#AsuultSambar :
https://forum.asuult.net/

*** Fire ***
https://forum.asuult.net/viewtopic.php?f=198&t=166594
Page 1 of 1

Author:  sailorman [ Aug.03.10 4:22 am ]
Post subject:  *** Fire ***

Fire хамтлаг

Анх "Харанхуй" нэртэй 2000 онд байгуулагдаж байсан. Тэр үед Далай (дуучин), Атка (соло гитарчин), Тулга (басс гитарчин), Эрка (бөмбөрчин) гэсэн бүрэлдэхүүнтэй байсан. 2002 онд басс гитарчин Тулга хамтлагаас гарсан. Одоо Соёлын дээдэд багшилдаг.
2003 онд өмнө нь "Хар салхи", "Аясын Салхи" зэрэг хамтлагт тоглож байсан Очки, "Хар шугам", "Аясын салхи" хамтлагт тоглож байсан басс гитарчин Билгээ нар хамтлагт орсон. Удалгүй хамтлагийн соло гитарчин Атка хамтлагаас гарсан. Одоо "Чингис хаан" хамтлагт соло гитарчин хийж байгаа. Мөн DX Production-д дууны найруулагч хийж байгаа.
Тус хамтлагийн бичлэгүүдийг хийдэг. Ингээд 2003 оноос Далаа-дуучин ритм гитарчин, Очки-соло гитар, Билгээ-басс гитар, Эрка-бөмбөр тоглож байна.
2004 онд хамтлаг Сэрүүн Service компанитай хамтарч ажиллаж эхэлснээр FIRE нэртэй уран бүтээлээ туурвиж байна.2008 онд өөрсдийн анхны бие даасан Араншин цомгоо гаргажээ.

Хамтлаг одоогоор нийтдээ 20 гаруй дуутай. 2000 оноос хойш болж байсан ихэнх рок шоунд оролцож байсан. 2000, 2001 онуудад тус хамтлаг ICE TOP, 2 хүү хамтлагуудын Монголын анхны амьд хөгжимтэй хип хоп концертын хөгжмийг тоглож байсан. CokenBeat, Playtime зэрэг тоглолтуудад тогтмол оролцдог.

Эрка
Хамтлагийн бөмбөрчин, ахлагч. Худалч хүн, хуурмаг зан, хоосон мухар сүсэг, шашинд дургүй. ХХ зууны гайхамшиг болсон агуу их рок хөгжимдөө дуртай. Түүхийн болон гүн ухааны номонд дуртай.
Овог: Шарнууд
Овог, Нэр: Баянбаатар Эрдэнэчулуун RK
Төрсөн, он, сар, өдөр:1980
Төрсөн газар: Улаанбаатар
Хобби: Хөл бөмбөг
Урлагт хөл тавьсан тvvх: 1999 оноос энэ хамтлагаа байгуулаад одоог хvртэл.

Дуртай
Хоол: Цуйван
Уух юм: Пиво
Кино: Кинонд их дурладаггvй
TV хөтөлбөр: Мэдээ
Жvжигчин: Байхгvй
Ном: Тvvх
Зохиолч: Байхгvй
Хамтлаг: Хурд, Iron Maiden, Pink Floyd, Sepultura, Pantera, Lacrimosa зэрэг хамтлагуудад дуртай.
Спорт: Хөл бөмбөг
Цомог: Arise ELODIA
Дуу: Зөндөө
Яруу найрагч: Байхгvй
Шvлэг: Байхгvй
Улирал: Зун
Хар дарсан зvvд: Онгоцны осол их зvvдэлдэг.
Yзэн яддаг зvйл: Шашин
Хаашаа очиж vзэхийг хvсдэг: Сансарт нисэхийг
Амьдралын философи: Өөрийнхөөрөө
Тоглодог хөгжмийн зэмсэгvvд: Бөмбөр, гитар
Өмнө нь тоглож байсан хамтлаг: Байхгvй

Билгээ
Хамтлагийн басс гитарчин. Худалч, хоосон байж их зан гаргагчид дургүй. Амьд хөгжим тэр дундаа рок хөгжимд дуртай. Чөлөөт цаг гарвал сонгодог хөгжим. Шүлэг найраглалд сонирхолтой. Metal тэр дундаа Heavy Metal-д илүү дуртай.
Овог: Алаг адуун
Овог, Нэр: Дашням Батбилэг
Төрсөн, он, сар, өдөр: 1983/07/07
Төрсөн газар: Улаанбаатар
Хобби: Сагсан бөмбөг
Урлагт хөл тавьсан тvvх: 1999 онд сургуулийн урлагийн vзлэгт орж тvрvvлсэн.

Дуртай
Хоол: Бvх төрлийн II хоол
Уух юм: Айраг
Кино: Төгс оюун ухаан
TV хөтөлбөр: Гэрэлтэй цонх
Жvжигчин: Том хэнкс, Дастин Хофман
Ном: Монте Кристо Гvн
Зохиолч: А.Дьюма
Хамтлаг: Six Feet Under, Slayer, Manowar
Спорт: Сагсан бөмбөг
Цомог: Therion – Vovin, Lacrimosa - Angst
Дуу: Ozzy Osbourne - Dreamer
Яруу найрагч: Р.Чойном
Шvлэг: Р.Чойном – Жаргал зовлон
Улирал: Намар
Хар дарсан зvvд: Өндөр дээрээс унах
Yзэн яддаг зvйл: Жаргал даахгvй мулгуй хvн
Хаашаа очиж vзэхийг хvсдэг: Hollywood
Амьдралын философи: Болохгvй юм гэж vгvй
Тоглодог хөгжмийн зэмсэгvvд: Аргил гитар
Өмнө нь тоглож байсан хамтлаг: Хар шугам, Аясын салхи

Очки
Хамтлагийн соло гитарчин. Шашин шүтлэгээс авахуулаад дургүй юм их бий. Рок хөгжимдөө дуртай. Ном нэг их уншаад байдаггүй. Trash, Black Metal-д дуртай.
Овог, Нэр: Даваадорж Агар-Эрдэнэ
Төрсөн, он, сар, өдөр: 1983
Төрсөн газар: хот
Хобби: billiard
Урлагт хөл тавьсан тvvх: Ардын бvжиг бvжиглэдэг байсан дараа нь реп бvжиглэдэг байсан – тэгээд гитар тоглосондоо

Дуртай
Хоол: Мах – цуйван будаатай хуурга
Уух юм: Пиво
Кино: Эротика
TV хөтөлбөр: HIT
Жvжигчин: Nicol Kidman
Зохиолч: Р.Чойном
Хамтлаг: Metallica, Sepultura, Pantera, Slayar
Спорт: Биллъярд
Цомог: Cruelto and the best Cradle of filth
Дуу: Fadeto Black
Шvлэг: Varg
Улирал: Хавар
Хар дарсан зvvд: Дандаа хэцvv зvvд эротика нэг боло алуулж байна
Үзэн яддаг зvйл: Шашин
Хаашаа очиж vзэхийг хvсдэг: Египет
Амьдралын философи: Урдаа тавьсан зорилго, амьдрал бол хэцvv тоглоом – шуудхан хэлэхэд новш
Тоглодог хөгжмийн зэмсэгvvд: Соло гитар
Өмнө нь тоглож байсан хамтлаг: Хар Салхи, Хар шугам, Аясын салхи

Далай
Хамтлагийн дуучин ритм гитарчин. Амьд хөгжим аймшгийн, адал явдалт, түүхэн сэдэвтэй ер нь бол гоё кинонуудад дуртай. Худалч хуурмаг хүнд дургүй. Өрнийн зурхайд итгэдэггүй. Том гоё номын сантай болохыг мөрөөддөг.
Овог: Өөлд
Овог, Нэр: Дэмчигжав Даваадалай
Төрсөн, он, сар, өдөр: 1982/05/07
Төрсөн газар: Улаанбаатар
Электрон шуудан: dm_dalai2003@yahoo.com
Хобби: Голын усанд сэлэх
Урлагт хөл тавьсан тvvх: Урлагт багаасаа л дуртай байсан. Багаасаа Харангын улаан фен байлаа. 10-н жилдээ урлагийн vзлэгийн аврага дуучин байлаа. 8-р ангидаа гитар хөгжмийг сонирхон суралцаж эхэлсэнээс урлагт бvр их дуртай болсондоо. 1999-2004 онд СУИС-ийг төгсөж бvх л амьдралаа урлагт зориулахаар шийдсэн.

Дуртай
Хоол: Будаатай л хамаагvй
Уух юм: Cola
Кино: Бригада, Шири, Тунгалаг Тамир, АНУ кино
TV хөтөлбөр: Мэдээ
Жvжигчин: Ц.Цэгмид, Сvххуяг
Ном: Yvлэн бор
Зохиолч: Б.Лхагвасvрэн, Ш.Гvрбазар, Р.Чойном
Хамтлаг: Харанга, Хурд, Metallica, Manowar, Rhapsody, Freedom Call, Stratovarious, Pantera, Limp Bizkit, Slipknot, Papa Roach. Бичээгүй хамтлагууд минь уучлаарай.
Спорт: Усан спорт
Цомог: Loudeer than hell (ер нь зөндөө бий)
Дуу: November rain, Behomien mapsody
Яруу найрагч: Галсансvх (зөндөө бий)
Шvлэг: Зvvд (зөндөө бий)
Улирал: Хавар, Зун, Намар, Өвөл
Хар дарсан зvvд: Хар дарж л байдаг тэр vедээ хэцvv сэрээд бvх юм сайхан (хамгийн аймар нь шорон)
Yзэн яддаг зvйл: Худалч, хуурамч зан
Хаашаа очиж vзэхийг хvсдэг: Далайн эрэг дээр очиж, усны цанаар далайн давалгаан дээгvvр гулгах
Амьдралын философи: БОЛТУГАЙ
Тоглодог хөгжмийн зэмсэгvvд: Гитар, Морин хуур, vлээвэр хөгжмийг чадахгvй
Өмнө нь тоглож байсан хамтлаг: NO

Author:  POLDI... [ Aug.03.10 1:30 pm ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

:jawdrop:

ухаан алддаг смайл асуултад байдаггүй билүү?

Author:  sailorman [ Aug.04.10 1:17 pm ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

tseverlev
:wd:

Author:  sailorman [ Aug.04.10 3:07 pm ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

Neg Mongolian Dude "Mongolian Guitar Cover Collection" xiijee taalan soyorx nuu!!! :wd: :mrgreen: :wahaha: Duunuudaa uuruu Sonsgolooroo Oruuldag boloxoor Jaaxan zursun baij magadgui :frog: tegeed Dunguj surj baigaa xuuxduud chadQu medQ bgaa duunuudaa bicheed uldeechix bi Tablaj oruulaad Cover xiichii za tegeed call me! anxaa_07 shii minii ID

Author:  Chester [ Aug.04.10 3:37 pm ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

Duuchinaas ni busad dajgui shu Heden duun ih taalagddag :mrgreen:

Author:  --LORD OF THE GAME-- [ Aug.04.10 11:45 pm ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

Odoo tegd chamaar guitar zaalgaad suuj bh uu ? haha zow bariad zow toglood surchih minii hvv tegd hicheel ene ter gej tomroh ym yari

Author:  sailorman [ Aug.05.10 4:01 am ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

--LORD OF THE GAME-- wrote:
Odoo tegd chamaar guitar zaalgaad suuj bh uu ? haha zow bariad zow toglood surchih minii hvv tegd hicheel ene ter gej tomroh ym yari

bi mongoloor ni tailbarlaj ugnu sanaa zovoltgui chi xarin 1 cover yum xiichix

Author:  SyD [ Aug.05.10 11:26 pm ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

Chester wrote:
Duuchinaas ni busad dajgui shu Heden duun ih taalagddag :mrgreen:

Duuchin n guitaraar baklavrin zeregtem bilee

Author:  Chester [ Aug.08.10 6:30 am ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

SyD wrote:
Chester wrote:
Duuchinaas ni busad dajgui shu Heden duun ih taalagddag :mrgreen:

Duuchin n guitaraar baklavrin zeregtem bilee


Hugjim ntr ni bol yriltgui sain hamtlag 8)

Author:  Lamar [ Aug.10.10 12:03 am ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

хаана мөнгө үнэртэж байна тэнд л шааж байдаг хамтлагдаа

Author:  Ээгийнээ [ Aug.11.10 12:22 am ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

Lamar Adolfito wrote:
хаана мөнгө үнэртэж байна тэнд л шааж байдаг хамтлагдаа


Мөнгөнд дургүй хэн байсын

Author:  SyD [ Aug.11.10 1:14 am ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

Ээгийнээ wrote:
Lamar Adolfito wrote:
хаана мөнгө үнэртэж байна тэнд л шааж байдаг хамтлагдаа


Мөнгөнд дургүй хэн байсын

tiin muu ged bh yum eor bhkue ene hamtlag yaahav neeh humuusd duunuud n hurdeggu l bhldaa

Author:  sailorman [ Aug.14.10 4:37 pm ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

SyD wrote:
Ээгийнээ wrote:
Lamar Adolfito wrote:
хаана мөнгө үнэртэж байна тэнд л шааж байдаг хамтлагдаа


Мөнгөнд дургүй хэн байсын

tiin muu ged bh yum eor bhkue ene hamtlag yaahav neeh humuusd duunuud n hurdeggu l bhldaa

ugee bodoj bicheerei :wink:

Author:  Kentaki_shaki [ Sep.26.10 1:24 am ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

hey fire-iin nadaas buu gd duug olood ogooch pls

Author:  Kentaki_shaki [ Sep.26.10 1:24 am ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

namaig buu ch biluu

Author:  Soothsayer [ Sep.27.10 10:41 am ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

Эртээр ангийнхантайгаа караокед орсончин Жавхлан хэдэн баагийтай наад дууг чин дуулж байсийшд хажуу талын өрөөнд

Author:  Kentaki_shaki [ Sep.28.10 1:30 pm ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

ha ha tiim u olood ogj chadku weez

Author:  mr_brightside [ Oct.01.10 12:47 am ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

sailorman wrote:
Neg Mongolian Dude "Mongolian Guitar Cover Collection" xiijee taalan soyorx nuu!!! :wd: :mrgreen: :wahaha: Duunuudaa uuruu Sonsgolooroo Oruuldag boloxoor Jaaxan zursun baij magadgui :frog: tegeed Dunguj surj baigaa xuuxduud chadQu medQ bgaa duunuudaa bicheed uldeechix bi Tablaj oruulaad Cover xiichii za tegeed call me! anxaa_07 shii minii ID


асуултад ийм гишүүн байнаа гэдэг бас сайхан юмаа

Author:  bloom_flea [ Oct.07.10 6:25 pm ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

Бүгд л шашингүй хүмүүс байх шив дээ

Author:  dlndolgion [ Mar.10.14 4:45 am ]
Post subject:  Re: .:♪ ♫ Fire ♪ ♫:....

Монголд хүн ам цөөн, рок сонсдог нь цөөн, худалдан авах чадвар муутай, зах зээл бага, тоглолт хийгээд олох орлого байхгүй, хөөрхий хэдэн аймгуудаар явлаа гээд ашиггүй, цомог гаргана - хүмүүс нь худалдаж авах дургүй, мөн аливаад үзэл бодлын хувьд тууштай биш болохоор Монголд урлагийн салбар рок гэлтгүй хөгжихгүй байгаа юм болов уу даа.

Page 1 of 1 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/