#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.20.18 2:15 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 2 posts ] 
Author Message
PostPosted: Dec.11.10 8:56 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Dec.09.10 5:11 pm
Posts: 8
Бурхан багшийн 12 зохионгуй (томоохон үйл явдал)

Бидний бурхан багш хэмээн хүндэлдэг Будда Шагжамуни нь анх дээд бодь сэтгэлийг үүсгэн, түүнээс тоолшгүй 3 галавт билгийн чуулган, буяны чуулганыг хураан, эцэст нь төгс гэгээрэв. Тэрээр номлолоо 3 шатлалтайгаар айлдан, амьтдад тасралтгүй туслан зохиов. Бурхан багшийн нэг насных нь амьдралд олон үйл явдал болсон ч томоохон үйл явдлуудыг нь хураавал 12 болно. Эдгээр нь:

1. Гандан тэнгэрийн орноос замбуу тивд заларсан зохиол

2. Эхийн хэвлийд оршсон зохиол

3. Лагшин мэндэлсэн зохиол

4. Урлагийн төрөлд мэргэшсэн зохиол

5. Хатан, нөхдөө баясган цэнгүүлсэн зохиол

6. Гэрээ орхин тойн болсон зохиол

7. Хатуужлыг эдэлсэн зохиол

8. Бодь модонд заларсан зохиол

9. Шулмасыг номхотгосон зохиол

10. Илт гэгээрлийг олсон зохиол

11. Номлолоо айлдсан зохиол

12. Нирваан дүрийг үзүүлсэн зохиол юм.

1.Гандан нэрт тэнгэрийн орноос замбуу тивд заларсан зохиол нь:

Бурхан багш Гандан тэнгэрийн оронд Дуггарбу нэрт тэнгэрийн хүү, дээдсийн төрөл аван Ганданд тэнгэрийн олон нөхөддөө ном айлдан амьдардаг байв. Замбуу тивийн нисванис, зовлонгоор энэлсэн амьтдад ном айлдан номоор сэтгэлийг нь номхотгох цаг болоход урьдны ерөөлийн хүчээр уянгат хөгжмийн дуунууд өөрсдөө эгшиглэв. Тэрээр нөхдүүддээ “Би гэгээрэхийн төлөө явна” хэмээн айлдсанд, тэнгэрийн нөхдүүд сонссон даруйд ихээр шаналан гашуудаж, Бодьсадвын 2 хөлнөөс зүүгдэн дээд төрөлт таныг байхгүй бол Гандангийн энэ орон маань үзэсгэлэнгүй болно. Багшид шүтвэл тохирох өөр хэн байна? хэмээн айлтгаад: Та нар бүү зовогтун! Бодьсадва Майдар та нарт дээдийн номыг заах болно хэмээн Бурхан багш айлдаад өөрийн малгай, титмээ Майдарын тэргүүнд өмсүүлэн дээд төрөлхтөн та миний оронд Гандангийн оронд ном заан, түүний дараа замбуу тивд илт төгсгөсөн бурханы хутаг, гэгээрлийг олох болно хэмээн бошго үзүүлэв. Майдарыг Ганданд ном заах бурханы орлогчоор тавин өөрөө замбуу тивд егүүтгэн зохиов.

2. Хэвлийд оршсон зохиол нь:

1 сарын шинийн 15-нд тэнгэрийн орноос буун цагаан зааны дүрээр эх Жүтүлма-ын хэвлийд олон сайхан өлзийт буяны тэмдэгтэй оршив.

3. Мэндэлсэн зохиол нь:

Эхийн хэвлийд 10 сар оршин 4 сарын шинийн 15-нд Лүмбини цэцэрлэгт эхийнхээ баруун хавирга суганы завсраас эхдээ зовиургүйгээр хувцастайгаа төрөв. Төрсөн даруйд зүг бүрт долоо долоо алхан “Энэ ертөнцөд дээд нь би” хэмээн айлдав. Алхам бүрээс лянхуа цэцэг урган гарсан гэх мэт гайхамшигт олон үзэгдэл гарсанд Шүддона хаан энэ хүү амьтны бүх тусыг аяндаа бүтээх болно хэмээн алдрыг Донгүндүвба (бүх тусыг бүтээгч) гэж хайрлав.

4. Урлагийн оронд мэргэжсэн зохиол нь:

Ханхүү өсч том болон бичиг үсэгт суралцан мэргэшээд, нум харвах, усанд сэлэлт, үсрэлт гэх мэт 64 урлагийг эзэмшив. Урлагийн төрөлд хэнтэй ч харьцуулашгүй чадварлаг болов.

5. Хатан, нөхдөө цэнгүүлсэн зохиол нь:

Ертөнцийн явдалд тохируулахын тулд Сацума, Дагзинма, Ридагжэйма тэргүүтэн 60 мянган хатантай 29 нас хүртлээ ордонд амьдран хаан төрлийн үйлийг зохиов.

6. Гэрээ орхин тойн болсон зохиол нь:

29 сүүдэртэйдээ нэгэн өдөр цэцэрлэгийг үзэхээр явахдаа Сэржа хотын 4 талд өтөлсөн, өвдсөн, үхсэн, ариун явдалт хүнийг харан орчлонгийн үйл нь шимгүй юм байна гэж бодон хаан эцэгтээ тойн болгохыг айлтгасанд эс зөвшөөрөв.

Цэргүүд тойрон хамгаалсан ч тэр шөнөдөө хатан Дагзинма-гын хэвлийд агь Рахулаг адислан, цавьдар морио хөлөглөн машид ариун суварганд очин, үсээ өөрөө авч тэнгэрийн өргөсөн улбар шар хувцсыг өмсөн тойн болон зохиов.

7. Хатуужил эдэлсэн зохиол нь:

Түүнээс Бодьсадва гэргийтэн байхаа больж гэрээ орхин тойн болсон тэр цаг үед Энэтхэгт ихэд дэлгэрсэн хоол ундыг тэвчих гэх мэт биеийн хатуужлыг эдлэн орчлонгоос ангижрах хүсэл нь биелсэн ч зовлонгоос ангижран нирвааныг олж чадахгүйг болгоон Нираанзана голын эрэгт 6 жил идээ ундааг таслан хатуужлыг эдлэв.

8. Бодь модонд заларсан зохиол нь:

Түүнээс Бодьсадва Бодигаяад залрах үедээ зарж буй өвснөөс авч дэвсгэр болгон дэвсээд бодь модыг 7 удаа тойрон гороолов. Арслант суудал дээр өвсний үзүүрүүдийг дотогш харуулан дэвсэн дээр нь суугаад “Энэ дэвсгэр дээр миний бие хатсан ч хатаг, арьс мах маань ялзарсан ч ялзраг, олоход бэрх гэгээрлийг олтлоо энэ дэвсгэрээс биеэ хөдөлгөхгүй” гэж өөртөө тангараг тавив.

9. Шулмасыг номхотгосон зохиол нь:

Түүнээс нүгэлт шулмасууд 32 янзын муу зүүдээр тэвчээр алдагдуулмаар айлган цочооно. 4 аймгийн шулмасууд бодоход л клап хаагдмаар тийм аймаар дүрд хувиран зуу, мянгаараа нийлэн айлгасан ч харвасан мэс нь гүн бясалгалаас сэтгэлийг нь хөдөлгөж чадаагүй учир харвасан мэс нь цэцэгс болон хувирч газар шороо, бодь модыг улам ч чимэн үзэмж нэмэв. Бодьсадва шулмасын аймгуудыг асрах сэтгэлийн самадиар номхотгон зохиов.

10. Илт гэгээрсэн зохиол нь:

35 сүүдэртэйдээ 4 сарын шинийн 15-ны үүрээр харьцуулашгүй, үнэхээр төгсгөсөн гэгээрлийг олов.

11. Номлолоо айлдсан зохиол нь:

Бодьсадва 35 настайдаа гэгээрэн 80 насыг хүртлээ номлолоо 3 шатлалтайгаар их бага хөлгөний номлолыг голлон айлдаж тэнгэр, хүн мэтийн тооноосоо хэтэрсэн олон амьтныг боловсруулан зовлонгоос нь ангижруулав.

12.Нирваан дүрийг үзүүлсэн зохиол нь:

Ерөнхийдөө бурхан нь 4 шулмасыг дарсан учир түүнд үхэл гэж байхгүй ч үргэлж мөнхийн юм шиг боддог амьтдын тэр үзлийг арилгаж, буянд шамдуулахын тулд юм. 81 насандаа 4 сарын шинийн 15-нд Кушинагар хотод нирваан дүрийг үзүүлэн зохиов.

Бурхан багшийн намтар, үйл явдлууд үүгээр хязгаарлагдахгүй, хураангуй төдий юм. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл бурханч лам Пүрэвбатын гаргасан “Шагжаан чадагч бурханы их намтар” гэдэг номон дээр байгаа. Унших тусам сонирхолтой, сүжиг төрмөөр.


Top
   
PostPosted: Jan.30.15 12:24 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 2 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited