#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.27.18 6:18 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 97 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Mar.19.10 4:12 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
04-Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч

Ээждээ би хайртай, эгчдээ бас хайртай
Зүүдний ертөнцөөр зөвхөн би үлгэрийн дагинатай зугаалдаг
Зүрх сэтгэл минь зөвхөн охидыг хайрлах өвчтэй
Хайрлах өвчтэй

Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Эмзэг ариун уян зөөлөн бүхний эхлэл бүсгүй хүнийг
Балмад араншин худал хуурмагаар дүүрсэн
Эрчүүдийн ертөнц эзэгнэсэн хэвээрээ
Балмад араншин худал хуурмагаар дүүрсэн
Эрчүүдийн ертөнц эзэгнэсэн хэвээрээ
Хэвээрээ

Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Ээж минь миний эхлэл эгч минь миний эхлэл
Өнөөдөр чи тэднийг дарлаж ч бай дээрэлхэж ч бай
Гэхдээ цаг цагаараа байдаггүй
Өнөөдөр чи тэднийг дарлаж ч бай дээрэлхэж ч бай
Гэхдээ цаг цагаараа байдаггүй

Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
Ээждээ би хайртай эгчдээ бас хайртай
Зүүдний ертөнцөөр зөвхөн би үлгэрийн дагинатай зугаалдаг
Зүрх сэтгэл минь зөвхөн охидыг хайрлах өвчтэй
Зүүдний ертөнцөөр зөвхөн би үлгэрийн дагинатай зугаалдаг
Зүрх сэтгэл минь зөвхөн охидыг хайрлах өвчтэй
Хайрлах өвчтэй
Хайрлах өвчтэй

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:12 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
05-Тэр Ойлгожээ

Утгагүй
Бүх юм утгагүй
Юу ч битгий ярь, цагаа хараад хэрэггүй
Үзэн ядалтын хар нар цээжинд нь мандаж
Амдралаа тэр орхижээ
Тэр ойлгожээ...
Тэгээд явжээ, бүрмөсөн
Тэр уйджээ...
Тэгээд явжээ, бүрмөсөн
Хуурамч
Бүх юм худлаа
Энд би удаан яаж явна вэ гээд л байсан даа
Аз жаргал зөвхөн тэнэгүүдэд байдаг
Хэн ч үүнийг мэдэхгүй
Тэр ойлгожээ...
Тэгээд явжээ, бүрмөсөн
Тэр уйджээ...
Тэгээд явжээ, бүрмөсөн....

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:13 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
06-Намайг яа...

Намайг чи эзэмд, эрх дураараа эдэл
Би өөртөө эзэн биш ээ, чи яасан ч яахав

Намайг чи өвтгө чанга тэврэн базал
Сул дорой байсны хэрэггvй, би тvvнд чинь дургvй

Чамайг би зовооё, ханаж цадталаа амтлая
Цэнгэл гэж зөвхөн л зовлонд л байдаг байхдаа

Намайг чи тарчилга, над руу нэвтрэн ор
Чи намайг яасан ч болно, би чамд хайртай

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:14 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
07-Аборт


Эмнэлгийн ор, цустай багаж
Энд амьдрах хувьгүй байж дээ
Яая гэхэв чи бидний алдаа
Яах аргагүй дурлалын золиос

Аборт Аборт Аборт Аборт

Эрж явж олсон хөлсний эмч
Ингэх л байж дээ тэр азгүй амьтан
Уйлж байгаа болов уу өрөвдөхөөс ч айж байна
Одоо би яасан ч чамайг хайрлаж чадахгүй

Аборт Аборт Аборт Аборт

Фаак

Сэтгэлд нэгэнтээ сэв суужээ
Тамд очоод уулзатлаа баяртай
Юу хийчих вэ чи, юу хийчих вэ би
Юу хийчих вэ та нар, Юу хийчих вэ та нар

Аборт Аборт Аборт Аборт

Yзэн ядаач намайг
Yзэн ядна чамайг
Yзэн ядаач намайг
Yзэн ядна чамайг

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:15 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
08-Зарим охидыг

Зарим охидыг мэлхий болгоод
Замагт нууранд шидэж орхиод
Завин дээрээ налайж хэвтээд
Амар тайван амьдрах юмсан

Дахилт
Удахгүй бид нар хөгшид болно
Уучилшгүй алдаанууд ард минь хоцорно
Дурласан бүсгүйчүүд эмгэд болсон ч
Дурласаар байгаад үхэх байхдаа

Зарим охидыг бах болгоод
Замагт нууранд шидэж орхиод
Эрэг дээр нь налайж хэвтээд
Энх амгалан амьдрах юмсан

Дахилт

Өөрөө би чинь болдоггүй шүү дээ
Өөдгүй амьтад далд ороосой
Ахиж хэнд ч дурлахаа болъё
Хаширч ердөө чадахгүй новш доо

Дахилт

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:16 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
09-Эмийн сан руу алхсан нь

Манай найзын төрсөн өдөр нижгэр болсон
Танил найз охидууд нь зөндөө ирсэн
Тэдний дотроос нэг нь надад ихэд таалагдсан
Тэгээд би түүнтэй уулзаж тохирсон ярилцаж тохирсон

Ванны өрөөний хаалгыг сайтар түгжсэн
Баахан удаж байгаад гарч ирсэн
Учир нь би түүнд ямар эр хүн болохоо харуулсан
Хайртай мартахгүй гэж худлаа уяраасаан,худлаа уяраасаан

Маргааш өглөө нь салаад түүнийг мартсан
Санья ч гэж ердөө бодохгүй байсан
Тэрэн шиг охиноор одоо би яах юм билээ
Илүү юм яриснаа бодоод инээд хүрсэн,инээд хүрсээн

Гурав хоногийн дараа амьдрал хэцүүдсэн
Босонгуутаа нөгөө охиныг маш их санасан
Надад яаралтай туслалцаа хэрэгтэй болсон
Тэр надад найзаа үлдээгээд явсан байлаа,явчихсан байлаа....

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:16 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
10-Харанхуй цээжний цонх

Харанхуй, тас харанхуйн дунд
Нэгэн шар гэрэл үзэгдэнэ
Хар сэтгэлээ нунтаглан аяганд юүлээд
Түүнрүү дөхөөд дөхөөд очтол
Харанхуй тас харанхуйн дунд
Шар гэрэл,Шар гэрэл
Харах бараагүй,Харах бараагүй
Холдон одлоо,Холдон одлоо
Өө харанхуй цээжний цонх минь х 2

Нүхэн харанхуйн бүдчиж явтал
Нэгэн ногоон гэрэл үзэгдлээ
Муу санаагаа нунтаглан аяганд юүлээд
Нөгөөх гэрэл рүү дөхөөд очтол
Нүхэн харанхуйн Нүхэн харанхуй
Алс тэртээд Алс тэртээд
Ногоон гэрэл ногоон гэрэл
Замхран арилаад замхран арилаад
Өө харанхуй цээжний цонх минь х 2

Бүүдийх харанхуйн дунд тэмтэрч явтал
Үүрийн гэгээ шиг гэрэл үзэгдэнэ
Үмхий санаагаа нунтаглан аяганд юүлээд
Өөдөөс нь яваад яваад хүртэл
Бараан үүл бараан үүл
Гэнэт нөмрөөд гэнэт нөмрөөд
Бодлын гэгээ бодлын гэгээ
Замхран арилаад замхран арилана
Өө харанхуй цээжний цонх минь х 2

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:17 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
11-Бадарчин

Талын таван толгой дээгүүр наран цухуйхад
Тансаг амьдрал зүүдэлж сэрээд нүдээ нухлана
Хатуу бэрхийг амсуулж ханадаггүй тоостын зам дээр
Хал үзэж яваа нэгэн бадарчин
Маанийн зургаан үсгээ холбон залбирал уншаад
Манан хөвсийх үүлс, талыг харж хөлсөө арчаад
Нигүүлсэнгүй ариун сэтгэл биедээ шингээж
Ядарсан олны зовлонг нимгэлнэ

Эр хүн чи зовлон даах сэтгэлтэй
Миний дээдсийн тасархай минь
Эр хүн чи зорьсондоо хүрдэг
Мохож зэврэшгүй Монгол эр ээ

Тэнгэрийн долоон бурхан огторгуйг эзэлэхэд
Тэнүүлчин бадарчин амарч цайгаа чанана
Хээрээр гэр хийж хэцээр дэр хийх замбуулин дээр
Хэрсүүжиж яваа нэгэн бадарчин

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:18 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
12-Яагаад

Яагаад чамаасаа би холдсон юм бол
Яагаад би ганцаараа үлдсэн юм бол
Ариухан дурсамж хайрт минь
Чамайг би санаж байна
Би чамдаа хайртай байсан
Чи наддаа хайртай байсан
Гэнэн цагаахан хүүхэд нас минь
Бүхнийг сайн сайхнаар бодож явсан

Миний тэр хайр дурлал
Алсын алсад хоцорсон ч
Ахиад наддаа ирэхгүй ч
Мартаж чадахгүй нь
Үгүйсгэж болохгүй нь
Дахиад тэр үе ирдэгсэн бол
Ахиад чамайгаа чанга тэврэхсэн
Сэтгэлээ онгойтол
Бүхнийг би ярихсан
Тэгээд нэг тайвширахсан

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:18 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
13-Маргааш энд

Маргааш энд юу болохыг хэлье
Маргааш энд дахиад л бороо орно
Маргааш энд би дахиад л дэмий хэвтэнэ
Мартагдсан хүн хэрэггүй хүн байх болно

Энэ бүхэн чамд сайхан санагдана
Эрх чөлөөтэй юм шиг бодогдоно
Энэ бүхэн чамд сайхан санагдана
Эрх чөлөөтэй юм шиг бодогдоно

Нөгөөдөр энд юу болохыг хэлье
Нүцгэн хана чамд л хайран болно
Нүгэл мөхлийг нууж гэж бодно
Нөлөөтэй толь түгжээтэй өрөөнд байх болно

Энэ бүхэн чамд сайхан санагдана
Эрх чөлөөтэй юм шиг бодогдоно
Энэ бүхэн чамд сайхан санагдана
Эрх чөлөөтэй юм шиг бодогдоно

Хожим энд юу болохыг хэлэхгүй ээ
Хожим энд ахиад л бороо орно
Холдож одсон бүхэн эргэж ирэхгүй
Хоосон лонх хоосорсон хэвээр хэвтэх болно.

Энэ бүхэн чамд сайхан санагдахгүй
Эрх чөлөөтэй юм шиг бодогдохгүй
Энэ бүхэн чамд сайхан санагдахгүй
Эрх чөлөөтэй юм шиг бодогдохгүй

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:20 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
14-Чамд намайг сэргээх юу ч алга

Ээж ажилдаа явчихсан
Аав архиа уусаар
Би чамд хайргүй
Чи намайг хаяаач
Ах хаа нэгтэй тэнэж яваа
Дүү зүүдлэн унтсаар
Би юу ч бодмооргүй байна
Чи өөр зам сонгооч

Чамд намайг сэргээх юу ч алга аа х 4

Ээж ажилдаа явчихсан
Аав архиа уусаар л
Би чамд хайргүй
Чи намайг хаяач
Ээж ажлаасаа одоо ирнэ
Аав согтох дуртай
Чи бид хоёр тэнцвэргүй
Миний сэтгэлд нийцэхгүй

Чамд намайг сэргээх юу ч алга аа х 4

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:20 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
15-Ааваа ааваа

Ааваа ааваа авгай авъя
Амьдрал гэдгийн амтыг үзье
Ааваа ааваа машин авъя
Баян хүний зовлон үзье

Ааваа ааваа х 4

Ааваа ааваа дэмий тэнье
Ядуу хүний жаргал үзье
Ааваа ааваа саад бүү болооч
Хувь заяагаа өөрөө шийдье

Ааваа ааваа х 4

Ааваа ааваа авгай авъя
Амьдрал гэдгийн амтыг үзье

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:22 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
16-Зөвхөн Секс

Дурлал бол нэр төдий
Секс бол тоглоом төдий
Тэр нэрийг мартацгаа
Зөвхөн тоглоомоо тоглоцгоо

Зөвхөн Секс х 4

Амьдрал бол агшин төдий
Хайр бол хуурамч төдий
Тэр агшныг мартацгаа
Энэ амьдралыг үзэн яд

Зөвхөн Секс х 4

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:23 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
17-Би тамхиа татаад дуусаж байна


Би тамхиа татаад дуусаж байна
Их л бардамхан түүнийг гишгэж хаяна
Сүүлчийн гэрэл гэгээ ариун сайхан бүхнээ
Yүн шиг би өөрөө гишгэлсэн
Бурхан биднээр даажигнаж байна
Хуурамчаар ингэж амьдарч чадахгүй нь
Зүрх сэтгэлийг минь чи нэг бол амраагаад өгөөч
Чамайг би зүхэж байна, хүсэж байна

Хайрт минь хайрт минь хайрт минь
Харамсаж байна гэвэл чи итгэх үү
Хэрэв буцаад очвол чи уучлах уу
Ганцаардлаас намайг авраач
Ганцхан, ганцхан чи л чадна
Харамсаж байна гэвэл чи итгэх үү
Хэрэв буцаад очвол чи уучлах уу
Ганцаардлаас намайг авраач
Ганцхан, ганцхан чи л чадна

Бурхан биднээр даажигнаж байна
Хуурамчаар ингэж амьдарч чадахгүй нь
Зүрх сэтгэлийг минь чи нэг бол амраагаад өгөөч
Чамайг би зүхэж байна, хүсэж байна

Цаг нь болохоор би тийшээ явна
Салхи шиг залуу насныхаа алдаагаа шүүлгэнэ
Yзэн ядалт, үүрдийн хайртай бүхнээ
Өрөвдөж хайрлалгүйгээр орхиж явахсан
Би тамхиа татаад дуусаж байна
Их л бардамхан түүнийг гишгэж хаяна
Сүүлчийн гэрэл гэгээ ариун сайхан бүхнээ
Yүн шиг би өөрөө гишгэлсэн

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:24 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
18-Стелла Артойс

Стелла , Стелла Артойс
Стелла , Стелла Артойс
Миний , Миний дуртай шар айраг
Бидний ,Бидний дуртай шар айраг

Хахаха

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:25 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Нисванис-2002-Саарал Үе цомгийн бүх Lyrics

01-Тэсрэлт


Авдар авдраар нь архи залгилмаар
Арзгар толгойгоо аваах чулуудмаар
Хамаг бие минь дагжин чичирч
Халууран бүх бие солиорч байна

Зүрхээ гаргаад зусэж хуваамаар
Сэтгэлээ тэгээд сэрээдэж гаргамаар

Харсан бүхнээ хагачиж хэмхэчмээр
Хэнтэй ч хамаагүй хэрэлдэж уралцмаар
Хамаг юм нилдээ цагаан
Талыг нь ч гэсэн хараар будмаар

Зүрхээ гаргаад зусэж хуваамаар
Сэтгэлээ тэгээд сэрээдэж гаргамаар

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:26 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
02-Мөрөөдөл

Ахиад хэзээ ч архийг амсахгүй
Амар тайван аж амьдралаа бодно
Галав юүлж газар хөдөлсөн ч
Гадуур хэсүүчлэхгүй
Гараа халаасандаа шургуулахаа болино
Өө өө өө өө ла ла ла ла

Одоо ердөө ч тэдэнд дурлахгүй
Охид гэдэг үймээний эзэд
Уйлаад гуйгаад ирсэн ч эгцэлж харахгүй
Ухаангүй дэврүүн сэтгэлээ барина.
Өө өө өө өө ла ла ла ла
Өө өө өө өө сэтгэлээ барина.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:27 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
03-Болсон явдал

Арван таван насандаа дугуй авах гээд
Чадлаараа мөнгө цуглуулж
Чармайж мэрийж явахдаа
Чамтай би тааралдаад
Чамтай би учраад
Амьдрал минь өөрчлөгдсөн
Аз жаргал надад ирсэн

Хорин таван насандаа машин авах гээд
Боломжоороо мөнгнө цуглуулж
Бодож сэдэж явахдаа
Чамтай би тааралдаад
Чамтай би учраад
Амьдрал минь өөрчлөгдсөн
Аз жаргал надад ирсэн

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:28 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
04-Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй

Оюун санааны хоосролоос болж
Сэтгэхүйн дайн дэгдэн гарсан
Энэ дайн хэзээ ч дуусахгүй
Би эвдэн сүйтгэгдсэн цаг үеийнх

Маргааш хэн бүхэнд хамаатай
Үүнээс болж бүгд амиа боддог
Эргэн тойрондоо хэзээ ч итгэхгүй
Харамч бурхны амьдрал энд байхгүй

Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй
Айдсаас чөлөөлөгдөж магадгүй
Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй
Шаналалаас чөлөөлөгдөж магадгүй

Хэтэрхий итгэмтгий зангаасаа болж
Миний энэ төөрөгдөл эхэлсэн
Сүр хүч нэг л мэдрэгдэхгүй байх чинь
Уруудал доройтлоос айсных уу
Хөгшрөл өвгөрөлтөөс айсных уу

Бидний төгсгөл, бүхний төгсгөлийг харах гэсэн
Миний энэ солиотой хүсэл минь
Айдас болон намайг тарчилгах боллоо
Шаналал болон намайг тарчилгшах боллоо
Соронз мэт намайг татах боллоо

Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй
Айдсаас чөлөөлөгдөж магадгүй
Хэзээ нэгэн цагт бид нисэж магадгүй
Шаналалаас чөлөөлөгдөж магадгүй

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:29 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
05-Эсрэг Утгаар нь

Дотоод эрчим хүч минь илүүдвэл
Дэлхийн хөрсөнд алгаа хүргэнэ.
Ухаан санаа минь самуурвал
Уулын оргилд гарч дуу аялна.
Хүсэл мөрөөдөл минь биелвэл
Хүзүүнээсээ олс углана.
Амьдрал утгатай санагдвал
Архи сархадыг хэсэг зооглоно.
Жаргал цэнгэл халиад ирвэл
Жаран хөлтэй хорхой тэжээнэ.
Зовлон гуниг хэтрээд ирвэл
Завь үйлдэж голоор аялна.
Хүсэл мөрөөдөл минь биелвэл
Хүзүүнээсээ олс углана.
Амьдрал утгатай санагдвал
Архи сархадыг хэсэг зооглоно.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:30 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
06-Саарал Үе

Хар хэрээ хамаг нууцаг минь дэлгэн гуагчина
Халуурсан сэтгэл хөнжил дотроо бөмбөлзтөл чичрэнэ
Харууссан бодол талаар нэг цуван асгарлаа
Хатуу хорвоо хорвоо хайр найргүй гэрээсээ хөөлөө.

Зарааны арьсан гудсан дээр эхрэн хэвтээд
Залуу насныхаа царайг харах гэж оролдном
Замбараагүй олон даавуу шуувуу энд тэнд хөглөрөөд
Зангууны үлгэрийг уйтгартайхнаар хүүрнэнэ...

Нойтон алганаас нь сэжиглээд би гар барьсангүй
Нойрмогхон нүдээр намайг хараад тэр таньсангүй
Ноорсон ботго шиг миний өтөл насыг
Нохой ч тоож шиншихгүйг зүрх минь мэдрэнэ

Хатуу чийрэг булчин минь хальс шиг болчихжээ
Хангинуур сүхний минь ир нь бас мохчихжээ
Хануур хорхойттой харанхуй нүхэнд тааралдчихлаа
Хатсан шарилж толгойгоор минь дүүрэн ургалаа

Өргөс өчүүхэн байж намайг часхийтэл өвтгөнө
Өрөм шиг өег сэтгэлтэй үлдэх л юмсандаа
Өөрийн чадал тэнхээгээ дэрийтэл нь индүүдчихээд
Өнгөрсөн бүхэнрүү бардамханаар инээмсэглэхсэндээ.....

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:30 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
07-Уйтгар

Шөнөөр би уйлдаг
Ганцаардлаас их айдаг
Яах гэж даслаадаа
Гэнэн хонгор нас минь.

Чамайг би санадаг
Үзэн ядахыг хүсдэг
Гэвч би чадашгүй нь
Юу ч хийж чадашгүй нь

Чи мэдэж л байгаашдээ
Намайг ямар хайртайг
Ямар их өөрчлөгдснийг
Галзууртлаа дурласныг....

Цаг хугацаа явсаар л
Чи надаас холдсоор
Дурьдатгал минь эзгүйрчээ
Уйтгар намайг эзэмджээ.......

Хүн бүхэн залуу насаа алдаагаар чимдэг юм байждээ...

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:31 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
08-Хүчтэй Дурлал

Чамд дурласан тэр өдрөөс хойш
Харанхуй намайг нөмрөн авлаа
Чиний өмнө яагаад ч юм мэдэхгүй
Дорой амьтан болон хувирлаа

Сэтгэл минь булаагджээ
Зүрх минь сийчигджээ
Зүрх минь сийчигджээ
Сэтгэл минь булаагджээ

Чамайг харсан тэр нэг өдрөөс хойш
Дурлал намайг харалган болголоо
Зүрх минь хөг орохоо нэгэнт больжээ
Өрөвдөлтэй амьтан болон хувирлаа

Сэтгэл минь булаагджээ
Зүрх минь сийчигджээ
Зүрх минь сийчигджээ
Сэтгэл минь булаагджээ
Чөлөөтэй баймаар байна,Дураараа баймаар байна.
Хэвээрээ баймаар байна,Чамд дурламааргүй байна....

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:32 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
09-Сэтгэгдэл

Навчис хаялаад намар болжээ
Намайг орхиод шувууд буцлаа
Нэгэнт өнгөрсөн дурлалаа би дурсаад
Гуниг дүүрэн бодлоо мартъя даа

Томоогүйхэн чам шиг өдрүүд
Тодхон үлджээ миний сэтгэлд
Оддын зүг хөтлөлцөн гүйдэг байсан
Одоо тэр жим байхгүй болжээ..

Хүсэл хүслээ дагаад одождээ
Хүний хонгор чамайг яалтай
Танил дотно харц чинь хожмын өдөр
Танихгүй л юм шиг өнгөрчихвийдээ...

Навчис хаялаад намар болжээ

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:32 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
10-Юу ч Биш

Өдөржингөө тэнэсэнсэн
Ядарч унатлаа явсансан
Юу ч олдсонгүй Юу ч олдсонгүй
Байхгүй юмыг хайгаад хайгаад хайгаад яах юм бэ ?
Байхгүй юмыг хайгаад хайгаад хайгаад яах юм бэ ?
Яахын яахын яахын бэ ? Байхгүй юмыг яах юм бэ ?
Яахын яахын яахын бэ ? Байхгүй юмыг яах юм бэ ?

Уулзсан бүхэн хоосорчээ
Олдох юм гэж үгүй болжээ
Юу ч олдсонгүй Юу ч олдсонгүй
Байхгүй юмыг хайгаад хайгаад хайгаад яах юм бэ ?
Байхгүй юмыг хайгаад хайгаад хайгаад яах юм бэ ?
Яахын яахын яахын бэ ? Байхгүй юмыг яах юм бэ ?
Яахын яахын яахын бэ ? Байхгүй юмыг яах юм бэ ?

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Mar.19.10 4:33 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
11-Үсчний газар

Манайх хамгийн шилдэг нь
Наашаа байнга ирээрэй гэсэн
Үсчний газрын хаяг дурайж
Үнэхээр сэтгэл татаад байсан

Сүүлийн үеийн загвар
Бүхий л хэлбэрийн засалт
Царай ортол засна гэсэн
Сайхан сэтгэлт үсчин

Тэр намайг зассан
Тэр намайг гутаасан
Тэр намайг зассан
Тэр намайг гутаасан

Итгэл дүүрэн сэтгэл минь
Юу болсныг ойлгоогүй
Иртэй хайчны дуунаар
Хувь заяа шийдэгдсэн

Хэдэн өдөр гэртээ суулаа
Танд маш баярлалаа
Царай ортол засна гэсэн
Сайхан сэтгэлт үсчин

Тэр намайг зассан
Тэр намайг гутаасан
Тэр намайг зассан
Тэр намайг гутаасан

_________________
©George_MN


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 97 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited