Дээр дурдсан Samsung series 7 slate хэмээх Slate PC буюу бүрэн PC бүтэцтэй вин7 үйлдлийн системтэй таблетийг саяхан худалдаж авлаа. энэ нь core i5 CPU, 4gb RAM onboard, 64gb msata SSD, intel HD 3000 graphic, 11.6 inch display гэсэн үзүүлэлттэй ба 1,2см зузаан 980гр жинтэй юм. hardware үзүүлэлт нь одоо үеийн дундаж хэрэглээний нөтбүүктэй ижил тул хэрэглээний бүх л програмууд дээр асуудалгүй ажиллах боломжтой. 10 хурууг зэрэг мэдрэх чадвартай гэх зэрэг олон давуу талууд байнаа. мөн хамгийн гол чухал үзүүлэлт нь мэргэжлийн графикчид болон зураачдын ашигладаг Wacom PC зэрэг өндөр үнэтэй мэргэжлийн точтай пс-нд ашиглагддаг зураг зурхад дэлгэцэн дээрх даралтыг мэдэрч яг л харандаа бийрээр зурж байгаа мэт болдог зэрэг давуу талтай өөрийнх нь дижитал үзэг нь дэлгэцтэйгээ маш сайн зохицон ажиллах чадвартай ба зургын про дээр ажиллах үед зургын багажны үүргийг гүйцэтгэж харин бусад үед маусны үүргийг гүйцэтгэнэ. мөн олон төрлийн точд зориулсан пронууд болон апдэйтуудтай. одоогоор миний барьж үзэж буй төгс таблет бол энэ л байна. авсныхаа дараа би вин8 суулгаж үзлээ. вин8 бол мэдээж 7гоо бодвол точ талдаа илүү анхаарч хийж байгаа тул хамаагүй илүү байна.
За тэгээд таалагдаагүй зүйл гэвэл бага сага байнаа. ганцхан USB port, багтаамж арай бага байнаа андройд ч юм уу айпад д бол 64 гб хаваасаг л байх харин виндовст бол бага байна ҮС нь дангаараа 14 гб болоод дээр нь про-нууд суулгахаар 40гб бол дороо л болчих юм. 128гб сонголт байсан боловч 200 гаад ногооны зөрүү байсан учраас 64 г нь сонгосон. одоо харин 256 гб мsata SSD 220 ногооноор аваад тавьж болох юм байна. миний хувьд ихэвчлэн Adobe illustrator, indesign, photoshop гэхчлэн про-нууд дээр ажилладаг тул энэхүү таблет маш тохиромжтой байна. хаана ч гэсэн авч яваад юмаа хийгээд байх боломжтой. зай нь 4-5 цаг барьчихнаа. үнэ нь бол сүрхий 1000 гаран ногоон гар док зэргийг нь авбал нийлээд 200 ногоон болох юм билээ аксесуарууд нь ч бас сүрхий үнэтэй. ихэвчлэн мэргэжлийн дижитал арт чиглэлийн хүмүүс хэрэглэдэг юм байна. гэхдээ үнэнд нь ач холбогдол өгөхгүй бол бүхий л хэрэгцээг хангаж чадна. дундаж үзүүлэлттэй тоглоом ч асуудалгүй ажиллаж байна.
