За өчигдөр Blackberry Passport нээлтээ хийлээ. Зун зарлагдсанаасаа хойш этгээд гаж утас гэж нэлээдгүй хэлүүлээд амжсан дөрвөлжин phablet удахгүй албан ёсоор худалдаанд гарах нь.
Хэлбэрийн хувьд өргөн том байгаа нь угаасаа хачин харагдаад байгаа. 1440х1440, 128x90mm гэхээр одоо юу ч гэмээр юм, утас гэхэд хэцүү, таблет ч биш, phablet л болж таараад байна. Нэлээдгүй ашиглаж байж эвтэйхэн, дотно санагдах биз, одоогийн байдлаар ч ийм том юм харахад ч, хэрэглэхэд ч хэцүү л санагдаад байна. Яалт ч байхгүй 2 гараараа ашиглахаас өөр аргагүй.
Метал хүрээ, хар өнгө, классик үнэт эдлэл шиг харагдуулдаг тэр хэвээрээ. (9900 ч шинээрээ бас л тансаг харагддаг даа)
Харагдах байдлаас илүүтэйгээр онцлох зүйл бол техник үзүүлэлтүүд хамаагүй нэмэгдсэн байна, өмнөх ББ хэрэглэгчдийн гомдол ерөнхийдөө шийдэгдээд байх шиг...
3GB RAM, 32GB Storage, 13MP камер, уламжлал ёсоор Qualcomm Snapdragon 2,2GHz Quad-core CPU (Samsung Galaxy S5 ийм CPU-тэй), өөрийн гэсэн Blackberry 10.3 OS-тэй гэхээр хүчин чадал голох байтугай л болсон харагдаж байна. Нэмээд хамгийн чухал зүйл 3450mAh баттерей. High түвшинд хэрэглэхэд 16 цаг барьна гэж байх шиг байна. Энгийн хэрэглээнд 36 цаг.
Уламжлалт физикал qwerty товчлуурын өмнөхөөсөө ялгаатай нь 4 эгнээ байсан бол 3 эгнээ болж өөрчлөгдсөн. Уг нь 4 эгнээ товчлуур хэрэглэхэд амар байдаг байсан, энэ 3 эгнээ нэг л эвгүй харагдаад байгаа, ялангуяа space болон хажуу дахь V B товчлуурууд...Гэхдээ барьж бичиж үзээгүй болохоор шууд хэлэхэд хэцүү...Өөр бас нэг онцлог, физикал товчлуур нь мэдрэгчтэй болсон бололтой. Энэ нь Z10, Z30 загварууд дээр type suggestion гарч ирдэг байсан физикал товчлуур дээрээ ч бас байх бололтой, гэхдээ нэг л ойлгомжгүй
Amazon Appstore албан ёсоор танилцуулагдсан, тэгэхээр Андройд апп-ууд бүрэн боломжтой болж байгаа бололтой. Support ч гэсэн байх биз. 10.3 OS гарч байгаатай холбоотой Андройд апп-уудын асуудал шийдэгдэж байгаа гэж найдаж байна.
Blackberry Assistant гэж шинээр нэрлэсэн Voice Control (Z10, Z30 дээр Voice Control нэртэй) нь харин нилээдгүй сайжирч бараг Siri нтрийн түвшинд дөхөж очсон бололтой юм бичээд байна. Яриа ойлгох, хариулах чадвар нь ямар ч байсан Assistant нарийн бичиг, туслах шиг л болсон юм байх.
Ерөнхийдөө сонин дөрвөлжин дизайнаас бусдаар тасархай л байгаад байна даа.