#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.18 9:03 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 92 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Feb.07.10 9:39 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.22.06 12:39 am
Posts: 2030
Location: Темер замын ууган оршин суугч
За сайн уу найзуудаа. НИКИТОН хамтлагийг сонсдог охидууд залуустаа энэ фоурмыг зориулан нээж байнаа.
еертее байгаа дуу клипуудыг хийгээрэй.

Хамтлагуудын тухай мэдээлэлийг хийгээрэй :-D :-D :-D :-D :-D :-D

_________________
Зүгээр хүн


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.07.10 10:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Sep.01.06 11:10 am
Posts: 1825
Location: UB
Hos hungiin duuli tsomog aayaya yarih yum bhgui goyo. Chamd bi, minii amrag duuriima, nuutshan setgel, orgostei tsetseg, namuun oroi, geel buh duu ni goyo doo...
Tsamtsaa tail tsomog ch bas mundag. 4 uliral geed hamgiin durtai duu mini bnda...
Za ter suuliin untsan luu serlee ntr tsomog hetsuu hetsuu. Bachka duulahaasaa iluu ewdreed irsiim shg bgaan.

_________________
A Heavy Metal Memoir


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.07.10 10:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Sep.01.06 11:10 am
Posts: 1825
Location: UB
Huswel mp3-r ni upload hiigeed ogj bolno shuu!

_________________
A Heavy Metal Memoir


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.08.10 1:15 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач

Joined: Sep.25.04 2:14 pm
Posts: 4698
Намуун орой, Бороотой өдөр, Сайн найз гээд л ёстой
тас хамтлаг шүү дээ, ямар ч корекци, тохиргоогүй
хөгжим дээр CD шигээ л шаадаг хүмүүс юм билээ ... Монголын
амьд хөгжийг хэдэн шатаар ахиулсан, хийсэн юмтай л хамтлаг
гэж би боддог шд.


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.08.10 2:22 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Sep.01.06 11:10 am
Posts: 1825
Location: UB
Saruulsaihanii noloo gej...

_________________
A Heavy Metal Memoir


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.08.10 3:23 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.16.08 4:20 pm
Posts: 3403
Location: Death is certain, Life is not!
Xoc XyH, Joomoor orluulaaal guitar balbad duuldag bj bilee. :imhappy: :imhappy: :imhappy:

_________________
цус


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.17.10 1:19 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Feb.03.10 12:46 pm
Posts: 133
Suuliin dunuudaas gaigui n ch bas bii shdee, gehdee yalaa ch deer uyee guitsehgui. "Tsamtsaa tail" :wd:

Hamgiin saihan n TuguLdur


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.17.10 7:02 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Dec.09.09 6:31 pm
Posts: 225
Location: Улаанбаатар Төмөр Зам
Никитон дуулж байна гээд дуу нь тас...Мэдэхгүй нь нэг сонсоод үзээрэй


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.18.10 7:20 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.22.06 12:39 am
Posts: 2030
Location: Темер замын ууган оршин суугч
Сайн уу...бух гаргасан цомгийг нь тавиад ег...плссс.

_________________
Зүгээр хүн


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.18.10 7:23 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.22.06 12:39 am
Posts: 2030
Location: Темер замын ууган оршин суугч
Б.Батчулуун: Би Монголын рок попын Ferrari л биз дээ


-Тантай холбогдох гэж нэлээн хэдэн өдөр боллоо.

-Яагаад надаас ярилцлага авах гэсэн юм?

-Зүгээр л та сонирхолтой санагддаг. Бас хэвлэлд бараг ярилцлага өгдөггүй болохоор хүмүүс таны талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг.

-Би сонин хэвлэлд ярилцлага өгөх угаасаа их дургүй. Миний зарчим бол өөрийгөө рекламдахгүй байх. Надад сонин хэвлэлээр ярилцлага өгөөд байх шаардлага ч байхгүй. Машинаар ярьвал би Монголын рок попын Феррари биз дээ. Тэгэхээр Феррарид реклам шаардлагагүй байдаг юм. Шалдар булдар юм хийгээд нийгэмд таалагдаад яваа хүмүүсийн хажууд би өөрийгөө рекламдаж явахыг хүсдэггүй, тэгээд л тэр.

-Та нэлээн бухимдангуй байх шиг?

-Ер нь Улаанбаатарт би жаахан хавчигдангуй л байгаа ш дээ. Ингэж хэлэнгүүт хүмүүс намайг “Яанаа, чи ямар аймаар гутранги юм бэ” гэдэг юм /инээв/. Үнэндээ энэ Монголын рок поп шалдар булдар юмнуудаар дүүрчихээд байна. Ийм байхад надад яаж сайхан байх юм. Тэгээд нийгэм нь тэд нарыг хүлээн зөвшөөрөөд байгаа нь инээдтэй. Үнэхээр чадалтай залуу үе гарч ирээд, бас би дуулж чадахаа больчихсон бол өөр хэрэг. За, ер нь тэгээд намайг сонсвол сонсоно л биз, больвол ч болино л биз. Угаасаа Феррариг олон хүн унадаг ч үгүй. Би Монголын рок попын төвшинд хангалттай дээд хэмжээнд өөрийгөө боловсорсон гэж боддог. Тиймээс өөрийгөө Феррари гэж бардам хэлж байгаа юм. Аль болохоор л дэлхийн хөгжмийн стандарт руу би өөрийнхөө уран бүтээлийг чадвараараа ойртуулахыг хичээж байгаа гэж боддог. Сонгодгийн мангасуудын хажууд бол би ялаа, шумуул байхгүй юу? Тэд нарыг бол хөгжмийн дээд цэгтээ хүрсэн гэж хэлж болох л байх. Түүнээс биш хөгжимд дээд цэг гэж байдаггүй юм. Би Монголын төвшинд л дээд төвшинд боловсорсон гэж яриад байгаа юм шүү. Тэгэхээр би рок попод бөхөөр ярьвал аваргуудын л нэг гэсэн үг биз дээ. Хамгийн гол нь өнөөдөр рок попод начин ч биш юмнууд зөндөө байгаад би сэтгэлээр унадаг. Начныг хэн ч аваргатай харьцуулахгүй биз дээ. Бүх юм зиндаатай. Борооны дараах мөөг шиг тэр олон хүүхдүүдтэй намайг битгий андуур л даа. Тэд нар чинь 100 жил бэлтгэл хийгээд ч Баачкад хүрэхгүй. Цаанаасаа мэдрэмж байдаг байхгүй юу.

-Таны уран бүтээлийг сонсох хэсэг нь сонсож, үнэлэх хэсэг нь үнэлж л байгаа? Гэтэл та өөрийгөө хавчигдангуй байна гээд байх юм?

-Үгүй ээ, чи мэдэхгүй байна. Үнэлэх хэсэг нь дэндүү жаахан. Маш цөөхөн. CD-ний борлуулалт энэ тэрээс харахад л ойлгомжтой ш дээ. Надад жишээлбэл тоглолт хийх ямар ч сонирхол байдаггүй. Ийм нийгэмд, ийм хүмүүст тоглоод ч яах юм гэж боддог.

-Таны хөгжимд дуртай, таны дуунуудыг хайрладаг хүмүүс зөндөө байхад та ингэж хэлж болж байгаа юм уу? Никитон хамтлаг тоглолт хийнэ гэвэл тасалбар нь шуураад л дуусах байлгүй.

-Хэрвээ Монголд өнөөдөр урлагаар супер мөнгө олдог бол за дүүрчээ, би өөрийгөө арилжвал арилжина. Бас зарим хүмүүсийн хийгээд байгаа шиг аар шаархан юм хийгээд аргалаад байж чадна. Амархан ш дээ. Шалиа булиа юм дуулаад л явъя гэвэл амархан л биз дээ /хэсэг бодолхийлснээ/ Ээ тэглээ ч хэцүү дээ.

-Та дууныхаа аянуудыг ихэнхийг нь өөрөө зохиодог уу?

-Тийм, бараг 100 хувь миний аянууд.

-Сүүлийн “Нандин шүтээн”, “Би чамд хайртай” ч таны ая уу?

-Тийм. “Би чамд хайртай”-гийн хөгжим бол лүгзэр ш дээ. Үнэхээр гоё хөгжимтэй хийсэн. Хүмүүсийн сонирхол янз бүр л байдаг юм. Зарим нь “Нандин шүтээн” илүү гоё гэхэд зарим нь “Би чамд хайртай”-г илүү гээд л. Гэхдээ ихэнх нь “Нандин шүтээн”-ийг гоё гэдэг юм. Жишээлбэл, чамд “Нандин шүтээн”, “Би чамд хайртай” хоёрын аль нь илүү санагддаг вэ?

-Миний хувьд бол “Би чамд хайртай” хамгийн гоё. Сая л гэхэд би ажил дээрээ бусад хүмүүсийг бараг залхтал нь сонсож байгаад гарч ирлээ. Миний бодлоор үг нь аяндаа арай жулдсан юм шиг санагддаг. Хөгжим нь бол үнэхээр гоё. Харин “Нандин шүтээн”-ний үг, ая аль, аль нь гоё. “Нандин шүтээн” хэний үг вэ?

-Рок мангас Мөнхсайханы үг. Зэвүүн үг байгаа биз дээ? Миний “Хос хунгийн дууль”-ийг бас Мөнхсайхан зохиож байсан. Би ч гэсэн өөрөө “Би чамд хайртай”-гаа их гоё болсон гэж боддог. Үгний хувьд чиний хэлсэн чинь яг үнэн. Би үүнийг харин яг мэдээд байгаа. “Би чамд хайртай”-гийн үг бол яалт ч үгүй жулдсан. Хөгжим нь үнэхээр гоё болсон болохоор дуугаа нийтэд нь аваад явчихсан л даа. Сүүлийн дуунуудын үг яах аргагүй муудсаан. Тэгээд би үгэн дээр л их санаа зовоод байгаа. “Би чамд хайртай”-г миний стильд гүнзгий дуртай хүмүүс илүү сонсох дуртай байх.

-Та Америкаас ирээд хийсэн анхны дуу чинь “Аргагүй сайхан Бурмаа” байх аа? Нэлээн шуугиан тарьж байсан. Топ модель Одгэрэл клипэнд нь тоглоод л… Нэлээн ч их мөнгө зарж хийсэн клип байх.

-Аягүй сонин, би цомог гаргаад байхад хүмүүст хүрээгүй байдаг байхгүй юу? Баачка, чи юм хийж байна уу гэж асуугаад байдаг. “Аргагүй сайхан Бурмаа” чинь ерөнхийдөө дажгүй дуу ш дээ. Их дажгүй болсон. Бурмаа гэдэг нэр л жаахан дөхөөний болчихсон болохоос биш.

-Дөхөөний? Тэгвэл арай гоё нэр өгч болоогүй юм уу?

-Хөдөөний л нэр биз дээ. Өөр нэр сонгох гэхээр хөгжмөндөө тэр нэр л яг тохироод байсан юм аа. Тэр клипэнд тоглоод Одгэрэлийн карьер аягүй өссөн гэж би боддог. Одгэрэлийн хувьд бол супер рекламны клип болсон. Одгэрэл бид нар найзууд л даа. Микрт хөршүүд байсан. Тэгээд Одгэрэл миний клипэнд аягүй хямдхан 500 ногооноор тоглож өгсөн. Тэгээд тэр клипэнд нэлээн ч их хэмжээний мөнгө гаргасан. Тэгээд нэмэргүй ш дээ. Гоё, зэвүүн юм хийлээ гээд ямар ч нэмэр байхгүй. Би нэг их олон тооны клип хийе гэж угаасаа боддоггүй юм. Цөөхөн, гэхдээ даацтай байхад болно. Миний хэлж байгаа зөв үү?

-Нэмэргүй гэж юу гэж байгаа юм бэ? Харин ч “Аргагүй сайхан Бурмаа” хүмүүст их хүрсэн. Одоо ч хөгжмийн сувгуудаар байнга гарч л байдаг. Энд тэнд явж л байдаг. Гараад бас л багагүй хугацаа өнгөрсөн биз дээ?

-Миний дуунуудын нэг юм нь юу вэ гэхээр их удаан амьдардаг. Тэгээд миний дуу бас писсс гээд хүмүүст нэг их хурдан оччихдоггүй. Нэг оччихоороо тэгээд гөлийгөөд л байгаад байдаг. Бурмаа чинь тэгээд гөлийгөөд яваад л байгаа биз дээ. Бурмаа ямар ч гэсэн надад муу болоогүй санагддаг юм.

-“Би чамд хайртай”, “Нандин шүтээн” хоёртоо арай хүрэхгүй ч дажгүй л дуу санагддаг.

-Тийм, гайгүй тээ? “Би чамд хайртай” бол Монголын амьд хөгжмийг Ээ дээ, бас л харуулахаар хийсэн дуу даа. Хөгжмийн тоглолт бол үнэхээр гоё болсон. Тэгэхэд ихэнх хүмүүс миний “Би чамд хайртай”-г ойлгоогүй ш дээ. Ард түмэн нь гоё тосоод авбал урамтай. Ямар ч реакцгүй байхаар чинь урам хугарах юм. Одоо тэгээд яая гэхэв дээ. Ийм оронд төрсөн миний хохь. Ингээд байж л байхаас биш.

-Одоо та ямар нэгэн уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Нэг зэвүүн гоё дуун дээр ажиллаж байгаа. Үг нь их гоё. Өнгөрсөн жилийн “Болор цом” наадмын хоёрдугаар байранд орсон Цэнд- Аюуш гээд яруу найрагч залуу тэр дууны маань үгийг зохиосон. “Үүлэн үст” гэдэг нэртэй. Би хөгжмөн дээр нь нэлээн ажиллаж байна. Бараг жил гаруй болж байна. Дахин дахин засаад л байна. Одоо бараг болсон доо. Нэг сайн бүтээл хийх гэж бас их хугацаа шаардна ш дээ.

-Таны ихэнх дуунууд эмэгтэй хүнийг магтан дуулсан утгатай байдаг. “Ялгуун”, “Төгөлдөр”, “Чамд би”, “Хөөрхөн хүүхэн”, “Бүсгүй”, сүүлийн үеийнхээс бол “Аргагүй сайхан Бурмаа” гээд л…

-Эмэгтэй хүний тухай сэдэв чинь мөнхийн хоцрогдохгүй сэдэв юм биш үү /инээв/.

-Бас “Ялгуун”-ны үг үнэхээр гоё.

-“Ялгуун”-ыг бараг үг нь аваад явчихсан. “Болор цом”-ын эзэн болж байсан буурал Банзрагч гуайн үг ш дээ. Бас Банзрагч гуайн хүү Гэрэлбаатар гээд залуу миний дуунуудын үгийг бичдэг байсан. Харамсалтай нь, одоо нас барчихсан. Тэр залуу миний 90-ээд онд хит болж байсан бараг бүх дууны үгийг зохиосон.

-Харамсалтай юм аа. Таны уран бүтээлд том гарз болсон байх даа?

-Тэгэлгүй яахав. Үнэхээр харамсалтай.

-“Үүлэн үст” гэдэг нэр бас их гоё юм. Юуны тухай вэ? Бас л эмэгтэй хүний тухай юу?

-Үүлэн үстэй эмэгтэй хүний тухай.

-Үүлэн үстэй эмэгтэй хүн гэхээр содон сонсогдож байна. Том, том долгионтой сэвсгэр үс юм болов уу?

-Би чамд үгнээс нь хэлж өгье. Их гоё үгтэй. “Үүлийг үсийг чинь гэж боддог

Цасыг царайг чинь гэж боддог

Салхийг уруулыг чинь боддог

Сарыг гунигийг чинь гэж боддог

Үүлэн үстэй, цасан царайтай

Салхин уруултай, саран гунигтай” гээд л…

-Тийм байна. Үнэхээр гоё үгтэй юм. Та дууныхаа үгийг өөрөө захиалдаг уу?

-Ерөнхийдөө би этгээд талдаа л байвал зүгээр гээд хэлчихдэг юм. Тэгээд уншиж байгаад л болдог. Миний “Нандин шүтээн” шиг тийм гоё үгтэй дуу гадуур ер нь байна уу? Бараг байхгүй дээ? “Хөөе, жолоочоо хурдаа жаахан хасаад өг” гээд л ийм гоё үг байна уу? Хонхын Цогтсайхан агсны “Намайг дуудаач” дууныхаа үгэнд би аймаар дуртай. Ая нь том Жагаа ахынх. Бас “Чамд би”-гийн үгийг “Хөх тэнгэр” хамтлаг Драмын театраас нүүх болоход би диван доороос олж байсан ш дээ. Сонин байгаа биз? Хэний үг юм бүү мэд. Тэгээд л би дээр нь ая зохиосон.

-Таны анхны дуу юу байв?

-Янаг цэцэг. Би 87 онд зохиож байсан. Долдугаар ангид байхдаа зохиосон дуу ш дээ.

-Тийм жаахан байхдаа юу? Долдугаар ангийн хүүхэд “Янаг цэцэг”-ийг зохиосон гэхээр үнэхээр гайхмаар сонсогдож байна.

-13, 14-тэй л байсан байх. Үгийг нь гамин Батаа гээд манай доод айлын ах зохиож байсан. Тэр үед ах хүү 30 орчим настай байсан. Тэгээд хоёр жилийн дараа 89 онд тэр дуугаа нэг тоглолтон дээр анх дуулж байсан. Харин тэрнээс хоёр жилийн дараа есдүгээр ангидаа “Хос хунгийн дууль”-иа зохиосон.

-Та Хөгжим бүжгийн коллежэд байхдаа ямархуу хүүхэд байв?

-Би чинь их муу сурлагатай хүүхэд байсан ш дээ. Манай мэргэжлийн багш нар рок мок хөгжимд дургүй байсан. Тэгээд миний хувийн хэрэг дээр авъяас муу, сонсгол дунд зэрэг энэ тэр гэсэн тодорхойлолтууд л байдаг.

-Анх хүмүүс “Янаг цэцэг”-ийг яаж хүлээж авсан бол?

-Анхандаа хүмүүс ерөөсөө хүлээж аваагүй ш дээ. Би нэг тоглолт дээр дуулчихаад хэд хоногийн дараахан автобусны буудал дээр хажуу байрныхаа нэг охинтой тааралдахгүй юу. Тэгсэн тэр охин миний дуулсныг үзчихэж. Тэгээд “Чи дуулж муулаад л, тээ? Ямар хачин тэнэг дуу дуулдаг юм бэ” гэж байсан. Тэгэхэд би гайхаад л “За, би ч ер нь нэг л бүтэхгүй юм хийгээд яваа хүн юм байна даа” гэж өөрийгөө бодсон. Ер нь манай “Никитон”-ыг ч гэсэн хүмүүс ерөөсөө тоодоггүй байсан. Тэр үед “Харш”, “Титэм”, “Шигтгээ”-гийнхэн ёстой цөм авч байсан ш дээ. “Жирийн Монгол охин”, “Үзэсгэлэнт од“ энэ тэр гээд л. Тэд нар ч гэхдээ гоё байсан шүү. Хот тэр чигээрээ тэд нарт нурж байсан байхгүй юу. Гэтэл Баачкад тэгж байгаагүй. Тэгээд хоёр, гурван жилийн дараагаас байдал өөр болж эхэлсэн.

-Никитон анх гарч байхад охидууд миний дуунд биш хувцаслалтанд их шуурдаг байсан гэж та нэг ярьсан байсан?

-Тэр үед их ганган л байсан ш дээ. Аягүй тарчиг. Тэгсэн мөртлөө гандан буурахгүй тэр байдлынхаа л дээд зэргээр байхыг эрмэлздэг л байсан байхгүй юу /инээв/. Кноптой гутал. Өргөн мөртэй пиджак энэ тэр гээд л. Тэрүүхэн үедээ их л гоё байсан. Ерөнхийдөө гадаад байдалдаа их анхаарал тавьдаг байсан.

-“Никитон” залуусыг тэр чигт нь байлдан дагуулаад байхад та гэнэтхэн л нэг өдөр Америк явчихсан. Америк явснаараа та хожсон болов уу? Эсвэл алдсан уу?

-Би аягүй зөв сонголт хийсэн гэж боддог. Харин зарим хүмүүс буруу гээд байдаг. Би явсан. Хөгжсөн. Миний үзэл бодол ч саак болсон гэж боддог. Би мөнгө олох гэсэндээ биш өөрийгөө нээж, үзэл бодлоо төлөвшүүлэх гэж Америк явсан. Тэр хөгжилтэй оронд хүмүүс яаж амьдардгийг мэдэх гэсэн. Америк яваад амьдралаас их юм сурлаа. Долоо хоног биш, долоон сар биш, долоон жил гэдэг бол урт хугацаа шүү дээ. Анх тэнд очоод надад аймаар уйтгартай орон юм шиг л санагдаж байсан. Өглөө босно, хичээлд явна, ажилд явна гээд л. Бүх юм хайрцгалчихсан юм шиг сонин санагддаг байсан. Манай Монгол хажууд нь үнэхээр чөлөөтэй санагдаж байсан. Яваандаа бүх зүйл хэвийн болсон.

-Америк явахынхаа өмнөхөн та Пентатоникт тоож орохгүй гэж шуугиан дэгдээж байсан. Тэр үед та үнэхээр уур бухимдалтай байжээ дээ?

-Тэр үед хүмүүсийн хооронд мөнгөний зөвшилцөөн болоод л өнгөрсөн ш дээ. Улаан цайм даруулахаар ямар олиг байхав дээ. Манайхан чинь их атаархуу. Намайг анх хүчтэй гарч ирэхэд урлагийнхан, рок попынхон дургүй байсан. Намайг шууд л дарж байсан. Одоо болохоор домогт “Хос хунгийн дууль” гээд яриад байдаг. Тэр үед миний “Хос хунгийн дууль”-ийг тэгж үнэлээгүй л байхгүй юу. Би тэгээд л Пентатоникт орохгүй гэсэн. Хөөрхөн аятайхан дуунууд байдаг аа. Гэхдээ хит дуунуудыг сайн бүтээлтэй хольж болохгүй. “Цэргийн бодол” зүгээр хөөрхөн л дуу байсан. Хит болсон. Гэхдээ “Хос хунгийн дууль”-ийг бол давахгүй байсан ш дээ. Гэтэл Пентатоникт “Цэргийн бодол” шилдэг дууг авчихаж байсан. Тэгээд л би Пентатоникт тоож орохгүй гэсэн. Одоо “Цэргийн бодол”-ыг хэн домогт “Цэргийн бодол” гээд байгаа юм бэ?

-Та Америкт гэр бүлтэйгээ байсан уу?

-Тийм. Эхнэр, хүү хоёртойгоо цуг амьдарч байсан. Миний хүү Мянхай одоо 15 настай. Одоо ээжтэйгээ Чикагод амьдарч байгаа.

-Та гэр бүлээсээ яагаад салсан юм бэ? Одоо дахин амьдрал зохиох бодол байна уу?

-Үл ойлголцлоос болоод хоёр тийш болсон. Гэхдээ мэдээж холбоотой байдаг. Үгүй ээ тэгээд хүн л юм чинь амьдрал зохиогдох байлгүй дээ /инээв/. Би зохиох биш, цаанаасаа л зохиогдох байх гэж бодож байна ш дээ.

-Танд ямар эмэгтэй хүн таалагддаг вэ?

-Эмэгтэй хүн ухаалаг байвал гоё. Хувцас хунар угаагаад, тогоо шанага барьснаараа эхнэр биш болоод байна ш дээ. Тэгэхийн бол гэрийн сайн үйлчлэгч л авчих хэрэгтэй.

-Америкт амьдарсан долоон жилийн хугацаанд та ирж байсан уу? Америкаас ирэхэд юу өөрчлөгдсөн байв?

-Нэг ч ирээгүй. Би Америкаас ирэхдээ Монголын зрителийг их өөрөөр бодож байсан. Рок хөгжим бараг нийтийн хөгжим болсон мэтээр л ойлгож байсан. Тэгээд ирсэн чинь намайг гурав, дөрөвдүгээр ангид байхад радиогоор явдаг байсан дуунууд дахиад явдаг болчихсон байсан. Ирэнгүүт гаднаасаа бол хөгжсөн харагдаж байсан л даа. Монгол гоё болсон байсан. Залуучуудын биеэ авч яваа байдал энэ тэр гээд л их гоё болсон санагдаж байсан. Яг надад хэрэгтэй зүйл дээрээ хачин болчихсон байсан. Бизнес хөөсөн чиглэлүүд бол бүгд хөгжсөн байсан. Манай рок попынхон бараг бүгдээрээ зохиолын дуучид болчихсон. Харангын Лхагваа үнэхээр сайн дуучин. Би Лхагваагийн дуунуудад дуртай. Тэгээд Лхагваагийн сүүлийн уран бүтээлүүдийг нь харсан чинь дандаа попын поп дуунууд байсан. Тэр “Толин хул” гэдэг дуу нь гоё дуу. Сар шиг холын нутгаас гээд дуулдаг тэр дуу нь хит болоод л байсан. Тэгсэн тэр дуу нь попын поп дуу. Гэтэл Лхагваа чинь рок дуучин ш дээ. Би Лхагвааг “Замд гаръя”, рок баллад маягийн “Алс хол хүний нутагт” гэдэг дуунуудаар нь төсөөлдөг. Тэр одоо гаргаад байгаа дуунууд нь гоё л доо, надад таалагддаг. Гэхдээ тэр чинь уул нь рокын рок дуучин ш дээ. Тэрэн дээр л би эмзэглэсэн. Энэ бол миний зүгээр нөхөрсөг шүүмжлэл байхгүй юу. Манай рок попынхон өөрсдөдөө анализ хийх хэрэгтэй юм шиг санагддаг. Намайг Америк явахад Харанга рок хамтлаг байсан, Хурд хамтлаг л гэхэд “Чоно” энэ тэр гээд л гоё рок дуу дуулдаг байсан. Ирсэн чинь бүүр өөрчлөгдчихсөн байсан. Эрэл Хурд ч гэнэ үү, юу юу ч билээ дээ. Манай рок попынхон ингээд хөдөөний ард түмний аясаар дагаж ханараад байж болохгүй ээ. Тугаа бариад урд нь алхаж явахын оронд тугаа хумьж барьчихаад ард нь яваад байна. Хүмүүс яагаад өөрсдийнхөө чиг хандлага, үзэл баримтлалаас гажаад байгаа нь л сонин байна. Тэр л онцгүй байна.

-Өөрийн гэсэн стиль, чиг шугаман дээрээ тууштай зогсож байгаа хүн цөөхөн байх шиг?


-Намайг зарим хүмүүс “Баачка, чи стилээ өөрчил” гээд загнаад байдаг. Би тэрийг ёстой ойлгодоггүй. Би хаашаа юм бэ гэнэтхэн өнөөдөр төгөлдөр хуураа хаяад R`n`B дуучин болох ёстой юм уу, эсвэл хип хоп болох ёстой юм уу. Би өөрийнхөө тоглодгийг л тоглоно, өөрийнхөө дуулдгийг л дуулна. Рок попынхон нийтээрээ нийлээд дуулдаг нэг балиар стиль манайд байна аа. Аль нэг намын ч юм уу, нэг сан, холбоо эвслийн дууг хамтраад л дуулчихдаг. Тэгээд бүгдээрээ алгаа ташаад л, ганхаад л дуулаад байна. Намайг тэрэн дундаа ороод дуулаад өгөөч гэдэг юм. Би тийм юманд ёстой дуулдаггүй, дуулах ч үгүй. Нээх балиар бүгд алгаа ташаад л гараад ирнэ. Сая сүүлд телевиз үзэж байсан чинь Халхголын ойгоор хүртэл хамтраад л дуулчихаж. Америкийн оддын бүгдээрээ нийлж дуулсан “We are the world” энэ тэр гээд гоё дуу байдаг л даа. Тэр бол гоё ш дээ. Яагаад гэвэл тэр дуу ганц л байгаа. Намайг стилээ соль гээд байгаа хүмүүст хэлэхэд та нар намайг стилээ өөрчил энэ тэр гэж байхын оронд тэр улиг домог болсон балиар юмнуудаа болиулаач гэмээр байна. Бас нөгөө комментуудаас харахад зарим хүмүүс “Баачка чи Америк явж ирчихээд өлгий рүүгээ нулимаад” гэсэн утгатай юм бичсэн байсан. Нэг талаас харвал тэр хүмүүсийн зөв ч юм шиг. Гэхдээ нөгөө талаас бас тийм биш. Бид л өөрсдөө хэлж ярьж, засаж залруулж энэ өлгийгөө өөд нь татах ёстой биз дээ. Гэр оронд маань хог шороо байвал бид нар өөрсдөө л шүүрдэж гаргах ёстой биз дээ.



-Та хүмүүсийн сэтгэгдлүүдийг нэлээд уншдаг юм аа даа?

-Уншина ш дээ. Хүмүүсийн бодлыг бас мэдэж байх хэрэгтэй.

-Гэхдээ Америк явж ирээд таны хөгжим, дуулалт өөрчлөгдсөн, тийм ээ?

-Тийм үү? Магадгүй юм. Тэгж өөрчлөгдсөн нь тэгээд хуучнаасаа зүгээр үү? Ямар вэ?

-Таны сүүлийн үеийн хөгжмүүд илүү даацтай, мэргэжлийн тал руугаа болсон санагддаг. Харин дуулалт нь илүү хөнгөн болсон байх аа. Гэхдээ бүх зүйл цаг үедээ л байдаг биз дээ? “Хос хунгийн дууль”, “Цамцаа тайл” тэр үедээ бол сенсаац байсан. Гэхдээ одоо бол арай өөр.

-Тийм, би ч бас яг тэгж л бодож юм хийж байгаа.

-Зарим хүмүүс Баачка Америкаас ирээд дуулж чадахаа байчихсан гэцгээдэг. Үнэхээр уран бүтээлч хүнд оргил үе гэж байдаг юм болов уу? Хэрвээ тийм бол таны тэр оргил үе өнгөрчихөөд байна уу?

-Ер нь дуучин хүнд оргил үе гэж байдаг байх л даа. Гэхдээ Америкаас ирэхдээ би хөгжим болон дуулалтын аль алин дээр өөрийнхөө чадварыг хамаагүй өссөн гэж боддог. Одоо миний “Би чамд хайртай”, “Хос хунгийн дууль” хоёрыг харьцуулаад үз л дээ. Шал өөр ш дээ. Би үүгээрээ “Хос хунгийн дууль”-ийг үгүйсгэж байгаа юм биш л дээ. Гэхдээ л үнэхээр өдөр, шөнө шиг ялгаатай. Тэр үед дуулахад түвэгтэй байсан дуунууд гэхэд одоо надад амархан санагддаг.

-Тэр үед ямар дуу танд дуулахад хамгийн түвэгтэй байсан бол?

-“Цамцаа тайл”-ыг жаахан хэцүү дуулдаг байсан. Одоо дуулахад бол хөнгөхөөн болчихсон байна лээ. Ер нь гуч гараад ирэхээр хоолой задраад, арга барилаа олоод дуулахад бүр л эвтэйхэн болчихдог юм байна.

-Та өөрийнхөө дуунуудаас ямар дуундаа хамгийн их хайртай вэ?

-Миний анхны дуу болохоор би “Янаг цэцэг”-тээ их хайртай. Энд тэнд яг дуу дуулъя гэхээр хамгийн түрүүнд “Янаг цэцэг” л санаанд орж ирээд байдаг.

-Та мотоцикль унадаг байх аа?

-Одоо өвөл унахгүй байгаа. Ер нь ч одоо нэг их унахгүй гэж бодож байна. Drugstar гэдэг мотоцикль унадаг байсан. Гэхдээ зарчихсан. Их эрсдэлтэй унаа ш дээ. Манай Улаанбаатар шиг салхи, шороотой газар бүр ч хэцүү.

-Таны хобби? Биллиард, нохойны тухай бол зөндөө сонсож байсан?

-Мэргэжлийн бокс их сонирхдог. Хааяа Poker тоглох дуртай. За, нохой бол ёстой жинхэнэ миний хобби ш дээ. Хүмүүс морь цуглуулдаг бол би нохой л цуглуулна.

-Хэдэн нохойтой вэ?

-Хүний, өөрийн нийлсэн нэлээн хэдэн юм бий. Тасархай гөлөг харангуут л авмаар санагдаад л чичрээд дайрчихна шүү дээ. Одоо миний гол нохой бол герман немц овчарк байгаа.

-Цэвэр үү?

-Цэвэр гэдэг утга ухагдахуун байхаа больчихсон. Одоо бүр эцэг эх нь дэлхийн аварга энэ тэр гэдэг ухагдахуунаар л ярьдаг болсон. Бараг худалч хүнд гудамжны нохой л бараг овчарк болчих гээд байна.

-Таны нохой тэгээд ямар удам судартай вэ?

-Удам судартай хоёр ч нохой байгаа. Манай нохойг Ники гэдэг юм. Тон залгачихвал Никитон болохоор байгаа биз дээ. Никигийн эцэг нь Оросын хоёр ч удаагийн улсын аварга Келвин гээд алдартай нохой бий. Ээж нь ч бас удам сайтай. Миний Ники бол Монголд үзэсгэлэнгээрээ эхний тавд орно доо. Их үзэсгэлэнтэй. Толгой нь бол бүр дэндүү гоё. Манай нохойчид миний Никигийн толгойнд үхдэг ш дээ. Яг толгойгоороо бол бараг эхний нэгт орно доо.

-Өө, тийм юм бас байх уу? Гоё толгой энэ тэр гээд л?

-Байлгүй яадаг юм. Нохойнд ч бас үзэсгэлэн гэж байна.

-Та төрөөс ямар нэгэн шагнал аваагүй байгаа юу?

-Надад тэр соёлын тэргүүний ажилтан гэдэг шагнал ч байхгүй ш дээ. Надад бол үнэндээ бол инээдтэй санагддаг. Шагнал магнал бол ёстой хэрэггүй зүйл. Тэр СТА бол хүн бүрт л байдаг шагнал юм биш үү?

-Та үнэхээр тоглолт хийх бодолгүй байгаа юм уу?

-Тоглолт хийх ямар ч сонирхол байхгүй байна. Тэгээд нэг тоглолт хийлээ гэхэд би чинь аймаар гоё нүсэр тоглолт хийнэ гээд л зүтгэчихнэ ш дээ. Зүгээр нэг миа тоглолт хийхгүй. Тэгж хийхээр олж байгаа ашиг маруухан. Тэгээд дээр нь зритель бага цуглавал бүр хэцүү.

-Сонин юм аа. Зритель бага цуглах гэдэг айдас таны хувьд бол байхааргүй л зүйл юм шиг?

-Мэдэхгүй ээ, би бас буруу бодож дүгнэж байж ч магадгүй л дээ. Миний явдаг жим гээд нэг нарийхан л жим байгаа ш дээ.

-Та хэр найзархаг хүн бэ?

-Зөндөө найзтай. Надад олон төрлийн найзууд бий. Хобби хоббигоороо л найзууд байна. Боксчин найзууд ч байна. Багын найз, бизнесийн найзууд, зам зуурын найз, нохойны найз гээд л. Хүн болгон л тийм байдаг байлгүй дээ.

-Тэр гоё хөгжим, аялгуунууд танд ямар үед төрдөг байсан бол?

-Би шөнө оройн цагаар их сууж хөгжим тоглодог байсан. Доод айл, хажуу айл гээд манай хөршүүд бүгд намайг их дэмждэг байсан. Азаар би их сайхан хөршүүдтэй байжээ. Байнгын төгөлдөр хуур тоглоод байхаар чимээ шуугиан гаргалаа гээд дургүйцэж болох л байсан.

-Та микрийнх үү?

-Тийм.

-Микрийнхэн гэж ямар нөхдүүд байна? Та тэдэнд зориулж бүр “Микрийнхэн” гэдэг дуу дуулсан?

-Манай микрийнхэн гэж нэлээн сайн Гагаринууд байдаг шүү. Ихэнх нь одоо сансарт явцгааж байна ш дээ /инээв/ Өдөр тутам сансарт нисдэг хүмүүс байна.

-Дурлал таныг гоё аялгуу зохиоход хүргэж байв уу?

-Би тэр тал дээр ёстой тийм романтик хүн биш ш дээ. Хүүхэнд дурлаад ч юм уу дуу зохиодог хүн бол биш.

-Дуучин Болд та хоёр үеэлүүд байх аа? Та хоёр хамтарч уран бүтээл хийгээч?

-Бид хоёр чинь шал өөр стильтэй ш дээ.

-Тэр тусмаа гоё биш үү?

-Нээрээ тийм ч юм уу? Байж болох л юм тээ?

-Та ямар машин унадаг вэ?

-Benz, Lincoln унадаг. Машинд ер нь хоббитой. Одоо спорт машин авч унъя гэж бодож байгаа. Бас 69 машины дээд талыг нь цавчиж аваад унавал бас гоё санагддаг. Нохойгоо хажуудаа суулгаад л. Гэхдээ үс нь хэцүү л дээ.

Түүний урам хугарчээ. Ямар ч тоглолт хиймээргүй байна гэнэ. Ямар ч цомог гаргамааргүй байна гэнэ. Үнэхээр хийж бүтээх урам зориг түүнд байхгүй болчихсон юм болов уу? Хэрвээ тийм бол гунигтай санагдана... Түүний хэлсэн ярьсан ингэж л бодогдуулсан. Гэхдээ түүний сэтгэлийн гүнд хэн ч, хэзээ ч унтрааж чадахааргүй тийм их эрч хүч, урам зориг нуугдаж байгаа нь мэдрэгдсэн. Уран бүтээлээ хийвэл зөвхөн шилдгийг л хийх гэсэн хатуу эрмэлзэл, рок попын аваргын том зангараг түүнээс тод үнэртэж байсан юм. "Никитон"-ны домогт "Янаг цэцэг", "Хос хунгийн дууль"-ийг зохиож байсан Хөгжим бүжгийн коллежийн сурагч хүүг ирээдүйн Монголын рок попын Феррари гэж хэн таах билээ. Энийг жинхэнэ генийн авьяас гэхээс өөрөөр юу гэх юм бэ. "Янаг цэцэг"-т чинь мансуурч, "Цамцаа тайл", “Хос хунгийн дууль"-д чинь сөхөрч, "Нандин шүтээн"-ээс чинь ухаарал авч дахиад олон жил “Никитон”-ыг мэдэрмээр байгаа олон мянган фенүүдээ мартахгүй гэдэгт тань итгэж байна. Феррари цаг үргэлж хурдан, хүчтэй байдаг. Та авьяастай, бас хүчтэй. Одоо тэгвэл танд юу дутуу гэж? Танд болон таны дуунуудад хайртай хүн бүрийн өмнөөс үүнийг л хэлмээр байна.

