж байжээ.
Image
Image
Image
Ийнхүү хөгшид хүүхдүүд хүртэл ажил хийж бүх хүн байлдаж Германыг сульдуулж чадсанаар барахгүй хотыг Оросын сөрөг довтолгоо хүртэл бүрэн эзлүүлэлгүй байлгаж чаджээ. Ингсээр өвөлтэй золгон жинхэнэ хархны дайн гэгддэг хот доторхи өвөрмөц тулаан залгав. Энэ үед Оросууд бусад газруудаар сөрөг довтолгоонд орон Германыг ухраасан боловч хамгийн өндөр төвлрөлтэй бас шилдэг цэгүүд бүхий Сталинградын армиудтай шууд байлдхаас татгалзан бусад газраар түрснээр Орос талруу цүлхийн орж ирсэн халаасыг үүсгэн дараа нь үүнийгээ хялбарханаар хаан хүүдийлэх мэт бүслэн бүх хангамжаас нь тасалснаар сульдуулан туйлдуулж чаджээ. Энэ ялагдалын дараа Гитлер хайртай армиудаа аврахын тулд арга тасарсан хэдэн амжилтгүй довтолгоо хийгээд сүүлд нь асар олон онгоцуудаар агаарын гүүр байгуулж хангамжыг хүргэх тушаал буулгасанаар асар олон үнэтэй ачааны болон бөмбөгдөгч онгоцуудыг бага зэрэг өөрчилөн хангамж зэвсгээр дүүргэн хөөргөсөн ч Оросууд хэд хэдэн давхар онгоц эсэргүүцэх шугамаар бүгдийг нь унагав. Герман ялагдал дээрээ нэмж үлэмж хэмжээний онгоц удаан бэлтгэгдсэн бие бүрэлдхүүн бараа зэвсгээ алдав.
Image
Ингэснээр Оросын аймшигт өршөөлгүй өвөлөөр асар олон цэргүүд өлсөж хөлдөж, өвчин тахлаар үхэв. Enemy at the Gates гээд кинон дээр Германууд тасархай хангамжтай шоколад, лаазалсан мах зэргээр нөгөө хүүхдийг хуурж, цэвэр хувцаслан оройн зоог барьж байгаа харагддаг(Шилдгийн шилдгүүд хэсэгт Зайцев-н талаар бичнэ). Тийм юм байхгүй юм шүү. Үхсэний чинь оройн зоог сахлаа ч хусаж чадахгүй хирэндээ баригдсан өлсөглөн цэргүүд болж хувирав. Хархны дайн гэгддэг энэ үе амьдийн там байсан гэдэг Оросын мэргэн буучид, милитиа-н довтолгоо, булан бүр давхар бүрт отох Оросын зэвсэглсэн ардууд, өлсөглөн, даагдашгүй өвөл, бие бие нууцаар идэх Оросуудын амьдрал гэх мэтчилэн тоочвол барахгүй.
Ингсээр эцсийн Оросын сөрөг довтолгоо эхлэв. Хэд дахин давуу цэрэг, онгоц, танк өөрөө явагч их буу өөр юу байж болох бүхнээ тэнд овоолоод довтолжээ. Энэ аймшигт тулаанд Герман цэргүүд ч чадвараа харуулж бууж өгөхгүй үхэн тэмцэлдэж хамгийн хатуу ширүүн тулаан болгожээ. Хотыг эзлээд дуусчихсан байхад нэг давхараас нөгөө давхарын төлөө тулалдаж, Герман пулемётчид өөрсдийгөө гинжилж байсан гэдэг.(Өөрөө айсны улмаас ухрахгүй сумаа дуустал тулалдад үхэх гэж) Энэ тулаанд оролцсон Орос цэргүүдийн ярианаас бол тэсрэлтийн дуу чичиргээ зогсолтгүй үргэлжилж тогтмол ийм байдалд байснаар дотор муухайрж, өдөр шөнөө ялгахгүй болох газар дээрээ галзуурах, паниканд орон өөрсдийнхөнөө буудах гэх мэтчилэн төсөөлшгүй юм болсон юм шиг байгаан.
Image
Image
Image
Ийнхүү цөөн танктай онгоцгүй шахам Германы 6-р арми болон бусад армиуд мөн Итали, Руминь, Польш анги нэгтгэлүүд газартайгаа тэгшлүүлэн 90'000 гаруй хүн олзлогдсоны дотор удирдагчид Генералууд, Хамгийн өндөр цолтой Generalfeldmarschall(Фельдмаршал) Friedrich Paulus хүртэл бууж өгөв. Энэ их хүүхэн шиг арчаагүй нөхөр. Түүнийг армитайгаа ялагдхыг мэдсэний дараа Гитлер дээд цол болох Generalfeldmarschall цолоор шагнажээ. Түүнийг жинхэнэ эр цэрэг учраас амиа хорлоно гэж боджээ. Ингэснээр Прусс, Германы түүхэнд ганц ч generalfeldmarschall дайсны гарт үрэгдэж, олслогдож байгаагүй бардам түүхийг баталгаажуулна гэж итгэсэн гэдэг. Гэтэл Friedrich Paulus бууж өгснөөр барахгүй би Австрийн бага даргын төлөө өөрийгөө буудахгүй гэжээ. Тэр ч бүү хэл Зөвлөлт Оросуудаас чацга алдатлаа айж тэдний мэдэлд байдаг Нацизм, Фашизм, Гитлерийг эсэргүүцэх Германуудаас бүрдсэн байгууллагын дуу хоолой болжээ. Үүгээр барахгүй Ньюренбергийн шүүх хурал дээр шүүгдэгч Германы лидерүүдийг эгцлэн ширтэж чадахгүй Оросын талаас оролцож эсрэг мэдүүлэг өгчээ. Германы хэд хэдэн томчуул хатуу үг чулууджээ, бүр хэн билээ нэг нөхөр чиний төлөө Германы зуу зуун мянган (нийт хохирол энэ тулаанд Герман талаас 800'000+)шилдэг эрс амь хайргүй тэмцэн үхэж байхад чи урваагүй гэжүү чи тэнд олзлогдсон амь үрэгдсэн ээж аав хүүхэд хань ижилүүдэд нь юу гэж хэлмээр байна гэхэд тэрээр жишимчгүй олзлогдсон 100'000 орчим цэргүүд зөв зүгээр байгөө удахгүй гэр гэртээ очино гэж залжээ. Гэтэл тэднээс 5000 хүн л бүүр сүүлд буцаж очсон гэдэг. (Бууны ноход л биз тэд нь, тийм биш байсан ч хүний сүг) Хэдхэн долоо хоногийн дотор тэднийг устгажээ.
Image
Өнөөх Paulus
Image
Үхсэн Герман цэргүүд
Image
Image
Image
Image
Image
Энд би аль болох тоо баримт бага тавьлаа хэн ч тэрийг олоод үзчиж болно биз. 2 сая хүн байлдан үрэгдэх гэдэг хичнээн аймаар болхыг төсөөлж байгаа байлгүй дээ. Үүнээс гадна энд Германы талд мянга мянган Орос, Руминь, Польш, Итали, Казак бусад эрс байлдан үрэгджээ. Энэ их ширүүн болсноороо давтагдаагүй тулаан. Берлиний хамгаалалт тулаанд бас асар олон хүн үрэгдсэн ч Оросууд хядсаар дууссан бол энд аль аль талаасаа эцсийн цусаа дуустал үхэн тулалджээ.

Бидэнд зааж сургаснаар Оросууд алингаа алдцан дундаа буутай муутай гардаг бол худлаа юм шүү дайны самуун цагт аль аль талдаа хатуу хэцүү бол байх л юм, бага зэрэг хангамж дутуу байх явдал эхэн үед байсан л байх. Гэхдээ Оросууд анх 41 онд алингаа алдцан техниктэй, буу муу муутай, өнгөлөн далдлах хувцас нь мангар том навч зурцан эдэр байсан бол 42 оны сүүлээр эрс хувирч өвлийн цагаан хувцас сайн зэвсэглэлтэй болж шаал өөр болсон. Эхний үед тэд онгоцгүй шахам байсан бол сүүлд нь онгоцоор Германыг дарж алхаар болсоншд. За нэг иймэрхүү урам өгсөн хүмүүст баяраллаа. Уг нь хэлэлцвэл их зүгээр юмсан.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.04.09 2:00 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
DnZ wrote:
tanii bichsen yumnuud mash ih taalagdlaa urgeljluulj ih yum bicheerei. germanuud chini 1930 aad ond orosuud tai nuuts geree baiguulj orosod orsdiin zer zevsgee uuldverleed tegsne huchirhegjingutee orosruu dairtsan bizde

Тийм юм болоогүй, мэддэггүй хүмүүс ингээд нээх амархан толгойгоо угаалгачидын.


Top
   
 Post subject: Re: Inside Stuff
PostPosted: Apr.04.09 3:06 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Mar.26.08 12:19 am
Posts: 373
Location: Mongolia
unen sonitholtoi tsaash ni bicheed bgarai, chinii ene bichlegiin helber chini nadad ih taalagdaad bga shu.

bi bas WW2-iin talaar neleen unshij l bsan, gehdee unshsan yumaa bichej chadaggui zolig bgama hehe.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 190 posts ]  Go to page 1 2 3 4 58 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited