#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.18 1:31 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1402 posts ]  Go to page Previous 150 51 52 53 54 Next
Author Message
PostPosted: Feb.02.15 1:47 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.22.03 1:45 am
Posts: 4595
Location: On-Execution
Ingej l zasaglaliin xyamralaas niigmiin setgelgeenii xyamral turun garch baigaam daa.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Top
   
PostPosted: Feb.02.15 9:47 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн

Joined: Jan.20.14 11:50 am
Posts: 1753
хөгжил яах бэ утаанаас эхлээд салмаар байнаа Эх орончид оо,
Мундаг ногоон дэлхийтэй хайртай залуусаа. Ямар 100 сая хүн амтай бээжин биш дээ арай ч дээ нэээрээ


Top
   
PostPosted: Feb.02.15 9:51 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн

Joined: Jan.20.14 11:50 am
Posts: 1753
энэ түүхий нүүрс шатаадаг чинь ганц утаа гаргадаг бишэшдээ

Агаарт хүнд металууд цацахаас гадна хөрсний бохирдол гэдэг аймшигтай гамшиг бас бий шүү дээ. өө бас ногоон дэлхийг маань нарны гамма цацрагаас хамгаалдаг нөгөө озоны даварга чинь бас гэмтээд байгаа шдээ.


Top
   
PostPosted: Feb.02.15 10:41 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jul.05.12 5:52 pm
Posts: 202
Location: GMT+8
Allergic Jet wrote:
хөгжил яах бэ утаанаас эхлээд салмаар байнаа Эх орончид оо,
Мундаг ногоон дэлхийтэй хайртай залуусаа. Ямар 100 сая хүн амтай бээжин биш дээ арай ч дээ нэээрээ

Зам дахиад жоохон өргөтгөөд түгжрээг багасгавал машинаас хамааралтай утаа арай гайгүй болох байх (хаашдаа метро тавих байлгүй дээ)
Харин тэр хотын захаар байгаа гэр хороололыг одоо яадагшуу юм бол доо. Эхний удаадаа ядаж цахилгааны шугам татаж өгөөд тэр нүүрс/мод түлэлтийн болиулвал дээр баймаар юм, өвөлдөө хөлдөөд үхчих юм бол уу, уул нь ч тоо биш чанар чухал баймаар юм.


Top
   
PostPosted: Feb.02.15 11:13 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Nov.15.14 6:10 pm
Posts: 38
Sorry shu. deed hunii id g harahaar ineed hureed baihiin. Yagshdee yaridag morio gedeg ug sanagdaad. Yalguun saaral, tsavidar heer, sartai buural geed morinii zus sanaand orj ireed


Top
   
PostPosted: Feb.06.15 12:51 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн

Joined: Jan.20.14 11:50 am
Posts: 1753
машины утаа яах бэ асуудал биш, түүхий нүүрс чинь жинхэнэ асуудал.


Top
   
PostPosted: Jun.30.15 2:25 am 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.20.12 8:05 pm
Posts: 351
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагт...
Газ

_________________
Copyright © 2012 - 2013. desmond


Top
   
PostPosted: Jun.30.15 12:01 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.22.03 1:45 am
Posts: 4595
Location: On-Execution
Ger xoroolliinxoo nuursnii utaatai temtseed l suuj baixiin biz dee. Aimaar tom asuudal shiideel. Aguu ix uil xereg shuu ene neeree.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Top
   
PostPosted: Jun.30.15 12:11 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.22.03 1:45 am
Posts: 4595
Location: On-Execution
Mongol ulsiin xugjiliig yaaj udaashruulax ve? Bi "ex oronch" xun.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Top
   
PostPosted: Jun.30.15 12:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16617
Таван толгойн байгалийн хийгээ аль болох түргэн ашиглаж утаанаасаа сал

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jun.30.15 2:10 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7905
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
setgelgeenii uurchult heregtei bna
ard tumen zaluu ueiin bolovsrol iq-d anhaarah hergetei
hogjihod dood tal n 20 jil
shine ue heregtei bna

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Jul.02.15 8:22 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5679
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Er ni bol hugjii gevel ard tvmnee hugjvvleh heregtei, yaj ve gevel tsetserlegt hvvhdiig hudlaa heldeggvi, hentei ch eyldeg zuulun haritsdag bolgoj surgah heregtei, 1-12 angiin hoorond mongol ulsiin vndsen huuliig jil bvr zaaj tarhind ni gvn nevchvvleh heregtei, tgj baij 18 hvreed huulia meddeg, ulsaa deedeldeg, busdiig hvndeldeg tiim hvvhdvvd turch garch irne,


Top
   
PostPosted: Jul.02.15 9:45 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Dec.30.05 1:57 am
Posts: 4311
Location: DAFUQ
Дор бүрнээ л сайн хөдөлмөрөлцгөө ядаж залхууралгүй энд хэдэн пост оруулж бай л даа :P :)))))))))))))))))))))))

_________________
Доор ертөнц эргэнэ


Top
   
PostPosted: Jul.02.15 9:48 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.10.15 12:06 pm
Posts: 1643
Location: Партизаны штаб
IQ г тогтоох тодорхойлох ажлыг хийх хэрэгтэй, их дээд сургуулийн тэтгэлэгт IQ харгалздаг болгох хэрэгтэй.

_________________
Амьдралын партизан


Top
   
PostPosted: Jul.04.15 11:21 am 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.22.03 1:45 am
Posts: 4595
Location: On-Execution
Zugeer l "xugjuulexgui baixaa" bolitsgoochix. Ayandaa uuruu xugjchix geed baigaa yum ug ni.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Top
   
PostPosted: Jul.26.15 6:32 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Dec.06.05 11:46 pm
Posts: 6537
Location: солгой СИСТЕМ
like

_________________
www.oims.mn


Top
   
PostPosted: Sep.12.15 12:46 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Aug.30.10 5:52 pm
Posts: 375
Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.ЖАНЦАННОРОВ: Манайд хаан байна, хатан байна, ноёд байна. Харин Сатай шиг сайд алга

Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.ЖАНЦАННОРОВ: Манайд хаан байна, хатан байна, ноёд байна. Харин Сатай шиг сайд алга
2015
Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровтой эрх зүйн сэдвээр хөөрөлдөв.
-Төр улсыг эрэлхэг цэргүүдээс гадна эрдэм чадалтай хуульчид хамгаалдаг гэж Францын нэгэн төрийн зүтгэлтэн, нэртэй хуульч бичсэн байх юм. Энэ үнэн үү. Үнэн бол Монголын хуульчид эх орноо хэрхэн хамгаалж байгаа бол?
-Энэ үнэн үү гэж асууж байна. Үнэн гэдэг үг нь ч, үйл нь ч харьцангуй ойлголт. Тэгэхээр Монголын хуульчид эх орноо хамгаалж чадаж байна уу гэдэг ойлголт ч харьцангуй ойлголт болж хувирна. Үнэн яагаад харьцангуй байдаг вэ гэхээр бид нийгэм гэж нэг юм байгуулж байна. Байгуулж байгаа тэр нийгэмд нь эрхэм дээд зорилго гэж байна. Тэр эрхэм зорилгоо үнэн гэж ухаарч байх шиг.
Эрхэм зорилгынхоо тухай ярьж байна гэдэг үнэний тухай ярьж байна гэсэн үг. Эдийн баримжаатай ч гэнэ үү, өрсөлдөөний ч гэнэ үү манай нийгмийн үнэн нь юу байна вэ. Чингис хаанаар авч үзье. Өнгөрсөн зуунд Чингис хаан эзлэн түрэмгийлэгч байв. Тэр бол үнэн нь. Чингис хааныг магтсан нь үнэнд нийцэхгүй байх жишээтэй. Өнөөдөр харин Чингис хаан дэлхийг аврагчдын нэг, дэлхийг төгөлдөржүүлэгчдийн нэг, дэлхийг даяаршуулагчдын нэг болсон. Чингис хааныг эзлэн түрэмгийлэгч, харгис нөхөр байсан гэвэл үнэнд нийцэхгүй.
Тэгэхээр үнэн өөрөө харьцангуй байгаа биз.
Бид яг ямар идеал буюу орь хүслэн дээр тулгуурлаж ямар нийгэм байгуулах гээд байгаа юм бэ гэдэгтэй хуульчдыг холбож үзэхээс өөр аргагүй. Манай хуульчид өөрсдийн сонгож авсан парламентат ёсны засаглалтай ийм нийгэмд шударга байж чадаж байна уу, энэ нийгмийнхээ үнэнд нийцэж явж чадаж байна уу гэдгээс их зүйл шалтгаална. Социализм өөрийн орь хүслэнтэй байсан. Түүнтэй харьцуулах юм бол нэг дүр зураг гарна. Мөн одоогийн капиталист маягийнхтай харьцуулах юм бол бас нэг өөр дүр зураг гарна. Бид оюун санааны хувьд нэг нийгмээс нөгөөд шилжих шилжилтийн үедээ байна. Хуучин нийгмийн орь хүслэнгээсээ бүрэн салж чадаагүй, шинэ нийгмийн орь хүслэнгээ бүрэн ухаарч чадаагүй яваад байна.
Ийм нөхцөлд хуульчид шилжилтийн үеийн эх орноо хамгаалагчид учраас тэдэнд алдаж байгаа, онож байгаа, болж бүтэж байгаа, болж бүтэхгүй байгаа бүхэн байгаа. Энэ бол дан хуульчид гэлтгүй урлаг соёлынхонд ч, улстөрчдөд ч байгаа зүйл. Энэ үеийн хүмүүс байгуулах гэж байгаа нийгмийнхээ орь хүслэнд итгэл үнэмшилтэй болсон цагт л шилжилт дуусна. Харин тэр цагт хуульчид эх орноо хэрхэн хамгаалж чадаж байна уу, үгүй юу тухай ярьж болно.
-Төр бол хоосон чанар гэж ярьдаг, хэлдэг. Тэгвэл төрийн мөн чанар нь юу вэ, таныхаар…?
-Төрийн тухай философийн хэд хэдэн том суурь ойлголт байна. Материаллаг зүйл дээр тулгуурласан, хоосон чанар дээр тулгуурласан, суртахуун дээр тулгуурласан гэхчилэн. Философийн утгаар нь асууж байгаа бол би нарийн ширийн юм хэлж чадахгүй. Аа харин төр гэж юу юм бэ гэдэг тухай бол ярьж болно. Улс гүрэн гэж хил тогтоогдоод ирэхээр хамтаараа ямар нэгэн хэмжээгээр амьдрах хэрэгтэй болно. Оршин тогтнох хэрэгтэй болж байгаа юм. Оршин тогтнохын тулд хоорондоо тоглоомын дүрмээ тохирох хэрэгтэй. Тоглоомын дүрэм дотор хүмүүсийн хуваарь гарч ирнэ.
Шатраар жишээлье л дээ. Би хүү болох юм уу, эсвэл тэрэг, тэмээ болох юм уу гэдгээ тохирох хэрэгтэй. Тэгээд тохирсон, тохирсон зүйлээ л хийнэ. Би хөгжмөө зохиогоод, та сэтгүүлчээ хийгээд амьдрах жишээтэй. Тэгэхээр төр бол бодитой байгаа зүйл. Бид өөрсдөө бий болгосон зүйл. Төрийн үүрэг тодорхой. Бид бүгд нийлээд ийм орь хүслэнтэйгээр ийм нийгэм рүү явья аа гэсэн тоглоомыг дүрэмжүүлж зохицуулж байгаа үйлчилгээний газар. Нэг үгээр бидний зарц гэж ойлгож болно.
Төрд байгаа хүмүүс бусдад үлгэр болдог, бидний байгуулах гээд байгаа нийгмийн орь хүслэнгийн амьд жишээнүүд байх ёстой. Тийм сайд шиг байх юмсан, УИХ-ын тийм гишүүн шиг байх юмсан, ийм хуульч шиг болох юмсан… гэдэг бодлыг нийгэмд бий болгох ёстой. Би хэвлэлээр хааяа хашгираад байдаг даа. “Таминь ээ, төрөө барьдаг нь төрөө барья, морио уядаг нь морио уяья аа гээд байдаг чинь энэ санаа. Төрийн ёс зүй гэж байна. Хуульчийн ёс зүйтэй адил. Төрийн хүний хэлэхгүй хориотой үг гэж байна. Үлгэр байх учраас. Өмсдөг зүүдэг нь ч бас хэмжээ хязгаартай.
УИХ-ын гишүүн байхдаа би Монгол-Солонгосын парламентийн бүлгийн дарга байв. Солонгосын парламентийн гишүүд Солонгосын дундаж иргэдийн өмсдөг хувцасны үнээс илүү үнэтэй костюм өмсөх эрх байхгүй. Тэгж харагдаж болдоггүй. Тийм журам дүрэмтэй. Төр самуун бус байх нь тэдний ёс зүйтэй холбоотой.
-Хуулийн заалтын агуулга, язгуур мөн чанарыг тайлбарлаж чаддаг хүнийг л хуульч гэнэ гэж нэгэн эрхэм хэлжээ. Харин таныхаар хуульч гэж чухам ямар хүнийг хэлэх вэ?
-Минийхээр Америкийн хуульч, Хятадын хуульч, Монголын хуульч ямар хүн байх нь ялгаатай гэж боддог. Хуульчийг зөвхөн хуулийн заалтын агуулга, язгуур чанарыг тайлбарлагчаар хязгаарлаж болохгүй. Харин язгуур гэдэг үгэнд нэг айхтар санаа явж байж мэдэх юм. Миний хэлэх гээд байгаа санаа ч байж болно. Хуульч бол тухайн нийгэмдээ л үйлчилж байгаа биз дээ. Өнөөгийн нийгэмд үйлчилж байгаа хуульч социализмийн үеийн хуульч хоёр бол өөр.
Хуульч хүн гэдэг монгол хүний, бидний байгуулах гээд байгаа нийгмийн орь хүслэн, монгол хүний америк хүнээс, япон хүнээс ялгарах онцлог, мянга мянган жилийн түүхэн явц, сэтгэлгээ, генийн болоод аж ахуйн, иргэншлийн олон талыг харьцуулан судалдаг, үнэлэлт дүгнэлт хийдэг, гаргалгаа гаргаж чаддаг чадвартай байх ёстой гэж бодоод байгаа юм, би. Өөрөөр хэлбэл, эрх чөлөө гэдэг ойлголт явж явж монгол хүн дээр яаж тусдаг юм бэ гэдгийг ухаарахгүйгээр эрх чөлөө гэдгийг сонгодог утгаар нь, барууны томьёоллоор нь хэрэглэж байгаа хуульчийг сайн хуульч гэж үзэхгүй л гэх гээд байна.
Монгол хүний ахуй, сэтгэхүйг мэдэрч, хуулийн агуулга, байгуулж байгаа нийгмийн орь хүслэнтэй тулгаж, холбож чаддаг чадвартай хүнийг л хуульч гэж хэлнэ. Тэгэхгүйгээр дүн шинжилгээ хийх, зөрчлийг алга болгох тухай ярих хэрэггүй. Мэдүүлэг өгч байгаа хятад хүн монгол хүн хоёрын оршихуй нь өөр байгаа. Өөр ч байх ёстой. Тэгэхээр тэр сонгодог ч гэдэг юм уу, барууны ч гэдэг юм уу, далайн хуулиар, эх газрын хуулиар гэж яриад байх биш, тэр язгуурын тухай ойлголт бол хуульч хүнд хүчтэй байх хэрэгтэй. Тийм хуульчидтай бол эх орноо хамгаалж байгаа тухай эхний ярьсан асуудал руу явж орж болно.
-Хуульч хүний бахархал юу байвал зохилтой вэ?
-Хөгжмийн зохиолчийн бахархал бол зохиол бичээд, түүнийгээ тоглуулахад сонсч байгаа үзэгчдийн сэтгэл миний хүссэн шигээр хөдөлж, уярч байгаа нь мэдрэгдэж байвал бахархал тэр. Бичихээсээ хүнд очоод эргээд надад яаж тусч байна вэ гэдэг асуудал л чухал.
Харин хуульчийн хувьд, түүний хэлсэн үг, шийдсэн үйл нь хэн нэгний урмыг хугалахгүй байх, хүсэл зоригийг нь мохоохгүй байх, гэмт хэрэгтэн байлаа ч, сайн ч бай, муу ч бай үйлдэлд нь шийтгэл нь, гэмэнд нь зэм нь тохирсон нь хуульчдад мэдрэгдэж байвал бахархал байж магадгүй.
-Бахархмаар, үгийг нь сонсмоор, үлгэр дууриал болгомоор хуульч Монголд хэр олон байна вэ?
-Ер нь олон биш байх аа, бахархмаар хуульч. Уул нь олон байх ёстой. Бүгд байвал бүр л сайн биз дээ. Сайн хуульчид бол байгаа. Гэхдээ цөөхөн. Яагаад олон байхгүй байна гэхээр нөгөө л шилжилт хуульчидтай холбогдчихож байна. Хуульчдын амьжиргаа нь болоогүй, тогтоогүй байна. Ирээдүй нь бүрхэг. Хувь заяа нь баталгаагүй. Амьдрал нь баталгаагүй. Эд хогшил нь баталгаагүй. Яг өнөөдрийн цуглуулсан мөнгө нь амьдралд нь хүрэх ч юм уу, үгүй ч юм уу, огт баталгаагүй.
Ийм баталгаагүй нөхцөлд шийдвэр гаргагчдад үйлчлэх хандлага ноёлчихож байгаа юм. Зурагт харж байхад, сонин уншиж байхад хуульчдын үгнээс нэг юм мэдрэгддэг. Заавал цаана нь нэг юм мэдрэгддэг. Ардчилсан намаас гараад байгаа үзэл санааг буруу гэх гээд байна уу, Ардын намын үзэл санааг зөв гэх гээд байна уу, эсвэл Ерөнхийлөгчийн талыг бариад байна уу, Их хурлын талыг бариад байна уу, эсвэл дундыг бариад байна уу гэдэг нь мэдрэгдээд байдаг.
Тэгэхээр л үлгэр дууриал авах, бахархмаар сэтгэл төрөхөө больчихож байгаа юм. Нөгөө хуулийн засаглал нь бие даасан байх тийм боломжийг манайхан хараахан олгоогүй байна. Энэ бол манай төрийн их сул байгаагийн нэг шинж. Түүнээс биш дандаа муу хуульчтай учраас бахархмаар юм алга гэсэн ойлголт биш шүү.
-Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зайтай гэж ярьдаг. Шударга байна гэдэг үнэн байхын нэр байх. Гэвч өөрийгөө шударга гэж дуугарч байгаа болгоны үг, үйлдэл худал байх нь элбэг болсон мэт. Үнэн хаа явна вэ? Үнэний хязгаар хаа байдаг юм бол оо?
-Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зайтай гэдэг бол үнэн. Үүнийг би хамгийн эхэнд ярьсан. Яагаад гэвэл миний үнэн бол чиний үнэн биш. Явж явж миний үнэн чиний үнэн биш, чиний үнэн миний үнэн биш.
-Тэгээд үнэн хэнийх юм…
-Чиний үнэн надад худлаа байж болно. Миний үнэн ч чамд худлаа байж болно. Тийм учраас үнэн худлын хооронд дөрвөн хуруу зай байна. Түрүүнд миний хэлсэн орь хүслэнгийн наана үнэт зүйл гээч юм байна.
Үндэстний, улс гүрний үнэт зүйл гээч юм байна. Тэр үнэт зүйлээс хамаарч шударга, шударга бусын тухай яригдана. Шударга байна гэчихээд өөрсдөө шударга байхгүй байна гэж байна. Энэ бол үнэн. Голцуу удирдах маягийн хүмүүст их байдаг зүйл. Хэдийд ийм хүмүүс бий болдог вэ гэхээр өөрөө өөрийнхөө байран дээр баттай зогсч чаддаггүй, дээрээсээ юм уу, хажуугаасаа юм уу, бусдын хүчинд тогтож байгаа хүмүүсийн явдал, үйлдэл. Өөрөөр хэлбэл, аж ахуй амьдрал нь, оюун санаа нь ямар нэгэн хэмжээгээр барьцаанд байгаа улсууд байхгүй юу.
Нэг ийм үг гарсан шүү дээ.
-Ямар үг…?
-Та нар битгий ард түмнийг хуурч шилний цаанаас чихэр долоолгоод бай гэчихээд өөрөө чихэр долоолгоод байх юм гэсэн. Чингис хаан барьцаанд байгаагүй. Гитлер, Напеолон, Сталин барьцаанд байгаагүй. Хэний ч барьцаанд байхгүй удирдагчидтай газар худлаа ярьдаг байдал гардаггүй. Шударга байна гэдэг хүнээс хамааралгүй байхын тухай асуудал. Шударга явдал гэдэг бусдаас хамааралгүй бие хүний үг, үйлдэл. Өөрийнхөө хүчинд байгаа хүн бол хэлэхээ хэлээ л, хийхээ хийгээ л буруудсан ч зөвдсөн ч үйл хэргээ үргэлжлүүлээд явдаг.
-Ардчилсан төртэй боллоо, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг сайхан цаг ирлээ гэсэн. Гэтэл сүүлийн үед хүмүүс чанга дуугарч чадахаа байгаад шивнэдэг боллоо. Яагаад шивнэж ярихад хүрэв ээ. Энэ ардчиллын явдал мөн үү?
-Ойлгомжтой асуудал. Төрийн институцийг институцийнх нь дүрмээр явуулахаа болихоор ийм асуудал гарч байгаа юм. Институц биш хүн шийдвэр гаргадаг болчихоор тэгж байгаа юм.
Хүн гэхээр хэсэг бүлэг ч байж болно. Нэг нам ч байж болно. Субьект болчихгүй юу. Аливаа асуудлыг институцийн биш субьектийн мяагаар шийдэж байгаа юм. Субьектийн дуугар гэснийг дуугарна. Чимээгүй бай гэснийг чимээгүй өнгөрөөнө. Дуугар гээгүй юмыг дуугарвал “дарж авна”. Хүмүүс чимээгүй шивнэдэг болсон чинь институцийнх нь дээр хүмүүс гараад ирчихсэн байна аа гэдгийг хэлээд байгаа хэрэг. Үүнийг ухаарах ёстой. Институцийнхээ дүрмээр өнөөдөр амьдрал буцлахгүй, хүмүүсийн зоргоор явж эхэлж байна аа гэдгийг ойлгох ёстой.
Манай нийгэм бол ёс зүйгүй нийгэм болсон байна. Дээр өгүүлснээр бид тоглоомын дүрмээ тохирч Ерөнхийлөгчийг ноёны гэдэг юм уу, Их хурлыг бэрс, Засгийн газрыг тэмээний нүүдлээр нүү гэсэн. Жишээлэхэд шүү дээ. Ингэж тохирсон. Гэтэл манай бэрс тэвдэхээрээ морины нүүдлээр нүүгээд эхэлж байгаа юм.
Тэгэхээр нөгөө тал яаж нүүхэв. Тоглож болохоо больчихож байгаа байхгүй юу. Хөлгөн дээр ингэж ингэж тоглоно гэж зааж өгчихөөд яг тоглохоороо тоглож болохоо больчихож байгаа байхгүй юу. Тэгэхээр төр нэр хүндгүй, ёс зүйгүй болж хувирч байгаа юм.
-Хууль батлагдлаа л гэх юм. Төдхөн нэмэлт өөрчлөлт орууллаа л гэх юм. Юу нь өөрчлөгдөөд, юу нь нэмэгдэж хасагдаад байгааг ялгах аргагүй л юм болоод байх шиг. Та анзаарахгүй байна гэж үгүй дээ, нэгэн цагт УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан хүн болохоор?
-УИХ ийм бүрэлдэхүүнтэй байх юм бол дэргэдээ хууль боловсруулдаг хуульчдын маш том багтай байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бараг хоёр танхимтай байна гэсэн үг.
Тэр баг нь хуулиа хийдэг байх хэрэгтэй. Хуулиа зөв хийнэ гэхээр нөгөө монгол хүн бол америк хүнээс өөр, хятад хүнээс өөр, япон хүнээс өөр, далайд гарцгүй, буддын шашин шүтдэг, нүүдлийн соёлтой, хөдөө аж ахуй нь ийм, технологи нь ийм, дэд бүтэц нь ийм, хүмүүсийн амьжиргаа нь ийм, хүсэл мөрөөдөл нь ийм гэдгийг нь гарлангүй мэддэг хуульчид байх ёстой.
Түүнээс биш малын хөлийн татвар таван төгрөг байх уу, арав байх уу гэдэг тухай маргадаг хүн байх биш. Таван төгрөг байвал монгол хүнд яаж тусах юм бэ гэдгийг мэддэг хүн байх ёстой. Ингэж хууль хийгдэхгүй байгаа учраас Их хурлын гишүүд зөвхөн эдийн засгийн талаас нь харж байгаа байхгүй юу. За ингэвэл улсын төсөв бүрдэх юм байна, эндээс татвар авбал… гээд тоо бодоод явчихаж байгаа юм.
Хэнд маргааш хохиролтой юм, хэнд гутлыг нь буруу харуулаад өмсгөчихөж байгаа юм гэдэг нь чухал биш болчихож байна. Тийм учраас хууль хийдэг улс гэдэг тоон дээр суудаг, улсын төсвийг хэрхэн бүрдүүлэх, хэрхэн зарцуулахтай зууралдаж суудаг улс биш. Хүн гэдэг амьтан яаж зохицон амьдарч болох вэ гэдгийг мэддэг байж хуулийг хийх ёстой юм.
Тэгэхээр хуулийн баг гарч ирэх ёстой. Эсвэл Их хурлын гишүүн болох хүн бэлтгэгдэх ёстой. Наймаа хийж байгаад, бөх барилдаж байгаад Их хурлын танхимд шууд ороод ирж болохгүй шүү дээ. Бэлтгэгдэж байж дараа нь төр барих, нөгөө түрүүний хэлсэн үлгэр жишээ байх тухай асуудал яригдана. Төр засаг хаашаа явж байгаа, юунд хүрэх гэж байгаагаа иргэддээ ойлгуулж чадахгүй байна. Ардчилсан төр гэдэг юмыг юу вэ гэдгээ, яагаад хууль гараад байгаа юм, яаж чи биелүүлэх ёстой юм, биелүүлснээрээ чи яах ёстой юм гэдгийг нь тархи толгойд нь хийхгүйгээр, хэчнээн ч хууль гаргаад, нэмэлт өөрчлөлт хийгээд хаашаа ч явахгүй ээ.
-Хууль хэдийд хэрэгждэг вэ?
-Хууль гарч хэрэгждэг биш, хэрэгжүүлэх иргэдийг бэлтгэж байж хэрэгждэг. Хууль гаргахын өмнө иргэдээ бэлтгэх хэрэгтэй. Ийм хууль ирэх жилээс хэрэгжинэ. Тэгэхийн тулд бүтэн жил иргэдээ бэлтгэх хэрэгтэй юм. Тэгж байж л хууль жинхэнээрээ хэрэгждэг болно. Тэгж байж нийгэм өөрөө үнэт зүйлээ бий болгоно.
Чингис хаан монгол хүний үнэт зүйл мөн үү. Гэтэл Чингис нь лам ч юм шиг, бөө ч юм шиг. Ямар сайндаа манай нэг шавь “Чингис хааныг буулгаж байгаа. Буух үед нь таныг авч очно” гээд. “Үгүй хө, яахнав ээ, чи надад гар утсыг нь өгчих” гэж байхав дээ. XXI зуунд бууж ирж байгаа бол гар утастай л байж таараа шүү дээ.
-Баян ядуу гэсэн эсрэг тэсрэг ойлголт байна. Хүн болгон шахуу баяныг үзэн ядаж, муу муухайгаар нь дууддаг. Тэгсэн мөртлөө бүгд баян болох гэж мөрөөдөөд зүтгээд байдаг. Шүүмжлэл мөрөөдөл хоёрын зааг ялгаа гэж байна уу?
-Баян хүнийг үзэн ядах ёстой, эсвэл ардчилсан нийгэмд өрсөлдөөн байна, хагартлаа баяжих нь зүйтэй, ядуу хүн хохь чинь ээ, эсвэл ядуугаа тэжээе ээ… гэдгийгээ ярьдгаараа ярьцгаая. Одоо харин юуг янзлах вэ гэхээр хэдийд баян хүн сайхан харагдах вэ, хэдийд гуйлгачин хүн сайхан харагдах вэ гэдгийг иргэд ойлгох ёстой. Яахаараа гуйлгачин хүн баян хүнээс дор байгаа юм, юугаараа дор юм гэдгийг ухаарах цаг хэрэгтэй. Тэгэхээр монгол хүнийхээ оюун санааг ёсзүйжүүлэх шаардлага гарч ирж байгаа юм.
-Ёс ёмбогор
Төр төмбөгөр… гэж ардын үг бий. Энэ дөрвөн үгийн цаана чухам ямар утга санаа агуулагдаж байдгийг эдүгээ цагийнханд “орчуулж” хэлж өгнө үү?
-Ёс бол зүү шиг эд. Хаашаа ч хазайхгүй, гудайхгүй ёмбогор. Төр бол тэр ёсоо барьсан дотроо ариун төмбөгөр зүйл. Өдгөө төрөө дээдлье гэхээр боломжгүй болчихоод байгаа юм. Тэнд, Их хуралд сууж байгаа нөхөр нь замбараагүй, дураараа дургидаг. Тийм ч спиртийн хэрэгт орооцолдож байсан ч гэх шиг, тийм ч хурдан морийг хэчнээн зуун саяар худалдаж авч байна ч гэх шиг. Тийм төрийн түшээтэй шүү дээ, манайх чинь. Тийм хүнийг яаж төмбөгөр гэж шүтэж чадах юм бэ.
-Хуулийн шинэчлэл, шүүх, эрх мэдлийн шинэчлэл гэж дээр доргүй ярьж байна. Хуульчаа шинэчлэх асуудал энд багтаж байгаа болов уу?
-Хуулийн шинэчлэл гэж байж болно. Үзэл баримтлал өөрчлөгдөж байгаа бол хуулийг шинэчлэхээс өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, манай нөгөө байгуулах гээд байгаа нийгмийн орь хүслэн, баримжаанд засвар орж байгаа бол хуулийг тэр засварын дагуу шинэчлэх ёстой. Тэр бол ойлгомжтой. Тэгэхээр хуулийг шинэчилж байгаа нөхдүүд тэр орь хүслэнд яагаад засвар орсныг ойлгосны дараагаар л хийх ёстой. Тэгэхээр хуульчийг шинэчлэх тухай асуудал яригдах нь тодорхой.
Хуульчийн шинэчлэл, хуулийн шинэчлэл гэдэг бол тэнд тэгж байна, энд ингэж байна гэдгээр шинэчлэгдэх юм биш шүү. “Англид ингэдэг юм байна, тэгье”, “Америкт ингэдэг юм байна, тэгье” биш. Манайд юу болоод байгааг мэдэж байж шинэчлэх тухай асуудал яригдана. Түүнээс биш гадна болж байгаа асуудал бидэнд чухал биш. Америк, Англи бол бидний баримжаа авах л зүйл болохоос дууриах зүйл биш. Ингэж явж байгаа юм байна, ингэж явдаг юм байна, ингэж явбал бурууддаг юм байна гэдгийг мэдэх баримжаа болохоос биш бидний зам биш.
Бид чинь моно үндэстэн шүү дээ. Нэг үндэстэн. Америк, Канад, Австрали бол хар байна уу, цагаан байна уу, хятадаар ярина уу, англиар ярина уу, төрд нь ямар ч падлий байхгүй. Манайд бол падлийтай. Тэгэхээр шал ондоо байгаа биз. Үзэл суртал гэдэг үгнээс манайхан их айх юм. Коммунист үзэл суртал, социалист үзэл суртал гэж байсан. Капиталист үзэл суртал ч гэж бас байна.
Манайх өөрийн төрийн үзэл сурталтай байх хэрэгтэй байна. Үзэл суртал гээч юм байхгүйгээр яаж нийлж амьдрах юм бэ. Нэг юмыг нэг юм гэж бодож чадахгүй бол яаж нэг гэрт амьдарч чадах юм бэ. Аягыг нэг нь аяга гээд, нөгөөх нь таваг гэж хараад нийгэм байгуулж чадахгүй шүү дээ. Бүгд нэг бол аяга, нөгөө бол таваг гэж харж сурах ёстой. Аяга л гэсэн бол аяга гэж хэлүүлж сургах ухаанаа тэр эрхэм зүйлээсээ олж хараад тэгж хэлж сур гэж үзэл суртал явуулах хэрэгтэй. Таваг биш ээ, аяга гэж хэлүүлж сургах хэрэгтэй.
-Эрх зүйн тогтолцоо, улс төрийн тогтолцоо, Үндэсний аюулгүй байдлын талаар ямар үзэл суртал явуулвал зохилтой бол?
-Наадах чинь чухал асуудал. Ухаан нь, манай улсын Ерөнхийлөгчийн энэ институци Үндсэн хууль зөрчсөн институци. Хэлбэрээрээ зөрчөөгүй ч агуулгаараа зөрчөөд байгаа юм. Тэгэхээр энэ институцийг хуульд нийцүүлэх хэрэгтэй. Хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой. Тэгээд л ерөнхийдөө тогтох ёстой гэж би ойлгодог.
П.Очирбат хугацаа нь дуусаад явахад Н.Багабанди ирж байгаа юм. Н.Багабанди ирүүтээ П.Очирбатын үеийн зөвлөхүүдийг ажлаас нь халаад өөрийнхөө намын зүтгэлтнүүдийг зөвлөхөөрөө авч байгаа юм. Н.Багабандийг явахаар Н.Энхбаяр ирж байгаа юм. Н.Багабандийн бүх зөвлөхийг өдөрт нь хусч хаяад өөрийн хүмүүсээ тавьж байгаа юм.
Н.Энхбаярыг явуут Ц.Элбэгдорж гараад ирж байгаа юм. Н.Энхбаярын бүх зөвлөхийг авч хаяад өөрийн намын хүмүүсийг зөвлөхөөрөө авдаг. Харин юу гэж хэлдэг вэ гэхээр “Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр би нам бус” гэж байгаа юм.
“Бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч” гэж байгаа юм. Үнэн хэрэгтээ өөрийнхөө Тамгын газрыг нэг намын үүр болгочихож байгаа юм. Өөрийгөө ялуулсан нэг намын байгууллага болгочихож байгаа юм. Ингээд л бүх юм болохоо больчихож байгаа юм. Үүнийг хэн ч анзаарахгүй, ажиглахгүй яваад байгаад учир байна. Ингэх л ёстой юм шиг. Энэ чинь хууль битүүгээр зөрчөөд байгаа биз.
-Тэгэхээр үүнийг яах ёстой юм бэ?
-Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн танхим гэж байх ёстой. Ерөнхийлөгч долоо найман зөвлөхтэй болохоор танхим байхаас аргагүй. За бэлгэ дэмбэрэлээ бодоод ес болгочихъё л доо. Есөн хүнтэй танхимтай гэсэн үг. Бүр шалгарсан, цолгорсон есөн хүнээ шүүж тэнд тавина. Нэг том генерал, нэг том урлаг судлаач, нэг том эдийн засагч, нэг том тагнуулч… өөр хэн ч байдаг юм. Шигшмэл хүмүүс байх ёстой. Тэдний алба тушаал ахидаг ч биш, тушаалаас буудаг ч алба биш. Ямар ч Ерөнхийлөгч тэднийг хольж сольж чадахгүй. Зөвлөхүүдийн цалин хангамж хангалттай, хамгаалалттай. Монгол төрийн төлөө амиа өгье гэсэн хүмүүс байх хэрэгтэй. Зөвхөн зөвлөх л албатай.
Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн танхим нь мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүний зөвлөх байгууллага байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөл чинь утгаа алдчихаад байна шүү дээ. Нэг Ерөнхий сайд гаруутаа л Тагнуулын ерөнхий газрын даргыг дуудаж ирээд улсын бүх нууцыг мэдэж авдаг. Эсвэл гадаадад гараад явчихдаг. Нэг Ерөнхийлөгч албанаасаа буугаад л нэг компанийн зөвлөх болчихдог. Ийм замбараагүй юм, ийм замбараагүй тогтолцоо гэж байж болох уу.
-Таныхаар Зөвлөхүүдийн танхимтай боллоо гэж бодъё. Зөвлөхүүдийн ажил юунаас эхлэхэв…?
-Ерөнхийлөгч тангаргаа өргөж тамгаа авлаа. Нөгөө ес уулзахаар хүлээгээд сууж байна шүү дээ. Анхны уулзалтаа хийнэ. “За баяр хүргэе, та Ерөнхийлөгч боллоо. Таны анхны зарлиг ийм зарлиг байна. Та танилц. Зөвшөөрвөл зарлигаа буулгана уу”. Зөвшөөрч л таараа.
“Таны анхны айлчлал БНХАУ-аас сарын дараа эхэлнэ. Цаана нь Алтан улс гэж байсан шүү дээ. Одоо бол Алтан улс биш болсон. Манай Засгийн газар ийм ийм асуудлаар ийм ийм хүмүүстэй уулзахаар төлөвлөж байгаа. Дараа нь та Оросод айлчилна. Хятадаас ямар үг дуулж ирнэв, бид сонсоод Оросод ямар чиглэлтэй явах тухайд тань тантай зөвлөлдөнө.
Дараа нь та Герман, Япон хоёрын аль нэгэнд айлчилна. Хятад, Оросын айлчлалын үр дүн хоёр гурван сар яригдаг. Түүний дараа энэ хоёр улсын аль нэгийг сонгоно. Танд амжилт хүсье”. Мөн үү. Энэ мэтчилэн УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ч зөвлөлдөнө.
Уг нь бид үүнийг “Мандухай цэцэн хатан” кинонд Сатай сайдаар төлөөлүүлж гаргасан шүү дээ. Хүмүүс ойлгохгүй л байгаа болохоос биш. Сатай сайд яадаг билээ. “Хаантаан, хатнаас тань эрэгтэй хүүхэд төрөхгүй байна, залуу хатан буулгасан дээр байх аа. Цоросбайнд Мандухай гэж нэг сайхан охин байна. Түүнийг би гуйж өгье өө” гэдэг.
Хаан бурхан болдог. Сайд хатанд хэлдэг. “Хааны нэг удам байна гэнэ. Түүнийг олж ирнэ ээ” гэж. Олж ирдэг. Харин Сатай сайд үхдэг, маргаашнаас нь л төр үймээд эхэлдэг. Үнэндээ тэр зөвлөхүүдийн танхим нь алга болчихож байхгүй юу. Түүн шиг өнөөдөр манайх Сатай сайдгүй л байгаа байхгүй юу. Тэгэхээр ямар ч Исмэл юугаар ч тоглоод байж болж байгаа биз. Манайд агуулгаараа бол хаан байна, хатан байна, ноёд байна. Сатай шиг сайд л алга.
Цээнзэнгийн ГАЛБАДРАХ
Эх сурвалж: “Хуульч news” сэтгүүл


Top
   
PostPosted: Oct.14.15 5:36 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2030
Location: Nothins that bad if it feels good
Mongol ulsiig daraagiin Dubai boloh magadlaltai geed bgaa n zuer neg hiinhooson ug bish baihaa tom tom sudlaachid tgj dugneed bgaa bzde harin bolj chadhuu gdgiig en der bgaa hdn nohod shiideh bh daa ted nar ajlaa sain hiij chadval 30 jiliin dotor l hytad baitugaig ardaa hayh bolomj bgaa bh daa

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
PostPosted: Oct.14.15 6:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9948
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Begin wrote:
Mongol ulsiig daraagiin Dubai boloh magadlaltai geed bgaa n zuer neg hiinhooson ug bish baihaa tom tom sudlaachid tgj dugneed bgaa bzde harin bolj chadhuu gdgiig en der bgaa hdn nohod shiideh bh daa ted nar ajlaa sain hiij chadval 30 jiliin dotor l hytad baitugaig ardaa hayh bolomj bgaa bh daa


Худлаа ийм үгэнд хэдий болтол итгэх юм бэ. ийм лоозон бариад хуураад цаагуур чинь хамаг юмыг чинь аваад явж байна ш дээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Oct.14.15 6:40 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5679
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
25 jiliin umnu gadnaas tuslamj guij abdag bsan, unuudur ch avsaar l bnda haha, bas huurhuun huurhun yum yarinaa, ghde 2012 onii songuulias umnu za Dubai bolchihgvima ghd ovoo bayn uls bolchih yum bhda gj neg heseg itgej naidsan ve bii bii, haramsaltai ni itgej naidaj bsan AH maani jinhen jonkuu hutgaj hayaad yun bayn mayn, butsaad 90 onii ulsuglungiin ve deeree barag ochchihvii gej aih bolloo


Top
   
PostPosted: Oct.14.15 7:05 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
азийн бар-аа хаячаад дубай болох гэсэн үлгэр байжээ.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Oct.18.15 1:22 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.12.15 11:56 am
Posts: 1325
Location: Everywhere <3
Малнуудын дагзанд 1 1 сум зоож

_________________
Hi


Top
   
PostPosted: Dec.07.15 1:30 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.22.03 1:45 am
Posts: 4595
Location: On-Execution
Өгсөж яваа Монгол

Ахиж яваа Монгол. Хүн төрөлхтөн балар эртний тэр цагаас хойш өгссөөр, мацсаар энэ хүрчихээд яваа юм. Энэ дунд Монгол үндэстэн арай л өндөрт хошуучилсаар ирсэн. Магадгүй, Монгол морь тусалсан байх.

Гэхдээ дандаа ч бааварлаж чадсангүй л дээ. Дандаа бааварлана ч гэж юу байхав. Мэдээж, алдаа оноо зэрэгцэн оршдог. Энэ хүн төрөлхтөн алдах онох тухай л яридаг. Ярих нь ч зөв л дөө. Гэхдээ Монгол үндэстэн арай өөр түвшний юм яридаг. Алдаж болно гэж яридаг, алдчихаад бүдэрчихээд дахиад босоод ирж болно гэж сургадаг.

Гурав хоосроогүй баяныг ямар баян гэдэгийм гэж яридаг. Долоо дордсон ч найм сэхдэгийм гэж яридаг Монголчууд. Энийг л уужуу ухаан гэдэг байх. Энэ л Монгол үндэстний философи байх. Хэзээд боломж байдаг. Боломжийг Монгол хүн олж хардаг. Монгол хүн хайрцагнаас гарч сэтгэдэг. Монгол хүн хайрцаганд суудаггүй.

Тэгэж сэтгэдэг Монгол хүн адууг анх гаршуулж, америк тивийг нээж, нум сумыг сэдэж, ромыг унагаж, их цагаан хэрэмийг бариулж, бас нурааж, дэлхийн түүхэн дэх хамгийн том бөгөөд тогтвортой гүрнийг байгуулж, цэрэг дайны номлолыг шинээр бичиж, бактерлогийн дайныг хүртэл хийж явсан юм.

Гэхдээ дандаа ч бааварлаж чадсангүй ээ. Дандаа бааварлаад ч яахын. Хүн төрөлхтний оройд биднийг залсан өвөг дээдэс минь хэдэн зууны дараа эргээд биднийг хүн төрөлхтний бараг л ёроолд нь унагачихсан юм. Шалтгаан нь нөгөө л хайрцагнаас гадуур Монгол сэтгэлгээ. Бид доошоо унасан нь ч юу юм. Хүн төрөлхтөн байнга өгсөж мацаж явдаг агуу чанартай тул бид байрандаа хэсэг амрахад л бидний хажуугаар дээшээ өгсөөд мандаад явчихсан хэрэг. Хайрцагны сэтгэлгээ дээш авирахад хэрэгтэй цаг үе бас байж. Монгол хүнд тэр нь байхгүй болоод хоцорсон цаг үе бас байж.

Гэхдээ л Монгол үндэстэн авирсаар ирсэн юм.
Хүн төрөлхтний оройд гаргасан өвөг дээдэс минь ёроол руу нь унахдаа баруун зүүн гараараа зэрэг тулж чадаагүй юм. Зүүн гар нь түрүүлж хугараад, дараа нь баруун гар нь хугарч, тэр нь одоог хүртэл хөндүүрэлсээр.

Унахдаа зөөллөх гэж доороо шидсэн шарын шашны хадаг самбай нь харин ч бүр орооцолдож үлдээд 300 жил гар хөлөө хөдөлгөж чадсангүй. Тэр хооронд хүн төрөлхтөн бүр цаашаа өгсөөд явчихав.

Аз болж хонх дуугарлаа гэдэг шиг хүн төрөлхтний өгсөөд явчихсан хэсэг нь тэр доор алхайгаад үлдсэн бусдыгаа дээрээс нь чулуу нүүлгэж даажигнах үеээр хоцрогдсон Монголын хүлээс ойсон чулуунд оногдон тасарч орхив.

Хорьдугаар зууны турш дээш хоёр хуваагдан авирсан хүмүүн төрөлхтний хөлөөс нь зүүгдээд авирч байсан талынхан маань хөл алдаад хэсэг доош өнхөрчихөв.
Хөлнөөс нь зүүгдэх хөдөлгүүргүй болсон Монгол үндэстэн дахин хөлд орж, дээш авирч сурах гэсээр 25 жилийг барав. Эхэндээ үнэхээр тэнхээ ч байсангүй. Бяд суугаад ирэхийн алдад гурван зууны өмнөхийн адил учраа олж чадаагүй хоёр гар минь эвээ олоогүй зөрчилдсөн хэвээр.

Гэхдээ л Монгол улс өгсөж яваа юм. Хүчирхэг суурь - Монголын ард түмэн доороос нь түрж яваа юм.

_________________
Би юу ч мэдэхгvйгээ л мэднэ.


Top
   
PostPosted: Dec.07.15 4:11 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
ердөө амархан шд, хойч үеэ л зөв бэлдэх хэрэгтэй.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
PostPosted: Dec.07.15 4:27 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5679
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Bi uuriihun neg sanaliig neg tanil uls turchidee helsen, mash naashtai hvleej avsan, 16 onii MAN-ii muriin hutulburt tusgagdaj magadgvi, MAN yalsan tohioldold minii devshvvlsen sanalaar bolovsroliin yam bol mongoliin hugjiliin gol tulguur bodlogiig hangah vvreg hvleeh yum, bodlogo heregjiltiin gazart ni dargaar ochinoo hervee MAN yalchihval, :)


Top
   
PostPosted: Dec.07.15 4:36 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1145
чи 001-тэй улам л адилхан болоод байх юм. та хоёр ах дүү биш биз дээ.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1402 posts ]  Go to page Previous 150 51 52 53 54 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited