#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.24.18 9:50 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 41 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Mar.06.11 1:06 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Sep.05.09 10:45 pm
Posts: 159
Location: Та бидний зүрх сэтгэл нэг зүг цохилно.
Мунхаг би энд тэндээс тийм лам тийм ууланд тийм номыг тэдэн жил
бясалгаад дараа нь өөр номыг бясалгаж төгс эзэмшив гэх мэтийн юм
сонсож байлаа. Миний асуулт гэвэл Буддийн шашинд гэгээрэлд хүрэх
зам мөр нь яг юу вэ? Тийм нэг системчилсэн ойлгомжтой "маршрут"
байна уу? Эхлээд тийм номыг, дараа нь тийм номыг эзэмшинэ ч гэдэг юм уу.
Жишээ нь шинжлэх ухаанд эмч больёо гэвэл эхлээд бүрэн дунд боловсролоо
эзэмшинэ, дараа нь их сургуульд орж тодорхой хэдэн хичээлүүдийг
холбоо хамаарлаар нь тодорхой дэс дараатайгаар үзэж судласны үндсэн дээр
эмч болдог. Нэг хичээл нөгөө хичээлийнхээ өмнөтгөл байдаг тул дэс
дараалал нь маш чухал байдаг. Үүнийг ерөнхийд нь боловсролын систем
гэдэг. Үүнтэй адилхан Бурхан буюу ялж төгс нөгчсөн Будда болгох
"боловсролын систем" нь юу вэ?


Top
   
PostPosted: Mar.06.11 11:55 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Oct.26.08 9:04 pm
Posts: 1096
"teaching budda" (Монголоор "бурхан багшийн сургааль") гэх мэтийн номнуудын тоймыг нь ч болохнээ уншиж байсан уу? ;-D

_________________
http://by-man.blogspot.com/


Top
   
PostPosted: Mar.08.11 6:44 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Sep.05.09 10:45 pm
Posts: 159
Location: Та бидний зүрх сэтгэл нэг зүг цохилно.
Man++ wrote:
"teaching budda" (Монголоор "бурхан багшийн сургааль") гэх мэтийн номнуудын тоймыг нь ч болохнээ уншиж байсан уу? ;-D


Наадахыг чинь уншиж байсан. Дунд сургуулийн сурагч нарт хүртэл ойлгомжтой болгох гээд
хэт энгийнчилсэн санагдсан. Хэдий чинээ энгийн байна төдий тойм байна шүү дээ.
Богд Зонховын Бодь Мөрийн Зэрэгийн эхлэн гэгээрэгчийг бас харсан. Aргагүй beginner.
Би зүгээр л Гэгээрэлд хүрэхэд ямар үе шатуудыг давж хүрдэгийг нарийн, бүрнээр нь
мэдэх гэсэн юм OOP-чоон.


Top
   
PostPosted: Mar.08.11 7:21 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 8:23 pm
Posts: 878
Location: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..
Хүн бүрийн гэгээрэлд хүрэх арга нь өөр байж болно.. Өөрийн замаа л олох хэрэгтэй .. Заавал будда болох гээд хэрэггүй..

_________________
Did u smile 2day?


Top
   
PostPosted: Mar.08.11 8:14 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Sep.05.09 10:45 pm
Posts: 159
Location: Та бидний зүрх сэтгэл нэг зүг цохилно.
k1ra wrote:
Хүн бүрийн гэгээрэлд хүрэх арга нь өөр байж болно.. Өөрийн замаа л олох хэрэгтэй .. Заавал будда болох гээд хэрэггүй..


Гэхдээ гэгээрэлд хүрэхэд нэг тийм ерөнхий арга зам баймаар юмдаа.
Тэг цэгээс эхлэлээ гэхэд хаанаас яаж эхлээд ямар шат дарааллаар
явах вэ. Харин хүн бүр өөр өөр түвшин дээр байдаг болохоор
жаахан өөр өөр замналаар явдаг байж болох юм. Энэрэхүй сэтгэлтэй
нэг нь тэвчээрийг хөгжүүлэх шаардлагатай байхад өөр нэг нь
билиг ухааныг хөгжүүлэх гэх мэт.
Будда болох гэгээрэлд хүрэх хоёр ер нь ямар ялгаатай юм болоо?


Top
   
PostPosted: Mar.08.11 8:17 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Sep.05.09 10:45 pm
Posts: 159
Location: Та бидний зүрх сэтгэл нэг зүг цохилно.
Ер нь Буддын шашны сургуулийн лам нар ямар хичээлийн төлөвлөгөөтэй
байдаг юм болоо? Тэд нар чинь уг нь Будда болохыг горилогсод биздээ.


Top
   
PostPosted: Mar.08.11 8:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.05.05 1:09 am
Posts: 5469
Location: Greater Mongolia :)
Хамгийн товчхон сургааль

Санаа зөв бол заяа зөв.

Зөв сайхан бодолтой байхад ажил чэн бүтнэ.

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Top
   
PostPosted: Mar.08.11 8:20 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Oct.26.08 9:04 pm
Posts: 1096
Random wrote:
Man++ wrote:
"teaching budda" (Монголоор "бурхан багшийн сургааль") гэх мэтийн номнуудын тоймыг нь ч болохнээ уншиж байсан уу? ;-D


Наадахыг чинь уншиж байсан. Дунд сургуулийн сурагч нарт хүртэл ойлгомжтой болгох гээд
хэт энгийнчилсэн санагдсан. Хэдий чинээ энгийн байна төдий тойм байна шүү дээ.
Богд Зонховын Бодь Мөрийн Зэрэгийн эхлэн гэгээрэгчийг бас харсан. Aргагүй beginner.
Би зүгээр л Гэгээрэлд хүрэхэд ямар үе шатуудыг давж хүрдэгийг нарийн, бүрнээр нь
мэдэх гэсэн
юм OOP-чоон.

өө тэгвэл би мэдэхгүй.
PS: аргагүй beginner гэнэ шүү :wahaha:

_________________
http://by-man.blogspot.com/


Top
   
PostPosted: Mar.08.11 8:25 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Oct.26.08 9:04 pm
Posts: 1096
Random wrote:
Ер нь Буддын шашны сургуулийн лам нар ямар хичээлийн төлөвлөгөөтэй
байдаг юм болоо? Тэд нар чинь уг нь Будда болохыг горилогсод биздээ.

тэд чинь шашны боловсрол горилогсод.
гэгээрэл бол боловсрол лав биш байх. чи хө хөгшөөн, зөв юм хүсээд байгаа боловч шал буруу асуулт тавиад байх шиг байх юм? тэр баахан балай системээр яах гээд байгаа юм? "зүгээр л харанхуй ш_а_а_гаачдээ.". зүгээр л яв айн. зүгээр л энэр, зүгээр л улам илүү энэрэнгүй байх гэж л хичээ. за би энэ эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ харьцуулбал ч мундаг энэрдэг хүн шүү гэж өөрийгөө бүү онгироо. над шиг энэрдэг хүн байна уу, алив миний энэрлийг хэмжээд баталгаажуулаадах гэж бодох гэсний хэрэггүй :haha:

_________________
http://by-man.blogspot.com/


Top
   
PostPosted: Mar.08.11 8:29 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 8:23 pm
Posts: 878
Location: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..
Миний болдоор ямар ч ялгаа байхгүй.. Будда дээр үед бид нар шиг л өөрийн замыг сонгоод гэгээрсэн хүн л байсан .. Жирийн хүн .. Одоо бидний мэдэх шарын шашин нь буддагийн өөрийн үүсгэсэн шашин биш гээд байгаа шүү дээ .. Түүний шавь нар өөрсдийн мэдээлэл тарни нтр нэмж зохиогоод үүсгэсэн зүйл.. Будда гэдэг үг нь Хүн үгүй гэсэн утгатай гэсэн.. Будда болмоор байвал өөрийгөө үгүй хий хэхэ..

_________________
Did u smile 2day?


Top
   
PostPosted: Mar.08.11 8:38 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Энэ одоо хүн жирэмсэн болгоод хаяцан хүн энтэр гэгээрэл яриад байдаг сонин л байна шүү


Top
   
PostPosted: Mar.08.11 8:53 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Nov.23.10 10:37 am
Posts: 1035
Location: SunBeauty - гийн өрөөнд...
Өөрийгөө төгс таних...

_________________
SunBeauty


Top
   
PostPosted: Mar.08.11 10:30 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Sep.05.09 10:45 pm
Posts: 159
Location: Та бидний зүрх сэтгэл нэг зүг цохилно.
Man++ wrote:
өө тэгвэл би мэдэхгүй.
PS: аргагүй beginner гэнэ шүү :wahaha:


Програмчаан хоёулаа нэг л ойлголцохгүй байх шиг. Бодь Мөрийн Зэрэг чинь
Эхлэн гэгээрэгч, дунд гэгээрэгч, төгс гэгээрэгчдэд гэсэн гурван хувилбар байдаг
санагдана. Тэрхүү эхлэн гэгээрэгч дээрх нь энгийн бичигдсэн байдаг.
Энгийн гээд муулсан юм байхгүй. Зүгээр л хэтэрхий тодорхойгүй тойм төдий л
гэж хэлээд байна. Харин "Аргагүй" гэж биччихсэндээ уучлал хүсье.
Man++ wrote:
тэд чинь шашны боловсрол горилогсод.
гэгээрэл бол боловсрол лав биш байх. чи хө хөгшөөн, зөв юм хүсээд байгаа боловч шал буруу асуулт тавиад байх шиг байх юм? тэр баахан балай системээр яах гээд байгаа юм? "зүгээр л харанхуй ш_а_а_гаачдээ.". зүгээр л яв айн. зүгээр л энэр, зүгээр л улам илүү энэрэнгүй байх гэж л хичээ. за би энэ эргэн тойронд байгаа хүмүүстэйгээ харьцуулбал ч мундаг энэрдэг хүн шүү гэж өөрийгөө бүү онгироо. над шиг энэрдэг хүн байна уу, алив миний энэрлийг хэмжээд баталгаажуулаадах гэж бодох гэсний хэрэггүй :haha:

Чиний бичсэнээс үзвэл чинийхээр бол гагцхүү энэрэхүй сэтгэлийг хөгжүүлээд л
байхад гэгээрнэ гэж ойлгогдоод байна. Гэтэл ном судар дээр бол ганц энэрэхүй
сэтгэлээр гэгээрч чадахгүй бөгөөд олон сайн чанаруудыг хөгжүүлсний үндсэн дээр
гэгээрнэ гэсэн байдаг юм билээ. Мөн энэрэхүй сэтгэлийг хөгжүүлсэн бол яагаад
ч "над шиг энэрдэг хүн байна уу" гэх мэтийн бардамнах сэтгэл гарахгүй нь лав биз.
Ингэхэд чи өөрөө буддист мөн үү. Би уг нь буддистуудаас л асуугаад байгаа
юм шдээ. Ер нь энд буддистууд байна уу?


Top
   
PostPosted: Mar.08.11 11:49 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Oct.26.08 9:04 pm
Posts: 1096
гэгээрлийн талаарх ойлголтыг чинь сонирхож болох уу?

_________________
http://by-man.blogspot.com/


Top
   
PostPosted: Mar.09.11 8:51 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Яаая, ямар аймаар ерөнхий зүйл асуугаа вэ? Энийг чинь хариулах гэж их олон юм ярих хэрэгтэй болно доо... Хэрэв их цаг үрэхгүйгээр тайлбарлуулья гэвэл хүрч ирээд нэг хөлөгт тоглоом тоглож болох юм. Цагийн дотор л ойлгомжтой болгоно доо. Уул нь гишүүдийн нээсэн сэдвүүдээр энэ талын хариултууд байгаа шиг санагдах юм...
Гэгээрлийг эхлээд нирваан-с салгаж ойлгох хэрэгтэй байхаа. Буддизм-д томъёлохдоо гэгээрэлд хүрэхийн тулд 3 тоолшгүй галавын хугацаа хэрэгтэй гэдэг. Нирваанд бол хичээвэл нэг насандаа хүрч болно гэдэг (Тоолшгүй гэдэг нь өөрөө тооны хэмжүүр юм. Ертөнц үүсэхэд 20 галав, амьдрал үүсэн оршиход 20 галав, сөнөн үгүйрэх хүртэл 20 галав, дахиад бас юунд нь ч билээ 20 галав болдог гэдэг. Энэ 80 галав нийлээд нэг бүтэн галав. Тоолшгүй гэдэг нь 1-н ард 60 тэгтэй бөгөөд 3000000000000000000000000000000000000000000000000000000000000 бүтэн галавын хугацаанд гэгээрэлд хүрнэ гэдэг). Энэ хэмжүүр нь аргачлал, урсгал зэргээс хамаарч ондоо байдаг. Шарвагад хүний 7 төрөл, тэнгэрийн 7 төрөлд гэгээрнэ гэж үздэг. Брадигабуд 100 галавт гэгээрч болно гэдэг. Тоолшгүй 3 галавын эхний галавт Шарвагын Чуулганы мөр, Үзэхүйн мөр зэргийг дуусгахад эхний галав дуусна гэдэг. Тоолшгүй 2 галавт Бодьсадвын нэгдүгээр газараас долдугаар газарыг туулна гэдэг. Гуравдугаар тоолшгүй галавт үлдсэн гурван газарыг буюу аравдугаар газарбг туулж барна гэдэг. Бодьсадын нэгдүгээр газар л гэхэд энгийн хүний санаанд багташгүй чадваруудтай. Харин шамдал, хичээл зүтгэлийг улам л их гаргах тусам 3 хэмжээлшгүй галавын хугацаа багасч болно. Цаг хугацааны хувьд ерөнхийдөө ийм байдаг.
Гэгээрэх арга нь юу вэ гэвэл бясалгал юм. Хамгийн эхэнд Амарлан оршихуйн бясалгал (Төвд – Жи-нас,Самгард - Шамата), дараа нь Магад сэтгэхийн бясалгал (Төвд – Лхаг-тон, Самгард - Випашяана), үүний дараагаар Шинайгаас эхлээд Самамади, Дияан дараа нь Билиг ухааны зэрэг дээдийн бясалгалууд үргэлжилнэ. Шаматаг олж, эрдэм чадалыг нь эзэмшчихсэнийгээ өөрийгөө гэгээрэлд хүрлээ гэж андуурах явдал гардаг. Гэвч Шамата бол гэгээрэлд хүрэх олон бэлтгэл шатуудад бэлтгэх бэлтгэл шат гэж хэлж болох юм. Үлгэрлэвэл энэ нь гэгээрэлд тэмүүлж, гэрлүүгээ яарч буй хүн замын цэцэг хөөж явсаар төөрөхтэй адил. Бясалгал тус бүр ямар учир шалтгаан, ач холбогдолтойг бусад сэдвүүдээс олоод уншиж болно. Агнистын гэгээ цувралын 7 дах нь Бодичаръяаватарагийн тайлбар болон гарсан байна лээ. Бясалгалын тухай зөв ойлголттой болхын тулд тэрний наймдугаар бүлгийг унших хэрэгтэй. Харин тэнд тус бүрийн бясалгалуудын онцлог, аргачлал, зориуллага, учир шалтгаан зэрэг байхгүй зөвхөн бясалгал гэж юу, ямар байх ёстой, юуны учраас чухам юуг бясалгах хэрэгтэй зэрэг мэдээллүүд байгаа. Харин бага хөлгөний шашин болон их хөлгөний шашин, сударын аймагтан, тарнийн ёсныхон зэрэгт бясалгалын бэлтгэл, аргачлал, шаардлага, туулах арга зам зэрэг нь өөр өөр байдаг.
Харин эдгээр зүйлсийг хэрэгжүүлэхийн өмнөх гэгээрэлд хүрэх бэлтгэл буюу анхлан гэгээрэгчийн сэтгэл болоод бэлтгэлүүд гэх лут зүйл байгаа. Эдгээрийн талаар Бодь мөрийн зэрэг, Бодь мөрийн зул, Агни иога, Тогмар ложон зэрэг номууд дээр тал бүрээс нь нилээд ойлгомжтой бичсэн байдаг.
Өөрийн тань Буддизмын талаарх ойлголтыг хир вэ гэдэгийг мэдэхгүйгээс гадна миний мэдэх зүйл хязгаартайгаар барахгүй багийн учир үүнээс өөр зүйлийг нэмж хэлж чадамгүй байна. Гэхдээ өөр асууж сонирхох зүйл байвал өөрийн чадхаар хариулья, манай бусад гишүүд ч хэлж өгөх байх. Гэснээс доор гэгээрэлтэй холбоотой сэдэв байсан, тэрийг анзааралгүй шинийг нээчихэв үү? Сэдвийг чинь тийш нь нэгтэгчихвэл болох уу?

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Mar.09.11 8:56 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
^^
Энийг сэдэв нээсний дараахан бичсэн юм аа, батлах гэж байгаад олон юмны хажуугаар анзааралгүй хадгалчихаж.

Өөрөө яг юуг нь, аль талаас нь, ямар хариулт сонирхоод асуугаад байгаагаа тодорхой хэлж болох уу?

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Mar.14.11 3:11 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Sep.05.09 10:45 pm
Posts: 159
Location: Та бидний зүрх сэтгэл нэг зүг цохилно.
За яг хүссэн хариултыг минь ерөнхийд нь хариулсанд баярлалаа.
Миний асуугаад байгаа зүйл бол дээр хэлсэн, "Гэгээрэл" гээчид
хүрдэг замыг шат дараатайгаар нь нарийн тодорхой, системтэй
бичсэн зүйл байна уу гэж? Та нар мэднэ шдээ шинжлэх ухаан
ямар байдаг билээ, шинжлэх ухааны танин мэдэх арга хэрэгслүүд
гээд л маш тодорхой эмх цэгцтэй. Ер нь эхлээд "Гэгээрэл" гэж
юу юм бэ? Нирваанаас ялгаатай юм уу?


Top
   
PostPosted: Mar.14.11 3:13 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Sep.05.09 10:45 pm
Posts: 159
Location: Та бидний зүрх сэтгэл нэг зүг цохилно.
Өөр нэг байсан сэдэвтэй нийлүүлж болноо. Гэхдээ тэр нь тантрын ёс тал
руугаа санагдсан.


Top
   
PostPosted: Apr.03.11 4:59 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Random wrote:
Ер нь эхлээд "Гэгээрэл" гэж
юу юм бэ? Нирваанаас ялгаатай юм уу?



Нирваан гэдэг нь үзэхүйн мөрийг дуусгаж хоосонг оносон бодьгалыг хэлдэг. Үүнийг орон оронд архад, арш зэрэг олон янзаар нэрлэдэг, манайд ихэвчлэн хутагт хувилгаан гэдгээр нь ойлгох нь бий.
Үндсэндээ нүгэл болон нисваанисыг хорисон гэсэн үг л дээ. Уур хилэн, мунхаг, шунал тачаал болоод нисванис зэрэг нь түлшээ барж дууссан гал мэт дахин үүдэн бий болохгүй болж байгаа юм. Тиймээс орчлонд хүлэгдэх хүлээсгүй болсоноор дахин там, бирд, адгуус, асур, тэнгэр, хүн зэрэг трөлийн авахын эрхийг тасалж байгаа юм.
Єєрєєр хэлбэл сэтгэлийн муу бvхнийг даран чадад, єєрийн урьдын амьдралдаа хураасан нvгэл бvхнээ ариусган, vйлийн vрээс шалтгаалан орчлонд тєрєл авах ёсноос ангижирч ашдын амгаланд хvрэх явдлыг тонилохуй буюу нирван гэнэ. Нирван нь Бурхан болохоос ангид зvйл юм. Хэдийгээр муу бvхнээсээ салж, нvгэл хилэнцээ ариусгасан боловч тvvнд бодь сэтгэл эс тєрвєл тэр Бурхан болохгvй. Бурхан болохын гол шалтгаан бол бодь сэтгэл билээ.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Apr.03.11 8:28 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 8:23 pm
Posts: 878
Location: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..
Нисванис гэж яг юуг хэлээд байгаан

_________________
Did u smile 2day?


Top
   
PostPosted: Apr.05.11 6:00 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Нисваанис - мунхаг, хүсэл, уур хилэн, атаа, омог зэргийг нэрлэж болно. Ерөнхийдөө муу сэтгэл болон буруу үйлдэлд хүргэж байгаа хорт сэтгэлийг л нисваанис гээд байгаам. Хүн ч бай, амьтан ч бай аливаа бодгаль нь нисваанисын сэтгэлээс болж орчлонд хүлэгдэж, элдвийн зовлонг амсдаг гэдэг учир нисваанисын сэтгэлийг хорино гэдэг нь нирваанд хүрэхийн үндэс болно. (Мэдээж хоосонг онохоос эхлээд өшөө хэд хэдэн зүйл хэрэгтэй) Нисваанисын (хорлох муу) сэтгэл төрөхгүйгээр хийсэн үйл болон үйлдэлүүд хүнд хор болох нь бага. Сансарын хүрдний зурагийн голд байдаг тахиа, гахай, могой 3-ын тайлбарыг уншвал их ойлгомжтой байгаа. Энэтхэгийн шашин шүтлэгүүд, иога зэргээс гадна бага хөлгөн тэр байтугай наландарын хийд хүртэл бие, хэл, сэтгэлийн гэмийг тэвчихэд онцгой анхаардаг. Муу сэтгэл байхгүй болвол муу үг хэлж, муу зүйл хийхгүй болно гэж үздэг. Тэхээр нисваанисын сэтгэлийг хорих нь тун чухал юм.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Apr.06.11 11:16 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Sep.05.09 10:45 pm
Posts: 159
Location: Та бидний зүрх сэтгэл нэг зүг цохилно.
Shougy. Чи рок хөгжим сонсдог юм уу энэ чинь нисванис төрөлдөө орох юм бишүү


Top
   
PostPosted: Apr.10.11 4:27 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Shougy. Их сайхан хариулт өгсөн шиг байна. Яг тодорхой цаг хугацааг хүсээд асуугаад байна да. яг тийм хугацаанд чи гэгээрч нирваан дүрийг олно гэдэг өөрөөс шалтгаалах зүйл. ЖШ нь: Анх хүүхдэд бичиг үсэг заахад зарим нь хурдан зарим нь удаан сурч байдаг шиг бидний урьд төрөлдөө хэр ойр байсан мөн одоо бид ямар байгаа бас сэтгэл, ухаан 2 маань хэр байх зэргээс маш олон зүйл байна да. Сэтгэл, ухаан 2 зэрэг хөгжиж байх ёстой байх. Их энрэнгүй сэтгэлтэй ухаан муу бол болохгүй бусдыг яаж энэрч хайрлах вэ? гэдгээ мэдэхгүй гэсэн үг. Ухаан хурц байгаа бодь сэтгэлгүй бол хэрэггүй бусдыг хайрлаж хүндлэхгүй шүү дээ. Энэ 2 байж гэмээ нь тэр гэгээрэл гэх нирвээн гэх зүйлд хүрнэ. хүрнэ гэхээр А-аас Б цэгт тулах гэж бас ойлгож болохгүй. Ер нь багшаас сонсох, санах, бясалгах 3. дээр нь өөрийн хичээл хэрэгтэй. Бодь мөрийн зэрэг гэдэг ном тэрэнд бүх утга буй.


Top
   
PostPosted: Apr.14.11 2:22 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Random wrote:
Shougy. Чи рок хөгжим сонсдог юм уу энэ чинь нисванис төрөлдөө орох юм бишүү


Миний рок сонсдог ч гэж дээ, нохойн баас :mrgreen: Гэхдээ метал сонсдог гэхийн дэргэд ч рок сонсож болох юм аа хэхэ Ер нь одоогийн Гандангийн лам нар, шашны дээдийн багш нар дунд ч рок сонсдог хүмүүс байж л байдаг. Гэхдээ Нямсамбуу багш нараас эхлээд мэдээж зөөлөн юмнууд л сонсоно л доо, тэрнээс нээх аймаар метал этр бол биш. Анх шашны дээд байгуулагдах үед (70 оны үед) ч гэсэн урт үстэй чоппер багш байсан л гэдэг юм. Ер нь зөөлөн бол хүн бүр л сонсдог шд :lol:

Яахав, метал болоод ирвэл сэтгэлээ барьж тогтооход жоохон хэцүү л дээ. Гэхдээ архи, тамхинаас эхлээд утаа униарыг ч хувиргаж өргөл өргөж болдог байхад рок, металыг хүртэл бясалгал болгож болох юм даа. Сонсох дургүй байлаа ч шалгуур болгож болно шүү дээ. Нээх рок мок гээд гадуурхаад, хүнээс өөрөөр хараад байхын хэрэг юу байхав :mrgreen:

Сэтгэл тогтоогүй, бясалгал дадуулал нээх хийгээд байдаггүй, аргачлалаа олоогүй хүнд бол рок, метал сонсох нь нисваанис төрүүлэх байх л даа. Гэхдээ миний хувьд болоод л байдаг юм. Би ч тэгээд Гэлэгва нар дунд ороод яваад, суралцаад, нөхөрлөөд яваад байдаг л болхоос Нимава талын хүн дээ. Нимава гэдэг ч ер нь гадаад явдал мөр, ёс зүй зэрэгт биш дотоод сэтгэлдээ л анхаардаг гэсэн үг юм даа. (Үнэнийг хэлхэд метал сонсход би ч өөрөө сэтгэлээ нээх бариад байж чаддаггүй л юм :imhappy: ) Нимавын ёсонд архи, тамхи хэрэглэх, эхнэр авах, амьтан алж мах идэх мэтийн ертөнцийн үйлэнд ач холбогдол өгөхгүй шахуу юм даа. Ийм байдаг гэнэ лээ гээд ингээд яв гэсэн үг биш шүү. Гулбилзсан утгат ном гэж сүрхий юм бий. Тэрийг сайн судалж ойлгож, хэрэгжүүлхэд архи уух ч хоосон, уухгүй байх ч хоосон, үхэх амьдрах ч ач холбогдолгүй гээд юм бүхэн л хүний ертөнцийн ойлгоцоос холдоод ирдэг юм өө.

Энэ нь Нимава ийм сайхан чөлөөтэй гэсэн үг биш. Хүн хүний зорилго, хүсэлээс хамаараад гэгээрэх, орчлонгоос гэтлэх арга зам өөр өөр байдаг шиг тэдэнд зориулсан арга замын ялгаатай урсгалууд байдаг. Нимавагаас илүү амьдралд ойр үнэн үгүй, Сажавагаас илүү нууцын ном үгүй, Гэлэгвагаас илүү ёс суртахуун үгүй зэргээр тус тусын онцлогийг тодотгосон байдаг. Анх ганцхан Нимава байсаныг шинэчилж Гэлэгва, Гармава, Сажава зэрэг урсгалууд үүссэн. Тус бүрийн давуу тал, онцлогуудыг бусад сэдвүүдээс уншиж болно.

Нэгтгээд хэлхэд Нимавын ёсны дагуу энэ амьдралд байгаа бүхнийг байгаа чигээр нь хүлээж авдаг болоороо л хүсэл сонирхолын дагуу дуртай хөгжимөө сонсож, дуртай зүйлээ үзэж, хүссэн юмаа хийж яваа хүн дээ. :wink:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Apr.14.11 2:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.05.05 1:09 am
Posts: 5469
Location: Greater Mongolia :)
Random wrote:
Shougy. Чи рок хөгжим сонсдог юм уу энэ чинь нисванис төрөлдөө орох юм бишүү

Рок хөгжим бясалгал гэгээрэлтэй огт хамаагүй эрс тэрс
Рок метал хөгжимд автвал чи гэгээрэлд хүрж чадахгүй
Энэ хөгжим бол жижиг сажиг асуудал

_________________
Азтай л гэвэл азтай л гэнэ шт


Top
   
PostPosted: Apr.14.11 2:29 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Гэлэгва талын хүмүүс ихэвчлэн ингэж хэлдэг.
Христосынхон ч гэсэн ингэж л үздэг. (Протестант л хүлээн зөвшөөрдөг санагдаж байна.)
Ер нь хүн болгон л ингэж үздэг дээ. Нимавад гишгэх газар үгүй. :|
Чөлөө учрал олсон хүний бие байсан ч үйлийн түйтгэр байж л байдаг, гэгээрэлд замнагч хэдий ч энэ ертөнцөд байгаа нь үнэн. Үхэвч ч үл арилах үйл, мөхөвч үл тонилох орчлон. :|

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 41 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited