#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.18 1:59 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 6 posts ] 
Author Message
PostPosted: Jun.21.12 2:50 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1627
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
ImageХэрхэн мэргэжлээ зөв сонгох вэ ?Image


10 жилийн сурагчид сургуулиа төгсөж амьдрал дээр биеэ дааж цааш явах нэгэн том алхамыг хийж мэргэжил ээ сонгох цаг ирдэг.
Зарим сурагчид эртнээс мэргэжил ээ тодорхойлж зорьж, зарим нь эцэг эхийнхээ мэргэжлийг эцэг эхийнхээ шаардлагаар өвлөн сонгож,
харин зарим нь тодорхойлж амжаагүй ба элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоо харж байгаад
өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл зорилго үгүй сонгох нь ч бий.
Тиймээс "Хэрхэн мэргэжил ээ зөв сонгох вэ ?" сэдэвийг нээв.
Маш олон төрлийн мэргэжил эзэмшсэн мэргэжил ээ сонгон боловсорч байгаа болон
мэргэжил ээ хараахан сонгоогүй ,эргэлзэж байгаа олон хүн энд форумдаж байгаа
учир нэг нэгэндээ зөвөлгөө болгоосой гэсэн үүднээс нээв.

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Jun.21.12 3:01 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1627
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Ямар мэргэжил эзэмшвэл ажилтай болох вэ? буюу сонгосон мэргэжилээ чулуу болгох нь

Заавал мэргэжил эзэмших ёстой юу? Мэргэжилгүй бол чи ажилд авах юм уу, тэгвэл би заавал диплом өвөртлөх шаардлага алга шүү дээ.
Гэсэн яриа хаа сайгүй тэнүүлчилнэ.
Үнэхээр мэргэжилгүй юм чинь ажилд орох хэцүү шүү дээ тэгээд л гутлаа чирж гудамж метрлэх болно.
Тэрний оронд аль нэг их, дээд сургуульд тоо бөглөж явсан нь дээр байх гэж хэн хүнгүй боддог болсон.
Тэр дундаа сүүлийн жилүүдэд ЕБС-ийг жилдээ улсын хэмжээнд төгсөж байгаа хүүхдүүдийн нь 80% нь дээд сургуулийн хаалга татаж байна.
Харин ямар мэргэжилээр аль сургуульд орж байгаагаа тухайн үедээ төдийлөн ойлгоогүй. Мөн чанартаа ойлгох ч шаардлага байхгүй юм.
Яагаад ойлгох шаардлагагүй гэж, тэд тэгээд ямар зорилготой сурч байгаа юм вэ?
Монголчуудын тамын тогооны үлгэрийн сонгодог жишээ Болдын, Цэцгээгийн ард үлдэхгүй юм шүү гэсэн хүүхдийн гэнэн сэтгэл дээр
эцэг эхийн атаа хорсол нэмэгдэхээр их сургуулийн аянд мордохгүй байхын аргагүй.
Тэгээд л бүгд сургуулийн хаалга татаж ямар мэргэжлээр сурах нь онц биш юм.

Мэргэжил гэж юу вэ?


Мэргэжлийн талаар хүн бүр янз бүрээр тайлбарласан байдаг. Мэргэжил мэргэшил хоёр маань хоорондоо ялгаатай ойлголт энгийнээр хэлбэл мэргэжил гэдэг нь аль нэг дээд сургуулийн диплом өвөртлөн авах харин түүгээрээ олон жил ажиллах нь мэргэшил юм.
ЕБС төгсөгчдийн зарим нь хөдөө гарч мал маллаж хүний хүн болж хүүхэд гаргаж, хувиараа бизнес эрхэлж амьдралаа авч явахад нөгөө хэсэг нь хүслээ дагаж байгаа эсэх нь мэдэгдэхгүй дээд сургуулийн хаалга татаж ширээ бөглөх нь жил тутамд нэмэгдэж байна.
Ер нь хүүхэд хэддүгээр ангидаа мэргэжилээ сонгох ёстой вэ гэдэг нь ээдрээтэй асуудал бөгөөд зарим нэг нь өөрийнхөө мөрөөдөл дээр алсын хараагаа нэмээд 6, 7-р ангиасаа мэргэжилээ сонгоод Эмч, Багш, Бизнесмен болно гээд тэр чиглэлийнхээ хичээлийг барин суралцаж байхад нөгөө хэсэг нь конкурс өгч гарч ирээд мэргэжилээ сонгох нь их.
Оюутнуудаас авсан судалгаанаас харахад 30% нь одоо сурч байгаа мэргэжилдээ сэтгэл хангалуун биш гэж хариулснаас харахад өөрийн сурч байгаа мэргэжилээ буруу сонгосноос болжээ.
Мэргэжил бол ирээдүйн амьдралын удирдлага гэж ойлгож болно. 4 жил сонирхолгүй юманд цаг заваа барснаас сонирхдог мэргэжилээрээ жил өнжөөд ч хамаагүй сурах хэрэгтэй. ЕБС–ийн сурагчдаас авсан судалгаагаар Монгол улсад нийтдээ 50 мэргэжил байдаг юм шиг нэрлэсэн байгаа юм. Энэ нь зөвхөн тэдний буруу ч биш нөгөө талаараа шүтэн бишрэгч болох эрхэмсэг багш нар маань энэ тал дээр маруухан мэдлэгтэй учир Монголд 7000 гаруй мэргэжил байгааг мэдэхгүй байх нь ойлгомжтой юм. Тэд л зааж сургаж хэлж, сурталчилж өгөхгүй бол сурагчид нөгөө л хууль, эдийн засаг руугаа хошуурна шүү дээ.
Сурагчдаас авсан судалгаагаар харахад эхлээд мэргэжилээ биш сургуулиа сонгох нь их бөгөөд ямар ч ангид орсон ч хамаагүй улсын сургуульд орно гэдэг. Тухайн сургуульд нь тэр мэргэжилтэнг бэлтгэдэггүй ч хамаагүй ойролцоо юм чинь энэ чиглэлээр сурчихъя гээд өөр ангид орчихдог. Нөгөө талаас оноо таараад сургууль авч байвал аль сургуульд ямар ч мэргэжилээр хамаагүй сурчихъя даа гэсэн гутранги үзэлтэнгүүд олон. Энэ бүхэн нь ирээдүйд ажиллах ажлын байрны эрэлтийг хаах цайз хэрэм нь юм. Нэг ёсондоо цамаан ажилгүйчүүдийн жагсаалтыг уртасгаж байна гэсэн үг. Зарим оюутнууд салан пүлэн 4 жил сурсан болж, чадан ядан хуулж шалгалтаа өгсөн болчихоод ажил олдохгүй байна гээд гүйгээд байдаг нь харамсалтай!.
Гэтэл мөн чанартаа эхлээд өөрийн сонирхсон мэргэжилээ сонгоод /магадгүй онгоцны жолооч/ тууштай суралцвал ирээдүйд урт удаан хугацаанд хоолоо олох магадлалтай нь судалгаанаас харагдлаа.
Тиймээс монголд төдийгүй дэлхий нийтэд 7000 гаруй мэргэжил байдаг гэдгийг л сайтар ойлгох хэрэгтэй. Жишээ нь хими цэвэрлэгээний ажилтан хүртэл мэргэжил шүү дээ.

эх сурвалж http://www.mhri.mn/index.php?module=men ... enu_id=402

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Jun.21.12 3:06 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1627
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Мэргэжил сонгоход баримтлах зүйлс

Алсын хараатай бай:
Мэргэжил сонгоход нэн чухал нь алсын хараа. Монголчууд ярьдаг хэдэн уулын цаадахыг харж ярь гэж өнөөдөр нэг хэсэг нь ийм мэргэжилтэй болох нь ирээдүйд хэрэгтэй гэдэг энэ бол аман яриа. Үүнд суурилж биш судалгаа шинжилгээнд тулгуурлан эрэлттэй мэргэжлийг сонго. Нэг хэсэг манайхан бүгд л хуульч, эдийн засагч болсон. Жилд төгсөж байгаа эдийн засагч, хуульч нь ажлын байрнаасаа даваад гарчихсан. Иймэрхүү байдал үргэлжилсээр зарим мэргэжил нь илүүдэж нөгөө нь дутагдаж байгаа. Тэгэхээр энэ мэргэжил миний амьдралд төдийгүй манай улсад ямар чухал бөгөөд дэлхийн зах зээл дээр хөрвөх чадвараа чухалчлах хэрэгтэй. Магадгүй та аль нэг улсад цагаачлах, урилгаар ажиллах асуудал гарч болзошгүй тиймээс л алсын хараатай бай.

Сонирхолоо дага:
Ирээдүйд эзэмших мэргэжлээ сонгоход олон хүчин зүйл нөлөөлнө. Эцэг эхийн мэргэжил, нийгмийн шаардлага, эдийн засаг, цалин хангамж, ажлын байр гэх мэт тэр болгоноос ашигтай бөгөөд өөрт хэрэгтэйг нь авах нь л чухал. Судалгаанд оролцсон сурагчдын 37.3 % нь сонирхолоо дагаж сонгоно гэжээ. Мөн чанартаа бол хамгийн зөв сонголт энэ юм.
Аав ээж нь эмч учир хүүхэддээ мэргэжилээ өвлүүлнэ гэж ярьдаг гэтэл хүү нь сонирхдоггүй бол дургүй ламд дарж байгаад сахил хүртээнэ гэгч юм болно. Тэгээд ч амьдрал дээр гараад мэргэжилдээ сонирхолгүй зүгээр л дипломны гол болох магадлал их. Сонирхолоо дагаагүй учир сурах идэвхи сул, алсын бодолгүй байдаг. Мэргэжилээ буруу сонгосноос болж ирээдүйд энэ мэргэжлээрээ ажиллахгүй гэж 11.8% нь, хэлж мэдэхгүй байна гэж 22.4 % нь хариулсан байна. Энэ нь сонирхолгүй, сурч чадахгүй ангидаа орсоны тод жишээ. Нийгмийн хичээлдээ сайн хүүхэд оноо таараад ч юмуу бинго ашиглаад улсын сургуулийн математик, физикийн ангид орчихвол 3 жил сурч чадахгүй сургуулиасаа үдэлт хийлгэх болно.


Ажлын байраа судла:
Дээд боловсролтой болно гэдэг бол амьдралын баталгаа мөн үү гэвэл түүн шиг худлаа зүйл байхгүй. Ямар ч сайхан өнгийн диплом авсан ч амьдрал дээр ашиглаж чадахгүй байгаа Дипломтонгууд ажилгүйчүүдийн эгнээг чимэх нь жил ирэх тусам нэмэгдэж байна. Нэг ёсондоо энэ нь зөвхөн тухайн суралцагчдын буруу биш юм. Ирээдүйд зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа мэргэжлийн судалгаа шинжилгээ байхгүйн зэрэгцээ энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ байгууллагууд муу ажиллаж байгаа нь нэг буруутан. Эрэлт нийлүүлэлтээ судлан түүндээ тохируулан мэргэжилтнээ бэлтгэх хэрэгтэй. Тухайн суралцагч төгсөөд шууд ажлын байртай болно гэж боддог энэ бол эндүүрэл төгсөөд 5 жил ажилгүй байгаа хүмүүс одоо ч байна. Нэг жишээ дурдахад улс төр судлалын ангийг төгсөөд муу даа багийн засаг дарга хийнэ дээ гэж боддог. Гэтэл практик дээр бүтэхгүй асуудал. Ажилтай болохын тулд дипломноос гадна олон хүчин зүйл байдаг түүнийг л олж тогтоох нь чухал.
Сүүлийн жилүүдэд ирээдүйн багш, эмчүүд ажлын байртайгаа гэрээгээр суралцах болсон нь цамаан ажилгүйчүүдийн эгнээг багасгах үндэс болж байна. Үүнийг бүх мэргэжлүүдэд хэвшүүлэх нь чухал. Зарим нь аав ээжийнхээ шахалтаар бараг л сансарын ничгэгч болчихдог. Эхлээд пуужин байгаа эсэхээ судлах хэрэгтэй л дээ.

Сургуулиа биш мэргэжилээ урьдаж сонго:
Манайхан мэргэжилээ биш сургуулиа урьдаад сонгодог. Ямар ангид орох нь чухал биш улсын сургуульд л орно. Хувийн сургуульд орсоны оронд жил өнжинө гэх мэт яриа төгсөгчдийн дунд их. Судалгаанд оролцсон ЕБС-ийн сурагчдын 82.7% нь төрийн өмчийн буюу улсын сургуульд орно гэжээ. Үүнээс хараад үзэхэд хувийн их дээд сургуулийн нэр хүнд, чанар чансаа ямар байгааг илтгэн харуулна. Нэг л сурч байгаа юм чинь хүн чанартай бөгөөд ирээдүйтэй мэргэжил эзэмших хэрэгтэй. Гэхдээ заавал улсын сургуульд ор гэж байгаа юм биш сайн хувийн сургуулиуд ч бас байгаа. Чиний сонирхож байгаа чиглэлээр чинь топ болсон хувийн сургууль ч байж болно. Тухайн мэргэжилдээ сонирхолтой бөгөөд үнэнч байх ёстой. Мэдээж хэрэг улсын сургууль төгсвөл төгсөөд ажлын байр гэх мэт асуудал хардаг байсан үе арай гайгүй болж чи юунд ч сурсан байж болно гол нь чадвартай байх нь чухал гэнэ. Үнэндээ бол амьдрал дээр чадвартай боловсон хүчин үнэхээр цөөн шүү дээ. Энэ нь нөгөө мэргэжлээ буруу сонгосноос л болсон юм даа.

Ирээдүйд хамгийн чухал мэргэжил:
Ямар ч хамаагүй дээд боловсролын диплом өвөртлөх нэн чухал биш. Гол нь ирээдүйд монголд төдийгүй дэлхий нийтийн хандлагаар ямар мэргэжил эрэлт хэрэгцээтэй болж байгааг судлан үзэж тэр талын хөрвөх чадвартай мэргэжлээр суралцах хэрэгтэй. Манай улсын хувьд бол багш, эмч гэсэн хоёр мэргэжил эзэмшихэд тухайн хүн өөрөө чадвартай бол хаана ч ажиллах боломжтой бөгөөд нэг ёсондоо ажлын байр нь түүнийг хүлээгээд л байж байдаг.

эх сурвалж
http://www.mhri.mn/index.php?module=men ... enu_id=402

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Jun.21.12 3:18 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3605
Location: Over the Earth
Ерөнхийдөө хүүхдүүд мэргэжилээ сонгохдоо дараах байдлаар сонгодог байх.

1. Эцэг эх хамаатан садны шахалт шаардлагаар: Энд голчлон эцэг эхийнхээ мэргэжилийг өвлөнө, эсвэл бизнест нь туслана гэсэн байдалтайгаар басхүү эцэг эхийнхээ гомдоочихгүй гэж сонгодог.
Эмч, эм зүйчь нягтлан бодогч, инженер, хүчний байгууллагынхан гэхчилэн зарим онцлог мэргэжилүүд ордог.

2. Ирээдүйтэй эсвэл илүү ашиг орлоготойг нь сонгож: Энэ ойлгомжтой, хэдэн жилийн өмнө хүүхдүүд хуульч, эдийн засагч болдог байсан бол өнөөдөр эргэлзээгүй уул уурхайн салбарын мэргэжилүүд орно.

3. Цэвэр сонирхолоор: Яг хүсэл сонирхлоороо сонгосон хүүхдүүдийн тоо цөөн ч гэсэн төрөл бүрийн салбарт байна. цэрэг цагдаа, эмч багш, хими физик, гээд л. Гэхдээ сураад төгссөний дараа ажилгүй үлдэх нь бас бий.

4. Аргагүй байдал: За яах вэ, өгсөн шалгалтынх нь оноогоор тунаж үлдсэн хэдхэн сургуулиас нүдээ аниад сонгочихдог. ингэж орсон хүүхдүүдийн багагүй хувь нь сургуулиа хаяж, суралцаж төссөний дараа бас нэлээдгүй нь тэс өөр ажил хийдэг.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Aug.19.12 8:56 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 10:42 pm
Posts: 6329
Location: Theoretical physicists can explain everything.
кодимо wrote:
ImageХэрхэн мэргэжил ээ зөв сонгох вэ ?Image




Мэргэжлээ

_________________
You'll see.


Top
   
PostPosted: Aug.27.12 12:41 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Feb.11.03 8:44 pm
Posts: 225
Location: 13 horoolol
Эцэг эхтэйгээ ярь, уг нь эцэг эхийн амжилттай өрнүүлсэн бүтээл бүхий ажил мэргэжилийн дагуу мэргэжил сонговол генинд нь байдаг юм уу. их сайн ажилдаг даа. Би аавынхаа мэргэжлийг сонгосон бол аавынхаа нэр нүүрээр их л ахицтай ажиллах байсан байх даа гэж боддог. Гэвч би өөрийнхөө сонирхолоор мэргэжлээ сонгоод алдаагүй л явна.

Өөрийнхөө авъяасыг бодож үз. Авъяасаа мэдэрч чадвал тэр чиглэлээрээ мэргэжлээ сонгоод ажиллавал илүү сайн амжилт гаргаж болох юм. Би аливаа зүйлийн үндсэн мөн чанарыг олж түүнийгээ бусдад ойлгуулах чадвар бусдаас илүү байдаг тул багш болсон. Би сонгосон мэргэжилдээ гологддоггүй байх аа гэж боддог.

Хобби сонирхолдоо хөтлөгд. Сонирхолоороо мэргэжлээ сонгоод хоббигоороо ажил хийвэл хамгаас илүү жаргал байх. Миний хобби бол багаасаа л физикийн туршилт, компьютер график байлаа. Одоо би тэр л мэргэжилээрээ ажиллаж байна. Харин нэг хэцүү юм нь би төрийн албан хаагч болчихсон чинь баахан бичиг цаасны ажилд дарагдаад уйтгартай байна шүү. Гэхдээ компьютер байхад бичиг цаас ч хэцүү биш л дээ.

Миний зөвлөгөө ийм л байна даа.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 6 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited