#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.18 3:09 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 467 posts ]  Go to page Previous 112 13 14 15 1618 Next
Author Message
PostPosted: Aug.12.10 9:39 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Oct.16.07 6:12 pm
Posts: 988
Location: Literature - Утга Уран Зохиол » "Twilight" by Stephenie Meyer
хаана бичихээ мэддэггүй энд биччихлээ
Интернетээс тарни олж унших гэсэн яг яаж дууддагийг нь мэддэггүй ээ
кириллээр бичээд өгөөч доор байгааг

ॐ आदित्याय विदमहे भास्कराय धीमहि तन्नो भानु प्रचोदयात् |
om aadityaay vidmahe bhaaskaraaye dheemahi tanno bhaanu prachodayaat

"Aum Hreem Ghrahnni Surya Aaditya Shreem"

_________________
http://erdeni.blogspot.com/


Top
   
PostPosted: Oct.16.10 7:12 am 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Dec.30.05 7:03 pm
Posts: 395
Location: Усан дээр...
Хадаас.

_________________
хэлбэлзэл...


Top
   
PostPosted: Oct.26.10 3:17 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
http://news.gogo.mn/video/48193 Хамба ламын айлдвар байна үзэхэд их айтайхан шүү. Бурханы Шашны талаар ойлголт өгөх.2 хэсэг юм байна шүү.


Top
   
PostPosted: Dec.06.10 8:57 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
nirvan wrote:
http://news.gogo.mn/video/48193 Хамба ламын айлдвар байна үзэхэд их айтайхан шүү. Бурханы Шашны талаар ойлголт өгөх.2 хэсэг юм байна шүү.

good job!

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Dec.26.10 8:06 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Лам гишүүд байгаа юу?


Top
   
PostPosted: Dec.27.10 4:50 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
2 baigaa. Lam naraas nom sonsdog hed hed, biye daaj sudladag humuus ch nileedgui baigaa. Asuuj lavlah yumaa bichhed oorsdoo hariu ogoh bailgui dee. :wink:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Jan.02.11 11:58 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
9 erdeniin dorjzodbo gedeg nomnii talaar her sain medeh ve? yag eh huviaraa 9erdeniin unguur bichigdsen tiim nom yamar unetei bdag yum bol? Unetetei hovor nom l geh yum yag delgerengui medeh hun taarsanguiee.


Top
   
PostPosted: Jan.03.11 6:14 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Доржзодва буюу Очир Огтлогч ч гайхамшигтай ном гэдэг дээ. Доржзодвын паян гээд ном байгаа, тэрийг уншвал ямар учиртай, хир чадалтай гэгдийг нь ойлгочихно. Багш нарийн тайлбар бол бүүр ч гайхалтай даа. Нинж талын ном. Нинж үүсгэж хэрхэн гэгээрэхээс эхлээд их ч олон сайхан юм байгаа даа. Бурхан багш айлдахдаа "Би энэ номыг л айлдах болно, мөн дараа дараах бурхад ч үүнээс өөр зүйл зааж сургахгүй" гэсэн байдаг.

9 эрдэнийн доржзодва үнэхээр ховор ном. Би лав харсан хүнтэй нь ч таарч байсангүй. Хуучин доржзодвыг хэд хэдийг тэгж 9 эрдэнээр бүтээсэн гэсэн. Одоо тэд нар хаана, хэнд байдаг юм бүү мэд. Тэрнээс 9 эрдэнээр хийснээр бол сандуйн жүд л их тааралддаг даа. Төв номын санд ч гэсэн нэг байгаа шүү дээ. Харин алтан Доржзодвыг одоо ч бүтээдэг гэж дуулсан. 90ээд оны дунд үеэр манай ах Дарь эхийн хийдээс алтаар бичигдсэн нэг доржзодва авч байсан юм. Одоо тэр нь манай нагац ахынд байдаг. Айл гэрт шүтээн болон залагдсан номыг авна гэдэг ч юу л бол... Харин өөрөө бүтээлгэж болно шдэ. Түрүү жил сураглахад 2 сая хавьцаа болох янзтай байсан. Энгийнийг нь бичүүлхэд л 200 мянга болдог. Хэрэв өөрөө бүтээлгэхээр бол Пүрэвбат ламтай уулзаж нарийн ширийнийг асуувал зүгээр байх даа. Харин шашны дээдийн хэлний оюутнуудаар бичүүлбэл болно доо. Хэл л үздэг болхоор бичиг этр нь их гоё байдаг.

Сонсохыг хүссэн хариултыг нь өгсөн байх гэж найдъя. Өөр асуух юм байвал хэлээрэй. Чадхаараа хариулъя.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Jan.04.11 9:32 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Shougy. wrote:
Доржзодва буюу Очир Огтлогч ч гайхамшигтай ном гэдэг дээ. Доржзодвын паян гээд ном байгаа, тэрийг уншвал ямар учиртай, хир чадалтай гэгдийг нь ойлгочихно. Багш нарийн тайлбар бол бүүр ч гайхалтай даа. Нинж талын ном. Нинж үүсгэж хэрхэн гэгээрэхээс эхлээд их ч олон сайхан юм байгаа даа. Бурхан багш айлдахдаа "Би энэ номыг л айлдах болно, мөн дараа дараах бурхад ч үүнээс өөр зүйл зааж сургахгүй" гэсэн байдаг.

9 эрдэнийн доржзодва үнэхээр ховор ном. Би лав харсан хүнтэй нь ч таарч байсангүй. Хуучин доржзодвыг хэд хэдийг тэгж 9 эрдэнээр бүтээсэн гэсэн. Одоо тэд нар хаана, хэнд байдаг юм бүү мэд. Тэрнээс 9 эрдэнээр хийснээр бол сандуйн жүд л их тааралддаг даа. Төв номын санд ч гэсэн нэг байгаа шүү дээ. Харин алтан Доржзодвыг одоо ч бүтээдэг гэж дуулсан. 90ээд оны дунд үеэр манай ах Дарь эхийн хийдээс алтаар бичигдсэн нэг доржзодва авч байсан юм. Одоо тэр нь манай нагац ахынд байдаг. Айл гэрт шүтээн болон залагдсан номыг авна гэдэг ч юу л бол... Харин өөрөө бүтээлгэж болно шдэ. Түрүү жил сураглахад 2 сая хавьцаа болох янзтай байсан. Энгийнийг нь бичүүлхэд л 200 мянга болдог. Хэрэв өөрөө бүтээлгэхээр бол Пүрэвбат ламтай уулзаж нарийн ширийнийг асуувал зүгээр байх даа. Харин шашны дээдийн хэлний оюутнуудаар бичүүлбэл болно доо. Хэл л үздэг болхоор бичиг этр нь их гоё байдаг.

Сонсохыг хүссэн хариултыг нь өгсөн байх гэж найдъя. Өөр асуух юм байвал хэлээрэй. Чадхаараа хариулъя.

tun ih bayarlalaa.


Top
   
PostPosted: Jan.05.11 10:54 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: May.26.06 11:56 pm
Posts: 1306
Shougy. wrote:
Доржзодва буюу Очир Огтлогч ч гайхамшигтай ном гэдэг дээ. Доржзодвын паян гээд ном байгаа, тэрийг уншвал ямар учиртай, хир чадалтай гэгдийг нь ойлгочихно. Багш нарийн тайлбар бол бүүр ч гайхалтай даа. Нинж талын ном. Нинж үүсгэж хэрхэн гэгээрэхээс эхлээд их ч олон сайхан юм байгаа даа. Бурхан багш айлдахдаа "Би энэ номыг л айлдах болно, мөн дараа дараах бурхад ч үүнээс өөр зүйл зааж сургахгүй" гэсэн байдаг.

9 эрдэнийн доржзодва үнэхээр ховор ном. Би лав харсан хүнтэй нь ч таарч байсангүй. Хуучин доржзодвыг хэд хэдийг тэгж 9 эрдэнээр бүтээсэн гэсэн. Одоо тэд нар хаана, хэнд байдаг юм бүү мэд. Тэрнээс 9 эрдэнээр хийснээр бол сандуйн жүд л их тааралддаг даа. Төв номын санд ч гэсэн нэг байгаа шүү дээ. Харин алтан Доржзодвыг одоо ч бүтээдэг гэж дуулсан. 90ээд оны дунд үеэр манай ах Дарь эхийн хийдээс алтаар бичигдсэн нэг доржзодва авч байсан юм. Одоо тэр нь манай нагац ахынд байдаг. Айл гэрт шүтээн болон залагдсан номыг авна гэдэг ч юу л бол... Харин өөрөө бүтээлгэж болно шдэ. Түрүү жил сураглахад 2 сая хавьцаа болох янзтай байсан. Энгийнийг нь бичүүлхэд л 200 мянга болдог. Хэрэв өөрөө бүтээлгэхээр бол Пүрэвбат ламтай уулзаж нарийн ширийнийг асуувал зүгээр байх даа. Харин шашны дээдийн хэлний оюутнуудаар бичүүлбэл болно доо. Хэл л үздэг болхоор бичиг этр нь их гоё байдаг.

Сонсохыг хүссэн хариултыг нь өгсөн байх гэж найдъя. Өөр асуух юм байвал хэлээрэй. Чадхаараа хариулъя.

энэ өдрийн мэнд
чамд тэр ном нь байгаа юу, хаанаас олох вэ?

_________________
http://telemax.mn/


Top
   
PostPosted: Jan.06.11 2:59 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.19.08 6:08 pm
Posts: 160
Location: The First Banned Member of 2009, 2010, 2011 & 2012.
piona wrote:
энэ өдрийн мэнд
чамд тэр ном нь байгаа юу, хаанаас олох вэ?


Шоуги байна.

Уул нь нэг байгаа. Тэр нь дарханд гэрт байгаа. Боломжтой бол авчруулаад өөрт чинь дамжуулж өгье. Доржзодва-г шүтсэний хүч буян этр-г үлгэрчилж бичсэн ном байдаг юм. Илүү ихийг мэдмээр байвал хүнээр хөтлүүлж тайлбарлуулсан нь дээр байх шүү.
:wink:

_________________
Banned... :mrgreen:


Top
   
PostPosted: Jan.06.11 9:48 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: May.26.06 11:56 pm
Posts: 1306
.CAHBAAPTAH. wrote:
piona wrote:
энэ өдрийн мэнд
чамд тэр ном нь байгаа юу, хаанаас олох вэ?


Шоуги байна.

Уул нь нэг байгаа. Тэр нь дарханд гэрт байгаа. Боломжтой бол авчруулаад өөрт чинь дамжуулж өгье. Доржзодва-г шүтсэний хүч буян этр-г үлгэрчилж бичсэн ном байдаг юм. Илүү ихийг мэдмээр байвал хүнээр хөтлүүлж тайлбарлуулсан нь дээр байх шүү.
:wink:

тэгвэл их баярлах байна :wink: , аль болох хурдан байж болох уу? :col:

_________________
http://telemax.mn/


Top
   
PostPosted: Jan.08.11 10:29 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Shougy.-аа. Нэг асуух юм байна. Энгийнийг бүтээлгэнэ гэхээр ялгаа нь юу байх бол? Манай аавынд 9 Эрдэнийн Дорзодбо гээд бүүр дээр үеэс уламжилж ирсэн хуучний судар байдаг юм. Хар дээр 9 эрдэнийн өнгөөр ялгаж бичсэн байсан. Энгийн энгийн биш нь юугаар ялгаддаг юм бол? Тийм эртний хуучин судар хэдээр үнэлэгдэх бол?


Top
   
PostPosted: Jan.09.11 5:31 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.19.08 6:08 pm
Posts: 160
Location: The First Banned Member of 2009, 2010, 2011 & 2012.
Над мэтийн хүмүүс ч яаж тийм НАНДИН номыг үнэлж чадах билээ. Хар дээр гэдэг нь цавууг хөөтэй хольж шингэлээд давхарлан нааж бэлтгэсэн муутуу цаасыг хэлж байх шиг байна. Тийм бол 9 эрдэнээр бичихдээ 2 шар, 2 цагаан, 2 ногоон мөр гэх зэргээр бичигдсэн байх ёстой доо. Яг яаж бичигдсэн болоод өшөө нарийн ширийнийг мэдэхгүй байгаа болхоор тодорхой хэлж чадахгуй нь.

Гэхдээ миний ойлгосон хувилбаруудын нэг бол 100 доржзодва-д нэг байдаг гэхэд болно. Яг жинхэнэ 9 эрдэнийх нь бол мөнгөн хавтан дээр сийлж ором гаргаад алтаар цутгаж бурхан болоод зарим зүйлсийг нь урласан байдаг. Тэгээд үсгүүдийг нь болхоор яг 9 эрдэнээр шигтгэж хийсэн байдаг юм. 2000 оны өмнөхөн үед гадаадад яг тийм нь $50'000-р зарагдаж байсан. Файнэнс Кризис-с өмнөх үе болхоор одоогийн ханшнаасаа өөр л байх..

Хүн амьтнаас сураглаж үзхэд одоо аавынд чинь байгаа нь эзнээ олвол Монголд 3 сая хавьд л зарагдах болов уу гэж байна лээ. Чэнжүүд дээр очвол 500с нээх давахгүй болов уу, яахав 700 хавьцаа дөхөж магад байна лээ. Утга учирыг нь мэддэг, дээдэлдэг, хожмын дагаварыг нь мэддэг хүн бол сайхан үнэ хэлээд авах байх даа. Хамгийн боломжит хувилбар нь дуудлага худалдаа л байх шиг байна даа. Нээрээ мэддэг, ойлгодог хүнээр нь хуудасны бүрэн бүтэн эсэхийг нь шалгуулаарай. Бас хуудаснууд хооронд нь бичиг болоод цаасыг нь гэмтээхгүй гэсэн хамгаалалт байдаг, хэрэв байхгүй бол хийлгээрэй. :wink:

Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам хүмүүс ч хөрөнгөжиж, доржзодва ч ховордох үед үнэ нь улам л өсөх байх даа.
:hi:

Энгийн гэдэг нь болхоор зүгээр л хуулж бичүүлсэн нь гэсэн үг. Хүмүүс канон этр-р хувилхаас илүүтэйгээр утга учираа бодоод гараар бичүүлж авдаг юм аа. Тэрнээс өөр нээх онц гойд зүйл байхгүй ээ.

Гэхдээ нээх зарах гэж хошуурах хэрэггүй байх гэж хувийн зүгээс бодож байна :mrgreen:

_________________
Banned... :mrgreen:


Top
   
PostPosted: Jan.10.11 6:27 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Баярлалаа.


Top
   
PostPosted: Feb.13.11 8:52 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Dec.01.09 7:37 am
Posts: 137
Location: In tne World..
UU nEree neg zuil asuuh gesiinma... Ygd Buddiin shashind subraga burhan buteeteg (bosgodog) yum be. ymr undeslel!


Top
   
PostPosted: Feb.14.11 1:22 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Энд суваргын тухай хэдэн өгүүлбэр хэлэхийг хичээе

Би бээр Бодь Архад хүмүүнээс Суврагын тухай ихэд сонссон бөлгө
Суврага нь Бурхан багший сэдхэлийн бэлгэдэл билээ Бурханы лагшин бие , зарлиг номлол таалал үйлс лугаа барилдалгаа бөгөөд хамаг бурхадын хурах ордон, Бурханы их энэрлээс төрсөн хувилгаан дүр, газрын сүлд бүлгээ Мөн Бурханы их энэрэлээс төрсөн хувилгаа дүрүүд газрын сүлд хэмээнэ. Суваргыг бурхан шүтээн бүхий газар бурхан бодисад, хутагт хувилгаадын адис жанлавыг оршоох, үр удмыг арвижуулах, өвчин зовлонг арилгаж насан уртасгах тэргүүтэн зэрэг олон зүйлийн ач тусын тулд босгож, Суварга нь бурхадын байх газар гэж үздэг.
Ямар ч хүн суврага бүтээж болох арга ухааныг Бурхан гагцхүү бидэнд хайрласан бөлгөө. Үүнд хэзээ ч төөрөхгүй төгс амгаланд хүрэх зам бол суврага босгох болоод түүнд шүтэх, тус эрдмийг хүртэхүй нь Их гэгээн үйлс болох ажгуу. Суварга нь маш нарийн ухагдхуунтай, үнэн зөв мэдлэгт тулгуурлан ном ёсоороо бүтэх аваас үр өгөөж арвин суварга урлаач ба өглөгийн эздийн хоорондын ойлголцол харьцаа эерэг сайхан тэдний онолын мэдэгдэхүүн хийх эд хэмжээ өнгө будаг чимэглэх ёс хэлбэр дүрс дотоод оршоолго “шүншиг” амилуулан равнайлах зан үйлийг цогцоор нь бүрэн дүүрэн агуулж байж авралын амьд хүчийг цогцлуулсан дээд шүтээн болох билэг дэмбэрэл бүрдэх бүлгээ. Суварга бүтээн буян үйлдэж буйн эцсийн ач тус болбоос нирваанд хүрэх төгс гэгээрэлд дөтлөх үнэний үйлс биднийг өнөөдрийг хүртэл төөрч ирсэн төөрөгдлөөс өвөрч төгс амгаланд хүргэх арга зам ажээ. Иймд суварга бүтээх олон аргаас аль боломжтойгоо авч газраа зөв сонгож билгэдэл төгс өдөр эхэлбэл зохино. Буруу хэмжээстэй ёсоор бус үйлдвээс тэр газар эутаг хүтүүн зонд зовлон гарах үүдийг нээж болзошгүйг анхааруулан нээж болзошгүйг анхааруулан мэдээжэээр анхаарагту, мэдээжээр зохистой юмны зохицол алдагдуулах нь байгалийн нууль зөрчиж буй хэрэг болно .
Мөн салхинд галд огторгуйд суварга бүтээх эрдэм увидас бий. Бас бясалгалаар уул ус газар дэлхийг бүхлээр нь суварга болгож бүтээх ёс байдаг. Энэ олон аргад хичээн суралцах ахул өглөө орой цаг тутамд суварга бүтээж болно.
Гэвч бид юуны төлөө Суврага бүтээж байна гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй
Үүнд бид өөрсдийн бурханлиг чанарыг нээж түүнд сэвтүүлж буй гэмээ үг ариусган сайн урвуулан эрдэм болгоныг гүйцээж хоосон чанар хийгээд билиг билгүүнийг онохуйн гэгээн үйлс хэмээн ойлгох хэрэгтэй. мөн бүтээсэн Суврыг эргэж тойрон мөргөж тахил ихэд өргөсөний ач тус маш их. Үүнийг өгүүлбээс 3 цагийн хамаг бурхан бодь сэдхэлтэн нарын таалал шүтээн түүнээ бодьёи шигээж оршсон Уг Суврагыг залбирч явбаас аливаа үйлс сэдхэчлэн бүтээл сайн үйлтэй аж. Мөн Суврга бүтээх үйлсэд гар бие оролцсон хүмүүс дээдийн буян болох бөгөөд бусдыг төөрөлдүүлэх буруу санах саад тотгор учруулах нь барагдахгүй нүгэлд унахуйн учир түмэн олон ухамсарлан өөрсдөө гэгээрхүйн үүд хаалгаа нээж гүн хүндэтгэлтэй хандаж буян заяагаа тэгшитгэн дэлгэрүүлэхийн төлөө санаа тавиасай хэмээн залбирму.


Top
   
PostPosted: Feb.14.11 9:21 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Үйлийг тийн ялгасан судраас...
Бурханы суврага үйлдсэний тус эрдэм 18 бөгөөд аугаа ихийн гэрт төрөх, дүрс сайхан үзэсгэлэнтэй, нүдэнд дулаахан тэргүүтэн хийгээд эрх ихтэй, боол зардас олон, ялгалгүй бусдын шүтээн болох, өндөр язгуурт одох, алдар ихтэй, тэнгэр хүмүүн бээр хүндлэх, эд олон, хаан төрийг олох, урт наслах, бие очир мэт болох, билэг чанар бүрдэх, өндөр язгуурт төрөх, түргэн хутгийг олох зэрэг болой.
Суврага эргэсний үгсийн тасалбарын судраас: “Суврага эргэж үйлдэх бээр тэнгэр, лус, ягчис, үнэр идэштэн, гарьд, хүмүүн буюу дочэ их бээр тахигдах, чөлөөг олоход бэрхтэйг олох, агшин төдийд ч суврагыг эргэж үйлдэх бээр чөлөөгүй найман нугуудыг тэвчих ба санах хийгээд ухаан төгөлдөр, өнгө төгөлдөр, цэцэн бүгд дор тахигдах болох, тэнгэр хийгээд түүнчлэн хүмүүн нугуудын нас урт хийгээд түүнийг олно. Алдар нэр ихийг олохболно.” Хэмээснээс суваргыг эргэж үйлдвээс ертөнцөд бурханы чимэг нугуудаар чимэгдэх хийгээд алтан өнгөт лагшинг олох хэмээхийг хүртэл, бас мэргэд нугууд бээр бурханы суврага дор баясах алхаа нэгийг орхивоос замбуутивийн алт буман лангийн тоот олно. Тэр нь тэр лугаа адилгүй хэмээсэн хийгээд Салжал бээр айлдсан судраас:
Ямар мэт суврага нугууд дор хүмүүн бээр тахиж үйлдэх бээр орчлон бусдад тийн боловсрол юу хүссэнийг олно. Айлдсаны хэрэг тэрийг бурхан бээр сонсож үйлдвээ.
Бурханы суврага нугууд хийгээд дүрс хөрөг нугууд дор тоосны тоо юу байна, тэр тоо ямагт үйлдсэн хүмүүн нугууд бээр тэнгэрийн орон газрын дээр магадтай төрнө хэмээх тэргүүтэн олонтой айлдсан бөгөөд Аръяабалын судраас:
Бурханы хөргийг машид үзэсгэлэнтэй үйлдэх болвоос тэр нь дээд болох, төрөлхтөн олон тахиваас зохистой, ухаан төгөлдөр, баян бөгөөд их ямагт төгөлдөр, эрх төгөлдөр, загабардын хаан болох, хэмээх тэргүүтэн хийгээд Дамчой бадгараас:
Зарим нь их эрдэнэ долоо хийгээд зарим нь тэрчлэн зэс хийгээд хүрлээр бурхан нугуудын дүрсийг үйлдвээс бүгд бодийн хутгийг олно хэмээх тэргүүтэн хийгээд тулга төмөр ч болно.
Бурхан нугуудын дүрсийг үйлдэх бөгөөс үзвээс үзэсгэлэнтэй, шаврын үйлийг үйлдэхүй дор оруулах тэдгээр бүгд бодийн хутгийг олох болно хэмээх хийгээд алин бээр хана туурганд дүрс зураг хийгээд буян дэлгэрэх билэг чанар төгс, лагшин алин бээр зурсан буюу сийлсэн буюутэдгээр бодийн дээд олох болно.
Төрлөхтөн алин бээр ирээд залуу ч болов тэдгээр нугуудын заримыг суралцахын үес үзүүр нугуудыг сэргээж үйлдсэний туурга хумс буюу модны үзүүрээр дүрсийг бичсэн тэдгээр бүгд бодь хутгийг олох болой.
Бурханы суврага тэдгээрийг хэн бээр тахьсан хийгээд их эрдэнийн суврага мянган тоот хэмээвээс алин бээр бурхан түүний суврага нугуудыг элсний цогцсоор үйлдсэн ч тэр нугууд бээр бодийг олох болой.


Утгийг алдагдуулахгүйн тулд номон дээрхийг засваргүйгээр хуулан бичлээ. Суврага бүтээхэд 9 эрдэнэ, хадаг тахимлаг, бурхан шүтээнээс авхуулаад өчнөөн зүйл ордог болхоор Бурхан шүтэх тухай бас бичигдсэн байгаам болов уу гэж бодлоо. Ойлгогдохгүй зүйл байвал асуугаарай. Мэддэг юм байвал тайлбарлахыг оролдоё. :hi:

Харин суврага яагаад босгох болсон үүх түүхийг нь сайн мэддэггүй ээ. Мэдээлэл олдвол дараа чадвал оруулахыг бодноо. :wink:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Mar.09.11 11:36 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Нэг нийтлэл байна...
http://moenhbayar.blogspot.com/2010/07/blog-post_2682.html

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Mar.16.11 7:04 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Jun.25.10 9:14 pm
Posts: 59
Тэр Жанрайсаг нь хаанахын билээ нэг сул дорой хаан нас бараад, тэрэнд зориулж босгосон гэсэн үнэн үү?


Top
   
 Post subject: Re:
PostPosted: Mar.16.11 8:01 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 8:54 pm
Posts: 83
Location: zambuulin
Ciceron wrote:
Ezekiel wrote:
Гуатмараг гайхамшиг үйлдэж байсан гэж би сонслоо. Энэ үнэн юмуу тийм бол ямар гайхамшиг үйлдсэн юм бэ?

Есүс библи дээр маш сайхан хүн итгэхийн аргагүй гайхалтай зүйлсүүдийг хийсэн байдаг. Тэрэнтэй харьцуулахад яг ямар вэ?

Нэг асуулт байна. Хүн жаргалыг гэж зүйл мэдэхгүй бол зовлонг бас мэдэхгүй гэж хэлсэн байдаг. Буддын сургаалд ийм зүйл байдаг санагдаж байна. Тэгбэл Буддын гэгээрсэн гэдэг. Тэр гэгээрээд юунд хүрсэн юм бэ? жаргал байхгүй гэж үздэг болохоор өөр юу гэж хэлэх бэ?

Nirbaand odno gesen yu gesen vg be?

Зовлонгоос үүрд ангижрах гэж байна. Тэгэхээр зовлон гэдгийг яг юу гэж үздэг юм бэ?

буддын шашны эцсийн зорилго тэгээд юу юм бэ?

Тэгвэл тэр амар амгаланг яаж олон юм бэ?

Жишээ нь үхлээс амилуулах, эдгэшгүй өвчнийг эдгээх, хүний амьдралыг өөрчлөх гэх мэт олон байж болно. Гэхдээ толгойд нэг их сайн орж ирэхгүй байнаа


За би нэг их айхтар ном судар уншчихсан юм биш л дээ, гэхдээ шашны маргаанд их оролцдог байсан юм. Эзэкиел ч гэсэн мэдэх байх (killaboy гэдэг нэрээрээ ер нь Христийнхэнтэй их мэтгэлцдэг байлаа)

Эзэкиел энэхүү асуултуудыг эхлүүлсэн тул түүний асуултад нэн эмх цэгцтэй хариулахыг мөхөс миний бие оролдъюу.

Гайхамшиг гэдэг ойлголт, тэгэхээр хүн гэдэг бол оюун ухааныхаа хувьд өчүүхэн амьтан юм. Бидний өнөөг хүртэл суралцсан математик, геометр нь аль дээр үед хийгдсэн зүйлс билээ. Тэгэхээр хүн мэдэхгүй зүйлээ гайхамшиг гэж хэлнэ. Хүн бүрийн хийж чадахгүй зүйлийг хийсэн хүнийг гайхамшигт хүмүүн гэж нэрлэгддэг. Жишээ нь хүн бүр сохор хүнийг хараатай чадахгүй тул энэхүү үзэгдэлийг гайхамшиг үзүүллээ гэж үздэг. Иймдээ ч зарим мундаг оточ хүнийг бурхан мэтээр хэлсэн байдаг ч үнэндээ энэхүү гайхамшиг нь эрдмийн үндсэн дээр суурилмой. Тэгтэл гэгээрсэн хүнд гайхамшиг гэх үгүй учир нь тэр бүх зүйлийн мөн чанарыг мэдэх ажээ. Тэгэхээр Есүс хэрхэн “гайхамшигийг” үйлдэж байваа? Үүнийг хариултыг Христийн шашинд ертөнцийн эзний хүч чадал гэхээс цааш үл тайлбарласан байдаг. Хүний биеийн гадуур түүний гэрлэн бие оршино. Өвчин тусна гэдэг бол тэрхүү гэрлэн бие гэмтсэнээс болдог, асар их гэгээрэн боловсорсон хүний тэрхүү гэрлэн бие нэн тунгалаг хийгээд гэгээлэг байдаг ажээ. Тиймдээ ч гэгээрсэн Буддагийн зурган дээр түүний тэргүүнийг гэрэлтүүлэн зурсны учир үүнд оршино. Тэрхүү эерэг энергийг агуулсан хүн өвчтэй хүний бие дэхь муу муухайг өөрийн эерэг энергээр шахан зайлуулснаар өвчин зовлонг арилгадаг юм. Үнэндээ Есүс гэсэн гэгээрсэн, эрдэмтэй хүн байсан ажээ. Гэхдээ төгс бус. Тэрбээр 40 хоног Синайн ууланд амьдрах (гэхдээ юу ч идэж уугаагүй, энэ нь Буддагийн Бодь модон доор 6 жил бясалгасантай нэн төстэй) тэр л үедээ гэгээрлийн мөрийг олж асар их эерэг энергитэй болсон юм болов уу. Тиймээс л тэрээр гайхамшгийг үзүүлж чаддаг байв. (түүнээс биш юун Ертөнцийн эзний хүүхэд). Үхсэн хүнийг босгосныг тухайд гэвэл энэ нь сүнстэй шууд холбоотой. Энэ тухай Мулдашев нэлээд үнэмшилтэй бичсэн байдаг л даа. Монголчууд ....... (за удахгүй үргэлжлүүлэн бичнээ нэлээд их юм болох байх)

6 сар 30

хүн үхсэний дараа 49 хоног гэж ярьдаг, энэ үед хүний сүнс нь биетэйгээ мөнөгөн утас гэгчээр холбоотой байдаг гэж үздэг. Энэ нь биенээсээ бүрэн салаагүй гэсэн үг. Ямар нэгэн айдас, эсвэл өвчнөөсөө болж ийн сүнс биенээсээ талийн оддог. Харин энэ үед нь хүний бие дэхь муу энергийг нь зайлуулаад сүнсийг нь дуудахаар амилах гэдэг нь болдого юм болов уу? Харин энэхүү үйлийг нэн нигүүлсэнгүй сэтгэлээр гэгээрсэн хүн л хийж чадна. Түүнчлнэ гайхамшиг гэгчийн тухай яривал дан гагц Будда ч бус хамгийн ойрийн жишээ болох Д.Равжаа хутагт хүртэл шидийг үзүүлдэг байсан юм гэнэ лээ.

Харин нирвааны тухайд (уг нь нэлээд төгсгөл хэсэгт оруулах ёстой байх аа) Будда ийн хэлсэн байдаг
Шороо ч биш, ус ч биш, хий ч биш, гал ч биш… Энэ хорвоо ч, өөр ертөнц ч, нар ч биш, сар ч биш тийм зүйл байдаг юм. Энэ бол ирдэг зүйл ч биш. Нэгэн тийш оддог зүйл ч биш. Түүнд эхлэл гэж үгүй, үндэс суурь гэж үгүй. Энэ бол угтаа зовлон шаналалын төгсгөл юм. Энэ бол, шавь нар минь НИРВААН юм.

За одоо харин зовлонгийн тухай яръя.

Угаасаа Буддагийн ертөнцийг үзэх үзлийн гол суурь нь хутагт 4-н үнэн юм.
1) Зовлон бол үнэн 2) Зовлон үүсэхүй нь үнэн 3) Зовлонгоос анижрахуй нь үнэн 4) Зовлонгоос анижрах зам нь үнэн

Хорвоо дээр мөнх зүйл гэж үгүй учир тэр бүгд нь зовлонгийн шалтгаан болдог юм. Өнөөдрийн бидний амжилт тухайн цаг мөчтөө бидэнд баяр баясгаланг өгөх хэдий ч түр зуурын юм. Энэ тухай Соломон хааны нэг үлгэр байдаг штээ. Тэрбээр бүх юм түр зуурынх гэсэн бөгж зүүдэг байжээ. Уурлаж бухимдсан үедээ түүнийгээ харан тайтгардаг байсан ч нэгэн удаа тайтгарч үл чадан бөгжөө хуруунаасаа салган хөсөр хаясан гэдэг. Гэтэл бөгжний нөгөө талд нь “энэ ч гэсэн түр зуурынх” гэж бичигдсэн байжээ. Тэгэхээр мөнх оршихуй нь энэ ертөнц дээр үгүй тул энэ ертөнцөд зовлон гэж байх нь үнэн юм. Зовлон гэдгээр жаргалыг ч мөн хамт авч үздэг нь зүйлийн мөнх бус чанартай холбоотой юм. Тэгвэл жаргал гэдэг нь юу юм бол? Энэ бол дээдийн амар амгалан билээ. Жаргал гэдэг нь үүрдийн амар амгалан тул жаргал юм. Буддын шашны гол утга агуулга нь энэхүү амар амгаланг олж авахад чиглэгддэг. Энэ нь угтаа гэгээрэл юм болов уу. Дээр өгүүлсэн зүйлс бол ЗОВЛОН болой

Тийн мөнх бус дэлхийд амьдарч буй гэдгээ бид үл ухааран шунадаг. Угтаа шуналын хүслийн шуламын хүч нь бүх зүйл түр зуурынх гэдгийг ухаарсан цагт сарнин үгүй болох ажээ. Ухараахгүй байдаг учраас л зовлон ямагт үүсээд байдаг юм. Өөрөөр хэлбэл харанхуй мунхаг байдал (хутагт 4-н үнэнийг мэдэхгүй байдал, эрдэмгүй байх) нь зовлон үүсгэх нэгэн шалтгаан болох ажээ. Энэ нь ЗОВЛОН ҮҮСЭХҮЙ болой

Зовлонгоос ангижирч байж, ертөнцийн хүрнээс тасар ч Нирваанд хүрэх ажээ. Тиймээс 6-н зүйл амьтан гэгээрэлд хүрсэн цагт дээдийн амар амгалан бүрхэх ажээ. Тиймээс золвонгоос ангижирах нь амьд бүхний эцсийн зорилго ажээ. Хүн өөрөө гэгээрэл тийш замнах ахул зовлон өөрийн утга учраа алдаж зовлон биш болсноор зовлонгиис ангижирна. Энэ нь ЗОВЛОНГООС АНГИЖРАХУЙ болой

Зовлонгоос ангижрахын тулд Будда авралын найман гишүүт мөрийг дагах ёстой гэж үзжээ.
1) Үнэн үзэл: Аливааг жинхэнэ байгаагаар нь, зөв бодьтой харж ухаарах (угтаа гайхамшиг гэгчийг гайхамшиг мэтээр бус мөн чанарыг нь ухаарах)
2) Үнэн онол: Зөв сэтгэх, бүхий л зүйлд нигүүлсэхүйгээр хандах ,(энэ нь дотоод сэтгэлдээ амар амгаланг буй болгож улмаар хамаг 6 зүйл амьтны амар амгалангийн төлөө үйл юм)
3) Үнэн үг: Худал хэлэхийг цээрлэх, хов муу үг хараал хэрэглэхгүй байх
4) Үнэн үйлс: Амь бүрэлгэх, хулгай тонуул, шударга бус үйлийг хийхгүй байх (манайхны нөгөө 10-н хар нүглийг үйлдэхгүй байх)
5) Үнэн амьдрал: Зөв хэв маягаар, бусдад хор хөнөөлгүй амьдрах
6) Үнэн хичээл: Ариун бус нүгэлт бодлоос сэтгэлээ цэвэрлэн сэгиилж явах (сэтгэлээ хүртэл ариун байлгах)
7) Үнэн дурдтгал: Аливаад зжв анхаарах, үнэнийг танин мэдэх (сохроор сүсэглэн дагах нэг ёсондоо мухар сүсэглэж болохгүй)
8 ) Үнэн самади: Хүчээ зөв хуримтлуулж, бясалгал үйлдэх

Энэ нь ЗОВЛОНГООС АНГИЖРАХ ЗАМ болой

Жич үнэн=зөв=үнэхээр гэж янз бүрээр бичсэн байдаг үүнийг англи хэлнээ right гэж орчуулсан байдаг

за ер нь англиар оруулчихъя

The Noble Eightfold Path (Sanskrit Āryo 'ṣṭāṅgo mārgaḥ , Pāli Ariyo aṭṭhaṅgiko maggo) of Buddhism, as as taught by the Buddha Śākyamuni, is the way to the cessation of suffering, the fourth part of the Four Noble Truths. It is summarized into three important categories: prajñā (Pāli paññā, wisdom), śīla (Pāli sīla, morality) and samādhi (meditative concentration).

The following is An Analysis of the Path, a sūtra (Pāli sutta) or discourse delivered by the Buddha from the Tripiṭaka (Pāli: Tipiṭaka), explaining this Noble Eightfold Path in detail. In all these, the word "right" is a translation of the word samyañc (Sanskrit) or sammā (Pāli), which denotes completion, togetherness, or coherence, and which can also carry the sense of "perfect" or "ideal".

Prajñā · Paññā · Wisdom
1. Samyag-dṛṣṭi · Sammā-diṭṭhi – Right Understanding / Right View / Right Perspective:

"And what, monks, is right understanding? Knowledge with regard to suffering, knowledge with regard to the origination of suffering, knowledge with regard to the stopping of suffering, knowledge with regard to the way of practice leading to the stopping of suffering: This, monks, is called right understanding."

2. Samyak-saṃkalpa · Sammā-saṅkappa – Right Thought / Right Intention / Right Resolve / Right Aspiration:

"And what is right thought? Being resolved on renunciation, on freedom from ill will, on harmlessness: This is called right thought."

Śīla · Sīla · Virtue (ethical conduct)
3. Samyag-vāc · Sammā-vācā – Right Speech:

"And what is right speech? Abstaining from lying, abstaining from divisive speech, abstaining from abusive speech, abstaining from idle chatter: This, monks, is called right speech."

4. Samyak-karmānta · Sammā-kammanta – Right Action:

"And what, monks, is right action? Abstaining from taking life, abstaining from stealing, abstaining from unchastity: This, monks, is called right action."

5. Samyag-ājīva · Sammā-ājīva – Right Livelihood:

"And what, monks, is right livelihood? There is the case where a disciple of the noble ones, having abandoned dishonest livelihood, keeps his life going with right livelihood: This, monks, is called right livelihood."

Samādhi · Concentration (mental development)
6. Samyag-vyāyāma · Sammā-vāyāma – Right Effort / Right Endeavour:

"And what, monks, is right effort?

(i) There is the case where a monk generates desire, endeavors, activates persistence, upholds and exerts his intent for the sake of the non-arising of evil, unskillful qualities that have not yet arisen.
(ii) He generates desire, endeavors, activates persistence, upholds and exerts his intent for the sake of the abandonment of evil, unskillful qualities that have arisen.
(iii) He generates desire, endeavors, activates persistence, upholds and exerts his intent for the sake of the arising of skillful qualities that have not yet arisen.
(iv) He generates desire, endeavors, activates persistence, upholds and exerts his intent for the sake of the maintenance, non-confusion, increase, plenitude, development and culmination of skillful qualities that have arisen:
This, monks, is called right effort."

7. Samyak-smṛti · Sammā-sati – Right Mindfulness:

"And what, monks, is right mindfulness?

(i) There is the case where a monk remains focused on (his/her) body in and of itself... ardent, aware, and mindful...putting away greed and distress with reference to the world.
(ii) (He/she) remains focused on feelings in and of themselves...ardent, aware, and mindful...putting away greed and distress with reference to the world.
(iii) (He/she) remains focused on the mind in and of itself...ardent, aware, and mindful...putting away greed and distress with reference to the world.
(iv) (He/she) remains focused on mental qualities in and of themselves...ardent, aware, and mindful...putting away greed and distress with reference to the world.
This, monks, is called right mindfulness."

8. Samyak-samādhi · Sammā-samādhi – Right Concentration:

"And what, monks, is right concentration?

(i) There is the case where a monk...not ardent, quite withdrawn from sensuality, but mindful and alert, enters in the first jhāna: rapture and pleasure born from detachment, accompanied by directed thought and evaluation.
(ii) With the stilling of directed thought and evaluation, he enters and remains in the second jhāna: rapture and pleasure born of concentration; fixed single-pointed awareness free from directed thought and evaluation; assurance.
(iii) With the fading of rapture, he remains in equanimity, mindful and fully aware, and physically sensitive of pleasure. He enters and remains in the third jhāna which the Noble Ones declare to be "Equanimous and mindful, (he/she) has a pleasurable abiding."
(iv) With the abandoning of pleasure and pain...as with the earlier disappearance of elation and distress...he enters and remains in the fourth jhāna: purity of equanimity and mindfulness, neither in pleasure nor in pain.
This, monks, is called right concentration."

За өнөөдөр энэ хүртэл бичье!


Жич: Буддын шашны тухай илүү ихийг мэдье гэвэл Ганданлуу бус Их хөлгөний улалмжлалыг хадгалах төвийг зориорой! (Барилгачдын талбайн урд талд, Христийн нэг сүм дэргэд нь байда юм.) Ганданд очихоор хэн ч юу ч хэлж өгөхгүй юм билээ, ядаж юунд мөргөөд байгаагаа ч болохноо мэдэх хэрэгтэй штээ

Их хөлгөны уламжлалыг хадгалах төв дээр нэг очсон чинь ааш муутай 2 гурван хүүхэн сууж байсан. Юу ч хариулахгүй сонин юм байна лээ ш дээ. :??:

_________________
mdku


Top
   
PostPosted: Mar.17.11 7:25 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Gil9 wrote:
Тэр Жанрайсаг нь хаанахын билээ нэг сул дорой хаан нас бараад, тэрэнд зориулж босгосон гэсэн үнэн үү?



Мэгжид Жанрайсаг Бурханы тухай дэлгэрэнгүй

Асуултыг тань ажиглаад уншихад ямар нэгэн ядарсан Хаан хүмүүн бус Монголын 8-р БогдЖивзундамба хутагтын мэлмий биеэ ихэд чилээрхэд нь энэрэл эх түмнийхээ сайн сайханыг билэгдэн анх бүтээсэн бөгөөд Хамгийн анх Жанрайсаг Бурханыг Монголын Анхдугаар Богд Занабазар бүтээсэн түүхтэй. Жанрайсаг Бурханыг бүтээн босгох цаад утга нэн их билээ
Жанрайсаг буюу Нүдээр үзэгч бурхан нь уужим талбиун зөөлен харцаараа өртөнцийг ивээж, гурван орны амьтан бүгдийг энэрэн таалж, тэдний жаргалд харшлах бүхнийг арилган, өвчин зовлон, нүгэл хилэнц, нүдний гэм бүгдийг ариусгаж, хотол чуулганыг адислан тэтгэчийн дүртэй. Мэгжид Жанрайсаг бурхан нь баруун дээд мутартаа хамаг амьтны билгийн гэмийг буюу мунхаг харанхуйн евчнийг ариусгах нигүүсэхүйн рашаан бүхий менгөн бумбыг эрхшээж, баруун анхдугаар мутрын нэргүй хуруугаар зүүн анхдугаар мутар дахь цөгцтэй рашаанаас мэлмийн гэмийг арилгадаг бөгөед шенийн цагт зүүн дээд мутартаа эрхшээсэн менген толиндоо хамаг амьтныг болгоон үзэж, зовлон, өвчинд унагсдыг анагаадаг юм.
Жанрайсаг Бурхан хамаг амьтны залбирлыг сонсч, зовлонгоос аврах тангараг тавьсан бөгөөд замбуутивийн амьтан бүрийг хорвоогоос гэтэлгэн нирванид хүргэхийн тулд, Паранирваны их амгаланд орохоо хойшлуулсан хэмээдэг. Бурхан багш ийм тангарагтай бодисадва нарыг миний адил тахиж дээдэл хэмээн сургасан байдаг Жанрайсаг Бурхан хамаг амьтныг сансраас гэтэлгэхээс нааш амсхийхгүй хэмээн тангараглажээ.Гэвч чармайлт зүтгэл хичнээн тавьсан ч аварваас зохих зовлонт амьтад тоолшгүй олон хэвээр буйг тэр үзээд тэдгээр олон амьтны эгээрлийг мэдэх гэж зүдэрснээс тэргүүн нь 11 хэсэг болж хуваагджээ.Амитаба Будда түүний энэ байдлыг болгоогоод гаслангийн дууг сонсож ойлгосноор, Жанрайсаг бурхан аврал эрсэн амьтан бүрд хүрч туслахаар зүтгэхэд 2 мутар нь хэдэн хэсэг болж салжээ.
Амитаба бурхан дахиад л тусалж, зовлонд энэлэгч олон амьтанд аврал хайрлах мянган мутар хайрлажээ” хэмээсэн байна.Их хөлгөний уламжлал ёсоор Жанрайсиг бол маш өндөр түвшний Бодьсадва бөгөөд, Ловон Бадамжунайн бошиг үзүүлснээр Далай лам ба Кармабагийн дүрүүд нь Жанрайсаг бурхны хувилгаан ажээ.
Жанарайсаг бурхан хамаг амьтаны зовлонг арилгах “УМ МАНИ БАДМЭ ХУМ” тарнийг зүрхэндээ гэрэлтүүлсэн бөлгөө.
Аяа хамаг амьтныг зовлонгоос аварч болгоо.
Та бүхэн энэхүү зургаан үсэгт тарнийг хутагт Жанрайсагт чин сүжгийг үүсгэн уншаарай.
УМ МАНИ БАДМЭ ХУМ –д бурхны хамаг ном хийгээд амьтныг зовлонгоос гэтэлгэх арга агуулагдаж байдаг.
УМ МАНИ БАДМЭ ХУМ хэмээх тарни нь бүхэлдээ “ Их энэрэл нигүүслийн бурхан минь намайг таалалдаа болгоон соёрхоо. Би тэргүүтэн нийгүүсэхүйн сэтгэл хийгээд нигүүсэхүйн сэтгэл төрж төгс бодийн хутагийг олохуйн адистыг соёрох оо.”
Мэгжид Жанрайсаг бурханаас цаглагшүй гэрэл сацарч та тэргүүтэн хаман амьтны биесийг гийгүүлэн элдэв өвчин эмгэг, эндүү үзэл, ад зэтгэрийн хорлол хйигээд нүгэл хилэнцийг ариусган байна хэмээн бодож энэхүү тарнийг уншиж бясалгаарай.


Top
   
PostPosted: Mar.30.11 10:37 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.01.06 6:36 pm
Posts: 212
Location: where i wonder where is it
sainuu humuusee GANDAN gj yu gsn ug ve? neg tim heregsel baidag daa... ter n yag ymr utga uchirtai ve? tailbarlaad ogooch :hi:

_________________
Hairla.


Top
   
PostPosted: Mar.30.11 11:01 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 8:23 pm
Posts: 878
Location: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..
марк..

_________________
Did u smile 2day?


Top
   
PostPosted: Mar.30.11 11:14 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.01.06 6:36 pm
Posts: 212
Location: where i wonder where is it
k1ra wrote:
марк..


hnn... sonin l yum... yamar yunii mark yum bol?

_________________
Hairla.


Top
   
PostPosted: Mar.30.11 11:20 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 8:23 pm
Posts: 878
Location: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..
Өө жоохноороо байна даа .. Тамга тэмдэг тавьж байна.. Дараа энийг уншнаа .. эсүүл шинэ хүмсүүдийн бичсэн зүйлсийг уншнаа гээд ойсон уу?

_________________
Did u smile 2day?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 467 posts ]  Go to page Previous 112 13 14 15 1618 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited