#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.23.18 11:03 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 
Author Message
PostPosted: Feb.01.15 8:48 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Гэвш ЖАМБА ТИНЛЭЙ
Аз жаргалд хүрэх 41 сургаал
номноос энд оруулаж байхаар шийдлээ.


Top
   
PostPosted: Feb.01.15 10:10 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Зохиогчын эрхийг зөрчиж зөвшөөрөлгүйгээр түгээх нь хуулиар хориотой байдаг. Гэвч бурханы номыг түгээх нь буянтай гэдэг тул зав чөлөөндөө энэхүү номны сургаалаас оруулюу гэж бодлоо


Top
   
PostPosted: Feb.01.15 10:27 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Нэгдүгээр сургаал
Хүн хийх зүйлгүйдээ бус харин ямар зөв үйл хийхээ /зөв амьдрахаа/ мэдэхгүйгээс болж зовж шаналдаг.

Хүний ахуйг ойлгох, тайлбарлах нь гурван түвшинд явагддаг. Нэгдүгээр түвшин нь өдөр тутмын амьдралын тусгал байдаг. Бидний өдөр тутмын амьдралд олон асуудал гарч ирдэг билээ . Бид өөрсдийнхөө аз жаргалын төлөө юу ч хийдэггүй учраас бус, харин бид яаж зөв үйлдэл хийхээ мэддэггүйгээс энэ асуудлууд гарч ирдэг. Иймд бид үйлдлийнхээ арга барилыг мэдэж авах ёстой.


Top
   
PostPosted: Feb.03.15 1:04 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Жишээлбэл, таны хувцас цоорлоо гэж бодъё. Та юу хийх вэ? Хувцасны өөр хэсгээс нь хайчилж аваад эхний цоорхойг нөхлөө гэж бодъё. Гэвч одоо таны хувцсанд 2 дахь цоорхой гарч ирсэн тул та өнөөх асуудлаа шийдвэрлэх хэрэг болно. Хэрэв та анхны цоорхойг нөхсөнтэй адил аргаар хийгээд байвал цаашид нөхөх арга үгүй болно. Учир нь үйлдэл хийх аргаа эхнээс нь буруу сонгосон байна. Бид амьдралдаа өдөр болгон чухамхүү ийм алхам хийж, асуудлаа ийнхүү шийддэг нь дахин дахин шинэ асуудал бий болгодог. Нэг газрын цоорхойг өөр газрыг цоолон нөхсөөр байвал асуудал шийдэх аргаа ойлгоогүй тул цоорхой үлдсээр байх болно. Ийм маягаар үйлдэх нь нэг газар руу явах, асуудлыг үнэн хэрэг дээр бодож шийдвэрлэхээс хялбар мэт бидэнд санагддаг. Үр дүн нь гэвэл бид хамгийн хялбар аргаар өөрийн амьдралын "цойрхойг нөхөх" гэж оролдох юм бол амьдрал улам улам дордсоор байх болно.


Top
   
PostPosted: Feb.08.15 12:17 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Асуудлыг бүр бага байх үед түүнийг тоохгүй байх нь олонтаа. Асаасан лааны юмуу ширхэг шүдэнзний дөлийг та хараад ганцхан үлээгээд л угтраачих амархан, энэ нь танд асуудал биш. Гэвч гол асч унтрааж болохгүй түймэр болон таны өмч хөрөнгө, тэр бүү хэл таны болон ойр дотныхны чинь амь насанд заналхийлэх үед зүгээр нэг үлээх нь галтай тэмцэх арга биш болсон байна. Энэ үед та гал руу үлээх юм бол одоо та түүнийг улам дүрэлзүүлнэ. Гал жижигхэн дөл байх үед үлээх аргыг ашиглаж болох байсан. Гэвч түймрийн үед галтай тэмцэх огт өөр арга шаардагдана. Хүмүүс бид нар аюулыг үл анзааран голдуу үүсэж байх үед нь "үлээгээд" унтраачихгүй, харин дүрэлзсэн хойно нь галыг үлээгээд унтраах гэж оролддог. Нэг нөхцөл байдал нөгөөгөөсөө шал өөр байсан ч бид "галыг" үлээх гэсэн нэг л төрлийн аргаар ажлаа үргэлжлүүлж, бидний амьдралыг авч явахаар заналхийлсэн том түймрүүдийг улам гааруулдаг. Амьдралын нөхцөл байдлыг ойлгож, түүнд ухаалаг, зүй ёсоор нь зөв хандаж сурвал зохино. Зохих хугацаанд хэрэгтэй зүйлийг хийдэггүй нь өдөр тутмын амьдралд тохиолддог алдаа юм. Өөрийнхөө асуудлыг шийдэхийн тулд оносон аргаар ажиллаж сурах нь маш чухал. Бид өдөр тутмын амьдралын асуудалд бяцхан тайлбар хийлээ.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited