#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.23.18 2:58 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 92 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Nov.26.12 2:26 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач

Joined: Nov.29.03 4:32 am
Posts: 4544
CD hevleltende orson.Uvurmuts ungu ayastai duunuud hiisen baiga duunii ugnii huvdch gesen etgeed hev mayagtai jisheen:"Ahigaa delhii deer buulgaad ali" geh met.

PS:ungu ayasin huvd uvurmuts bolon hund talaruuga bolohoor zarim humuus oilgoj sonsohod hundrel garj magad.


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Nov.26.12 9:51 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач

Joined: Sep.25.04 2:14 pm
Posts: 4698
Bathing Ape wrote:
CD hevleltende orson.Uvurmuts ungu ayastai duunuud hiisen baiga duunii ugnii huvdch gesen etgeed hev mayagtai jisheen:"Ahigaa delhii deer buulgaad ali" geh met.

PS:ungu ayasin huvd uvurmuts bolon hund talaruuga bolohoor zarim humuus oilgoj sonsohod hundrel garj magad.



Хэзээ гарах талаар барагцаалах огноо хэлээд өгөөч ...


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Nov.29.12 4:09 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач

Joined: Nov.29.03 4:32 am
Posts: 4544
CD daraa 7 honogt ireh baisan bolovch todorhoi asuudal garsanaar margaash yavj zarim yumin zasahaar bolloo! tiimees dahiad hoyor 7 honog hoishilj baina gesen ug!

ps:niciton alban yosni facebook page http://www.facebook.com/niciton ta buhen negden bizde!

to Hundaga:Doorh asuudlig manai hamt olon bas yag yah yostoig sain oilgoogui bolohoor todorhoi holbogdoh humuusten helsen baiga.hariu helheer ter door n medegdii pm bichij amjsanguid uuchlaarai!
tuhai baiguulag huvi hunii neriig helj bolohgui uudnees nuutsli todorhoi hariu helheer ta bugdiig alban yosoor holboj ugun gedgee amlii


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Apr.03.13 2:34 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Apr.03.13 2:23 pm
Posts: 4
Намуун орой гээд дууны үг нь байна уу


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Apr.05.13 9:55 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 10:42 pm
Posts: 6285
Location: Theoretical physicists can explain everything.
Chosen5One wrote:
Намуун орой гээд дууны үг нь байна уу

http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=110&t=145819

_________________
You'll see.


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Apr.07.13 2:32 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Apr.03.13 2:23 pm
Posts: 4
tnx


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: May.02.13 4:59 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.07.08 1:50 pm
Posts: 16272
Location: Mongolia
Үүлэн Үст ёстой гоё болжээ. Бүр автчихлаа. Үнэхээр тансаг аялгуутай сайхан дуунуудтай болжээ.

_________________
Imagine | Nevermind


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: May.14.13 6:50 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Sep.14.08 2:07 pm
Posts: 3569
Location: oonoko
heleed yukev , saihan tsomog boljee

_________________
happy one (:


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: May.15.13 12:27 pm 
Offline
Tesseract Club Member
User avatar

Joined: Aug.23.05 8:06 pm
Posts: 2960
Location: АСУУЛТ.net
Би их уран цэцэн юмуу эсвэл зарим дууны үг үнэхээр энгийн байна уу?

_________________
B4 FB, JB was cool, ASUULT.Net


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Jan.07.14 12:49 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Sep.08.09 11:13 am
Posts: 972
Location: London. Kensington Gardens.
GOGO CAFE-д Өгсөн бас нэгэн ярилцлага

БУЛАН ТОЙРООД........................./мушийв/

“Төрмөл авъяас, зүрх, сэтгэл тэгээд чадвар байхад ямар ч бүтээл алсуураа таныг татна”

Тийм ч болохоор Б.Батчулуун зүрх сэтгэлээсээ, “сүнслэг” уран бүтээл хийхийг чармайсаар.

“Үүлэн үст” шүлгэнд ая хийж байгаа талаар 2009 онд өгсөн ярилцлагадаа ярьж байж.

Мэргэжлийн сайн уран бүтээл хийхийн тулд тэрбээр нэг дууны хөгжим дээр дөрвөн жилийн хөдөлмөрөө зарцуулжээ. Тиймээс түүний шинэ цомог бүхэлдээ таван жилийн хөдөлмөр, оюун ухааных нь үр дүн.

Бачкатай ярилцахаар нэг л гол зүйлийг би үргэлж ойлгодог. Тэр бүх зүйлийг төгс байлгахыг, чин сэтгэлээ зориулж хийхийг хүсдэг. Бас бусдаас түүнийгээ шаарддаг нэгэн. Тийм ч болохоор түүний уран бүтээл олон жилийн настай байж, бидний үеийнхний “домог” болжээ.

“Никитон”-ы Б.Батчулуунтай “GOGO cafe”-д хөөрөлдсөн нь...

- Таны үсний засалт өөр болчихож.
- Манай Монголын дээр үеийн хүмүүс ийм үстэй байдаг даа. Энэ стиль надад их таалагддаг болохоор ийм болгосон.

- Та Монголдоо одоо суурин байгаа юу?
- Тийм ээ. Монголдоо л байх ёстой гэсэн бодолтой. Харин гадагшаа явж сурах нь сураад, амьдрах нь амьдраад газар үзээд манайхаас илүү зүйл байвал түүнийг нь Монголдоо хэрэгжүүлээд, дутуу зүйл байвал түүнд нь баясаад л явж байвал зүгээр юм уу /инээв/. Гол нь эх орондоо ирээд харсан, үзсэнээ хэрэгжүүлэх л хэрэгтэй.

АНУ-д би долоон жил амьдарсан. Энэ бол бага хугацаа биш. Тэнд харсан, үзсэн дуулсанаа энд буулгах гээд л бас үзэж байна.

- Та FB хуудас идэвхтэй ашигладаг болсон байна лээ. Дэлхийн хаана ч байгаа фэнүүдтэйгээ шууд харилцахад амар байгаа байх. Илүү ч нээлттэй болсон байлгүй. /Б.Батчулуун фэйсбүүк хуудас/
- Би хувьдаа тийм хаалттай хүн биш. Ойр тойрныхондоо нээлттэй. Гол нь байнгийн зурагтаар гараад, сонинд ярилцлага өгөөд байх дургүй.

- Тийм ээ. Удаан хугацаанд тантай ярилцахыг бодож байлаа. Гавьяат болсноос чинь хойш уулзаагүй юм байна. Юутай ч баяр хүргье. Та уг нь гавьяат гэх зэрэг шагналыг үнэ хүндгүй болчихсон гэж ярьж байсан?
- Харин тийм ээ. Төрийн шагнал маш нэр хүндтэй нүдээ олсон байх ёстой гэж би үздэг. Урлагт чадвар муутай нэжгээд хүмүүс энэ шагналын эзэн болсон байдаг. Үүнд нь олонх дургүйцэж байгаа харагддаг. Би ч бас тэдний адил дургүйцдэг нэгэн.

Би хэзээ ч шагнал авахгүй гэж боддог байсан. Яагаад гэхээр шагнал авахад чинь тодорхойлолт хийдэг гэсэн. Гавьяатын өмнө СТА , алтан гадас, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авах ёстой гэсэн. Тэгсэн намайг УГЗ болгочихсон /инээв/.

Тэгээ л яахав дээ. Би СТА ч биш, надад тэр алтан гадас ч байхгүй. Би амьдралдаа өөртөө тодорхойлолт хийлгэх юм уу, хийхгүй.

Энэ бүгдийг авч байж дараа нь гавьяат болно гэх мэтчилэн дараа нь юу ч болох ёстой юм, тээ?

Би хэзээ ч шагнал авахгүй байх гэж боддог байсан юм аа. Тийм учраас би хэзээ ч одон, медаль шагналын хүлээлт байдаггүй.

- Гавьяатын шагналыг яаж авсан хэрэг үү?
- Танилуудтайгаа шинэ жил хийгээд дотор нэжгээд муу гэртээ хэвтэж байлаа. Нэг сонин дугаараас дуудлага орж ирсэн. Авсан чинь намайг шагнахаар болсон гэж нэг бүсгүй ярьж байна. Дотор муу байсан болохоор би риакцгүй ярьсан байх. Бүсгүй намайг яасан риакцгүй амьтан бэ гэж гайхсан байх даа хэхэ.

- Чадваргүй олон хүн гавьяат болж байна гэж та хэллээ. Тэгвэл та өөрөө энэ шагналыг авах ёстой хүн гэж өөрийгөө боддог уу?
- Шагналын тал дээр бол надад тохирсон юм уу, үгүй юм уу би мэдэхгүй. Үүнийг зон олон л мэдэх байх. Уран бүтээлчийн тал дээр гэвэл Монголд би өөрийгөө "толгой" уран бүтээлчдийн нэг гэж боддог.

- Цол аваад л хүмүүс их том найр, наадам хийдэг шүү дээ.
- Би заавал бусдын жишгээр байхыг хүсдэггүй, sorry. Найрлах дуртай хүмүүс ээ /жогтой инээв/

- Шагнал аваад илүү ихийг хийх хүсэл танд төрсөн үү?
- Би энд нэг зүйлийг л хэлмээр байна. Би шагнал авах гэж уран бүтээл хийдэггүй. Мөнгө олох гэж хийдэггүй. Дуу, хөгжим хийнэ гэдэг бол миний хамгаас дуртай ажил, хүсэл мөрөөдөл минь. Шагналын төлөө юм хийнэ ч гэх шиг. Тун чиг хямдхан бодол.

Хэн нэгнээр уран бүтээлээ үнэлүүлэх гэж хийж байгаа хэрэг биш. Миний уран бүтээл хүнд хүрэхгүй өнгөрсөн ч надад хамаагүй. Би өөрөө төгөлдөр хуурынхаа ард суугаад уран бүтээлээ сэтгэлээсээ туурвиж байгаа нь л хамгийн их кайфтай.

Энэ бол миний зүрхний үнэн үг.

- Танай шинэ цомгийн борлуулалт хэр байна даа?
- Дажгүй шүү.

- 55 мянган төгрөг гэхээр үнэтэй юм шиг сэтгэгдэл төрүүлж байгаа байх.
- Цомгийг маань авах нэг нь авна. Авахгүй нэг нь 5500 байсан ч авахгүй. Үнэхээр авахыг хүссэн хүн бол хэдээр ч хамаагүй худалдаад авна шүү дээ.

- Шинэ цомог гаргасан юм чинь шинэ тоглолт хийнэ биз дээ?
- Ойрд тоглолт хийхгүй ээ. Тоглолт хийх гээд сурталчилгаа хийж байгаа зүйл биш шүү.

- “Үүлэн үст”-ийн хамгийн эхний дуу “Тайз” гэж дуу байсан шүү дээ. Тэгээд таныг дахиад тайзнаа эргэн ирж буйгаа зарлаж байна гэж бодсон юм.
- Үгүй дээ. Тайз бол хүн харахад ганцхан алхаад дээр нь гарчихдаг тавцан ч юм шиг. Миний хувьд бол тахил шүтээн минь юм шүү дээ.

Тэгээд л тайзаа дууллаа. "Үүлэн үст" цомгоо "Тайз" дуугаараа эхлүүлсэн юм аа.

- Шинэ цомгийн дууны шүлгүүдийг өөр өөр хүмүүс зохиосон байсан. Та хөгжмөө ч, шүлгээ ч өөрөө бичдэг биз дээ?
- Миний шүлэг ховор. АНУ-д байхдаа зохиолч нартай холбогдож чадахгүй аргагүйн эрхэнд өөрөө зохиосон хэдэн үгнүүд бий хэхэ.

Одоо бол эх орондоо байгаа болохоор хамгийн сайхан гэсэн шүлгийн эрэлд байна.

- Таны сонгосон шүлгүүд их өвөрмөц.
- Надад өнцөгтэй, этгээд, гүнзгий шүлгүүд таалагддаг. Мөлгөр, байдаг л үг шүлгэнд дургүй.

- Манай рок, попын салбар их унтаа болжээ. “Үүлэн үст” үүнийг сэрээхэд нөлөөлсөн болов уу?
- Та юу гэж бодож байна. Намайг явахаар өөрийнхөө бодлыг биччээрэй /мушийв/

- Би сэтгэгдлээ ярилцлагын төгсгөлд буулгачихна аа. Клипний санаа таных байв уу?
- Үгүй. On & Off –ийн санаа.

- “Үүлэн үс”-тэй байхдаа яах вэ дээ. Зохимжгүй харьцуулалт гэх хүн байна.
- Бүх зүйлийг мөчиргүй шонгийн мод шиг боддог хүмүүст тэгж санагдахыг үгүйсгэхгүй.

- “Үүлэн үст” цомог өмнөх цомгуудаас чинь юугаараа илүү болсон бэ?
- Үүнийг тодорхой хугацааны дараа хүмүүст хүрсэн хойно хариулвал зүгээр байх аа.

- “Үүлэн үст” –ийн хөгжим "Хос хун"-гийн хөгжимтэй ойролцоо юм шиг сэтгэгдэл төрүүлэм.
- Танд тэгж санагдсан юм аа даа.

Гэхдээ нэг хүнээс гарч байгаа уран бүтээл бол ер нь өөрийн гэсэн хэв маяг гэж байлгүй яахав. Чи “Үүлэн үст”-ийг бүтнээр нь сонссон уу?

- Сонсолгүй яахав. “Baby” надад хамгийн их таалагдсан. Гоё үгтэй, гоё аятай. Baby ... би сая чамайг инээмсэглээд эрхлэхэд чинь чи минь ийм хөөрхөн бил үү гээд битүүхэндээ хайр хүрч билээ ... гээд л их гоё ...
- Баярлалаа танд.

- Яруу найрагчид, уран бүтээлчид олон удаа дурлаж байж хайр дурлалын тухай шүлэг, уран бүтээл туурвидаг гэдэг. Таны хувьд шинэ уран бүтээлүүдэд чинь хайр дурлалын тухай дуу их байдаг. Энэ мэдрэмжийг яаж олдог вэ?
- Хүн хүн янз янз байх л даа. Зарим нь 100 гр татаад гоё дуу хийнэ. Зарим нь дурлалдаа шатаад гоё дуу хийнэ. Би бол төсөөллөөрөө хийдэг.

- Таны гэр бүлийн амьдрал их хаалттай байдаг. Та гэр бүлээ танилцуулж болох уу?
- Би гурван хүүхэдтэй. Анхны эхнэрээсээ нэг хүүтэй. Том хүү маань одоо 19 настай.Тэд маань Чикагод амьдарч байгаа.

Харин хоёр дахь эхнэрээс маань гарсан том хүү маань нэг нас долоон сартай. Гурав дахь хүүхэд маань охин. Одоо дөрвөн сартай.

Гэргийг маань Г.Энхтуяа гэдэг. Ийм хоёр амьдрал зохиосон гэж ойлгож болно.

- Том хүү чинь таны дуунуудыг сонсож байна уу. Урлагийн мэдрэмжтэй юу. Та чинь өөрөө үе дамжсан урлагийн хүн шүү дээ.
- Том хүү маань хол байгаа болохоор тийм нарийн ширийн зүйлийг нь анзаарах боломжгүй л байна.

- Та хүүхдүүдийнхээ нэрийг сонирхуулаач?
- Том хүүг Б.Мянхай, хоёр дахь хүүг Б.Арсай. Харин охиныг маань Б.Эва гэдэг.

- Та өөрөө энэ нэрнүүдийг өгсөн үү?
- Эхнэртэйгээ ярилцсан /мушийв/.

- Таны өвөө болох алдарт хуурч Г.Жамъяны үйл хэргийг үргэлжлүүлэх тал дээр та анхаардаг уу. Үеэл дүү дуучин Д.Болдтой хамтарч ажиллаж байгаа зүйл бий юу?
- Би урлаг хийж байгаагаа өвөөгийнхөө үйл хэргийг үргэлжлүүлж байна гэж боддог. Д.Болд бид хоёр нэг гоё юм хийх гээд ярилцаад л байгаа.

- Урлагийнхантайгаа ер нь хэр уулзалддаг вэ?
- Өмнө нь бол байнга уулзалддаг байсан. Одоо ч үнэхээр бараг тааралдахаа ч больж дээ.

- “Никитон” хамтлаг өдөр бүр бэлтгэл хийдэг үү?
- Хувь хувийнхаа бэлтгэлийг хийгээд нийлж тоглох болохоороо хамтарч бэлтгэлд орж тоглолтоо хийчихээд л байж байна даа, бид.

- Ер нь таны ажлын өдөр яаж эхэлдэг вэ?
- Төлөвлөгөөт ажил гарч ирвэл мэдээж түүнийгээ төлөвлөнө. Харин онцын зүйлгүй бол би үндсэн ажлаа л хийнэ. Үндсэн ажил маань дууныхаа бэлтгэлийг хийнэ. Шинэ дууны санаа хайна. Чөлөөт цагаараа биллъяард, покер тоглоно.

- Таныг нэг хэсэг покерт донтсон гэж байсан. Үнэн үү?
- Манайхны ойлголтоор бол би донтой ч биш бүр нэжгээд донтой /инээв/.

Покер бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн оюуны спорт шүү дээ. Манайхан л мөрийтэй тоглоом гэж бодоод байдаг болохоос биш.

- Өө. Тэгвэл та одоо хүртэл тоглодог юм шив дээ. Бусдынхаар бол донтчихсон хэхэ?
- Би покерт маш дуртай. Покероор тодорхой хэмжээний амжилт гаргана гэж боддог. Эрт, орой хэзээ нэгэн цагт.

- Танд яг одоо ажиллаж байгаа шинэ дуу бий юу. Байвал шүлгээс нь уншиж өгөөч?
- Бий. "Эрх чөлөө" гэж дуу хийж байгаа. Ланжгар сэдэв.

Эрх чөлөө

Freedom ... Миний хүслийн хязгаар
Миний хүслийн хязгаар бол ертөнцийн хязгаар
Энэ миний жигүүрээ дэлгэх хязгаар
Эцэс төгсгөлгүй эрэмгий хязгаар
Freedom ... Миний нисэх хязгаар
Миний нисэх хязгаар бол тэнгэрийн хязгаар
Энэ миний далиан дэвэх хязгаар
Дахин давтагдашгүй төгс хязгаар

Үргэлжлэл бий ...

- Дахин нэг гоё дуу мэндлэх нь дээ. Амжилт хүсье. Та надад ярилцлага өгчихөөд хаачих вэ?
- Булан тойроод ....................................................................../мушийв/

Б.Батчулуун булан тойроод явсан. Харин уншигч Та яг одоо “Никитон”-ы хит дуунуудыг сонсож эргэж түүнтэй уулзахыг хүсч байна уу. Үе үеийнхний хит дуу болж чадсан “Янаг цэцэг”-ийг Б.Батчулуун долдугаар ангидаа, “Хос хун”-г есдүгээр ангидаа бичиж байсныг бид мэднэ.

Монголын поп, рокийг “Ялгуун”, “Цамцаа тайл”-гүйгээр төсөөлж болно гэж үү.

“Нандин шүтээн”, “Би чамд хайртай” , “Нар”, “Чи минийх”, “Үүлэн үст” гээд түүний “сүнслэг” дуунууд бидэнд ирсээр ... талархан, таашаан сонсму.

Үнэхээр “Үүлэн үст” унтаа байгаа рок, попын салбар дахь “сэрүүлэг” болж чадлаа.

8)

_________________
No good thing ever dies!


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Jan.24.14 11:06 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.12.02 12:21 am
Posts: 408
Үнэхээр сайхан ярилцлага. Таалагдлаа. Үүлэн үст үнэхээр сайхан цомог.


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Jan.24.14 12:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133
Батчулуун булан тойроод яасан бэ

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Jan.11.15 9:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Apr.04.15 11:59 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.22.06 12:39 am
Posts: 2030
Location: Темер замын ууган оршин суугч
ПИНОККИО wrote:


:wd:

_________________
Зүгээр хүн


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 92 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited