#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.18 1:46 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 4 posts ] 
Author Message
PostPosted: Dec.11.10 8:48 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Dec.09.10 5:11 pm
Posts: 8
Бурхадын ангилал

Бурхадыг байр байдлаар нь амарлингуй, хагас амирлангуй, догшин гэж нэрлэдэг. Харин ангилалаар нь бурхадыг Лама,Ядам, Бавууханд, Чойжинсүрэнмаа гэж ангилна.

Лама

Лама нь адис жинлавын дээдийг хайрлана. Үүнд : Багш, бурхад буюу Бурхан багш, Бурханы шашны 6 чимэг, 2 дээд , 7 Бандида,

Нинмава ёсыг үндэслэгч- Ловон Бадамжунай

Гаадамбыг үндэслэгч- Балдан Атиша

Гаржүдвыг үндэслэгч –Марва Лозава, Миларайва

Сажын ёсыг үндэслэгч- Сажа Бандид Гунгаажалцан

Жонангын шашныг үндэслэгч- Долбуба Шэйравжалцан,Жэвзүн Дараната

Гэлүгбийн ёсыг үндэслэгч- Богд Зонхова

Мөн Далай Лам, Халхын Богд, Банчэн Богд, Гармава нарын дүрүүд, Брагри Дамцагдорж, Зава Дамдин зэрэг шалгарсан эрдэмтэд орно.

Ядам

Ядам бурхад нь шид бүтээлийн дээдийг хайрлах ба голдуу бясалгал бүтээлийн бурхад орно.

Ядам бурхадыг дотор нь:

1. Жажүд
2. Жоджүд
3. Налжоржүд
4. Налжор лана мэби жүд гэж 4 ангилна.

1.Жажүд ёсны бурханд:

Манзушир, Жанрайсиг, Доржсэмбэ, Доржнамжом, Дарь Эх , Дорж шүг, Намжалмаа, Аюуш , Очирдарь, Нижодва зэрэг орно.

2.Жоджүд ёсны бурханд:

Цагаан Манзушир, Гүнрэг, Намнан-Онжан зэрэг бурхад орно.

3.Налжоржүд ёсны бурхадад:

Дорон, Чагдарчойжүн, Хайсү- Намжал зэрэг орно.

4.Налжор лана мэби жүд ёсны бурхадад:

Их хөлгөний Дэмчог, Дүйнхор, Очирваань,Сандуй, Жигжид, Махамаяа, Жэдор, Гүрүгүли зэрэг бурхад орно.

Бавууханд

Баатар дагинас гэсэн төвд үг, ашдын нөхөр болдог. Энэ бурхад бүсгүй дүртэй, язгуурын Нархажид, Хандын 5 аймаг,Сэндом, Тахилын охин тэнгэр зэрэг бурхад орно.

Чойжинсүрэнма

Номыг тэтгэгч сахиус буюу элдэв чөтгөр, саад барцадыг арилгана. Үүнд: 10 Хангал сахиус орно. Эдгээрийг ертөнцөөс хэтэрсэн ба ертөнцийн гэж 2 хуваана.

Ертөнцийн сахиус: 5 хаан, Дамдин- Дорлэг, Жамсран, 4 махранз нь номын сахиусны дүрээр

Ертөнцөөс хэтэрсэн сахиус: Гомбо, Лхам, Чойжоо, зэрэг нь номын сахиусны дүрээр оршино


Top
   
PostPosted: Dec.14.10 2:50 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сайн байна уу МярайГомбо таны нээсэн сэдэв маш сайхан болжээ.
Уншаад их баярлаж байна Хүмүүс Бурхан, Сахиус, Ядамын утга учрыг тэр бүр ойлгоод байдаггүй бага зэрэг мэдэгдэхүүнтэй болох үүднээс энгийн ойлгомжтой амар хэлбэрээ тайлбарлан оруулсан Гялайлаа таньд
Нэг зүйлийг асуухад манайхан бүгдээрээ Бурхадын эрдэм чадал хийгээд ач тус ачлал аврал одуулахын утга учирыг чанд бичвээс ямар вэ? Олон мянган авралт Бурхадын ачлал энэрэл хэмээх тоомшгүй их болой Надад таньд ч бид бүгдэд мэдэхгүй зүйлс асар их учир өөрсдийн хэмжээнд оруулж буяны хурыг оруулвал их сайхан санагдахын таалагдаж байвал Та бичээд эхлээрэй хүмүүс их баярлах байх Гэгээрэх их аяны тань зам бадамлянхуа мэт дэлгэрч буяны хур арвин байх болтугай


Top
   
PostPosted: Dec.27.10 9:06 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Dec.09.10 5:11 pm
Posts: 8
Бурханы шашинтан мөн эсэхийг 3 эрдэнэд чин сэтгэлээсээ итгэдэг үгүйгээр мэднэ. 3 эрдэнэд бишрэн итгэж бурханы шашинтан болсон бол болох болсон шалтгаан хэрэгтэй. Шалтгаанаа тодорхойлсон бол авралын орноо танин мэдэх хэрэгтэй. Бурханы шашинтан болсноор яаж аврал одуулах, юуг баримтлан мөрдөхийг мэдэж хичээвэл зохино. Мөн 3 эрдэнэд итгэснээр ямар ач тустайг мэддэг байх ёстой. Илүү дэлгэрэнгүйг http://buddhist .blog.gogo.mn-ээс


Бурхан гэдэг нь үйлийн үр, нүглээсээ ангижран ариуссан, бүх зүйлийг ухааран танин мэдсэн бодгаль юм. Гэгээрсэн бурхадыг хүн, бодгаль гэхэд бүдүүдмээр юм шиг. Бурхадын эрдэм чадал хязгааргүй юм.
Лагшин (бие) нь 32 лагшин, 80 найраг, төгс.
Зарлиг (хэл) нь 60 гишүүн эгшиг төгөлдөр.
Таалал (сэтгэл)-дээ бүх юмсыг илт мэддэг. Бүх амьтдыг ялгаварлалгүй өөрийн ганц хүү шиг хайрладаг.
Жанрайсиг тэргүүтэй зарим бурхад хайрлан нигүүлсэх сэтгэл нь хүчтэй, хуурамч биш учир бүх амьтдыг гэгээрэх хүртэл нь би тусалъя. Тэрний дараа би гэгээрье гэсэн байх юм.


Top
   
PostPosted: Jan.30.15 12:24 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 4 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited