#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.25.18 6:13 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 70 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Aug.21.12 3:26 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
hicheel wrote:

bulchirhain yalgarsan daavriig yaaj taraadiin?



Асана дасгалыг хийхийг өмнө булчирхайд ялгарсан дааврыг тараана гэдэг нь хүний биед байрлах дааврууд ялгарсан учир цэгэн массаж хийхийг хэлж буй хэрэг л дээ.
Өөрөө дасгалаар тарааж болох ч мэргэжлийн хүмүүсээр тараалгуулж эсвэл зөвөлгөө авч болох юм. Иогийн дасгал нь хүний биед хуримтлагдаад буй шар ус болон мэдэгдээд байдаггүй хуянг хөөдөг юм л даа. Дааврын булчирхайн нүх сүв бөглөрсөнөөр бид янз бүрийн өвчин тусдаг шүү дээ


Top
   
PostPosted: Aug.21.12 5:55 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сайн байн уу Бусдын эрх ашгийг хүндлэх үүднээс пм, мэйл, оффлайн-р ирсэн зурвасууд илгээсэн хүмүүсийн хаяг нэрийг огт дурдалгүйгээр тавилаа Хүмүүс янз бүрийн асуудалаар ярилцдаг асуудаг. Энэ удаа би Иогийн буланд хүмүүсийн асуусан асуулт болгоныг тавилаа.
Хүмүүсийн асуусан асуултанд та бүгд өөрсдийнхөө туршлага бас тусламж зөвөлгөөг харамгүй бичээрэй. Бид бүгд өөгүй хүмүүс биш. Бүгдэд маань элбэг тохиолддог асуудал байсан учир тавилаа. 2 хүний асуултыг тависангүй. Намайг шүүмжлээд бичсэн болхоор энд нийтлээгүй гэж битгий бодоорой Би таны шүүмжийг тусгаж авнаа. Надад ямар нэгэн алдаа бас болж бүтэхгүй зүйл байвал Энд шууд бичхэд зүгээр шүү Бас би таны хэлдэгээр цаг завтайдаа аан тийм нэр төр цол хэргэм горидоод бичээд байгаан юм шүү. Цол хэргэм нэр төрд нь би энд хөгшдөнө. :-D
Та мэддэг зүйлээ энд хүмүүстэй хуваалцахад дургүйцэх ямар ч хүн байхгүй юм шүү.
Асуух асуулт байвал эргээд хандаж болно Бас ямар асуудал дэлгэрэнгүй сонирхож байгаагаа хэлээрэй баярллаа та бүхэнд




Quote:
Таньтай ерөөсөө таарахгүй юмаа над руу заавал хариу бичээрэй
Эгчээ би таны зөвлөсөнөөр иогийн хичээлдээ явж л байна
Юм асуумаар байна саяхан манай ангийн хүүхдүүд нийлж нэг газар орсон юм л даа. Тэгээд нэлээд орой нь тарсан юм. Гэртээ ирээд орондоо ортол миний чихэнд баарны чимээ хөгжим дүнгэнээд л байсан бас аюгүй сонин маргаашаас нь бие хүндэрээд өвдөөд нэг л тавгүй болсон. Иог бясалгалаар хичээллэж байгаа тохиолдолд бааранд орж шоудаж болохгүй юм болов уу
Манай найз надад нэг хүнийг зөндөө муулаад л байдаг юмаа Өмнө нь зүгээр байсан тэгсэн ойрдоо би тиймэрхүү яриа сонсмооргүй санагдаад байдаг болсон Угаасаа бясалгалын хичээлд тайван байх бүхий л дасгалыг заадаг ч гэсэн Ойр орчины хүмүүс дандаа л хичээл дээр хийхгүй байхыг зөвлөсөн зүйлс хийлгэх гээд байх юмаа Найз охидуудаа гомдоомооргүй байна Би яаавал дээр вэ таньтай ярилцмаар байнаа Сэтгэл аягүй тавгүй байдаг болчихлоо :crysad:



Сайн уу Охин минь ээ! Иогоор хичээллэж байгаад маш их баяртай Өөрийнхөө сэтгэдэлээ энд хуваалцаж болох юм. Тэр баар цэнгээний газруудаар бол огт орж болохгүй гэсэн зүйл байхгүй л дээ. Найз нөхөдтэйгөө уулзаж учирч бололгүй яаахав. Цэнгээний газруудаар эгшиглэдэг аязууд их хүнд чиглэлийн хөгжимүүд л дээ. Хүний биеийн энерги гэрлэн бүрхүүл гэж байдаг юмаа. Тис тас пүс гэсэн хүнд хөгжимүүд хүний гэрлэн бүрхүүлийг эвддэг гэж сонсож байсан л байх. Иог бясалгаар хичээллэж өөрийгөө цэвэрлэж тайван амгалан болгох гэж зориж буй анхан шатны хүмүүс иймэрхүү хөгжимийг багахан түвшинд сонсох хэрэгтэй. Тэгээд дээр нь хүнд уур бухимдал үүсгэхээс гадна элдэв хар бараан муу муухай гунигтай бодол руу хөтөлдөг. Үүнийг хүмүүс мэддэгүй. Гэхдээ заримдаа хүмүүс ийм газарт архи дарс ууж цэнгэснийхээ дараа нь өглөө бие нь ямар ч эрч хүчгүй болж сэрдэгийг бүгд л мэднэ. Цэнгээний газрууд ихэвчлэн шөнө үдэш харуй бүрийгээр тэгээд тас харанхуй гэрэлгүй ямар ч энергигүй харангуй л байдаг. Орж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь дандаа асуудалтай дотроо бухимдалтай хэн нэгэнд гомдсон уурласан өширхсөн, зарим нэгэн далдын янз бүрийн муу санаа агууллагатай байдаг. Гэхдээ зарим хүмүүс инээж хөхөрч наргиж цэнгэж жаргалтай юм шиг харагддаг ч ачир дээрээ архи дарс уухаараа элдэв муу муухай зүйлийг хийх нь элбэг. Маш олон хүмүүсийн эдгээр энергүүд нийлж сайн энерги рүү довтлох байдалаар гэрлэн бүрхүүлийг нь гэмтээдэг.
Найз охидуудтайгаа сайхан нөхөрлөх хэрэгтэй. Тэднийгээ зөв зүйл рүү нь татаж чаддаг байхыг эрмэлз. Муу муухай яриаг нь сонсохыг хүсэхгүй байгаа тэрийгээ хэлж чадахгүй байгаа бол яриагаа өөр зүйл рүү чиглүүл. Хэн нэгний салсан сарнисан үзэн ядсан өширхсөн гомдсон яриаг нь дэмжиж аваад харин дунд нь өөрсдийнхөө хийдэг хийх дуртай гэрэл гэгээтэй сайхан мөч дурсамж цаашлаад хамтдаа хийх элдэв ямар ч зүйлсийг ярьж болно шүү дээ. Тэр үед хүмүүсийн бодол санааг өөр зүг рүү чиглүүлэхэд чиний үүрэг их орно. Хүмүүст үзэн ядагдахгүй өөртөө ч тайван тухтай байдалаар харицаж сур. Өөртөө тохиолдож буй гэрэл гэгээтэй сайхан зүйлийг бусдад яриж сур. Найз нөхдийнхөө давуу тал сайн сайхан чанарыг нь үргэлж чин сэтгэлээсээ өгүүлж байхад Эргээд тэд чамд муу муухай зүйл яриахаасаа эмээж эхлэн. Зугаалга цэнгээний газар явах найз нөхдийнхөө урилгаас байнга татгалзаж чадахгүй байгаа бол Ороод л гархад болно.


Quote:
sain bnu bi gadaad surdag ymaa tani yogiin bolon buddin niitleliig orj irj unshdag yma. Sayhan bi turuud minii gedes unjaad targalaad mash muuhai bolson tgeed end yog esuul fitnest yavah geed zutgeed l bn ajil turul hajuugaar ni huuhdee geed zavgui mungunii bolomj tiim l bn Nadad zuvulguu tuslamj uguuch bi turmaar bn nuhur maani sayhan bodon gahai shig gesen bi zunduu uilsan Tgeed turah geed hooloo soij uzsen bolovch tolgoi ergeed hetsu ym bilee odoo bi 72 kg jintei Hoolnii tuhai bas hiihed amar dasgal gej bdag bolovu? Nuhur maani nadtai ih muuhai haritsdag bolson Targan gj uuriiguu bodsonoos bolood gutraad shunu oo orood uilj bgaad l untdag. Bi bas aygui ogtsom uurtai bolchihlo Ene ni targalaltaas bolood ingej bga bolu Uul ni bi aygui goy ohin bsiin Nadad zuvulguu ugch tuslaara za bayartai


За сайн байн уу ?
Тарган гэхээр царай муутай муухай болчихгүй л дээ Эрүүл мэнд талаасаа жингээ хасах нь зөв байхаа. Дасгал хийх боломжгүй байгаа ч орой өглөө ч юм уу Асана-н хэдхэн дасгалыг тогтмол хэдхэн минутанд ч хамаагүй хийхэд гэмгүй. Хөхүүл үү? Хөхүүл биш бол Сард 2 удаа Хуурай мацаг бариж байх нь чухал. Хоол хүнснээсээ Мах, Гурилан бүтээгдэхүүнийг зохицуул. Мах хүний биед хэрэгтэй витамин шимтийг ихийг агуулдаг боловч Гэдсэний хоол шингэлтэнд хамгийн удаан бүтээгдэхүүн шүү дээ. Чихэрлэг шүүс, Ундаа, Гаазтай төрлийн зүйлсээс зайлсхий. Цэвэр ус буцалсан ус уухад л болно. Өдөрт 2 лирт ус тогтмол хэрэглэ. Туулгах тураах эмнүүдээс илүү өтгөн гадагшуулах энгийн эрдэнэ бол ус юм шүү дээ. Байцаа, Шанцайтай л шөлнүүд хийгээд байж дээ. Оливийн тостой байцааны салад , өргөст хэмх, улаан лоольтой салад өдөрт хийгээд л идээд бай. 7 хоног яг чанд байцааны шөл, тараг хүнсний ногоо, жимсээр дагнахад 3кг гаруй хасдаг. Зав чөлөө байвал Иогийн ганц 2 ч болуу дасгалыг хийгээд сурвал Бие чинь хөнгөрч эхэлнэ. Уур бухимдалын тухайд Өдөрт өөртөө хэдхэн хором ч хамаагүй цаг гаргаж бай. 10 минут ч юм уу Цэцэрлэгт хүрээлэн эсвэл гадуур сайхан алхаж болох юм Ганцаараа хийхийг хүсч буй зүйлээ энэ хугацаандаа өөртөө зориулаад хий. Өөрөө өөртөө цаг зав гаргаж байгаа үедээ зөвхөн өөрийнхөө тухай эргэцүүлж бодож бай. Нөхөртэйгөө муудалцаад хэрэлдэх огт хэрэгтэй. Хүнд гомдоод л яваад байвал дотоод шүүрлийн булчирхайд цочрол үүсч ходоодны шархтай болдог. Ходоод нь байнга өвддөг хүмүүс хүнд их гомддог улсууд байдаг юм. Өөртөө хэсэг хором зарцуулсаны хажуугаар гэрийн ажил гадуур олон нийтийн ажилд завгүй байлга. Гэр орны өчүүхэн асуудалаас болоод бухимдаад л яваад байх хэрэггүй. Хааяа ч болов мэлээн хойлог, мангар юм шиг сонссон ч сонсоогүй юм шиг Мэдсэн ч мэдээгүй юм шиг зарим зүйлийг орхих хэрэгтэй. Хүнд уурласан ч огт өөр зүйл бод. Цаад хүнийхээ уурыг гарсаны эцэст нь ярилц. Уучлал гуй асуудал юунаас үүсэв гэдгийг харилцан ярьж ойлголц. Ууртай бухимдуу хүнээс хэзээ ч эрүүл энергитэй сайхан үг гардаггүй юм даа. Бусдын өөлсөн шүүмжилсэн яриаг чихнийхээ хажуугаар өнгөрүүлж сурах л хэрэгтэй. Хүн гэр бүл болсон цагт Нэгэн бие гэдэг боловч Хүн болгонд өөр өөрийн гэсэн орон зай дотоод мөн чанар байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Нөхөрт чинь ч таньд ч бас дотоод ертөнц бий шүү дээ.


Quote:
Сайн байна уу? Та Иогийн багш уу? Танай Иогийн төв хаана байдаг вэ?
Ямар үнэтэй бас хаягийг зааж өгөөч Гадуур Иогийн их олон төв байдаг юм билээ Юугаараа ялгаатай байдаг юм бол? Иог бол шашин биш гэдэг ч Саяхан найзаасаа Мандалаа ч билүү юу билээ тийм Иогийн газар Энэтхэг бурхан энэ тэр шүтээд дуу дуулаад байдаг гэсэн. Та энэний тухай хэлж өгөөч Баярлаа




Би Иогоор их олон жил хичээллэсэн боловч багш зиндааны өндөр хэмжээний хүн бишээ. Хэн нэгэн хүнд өөрийн чаддаг мэддэгээ л дамжуулах гэсэн үүднээс энд нийтлэл оруулдаг юмаа.
Үнэхээр хүсвэл би таньд хаягийг нь хэлж болох юм. Гэхдээ манайх л хамгийн сайн манайх шилдэг гэсэн зүйл хэлэх гэсэн зүйл байхгүй юм шүү. Ананда марга Иогийн төв.
Иогийн янз бүрийн урсгал байдаг л даа. Үүний мөн чанар нь бүгд л Хүмүүсийг дотоод чинад орших мөн чанараа ухаарч мэдэх, Эрүүлжих, Сэтгэл санаагаа зөв залж сурах, Зөв сайхан амьдархад өөрийгөө чиглүүлэхэд орших болов уу. Иог бол Энэтхэгээс үүсэлтэй. Энэтхэгт маш их агуу Иогчихд төрсөн юм шүү дээ. Эдгээр Иогчид өөрсдийн замналаасаа үүдэн гаргасан Бясалгалын хичээл, Иогийн дасгалуудыг олон түмэнд тараахыг хүссэн үүднээс тодорхой зам чиглэлтэй урсгалуудыг үүсгэсэн. Жишээ Шри Шри Бясалагалыг үүсгэсэн хүн нь Шри Шри Рави Шанкарыг Монголчууд бид мэддэг болсон. Энэ хүний Монгол шавь нар Монголд их өргөн хэмжээний бясалгал Иогийн хичээлүүдийг явуулж байгаа. Зарим Иогийн урсгалын бясалгалд тарни тоолох нь бий. Заримд нь огт үгүй. Жишээ нь Випишяна бясалгалын төв болбоос ямар ч тарни ёслолын зан үйлгүй. Ер нь Иог, бясалгалаар хичээллэж эхэлж буй хүмүүст зөвлөхөд Тэр иогийн төв энэ иогийн төв сайн муу гэж ялгах зааг огт үгүй. Гол нь таньд хэр ойр байж чадах Та өөрийнхөө хүссэн хэмжээнд хүрч чадахуйц тийм газрыг сонгох нь зөв зүйтэй санагдаж байна.


Quote:
Snuu chinii niitleliig olj unshlaa Yogoor hicheellesen hun bolson tsagaan hooltoi bh yostion ym bolu zarim yogchid sahil hurtdeg gesen Ene yaar uchita ym boloo Delgerengui helj uguuch Ali Yogiin tuv hamgiin sn be?


Сайн байна уу? Иогоор хичээллэгсэд Тодорхой түвшинд хүрэх хүмүүс бий.
Манайхаар 1-р зэрэг, 2-р зэрэг ч гэх юм уу даа. Багштайгаа зөвлөлдөж ярилцах хэрэгтэй. Өөрт таарахуйц хоололтыг сонгох нь зөв. Гэвч 10 өдрийн байгальд гарч Иог хийх, Бясалгалд удаан хугацаагаар суух тохиолдолд мах идэж болохгүй. Бас мацаг барьж байгаа тохиолдолд мэдээж идэхгүй. Иогийн дасгалыг тогтмол хийж эхлэх үед Мах хүнддэж ирдэг. Хооллох махаа зөв сонгох хэрэгтэй. 7 хоногийн хэд дэх өдөр нь мах идэх, хэд дэх өдөр нь бага зэрэг өндөг, хэд дэх өдөр нь дан ногоо гэх мэтээр. Иогийн өндөр түвшинд хүрсэн багш хүмүүс нь Ямар ч төрлийн мах, өндөг, мөөг , сармис, сонгино хэрэглэдэггүйн дээр Сахил хүртдэг, Эрэгтэй нь Дада, Эмэгтэй Диди гэсэн нэр авна. Энэ нь Буддын шашныхаар Гэлэн, Гэлэнмаа гэсэн үг юм. Эдгээр сахилтай багш нар эр эмийн ёсыг умартан махнаас татгалзаж хатуу дэглэмд өөрийгөө бэлддэг. Өөрийн хуримтлуулж олж авсан бүх зүйлээ шавь нар болон Иог Бясалгалаар хичээлэхийг хүсэн ирж буй хүмүүст зааж сургадаг.
Иог зааж буй багшаа ажих нь зүй хэрэг. Иог Бясалгалын багш бүхэн сахил хүртсэн байх хэрэгтэй. Учир нь өөрсдийн туулсан мэдэрсэн зүйлийг бусдад зааж сургаж дамжуулж өгч буй багш нарын үүрэг хариуцлага ухамсар өндөр түвшинд хүрсэнийг хэлэх юун.



Quote:
Сайн байна уу? Би бясалгал хийж сурах хүсэлтэй нэгэн байгаа юм аа. Гол учир нь би нэлээн тогтворгүй хүн. Түргэн, уцаартай, сандруу зангуудаа засч ямар ч үед хяналтаа алддаггүй тайван хүн болмоор байгаа юм.

-------------------------------------------------------------
Бясалгалын нэг курст суучихад л цаашдаа өөрөө учраа олоод байнга гэртээ хийгээд байх хэмжээнд сурчихна биз дээ? Нэг удаагийн курс нь дунджаар хэр хугацаанд үргэлжилдэг, төлбөр мөнгө нь хэд байдаг юм дээ?

Нэг юмыг бас сайн ойлгохгүй байгаа юм. Бясалгал хийдэг болчихоор учиргүй цагаан хоолтон болчихгүй биз дээ? Би бясалгал хийдэг боллоо гэхэд махан хоолтог хэвээрээ үлдмээр байна :mrgreen:




Бясалгалыг зөв хийж чадвал өөрийгөө бариж төвлөрүүлж чаддаг. Гол нь хийж буй орчиноо л зөв сонгох хэрэгтэй. Гэртээ хийж эхлэхээр зэхэж буй бол хийх орчиноо сайтар ариутгаж цэвэрлэж гадны ямар нэгэн дуу чимээгүй нөлөөлөл бага үед хийхийг эрмэлз.
Заримдаа хүмүүсийг ажаад байхнээ Ууртай бухимуу яаруу сандруу хүмүүс гаднаа
нийтэч их яриасаг юм шиг хирнээ Дотроо бухимдаад явдаг. Хүмүүс тэр хүнд янз бүрийн асуудал болж бүтэхгүй байгаа бүхнээ ярьна. Тухайн яриаг сонсоод өнгөрөхдөө өөртөө үлдээчихдэг. Тэгээд шал өөр асуудал элдэв зүйл дээр дотор нь бухимдсан нөгөө янз бүрийн асуудалууд нь гараад ирдэг. Аав ээж үр хүүхэд найз нөхөдтэй холбоотой асуудал дээр сонссон бол зөвлөж ярилцаж тэр дор нь өөрөөсөө гаргаад хая.
Бясалгал Иогийн хичээл дунджаар 2 цаг гаруй үргэжилнэ.
Миний хийдэг газар 7 хоногт 2 удаа нэг удаа нь 2 цаг. Сарын төлбөр 34 мянга хавицаа.
Харин зун хөдөө байгальд 3 юмуу 5 хоногоор Иог, Бясаглалаар явдаг юм Хоол унд, байрлах газар нь нийлээд 70 гаруй мянга зөвхөн зун.
Зарим газрууд Жишээ нь Випишяна төв Өглөө 9 цагт ирээд 6 мянган төгрөг төлөөд бясалгалын хичээлд сонирхоод сууж болдог юм билээ. Сарын төлбөр нь хэдэн удаа суухаа хүмүүстэй ярилцдаг байхаа. Харин тусгайрласан 10 хоногийн хичээл байдаг юм билээ. тэр нь төлбргүй. харин хандив өргөдөг юм билээ. Тэр сургалт нь жилд хэд хэдэн удаа болдог юм билээ.
Шри Шри Бясалгал 40 хавицаа гэж сонсон.Зуны байгальд хийдэг хэдэн өдрийн Бясалгал Иогийн төлбөр нь ямар үнэтэйг мэдэхгүй юм байна.
Мах идэхээ өөрөө зохицуулна. багшаасаа зөвөлгөө авч 7 хоногт идэх хоол хүнс Сарын мацгаа зохицуулах хэрэгтэй. Шууд махнаас гарна гэж байхгүй л дээ.




Quote:
Сайн байна уу.
Танаас зөвлөгөө авах гэсэн юмаа.
Би их амархан юанд уурлаж, цочмог хандаад байдаг болчихлоо.
Сүүлийн хэдэн сар эрс мэдрэгдээд байх боллоо.
Юунд ч юм дотроо бухимдаад л...
Иог хийвэл тус болох болов уу?
Заавал дасгал нтр хийж байж л үр дүнд хүрэх байх даа?
Би өөрөө тийм ч уян хатан биш болохоор чадахгүй байх болов уу гээд айгаад байгаам л даа...
Завтай болохоороо хариу бичээрэй, баярлалаа.


Сайн байн уу
Уурлаж бухимдах байгаа нь бусдаас үүдэлтэй асуудалаа дотроо хуримтлуулаад яваад байгаагаа та өөрөө ч мэдэхгүй байгаа юм шүү дээ. Бусдад гомдсон бусдын үгийг өөртөө хадгалаад байхаар стресс үүсдэг.
Тухайн асуудалыг тухайн үед шийдээд мартаад өөр дээрээ авч үлдэх хэрэггүй.
Зарим тохиолдолд хүмүүсийн юу яриад байгаа гомдолж байгаа эсвэл уурлаж байгааг чихний хажуугаараа өнгөөрөөж өөрийнхөө хийх дуртай зүйлээ хийгээд өөрөө өөртөө тайван байлгах хором мөчөө бэлэглэж сурах хэрэгтэй. Аав ээжийн уур уцаар найз охин найз хөвгүүний асуудалыг түр боловч хаявал зүгээр шд. Янз бүрийн мэдээлэлийн эх сурвалж захидал утасыг хааяа таслаад явж сур. Тайван байхыг хүсвэл өөрийнхөө хийх дуртай зүйлийг өөртөө бэлэглэх явдал юм. Ууртай бухимдуу байх үедээ интернэт, мэссэж утас гэх мэтийн зүйлээр өөрийгөө илэрхийлээд хэрэггүй. Ийм хүмүүсийн зурвас, мэссэжийг уншаад ч хэрэггүй. Учир нь уншаад улам л нерэвтэж тавгүй байдал үүсгэнэ. Хүмүүсийн шүүмжлэл өөлж гоочилсон яриа сэдэв хараад ч хэрэггүй. Өөдрөг гэрэлтэй гэгээтэй сэтгэлийг чинь сэргээдэг хүмүүсийг хар уулз эсвэл унш. Заавал Иогоор хичээллэвэл таны Уур бухимдал арилна гэж байхгүй л дээ
Бясалгал буюу төвлөрөлтөөр дамжуулж өөрөө өөрийгөө таниж мэдэн өөрийнхөө амьдралыг ойлгож чадна. Төвлөрч бариж чаддаж байгаа тохиолдолд хүмүүсийн юу яриад байгаа гадны орчины марериалаг сурвалжаас үүссэн элдэв асуудалд тайван хандаж сурна.
Иогоор хичээллэхэд Уян хатан байдал хамаагүй л дээ Миний мэдэхийн маш их жинтэй хүмүүс хичээллээд яваад байдаг юм.
Дасгалыг харин өөрөө хийхэд энгийн боломжийн хэлбэрээс нь сонгож хийж болох юм.
Халаалтын Асана-г заавал хийх хэрэгтэй. Иогийн дасгалууд биед хуримтлагдсан ядарсан эд эсүүдийг сэргээж өгдөг давуу талтай. Сэтгэл санаа тавгүй үед Усанд сэлэхэд сэргэдэг шиг шүү дээ Үүний адилаар Иогийн дасгал хийх үед бие хөнгөрч жавхаалаг болдог.


Top
   
PostPosted: Aug.21.12 6:03 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Иог болон Бясалгал хийх үедээ анхаарах зүйл бол Олбог буюу суудалаа зөв сонгох нь чухал.
Ялангуяа Иогийн сунгалтын дасгал хийх үед холбирхохгүй гулгахгүй материалаг эдээр хийсэн олбог сонгох нь чухал. 1 юм уу 2 цаг бясалгаж суух үед доороос чийг татах эсвэл хэт хатуу материалаг эд нь таагүй сэтгэдэл төрүүлж Сэдхэлээ төвшитгөж суухад саад учруулах гэм буй.
Бясалгаж суухад зөв суух нь нэн чухал учир Олбог суудалаа зөв сонгоорой






Image

Image


Top
   
PostPosted: Aug.22.12 1:27 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Уур уцаар, атаа жөтөө, мунхаглал гээд байх шиг
(би гэдэг үзэл. энийг л хийхгүй бол болохгүй. Би би би,
минийх.минийх, минийх, Надад, надад, надад. Би number1,
За даа тэгээд энэ гурваа дараадахвал хорвоо ертөнц гайгүй байхаа.
Уур уцаараа дарах дээр Үйлийн үрийг оношлохуй дэд сэдэв дээр
2003- 06- 06 сайхан бичсэн байсан. Бас Deepak Chopra гэж багшийн хэлснээр
дуугуй хэд хоногоор байх их тустай юм шиг санагдсан. Манай энд
нэг Монгол эмэгтэй бий. Монголд нэг хүүхэд нь, энд нэг нь буун уур уцаар
.болж бүтэх юм алга гээд л яваад байсан. 7 хоног юу ч дугарахгүй
яваадахсан, шинэ хүн шиг болсон гэж ярьж байсан. Нэгнийгээ уучилж
чадвал өөрт чинь их эм ууж тайвширснаас ч илүү. Хэлж чадахгүй ч
дотроо уучилж сурвал. Бас нэг нь бичсэн байсан. Дургүй ч гэсэн
дургүй газраараа явах. 2003- 06- 06 гийн хэлдгээр өөрөө зөв
яриад эхэлвэл бас их гэгээлэг болдог л юм билээ. Бүр хэцүү хүмүүс байвал
зайгаа барихаас . Уг нь бол уур уцаар, атаа жөтөө, би би гэсэн мунхаглал
бага хэмжээднд бусад сайн муу чанарин адил өөрийгөө хамгаалахаар
байж байх естөи гэдэг юм билээ. Хэтрүүлж л болохгүйгээр. Та нар
үйлийн үрийг оншлохуйг дахин сайн уншаарай!


Top
   
PostPosted: Aug.22.12 11:39 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Иогийн 1000 гаруй дасгал байх боловч хүн болгон үүнийг төгс хийх боломжгүй билээ.
Хүмүүс өөрсдийнхөө хэмжээнд тохирох энгийн дасгалуудыг хийхэд тохиромжтой юм.
Зарим хүмуүс йогийг их хэцүү сунгалтын дасгалууд гэж боддог. Энэхүү йогийн дасгалыг бас асана гэж нэрлэдэг. Асана нь энгийн бөгөөд тийм ч хэцүү биш дасгалууд юм. Эдгээр нь бидний үе мөчийг эвсэлтэй болгоход зориулагдсан багахан цагийг авах болно. Өөр илүу зүйл нь оюуны түвшинг дээшлүүлж, булчирхайн даралтыг зохицууулж өгдөг. Булчирхй нь бидний бие дэх дааврыг тэнцвэржүулж өгнө. Энэхүү заавар нь бидний бүхий л биеийг эрүүл байхад гол үүрэг гүйцэтгэдэг. Ер нь ихэнх биеийн болон сэтгэлийн өвчин нь бидний бие дэх булчирхайн тэнявэрт бус дааврын хэмжээнээс шалтгаалдаг.




Bhujangasana буюу Наж могойн байрлал



Image


Padmasana буюу Бадамлянхуа суулт

Image

Sarvangasana буюу Мөрөн дээрээ зогсох байдал


Image


Top
   
PostPosted: Aug.22.12 11:55 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Иогоор хичээллэж байгаа хүмүүсийн ариун цэвэр




Ариун цэвэр байх нь йогийн хамгийн эрхэмлэх зүйл. Хир тоосгүй байх нь бидний оюун санаатай нягт уялдаатай тул ухамсрыг хөгжүүлэх чухал нөхцөл юм. Эсрэг тохиолдолд сэдхэл санаа тогтворгүй, баригдмал байх болно.

- Бие зассаны дараа бэлэг эрхтнээ хүйтэн усаар угааж цэвэрлэх. Усанд хүрсэн булчин агшиж, давсаг болон шээсний сүв бүрэн юүлэгдэнэ. Тэгэхгүй бол шээсний хүчил, бусад хорт бодис биед үлдэж, бөөрний чулуу үүсэх шалтгаан болдог. Нөгөөтэйгүүр ийн угааснаар дотуур хувцсаа цэвэр байлгах боломжтой.

Бие зассаны дараа угаах боломжгүй орчинд байхаар бол жижиг шилэнд ус хийгээд авч явах хэрэгтэй. Ийм шилийг Shaosa Manjusa гэж нэрлэдэг. Ариун цэврийн цаас нь тийм ч цэвэр зүйл биш бөгөөд сайтар цэвэрлэж чадахгүй. \Угаах боломжгүй бол чийгтэй салфетка хэрэглэж болох юм \

Эрэгтэйчүүд бэлэг эрхтнийхээ арьсыг хойш нь шамлаж байгаад угаавал өвчин үүсгэгч хир, нян цэвэрлэгдэнэ. Эрэгтэй хүүхдийг төрсний дараа хөвчийг огтлох нь ариун цэвэр сахихад нэн чухал зүйл юм. Энэ нь төмсөгний элдэв өвчин, өмөн үү зэргээр өвчлөх эрсдэлийг бууруулдаг.

Толгойн үсэндээ өдөр болгон ус хүргэж, гурав хоноод сайтар савандан угааж бай. Дараа нь үсний сайн чанарын тос түрхэж, иллэг хий. Ингэснээр үс чинь зөөлрөх бөгөөд унахаас хамгаална. Тослог үстэй хүмүүс үсний тосыг маш багаар хэрэглэвэл зохино.

Өдөрт доод тал нь нэг удаа усанд орж байвал зохино. Халуун усанд орохын өмнө биеэ хүйтэн усаар шүрших хэрэгтэй. Хүйтэн ус цочмог үйлчилж болох тул эрэмбэ дараалалтай шүршээрэй. Ингэхдээ өвдгөө нугалан суух буюу явган сууж байгаад усаа хүйснээсээ доош урсгана. Учир нь тэнд биеийн халууны тэнцвэрт нөлөөтэй төв бий. Ар нуруугаа гэдэсний харалдаа хэсгээс эхлэн нуруугаа дагуулан шүршинэ. Өдөр бүр хүйтэн усаар шүршиж дадсан хүн үүнийгээ орхихыг хүсдэггүй. Ингэж усанд орох нь арьсны цусан хангамжийг сайжруулж, арьсны хамгаалалтыг идэвхжүүлнэ. Амьдралын эрч хүч сэргэж, энергийн урсгал тэнцвэржинэ. Түүнчлэн биеийн эсэргүүцэл сайжирч, өвчин эмгэгт нэрвэгдэх нь багасна. Усанд орсны дараа биеэ нар болон чийдэнгийн гэрэлд хатаавал усны дуслууд гэрлийг солонгын долоон өнгөөр хугалж, биеийн эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлнэ.


Top
   
PostPosted: Aug.23.12 12:05 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Хоол хүнсний тухай



Image


Хэт их идэх нь хоол боловсруулах эрхтний ачааллыг хүндрүүлж, сайтар боловсруулан шингээж чадахгүй болгох, нозооруулах, биед хүчил ихээр хуримтлагдахад хүргэдэг. Биеийн эд эсэд хорт бодис ихээр хуримтлагдах нь олон төрлийн өвчинд нэрвэгдэх шалтгаан болно.
Хоол хүнс хэдий чинээ шинэ, байгалийнхаараа байх тутам төдий чинээ энергитэй байна. Түүнчлэн хоол хийхдээ үнэн сэдхэлээсээ хандах, өөртөө хамгийн тухтай нөхцөлд хооллох нь зүйтэй. Хоол хүнс нь нэн чухал үүрэгтэй болоод бид амандаа юу хийдэг нь бидний бие мах бодь болон оюун санааны байдалд шууд нөлөө үзүүлдэг болохыг йогийн ухаантнууд олон мянган жилийн омно нээж мэдсэн билээ. Эйнштэйн зэрэг шинэ үеийн шинжлэх ухааны судлаачид ойрын үед л нээж мэдэх болсон сансрын долгионоор бүрдэн илрүүлдэг ба энэ илэрхийлэл ньь эцсийн эцэст ухамсар болох энерги гэсэн. Йогийн ертөнц, сансрын мөн чанар юу юм бол гэж гүнзгийрүүлэн судлан, ажигласнаар мөн адил дүгнэлтэд олон жилийн өмнө хүрсэн байсан. Олон янзын долгионоос бүрдсэн энэ ертөнц нь бидний ойлгодог бие мах бодь /хатуу, шингэн, хий/, дуу чимээ гэрэл, туяа болон бодол санаа нь хүртэл ердөө л өөр өөр хурдтай давтагдан цойлдог, хүндээс зөөлөн болсон долгионууд юм. Хоол хүнс бүхий мөн адил өөрийн долгионтой бөгөөд энэ долгион нь тэр хүнсийг идсэн хүний бие мах бодь, бодол санаанд долгионы давталтаас шалтгаалан нөлөөлөх чадвартай билээ. Йогийн эрдэмтэд олон төрлийн хоол хүнс нь хүний бие ба бодол санаанд яг ямар нөлөө үзүүлдэг болохыг практик аргаар шинжин судалсны эцэст хүнс хоолыг 3 төрөлд ертөнцийн 3 давамгай хүчтэй уялдуулан ялгаварлаж ирсэн. Ямар ч объект ба зүйлс эдгээр гурван хүч болон долгионд давамгайлан автагдсан байх үед, эдгээр зүйл нь тэр хүчний шинж чанарыг өөртөө татан шингээдэг болой.

1. Sattvika ahara (Мэдрэмжтэй бодол хоол хүнс)


Хайр, амгалан тайван сэтгэл, баяр баясгалан, ухамсар зэрэг мэдрэмжтэй болгох шинж чанартай ертөнцийн нэгдүгээр хүч долгион болно. Энэ долгион нь бидний бодол санаанд давамгайлан удирдах үед бид илүү их амгалан тайван болох зэрэгцээ бидний оюун санаа нь илүү өндөр ухаарлын түвшинд татагддаг юм. Мэдрэмжтэй болгох хүч нь мэдрэмжийн хүч агуулсан бөгөөд бидний тархи толгойг амрааж тайвшруулах үйлчилгээтэй. Энэ хүчийг эрмэлзэн зорьсон йогийн дэглэм нь харин эдгээр шинж чанартай хоол хүнсэн дээр үндэслэн голчлоод хүний эрүүл бие болон оюун санааны амгалан сэтгэлд хүрэх ба хүрсний дараа тэр сэтгэлийг үргэлжлүүлэн хадгалахыг чухалчлан үздэг билээ. Эдгээр хоол хүнс нь мөн өөрийнхөө талаар илүү их мэдлэг олох, ухаарах, оюун санаагаа хөгжүүлж, өндөр түвшинд хүргэж гэгээрлийн хутагт хүсэн зорьсон хүн бүрт нэн тохиромжтой болой. Энэ төрлийн хүнсэнд жимс, ихэнх ногоо, төрөл үрийн шош, буудай, сүү болон сүүн бүтээгдэхүүн орно. Мөн бага хэмжээгээр ихэнх төрлийн эмийн ургамал ба халуун амтлагч багтана. Мэдрэмжтэй болгох хүнсний дэглэм нь сүүн бүтээгдэхүүн хамруулдаг тулдаа хааяа лакто/сүүний сахар/ цагаан хүнсний дэглэм гэж нэрлэгддэг ба энэ дэглэм хүний биед шаардлагатай бүхий л уураг карбохидрат, витамин болон эрдэс зэрэг тэжээлээр бүрэн хангах чадвартай.


2. Rajasika ahara (Хөдөлгөөнтэй, өөрчлөмтгий хоол)


Өөрчлөлт гаргааг хоол хүнс нь ертөнцийн хоёр дахь хүчийг илэрхийлдэг болоод байнгын хөдөлгөөн өөрчлөлтийн шинж чанартай юм. Энэ хүч нь давамгайлах үед бид тэвчээргүй, яарсан, санаа зовсон, сэтгэл хөдөлсөн хүн болдог ба амарч тайвшрах төвөгтэй болихдог юм. Өөрчлөлт гаргадаг хоол хүнс нь хүний бие болон оюун санааг идэвхжүүлдэг шинж чанартай бөгөөд тэднийг хэмжээтэй хэрэглэх нь зохимжтой. Ийм хүнснээс ихээр хэрэглэсэн үед оюун санаагаа тогтвортой байлгахад их давчуу хэцүү болгодог ба бодлоо төвлөрүүлэн амраадаг бясалгал зэрэг дасгалууд хийхэд хүртэл тун хэцүү болдог. Энэ хүнсний нэрсэд: цай болон кофе кафийнтай ундаа, шоколад, улаан чинжүү зэрэг халуун амтлагч, исгэсэн хоол хүнс болон зарим эмийн төрөл бас багтана.



3. Tamasika ahara (Хөдөлгөөнгүй хоол хүнс)

Ертөнцийн 3 дахь хүч нь хөдөлгөөнгүй гэж томъёологдсон ба энэ нь удаашрал, инерци, ялгарал болон үхлийн шинж чанартай юм. Дээр дурьдсан 2 хүч нь ямар нэгэн амьд зүйл дотор багасаж, гаран явсан үед энэ 3 дахь хүч нь давамгайлж, үхэлд хүргэхийг хэлнэ. Энэ хүч нь бидний оюун санаанд ихээр нөлөөлөх үед бидний нойр хүрч, хөдөлгөөний энерги багатай мэт санагддаг. Хөдөлгөөнгүй хүнсний жагсаалтад мах махан төрлийн бүтээгдэхүүн загас, сонгино, сармис, өндөг, мөөг, архи төрлийн ундаа, тамхи мансууруулах бодис, исгэлэн хоол хүнс, шатсан болон муудсан хүнс зэрэг орно. Өөрийн бие ба оюун санааны өндөр түвшинд хүрэхийг зорьсон хүн бүр эдгээр хоол хүнсийг цээрлэж явах нь зүйтэй билээ.


Top
   
PostPosted: Aug.23.12 12:08 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Мацаг барихад тохиромжтой өдрүүд


Мацаг барихад онцгой тохиромжтой өдрүүд нь тэргэл сар буюу шинийн сар гарахын өмнөх гурав хоног. Тэргэл саран буюу шинэ сар гарснаас 11 хоногийн дараа мацаг барих боломжгүй бол нэг хоногоор хойшлуулах, эсвэл урагшлуулж болно.
Энэ мөчлөгийн үед сарны таталцлын хүч далай тэнгисийн татлага, түрлэгт нөлөөлдгийн адилаар бидний бие махбодод нөлөөлнө. Учир нь хүний биеийн 70 хувь нь уснаас бүтдэг. Иймээс биеийн шингэн дээшээ өгсөж, тархинд шингэн илүүдсэнээс үйл ажиллагааг нь хямрааж, цээж толгой давчдах хандлага ажиглагдана. Хүний хэвийн байдал амархан алдагдаж, хялбархан уурлаж уцаарлах, санаа сэдхэл тогтворгүй болно.




Aug 26 (Sun) Ekadashi

Aug 30 (Thu) Purnima

Sep 11 (Tue) Ekadashi

Sep 15 (Sat) Amavasya

Sep 25 (Tue) Ekadashi

Sep 29 (Sat) Purnima

Oct 10 (Wed) Ekadashi

Oct 14 (Sun) Amavasya

Oct 24 (Wed) Ekadashi

Oct 28 (Sun) Purnima

Nov 09 (Fri) Ekadashi

Nov 12 (Mon) Amavasya

Nov 23 (Fri) Ekadashi

Nov 27 (Tue) Purnima

Dec 08 (Sat) Ekadashi

Dec 12 (Wed) Amavasya

Dec 22 (Sat) Ekadashi

Dec 27 (Thu) Purnima


Top
   
PostPosted: Aug.23.12 12:17 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Иогийн дасгал хийх үед сонсох Мантра
Аяыг сонсоод дасгалаа хийцгээгээрэй
:l2:

https://www.youtube.com/watch?v=uz0gGLsTF-8


Top
   
PostPosted: Aug.24.12 9:47 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Aug.24.12 9:35 pm
Posts: 5
sain uu uuriig chin bichleg ih sonirholtoi heregtei medeelluud bnaa
Yoga ih olon turul bdag tednii tuhai tailbarlaj uguuch bi hatha yogaar barag zereg l hicheellej bsan harin harin odoo bur iluu sain hundevter buguud bie byaldariiig iluu sain bailgah yogiin turuluur hicheellemeer bna. Ashtanga yogiig sonirhoj bgaa


Top
   
PostPosted: Sep.09.12 2:21 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Sep.09.12 2:03 am
Posts: 15
сайн байна уу энэ булан маш их таалагдаж байна.
би өмнө нь огт иог бясалгалын тухай сонирхож сонсож байгаагүй. нэг үгээр ямар ч мэдээлэлгүй хүн л дээ. одоо харин аль нэгэнд нь явмаар байна. иог, бясалгал ялгаатай юу. анх явж байгаа хүн альнаас нь эхлүүл дээр вэ зөвлөөч


Top
   
PostPosted: Sep.09.12 11:34 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Анхлан хийж буй хүмүүс буюу гэрийн нөхцөлд зохицхуйц 8 асана






1. Дасгал хийхийн өмнөх Амьсгалааа зөв гаргаж оруулах нь чухал бөгөөд 3 минут орчим Нади шодхана-г хийгээрэй Амьсгалааа тайван гүн гүнзгий гаргаж сурах нь Иогийн дасгал хийх үед маш чухал үр нөлөөтэй гэдгийг анхаарна уу. Амьсгалаа зөв гаргаж оруулж сурсанаар биед сэтгэлд хуримтлагсан стресс ядаргааг тайлах үр дүнтэй

Image



2. Дугуй хэмээх энэ дасгалыг 8-10 минут хийх бөгөөд биед хуримтлагдсан хуян ядаргаа шар усыг тараахад дөхөмтэй.
Нуруугаа бага зэрэг бөхийлгөн духнаас ялимгүй хэмд байлгах ба хөлний хуруунуудын үзүүр газарт хүргэх төдий хэмийг анхаарна уу. Хөлөө салгахгүй нийлүүлэх ёстой

Image


3.

Image


4. Упшива конасана нь биеийн уян хатан байдалыг хадгалах удаах дасгал билээ Сунгалтын энэхүү Асана-г 3 минут орчим хийнэ.

Image



5. Навасана 3 минут мөн хийх бөгөөд Дасгалыг хийх эхний үед тэнцвэрээ олоход тун хэцүү бөгөөд Амьсгалаа зөв авч гаргах нь чухал

Image



6. Сэтү Бандхасанаг 2-3 минут орчим хийх үед Нуруугаа улам хотолгойж гараа хөлөндөө хүргэхийг эрмэлзэх хэрэгтэй эхний үед гараа хөлөндөө хүргэж өгч чадахгүй боловч нуруугаа сайтар хотолгойж гар хөлөндөө ачаалал өгч сурах хэрэгтэй


Image



7. Эка пада ражкапатасана-г хийх үед Хөлөө уран нугараач охид шиг давуулах ёстой боловч анхлан суралцаж буй хүмүүс нуруугаа хотойлгон гарын булчин нуруунд ачаалал өгөх байдалаар хийнэ. ( Мөр нурууны махтай хүмүүс тогтмол хийснээр энэ хэсгийг өөх цочирч хайлж улмаар энэ хэсгээр турна ) Дасгалын үргэлжлэх хугацаа 2-3 минут



Image



8. Шалабхасана-г хийх үед гуяандаа ачаалал өгөн хөлөө цэх тэнцүү дээш өргөнө.
Нуруу өгзөг дээш болон хотохгүй. Энэ дасгалыг тогтмол өдөр бүр 2-3 минут хийж заншвал гуяны өөхийг хайлуулдаг учир гуя хэсгээр турна.



Image


Top
   
PostPosted: Sep.09.12 11:40 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
naggaa wrote:
сайн байна уу энэ булан маш их таалагдаж байна.
би өмнө нь огт иог бясалгалын тухай сонирхож сонсож байгаагүй. нэг үгээр ямар ч мэдээлэлгүй хүн л дээ. одоо харин аль нэгэнд нь явмаар байна. иог, бясалгал ялгаатай юу. анх явж байгаа хүн альнаас нь эхлүүл дээр вэ зөвлөөч



Иог нь нэгдэхүүн ухаан юмаа. Бясалгал Иог 2 зайлшгүй холбоотой.
Өмнө нь хэлж байсан даа Иогоор хүн Биеийнхээ илүүдэл жин хорт бүхий л бодисыг цэвэрлэх эрүүл чийрэг байхын тулд хийдэг бол Бясалгал оюун санаа сэтгэлийг цэвэрлэдэг юм.
1. Бясалгал
2. Иог
3. Мацаг барих болон зөв зохистой хооллолт
Эдгээр 3 нэгдэхүүн ухааныг хослуулж хийснээр хүний бие эрүүлжиж өнгө зүс улам сайжран улмаар оюун ухаан ч сэргэг цовоо зөв амьдралд өөрийгөө дадлагажуулж чадна.


Top
   
PostPosted: Sep.09.12 11:47 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
shuuderhen wrote:
sain uu uuriig chin bichleg ih sonirholtoi heregtei medeelluud bnaa
Yoga ih olon turul bdag tednii tuhai tailbarlaj uguuch bi hatha yogaar barag zereg l hicheellej bsan harin harin odoo bur iluu sain hundevter buguud bie byaldariiig iluu sain bailgah yogiin turuluur hicheellemeer bna. Ashtanga yogiig sonirhoj bgaa



Иогийн олон арван мянган урсгалыг бүгдийг нь тайлбарлана гэвэл барахгүй биз дээ.
Иогийн энэ олон арван урсгалыг дагаад Бясалгал явагдана. Бясалгалаас нь шалтгаалж ямар Иог гэдгийг хэлж болох байх. Зүгээр бие чийрэгжүүлэх Иогийн төвүүд бий. Голдуу Америк барууны улсуудыг хархад. Харин Энэтхэгт бол Иогийн ухаан бол бүгд багш мастер бий. Тухайн хүний гаргасан онол хичээл бясалгалын дагуу явдаг. Жишээ Мандалаа Иогийн төв гэхэд л бясалгал хийхдээ тарни тоолдог бол Махаришийн Иогийн бясалгал ондоо байх жишээтэй.
Хувь хүн өөрөө бүгдийг судлаж онцолж үзэж тухай урсгалыг даган хичээллэж болох талтай.
Ер нь Буддын шашин улаан шар гээд урсгал гарсан шиг Иогийн урсгал яг л тийм бүгд л нэг зорилготой тэр нь хүний бие махбодь оюун санааг нь цэвэрлэхийн төлөө зарчим буй.


Top
   
PostPosted: Sep.10.12 12:18 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Nov.23.10 10:37 am
Posts: 1035
Location: SunBeauty - гийн өрөөнд...
Энэ сэдвээр зочилж баймаар юм байна шүү :wd:

_________________
SunBeauty


Top
   
PostPosted: Sep.16.12 2:18 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Aug.24.12 9:35 pm
Posts: 5
ashtanga yoga yamar ur uguujtei bol helj ugch tusalna uu ene talaar medeelel


Top
   
PostPosted: Sep.16.12 3:40 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13867
Location: above
2003-06-06 wrote:
Иогийн дасгал хийх үед сонсох Мантра
Аяыг сонсоод дасгалаа хийцгээгээрэй
:l2:

https://www.youtube.com/watch?v=uz0gGLsTF-8

iimerhuu aynuudiig hajuugaaran haya gantz 2 iig oruulchij bgaarai niiree,tnx :wd:

_________________
beyond


Top
   
PostPosted: Oct.18.12 8:30 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Oct.17.12 2:54 am
Posts: 53
ene uuriig yaj darah vee

_________________
Хараал идсэн хүний сүг


Top
   
PostPosted: Oct.19.12 8:31 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Nov.23.10 10:37 am
Posts: 1035
Location: SunBeauty - гийн өрөөнд...
RePel wrote:
ene uuriig yaj darah vee



100 hurtel toolohgui dee

_________________
SunBeauty


Top
   
PostPosted: Dec.07.12 5:25 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.07.12 4:14 am
Posts: 11
sain bnu ? bi ooro bie muutai hiimiin taria hiilgedg yuma tgd er ni suliin ued ih hurdn buhimddg bolood bbnaa ! tgd yag taria buyu emchilgege hiilgej bh yavtsd ami temtseed bj yadd negl sonn bdg bolloo tgd yamr negn taivshruulah nolootoi zuil herglmeer sngddg bolood bnaaa tgd odoo bol cofe coca iher uuj bga 1 sav huitn cola (huv huiten) esul hedn ayga haluun otgn cofe uujiij taivshrh yumaa ene ni nadd ih zoviurtai bn oorigo taivshruulh dasl iog zaaj ogooch :( ug ni bi mongold bhda bio energyger hicheelldg bsn van avsn bga odo nom etre orihood irsn bolhor yaha mdku bn tus blooch :(


Top
   
PostPosted: Jan.22.13 11:36 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
shuuderhen wrote:
ashtanga yoga yamar ur uguujtei bol helj ugch tusalna uu ene talaar medeelel



Сайн байна уу ? Таны хэлээд байгаа Йог нь Хатха Йогийн зарим дасгалын элемэнттэй төстэй.
Шри Шри бясгалын төвийн дэргэдэх Йогийн төв зааж байгаа харагддаг.
Нийт 8 мөч элемент утга агууллагатай
1. Нийгмийн ёс зүйг дагах,
2. Хувийн ёс зүйг сахих,
3. Йогын байрлал,
4. Амьсгалыг хянах,
5. Мэдрэхүйдээ сахилгатай байх,
6. Төвлөрөл, бясалгал,
7. Амин сүнсээ ухаарах,
8. Амар амгалангуй зэргээс бүрдэнэ.
Энэхүү 8 мөч нь бие, сэтгэл, сүнслэгийн сайн сайхан ариун байлгаж хүрэх Аштанга йогын замын мөрийг дүрслэжээ


Last edited by 2003-06-06 on Jan.22.13 11:41 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.22.13 11:40 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
jm.uyanga wrote:
sain bnu ? bi ooro bie muutai hiimiin taria hiilgedg yuma tgd er ni suliin ued ih hurdn buhimddg bolood bbnaa ! tgd yag taria buyu emchilgege hiilgej bh yavtsd ami temtseed bj yadd negl sonn bdg bolloo tgd yamr negn taivshruulah nolootoi zuil herglmeer sngddg bolood bnaaa tgd odoo bol cofe coca iher uuj bga 1 sav huitn cola (huv huiten) esul hedn ayga haluun otgn cofe uujiij taivshrh yumaa ene ni nadd ih zoviurtai bn oorigo taivshruulh dasl iog zaaj ogooch :( ug ni bi mongold bhda bio energyger hicheelldg bsn van avsn bga odo nom etre orihood irsn bolhor yaha mdku bn tus blooch :(



Сайн байна уу Хөөрхөн охин минь Хүсэлт илгээж бичсэнийг нь одоо уншиж байна.Уучилна уу
Чамд зориулж амьсгалын бас бие сэдхэл төвшитгөж тайвшруулах бясалгалын бяцхан арга зааж өгье хүлээж байгаарай Биеэ хурдан тэнхрүүлээд эрүүл болоорой :l2:


Top
   
PostPosted: Jan.23.13 12:02 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Эмэгтэй хүн энергийн их хүчээр өөрийнхөө ертөнцийг бүтээдэг

Эртний нэгэн ном сударт бичигдсэнээр эмэгтэй хүний энерги манай дэлхийн үүслийн амин хүч болсоноор Хүн төрлөхтөн үүсэн бий болж үржиж төлжсөн байна. Тиймдээ ч бурхны бүтээсэн хамгийн дээд зүйл эх хүн, эмэгтэй хүн гэдэг шүү дээ. Үргэлж зөв үйл бодож сайхан энергийг цогцлоож явдаг эмэгтэйчүүдээс асар их энерги ялгардаг учир энэ нь өөрийнх нь хань ижил үр хүүхдүүдэд дамжин эрч хүч хайрласнаар зөв сайхан бодол зорилготой болж амьдралдаа хөл алдах нь бага байдаг байна. Зарим эмэгтэй янз бүрийн шалтгаанаар энергиэ алдсанаар таагүй зүйлстэй тулгардаг. Өөрийнх нь төдийгүй нөхрийнх нь ажил үйлс бүтэлгүйтэж, өвчин зовлон ээрэх нь энерги суларсны шинж. Эмэгтэй хүний энерги хүрэлцээгүй, суларсан байгаагийн шинж тэмдэг тухайн гэр бүлийн амьдралд шууд нөлөөлдөг аж. Тиймээс ертөнцийн гэрэл гэгээ, энергийн эх үүсвэр болсон эмэгтэйчүүд энергиэ тогтмол төвлөрүүлж, бусдад түгээж явах ёстой юм. Эмэгтэйчүүд эх хүн залуу охид бүсгүйчүүд энерги төлөвлөлтөө зөвөөр хадгалж өөртөө шингээхийн тулд юуг анхаарах хэрэгтэй вэ?


1. Бүстэй хүмүүн Бүсгүй хүмүүн олон зүйлээрээ ялгардагын нэгэн жишээ бол хувцас.

Бүсгүй хүмүүн та өмд өмсөх дуртай бол тогтмол биш юмаа гэхэд хааяа ч болов Боошинз банзал өмсөх хэрэгтэй. Учир нь боошинз банзал өмссөн эмэгтэй хүн өөрийгөө толинд хараад өөрөө өөрийгөө гоё сайхнаар төсөөлөх эерэг сэтгэдэл шууд орж ирдэг. Учир нь таны ухамсарт эмэгтэй хүний төрөлх энерги сэргэж ирдэг.


2. Номтой байнга нөхөрлөх хэрэгтэй. Гэхдээ сайханаар төгсдөг хайр хувь заяаны ном уншсаар бодол санаа тань гэгээлэг амьдрал сайхан хайрыг мөрөөдсөөр та өөртөө сайхан энергийг үүсгэж чадна.


3. Эмэгтэй хүний хамгийн цэвэр сайхан байлгах зүйлийн нэг бол гар юм. Ажлын ачааллаас, насны нөлөөнөөс хамгийн түрүүнд гандаж гунддаг эрхтэн бол гар. Сайхан гар сайхан энергийг дамжуулдаг. Нөхөртөө болон найз залуутайгаа мөн хүүхэддээ хүрэхдээ сайхан гараар хүрч тэдэндээ аз жаргалтай энергээ дамжуулж сур. Таныг тэдэнд хүрэх агшинд сайн муу өөрийнхөө энергийг дамжуулдаг. Иймд гараа арчилж хайрлаж тослож гамнаж байх хэрэгтэй.
Эмэгтэйчүүдийн гарыг хараад нас болон зан аашыг тодорхойлж болно гэсэн нэгэн эрхэмийн үг байдаг. Сайхан гартай эмэгтэй хүн сайхан аальтай гэдэг үг ч бий.


4. Та бүжиг бүжиглэдэг үү? Бүжиглэх хэрэгтэй. Өөртөө тохирсон сонирхол татсан бүжгээр бүжээд үзээрэй. Элдэв чимээ шуугиан, архи тамхи ханхалсан клуб-д бус гэртээ ганцаараа эсвэл бүжгийн дугуйланд 1 цаг бүжиж болох юм. Бүжиг бүжиглэсэнээр эмэгтэй хүний тачаангуй гал цогтой оргилуун энерги буцалдаг. Энэ оргилуун энерги нь нөхөртөө найз залуудаа хүүхдүүдээ гал цогтой хөгжилтэй сайхан энерги бэлэглэдэг байна.


5. Дуу аялаж заримдаа бүүр чангаар дуулж бай. Салсан сарнисан санаж байна үхлээ хатлаа гэх мэтийн сөрөг агууллагатай дууг байнга дуулвал яг л тэр дуу шигээ энергийг өөртөө шингээх учир гэгээлэг хайр, эх нутаг, ээж аавын сайхан дуунуудыг дуул. Дуу дуулахад дотоод сэдхэл тань сэргэх болно.


6. Хоол хийж чаддаггүй эмэгтэй хүн байхгүй ээ. Гэхдээ өөрт тань гэж зөвлөхөд үе үехэн хоолны мэдлэгийн түвшингөө дээшлүүлж суралцаж байх нь чухал. Хоол хийхдээ сайхан зүйл бодож нөхрөө хүүхдээ гэр бүлээ найзуудаа хооллож сурах хэрэгтэй. Хоол хийж буй Тогооч хүний бодол санаа тэр чигээрээ хоолонд шингэдэг. Шинэлэг хоол өвөрмөгц зүйлийг хийж туршиж үзэхэд энергийг тань тодорхой түвшинд дээшлүүлдэг байна. Өөрийнхөө хайртай найз хүндэлдэг хүмүүсээ гэртээ хааяа дуудаж сайхан хоолоор дайлж заншвал энергийн эх үүсвэрээ хадгалж чадна.


7. Гол нуур далайн эргээр зугаалах. Усны бидэрээ долгионыг ширтэх үед хүний сэдхэлийн болоод нүдний ядаргааг тайлж чаддаг шидтэй.

Ус бол байгалийн хүчирхэг элемент. Усанд хамгийн муу муухай үг шившиж хүнд өгч үхүүлж болдог учир устай байнга зөв харьцаж сурах нь чухал. Ус эмэгтэй хүнийг ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай, хүчирхэг болгодог. Усанд сэл, усанд гараа хүргэж тархи толгойгоо шавшиж их энергийг өөртөө ав. Голдуу гол, нуурын ус байгалийн хүчирхэг энергийг өөртөө шингээдэг.



8. Гоёмсог ногоон орчин байгалын цэцэгс эмэгтэй хүнийг аз жаргалтай болгохын зэрэгцээ байгаль эх чамд өөрийн шавхдашгүй энергийг бэлэглэж буй юм. Иймд гэртээ сайхан цэцэгс тариж арчилж түүнийгээ харж таашаал цэнгэл эдлэж сур. Дэлбээлэн буй цэцэгсээ хараад та гайхалтай эрч хүчийг авах болно. Цэцэг сайхан ургахын хирээр ажил үйлс амьдралд чинь сайхан энергийг өгөх болно. Харин цагийн аясаар цэцэгс гундаж хатдаг учир ямар нэгэн тохиолдлоор хатсан гандсан хэсгийг үргэлж хаяж цэвэрлэж байх нь чухал. Үхсэн хатсан цэцэг өвчин зовлон хэрүүлийн сөрөг энерги тань рүү илгээх болно.


9. Өвчин юунаас үүдэлтэй вэ? Үргүйдэл юунаас үүдэлтэй та мэдэх үү? Тэгвэл таны хэрэглэж буй орны даавуу мөн хувцасны шүүгээндэх эмх замбараагүй хувцас болоод найзаасаа эгчээсээ түр зээлдсэн бүүр авсан хуучин хувцаснууд юм. Хүний биеийн бүх энерги хувцасанд шингэдэг. Бүсгүй та хань ижил найз залуутайгаа унтдаг орны даавуугаа байнга сольж шинэчилж бай. Та өвчтэй зовлонтой хүний эдлэж хэрэглэж байсан ор дэвсгэр дээр найз залуу хань ижилтэйгээ унтах нь муу сөрөг нөлөөг агуулж байдаг учир бусдад өөрсдийн унтдаг ор дэвсгэрийг зээлүүлж хэрэглүүлж унтуулаад хэрэггүй. Шүүгэнд байгаа өмсөхөө больсон загвар нь хуучирсан элэгдэж муудсан хувцас хэрэглэл нь эмэгтэй хүний биеийг өвтгөж сэдхэл санааны энергийг султгадаг байна.


10.

Та бусдад хараалын үг хаа сайгүй урсгадаг зан ааш байдаг юм биш биз? Англиар Монголоор гэлтгүй гадаад дотоодын янз бүрийн хараалын үг шиддэг бүсгүйчүүд эргээд энэ үгээ хэн нэгнээс байнга сонсдог. Учир нь амнаас чинь гарч буй үг мөн бодож санасан үг бүхэн чинь эргээд өөр дээр чинь сайн муу энергийг авчирдаг. Та үргэлж сайхан үг хэлдэг бол эргээд энэ үгээ бусдаас байнга сонсоно. Хүүхдүүддээ хань ижил найз залуу нөхөртөө уурлаж бухимдсан үедээ ч муу муухай хараалын үгийг гадаад монголгүй бүү урсга. Хуучин Соц нийгмийн үед хүүхэд байхад хүмүүжилгүй хүүхдүүд орцонд юм эрээчиж элдэвээр бусдыг доромжилдог байсан бол энэ үед хүмүүс бие биенийгээ цахим ертөнцөөр доромжилох гутаах болсон нь хувь хүний эцэг эхийн хүмүүжилтэй асар их холбоотой. Та өнөөдөрөөс эхлээд элдэв хараал доромжолын үгээ цэгцэлж чадвал Амны билгээр урсгасан сайхан үг тань олон хүний сэдхэлийн орон зайд томхон байр эзэлж чадна шүү. Энэ чинь тэгээд зөв сайхан үг хэлдэг хүн сайхан энерги тараадаг гэсэн үг юм шүү дээ.



11

Төлөвлөгөө гаргаж сурах. 7 хоног-н сарын жилийнхээ төлөвлөгөөг ерөнхийд гаргаж сур.
Хүссэн зорилт, ажил хэрэг, сургалт сургууль, аялал жуулчлал уулзалтууд амжилтаа зөгнөөд бичиж үз. Тэгээд 7 хоног-н эцэсээр сарын сүүлээр жилийн адгаар өөрийнхөө төлөвлөж байсан зүйлүүдээ үзэж дүгнэлт хийж сур. Юун дээр алдаж байгааг Юунаас хоцорсон Ямар амжилтанд хүрсэнээ цэгнэж үзээд өөрөө өөрийгөө урамшилах хэрэгтэй. Ямар ч эмх замбараагүй байдал эмэгтэй хүнийг сүйтгэдэг. Хэрвээ та ингэж хэвшиж сураагүй бол ядаж хэдэн хоногийн төлөвлөгөө боловсруулаад туршаад үзээрэй. Цаашид сар, жилээр нь гаргадаг болж болно шүү дээ.


12.

Сайн сайхан аж төрж амьдарч буй хүмүүстэй уулзаж ярилцаж бай.
Уулзах боломжгүй бол тэдний тухай танин мэдэхүй, оюуныг цэнэглэж чадах мэдээлэл бүхий ном сэтгүүл унших. Мөн та буддын шашин христ бөө за шүтлэгтэй бол зөв сайхан амьдрах номлол сургаалыг хааяа сонсоод суухад илүүдэхгүй шүү. Зөв урсгалын сайхан мэдээ яриа нь хүнд өөдрөг үзэл амьдарлыг сайханаар харах энерги бэлэглэдэг.
Элдэв хов жив үхэл хагацал, хар мэдээлэлтэй сэтгүүл шар сонин, интернэтийн мэдээлэлд бухимдаж өөртөө хадгалагдан буй сайхан устгаж болохгүй. Уурлаж бухимдаж цухалдах хүний бие сөрөг энергийг маш хурдан татдаг


13.

Өдөртөө явган зугаалгад цаг гаргаж бай. Гадуур очин тойрны зүйлсийг ажиглах сайхан алхаж зугаалахад хүнд ер бусийн зугаатай сэтгэдэл төрүүлдэг байна. Гадаа хүйтэн эсвэл боломжгүй бол ядаж 30 минут орчим алх. Эмэгтэй хүн галын бурхан голомт хамгаалагч хэдий ч Гадаад ертөнцийн өнгө үнэр, тэнгэр, цас, бороо, салхи байгальтай тогтмол холбоотой байж өөрийгөө энергээр цэнэглэх хэрэгтэй.



14.

Гадуур зугаалах үед Номын дэлгүүрээр та нэг шагайгаад үзээрэй.
Ном худалдаж авахгүй байсан ч болно. Хэвлэлтээс гарсан шинэхэн номны хуудасны үнэр ямар таатай мэдрэмж төрүүлэхийг та таашгүй. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхаж шилдэг гэсэн номыг гарчиглан 5 минут зогссон ч болно. Номын тасаг арвин. Төрөл агууллагаараа янз бүр учир нэгийг сонирхож гарчиглаад нөгөөг бас уншиж сонирхох үед эмэгтэй таныг тайвшруулах сайхан мэдрэмж энерги ирж байгаа мэт санагддагыг та гадарладаг уу?
Ном бол хүний уйлуулж баярлуулж инээлгэж чадах ертөнц дахины агуу шидтэн.


15.

Энергийг дууддаг амьд биет нь гэрийн тэжээмэл амьтан гэдгийг дуулгахад таатай байна.
Та амьтадтай ярилцаж энхрийлж энергээ солилц. Амьтад таньд сайхан энерги өгөх нь гарцаагүй. Ганцаардалаас болж олон хүмүүс сэтгэцийн хямралтай болдог. Үүнээс гарах хамгийн шилдэг арга бол Амьтан тэжээх. Хэрвээ та амьтанаа хайрлахгүй үхүүлэх элдвээр зовообол эргээд тань ямар үр дагавар ирэхийг сайтар бодолцож өөрөө тэжээхэд боломжийн амьтан сонгоход илүүдэхгүй Амьтад бид нартай адилхан амьсгалж амьдарч төлжиж үрждэг бас үхдэг. Иймд тэднийг хайрлан хамгаалж сурах хэрэгтэй шүү.


16.

Найз эмэгтэйчүүд дотны нөхрөө дуудаад олон нийтийн үйл ажиллагаанд хааяа идэхтэй оролцож бай. Спорт тэмцээн, янз бүрийн сайн дурын үйл ажиллагаа, сургалтууд,хөгжөөнт тэмцээн, мэтгэлцээн за тэгээд олноороо цугларсан ямар нэгэн арга хэмжээнд оролцож шинэ хүмүүстэй танилцаж үзэл бодлоо хуваалцаж бие биенийхээ энергиэ солилцож авах хэрэгтэй. Уйдах завгүй нэг өдрийг өнгөрөөснөөр та цоо шинээр амьдарч эхэлж буй мэт сэтгэдэл төрөх болно.



17.

Эмэгтэй хүний хамгийн аз жаргалтай энерги дууддаг бас цуглардаг үе бол Дэлгүүр хэсэх.
Та дэлгүүрт ороод худалдаж авах боломж мөнгө байхгүй ч өөртөө таалагдсан хувцасаа өмсөж үзэж барьж өөрийгөө толинд нэг харж болох юм. Удахгүй энэ зүйлийг худалдан авна хэмээн төсөөлж болно. Та юу харж юуг авахыг хүсч мөрөөдөж байгаа бүхнээ авсан авах гэж байгаагаар төсөөлж бод. Гэхдээ би үүнийг хэзээ ч худалдаж авч чадахгүй дээ гэж бодох бус харин энэ удахгүй минийх болох болно гэдэг энергийг өөртөө дуудаж шингээх явдал юм. Учир нь эмэгтэйчүүдийн сэтгэлдээ дүрслэн бодож явсан тэр зүйл удалгүй өөрийнх нь болдог гэдгийг ихэнх нь мэддэг. Иймд та ч бас хүс мөрөөд, төсөөл, аз жаргалтайгаар өөрөө өөртөө итгэж чадсанаар та маш гайхамшигтай энергийг өөртөө хадгалж чадна.



18.



Буян үргэлж үйлдэж бай. Их бага гэлтгүй эмэгтэй хүн гарынхаа буянаар хувь заяаг тодотгодог. Өлсөж буй хүүхдүүдийг хооллож бай. Хувцас хунар мөнгөнөөс илүүтэйгээр эмэгтэй хүн байгалиас үр хүүхэдээ хань ижилээ хооллож ирсэн улсууд иймд хүнийг сайхан хооллож чаддаг эмэгтэй гар сайтай гэдэг. Гар муутай эмэгтэй хүнийг хооллож чаддагүй учир тэр эмэгтэйн гэр үргэлж хоолгүй хүүхдүүд нь өлсгөлөн зэлмүүн байна гэсэн үг.
Өчүүхэн зүйлээр хүнийг баярлуулж явдаг эмэгтэй. Өөртөө баяр хөөрийг дууддаг. Иймд эмэгтэйчүүд буян заяа хишигтэй сайхан амьдарахыг хүсвэл бусдад буян үйлдэж баярлуулж сураарай.



19.

Йог бясалгалд сууж хичээллэх. Эрэгтэй хүн ямар нэгэн дасгал бясалгал хийсэн ч энергиэ эмэгтэйчүүдэд хуваалцаж чаддаггүй. Цор ганц эмэгтэй хүн та энергиэ тарааж түгээдэг дэлхийн амьд бурхан билээ. Эмэгтэй хүний оюун санаа цэвэр ариун үргэлж гэгээлэг байлгахын тулд оюун ухаан сэдхэлээ тайвшруулж амар амгалан болоход бясалгал тун их үүрэгтэй. Бясалгал хийсэнээр хүн тайван амгалан элдэв ааш араншин уур омог муу муухай бүхнээс өөрийгөө зайлуулж чаддаг. Нэг ёсондоо дотоод ертөнц нь тайван амгалан болсон бүсгүй гэр бүлийнхэн найз нөхөд хань ижил хайртай хүмүүсээ сайхан бүхнээ түгээдэг.
Йогийн дасгал нь биеийг уян налархай болгож илүүдэл жин зөв сайхан бие галбиртай болгохоос гадна оюун ухааныг тайвшруулж эрч хүчтэй энергийг биедээ хуримтлуулдаг.





20.


Гэртээ гэрэл гэгээг дууд оруул түгээ. Өглөө эртлэн босч цонхоо нээж өглөөний агаарыг оруулж мандан гарч буй нарны гэрэл цацрагыг гэртээ оруул. Нар луу гараа алдлан нарнаас ирж буй ирч хүч энергийг өөртөө шингээ. Оройдоо гэрийнхээ тодорхой хэсэг өөрийнхөө дуртай газарт лаа асааж тавих хэрэгтэй. Гал бол маш хүчтэй элемент бөгөөд өөртөө асар их энергийг агуулдаг. Лааны дөл галын энергээр өөрийгөө гэрээ цэнэглэ. Лааны өнгө болгон тодорхой билгэ тэмдэг буй. Ногоон болон шар өнгийн лаа эд мөнгө, цагаан өнгө сайхан эерги, улаан болон нил ягаан нь хайр дурлал, Хүрэн өнгө нь хүчирхэг байдалыг, Улбар шар өнгө нь үр хүүхэд Үүнийг бодолцон үзэж асч буйн лааны дөлөнд хүслээ шивнэ. Асаж буй лааны дэргэд хэрэлдэж болдоггүй. Мөн зул өргөж ч болно.





21

Байнга тогтмол усанд орж биеэ угааж цэвэрлэж ариутгаж бай. Заримдаа хөдөө явах эсвэл янз бүрийн ажил төрлийн шалтгаанаас үүдээд усанд орохгүй хэд хонох тохиолдол байдаг ч Эмэгтэй хүний биеийн хүрээлж буй гэрлэн бүрхүүл бөглөрч гэмтэх аюултай учир Биеэ сайхан цэвэрлэж шүршүүрт усанд орохдоо биедээ наалдсан хамаг муу муухай зүйлийг урсган арилгаж байна хэмээн төсөөлж өөрийгөө угааж занших хэрэгтэй.Гоё сайхан үнэртэй тос уусгасан юм уу сарнайн дэлбээ, тайвшруулах давстай онгоцонд хэвтэх. Энэ бол зүгээр нэг амралт бус харин биедээ тайвшрал бэлэглэж, өөрөө дүүрэн энерги хүлээн авах арга юм.


Top
   
PostPosted: Jan.26.13 8:18 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Өнөөдөр шинийн 15 сайхан билигт өдөр тохиож байна.
Йог бясалгалын буландаа бясалгалын томоохон бүх төрлийг танилцуулахын зэрэгцээ таньд хийхэд дөхөм бясалгалын хичээлийг оруулая.
Сонирхож буй хүмүүс уншиж сонирхоорой

Image


Top
   
PostPosted: Feb.10.13 3:20 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Гарч буй усан могой жилдээ өөрийгөө таних, агуу их хүчээ мэдрэхийн ерөөл талбия!


Top
   
PostPosted: Feb.10.13 3:32 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Уянга охин хурдан эдгэрэн илаарших болтугай! Би ч бас мөргөж байх болно. 2003-06- 06 гийн зөвлөгөөнүүд туслана гэдэгт найдаж байна.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 70 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited