#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.18.18 9:02 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 11 posts ] 
Author Message
PostPosted: Sep.08.11 6:54 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
Дорж Шүгдэн мөн далай лам 2 ийн хооронд ямар асуудал байгаа юм бэ. ер нь Дорж Шүгдэн гэж яг юу юм бэ мэдэх хүн байна уу?


Last edited by Сараан on Dec.09.11 12:41 am, edited 2 times in total.
+тэмдэгт


Top
   
PostPosted: Sep.09.11 1:23 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Шүгдэнгийн зургийг ингэж хаа хамаагүй газар тавиж болохгүй
Хэн нэгэн хаа дуртай газар тавиж наагаад байх Сахиус шүтээн биш. Догшин хүчтэй сахиус.
Бас дээр нь хэлэлцүүлэг хэрүүлийн сэдэв болж магад Түүний оронд бусдад хэрэгтэй мэдээлэл хэлэлцүүлэг оруулсан дээр дээ.


Top
   
PostPosted: Sep.10.11 9:12 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Jan.31.08 4:37 am
Posts: 102
bi bas tegej bodoj bn


Top
   
PostPosted: Sep.11.11 9:26 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
aan za bi zuragiig ni ustagchihlaa. er ni yu bolsiin boloo l gej bi sain medehgui tavichihlaa uuchlana biz.


Top
   
PostPosted: Sep.11.11 10:11 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
minii oilogsonoor zemer, Nechung , shugden gesen 3 tom sahius baigaagaas zemer, Nechung 2 iig zovshoorood shugden sahiusiig zovshoordoggui yum shig baina. yagaad gedegiig ni l medeh gesen yum shuuu. ene esvel bas neg horiotoi sedev uu?


Top
   
PostPosted: Sep.13.11 2:11 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
za za bi er ni endees bi oor gazaraas uchir nachiriig ni oilogchihloo ene sedeviig hayaa doo


Top
   
PostPosted: Mar.23.13 9:26 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Mar.06.13 5:52 pm
Posts: 12
НОМЫН САХИУС ХАМГААЛАГЧ ДОРЖ ШҮГДЭНГИЙН ТУХАЙ (ЗҮРХЭН ЭРДЭНЭ номноос оруулав)

Номын сахиус хамгаалагч бол, оюун билгийн ололт бүтээлд хүрэхээс нь номын үйл бүтээгчдийг саатуулан барих гадаад дотоод саад тотгоруудыг зайлуулж бүтээл дадлагад зайлшгүй шаардагдах нөхцлүүдийг зохион байгуулж өгөх үндсэн үүрэг бүхий Будда буюу Бодхисаттвагийн хувилгаан юм. Төвдөд сүм хийд бүр өөрийн гэх Номын сахиустай байсан ч, энэ уламжлал нь Төвдөөс эхлээгүй, эртний Энэтхэгийн их хөлгөнийхөн ч саад тотгоруудыг арилгаж, оюун билгийг эгээрлээ гүйцэлдүүлэхдээ мөн л Номын сахиус хамгаалагчдад түшиглэдэг байжээ.
Буддизмд ээлтэй найрсаг байдаг, ном бүтээлийн хүмүүст туслахыг хичээдэг хорвоогийн тодорхой бурхад бий ч, тэд бол Номын жинхэнэ хамгаалагч сахиус биш юм. Иймэрхүү хорвоогийн бурхад нь шавь нарын гадаад эд баялгийг нэмэгдүүлэх чадвартай бөгөөд, хорвоогийн үйл хэрэгт амжилт олоход тусалдаг ч, номын мөр хөөгсдийн ухаан сэтгэлд Дхарма бүрэлдэн хөгжих явцыг хамгаалах мэргэн ухаан буюу хүчээр мөхөс байдаг юм. Агуу их нигүүлсэл, бодь сэтгэл, хоосон чанарыг онох билгэ билгүүний мэргэн ухаан гэх мэтийг мэдрэх нь дотоод Дхарма бөгөөд хамгаалах шаардлагатай хамгийн чухал зүйл мөн, бусад нөхцлүүд нь хёоёрдогч ач холбогдолтой юм.
Хорвоогийн бурхадын санаа сэдэл нь сайхан хэдий ч, тэдэнд мэргэн ухаан билгэ билгүүн дутагддаг, иймээс тэдний үзүүлдэг гадаад тусламж заримдаа Дхармын бүтээл хэрэгжүүлэхэд үнэн хэрэгтээ саад болдог. Өөрсдөө Ном дхармаг хэрэгжүүлэгүй бол, номын сахиус хамгаалагч байж яаж чадах билээ. Жинхэнэ Номын сахиус хамгаалагчид бүгдээр Будда Бодхисаттва нарын хувилгаан дүрүүд байх ёстой нь тэгэхлээр ойлгомжтой. Эдгээр сахиусууд Буддадхармаг болоод түүнийг баримтлагчдыг хамгаалах агуу их хүчин чадал төгөлдөр, гэхдээ тэдэнд итгэх итгэл үнэмшил сүсэг бишрэлийнхээ хэрээр л тэднээс бид тусламж ивээл соёрхлыг нь хүртэнэ.Тэдний бүрэн ивээл хамгаалалтыг хүртэхийн тулд бид тэдэнд тасралтгүй, гуйвалтгүй үнэнчээр итгэх хэрэгтэй.
Будда нар Махагал, Каларупа, Калиндэви, Дорж Шүгдэн гэх мэт олон янзын хэлбэрээр илэрч байсан.
Богд Зонховагийн үеэс анхдугаар Банчин лам, Лувсан Чойжи Жалцан хүртэл Богд Зонховагийн залгамжийн гол Номын сахиус нь Каларупа байсан юм. Хожим нь гэхдээ олон дээд лам нарын зөн билэгт энэ уламжлалын Номын гол сахиус хамгаалагч нь Дорж Шүгдэн болсон хэмээн мэдрэгдсэн ажээ.
Янз бүрийн сахиус хамгаалагчдын нигүүлсэл, мэргэн билгэ ухаан, хүчин чадалд ялгал үгүй боловч, амьтдын үйлийн үрийн улмаас Номын тодорхой нэг хамгаалагч сахиус аливаа тодорхой нэг цаг хугацаанд Дхармын мөр хөөгсдөд туслах илүү их бололцоотой байдаг юм. Энэ яагаад ийм байдгийн учрыг Будда Шакьямунийн жишээг бодож эргэцүүлбээс ойлгож болно. Энэ хорвоогийн хүмүүс, амьтад урьд нь Будда Шакьямунийн Оройн дээд хувилгааны лагшинг үзэж, түүнээс шууд сургаалийг нь хүртэх үйлийн барилдлагатай байжээ. Эдгээр өдрүүдэд гэтэл бидэнд ийм үйлийн барилдлага байхгүй тул, Будда бидэнд, бидний Оюун билгийн хөтөч жолоодогчийн дүрээр үзэгдэж, оюун билгийн зам мөрөөр хөтлөн сургаалиа хайрлаж байна. Ийнхүү Буддагийн тусламжийн хэлбэр бидний үйлийн хувиралтуудад зохицон янз бүрээр өөрчлөгдөж байвч, охь мөн чанар нь нэг л хэвээрээ үлджээ.
Номын хамаг олон сахиус хамгаалагчдын дотор дөрвөн нүүрт Махакала, Каларупа, ялангуяа Дорж Шүгдэн нь бүгдээрээ Манзушрийн хувилгаанууд тул нэг л ижил мөн чанартай билээ. Гэхдээ энэ цагийн хүмүүс Номын бусад сахиус хамгаалагчдаас Дорж Шүгдэнтэй илүү ойр үйлийн барилдлагатай. Ийм үндэслэлээр Сакья уламжлалын маш дээд түвшний Багш Морчин Доржчан Гунгаа Лхүндэв шавь нартаа айлдахдаа ”Одоо Дорж Шүгдэнд найдаж түших цаг иржээ” хэмээсэн байна. Тэрээр энэ үгийг олонтоо давтаж Дорж Шүгдэнг шүтэж сүсэглэхэд шавь нараа хөхүүлж байжээ. Бид ч мөн түүний зөвлөөгөөг анхаарч, зүрхэндээ ойр хүлээн авбал зохино. Тэрээр одоо бол өөр бусад сахиус хамгаалагчдад түших цаг гэж хэлээгүй, харин одоо бол Дорж Шүгдэнд түших тулах цаг хэмээн тодорхой хэлжээ. Сакья уламжлалын олон өндөр дээд лам нар олон тооны Сакья сүм хийдүүд үнэн сүсгээр Дорж Шүгдэнг шүтэж түшиглэдэг.
Сүүлийн жилүүдэд Дорж Шүгдэнгийн бүтээлийг дэлгэрүүлэхэд хамгийн их хариуцлага үүрсэн хүн бол даруухан шавь нараас эхлүүлээд өндөр дээд лам нарыг хүртэл олон олон Гэлугпаг баримтлагсдын язгуур үндэсний Багш бүрлээч Трижан Доржчан байсан. Тэрээр бүх шавь нараа Дорж Шүгдэнг шүтэхийг хөхүүлэн дэмжиж, Дорж Шүгдэнгийн ванг олонтоо хүртээсэн билээ. Нас нилээд өндөр болсон хойноо ч, Дорж Шүгдэнгийн бүтээл доройтохоос сэргийлэхийн тулд Ялан дийлэгчдийн далайг баясгах аялгуу хэмээх дэлгэрэнгүй бүтээл бичсэн юм. Энэ бол Тагпо Галсан Хадруб Ринпочегийн Дорж Шүгдэнд зориулсан Цаглашгүй галбууд хэмээх магтаалын тайлбар юм.


Last edited by aebt on Mar.23.13 9:31 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.23.13 9:30 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Mar.06.13 5:52 pm
Posts: 12
Дорж Шүгдэнгийн таван залгамжийн сахиусуудаас гол сахиус нь Дүлзэн Дорж Шүгдэн байдаг юм. Тэр бол Лувсан Туваан Доржчан ламтны ухамсрын бүрэлдхүүн хэсгийн илрэл мөн. Вайрочона Шүгдэн нь Лувсан Туваан Доржчан ламтны хэлбэрийн бүрэлдхүүний илэрхийлэл, Радна Шүгдэн нь мэдрэмжийн бүрэлдхүүний илрэхийлэл, Рама Шүгдэн нь ялган салгах чадварын бүрэлдхүүн хэсгийн илэрхийлэл, Карма Шүгдэн нь нийлмэл хүчин зүйлүүдийн бүрэлдхүүний илэрхийлэл мөн.
Дорж Шүгдэнгийн төлөв байдлын олон садханууд нь Дорж Шүгдэн бол Гуру, Ядам, Хамгаалагчийн төлөөлөл болохыг цохон тэмдэглэж байна. Энд Гуру нь онцгойлон Зонхова ламд хамаарна. Иймээс бид Дорж Шүгдэнгийн садханаг дадуулахдаа Богд Зонховагийн Гуру йогийг шууд бусаар бүтэээж, түүнчлэн Ямантака, Каларупагийн йогийг ч бүтээж байдаг юм. Атиша хэлэхдээ, “Төвдүүд та бүгд хэдэн зуун сахиус бурхдад шүтээд ядахдаа нэг ч шид бүтээл авахгүй юм, харин Энэтхэгийн Бурханы шашинтангууд бид ганцхан Сахиусыг шүтээд, зуун зуун бурхдын шид бүтээлийг хэрэгжүүлж, алдислалыг нь хүртэж байна” хэмээжээ. Бид Атишагийн хэлснийг үргэлж санаж, олон сахиусыг өнгөцхөн шүтсэнээс ганцхан Сахиусыг чин үнэнээсээ шүтэж, түүнийгээ бүх сахиус бурхдын нэгдэл хэмээн ойлгож бүтээх нь хавьгүй илүү утга учиртай билээ.

Зарим хүмүүс Дорж Шүгдэнг хорвоогийн хүний хэлбэрээр илэрсэн Манзушрийн хувилгаан гэж үздэг нь буруу юм. Дорж Шүгдэнгийн хэлбэр хүртэл Судар ба тарнийн замын шатуудыг төгс гүйцээж туулан эцэст нь хүрсэн төлвийг илрүүлдэг бөгөөд тийм эрдэм чадлуудыг хорвоогийн амьтны хэлбэр, биеэр эзэмшдэггүй билээ.
Дорж Шүгдэн нь ёс суртхууны ариун сахил гэдэг гэгээрэлд хүрэхийг хүсэгчдэд амин чухал зүйл болохыг харуулахын тулд төгс сахил санваар хүртсэн хуврагийн дүрээр илэрдэг байна. Зүүн мутартаа тэр, Судар ба Тарний уудам мөрийн бүх зэргүүдийн амин сүнс болох агуу их нигүүлсэл ба аяндаа үүсэх их амгаланг / дээд цэнгэлийг /билгэдсэн зүрх атгажээ. Түүний дугуй шар малгай нь Нагаржунагийн үзлийг илэрхийлж, баруун мутар дах мэргэн ухааны илд нь Нагаржунагийн үзэл баримтлалын хурц ирээр мунхрал ба сансрыг үндэс ёзоороор нь цавчин таслахыг бидэнд сургаж байна. Энэ бол Судар ба Тарнийн гүн гүнзгий зам мөрийн бүх зэргүүдийн амин сүнс нь билээ.
Дорж Шүгдэн нь Буддагийн дөрвөн аймшиггүй чанарын билгэ тэмдэг болсон цасны цагаан арслангаар уналгаа хийсэн, зүүн мутрын шуун дээрээ эрдэнийн зүйлээр бөөлжих хулгана суулгасан нь түүнд итгэсэн хүмүүсийг эд баялгаар адислах хүч чадлыг нь билгэджээ. Түүний духан дээрх нэг мэлмий нь өнгөрсөн одоо ирээдүй гурван цагийн үзэгдлүүдийг бүгдийг шууд нэгэн зэрэг тольдох, хамгийг нэвт мэдэх мэргэн билгэ билгүүнийг нь билгэдэж байна. Түүний догшин дүр төрх нь мэргэн ухаанаар адислах замаар амьд амьтдын жинхэнэ бодит дайсан болох мунхралыг утсгаж байдгийг нь заах ба, тэрчлэн тэрээр ариун Дхармаг хэрэгжүүлэгчдийн саад тотгоруудыг устгаж байдаг юм.
Дорж Шүгдэнгийн мандлын гучин хоёр сахиус бурхад нэг бүр нь өөр өөрийн тусгай өвөрмөц үүрэгтэй байдаг бөгөөд, үүний талаар Сакья уламжлалын агуу их лам нарын нэг болох Сачен Кунлогийн бичсэн залбиралд тайлбарласан буй. Тэрээр залбиралдаа, мандлын гол сахиус бурхан Дүлзэн Дорж Шүгдэнгийн үүрэг бол үнэнч сүсэгтэн хуврагуудыг, агуу их мэргэн ухаан билгэ билгүүнээр адислах замаар тэднийг оюун билгийн зам мөрөөр удирдан хөтлөх явдал, Вайрочона: Шүгдэнгийн үүрэг нь бидний сөрөг муу үйлийн үр, тотгорыг амирлуулж туслах явдал, Радна: Шүгдэнгийн үүрэг бол бидний сайн хувь аз заяа, амь насыг уртасгаж, буяны бүтээлийг арвижуулах, Рама: Шүгдэнгийн үүрэг бол сэтгэлээ хяналттай, тайван амирлангуй болгоход бусдад туслахын тулд өөрсдийн сэтгэлээ хянаж удирдаж сурахад туслах, Карма: Шүгдэнгийн үүрэг бол үнэнч шавь нарыг хорлож хөнөөл тарихыг хичээгч дөрвөн дайсан шулмас мара албин ад донгуудыг гэтлэн дийлэх явдал хэмээн тайлбарлажээ.
Агуу их есөн Богд Дар эх нь Дорж Шүгдэнгийн үнэнч шүтэн сүсэглэгсдэд Тантрын бүтээлд нь тусалдаг бол, Төгс сахил санваар хүртсэн найман их хувраг нь Сударын бүтээлд нь тусалдаг байна. Арван догшин сахиус нь тэдний өдөр тутмын янз бүрийн ажил үйлст нь тусалдаг байна.
Оюун билгэ доройтсон энэ цагт Дхармын мөрийг хөөгсөд олон тооны саад тотгортой тулгарч байдаг ч Дорж Шүгдэнд гуйвалтгүй сүсэглэж түшиглэх аваас тэрээр үр хүүхдээ хайрлан тэтгэгч эцэг хүний адил биднийг асрах болно.
Ерөнхийдөө Буддын сургаалийг мөрдөгсөд Будда Шакьямунид гуйвшгүй итгэх бишрэх сэтгэлийг үүсгэх хэрэгтэй, учир нь ийм итгэлгүй бол тэдний Дхармын дадлага хүчээр барагтайхан, үр дүн барагтайхан байх болно. Ялангуяа Гэлэгпа урсгалынхан Богд Зонховад бат итгэл сүсгийг байнга үүсгэх хэрэгтэй, үгүй бол түүний сургаалийн давтагдашгүй өвөрмөц чанаруудыг мэдэрч хэзээ ч чадахгүй юм.
Итгэл сүсэг бол Дхармын хамаг туршлагын чухам үндэс ёзоор нь мөн. Гэлэгпагийн урсгалынхан Дорж Шүгдэнд чин сэтгэлээсээ шүтэх юм бол Богд Зонховад хөдөлшгүй бат итгэл сүсэг үүсгэхэд ямар ч хүндрэл үүсэхгүй. Тэдний үзэл онол, бясалгал, үйл хэрэг аяндаа ариун болж, Богд Зонховагийн сургаалийн нийтлэг бус тусгай чанаруудыг хөнгөн хялбар ухаарах болно. Ийнхүү тэд Судар ба Тарнийн хоёр зам мөрийн зэргүүдийг туулах чадвартай болно.


Top
   
PostPosted: Mar.23.13 9:34 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Mar.06.13 5:52 pm
Posts: 12
Хум
Ядам бурханыг тов тодорхой үзнэм
Миний өмнөх хар улаан галын хуйлрах төвд
Лянхуа ба наран дээр тотгор ба чөтгөрүүдийг уландаа дэвссэн
Сүрдэм, хүчирхэг сэрэмжтэй арслан байна.
Номын хамгаалагчдын оройн дээд зүрхэн эрдэнэ
Агуу хаан Дорж Шүгдэн түүнийг хөлөглөжээ.
Хуврагийн номт дээл асааж
Тэргүүндээ дугуй шар малгай өмсөж
Мутартаа илд ба нигүүлслийн зүрх атгажээ.
Өөрийн шавь сүсэгтнүүддээ баясангуй мишээж
Чөтгөр тотгорыг нохмруулахын тулд догшин дүрээр тэр үзэгдэнэ.
Нөхөд сэлтийн их чуулганаар хүрээлүүлэн
Хачи Марпо тэргүүтэнг дагуулжээ.
Зүрхнээс минь гэрэл цацран
Байгалийн орнууд болоод залрах бүх орнуудаас нь
БИлгэ билгүүний бурхадыг зуурт урин зална.
Тангаргийн биетнүүдэд тэд салшгүй нэг болж уусна.


Top
   
PostPosted: Jan.30.15 12:00 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
mobile.twitter.com/shugdenmongolia


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 11 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited