За би өөрийн очиж байсан Монголчуудын буддын зарим нэг гадаадад байдаг төв холбоог танилцуулья. Гадаадад байдаг гишүүд мэдэхгүй бол мэдээлэлээс олж уншаад очиж үзээрэй
Америк дахь Блүүмингтон дахь Түвд Монголын шашин соёлын төв
Америкт ажилаж амьдардаг монголчуудын очиж цуглардаг ариун номын газар бол яах аргагүй Ажай Гэгээтэн багшийн минь үүсгэн байгуулсан Түвд Монголын шашны соёлын төв билээ. Индиана мужийн Блүүмингт он хотноо монголчууд их олон байдаг юм билээ. Багшийн сургааль айлдварыг сонсох монгол шавь нар Америкийн өнцөг булангаас цугларч адис хүртэж сургааль номлолыг нь сонсоод явдаг.
Монголчууд бид Ажай Гэгээтэнг мэднэ. Буянтай багшийн минь монголчуудаа гэсэн сэтгэлээр үүсгэн байгуулсан Түвд Монголын шашин соёлын төв нь Индиана мужийн Блүүмингтон хотын зүүн урд 108 га газар эзлэн оршдог. эдлэн газарт Гүмбумын Жамцэ Лин хийд, Соёлын Ордон, Түвдийн хоёр уламжлалт суварга, 11 Монгол гэр, 4 зуслангийн байр, ном айлдах танхим, 2 хувийн байшин буй. Соёлын Ордон дахь Их Танхимд Буддын уламжлалт уран баримал болох элсэн Мандала, тосон баримал болон Төвд номын сан байрлана. Ханыг нь Бурхан багш болон Бодисад нарын зургаар чимэглэсэн болно.
Соёлын Төвийн байранд мөн Төвд эд зүйлс, ном бүхий бэлэг дурсгалын дэлгүүр ажилладаг. Арван нэгэн Монгол гэрийг хүүхдийн зуслан болон бусад үйл ажиллагаанд ашигладаг.
Жанчүб Чортэн Суварга болон Галаазаграагийн Суварга нь Бурхан багшийн гэгээрэлд хүрэх замыг бэлгэдсэн Буддын уламжлалт дурсгал бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай лам ТСТ-д айлчлахдаа шүншиглэж өгсөн билээ. Хувиараа болон бүлгээрээ багахан төлбөр төлөөд ТСТ-өөр тайлбарлагчтай аялж болно.
Мөн Индианын их сургуульд сурдаг монголын доктор болон оюутнууд хамтарч багшийн дор байдаг бөгөөд багшийн минь доор монголчууддаа зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Түрүү жил миний бие 9 сард
Дүнчүүр маанийн хүрд нээх ёслол мөн багшийн минь мэлмий нээх ёслолын ажилгаанд оролцож ирсэн бөгөөд үйл ажилгаанд нь маш их сэтгэл хангалуун талархаж байгаа. Америкт ажилаж амьдарч сурч байгаа Монголчууд Хийморь сүлдээ сэргээх сайхан газарт нэг удаа очиж буддын ухааны зарим нэг хичээлд оролцож үзээсэй гэж хэлмээр байна
Хийдийн үндсэн бүрэлдэхүүн хүмүүсийг дурдвал
Ажиа Ренбүчи – Ерөнхийлөгч, захирал
Сутаку Конеру – Санхүүч
Куртис Жонес – Нарийн бичгийн дарга
Даши Вангди – Дээрхийн гэгээнтний АНУ дахь төлөөлөгч
Роберт Турман – Коламбийн Их Сургуулийн Будда Судлалын профессор
Ширчин Баатар – Багшийн минь найз ( Америкт амьдардаг Доктор хүн)
Брайн Ли – Багшийн минь найз
Хаяг: 3655 Snoddy Road, Bloomington, IN, USA, 47401
Утас812-331-0014; 812-336-6807 Факс812-334-7046
Вэб сайт
http://www.tibetancc.com
Өө монгол хүмүүстэй сууд харилцаа тогтоох асууж лавлах зүйл байвал энэ эгч рүү холбогдож асууж лавлаж болно.....
Түвд - Монголын шашин соёлын төв /Саранцэцэг - 1 (812) 325 5337