ярилцсан: Буянбат.П

_________________
Зүгээр хүн


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.19.10 8:55 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Feb.05.10 1:48 pm
Posts: 68
Бурмаа сонсох дуртай ккк


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.20.10 12:33 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.09.08 12:52 am
Posts: 4395
Location: UB
Nuutshan setgel :stereo:

_________________
Lucky Soul :)


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.20.10 5:11 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.16.08 4:20 pm
Posts: 3403
Location: Death is certain, Life is not!
yaya, yriltsgagig n barag 1 tsag unshlaa shu. yr n bol harahad heneggui ,zamaasaa hezee ch gajdaggui, :wd: hunii ug ih sain sonsdog hun shig sanagdlaa

_________________
цус


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.20.10 6:13 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.28.09 5:05 pm
Posts: 4505
Location: dalain ereg deerh ondor havtsaliin oroi deer ooriinhoo barisan baishind
ulaan nogoon fan ni bna oo
baachka ah shine yum hiih yamarch energigui bolchihjee :(

nikitonii fanuudee suuliin uyeiin shine uran buteelees ni taviarai
bi chamd hairtaigaas ni hoish shine garsan uran buteeliig ni yoroosoo medehgui ee neteer haigaad oldohgui yum bilee

za ene hunii tuhai baga saga medneeee
ih heneggui yum shig hernee ih changa, changa yum shig hernee ih eyeldeg tseverch m*ng*r hogjiltei hun sh dee
huniihee huvid duuchniihaa huvid uneheer :wd: iim l hun
huniig erembelj daraalj haritsahgui bugtei ni ijil goyo haritsana durgui ni hurvel tus tas helchihne

snooker ih sn toglono :-D toglohiig ni harah unen uramtai
nohoi ni ih hoorhooon, neg udaa nohoitoigoo ireed tgd poker toglosiin tegsen duuchin taivnaa hojchihgui yu tgsen baachka ah nohoindoo minii mongiig avchihlaa taivnaa gsn chini hen gdgiig ni medehgui bj arhiraad oroon dotuur haigaad jiriigeed baidiin ayagui hoorhon ezniihee ugiig aimaar sn avdag lag uhaantai nohoi bdagiin.

ug ni neg toglolt hiivel saihan l bna

_________________
bi hoh tolbotoi mongol


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.20.10 6:58 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.28.09 5:05 pm
Posts: 4505
Location: dalain ereg deerh ondor havtsaliin oroi deer ooriinhoo barisan baishind
chamd bi
http://www.youtube.com/watch?v=CW8uwGG6 ... re=related

hos hungiin duuli
http://www.youtube.com/watch?v=GNHAN_H5 ... re=related

ta nart zoriulaya
chaddagaar ni youtube :razz:

buh duug ni mp3r taviad ogoh buyantai fan ban uu :-P

_________________
bi hoh tolbotoi mongol


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.20.10 7:02 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.28.09 5:05 pm
Posts: 4505
Location: dalain ereg deerh ondor havtsaliin oroi deer ooriinhoo barisan baishind
hamgiin durtai oortoo gd omchlood avchihsan duu maani :frog:
tsamtsaa tail
http://www.youtube.com/watch?v=uDQ76PcG ... re=related

_________________
bi hoh tolbotoi mongol


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.20.10 7:32 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
найс, :-P

_________________
GREEN NATION!


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.20.10 6:00 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Feb.03.10 12:46 pm
Posts: 133
www.Rockmon.blog.banjig.net

End heden cd n baisan sanagdana, holboosiin tavih gesen zalhuu hurev.
Yariltslaga unshih gesen bas l zalhuu hurev. Amaa tataad l duug n sonsii


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.20.10 6:02 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.31.09 9:38 pm
Posts: 1654
Location: Дугаар хорооноос...
Янаг цэцэг сонсжийн

_________________
Цэнхэр цуурал...


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.20.10 6:43 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.22.06 12:39 am
Posts: 2030
Location: Темер замын ууган оршин суугч
4 Биш 4 wrote:
Янаг цэцэг сонсжийн


Би энэ дуунд нь аймар дуртай :-D

_________________
Зүгээр хүн


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.21.10 3:00 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.28.09 5:05 pm
Posts: 4505
Location: dalain ereg deerh ondor havtsaliin oroi deer ooriinhoo barisan baishind
nikitonii fan site bdad yum bna saya l medlee
ih olzuurhaj bna :-)
www.nikiton.com yum bna
email hayagaa ehleed burtguulchihiin bna

_________________
bi hoh tolbotoi mongol


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.21.10 3:16 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.28.09 5:05 pm
Posts: 4505
Location: dalain ereg deerh ondor havtsaliin oroi deer ooriinhoo barisan baishind
http://rockmon.blog.banjig.net/post.php?post_id=361105
tsamtsaa tail tsomog ni tataj avaarai

_________________
bi hoh tolbotoi mongol


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.21.10 3:20 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.28.09 5:05 pm
Posts: 4505
Location: dalain ereg deerh ondor havtsaliin oroi deer ooriinhoo barisan baishind
gantshan ene l bna

_________________
bi hoh tolbotoi mongol


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.21.10 3:36 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.28.09 5:05 pm
Posts: 4505
Location: dalain ereg deerh ondor havtsaliin oroi deer ooriinhoo barisan baishind
endees heden duug ni avch boloh l yum http://www.mongolduu.com/

nandin shuteen
hos hungiin duuli 2 tsomog ni haana ban aa olohgui bna

_________________
bi hoh tolbotoi mongol


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.21.10 3:42 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.28.09 5:05 pm
Posts: 4505
Location: dalain ereg deerh ondor havtsaliin oroi deer ooriinhoo barisan baishind
suwon gishuunii neesen nikitonii duunuudiin ugiig bichsen topic bdag sh dee tend heden duu ni tatahaar bdag
mongol duunii ugiin sand bdagiiin

za za joohon dov toirchloo :razz:

_________________
bi hoh tolbotoi mongol


Top
   
 Post subject: Re: НИКИТОН
PostPosted: Feb.21.10 3:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.28.09 5:05 pm
Posts: 4505
Location: dalain ereg deerh ondor havtsaliin oroi deer ooriinhoo barisan baishind
ene sedevt hamaagui l dee ghdee uzeerei ayagui hoorhon
http://rockmon.blog.banjig.net/index.ph ... 1%8D%D1%8D

_________________
bi hoh tolbotoi mongol


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 92 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited