Quote:
sn bna uu asuult bnaa, Siddha Yoga, Ashtang Yoga & Hatha yoga edgeer yoga-g bnga hiivel yamar ur dund hurgedgiig helj ugch tuslaach
Ямар ч Иогийн эцсийн үе шат бүгд адилхан
Эрүүл энхийг хүсэмжлэх, Сэтгэлээ цэвэрлэх, Бодол санаагаа удирдаж Бясалгал хийж сурдаг.
Гагцхүү хүнээс өөрөөс нь л шалтгаална. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд зарим Иог шүтээн багш Бас энэтхэгийн Кришна хэмээх охин тэнгэрийг шүтдэг. Авшиг авдаг заалгадаг. Тэгэхээр тэрийгээ бас шүтдэг гэсэн үг. Тиймд маш сайн судлаад өөрөө явсан дээр.
Миний хувьд яг Иогийг эрүүлжих , биеэ цэвэрлэх, сэдхэлээ төвлөрүүлэх, бясалгал хийх байдалаар л хичээллэдэг.
Бас би Буддын шашны номын багш 3 эрдэнэд аврал одуулсан болохоор бас асуудал байна.
Тийм болохоор энд тэндэхийн олон Иогийн төвүүдэд очих дургүй.
Учир нь 3 эрдэнэд аврал одуулсан хүмүүс
Гурван эрдэнэд итгэсэн бол хориглох зүйл :
-Бурханд итгэвэл ертөнцийн бусад тэнгэрт итгэж болохгүй (Махашивари, ертөнцийн сахиус, лус савдаг, тэнгэр) аврал эрж, мөргөж, тахиж болохгүй. Үүнд Кришна, Асур, Тэнгэрүүд
-Номд итгэвэл амьтанд хор хөнөөл хүргэхийг тэвчих (жижиг өт шавьжнаас эхлэн хүн алах, тэдгээрийн амь нас, биед хохирол учруулах, хорлох сэтгэл төрүүлж болохгүй)
- Хуврагад итгэвэл тэрсүүтний нөхөртэй үл найзлах (ном сургаалийг буруушаагч, буруу үзэл бодолт, үйлийн үрд үл итгэгч, түүнчлэн хулгайч, дээрэмчин, зальхай этгээдтэй нөхөрлөж болохгүй)
Ямар ч нөхцөлд цэвэр Иогийн дасгал,
Өөрийгөө эрүүлжүүлэх ,
Бясалгалд дадаж муу хорт зуршилаа багасгаж тайвширалыг олох
Тэрнээс мантра энэ тэр дуулаад кришна, энэтхэгийн охин тэнгэрүүдийн дуу дуулаад магтаад мөргөөд байдаг газрууд дэмий байхоо.
Өөрийн сонголт өөртөө зөв