#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.17.19 10:31 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 
Author Message
PostPosted: Feb.27.19 6:07 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 1040
Location: Хавтгай дэлхий
Өнгөрсөн 20, 30 жилийн өмнөхийг бодвол өнөөдөр нөхцөл байдал арай нээлттэй, боломжтой байгаа давуу талаа ашиглаж ШХАБ гэж байгууллагад эртхэн нэгдэн орох хэрэгтэй ч байж мэднэ. Үүнийг тухайн үеийн эрх баригчид, нөлөө бүхий эрхмүүд шийдэх эрхтэй болохоос хажуугаас нь сарваганаад зогсож байдаг экс ерөнхийлөгч, шар хэвлэл шийдэх нь байтугай оролцож, нөлөөлөх ч эрх байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх.
Европ болон латин америк, зүүн Азийн улс орнуудын дунд байгуулагдсан улс төр, эдийн засгийн нэгдэл, хамтын ажиллагааны аливаа интеграцыг ажиглаж үзэхэд аль нэг нэгдэл, эвслийн гадна дангааршиж үлдсэн бодлоготой улс орон БНАСАУ, Монгол Улс хоёроос өөр бараг байхгүй, маш цөөхөн байна. Манай саарал бодлоготой хамгийн ихээр ханьсаж байсан БНАСАУ-ын хувьд ч байдал энэ чигээрээ үлдэх эсэх нь тун эргэлзээтэй болсон. Энэ нь тус улсын сүүлийн үеүдэд хийгдэж байгаа улс төрийн огцом шийдвэр, тус улсын дээд удирдагч Ким Жонг Уны гадаад уулзалт, гэрээ хэлцэл зэргээр ил гарч ирж ажиглагдаж байна. Хэрэв эдийн засгийн хувьд хаалттай бодлого баримталдаг ч цэрэг армийн хувьд тэргүүлэгч гүрнүүдтэй эн зэрэгцээ төвшинд явдаг тус улс ийнхүү нээлттэй бодлого баримтлах шийдвэрт хүрвэл энэ нь магадгүй дэлхий нийтийн аливаа хамтын ажиллагааны нэгдлээс гадна аль нэг улс орон өөрийн хүсэл сонирхлоороо үлдэж хоцрох боломжгүйг харуулж байгаа томоохон хэрэг явдал болох юм.
Хамтын ажиллагааны байгууллага, улс төр, эдийн засгийн нэгдэлд харьяалалтай бусад улс орнуудын хувьд авч үзэхэд тэдгээр улсууд нь ихэвчлэн хил залгаа улс орнууд болон геополитикийн нэгдмэл тал дээрээ тулгуурлан аливаа хамтын ажиллагаанд нэгдэхийг эрмэлздэг ба энд зарим нэг онцгой тохиолдлыг дурдвал тухайн улс өөрт ашигтай нэгдэлд нэгдэхийн тулд өөрсдийн зүгээс нэлээдгүй хүчин чармайлт гаргах тохиолдол ч байна. Ингэснээрээ тухайн улсууд нь хамтын ажиллагааны хүрээнд, нэгдсэн бодлогын дор өөрсдийн бодлогоо боловсруулж, хамтран шийдвэр гаргах эрх үүргийнхээ дагуу тэнцвэртэй байдлыг ханган ажиллаж байгаа болохоос аль нэг нэгдэлд орсноор буцаад гарч чадахгүй байгаа юм алга. Монгол Улсын хувьд ШХАБ-ын хоёр ч хүчирхэг гишүүн оронтой хил залгаа мөн тодорхой хэмжээнд ижил ашиг сонирхолтой гэдгээ ухамсарлаж хамтын ажиллагаанаас татгалзах биш нэгдэн орох талаар ажил хэргийг дэмжих хэрэгтэй байна.

Хөндөгдсөн цагаасаа эхлээд зөвхөн сөрөг талаасаа бичигдэж байгаа энэ асуудалд дурдалгүй орхисон бодитой давуу талуудыг бичье. :wd:


Top
   
PostPosted: Feb.27.19 11:00 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 2112
ШХАБд элсвэл дараа нь ЕвЭЗХ хаалгыг чинь тогших болно. Тэр үед зах зээлийг оросын хямд төмс ногоо, гурил будаа хуу эзэлж, дотоодын үйлдвэр жинхэнэ утгаар сөнөнө. Дээр нь япон, со-с орж ирдэг хуучин машин тэнгэрийн үнэтэй болж чилэдү чи орос лада, жигули унах болно. Нэгдсэн гаальтай болж, 85%-г орос авч, үлдсэн өчүүхэн 15%-г монгол, хасаг, хиргис, армени, беларусь тав хувааж авах болно. Энэ бол наад захын хүндрэл. Цааш нь бичих үү, болих уу?)))
орос суурьтай ЕвЭЗХ, хамтын ажиллагааны байгууллага нтр бол шуудхан хэлэхэд малын хашаа хороо. Уудам талдаа өөрийн эрхээр жаргаж зовж байгаа адууг илжигний жүчээнд хашсантай адил хэрэг болно. оросын тэр холбоонд орлоо гээд монголоос гаргах бараа таваар өчүүхэн ч нэмэгдэхгүй ээ. Үүнийг хиргис, хасагийн жишээн дээр баттай хэлж болно. орос боодогоор боосоор л байх болно оо. Чиний эсгий таавчиг, эвсэгийн бөөстдөг цамцаар орос дутлаа юу. Элсээд ямаршуу үр дүнтэйг мэдчихээд яаж гарахаа мэдэхгүй зовж байгаа бэлээхэн улсууд байхад манайх арай юмаа. Естой л үхэр монгол. Нөгөө моод монголоор дуусдаг гэдэг шиг оросын малын хашаанд хашигдалт бас л монголоор дуусах тавилантай юм бол тэгээд элсээч дээ :hihi: .


Top
   
PostPosted: Feb.28.19 4:12 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 1040
Location: Хавтгай дэлхий
ЕвЭЗХ гэж байгууллага манайхтай огт хамааралгүй. Өөрийн чинь бичээд байгаа бараа таваар, эдийн засгийн зохицуулалтууд ч бас үнэндээ тийм чухал биш. Манайхан энэ асуудал дээр дотоод асуудлаа шийддэг жишгээрээ явцуурсан хэрүүл, маргаан хийж суусаар байгаад бүс нутгийн хөгжил дэвшлээс суга үсэрч хоцрох гээд байгаад л асуудал нь байна. Энэ хамтын ажиллагааны байгууллагад эртхэн нэгдэж боловсон хүчнээ бэлдье, өөрчлөлт шинэчлэлтийг дэргэдээс нь харж суух биш хамт оролцоод явъя гэдэг бодитой шаардлага л бидний өмнө тавигдаад байгаа юм. Түүнээс энэ бол ажиглаад сууж байдаг цаг биш, тийм утга учиртай ч зүйл биш гэдгийг ойлгох хэрэгтэй байна шүү.


Top
   
PostPosted: Feb.28.19 11:31 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 2112
ШХАБд элсвэл орос суурьтай ЕвЭЗХ мэт байгууллагад элсэхгүй өнгөрнө гэж гоонж. Элсэх биш ЭЛСҮҮЛНЭ. Ерээд оны ороо бусгаа үед алдсан нөлөөгөө аажмаар эргүүлэн авч байгаа оросын хувьд ийм боломжийг алдана гэж байдаггүй юмаа, барьцаа улам л лавшруулна уу гэхээс султгана гэж байхгүй ээ. Тиймээс монгол ШХАБд элсэж орох л юм бол ЕвЭЗХ байтугай юманд элсэн орох болно. Үүнд элсэн орохгүй байх ганц арга нь ШХАБын мэтийн явцуу ямар ч эвсэлд оролгүй төвийг сахих явдал юм. Монгол эдэнд элссэн ч үгүй ч хоер хөршийн мөнхийн нөлөөнд байна. Гэхдээ элсээгүй тохиолдолд ШХАБын дараах алив нэгдэлд хүчээр орох явдлыг хааж байгаагаараа бидэнд хэрэгтэй юм лдаа.


Top
   
PostPosted: Mar.07.19 7:27 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 1040
Location: Хавтгай дэлхий
Монгол Улс ШХАБ-д нэгдэх сонголт нь Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Үндэсний хөгжлийн цогц бодлого зэрэг баримтуудад тусгагдсан санаануудтай 70-90% нийцэж байна. Зарим нэг баримтууд дээр бүс нутгийн интеграцад нэгдэх тухай ч заасан байна. Тэдгээр баримтууд нь ямар ч үндэслэл судалгаагүй хийгдсэн болж таарч байна уу эсвэл бүс нутгаа мэддэггүй хэрэг болж байна уу? Тэгж таарахгүй л байна даа. Баримтуудын үйлдэгдсэн огноо нь экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ҮАБЗ-ийн тэргүүн байсан үетэй давхцаж байгаа юм.
Тэгэхээр ЕвЭЗХ-т хүчээр нэгтгэнэ, нэг урсгалтай зам зэргээр Баабар мэтийн амьсгалууд ард түмний толгойг хүчээр угаах гэж оролдсон нь эндээс харагдаж байна. Өмнө нь олон удаа яг тийм замаар хагас мэдлэгтэнүүдийн толгойг угаах ажил хийж байсан даа. Цаад санаа нь ердөө Баттулгыг үхтэл нь харлуулах сонирхол л энд харагдаж байна. Цаана нь иргэд хэчнээн жил маргалдаж, яаж толгой нь эргэлдэж маанагтах нь хамаагүй. Бүр цаашилбал либерал ардчилал Монголд тийм ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйл мөн үү, үгүй юу?


Top
   
PostPosted: Mar.08.19 1:44 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3498
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Bodvol ene niitlelig unshsanl blgyi dee:::
Нийгмээрээ нийгмээсээ хумслагч
niitlel dund bga 2 asuultand ni hariu bn auu?

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
PostPosted: Mar.15.19 7:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5783
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Iim neg baahan meregch tuurugch nar shig garuudiin yamar negen sudalgaan deer tulguurlagdaagvi zvgeer l ter nariin har tarhind tungaan bodogdson bodol deer tulguurlaj baahan zugnul bichsen bish yag tag ediin zasagch, meregjiltengvvdiin hiisen sudalgaan deer suurilsan medeeleliig l unshij dvgneltee gargamaar baih yum


Top
   
PostPosted: Mar.15.19 9:10 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 2112
Тачмаа мээк, мэрэгч төөрөгч гэж ямар үг вэ? Уг нь төлөгч гэж үг байдаг санагдахийн)))


Top
   
PostPosted: Mar.17.19 8:29 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 1040
Location: Хавтгай дэлхий
Судалгааг хүртэл захиалгаар хийж болдог юм. Дээр нь тэр судалгааг нь баабар мэтийн пр сэтгүүлчид ашиглаж эцсийн бүтээгдэхүүнээ уншигчдад шахдаг гээд бодохоор одоо яамаар ч юм дээ. Ядаж судалгаатай мэдээлэл уншъя гэдэг хүн хэд байдаг билээ?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited