#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.19.18 7:30 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 113 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Feb.10.10 7:51 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
17031 гишүүн Кирилл бичгээсээ ичээд байгаа бол монгол бичгээ хэрэглээд л явахгүй юу
албатай юм шиг

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Feb.10.10 8:26 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Дундад Азийн Орнууд Оросын Соёлд Харин ч Хамгийн Их Ууссан. Шашны Тал Дээр СССР Нурах Хүртэл Бас л Яг Манайх Шиг Боогдмол Байсан. Тэнд Өнөөдөр Орос Хаяггүй Ниг Амбаар ч Байхгүй. Оросоор Ярьдаггүй Ниг Гуйлгачин ч Байхгүй. Киргызстан Гэхэд Хэдий СССР-н Бүрэлдэхүүнээс Гарааад 20 Жил Болж Байгаа ч Улс Орны Хөгжлийн Хөшүүрэг Болчих Ниг Том Үйлдвэр ч Байхгүй. Улс Орны Эдийн Засаг нь Дан Ганц Орос Дахь Хар Ажилчдын Валютын Урсгал Дээр Тогтож Байдаг. Ерөнхийлөгч нь Гэхэд л Орос Эхнэртэй. Ер нь Дундад Азийн Улс Орнуудад Төрийн Эрх Барих Байгууллагын Томоохон Албан Тушаал Бүрт Хэн Нэг Цагаач Орос Ажиллаж Байдаг. Энэ Бүгдийг Эдгээр Улс Орнууд Дахь Уламжлалт Соёлыг Устгаж, Орос Соёлоор Уусгах, Оросжуулах Гэсэн Оросуудын Үйл Ажиллагааны Үр Дүн Гэж Ойлгож Болно. Бидэнд ч Одоо Тэр Алдсан Соёл Уламжлалаа Сэргээх Шаардалга Байна. Бид Хэдийн Харь Үсгээр Бичгээ Устгачихсан Улс, Одоо Эх Хэлээ Алдаж, Хитад, Оросоор Ярьдаг Болохоосоо Өмнө Бичгээ Сэргээх Хэрэгтэй. Бичиг Бол Хэл Соёлыг Хамгаалагч!!!

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Feb.12.10 1:00 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Профессор Т.Дашцэдэн
Профессор Чой. Лувсанжав Бол МонгГол Бичгийн Гайхамшгийг Нэвтэрхий Мэдэрсэн Эрдэмтэн
... Энэ Удаагийн Илтгэлдээ Профессор Чой.Лувсанжав Бол МонгГол Бичгийн Гайхамшгийг Нэвтэрхий Таньж Мэдэрсэн Эрдэмтэн Болох Талаар Арай Тодорхой Ярих Гэсэн Юм. Энд Юны Өмнө МонгГол Бичиг Гэсэн Нэрийн Тухай Хэдэн Үг Хэлье. МонгГолд Үндэсний МонгГол Бичгийн Хажуугаар Өөр Хэд Хэдэн Янзын Бичиг Үсэг Хэрэглэж Байсан нь Түүхэн Баримт Мөн. Тэдгээр Бичиг МонгГол Хэлний Үгийг Тэмдэглэж Байсны Хувьд Бүгд МонГол Бичиг Гэж Болно. Гэхдээ Тэдгээр Бичиг Бүр Өөрийн Тусгай Нэртэй, Тэр Нэрээрээ МонГолын Соёлын Түүхэнд Орсон Бөгөөд МонгГолын Ард Түмэн ч Тэгж Нэрлэдэг...
Уйгаржин Үсэг Гэдэг Нэрийг 1990 Хэдэн Оноос Хойс Хэрэглэх Болжээ. Үүний Жишээ Нэрлэе Гэвэл 1941 Онд Авч Хэрэглэсэн Шинэ Үсгийг Оросжин Үсэг Гэж Болно. Гэтэл 1941 Оны 5-р Сарын 9-нд Сайд Нарын Зөвлөл МАХН-ын Төв Хорооны 25/26 Дугаар Тогтоолд *Орос Үсэг Дээр Үндэслэсэн МонгГол Шинэ Үсгийг Батлах Тухай* Гэсэн Нэртэй Шинэ Үсэг Гэсэн Нэрээр Хагас Зуун Жил МонгГолын Соёлд Үйлчилсэн Бичиг Юм. Тэгэхлээр МонгГолын Соёлын Түүхэнд Гарсан Баримтыг Гуйвуулж Уйгаржин Бичиг, Кирилжин Бичиг Гэж Нэрлэх нь Буруу Юм. Уйгаржин Бичиг Гэх нь Алдаатай Болохыг МонгГол Улсын Их Хурал 1995 Онд Тусгайлан Хэлэлцэж Залруулсан Буй...
МонГолын Соёлын Түүхэнд Гарсан Дээр Дурьдсан Хэдэн Зүйл Бичгийн Дотроос Нарийн сайн Зохиомжтой МонгГол Бичиг нь Давамгайлж Уламжилсаар Эдүй Хүрэв Гэж Профессор Чой. Лувсанжав Монгол Бичгийн Тухай Нигэн Илтгэлдээ Тэмдэглэсэн Байна. Түүхэн Хувь Тавилангаар Дэлхийн Олон Оронд Оршин Суугаа МонгГолчуудын Дийлэнх нь Өнөөдөр Уламжлалт МонгГол Бичгээ Хэвээр Хөгжүүлэн Хэрэглэсээр Байна. Өнөө Үед МонгГол Бичиг нь Бүх Дэлхийн МонгГолчуудын Соёлын Хэлхээ Холбоог Залгуулж Яваа Бичиг Юм. МонгГол Улсад 1940 Хэдэн Оноос Шинэ Үсгийг Авч Хэрэглэсэн Боловч МонгГол Бичиг Устаж Арилаагүй Оршин, МонгГолын Залуу Үе Сурч Эзэмшсээр Байна. МонгГол Бичиг нь Өөрийн Онцлог Олон Зүйлээр Шалгарч Боловсорсоор Ирсэн Бичиг Юм. МонгГолын Бичгийн Давуу Талыг Хүмүүс Төдийлэн Сайн Мэддэггүй. Энэ нь МонгГол Бичгийн Мэргэжилтэн Бид ч Түүнийг Сурталчилан Танилцуулж Чаддаггүйгээс Болж Байгаа Юм. Орчин Цагийн Хүний Хүгжлийн Тухай Үзэл Баримтлалд Хүний Эрх Эрх чөлөө, Арьс Өнгө Шашин Шүтлэг, Эрдэм Боловсрол, Албан Тушаалаар нь Ялгаварлан Гадуурхаж Болохгүй Гэдэг. МонгГол Бичгийн Үгсийн Зохиомж Бүтэц нь Ард Түмнийг Хэл Аялгуугаар нь Ялгаварлан Үзэж Болохгүйг МонгГол Үсгийн Бүтцэд Туйлын Нарийн Бодож Тусгагсан Байдаг.
МонгГол Бичгийн Цагаан Толгойд Нэлэээд Хэдэн Авиаг Ижил Үсгээр Тэмдэглэснийг Хэлж Болно. Үүнд O, U, C, Ch, Zh, Z, D, T, Q, K, H, G Авианд Тус Тус Үсэг Оноож Зохиох Боломж Байгаагүй Биш, Гагцхүү Нутгийн Хэл Аялгууг Хүндэтгэн, Адил Тэгш Үзэж, Нутаг Нугын Аялгуугаар Уншиж Хэлэх Боломжийг Хангаж Өгсөн Байна. Үүгээр МонгГол Бичиг Бол Туйлын Энэрэнгүй, Хүмүүнлэг Сайхан Бичиг Юм. Профессор Чой. Лувсанжав нь МонГол Бичгийн Энэ Мэт Онцлогийг Нарийн Мэдэрч, МонгГол Бичигтээ Үнэнхүү Хайртай, Эх Оронч Эрдэмтэн Байв.
МонГол Бичгийн Өөр Нигэн Гайхамшиг Гэвэл Ижил Дуудалгатай Өөр Утгатай Үгсийг Дүрсээр Ялган Бичдэг Тогтолцоо Юм. Үүнийг Бид Буруу Ташаа Ойлгож, МонгГол Бичгийн Муугийн Жишээ, Сурахад Хэцүүгийн Нигэн Зүйл Хэмээн Үздэг Байв. Гэтэл Энэхүү Дүрсээр Ялган Бичих нь Бичгийн Утга Илрүүлэх Чадамжыг Ихээхэн Дээшлүүлж, Ойлгомжтой Болгодог Байна.
Man-u AngGi-yin Surugchi-du Nom Ugbe.
Man-u AngGi-yin Surugchid Nom Ugbe.
Бид Үүнийг Шинэ Үсгээр Манай Ангийн Сурагчид Ном Өгөв. Гэж Бичнэ. Энэ Өгүүлбэрийг МонгГол Бичгээр Бичихэд Утга нь Тов Тодорхой Байна.
Ер нь Дүрс Ялган Бичих нь Хэр Ирээдүйтэй Вэ? Дэлхий Дахин Даяарчлагдаж Байгаа Энэ Үед Дүрсээр Ялган Бичихийн Ач Холбогдол Арилж Байгаа Биш Улам Их Ач Холбогдолтой Болж Байна. Дүрсээр Эс Ялгаснаар Үгсийн Утгын Ялгаа Бүдгэрч, Тэр Хирээр Хэлний Утга Илтгэх Үүрэг Суларна. Энэ нь Ийм Хэл, Али Ниг Хүчирхэг Хэлэнд Уусч, Алга Болхыг Нөхцөлдүүлнэ Гэсэн Үг.
Даяарчиллын Нөхцөлд Хүн Ам Цөөтэй Жижиг Орнуудын Хувьд Удаан Хугаацаанд Тэсч Үлдэх, Үндэсний Аюулгүй Байдлыг Хангах Ниг Нөхцөл нь Үндэсний Хэл Бичиг Байдаг Юм. МонгГолчууд Өөрийн Үндэсний Хэл Соёл, Тодорхойлбол МонгГол Бичиг, Морин Хуур, Уртын Дуу, Ёс Заншил, Үндэсний Шашнаа Хүндэлж Явбал Алзахгүй.
Бага Үндэстэн Буурч Доройтохдоо Эхлээд Үндэсний Хэл нь Саармагжиж 2 Хэлтэн Болоод, Улмаар Харь Хэлээр Харилцах Болдог Жамтай. Хэл Үгүй, Бичиг Үгүй Үндэстэн Гэж Юухан Билээ.
Хэл Бичгийн Дүрэм Өөрийн Тогтсон Дэгтэй Байдаг. Ярианы Хэл Бичгийн Хэлний ба Харьцаа Нарийн Асуудал. Ярианы Хэл Бичгийин Хэлээ Баяжуулж Хөгжүүлэхийн Хамт Бичгийн Хэлэнд Хувьсч Тогтсон Дэг Журам Буюу Дүрэм нь Эхэ Хэлээ Хамгаалах Дархлаа нь Болдог. МонгГол Бичгийн Дүрэм, Хэм Хэмжээ нь Хэлнээсээ Төрж Хөгжөөд Эргээд Хэлийиг Элдэв Гажуудлаас Хамгаалж Дархлаа нь Болдог. МонгГол Хэлийг Хар Ярианы Хэлнээс Үүдэлтэй Элдэв Гажуудлаас Өмгөөлөх Дархлаа нь МонгГол Бичгийн Дүрэмд Байдаг Юм. *... Байгаа Юм Шүү Дээ* Гэдгийг *... Байгаамшдээ* Гэж Бичих Явдал Үзэгдэх Болов. *...Хэн Гуай ч Үүнийг* Гэдгийг *... Хэнбэгүай ч* Гэж Бичсэн нь Сонин Хэвлэлд ч ГАзар Авжээ. Өгүйлэхүйн Орчилд *Хэнбэгүай* Болоо Биз. Бичиг Дуудалгын Зөрүү Өнө Эртний Бичгийн Соёлт Ард Түмний Бичигт Байдаг л Үзэгдэл... Өндөр Соёлт Ард Түмэн Бичиг, Хэл 2-н Зөрүүг Арилгах Гэж Бичгээ Асар Их Өөрчилдөггүй. Ер нь Сурахад Хэцүү Бичиг, Үсгийн Дүрэм нь Сайтар Боловсронгуй Болоогүй Бичиг 2-ыг Ялгаж Салгаж Ойлгох нь Чухал. Чухам л Энд Маань Шинэ Үсгийн Зөв Бичих Дүрэмд Гүйцэд Боловсроогүй Олон Асуудал Бий. Энэ Дүрмийг Сайжруулах Гэж олон Удаа Оролдсон Боловч Үр Дүнд Хүрээгүй. Хүрээгүй Учир ӨвөрМонгГолд Шинэ Үсгийг 50-аад Оны Эхээр Авч Хэрэглэх Гэж Эхлээд Явц Үгүйг нь Мэдээд 1958 Оноос Больсон Билээ.
Японы Мэй-Жигийн Үед Япон Бичгээ Муучлан Францын *боловсон* Бичгийг Авна Гэж Хэсэг Япончууд Хийрхэж Байсан Гэдэг. Эдүгэ Цагт Тэднийг Японы Соёлын Түүхэнд Гарсан Мэй Жигийн Солиотнууд Гэдэг Болжээ. Энэ Бол Сонирхолтой Сургамж Юм. *Тансаг Сайхан МонгГол Хэлээрээ Усны Урсгал Шиг Яруухан Ярьдаг Болцгоохсон, Бодож Бичдэг, Бодож Уншдаг Бичгээрээ 4 Хөл нь Тэгш Жороо Морь Шиг Цацлан Цалгиулан Бичдэг Болцгоохсон* Гэж Доктор Профессор Ц. Базаррагчаа Бичсэн Байна. *Ил Товчоо. 1995. Дугаар 24, *Хэдэн Үеэ Бүрэлгэх Хэлний Гамшиг*...
МонгГол Бичгийг Сурахад Хэцүү Гэдэг. Энэ Үнэн үү? Профэссөр Чой. Лувсанжав Илтгэлдээ *...Бидний Өвөг Дээдсийн Бүтээсэн Өдүй Төдүй Ном Зохиол Ганжуур, Данжуур Зэрэг Олон Зуун Жилийн Бүтээлийг Сурч Болдог МонгГол Бичгээр Нигэн Мөрийн Дүрмээр Бичиж Бүтээсэн Байна* Гэжээ...
МонгГол Бичиг Ба Үндэсний Аюулгүй Байдлын Асуудал Нягт Холбоотой Гэж Болно. МонгГолын Төрийн Том Зүтгэлтэн, МонгГолын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Дарга Байсан, Нэрт Түүхч А.Амар Гуай МонгГол Үндэсний Хэл Бичгийг Хөгжүүлэх Тухай 1930-аад Оны Эхээр Бичсэн Алдарт Өгүүлэлдээ * Бид Өнөө Үед Бүрэн Эрхт Улс Төрийг Байгуулан Тогнож Буй Энэ Явдал Бол Өөрийн Газар Орон Ба Өөрийн Үндэстний Тусгаар Соёл Хийгээд Өөрийн Үндэстний Хэл Бичгийг Залгамжлан Хадгалж Чадсаны Ач Гавьяа Мөн. Эдгээр Үндэсний Явдлуудыг Үл Ойшоогч Нар нь МонгГолын Улс Төрийг Мандуулж Чадах Байтугай МонгГол Үндсийг Балартуулах Хорт Явдал Мөн* Гэж Хэлснийг Эргэцүүлэн Бодууштай. * Эрдмийн Долоон Бурхны Ниг* Дурсамж Эмхтгэлийн Номд Нигэн Эрдэмтэн
*МонгГол Үг Хэлээрээ Ярилцаж
МонгГол Үсэг Бичгээ Суралцвал
МонгГол Уламжлалт Хэл Бичиг Батжиж
МонгГол Үндэстэн Мөхөх Үгүй Мөнхөрмой* Гэж Бичсэн Байдаг.
МонгГол Бичиг, Түүний Ач Холбогдлыг Ихэд Өргөж Бичсэн Эрдэмт Мэргэд, Эх Оронч Нөхдийн Чин Сэтглийн Үгсийг Түүвэрлэн Бичвэл Бүхэл Бэтэн Боть Ном Болно. Бид Ийм Ном Гаргахыг Зорьж Байна. Эцэст нь МонгГол Бичгээ Бүх Нийтээр Сурч Эзэмших Талаар Товч Зүйлийг Хэлье.
... МонгГолын Үндэсний Аюулгүй Байдлыг Даяарчиллын Энэ Үед Хэрхэн Хангах Асуудалд МонгГол Бичиг Онцгой Холбогдолтой Бөгөөд МонгГол Бичгийг Бүх Нийтэд Сургаж, Үндэсний Хөтөлбөрийн Заалт Ёсоор МонгГол Бичгийн Сургалтыг Бүх Нийтийг Хамран Зохион Байгуулж, Түүнийг Өргөн Хэрэглэх Хэрэгцээ Орчинг Буй Болгох Учиртайг Энд Онцлон Тэмдэглэе... Зөвхөн Дунд Сургуулийн Сургалтанд Хамаарагдсан МонгГол Бичгээ Сурсан Хүний Тоо Баргцаалбал 600 Минга Хол Давсан Байх Учиртай. Сургуулийн Гадуур 1990-ээд Оны Эхээр Хот, Хөдөөд Эрчимтэй Зохион Байгуулж Байсан МонгГол Бичгийн Бүлгэм, Дугуйлангаар Олон Миган Хүн МонгГол Бичгээ Сурсан нь Лавтай... Одоо 35 Хүртэлх Насны Сурагч Оюутан Залуус Монггол Бичгийг Сурч Байна. Иймээс МонгГол Бичиг Сураагүй Хүмүүс 35-60 Насныхны Дотор Зонхилж Байна. МонгГол Бичигт Тааламжгүй Ханддаг Хүмүүс ч Энэ Насныхан Дунд л Байна. Энэ Насныхан Бол Төр Захиргаа, Эдийн Засаг, Аж Ахуйн Бүхий л Салбарт Хариуцлагатай Албан Тушаал Эрхэлж Буй Хүмүүс Юм аа. Тэдний Залгамж Халааг Авах Үндэсний МонгГол Бичгээ Мэддэг, Цэцэглэн Мандаж Байгаа Монгол Улсын Төлөө Нигэн Үзүүрт Сэтгэлээр Зүтгэх Шинэ Үе Өсөн Өндийж, Эрийн Цээнд Хүрч Байгааг Харахад Нэн Тааламжтай Байна.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Feb.12.10 11:59 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
altson wrote:
70 жил болоход Орост уусаагүй байсан. Хуучин дундад азийн орнуудыг бодвол худлаа ч үнэн ч тусгаар улс нэртэй явсан болохоор бүр хэт интеграцид орчихоогүй. Адаглаад л бүх шатны албан тушаалууд дээр монгол хүн байдаг байсан, ажил хэрэг монгол хэл дээр явдаг байсан. Тэгээд ч оросуудыг бодвол ази төрхтэй, шар арьстай, онигор нүдтэй учраас адаглаад л нэг хоёрдугаар үе дээрээ эрлийз хурлийзууд нь шууд мэдэгддэг. Харин хятадын эрлийз хурлийзууд монголчуудаас юугаараа ч ялгарахгүй. Адилхан азиуд юм чинь. Тиймээс би хувьдаа монгол орост ууссан биш зүгээр л аялдан дагалдаж байсан гэж боддог. Харин хятадаас бол илүү жийрхэх хэрэгтэй. Хятадууд манайхыг өөрийн гэж зарлах , тунхаглах аливаа боломж, нүх сүв бүгдийг тасдахы нь тасдаж, хаахы нь хааж, устгахы нь утсгаж байх хэрэгтэй. Улс орны тусгаар тогтнол бүрэн эрхт байдал үндэстний асуудал дээр ганц хүний эрх чөлөөг хоёрдугаарт тавьдаг байх хэрэгтэй.
Гэхдээ би 1702... гишүүний байр суурийг байх л ёстой үзэл бодлын нэг гэж хүндэтгэж хүлээж авч байна оо. Дийлэнх хүмүүс төв сахисан байр дээрээ байгаад нэг хэсэг нь түүнээс зүүн тийш, нөгөө хэсэг нь түүнээс баруун талд байрлаж байж нормал түгэлт хэрэгжинэшдээ :)

Оросууд Цусаар Уусгах Бодолго Баримталдаггүй. Биднээс Илүү Урт Хугацаанд Хараат Байдалтай Оршиж Байсан Хасагуудад ч Ийм Арга Хэрэглээгүй. Тэд Барууныхны Ярьдгаар *Brain Wash* Буюу Тархи Угаах Замаар Алив Үндэстнийг Хараат Байдалтай Болгодог, Тэр нь Одоо ч Хэрэгжсээр Байна. Brain Wash-д Өртсөн Үндэстэн Цус Генээ Алдаагүй Мэт Боловч Алив Улсын Эрх Ашиг Хөндөгдөх Шийдвэрийг Бие Даан Гаргах Боломжгүй Болсон Байдаг. Хуучин СССР-ын Орнуудаас л Үүнийг Харж Болно. Миний Хувьд Үндэсний Бичгээ Сэргээснээр Дан Ганц Ар, ӨвөрМонгГол Биш, Дэлхийн МонгГолчуудын Соёлын Харьцаанд Том Ахиц Авчрах Болно. Үүнд Улс Төрийн Хүрээнд Ямар Ниг Ач Холбогдол Өгөх Шаардалгагүй Бөгөөд Ижил Хэл Бичигтэй Дэлхийн Бусад Орны Жишээгээс Харж Болох Байх. Бичиг Сэргээхийн Ач Холбогдлыг Хэд Дахин Илүүгээр Харж Үзэх Хэрэгтэй.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Feb.24.10 4:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6305
Дэлхийн улс орнууд латин, ханз, араб, кирилл үсгийг л хэрэглэж байгаа. 4 гол үсэгний нэгийг хэрэглэж байж юунаас нь ичхэвдээ. Мэдээж ханз ба арабыг хэзээ ч хэрэглэхгүй. Тэгэхээр латин руу л орох хувилбар байна.

Ter tsagt mongoliin buh l bichig hereg iimerhuu l haragdana daa. Ali ni harhad evteihen baina oorsdoo l medetsgeene biz.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Feb.24.10 1:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6305
TSZPUN wrote:
MongolBcihig bol PANMONGOLIZMiin eh suuri,DAYARCHLALiin niigmiin BAMBAI...


Монгол бичгээ эргүүлээл хэрэглийлдээ тэгээд. 90 онд 1-р ангиас үзээл сүр болж байснаа больцон биздээ. Зарим хүмүүс латин үсэг хэрэглэнэ гэдэг. Тэр бол ёстой хэрэггүй зүйл. Одооны хүүхдүүд ч тэгээд бүр бичих гэж алж байна дөө угаасаа. Утсан дээрээ мессеж бичиж өсч байгаа хүүхдүүд арга байжуу.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Mar.03.10 12:51 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.03.06 6:18 pm
Posts: 903
Ер нь хос бичигтэн байсан нь дээр. Ганц морьтой явснаас хөтөлгөө морьтой явсан нь өлзийтэй байх.


Top
   
PostPosted: Mar.05.10 8:12 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.22.06 6:16 pm
Posts: 8395
Location: With enough courage, you can do without a reputation.
Надаас манай нэг Америк найз асууна.

-Монголд ямар үсгээр бичдэг вэ? Би хувьдаа Ази үсэг гэж Япон хятад шиг үсэг гэж боддог

-Үгүй ээ. Манайх Кириллэр бичдэг.

-Тэгвэл чи Оросоор ярьдаг байх нь тийм үү?

-Үгүй ээ. Би Монголоор ярьдаг.

-Ямар сонин юм бэ?


Алхам тутамд тохиолддог зүйлийг бичив...

_________________
Гүехэн ус далай болохгүй...


Top
   
PostPosted: Mar.05.10 12:29 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.03.06 6:18 pm
Posts: 903
харин гоё байгаа биздээ... би чамд хэвтээ босоо 2 янзаар бичиж харуулах уу гээл...


Top
   
PostPosted: Mar.05.10 3:45 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
nadad tohioldson yawdalaas...

-Tanai mongon temdegtiig harii...Mongolmungu yamar baidgiig uzii
-Ene 8,9d usd tei tentsene geed 1000n dollaraa haruulaw...
-Ene mongoliih yum bol yagaad MONGOL BANK geed orsoor bichsen baigaa yum be?


Top
   
PostPosted: Mar.05.10 4:06 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
та нар жаахан ухаалаг байцгаагаач
бусад ази-н улсуудаас бид крилл бичгээрээ ялгардаг ялангуяа хятад-с
хэрвээ бид крилл бичиггүй байсан бол бүх улсын хэлийг ямар ак-гүй хэлж чадахгүй
яг л өвөр-д ярих гэж хачин юм болдог шиг л юм болно
бид бас крилл бичиг-дээ эх болсон монгол бичигээ хадгалж үлдэж чадсан
тийм дээ ч бид бусад крилл бичигтэнгүүдээс бол илүү
их бичиг-н хүмүүстээ бид дэндүү их өртэй хүмүүс гэдгээ битгий мартаад байцгаа
бидэнд дэлхийн цээжнээс хэзээ ч алга болохгүй гайхамшиг хэл бичгийн бүтээл үлдээсэн юм
одоо бидний хэрэглэж байгаа энэ бичиг үсэг яриа бол монгол хүний ухаанаас гарсан гайхамшиг

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Mar.05.10 9:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.22.06 6:16 pm
Posts: 8395
Location: With enough courage, you can do without a reputation.
Тэр гадныханд 1000 төгрөг энэ тэрээ үзүүлэхдээ 10 20 доллартай тэнцэнэ гэж ярьж байгаарай даа...

_________________
Гүехэн ус далай болохгүй...


Top
   
PostPosted: Mar.06.10 5:00 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Тео wrote:
та нар жаахан ухаалаг байцгаагаач
бусад ази-н улсуудаас бид крилл бичгээрээ ялгардаг ялангуяа хятад-с


Bid Orosyn Baga Yastanudas Yalgarch Baina u?Ted chu Bas Dundad Azi Gej Yawna Shiu!

Тео wrote:
хэрвээ бид крилл бичиггүй байсан бол бүх улсын хэлийг ямар ак-гүй хэлж чадахгүй


Accent ni Bichig Usgiin Onqlogos Hamaarahgui Yuma. Biologichid Huuni Tagnain Olan Helber ni Olan Accentyg Uusgedeg Gedeg,

Тео wrote:
яг л өвөр-д ярих гэж хачин юм болдог шиг л юм болно


Ali chu 1 Undusten Orshin Suugaa Gazaryn Baigalyn Onqlogoos Hamaarch Helnii Tal Deer Ayalga Uusdeg. Bidentei Hariquulahad Uchuhen Jijig Gazar Nutagtai Engli Dotroo Shotland Ireland Geh Met Ayalgatai Bolsan Baidag.

Тео wrote:
бид бас крилл бичиг-дээ эх болсон монгол бичигээ хадгалж үлдэж чадсан
тийм дээ ч бид бусад крилл бичигтэнгүүдээс бол илүү


Teren Shig Hudal Yum Baihgui. Uhrin Buur Shig Buun Utgagui Durimtei, MongGol Helni Utgat Chinar, Logic-g Hamagyn Yih Aldagduulsan Duudalgyg Het Huusun, MongGol Helnii Egshigleg Sonsogolont Baidalyg Geesen Geed Toochood Baiwal Barahgui Yih Madagtai Bichig...

Тео wrote:
их бичиг-н хүмүүстээ бид дэндүү их өртэй хүмүүс гэдгээ битгий мартаад байцгаа


Kiril Bichgiin Durimyg Zohiosan Q. DAMDINSURUNG Gaui Eniigee Uurun Amidraldaa Hiisen 3 Tom Nugelyn Nig ni Gej Uzdeg Baisan.

Тео wrote:
бидэнд дэлхийн цээжнээс хэзээ ч алга болохгүй гайхамшиг хэл бичгийн бүтээл үлдээсэн юм
одоо бидний хэрэглэж байгаа энэ бичиг үсэг яриа бол монгол хүний ухаанаас гарсан гайхамшиг


Eim Yum Yarij Baij Oyuny Umchin Hulgaid Holbogdow!!!


Eqest ni Mod Baij Une Qenegui Yum Bichihee Bolimor Yum!!!

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Last edited by 17031 on Mar.06.10 9:26 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.10.10 9:51 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Ж.Неругийн Хэлснээр МонгГол Бол Бичигт 5 Үндэстний Ниг. Худум МонгГол Бичиг, Руни Бичиг, Лиао Улсын Их Бага Ханз Бичиг, Дөрвөлжин Бичиг, Тод Үсэг, Соёнгбо Үсэг Гээд Бичиг Үсэг Зохиогч, Түгээгч Ард Түмэн. Гэтэл 60 Жилийн Турш Кирилл Бичгийг Оросоос Колоничилогдсны Бэлгэ Тэмдэг Болгон Хэрэглэж, Тэрийгээ Одоо Мэдсэн ч Мэдээгүй Юм Шиг Царайлан, Залхуу Хойрго Урагшгүй Нөхдийн Үгийг Даган Намирч, Муугийн Жишээ Болгон Нүд Үзүүрлэн, Захын Үсгий нь Гадарлахгүй Атлаа Шүүмж Хэлэх Дуртай Энэ Залуу Үеийг Залуусыг Яалтай ч Билээ!!!
Аливд Мэдлэгтэй Болж, Үзэж Танисан Байхул Шүүмж Хэлэн Хэлэлцэх, Сураагүй Мэдээгүй Ахул Эхлээд Үзэж Судалчихаад Гоочлон Дүгнэх Хэрэгтэй Биз!!!

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Mar.14.10 3:10 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.03.06 6:18 pm
Posts: 903
өнөөдөр дэлхий дээр буй бичиг үсэг болгон өөр нэг бичиг үсгээс үүдэлтэй байдаг. кирилл үсэг грекээс, латин үсэг ромынхоос гэх мэт. манай монгол бичиг ч гэсэн уйгаржин гээд уйгараас үүсэлтэй юм биш үү.


Top
   
PostPosted: Mar.16.10 2:29 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
tsn_ra wrote:
TSZPUN wrote:
MongolBcihig bol PANMONGOLIZMiin eh suuri,DAYARCHLALiin niigmiin BAMBAI...


bitgii solior malaa. chi myy d*r*k heniihee zurgiig avatar-r oruulchaad hutsaad bgaan myy kazak

Mongol bichig yahaaraa niigmiin bambai bolchihdog yum. undesnii hel soyoloo cham shig iim llruud doosh n hiigeed bn za llr-aa

uuruu suraagui bolohooroo tseejniihee pangaar neeh olon 7 yum hutsaad bh chini

AS-n gishuud dotor yer n yag Mongol bichgeeree unshij bichij chaddag hun bnu? yag shalgaad uzvel 100 hureh bolov uu daa
yamar ch bsan bi neg n yum bn dag


Hussen huseegui neg yum unshij bichij sursan ugui ni medehgui cham shig humuusiig bodwol bi MongolBichig,UNDESTENII BICHIG gedeg zuil her heregtei zuil we gedgiig yas mahaaraa oilgoson uchraas odoo boltol suralstaj,tsag zaw garwal l hicheellej yawna...

Cham shig humuus neg yum durtai durgui sursandaa bahdan gedsee ilen suudag bol nad shig humuus ni ur huuhduuddee,naiz nohoddoo MongolBichig gedeg her heregtei,her chuhal boloh talaar ooriin yas manhandaa shigetel oilgoson zuilsiig busdad oilguulah gej hicheedegt baigaa yum...

Chi mongolbichgiig zowhon BICHIG,awia temdeglehed zoriulagdsan durs gej boddog baij bolno.Harin minii huwid ene zuil ni bichig geheesee iluu DAYARSHILIIN NIIGMIIN BAMBAI gej oilgodog yum...

Nemj helhed chi ch amnii unshlaga bolson heden haraaliin ugeeree Mongol hel soyoloo hamgaalj yawaa unheer ulger awmaar hun baina shuu...

ZA YER NI TEGEED MONGOL BICHGEER 100n HUWI UNSHIJ BICHIJ CHADDAG NI MONGOL BICHGIIN TUHAI YRIH erhtei YUM BAINA...


Top
   
PostPosted: Apr.06.10 9:22 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Их эрдэмтэн Б.Ринчин

Дорно дахиныг латинчлах бол агуу их хувьсгал мөн гэсэн нь Лениний айлдвар байсан ажээ. Энэхүү айлдварын хүрээнд БНХАУ-ын Үндэсний төв хэвлэлийн газарт ажиллаж байсан Зөвлөлтийн сургагч Черчешенко, Тодоеванар хуучин монгол үсгийг шинэ үсэг буюу славжин үсгээр солих ажлыг идэвхжүүлэх зорилгоор 1950-иад оны дундуур Бээжингээс Өвөр Монголд удаа дараа ирж байжээ.Энэ тухай тэр үед Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд сурах бичиг найруулах албан гэх (хэлтэс)-ийн эрхлэгчээр ажиллаж байсан,эдүгээ 86 настай өвгөн эрдэмтэн Дархуд овогт Раашдооров гуай дурсан ярьж байна. Черченшенко нь хэл бичгийн ухааны доктор професор цолтой,тухайн үедээ нэлээд дээгүүр байр суурьтай хүн байсан ажээ. ХаринТодоева нь хэл бичгийн ухааны дэд эрдэмтэн цолтой, монгол хэл сайн мэддэг Халимаг эмэгтэй гэнэ. Тэрбээр сүүлд Өвөр Монголын сурган хүмүүжүүлэх хэвлэлийн хороонд хэсэг хугацаанд ажиллаж байжээ. 1955-1956 онд Монгол төрлийн хэлийг байцаан шинжлэх хээрийн шинжилгээний ангид Өвөр Монголын хэсэг эрдэмтдийн хамт оролцон ажиллаж ЗХУ-д хэд хэдэн ном хэвлүүлснээс \"Орчин цагийн монгол хэлний хичээл\" ном нь орос хэлнээс хятад хэлэнд орчуулагдаж байжээ. Хожмоо түүний хэвлүүлсэн \"Шинжааны Халимаг Ойрдын толь бичиг\" хэмээх ном нь судалгааны сайн бүтээл болсон гэж эрдэмтэд үнэлсэн байна. Үүнтэй холбогдуулан нэгэн зүйлийг дурьдахад, \"Монгол-Ойрдын баатарлаг туульс\" (1923 он), Монгол бичгийнхэлний дүрэм ба Халх аялгууны харьцуулсан судалгаа (1929 он) зэрэгсуурь судалгааны бүтээлүүдээр нь бидний сайн мэдэх
нэрт монголч эрдэмтэн, академич Б.Я.Владимирцов 1929 онд Халимагууд Элэст хотнооурьж, цаг үеийн шаардлагад нийцсэн өөрсдийн шинэ үсэг зохиолгох хүслээ илэрхийлжээ. Түүний хариуд Владимирцов \\\"Хиагтын зээл дээр байгаа монгол хүн, Хүрээний монгол, Бээжингийн гудамжинд гүйж яваа монгол хүмүүс биебиеэ шууд ойлголцдог гайхамшигтай бичиг үсэгтэй ард түмэн шүү дээ,монголчууд! Би та нарт зориулсан ондоо бичиг үсэг зохиож чадахгүй гэжхэлсэн нь тэмдэглэгдэн үлджээ.

Шинэ үсэгт шилжих бэлтгэл ажил Өвөр Монголд 1947 оноос эхтэй бөгөөд 1953 оны өвлөөс бага суруулийн нэгдүгээр анги, анх дундын нэгдүгээр анги, дээд дундын нэгдүгээр ангийн сурагчдад зориусан шинэ үсгийн сурах бичиг зохиогдсон байдаг.

Черчешенко, Тодоева нар Өвөр Монголоор дахин дахин явж буйг сонсоод,билгүүн номч их эрдэмтэн Б.Ринчин гуай 1956 оны эхээр Өвөр Монголын Ардын Хэвлэлийн Хорооны дарга Эрдэнэтогтох, дэд ерөнхий найруулагч Содномжамц хоёрт тусгайлан захидал бичсэн байна. Тэрхүү захидалдаа Ринчин доктор Черчешенко, Тодоева нарын ятгалгад оролгүй, монголчуудын соёлын давтагдашгүй өв бичгээ солих байх бүх талын арга сүвэгчлэхийг хичээнгүйлэн гуйсан байжээ. 1957 онд Ринчин доктор Хөх хотод очиж Өвөр Монголын Багшийн дээд сургууль, шинэхэн байгуулагдсан Өвөр Монголын Их сургуулийн багш нарт монголчуудын хэл соёлын талаар лекц унших үедээ Өөртөө засах орны дэд тэргүүлэгч Хафунгад бараалхаж монгол бичгээ хадгалж үлдээх тухай бас л ярьжээ. 1956 онд Ринчин докторын бичсэн захидал тухайн үеийн удирдагчдын сонорт хүрсэн байсан нь лавтай гэлцдэг.
Бараалхах үеэр Ханфунга дэд тэргүүлэгч, бид славжин үсгийг авахаа больж монгол бичгээ цаашид хэрэглэхээр болж байгаа хэмээн мэдэгджээ. Түүнийг сонссон Ринчин доктор ихэд баярлан, \\\"За, би танд л найдаж байна\\\" хэмээн Хафунга дэд тэргүүлэгчийн өмнө сунаж мөргөсөн юмсанжээ. 1958 оноосӨвөр Монголп кирилл үсэг хэрэглэх төлөвлөгөөг болиулсан байна.
1956 оны XII сард Ринчин доктор ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Никита Хрущёвт захидал бичиж, монгол бичгийн авиалбарт орос үсэг таарахгүй байна. г эНэг минутад зуун үг тэмдэглэж чаддаг монгол бичгийэдрээтэй, хэцүү, хуучирсан гэх мэтийн яриа нь шинжлэх ухаанд харш, балай зүйл даруй мөн гэх зэргээр эх монгол бичгээ өмгөөлөн, сэргээхэд дэмжлэг эрж байжээ. Тэр талаар орчуулагч Г.Аким олж нийтлүүлж байсан билээ.
Үзэл суртлын ямарч дарамтад ноён нуруу нь хугараагүй, эрдэмтэн чадал дорой олон олон атаатны дайралтад омог юу нь дарагдаагүй их эрдэмтэн Бямбын Ринчин монгол бичиг соёлоо хамгаалахын төлөө тийнхүү хөөцөлдөж явсныг нь бодоход юутай бахархалтай, юутай хайрлалтай.


Dr. Ph. Бодонгууд Ж.Баатарцот

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Apr.22.10 11:37 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
За тэгээд хэн хэзээ хаана шоолуулаад байна аа? Өөдөөс нь мэдлэггүй энэ тэр гээд доош хийчихэж чадахгүй байгаа юм уу даа. Одоо бичиг үсэг энэ тэрийг солиод хэрэг байна уу? Тэртээ тэргүй устаж байгаа хэлэнд. Ингэж хэлэхээр устах гэлээ энэ тэр гээд юу гэж баацгаах гэж байна? За тэгээд олон блог , сайтуудыг хараад байгаарай. Утга, бичгийн алдааг 10 үг, өгүүлбэр дундаас дор хаяж нэгээс гурав олдоно шүү. Энэ устаж байгаа хэл биш гэж үү? Хэлээ зажилсан, айлын эрх бацаанууд монгол хэлийг устгаж байгаа юм даа. Банжиг.Нээт блогууд, бусад блогууд, эхлэл, сонжуур гээд, тэгээд энэ асуулт.нэт , хэрвээ та нар хүн хийж байгаа юманд битгий атаарх гэж хэлэх гээд байгаа биз. Үгүй ээ. Хүн гэдэг чинь юмыг хийхдээ хайнга, өөрийнхөөрөө биш, алдаагүй , зөв хийх хэрэгтэй байдаг юм. Тэгтэл хичээж байгаа хүн байна уу? Хаана байна? Тархи устаж, хэл нь устаж, дараа нь улс нь устана. Харин оройтоогүй дээр нь хүн бүр дор бүрээ хичээх юм биш үү? Тэгж өөрчлөнө, ингэж өөрчлөнө гээд л том том баана. Үнэндээ нэг юмнаас хэтрэхгүй богино ухаантнууд болсон шүү дээ. Бааранд ороод бүжиглэж байхдаа диваажинг хэр төсөөлж байна тэр хэмжээгээр ухааны чинь урт хэмжигдэнэ. Их бол богино, бага бол урт... Эсрэгээрээ. За тэгээд юу юу гэмээр байна даа?

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Apr.23.10 11:09 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Aug.03.06 6:18 pm
Posts: 903
юу гэхэв дээ. үнэн л хэлсэн байна даг. хэт эрх чөлөө хүнийг нийгэмтэй нь хамт устгадаг гэдгийг л харуулж байна.


Top
   
PostPosted: Apr.23.10 5:48 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
tonashides-т

Хилийн дээнс алхавал хэр их доромжлолтой учирдагийг мэдрэх болно...
-Устаж байгаа гэж устчаагүй байгаа дээр нь өөд нь татдаг юм...
-Бичгээ бол солих хамгийн шаардлагатай...Ингэж л байж бид монгол ухаандаа ойртоно...Тэгээд асуумаар бн:монгол бичгийг бид ашиглахгүй юм бол өөр хэн ашиглах вэ?
Quote:
Б.Ринчин гуайн “Уншихад “ойлгогдно, ойлгогдно” гэж толгой дохиолдаг, бэлгэ дэмбэрэлтэй бичиг” гэж хэлсэн сайхан үг байдаг. Бид одоо “ойлгогдохгүй, ойлгогдохгүй” гэж толгой сэгсэрч уншдаг бичигтэй болчихсон болохоор “ойлгоогүй” “санаагүй” “сэрээгүй” юм их үлдсэн нь тодорхой шүү дээ.


Top
   
PostPosted: Apr.23.10 5:51 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.06.08 12:15 am
Posts: 1312
Quote:
Монгол бичиг маань өөрөө монгол хэлийг илэрхийлдэг. Энэ хэл, энэ бичиг хоёр 700 жил хамтдаа хөгжиж, хэрэглэгдэж ирсэн. Гэтэл бид 1950-аад оноос хойш энэ бичгийг латин, крилл үсгээр сольсноос хойш бидний хэл эвдэрсэн. Өөрөөр хэлбэл Монгол хэл маань өөрийг нь 700 жил илэрхийлсэн бичигнээсээ салаад шал өөр хэлийг илэрхийлдэг, өөр авиа, зүй тогтолтой бичгийг оруулж ирсэнээр бидний хэл аажимдаа өөрчлөгдсөн.

Бид ингэж өөрчлөгдсөнийг огт анзаардаггүй нь харин эмгэнэлтэй. Өвөр Монголын телевиз үзэж суухдаа эх хэлээр минь ярьж элэг нэгтнийгээ шоолох маань инээдэм биш ханиадам гэдгийг ухаарахгүй байна. Бид индо-европын слав, грек язгуурын хэлийг илэрхийлэхэд зориулсан үсэг, авиа, дүрмээр ярьж байгаа нь бид эх хэлээ эвдсэн л гэсэн үг. Бид чинь Алтай язгуурын хэлээр ярьж, “Алтай” хэлээр сэтгэж, Уйгаржин бичгээрээ бичиж байж дараа нь Монгол гэж ярих ёстой хүмүүс. Өвөр Монголчуудын ярьж буй хэлэнд хятад хэлний нөлөө их бага байсан, харь үндэсний дарлалд байгаа ард түмний хэл соёл тийм сайн хөгжиж чадаагүй байж болох боловч лав л биднээс илүү хэлийг маань Монгол хэлтэй илүү төстэй хэлбэрээр нь хадгалж ирсэн. Хэл бол тухайн хэлээр ярьж буй ард түмний сэтгэлгээний хэлбэр, мөн соёл мөн. Тэгвэл хэл минь эвдэрсэн бол сэтгэлгээ, соёл минь мөн эвдэрсэн гэсэн үг шүү дээ.

Б.Ринчин гуайн “Уншихад “ойлгогдно, ойлгогдно” гэж толгой дохиолдаг, бэлгэ дэмбэрэлтэй бичиг” гэж хэлсэн сайхан үг байдаг. Бид одоо “ойлгогдохгүй, ойлгогдохгүй” гэж толгой сэгсэрч уншдаг бичигтэй болчихсон болохоор “ойлгоогүй” “санаагүй” “сэрээгүй” юм их үлдсэн нь тодорхой шүү дээ.


Top
   
PostPosted: Apr.29.10 1:00 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
MMIRACLE wrote:
Монгол бичгээ сурах хэрэгтэй. Гэхдээ шууд солино гэвэл хэцүү л дээ. Энэ их ном сонингуудыг бүгдий нь монгол бичгээр дахин хэвлэнэ, монгол бичгийг огт мэдэхгүй одооны 30-аас дээш насныхан дахиж сурна гэх зэргээр. Тэрний оронд миний бодлоор одоо 1-р ангид орж байгаа хүүхдүүддээ крилл, монгол бичиг 2-оо яг адилхан заагаад 2-уулангаар нь чөлөөтэй уншиж бичдэг болтол нь заагаад тэгээд 20н жилийн дараа солиход болно гэж бодож байна. Үе шаттайгаар гэхиймуу 20н жилийн дараа манайх монгол бичиг рүү шилжинэ гээл ёстой жил жилээр нь төлөвлөгөө гаргаад одоо байгаа залуу хүмүүстээ ажлын шугамаар хичээл заагаад, ном сонингуудыг крилл, монгол бичгээр цуг хэвлэдэг ч юмуу. Тэрнээс биш яг одоо шууд төрийн бичиг нтр гэхэд ерөнхийлөгчөөсөө авхуулаад монгол бичгийг криллийн түвшинд эзэмшсэн хүн хэд байгаагаа л тооцох хэрэгтэй байх


Ehileed Tere Shiidwer Garj Baij, Araas ni Ajil Yawah Yosotai. Ug ni 94 Ond Buzaad Kiril Bolgohdoon Monggol Bichigt Shiljih Hutulbur Bolowsruulj, Hugatsaag ni Hoishluulj Baisan. Odoo Bolohoor Monggol Bichgiin Hicheeliig Monggol Hel, Uran Zohiolyn Hicheeltei Negtgene Gej Yariad Baigaa, Uuruur Helbel Biye Daasan Tushai Hicheel Bish Bolgoj Baina. 10 Jiliin Umnu Gargasan Shiidwer Odoo Tuuh Bolood Uldej Baina,
Zugeer Nig Shiljine Geed Orhichih Bish, Urt Hugatsaany Ur Dungtei Hutulbur Arga Hemjee Awah Shaardalgatai. Turiin Baiguullagaas Ehileed Huwiin Aj Ahuitnuud Kiril Ba Hudum Usgiig Zereg Ashiglah, Monggol Bichgiin Orching Bii Bolgoh, Hudum Usegiin Pinyin Buyu Romanization-g Bolowsrongui Bolgoh, Suljeend Latin Ba Hudum Usgiin Hereglee Bii Bolgoh, Ehinii Eeljind Niigmiin Uhaany Hicheeluudiig Monggol Bichgeer Hutuldug Bolgoh Geed, Heregleenii Orching Bii Bolgowol Humuust Yawaandaa Dadal Bolno. Gol ni Teim Shiidwer Gargah Heregtei.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: May.12.10 8:42 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1785
Location: Худалд бас Үнэнд!
Muren wrote:
ᠡᠬ ᠪᠢᠼᠬᠢᠭᠡᠡ ᠳᠡᠡᠳᠯᠡᠬ ᠨᠢ ᠬᠠᠮᠭᠠᠠᠰ ᠼᠬᠦᠬᠠᠯ ᠡᠷᠬᠡᠮ ᠭᠡᠵ ᠪᠥᠳᠥᠵ ᠪᠠᠢᠨᠠ хэ хэ зөв үү

шууд галиглаад бичциймуу? яаж бичцийн бээ? :xi:

_________________
Цаг зуурынх.


Top
   
PostPosted: May.15.10 2:39 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
zugeer l... wrote:
Тэр ч тийм шүү.
Гэхдээ Монгол бичгийг галиглахгүйгээр бичдэг болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол ярьдагаасаа өөр бичдэг улс орон гэж хаана юу байхав дээ.

Hmm, Chi English Meddeguimu? Unshih ni Adilhan Bainauu? Oeor Baina u?

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: May.15.10 6:21 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
ЧоймболДарга wrote:
Одоо Хятадууд Монгол бичгийг манайх гээд дэлхийн соёлын байгууллагад бүртгүүлэх гэж байна
WINDOWS 7 Монгол бичигийг оруулсан юм байналээ Тэхлээр сонин дээр манай Монгол бичгийг оруулж гэж солиорохын
Манайх биш Өвөр Монголынх болсон Одоо биднийx гэж хэлэхээс ч ичмээр
Энэ комунистуудын тушаалаар эх бичгээс салгасан новшийн бичгээс салж өөрийн Монгол бичгэн дээ орох хэрэгтэй
Бид өөрийн бичиг үсэгтэй түүхтэй соёлтой ард түмэн гэдгээ харуулах ёстой
Азын ард түмэн шиг өөрийн бичгээрээ бичих хэрэгтэй шүү дээ

:wd:^ Ene Eserguutzeed Baidag Noehduudiin Yarij Baigaa Yum Zugeer le Zalhuu Huenii Shaltag.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
PostPosted: Jun.15.10 7:20 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.04 3:51 pm
Posts: 1013
Location: Байх дуртай газартаа
"Монголоор бичээд үзүүлээч" гэхээр нь Уйгаржин Монгол бичгээр бичээд үзүүлсийн. тэгсэн чинь Орос охин харчаад "Та нар ийм бичгээр бичдэггүй ш дээ, та нар манайх шиг кирилл үсэгтэй шд. би өмнө нь 2 Монгол хөвгүүнтэй танилцсан чинь Монголоор ингэж биш, кириллээр бичсэн юм" гэж авдгийм даа :m0: :m1: :m2: :m3: :m4: :m6: :m7: :argue: :wtf: :aah:
хүүр гэж тэр нэг 2 Монгол мал Монгол бичгээ мэддэггүй юмуу хаашаа юм, яаж ичих ч үгүй кириллээр бичиж үзүүлж чаддаг байнаааа :wtf:

тэгээд би бүүр ичсэндээ бас уурласандаа Монгол бичгийн үүх түүхийг ярьж өгөөд, бидний үсэг бол энэ гэж тайлбарлаж өгөөд, "Манай Монголчууд бүгдээрээ энэ үсгээ мэднэ" гээд гусаад хаячлаа хэхэ :frog:

нээрээ болий л доо, Кирилл үсэг хангалттай ш дээ.... болдог бол би энэ бүх үгээ ч уйгаржингаараа бичих юмсан :|

_________________
би гАл100 хүн_НАДААС ХОЛ БАЙ!!!!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 113 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited