#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.22.18 6:12 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 70 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Feb.18.13 11:13 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Jan.13.10 1:03 am
Posts: 184
Location: Planet Earth
sn bna uu asuult bnaa, Siddha Yoga, Ashtang Yoga & Hatha yoga edgeer yoga-g bnga hiivel yamar ur dund hurgedgiig helj ugch tuslaach


Top
   
PostPosted: Feb.20.13 2:16 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jun.20.12 6:27 am
Posts: 2692
Ali yog n zuger yum

_________________
She suits Harvey


Top
   
PostPosted: Feb.22.13 5:57 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
ChuluuntsetsegR wrote:
sn bna uu asuult bnaa, Siddha Yoga, Ashtang Yoga & Hatha yoga edgeer yoga-g bnga hiivel yamar ur dund hurgedgiig helj ugch tuslaach



Ямар ч Иогийн эцсийн үе шат бүгд адилхан
Эрүүл энхийг хүсэмжлэх, Сэтгэлээ цэвэрлэх, Бодол санаагаа удирдаж Бясалгал хийж сурдаг.
Гагцхүү хүнээс өөрөөс нь л шалтгаална. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд зарим Иог шүтээн багш Бас энэтхэгийн Кришна хэмээх охин тэнгэрийг шүтдэг. Авшиг авдаг заалгадаг. Тэгэхээр тэрийгээ бас шүтдэг гэсэн үг. Тиймд маш сайн судлаад өөрөө явсан дээр.
Миний хувьд яг Иогийг эрүүлжих , биеэ цэвэрлэх, сэдхэлээ төвлөрүүлэх, бясалгал хийх байдалаар л хичээллэдэг.
Бас би Буддын шашны номын багш 3 эрдэнэд аврал одуулсан болохоор бас асуудал байна.
Тийм болохоор энд тэндэхийн олон Иогийн төвүүдэд очих дургүй.
Учир нь 3 эрдэнэд аврал одуулсан хүмүүс

Гурван эрдэнэд итгэсэн бол хориглох зүйл :

-Бурханд итгэвэл ертөнцийн бусад тэнгэрт итгэж болохгүй (Махашивари, ертөнцийн сахиус, лус савдаг, тэнгэр) аврал эрж, мөргөж, тахиж болохгүй. Үүнд Кришна, Асур, Тэнгэрүүд

-Номд итгэвэл амьтанд хор хөнөөл хүргэхийг тэвчих (жижиг өт шавьжнаас эхлэн хүн алах, тэдгээрийн амь нас, биед хохирол учруулах, хорлох сэтгэл төрүүлж болохгүй)

- Хуврагад итгэвэл тэрсүүтний нөхөртэй үл найзлах (ном сургаалийг буруушаагч, буруу үзэл бодолт, үйлийн үрд үл итгэгч, түүнчлэн хулгайч, дээрэмчин, зальхай этгээдтэй нөхөрлөж болохгүй)




Ямар ч нөхцөлд цэвэр Иогийн дасгал,
Өөрийгөө эрүүлжүүлэх ,
Бясалгалд дадаж муу хорт зуршилаа багасгаж тайвширалыг олох

Тэрнээс мантра энэ тэр дуулаад кришна, энэтхэгийн охин тэнгэрүүдийн дуу дуулаад магтаад мөргөөд байдаг газрууд дэмий байхоо.
Өөрийн сонголт өөртөө зөв


Top
   
PostPosted: Feb.22.13 10:30 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Jan.13.10 1:03 am
Posts: 184
Location: Planet Earth
asuultuud mine hariult ugsun yvdald bayarlaa minii sonirhoj bui yoga bol tegej mantra unshij hen negeng shuteh albagui tm yoga bgaan maa, zgr l ynz buriin yoga hiihed ynzan buriin gemtel bertel avdgimu hamgiin gemmtel baga avdag esuul ayulguin yu yum boloo medeej deer durdsan ur dunguudiig davhar ugdug geel haij yvaa maani ene l de


Top
   
PostPosted: Apr.01.13 4:46 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.06 10:02 pm
Posts: 754
Location: шувуудын одох зүгт...
БЯСАЛГАЛААР ОЮУН СУДЛАХ ЁС

Дээрхийн гэгээн XIV Далай ламын АНУ-ын Боулдер хотын Наропа Дээд Сургууль, Денвер хотын Колорадогийн Их Сургууль дээр айлдсан сургааль
Бясалгал гэдэг нь оюун ухаанаа аливаа нэгэн бясалгагдахуун юмсад дадуулан ижилсүүлэхийг хэлнэ. Бидний сэтгэл мөрөн гол мэт нэг гольдролд орж чадаагүй зүг бүхэнд урсаж байдгаас онцгой их хүчгүй байдаг. Гэвч тэрхүү усыг нэгэн зүг урсгавал маш их хүч чадалтай болохын адил бидний сэтгэл ч түүн шиг болж болно.
Сэтгэлийг яаж төвлөрүүлж болох вэ?
Ямар ч зүйлийг бясалгахдаа нүдээрээ гадаад юмсыг шууд хараад бус түүний дүрс байдлыг сэтгэлдээ ургуулан бясалгах ёстой.
Хүсэл шуналд голчлон автсан бол гоо бусыг бяслагдахуун болгодог. “Гоо бус” гэсэн нь заавал нэг муу муухай хэлбэр дүрсийг зааж байгаа гэж ойлгож болохгүй. Бидний бие цогцос жинхэнэ мөн чанартаа цус, мах, яс зэрэг уг шалтгаануудаас бүтэж бүрдсэн байдаг. Гадаад төрхөндөө өнгө үзэсгэлэнтэй, гараар барихад зөөлөн сайхан сэтгэлд нийцтэй юм шиг үзэгддэг. Гэвч сайтар судлан шинжилвээс түүний чанар нь яс тэргүүтэн гоо бус зүйлүүд болохыг мэднэ. Энэ утгаараа “Гоо бусыг бясалгах” гэдэг нь өөрсдийнхөө бие цогцын мөн чанарыг шинжилнэ гэсэн үг юм.
Түүнчлэн их ууртай хүний бясалгагдахуун нь асрал хайр юм. Мунхаг давамгайлсан хүн бол “Арван хоёр шүтэн барилдлага” –ыг бясалгах хэрэгтэй. Их омог дээрэнгүй зантай болбоос үлэмж том юмыг бясалгах нь зүй. Яагаад гэвэл, олон зүйл орны ялгааг бясалгах үед өөр өөрсдийнхөө мэдэхгүй зүйл асар их байдгийг мэдэж авах бөгөөд улмаар омог, дээрэнгүй зан нь дарагдан багасах болно.
Юмсыг танин бариад түүнд өөрсдийнхөө сэтгэлийг хэрхэн агуулах вэ?
Эхлээд буяны садан нэгэн багшаас бясалгагдахуун зүйлсийнхээ тухай сонсож мэдэх хэрэгтэй. Дараа нь түүнийгээ дахин дахин тунгаан санаснаар зөв магадлалыг олж чадна. Жишээлбэл, бурхны лагшинг бясалгахдаа эхлээд түүний тайлбарыг ойлгон мэдэж авах, эсвэл лагшингийн зураг хөрөг зэргийг үзэж мэдэх хэрэгтэй. Түүний дараа сэтгэл оюундаа тодорхой ургуулахын тулд дадуулж сэтгэлдээ тогтоох нь зүй.
Үүний дараа өөрсдийнхөө хөмсөгний харалдаа урд ойролцоогоор 121 сентиметр өндөр хэмжээтэй бурхны лагшинг тодорхой бөгөөд гэрлийн мөн чанартайгаар заларч байна гэж бясалгах хэрэгтэй. Ингэснээр бясалгалын саадын нэг “живэх” –ийг хориглон хаахад тустай байдаг.
Түүгээр үл барам бурхны лагшинг бясалгагдахуунд барихдаа их хүнд байна гэж сана. Энэ нь бясалгалын “догшрох” саадыг хаахад тустай юм. Аливаа бясалгагдахуун зйлсийг хичнээн жижиг хэмжээнд барьж чадна түүний хэрээр сэтгэлийн алгасралыг багасгах, түүнийг барьж хураахад тустай болно.
Бясалгагдахуун зүйлсээ өмнө нь баттай нотлон буулгасны дараа түүний их, багын хэмжээг солилгүйгээр түүнийг амирлан ахуй бүтэх бясалгалын хувийн үесд бясалгагдахуун зүйлс өөрт баттай тохогдсон мэтээр санах ёстой.
Эхлээд бясалгах зүйлээ оюун санаандаа ургуулан бод. Түүний дараа тухайн зүйлээ ахин дахин дурдаж санах хэрэгтэй. Ингэснээр санамсарыг үүсгэх уг шалтгааныг бий болгож байгаа юм.
Өөрийн оюуныг бясалгагдахуун дээр байрлуулах үед хоёр зүйлийн ялгааг заавал бүрэлдүүлэх хэрэгтэй.
1.Зөвхөн бясалгагдахуун төдий бус тийн мэдлийн тодорхой хувь нь ч их байх ёстой.
2. Бясалгах зүйлсдээ нэгэн үзүүрт сэтгэлээр орших юм.
Тэдгээрийг үүсгэхэд бясалгалын харшлах шалтгаан болох “Живэлт”, “Догшролт” хоёр саад тотгор болдог бөгөөд “Живэлт” тийн мэдлийн тодорхой хувийн өсөлт хөгжилтийг хаадаг ба “Догшролт” нь бясалгалд орших баттай хувийг хаадаг.
“Живэлт” гэдэг нь баттай сэтгэл сулран идэвх буурч, урьдын хүч үгүй болох, сэтгэлийн эрч мохохыг хэлнэ. “Живэлт” –ийн уг шалтгаан нь залхуурал юм. Тэр нь толгойг малгайгаар бүтээсэн шиг хүндрэн уйсах мэт болно. Түүний ерөндөгт сэтгэлийг эрчлэн чангалах хэрэгтэй.
Оюун ухааныг чангатган сэргээхэд “Живэлт”-ийн уршиг багасах боловч“Догшролт” төрөх уршиг ихсэнэ. “Догшролт” гэдэг нь хүсэл шуналд зүглэсэн сэтгэлийн хөдлөлийг заадаг бөгөөд тэр хөдлөл нь ямар ч зүйлд хандаж болзошгүй. Ямар ч гэсэн “Догшролт” нь аливаа зүйлсэд шунал хүслээр хөтлөгдөн одохыг хэлнэ. “Догшролт” ба түүнтэй ижилхэн бусад сэтгэлийн хөдлөлийн ерөндөгт оюун ухааны алгасралыг тогтоож, эрчийг нь мохоох хэрэгтэй.
Бясалгагдахуун зүйлсийг “Дурдахуй” –гаар барих үед “Санамсар” –аар дахин дахин оюун ухаан “Живэлт”, “Догшролт”-ын эрхэнд орж байгаа эсэхийг шинжлэх хэрэгтэй. Хэрвээ “Санамсар”-аар “Живэлт” –ийн гэм уршиг байгааг мэдвэл оюун ухааны эрчийг чангалах хэрэгтэй бөгөөд “Догшролт” –ын уршиг байх аваас эрчийг бага зэрэг султгах хэрэгтэй. Сэтгэлийн чанга, сулыг бясалгалын дадлага туршлагаар тааруулж болно.

Бясалгалыг анхлан суралцах үедээ олон тоотой, богино хэмнэлтэй байвал сайн. Эхний үед элбэг дэлбэг, эд баялагтай, олон хүний шуугиан ихтэй хот суурин газар бясалгалыг гүн гүнзгий хийхэд бэрхтэй байдаг тул ямар ч байсан аглаг амгалан газар сонгох нь зүйтэй. Аглагийг шүтэлггүйгээр бэлгэ чанар төгссөн жинхэнэ “Амирлан ахуй”-г олох арга бараг байдаггүй.
Ийнхүү өөр өөрсдөө анхааран авч чадвал улмаар сэтгэл тууштай бат болж эцэстээ “Амирлан ахуй”-г олох болно. Нэгэн үзүүрт сэтгэлийг зорьсон зүйлдээ хандуулдаг “Агуулах бясалгал”-ын хүчээр “Машид судалсан сэтгэл” төрнө. Түүнд харгалзан “Машид судалсан биеийн амгалан”-г гаргадаг. “Машид судалсан биеийн амгалан”-аас “Машид судалсан сэтгэлийн амгалан” төрөн бий болно. Тэрхүү “Машид судалсан биеийн амгалан” нь баттай болох цагт “Амирлан ахуй”-г олдог юм. Бие, сэтгэлийн амгалантай байх ахуй үес нь дөрвөн самади, дүрс үгүйн тэгш оролдохуй дөрвөөс анхдугаар самадийн чухал бэлтгэлийн эхлэл болдог.
Түүний нэгэн адил “Машид судласан сэтгэлийн амгалан” төрвөл “Үлэмж үзэхүй”-г олох боловч тэр амгалан нь билиг ухаанаар судласны хүчээр төрөх бөгөөд “Агуулах бясалгал”-ын хүчээр төрөхгүй. “Үлэмж үзэхүй”-д “Ертөнцийн үлэмж үзэхүй”, “Ертөнцөөс давсан үлэмж үзэхүй” гэдэг хоёр зүйл байна. “Ертөнцийн үлэмж үзэхүй” нь доодод харгалзаад, дээдийг амирлахуйд үзэх үе юм. Харин “Ертөнцөөс давсан үлэмж үзэхүй” нь ерөнхийлөн авч үзвэл “Хутагтын дөрвөн үнэн”-ий байдалтай нарийвчлан их хөлгөний тогтсон тааллын дагуу авч үзвэл “Юмын би үгүй”-н байдалтай байдаг.

Орчуулсан Э.Эрдэнэбаатар

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Top
   
PostPosted: Apr.08.13 6:38 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.07.12 4:14 am
Posts: 11
otgolt wrote:
Уянга охин хурдан эдгэрэн илаарших болтугай! Би ч бас мөргөж байх болно. 2003-06- 06 гийн зөвлөгөөнүүд туслана гэдэгт найдаж байна.

bayrllaa :)


Top
   
PostPosted: Apr.08.13 6:41 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.07.12 4:14 am
Posts: 11
2003-06-06 wrote:
jm.uyanga wrote:
sain bnu ? bi ooro bie muutai hiimiin taria hiilgedg yuma tgd er ni suliin ued ih hurdn buhimddg bolood bbnaa ! tgd yag taria buyu emchilgege hiilgej bh yavtsd ami temtseed bj yadd negl sonn bdg bolloo tgd yamr negn taivshruulah nolootoi zuil herglmeer sngddg bolood bnaaa tgd odoo bol cofe coca iher uuj bga 1 sav huitn cola (huv huiten) esul hedn ayga haluun otgn cofe uujiij taivshrh yumaa ene ni nadd ih zoviurtai bn oorigo taivshruulh dasl iog zaaj ogooch :( ug ni bi mongold bhda bio energyger hicheelldg bsn van avsn bga odo nom etre orihood irsn bolhor yaha mdku bn tus blooch :(



Сайн байна уу Хөөрхөн охин минь Хүсэлт илгээж бичсэнийг нь одоо уншиж байна.Уучилна уу
Чамд зориулж амьсгалын бас бие сэдхэл төвшитгөж тайвшруулах бясалгалын бяцхан арга зааж өгье хүлээж байгаарай Биеэ хурдан тэнхрүүлээд эрүүл болоорой :l2:

sain bainuu hariu bichsen tanid bayrllaa tanii hariug odool unshj bn nileen udlaaa uuchlaarai :)


Top
   
PostPosted: Apr.14.13 3:08 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Apr.14.13 2:45 am
Posts: 2
Мацаг тайлах талаар зөвлөгөө өгнө үү. Зарим мацаг барих заавар дээр хэд хоног мацаг барьсан төдий хоногийн хугацаанд бага багаар мацагаа тайлах хэрэгтэй гэсэн байх юм. Би усан мацаг 3-9 хоног, хуурай мацаг 2 юм уу 3 хоногоор барьдаг дээрхээр тайлбал маш олон хоног болохоор байна. Би мацаг тайлахдаа жимс идээд дараа нь хэсэг хугацааны дараа хоол иддэг. Ямар байдлаар мацагаа тайлвал үр дүнтэй сайн байдаг бол.


Top
   
PostPosted: Apr.14.13 3:48 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Apr.14.13 2:45 am
Posts: 2
:wahaha: Би бадамлянхуа суудлаар сууж сурах гээд нилээд хичээсний дүнд ямарч байсан бүтэн байрлалаар нь суудаг болоод байгаа юм л даа. Гэтэл аль ч хөлөө дээр тавина тэр талын өвдөг бага зэрэг өндөр өргөгдөөд байх юм бас энэ байрлалтай 30 минутаас их хугацаагаар сууж чадахгүй юм шиг байна лээ. Олон цаг бясалгал хийхэд өөрийн болгосон хэвшимэл болтол нь хийж сурах шаардлагатай юм шиг санагдаад. Миний ажигласнаар хоёр янзаар бүтэн лянхуа сууж байна гэж ойлгосон нэг дэхь нь өсгийгөө гэдэс рүүгээ шахсан байдалтай, хоёр дахь нь өвдөгний ард шахуу эхний нэг хөлөө тавиад нөгөө хөлөө зөрүүлж тавьсан байдалтай харагдсан хийж үзэхэд энэ байрлалд илүү хүнд санагдсан. Гэдсэнд шахсан байрлалаар олон цаг суух боломжгүй юм шиг байна лээ өвдөгний үе чилж өвдөх юм байна лээ. Уг нь хоёр дахь байрлалд өвдөгний үе чилэх нь бага байгаа юм гэхдээ өвдөгөө хажуу тал руу сунгах сунгалт хийх юм шиг санагдаад байгаа юм. Уг нь Миний нэг ойлгосон зүйл нь өвдөгний ясний бүтэцтэй холбоотойгоор сунгалтыг хийхэд хянуур бага хүчээр хийх хэрэгтэй юм уу гэж бодсон. Завилж суугаа аятай өөрт маш төвөггүй болтол нь сурахын тулд хийх шаардлагатай сунгалтын дасгал, болон хөлнийхөө үеийг халаах дасгалуудыг хэлж өгч туслана уу


Top
   
PostPosted: Apr.26.13 7:07 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сайн байн уу
Эхний ээлжинд хэлж байснаар 1 сард 2 удаа л мацаг хийхэд Биеийн хорыг гадагшлуулах хандлага их.
Мацаг тайлахын тухай Орой 24 цагаас маргаашын 24 цаг хүртэл хийлээ гэж үзэхэд
2 литр буцалсан усанд нимбэгийг шахаж хийн халбага давс хийх хэрэгтэй.
Ойр ойрхон шууд уувал зохимжтой. За Тэгээд л 30 минутын орчимоос гэдэс гүйлгэж гадагшилж эхэлнэ дээ. Эхний үеэд 2 литр усыг шууд уухад хэцүү Лимонтой давстай ус уухад огиж бөөлжих гээд байдаг. Хүмүүс үүнээс болж ойр ойрхон уухаас зүрхшээж бага багаар уугаад байдаг. Мацгаа тайлая гэвэл эхний ээлжинд дадаж ууж сурах хэрэгтэй.
Биед хуримтлагдсан бүхий л хоол ундны ялзмаг элдэв зүйлс гадагшлах үед 2 ширхэг банана ид. Банана идсэний дараагаар бага зэрэг тараг уух хэрэгтэй. Үүдээс хойш Байцаатай юм уу Шанцайтай шөл уувал зохистой. Махыг дараагийн өдрөөс хэрэглэх нь зөв.
Шарсан хуурсан хүндэвтэр хоолноос татгалзаарай.
Иогоор анхлан суралцаж эхэлж буй хүмүүс эсвэл хичээллэдэггүй хүмүүс ч тэр хуурай мацагийг 1 сард 2 удаа хийхдээ Нойтон хуурай мацагыг холиж хийхгүй байхыг зөвлөе. Бие султай цус багадалттай хүмүүст толгой эргэж дотор муухайрах ухаан алдах ч нөхцөл үүсэх сөрөг нөлөө үзүүлэх хандлага их. Хэрэв биеийн эсэргүүцэл сайтай гэж үзвэл нотон мацаг хийх үед 2-2,5 литр ус ихийг хэрэглэж тараг, жимсээр нойтон мацгийг үргэлжлүүлэн хийж болноо.
Ус тараг нь хүний биед хуримтлагдсан зүйлсийг гадагшуулах бөгөөд тогтмол хэрэглэсэнээр нүүр царай өнгөлөг болж сэргэдэг. Байцаатай шөл нь калори тун бага учраас жингийн илүүдэл асуудалыг зохицуулж гэдэс сайхан цэвэрлэдэг.
[/quote]


Top
   
PostPosted: Apr.26.13 7:23 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
aaaariunaa wrote:
:wahaha: Би бадамлянхуа суудлаар сууж сурах гээд нилээд хичээсний дүнд ямарч байсан бүтэн байрлалаар нь суудаг болоод байгаа юм л даа. Гэтэл аль ч хөлөө дээр тавина тэр талын өвдөг бага зэрэг өндөр өргөгдөөд байх юм бас энэ байрлалтай 30 минутаас их хугацаагаар сууж чадахгүй юм шиг байна лээ. Олон цаг бясалгал хийхэд өөрийн болгосон хэвшимэл болтол нь хийж сурах шаардлагатай юм шиг санагдаад. Миний ажигласнаар хоёр янзаар бүтэн лянхуа сууж байна гэж ойлгосон нэг дэхь нь өсгийгөө гэдэс рүүгээ шахсан байдалтай, хоёр дахь нь өвдөгний ард шахуу эхний нэг хөлөө тавиад нөгөө хөлөө зөрүүлж тавьсан байдалтай харагдсан хийж үзэхэд энэ байрлалд илүү хүнд санагдсан. Гэдсэнд шахсан байрлалаар олон цаг суух боломжгүй юм шиг байна лээ өвдөгний үе чилж өвдөх юм байна лээ. Уг нь хоёр дахь байрлалд өвдөгний үе чилэх нь бага байгаа юм гэхдээ өвдөгөө хажуу тал руу сунгах сунгалт хийх юм шиг санагдаад байгаа юм. Уг нь Миний нэг ойлгосон зүйл нь өвдөгний ясний бүтэцтэй холбоотойгоор сунгалтыг хийхэд хянуур бага хүчээр хийх хэрэгтэй юм уу гэж бодсон. Завилж суугаа аятай өөрт маш төвөггүй болтол нь сурахын тулд хийх шаардлагатай сунгалтын дасгал, болон хөлнийхөө үеийг халаах дасгалуудыг хэлж өгч туслана уу



Urd huudasand biye halaaltiin asana oruulsan
Hervee bolomjtoi bol yogiig bagshaar ehleed zaalgah ni zuitei hervee bolomjgui bol urd huudsuudadad oruulsan 12 asana-g 7vhonogt 3-4 udruur hiihed gemgui anh surj bgaa humuus ihevchlen 7 honogiin 2 udriig songodog Bas hool hunsee anhaarch dasgal hiihdee matsag barih gedes dotroo shan tseverlej chadaj bval biye hungurch dasgal iluu ur duntei uyan bolno. Orchin bas chuhal gedgiig bodoltsoh ni zuv dasgaliig matra ay sonsoj nam gum orchind hiivel ur dun undur


Top
   
PostPosted: May.16.13 9:23 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2470
Location: Musée du Louvre
hamgiin ehnii huudsandaa bgaa dasgaluudiin zurag garahaa bolitsom shig bna.Bas asuult bna yoga hj bhadaa hajugaar uur turliin dasgaluuud hiivel yah bol? mun yogatai hamt sungaltiin dasgaluuud (zarim yoga-n posetoi tustei) hiiivel uzuuleh nuluun yamar bdag bol? er in yoga hj bga hun hajuugaar in uur dasgal hiivel surug nuluu bh u?

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Oct.05.13 3:06 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй л дээ.
Гэхдээ анханаас хийж эхлэж буй бол гол Ассана байгаа түүгээр эхэлээд хэвшээд ирэхээр өөрөө аяндаа бие организм-д өөрчлөлт орж элдэв дасгал хийх сонирхолгүй болно.
Иогийн багш л их үүрэгтэй л дээ. Өөрт таарсан эвтэйхэн дасгалыг хийх нь зүгээр Йог хийхийн өмнө байрлал дуу чимээг анхаарч өөрөө төвлөрч чадах бясалгалаар эхлэх нь зүйтэй.
Йогийн дасгалын хөмгийн гол мөн чанар нь биеээ эрүүлжүүлж уян хатан болгох мөн сэдхэлээ төвшитгөж сурах явдал юм. Оюун санаа хэдий тайван амгалан байна төдий хэрээр хүн аз жаргалтай эрүүл цовоо өөртөө итгэлтэй болж чаддаг. Бясалгалал бясалгал энэ чухал өөрийгөө тайван амар амгалан байлгаж дасгалаа зөв үр дүнтэй хийхэд тжслах сайн багшийг ол
Өндөр үнэтэй олон хүмүүс бөөгнөрсөн дасгаын заал тэнхим бага агаар муу гэх мэтийн газараар явсанаас гэртээ өөрөө хийсэн нь бараг дээр. Ер нь Йогийн дасгал хийх үед нам гүм чимээгүй цөөн тооны хүмүсиэй газар л тохиромжтой


Top
   
PostPosted: Oct.05.13 3:16 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Саяхан нэг танил маань над дээр уйлаад ирдэг юм байна.
Аура төв дээр очоод гэрлэн бүрхүүлээ чикрагаа үзүүлсэн чинь бүх юм нь уруудаж доройтсон байна гэнэ. Би хэлсэн өөрийнхөө Аура чикрагаа Йогийн дасгал хийж бөглөрсөн хэсгээ цэвэрлэж болно тэрнээс гаднаас үнэтэй мөнгө төгрөг төлж элдэв домонд хууртах хэрэггүй гээд хэлчихлээ
Гэхдээ бас Аура бас учиртай 7 чикра маань бөглөрөх гэмтэх гажихад
Ажил төрөл Амьдрал эрүүл мэнд Амраг хайрт за тэгээд сэтгэл сана хүртэл гутраад янз бүрийн сөрөг нөлөө гарна л даа. Би ер нь биенийхээ 7 чикраг зөв түвшинд нь оруулж өөрөө өөрийнхөө чикраг эмчилж байх тун хэрэгтэй Йогийн дасгалууд их үр дүнтэйгээр биеийн Чикраг эмчилж өгдөг.
Зарим хүмүүс Йогийн дасгал хийх боломжгүй бол Биеээ хэрхэн цэвэрлэхийг дараагийн дугаарт оруулнаа :wd:


Top
   
PostPosted: Apr.18.14 5:57 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 2:58 pm
Posts: 167



shormos tattah owchin olowoo. oird endees dandaa shortostoi huuhnuudiin yaria garch irdeg bolj.

_________________
Muhar uzeliig emchilne.


Top
   
PostPosted: May.01.14 3:40 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Mar.15.14 5:25 pm
Posts: 535
margaash orj irj unshnaa ystoi goy um bna! :)


Top
   
PostPosted: May.01.14 6:54 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 14871
Location: Düsseldorf, Germany
Mark

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Jan.30.15 11:53 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Az ном уншигчид Цөвүүн цагт ач тус ихтэй зарим тарни, бясалгал, залбиралууд гэх тэргүүтэй номууд бий


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 70 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited