#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.17.18 6:41 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 70 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Sep.28.11 4:01 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
БАРУУН ХҮРЭЭНИЙ НОЁН ЛАМТАН ЛУВСАНЦЭВЭЭНРАВДАН

Image


Монголд дэлгэрэн мандсан шар малгайтны шашин номын гол хүрээ хийд болох баруун хүрээнд тахигдан залагдсан ноён ламтан нь дөрвөн удаа Халхын Түшээт ханы гол хошуунд хувилан төрсөн түүхтэй. Ноён ламтаны 5-р дүрийн Лувсанцэвээнравдан нь төвд хэлээр цөөн ном зохиол бичсэн мэдээ байдаг.Ноён ламтан баруун хүрээнээс тусгай Пунцагдаржаалин хийдэд залран суудаг байжээ.Баруун хүрээний Ноён ламтан нь Жагар Паадамбын хувилгаан гэж залагдсан түүхтэй. Монголд тодорсон Ноён ламтны анхдугаар дүр Пунцагравдан,

2-р дүр Лувсанцэрэн
3-р дүр Гэлэгжунай
4-р дүр Лувсангончогбалдан
5-р дүр Лувсанцэвээнравдан

Баруун хүрээний Ноён ламаас гадна Тэгшийн ноён лам хэмээх хувилгаан Дайчин Бэйсийн хошууны Тэгшийн хийдэд залагдаж байв. Тэгшийн Ноён лам Агваангэндэн одоогийн Дундговь аймгийн Гурвансайхан сумын харъяат байсан бөгөөд гүн ухаан, зурхай, анагаах ухааны чиглэлээр хоёр боть зохиол туурвижээ.


Top
   
PostPosted: Sep.28.11 4:01 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7687
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
temdeg hariad saikhan unshi

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Sep.28.11 4:05 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
ЭРДЭНЭЗУУГИЙН ХУВИЛГААН ЛАМТАН ГОНЧОГЖАЛЦАН

Image


Эрдэнэзуу хийдийн хувилгаан ламаар 7 үе дараалан тодорч байсан . Лам нарын эхний хувилгаан нь Төвдийн Сажийн ёсны үндсийг баригч Санжайдашийн хойд дүрүүдээр залагдаж байжээ. Эрдэнэзуугийн хувилгаан ламын 3-р дүрийн хувилгаан Лувсандагвадаржаа (Балганшадвийдорж), Эрдэнэзуу хийдийн дуган сүмийг өргөтгөн шинээр бариулж хэрэмний 108 суваргыг бүтээж байсан байна. Ялангуяа Өндөр гэгээний бясалгалын газар болох Дүвхан (Төвхөн) хийд Галдан бошготын дайн самуунд сүйдсэн байсныг сэргээн бурхан шүтээнтэй болгон даяанч лам нарыг суулгадаг болгосон. Эрдэнэ зуугийн номч Цорж Дагвадаржаа нь төвдөөр 28 боть зохиол туурвижээ.

2-р дүр Ишчүлтимпунцаг 3-дүр Гончигжалцан

Эрдэнэ зуугийн хувилгаан Гончигжалцан нь өмнөх дүр Дагвадаржаа ламын зохиол үйлсийг дэлгэрүүлэн, үсгийг нийтэд түгээж байжээ. Төвд хэлээр 2 боть зохиол туурвисан байна. Зуугийн ламтан Гончогжалцан нь өмнөх дүрүүдийн залран суудаг “Зуугийн ламтын сүм” хэмээн алдаршсан Гэсоглинд саатан морилдог байжээ. Энэ сүм нь Эрдэнэзуу хийдээс баруун хойш Орхон голын хойд хөвөөнд байдаг байсан байна.


Top
   
PostPosted: Sep.28.11 4:07 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
ОРГИОЧИЙН ХУВИЛГААН ЦЭНДДОРЖ (1905-1937)


Image


Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны Оргиочийн сүмийн лам Лувсанбалдан нь бага наснаасаа Их хүрээний буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд сууж гавж мяндаг хүртэж байв.
7-р Богд Живзундамбаас хувилгаан цоржийн ямба хүртсэн. Оргиочийн лам Лувсанбалдан нь төвд хэлээр гүн ухаан, бодь мөрийн зэрэг онолын гурван боть зохиол туурвисны дотор эртний Энэтхэгийн бандида, Шантидивагийн зохиосон “Бодь садын явдалд орохуй” зохиолын тайлбар “Сайн хувьтын орох олом” хэмээх зохиол нь монголын номын мэргэдийн дунд үлэмж алдартай юм. Оргиочийн лам Лусанбалдан гавжийн 2-р дүр хувилгаан Жанцандоржийг (1880 онд хувилгаанаар тодруулж тус сүмд залжээ,Оргиочийн хувилгаан Жанцандорж 8-р Богдоос 1884 онд хувилгаан ямбаар шагнаж байсан. Оргиочийн хувилгаан Жанцандорж дом хуруулж дамжаа барьсанд 8-р Богд Цорж ямба олгож байсан байна. 3-р дүр хувилгаан Дондовийн Цэнддорж нь 1905 онд мэндэлжээ. Тус сүмийн хувилгаанаар тодруулж сүмдээ шавьлуулжээ 1911 онд 8-р богдын хаанд өргөмжлөх ёслолд ирж оролцсон хувилгаан ямба, Цорж ямбаар шагнажээ Оргиочийн хувилгаан Цэнддорж 1937онд хэлмэгджээ Эдгээр хувилгаан нь Одоогийн Төв аймагийн Эрдэнэсант сумын харъяат байсан болно.


Top
   
PostPosted: Sep.28.11 4:09 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
ДОЛЦОН ХУВИЛГААН ДАШДОНДОГ

Image


Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошууны Дэвсэн булгийн хүрээнд залагдан тахигдаж байсан. Долцон хувилгаан хэмээн алдаршсан Галсанжамц нь Доцон хувилгааны анхдугаар дүр юм.

2-р дүр Долцон хувилгаан Өөдийн Дашдондогийг 8-р Богд хаанаас тодруулж, 1914онд Дашдаржаалин (Дэвсэн булгийн хүрээ) хийдэд залж мандал өргөж байжээ. Долцон хувилгаан Дашдондог нь 1930-аад оны орчимд энгийн дүрийг барьж олонд туслаж байжээ. Энэ нь одоогийн Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат байв.


Top
   
PostPosted: Sep.28.11 4:10 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
БАРУУН ГҮНИЙ ЛОВОН ШИРЭЭТ

Image


Түшээт хан аймгийн Бишрэлт Гүн Сундуйн хошууны ард олонд тахигдаж байсан Ловон ширээтийн анхдугаар дүрийн хувилгаан Лувсандашийг Төвдийн Далай лам, Банчин Богд нараас төвдийн Гачин Санжаадашийн хувилгаан Ловон ширээт гэж залж байсан.

2-р дүр Баруун гүний Ловон ширээт хувилгаан Лувсандэндэвийг 7-р Богд Живзундамба тодруулж залж байжээ.
3-р дүр Баруун гүний Ловон ширээт хувилгаан Ёндондоржийг 8-р Богд Живзундамба тодруулж байжээ.
4-р дүр хувилгаан Ренчиндоржийг 8-р Богд Живзундамба тодруулж залжээ.

Түшээт хан аймгийн Баруун гүний хошуу, Зүүн гүний хошуу, Эрдэнэ хамбын шавийн отгуудаар Ловон ширээт Ренчиндоржийг сүсэглэн тахиж байжээ. Одоогийн Булган аймгийн Авзага, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Гурван булаг сумдын ардууд Ловон ширээтийн гайхамшигт ид шидийг өнөө хэр бишрэн ярьцгаадаг. Баруун гүний хүрээнд Ловон ширээтийн орд өргөө байрлаж байв. Энэ нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын төвийн ойролцоо байжээ.


Top
   
PostPosted: Sep.28.11 4:13 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
Равжамба зая бандида намхайжамц / 1599-1662/


Монгол Ойрадын улс төр, шашин соёлын түүхнээ олон алдар сутан төрөн гарсны дотроос шашин номын нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Равжамба Зая Бандида Намхайжамц хүндтэй байр суурь эзэлдэг бөлгөө.Тэрбээр 10 жарны шороон гахай жил дөрвөн Ойрадын "Их сэцэн" хэмээн алдаршсан Хүнхүй Заяач ноёны хөвгүүн Баавханы тавдугаар хөвгүүн болон мэндэлжээ. Удам гарвалын хувьд "яс нь Хошууд, отог нь Гөрөөчин, гөрөөчний доторхи Шангас" гэж туүний шавь Раднабадрагиин зохиосон | "Равжамба Зая бандидын намтар сарны гэрэл" хэмээх намтарт тэмдэглэсэн байдаг. Багын нэр нь "Шар Хаваг", "Сирхабаг", Сирханбух" хэмээдэг асан гэж судлаачид тэмдэглэсэн' байх боловч доктор С.Цолмон "түүхийн баттай эх сурвалжаас бус амаар уламжлан ирсэн мэдээнд тулгуурласан" болохыг тэмдэглэсэн байна. Харин Намхайжамц гэсэн түвэд нэрээ монголчлон"Огторгуйн далай"хэмээн дууджээ. Тэрбээр нас биед хүртэлээ тэр цагийн монгол хевгүудийн нэгэн адил мал сүрэг адгуулах мэтээр эгэл жир амьдралаар өсөн торнисон хэмээлтэй. Дөрвөн Ойрадын хан ноёдын заллагаар 1616 онд Цагаан номун хан залагдан очиж, тэднийг шашин номд дагуулан оруулсан агаад ноёд бур нэг нэг хөвгүүнээ, албат ардын хөвгүүдийн хамтаар тойн болгохыг ухуулсан нь Намхайжамцын бурханы шашин номын зам мөрийг даган

барих сонин хувь тавилан хөтлөхөд хүргэсэн бөлгөө. тэрбээр хувраг тойн болж ном эрдэм сурахаар анх 1616 онд язгууртны 32, эгэл ардын 120 хөвгүүдийн хамт нутгаас гаран хөхнуурт хүрч, цөөн хөвгүүдийн хамт цааш одон могой жил буюу 1617 онд Түвэдийн Лхас хотод очсон байна. Лхаст нэгэн үе Түвэдийн Ерөнхий түшмэл дива Пунцагнамжилын дэргэдийн бараа бопогч хийж байгаад Барайвун хийдийн Гоман дацанд элсэн буддын гүн ухаанд суралцах завшаан тохиосон байна. Гоман дацангийн цанидын сургуулийг арван гурван жил үзэж судласны эцэст шалгуулж байж сая дүүргэдэг дэгтэй байсан ч Намхайжамц -арван жил суралцан дүүргээд, анги дэвшсэн нь түүний авъяас билиг, нөр хичээнгүй шамдлага нь ач тусаа өгсөнхэрэг буй за. 1635 онд V Далай лам Агваанлувсанжамц (1616-1682) IV Банчин-Эрдэнэ Лувсанчойжижалцангаас гэлэн сахил зооглох номын ёслолд Равжамба Зая бандида Намхайжамц үйлийн суудлын арван гэлэнгийн нэгнээр сонгогдон залагдаж, сахилын ном айлдаж байснаас үзэхэд түүний зиндаа ихэд дээшилж, эрдэм номоороо Түвэдийн нөлөө бүхий мэргэдэд үнэлэгддэг болоод байсан нь мэдэгднэм зээ.Намхайжамц Түвэдэд ном эрдмийн мөрийг шүтэж нийт 22 жилийг элээн шашин номын мэдлэг боловсрол, нэр хүндээрээ Цастын номын мэргэдийн дунд хэдийн алдартай болсон байв. XVII зууны эхэн хагаст Монголд, тэр дундаа Дөрвөн Ойрадад бурханы шашныг дэлгэрүүлэх нь чухал ач холбогдолтой байсан, түүхэн энэ нөхцөл байдлыг Ойрадын ноёд төдийгүй Түвэдийн V Далай лам .IV Банчин-Эрдэнэ нар ч сайтар мэдэрч, боловсрол олсон дотнын шавь нараа Монголд олноор илгээж байв. Тийн зорилгын үүднээс V Далай лам. IV Банчин-Эрдэнэ нар Равжамба Зая бандида Намхайжамцад "Хоёр Богдын төлөө монгол хэлтэнд гарч шашин хийгээд амьтанд ном орчуулж тус үйлдэгтүн"8 хэмээн зарлиг болж, мутар дахи зрихээ соёрхсон нь үлэмж итгэл хүлээлгэж хүндэтгэл үзүүлсэн хэрэг буй за.

Зая бандида Намхайжамц бол Дөрвөн Ойрад, Халх долоон хошуу, Ижилийн Торгуудад гэлүгвийн шашныг анхлан дэлгэрүүлэгчдийн нэг юм. Тэрбээр түвэдийн бурханы шашныг яг хуулбарлан дэлгэрүүлэхийг зорьсонгүй, аль болохоор Монголын нүүдлийн амьдрал ахуй, соёл, сэтгэлгээний өвөрмөгц онцлогт тохируулан шинэтгэн түгээхийг зорьсон бөгөөд чингэхдээ өөрийн сурган бэлтгэсэн оюуны чадавхитай, авъяас билигтэй шавь нарын хамтаар эл хэргийг гүйцэлдүүлж байлаа. үүний үрээр бурханы шашин номын өндөр боловсролтой лам хувраг олноор төрөн гарч, шарын шашныг дэлгэрүүлэн, нүүдлиин сүм суврагуудыг байгуулах, хурал номын дэг жаяг, зан үйлийг үндэснийхээ ахуй, сэтгэл зүйд тохируулан бүтээлчээр шинэчлэн дэлгэрүүлсэн бөлгөө.Шарын шашныг дэлгэруүлэхийн тулд Ойрад даяар шүтэж байсан бөөгийн мөргөлиийг хориглосон зүйлийг хууль цаазад тусган, тахил онгодын дүрсийг хураан шатаан устгах зэргээр хатуу ширүүн тэмцэл явуулсан байдаг.

Тэрбээр шашин дэлгэрүүлэхээр Монгол нутгаар тийн явахдаа шашин номын нэр хүнд нөлөө, байр сууриа ашиглан, ухааны ур санааны үнэнээр улс төрийг тохинуулах ажлыг давхар хийж, эв нэгдлийг бэхжүүлэн тусгаар байдлаа хамгаалахын тулд сөргөлдөгч хүчнүүдийг эвлэрүүлэн зөвшилцөлд хүргэж чадсан олон жишээ баримтыг "Сарны гэрэл" хэмээх намтараас төвөггүй олж үзэж болмуй. Равжамба Зая бандид 1640 оны чуулганд оролцсон эсэх талаар маргаантай байдаг боловч улс төрийн тэрхүү томоохон үйл явдалд оролцосгүй үлдсэн байх үндэслэл бараг үгүй юм. Халх Ойрадын аль алинд нь нэр хүндтэй Инзан /Энса/ хутагт тус чуулганыг зохион байгуулахад их нөлөө бүхий байсан гэсэн судлаачдын санал голтой бөгөөд нөлөө бүхии зарим гол гол ноёдыг татан оролцуулахад энэхүү чуулганаар баталсан "Их цаазын" тахилын хэсэгт Шагамүни бурхан, Богд Зонхов, Банчин эрдэнэ Далай лам нарт дараалан залбирсаныхаа дараа Инзан хутагтад дөрвөн мөртийг зориулсан байдаг. Өөрийнх нь хэлсэнээр "хоёр богдоос Дөрвөн Ойрдад гартугай хэмээн" зарлигласан Равжамба Зая Бандидыгг Далай лам, Банчин-Эрдэнэ нарын бие төлөөлөгч Инзан хутагт Монгол, Ойрадын ноёдын их чуулганд биечлэн оролцуулсан байх магадлалтай юм. Энэ тухайд доктор Л.Чулуунбаатар Намхайжамцыг Ил Тарвагатайн чуулганд оролцож, "Их засаг" хуулийг батлалцахад байлцсан хэмээх саналыг дэмжээд, түүнийг Баатар хунтайжийн удирдлагаар уг хуулийг гардан зохиолцсон хийгээд ... бичиг хэргийн ажлыг гардан гүйцэтгэлцсэн хүн байж болох талтай3 гэж үзсэн байна. Үнэхээр ч Дөрвөн Ойрад, Халхмонголын хан, ноёдын итгэл хүндлэлийг олсон хутагтын хувьд тэрбээр уг хуулийг бүхэлд нь биш юм гэхэд шашин номын холбогдолт зүйл заалтыг боловсруулан зохиолцсон нь эргэлзээгүй хэрэг.

Равжамба Зая бандид Намхайжамц 1640 оны Монгол Ойрадын улс төрийн чуулганы үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байсныг судпаачид тэмдэглэсэн нь бий. Тэрбээр Халхын Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан нарт залагдан. шашин соёлыг дэлгэрүүлэн, Халх түмний итгэл биширлийг олж явжээ.

XVI зууны сүүл XVII зууны эхэн үеийн орчуулгын түүхэнд цохон тэмдэглэвээс зохих эрдэмтний нэгэн бол Равжамба Зая бандида Намхайжамц мөн. Зая бандид урьд үеийнхээ уламжлалд түшиглэн эх хэлнийхээ зүй тогтлыг судлан сайжруулах үүднээс цаг үетэйгээ зохицуулан 1648 онд тод монгол бичгийг зохиосон нь олон зууныг дамжин өдгөө хүрч ирсэн төдийгүй тод бичгээр бичсэн утга зохиолын үнэт өв сан хөмрөг бүрэлдэн бий болжээ.

Ойрадын гол хүрээний дэргэд шашны ном зохиолыг орчуулдаг орчуулгын төв,, орчуулсан номыг нь гараар хуулан олшруулах бичээч нар, мөн хэвд дарж барлан олшруулах ном хэвлэлийн барханы газар зэрэг соёл түгээх томоохон төв ажиллаж байжээ. Барханы газар ажилладаг бар бэлтгэдэг барчид, номын үсгийг сийлдэг сийлбэрчид зэрэг гар урчуудын төв ажиллаж хэдэн зуун хуудастай их хөлгөн судруудыг олон мянган хувиар хэвлэн шинэ байгуулагдсан сүм хийд болон сусэгтэн олны хэрэгцээг хангаж байсан төдийгүй тод бичгийн номын арвин их өвийг бүрдүүлэх эхлэлийг тавьж өгснииг судлаачид бас тэмдэглэжээ". Сүүлийн үеийн судалгааны үр дүнд шинээр олдсон зарим орчуулгыг харьцуулан үзвэл Зая бандидын орчуулгын нөлөөний хамрах хүрээг шинээр үнэлэх боломжтой болсны дээр тод бичгээр уламжлагдсан 65 зохиол, монгол бичгийн хуулмалаар уламжлагдсан 22 зохиол буюу нийт 87 орчуулга олдсон бөгөөд өнөөг хүртэл I мэдэгдэж буй Зая бандид Намхайжамцын орчуулга нийт 190 гаруйд хурээд байна5.

Зая бандид түвэд ном судруудыг монгол хэлээр орчуулан, уг ажлыг гардан зохион байгуулж байсны нэг учир шалтгаан нь тэр үед ихээхэн идэвхитэй өрнөж байсан бурханы шашны ном судрыг эх хэлээрээ урин дэлгэруулэх гэсэн зорилтыг идэвхитэй дэмжиж, үүнийг Ойрадад удирдан явуулж байсан гэж үзэж болох юм" Үүнийг нотлох баримт "сарны гэрэл"-д байгаа нь 5-р далай лам 1652 онд манжийн Эеэр засагч хааны зарллагаар бээжин зүг явахад нь Зая бандида Түвэдээс буцах замдаа Хөхнуурт хүлээн байж бараалхаад, үдэлтийн зоогийн үеэр "ер монгол хэлтэнд Зүрчидын Богд хаанаас ихгүй. Таны зарлигаас үл давахын тул хаанд монгол үсэг тэргүүтэн монгол ном дэлгэрүүл хэмээн зарлиг болох нь сайн" хэмээн айлтгасанд Ламын гэгээн мишээж чиний зөв боловч тэрбээр омогтой хаан амуй. Хүрч байж мэдэе хэмээн зарлиг болов" гэжээ. үүнд Далай ламын нэр хүнд нөлөөг ашиглан, Монгол хэлээрээ бурханы ном судрыг дэлгэрүүлэх гэсэн түүний бодол санаа тод илэрсэн байна. Равжамба Зая бандида Намхайжамц бол 17-р зууны эхэн хагасын Монголын нийгэм, улс төр, шашин соёлын нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч мөн болохыг олон орны судлаач эрдэмтэд санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг бөлгөө.


Top
   
PostPosted: Sep.28.11 4:19 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
ХӨЛӨН БУЙРЫН ДАА ВАНГИЙН ТОЙН ХҮҮ


Хөлөн Буйрыи даа ван Доржпаламыи нэгтойн (дам) хүү байжээ. Тэр өөрийн хошууны халхын сүмд сууж ном үзэж байжээ. Нэг бадарчин ирж тэр хүүтэй танилцаад их хараалын увдисыг олноос нууцаар зааж өгч гэнэ. Тэгээд тэр бадарчин яваад өгч гэнэ. Тэр бадирчныг явснаас хойш тэр сүмийн эрдэмтэн сайчууд эаавал үхдэг болжээ. Хоёр гурван хүн үхсэн гэдэг. Хөлөн буйрын даа вангийн багш. Жигжидийн нинчин гурав тахиж хийсэн их сайн лам байжээ. Тэр өвджээ. Гэвч үхсэнгүй сэхжээ. Сэхээд тэр лам, даа ванд орж уулзаад хэлжээ: "Танай тойн хүү, нэг бадарчийн хараалын увдис олж аваад манай Хүрээний сайчуулд хараал хийж аллаа. Одоо намайг оролдоод дийлсэнгүй. Энэ увдисыг олж, үгүй хийхгүй бол манай Хүрээ болохоо болилоо шүү" гэж хэлжээ. Даа ван, хатандаа хэлжээ. Эх нь: "Үнэн худлыг сайн олоорой. Худал болуузай" гэж хэлжээ. Хөлөн Буйрын Даа ван нэг орой нарийн хар сур эвхэж бариад, цаазны хар ташуур бариад, хар хувцас өмсөөд, хоёр хиа дагуулаад гарч тойн хүүгийнд хүрээд очиж дээ. Зүүн орон дээрээ банзал цамцтай, хүү нь сууж байж дээ. Дор нь "Энийг барьж ав" гээд хоёр хиагаар дөрвөн мөчийг ягштал хүлүүлж гэнэ. Том ташуураар: "Чи хараал хийсэн үнэн үү? Тэр хараалын увдис хаа байна?" гээд ороолгоод байж гэнэ. Усан шалбааг болтол балбаж гэнэ. Толгой түрүү гэж мэдэх юмгүй болж гэнэ. Тэр хүу сүүлдээ улайж гэнэ: "Би нэг бадарчинтай танилцаад жил тойрон гэртээ байлгаж увдис авсан үнэн " гэж хэлж гэнэ. "Тэр увдис хаана байна? " гэхэд "Хүнд мэдэгдэхгүй шургуулганы доод битүү саванд бий" гэж гэнэ, Тэгэхэд өнөөх Жигжидийн нинчин хийсэн ламыг дуудаж үзүүлсэнд тэр дотроос яах аргагүй айхтар хараалын ном гарч гэнэ. Олон лам нарыг цуглуулж түүнийг үзүүлсэн ба эхийг авчирч түүнийг үзүүлсэн гэнэ. Тэр номыг шатааж үгүй болгон тойн хүүг айлын хошуунд цөлсөн бөгөөд тэр хүү зодуулсандаа зэрэмдэг болж нэг жил бололгүй үхсэн гэдэг.

"Хууч яриа" Ц.Дамдинсүрэн


Top
   
PostPosted: Sep.28.11 4:20 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
ДОЛЬДЭМБЭРЭЛ


Их хүрээний Шүтээний аймгийн доль Дэмбэрэл гэж дөч гаруй настай ядуувтар лам байлаа. Жанч мөрөн дээрээ тавиад хуралд хураад явдаг юмсан. Нэг муу хонин хашаатай, хар гэртэй, өөр юу ч үгүй ийм лам байлаа. Дүйнхорын даа лам Пунцагдоржийн цуг суудаг нэг лам өвдеед байжээ. Даа лам Пунцагдорж, хүнээс аврал асуугаад засарч өгөхгүй болохоор доль Дэмбэрэлийг аргагүй тустай хүн гэж эалж аваачиж гэнэ. Тэр лам очир гүйлгэдэг, хараал олдог хүн юм гэнэ. Доль Дэмбэрэл очир гүйлгээд Пунцагдорж даа ламын төрсөн дүү Цэвэг гэдэг ламыг хараал хийжээ гэж Пунцагдоржийн гэрийн шалны доороос элдэв зай увдисын юмыг олж гаргаж гэнэ. Тэгээд Дүйнхорын даа лам их биширч дээ Дүү Цэвээгийн өмч хувийг салгаж өөр хол газар зайлуулж байсан юм. Үүнээс хойш Дэмбэрэл хараал олдог ба хараалыг хариулдаг хүн гэж олонд алдаршив. Дүйнхорын даа лам, Богдод хүртэл айлтгасан юм байжээ. Богд тэр Дэмбэрэлийг залж Зайсангийн амнаас хараал олуулж байсан гэдэг. Тэр хараал нь шаазан өвгөн дотор Эх дагинын нэр, жилийг муу зайн хамтаар хийсэн байсан гэдэг. Тэгээд Богд их итгэж бишрээд, доль Дэмбэрэлд хувилгаан ямба өргөв. Олон хүнд залагдаж их олз олж баяжив. Хэдэн жилийн дараа Сайн хан Намнансүрэн өвдөв. Доль Дэмбэрэл, Даа ламын дэргэд байдаг Шагдарын хамт Богдын зарлигаар, Сайн ханд хийсэн хараалыг олох гэж өөртөө улаа, хөсөг хөтөлтэй гарч өгөв. Тэд очоод очроо гүйлгэж "Сайн ханд тэр хараал хийж, энэ хараал хийж" гэж хорь гаруй хүмүүсийг алуулсан гэнэ билээ. Сайн ханы хойд эхийн талын отго баг улс байдаг байжээ. Сайн хан үхвэл тэр хойд эхийн талын хүмүүс эрхийг барих юм байжээ. Тэднийг сайн ханд хараал хийж гэж алсан юм.

Сайн хан "Миний хойт эх бол миний эх юм. Над хар буруу саналаа ч гэсэн ч би эхийгзэ алуулахгүй" гэж хэлсэн юм гэнэ билээ. Тэр үгийг хайхрахгүй "Чи хараал хийлгэсэн хүн" гэж хойт эхийг алсан юм. Тэр ч тус болсонгүй. Сайн хан удалгүй үхлээ. Дэмбэрэл ч хүрээнд ирээд удалгүй үхлээ. Түүнээс хойш Сайн ханы хошуунд их ган зуд болж хошуу хотлоор доройтсон юм.

Түүнийг угаас буруу хэрэг хийсний харгаагаар ийм муу учрал болов гэж ярьж байсан. Хүрээний лам нарын ярьж байсан нь: "Хүрээнд муу хүн ирж. Хүрээний нэрнйгбузарлав. Дэмбэрэлийн хараал олдог нь худал" гэж ярьж байсан.

"Хууч яриа" Ц.Дамдинсүрэн


Top
   
PostPosted: Sep.28.11 4:24 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
АГВААН ЛХАРАМБЫН НЭГ ЯВДАЛ


Москвад халимаг, буриад лам нар хуралдаж баруун зуугийн халх Мицан (гэдэг дацан сүм) - гийн өрөө төлөхөд нь туслахаар тогтжээ. Ингээд Агваан Лхарамба, монгол мөнгө цуглуулахад, Хүрээнд ирж Чойжин ламын зүүн талд хуучин ёнзон ламын гүдэнг тахисан тусгай газар сууж байв. Энэ нь Төвд, Монгол хүмүүс хавсарсан газар байсан. би тэнд нярав байв. Агваан ирээд, буриадын хамба, халимгийн хамба нар олон лам нарын хамтаар ирнэ гэж гурван гэр бариулсан. Шавь, дөрвөн аймгаас цугларсан мөнгийг Шашны яамнаас Агваан өөрөө гардан хүлээж авсан. Тэгээд 10 цагаан авдар бэлтгүүлсэн. Түүний урьд 1 метр хэр, нүүрээр онгойдог ийм авдар байсан. Хэмжээ нь орос хоргойн хэмжээ бололтой. Тэр хоргой нь Санжаа гүсүг гэдэг нарийн урт хоргой байсан. Хожим нь Ниндаг төвд, орос элчингээр захиалуулж тийм хоргой хийлгэж явуулсныг би үзсэн. Төмөр зуух шиг бүдүүн баглаанууд байсан. Агваан хамба 2 сар хэр байгаад буриад, халимгийн хамба нарыг Москвагаас явуулахгүй гэж утас ирэв гэж хэлээд бэлтгүүлсэн. Тэмээний тохош, авдар зэргээ орхиод буцаж явсан юм. Энэ бол ардын засгийн эхэн үе байсан байх. Тэдний бодлого бол Халхынхан 9 дүгээр Богдыг залахгүй бид нар залах гэж байна гэдэг нэрээр Баруун зууд явах гэж арга хэрэглэсэн бололтой. Түүнийг Оросын засгийн газар мэдээд буриад, халимгийн хамба нарыг нааш явахыг зөвшөөрөхгүй юм гэдгийг хожим нь дуулсан билээ.

"Хууч яриа" Ц.Дамдинсүрэн


Top
   
PostPosted: Sep.28.11 4:28 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
БОГД ГАМИНД ТҮМЭН ЛАН ЗЭЭЛДҮҮЛСЭН ТУХАЙ


Богдыг баригдсаны дараа"Гамингууд түмэн лан зээлье" гэсэнд Богд: " Одоо над байхгүй. Би олж өгье" гэсэн юм байжээ. Тэгээд олон дацан зэрэг газруудаас ба энгийн хүмүүсээс хүрьэл мөнгө зээлдэж цуглуулаад гаминд өгсөн. Түүнийг Дүүдээ гэлон гэдэг хүн Бээжинд 80 гаруй тэмээгээр тээвэрлэх гэж байтал Барон орж ирж 6УУ дуугаргаад тэр мөнгө, тэмээ үрэгдсэн юм. Энэ бол өвлийн сүүл сарын 26-нд болсон хэрэг болно. Богд сүүлд нь тэр мөнгийг тоо ёсоор дацангуудад төлж өгсөн Дадангуудад товчинд ордог мөнгө, ордоггүй мөнгө гэж байдаг байлаа. Товчин /данс/-д ороогүй мөнгийг гэгээн сан буюу шанзав нар заримдаа зээлдэн хэрэглэдэг байсан. Зээлдэж аваад заримдаа буцааж өгдөггүй юм гэнэбилээ.Жишээнь Дашчойнболын даллаганы саванд гурван лан алт байсныг Тойн шанзавын эхнэр Юмнэрэн хэрэглэсэн гэнэ гэж бусдаас сонссон. 1920 оны өвлийн сүүл сарын 26-ны өглөө барон Унгернийн цэрэг хүрээнд орж ирэхэд гамин хойшоо зугтав. Төвдийн Саж лам тэргүүтний тавиад цэрэг нь Цагаан сүмийг харгалзаж байсан гамингийн 20 гаруй цэргийг алдаад, Богд Эх дагина хоёрыг далбаатай шар тэргээр дамнаж Манзширийн хийд рүү залав. Тэр тэрэг нь цасанд шигдээд явахгүй байхад зугадаж явсан явган гамин цэрэг Дүнжингаравын хүрээс урагш нь буцаж байсан. Тэгээд тэрэг нь явж болохгүй болохоор Богд, Эх дагина хоёрыг морь унуулан олон лам нар, цэргүүд дундаа авч явсан билээ. Богдын хамт Саж лам, Цэвээн жанжин явсан. Манай монголын лам, ноёд цагаан сарын шинийн гурванд Богдод мөргөхөөр Манзширийн хийд рүү явцгаав. Тэгэхэд Цэвээн тэргүүн, Дархан ванг очиход: "Чи одоо Богдод сүсэгтэй болоо юу? гээд "Одоо барьж байшинд хорь" гэхэд Богдоос "Юу хийх вэ, зүгээр оруул" гэж Цэвээн жанжинаас гуйж Дархан ванг оруулж байсан юм гэнэ. Барон Унгернийн цэрэг орж ирэхдээ: "Барон, Бодоо, Саж лам, Дамбаа төвд, *а*а* төвд, бусад олон төвд, орос, монгол, цахар, Дэрэн чойжин, Цэвээн тэргүүний багш Зуугийн лам, их бага Лувсан, Жамбал ван зэрэг хүмүүстэй ирж Хүрээг эзлэн авч, Хүрээний гамин ч юм уу, худалдааны хятад ч юм уу олон тооны хятад хүмүүсийг алсан. Энэ үед монгол хүмүүс ч хятадын пүүсний юмыг дээрэмдэж байсан. Цахарууд ташуур, морины дэл сүүл, бүсээ өнгө бүрийн дурдангаар чимж явсан. Энэ үед Барон "пүүс дээрэмдсэн" гэж монгол хүмүүсийг дүүжилж байсан. Би лав л дүүжлэгдсэн хоёр хүнийг үзсэн. Гаминг гарсны өдөр Дасганы овоон дээрээс Лхүндэв гүн гэдэг хүн, Голын сүм рүү буу тавьж байсан. Одоо Шинжлэх Ухааны Хүрээлэн байгаа газрын баруун дэнж дээрээс Балдандорж гэгч хүн Голын сүм рүү үхэр буугаар буудаж байв. Энэ хоёрыг гамингийн тал юм гэж ярьдаг.

Голын сүм дээр байсан гамингийн 20 цэрэг жанжинтайгаа очиход нь сүм дотор нууц байсан Бароны цэрэг хаалганы завсраар буудаж гамингийн жанжны буу, гарыг хуга буудсанд бүгд зугадаж алга болсон. 1921 оны цагаан сарын 15-нд Барон, лам ноёд явж, Богдыг Манзширийн хийдээс нааш авчирав. 16-ны өдөр Богдыг цогчинд залж хааны ёсоор Богдод Барон даншиг өргөв. Үүнд Барон, Бодоо нар магнаг дээлтэй, олон цэргүүдийн хамт явж байхыг харсан. Энэ үед Ар Хиагтад Сүхбаатар, Чойбалсангаар удирдуулсан ардын засаг үүсэж байгаа юм гэж дуулдаж байв. Тэгээд сүүлд нь Бодоо, Ээндэн зайсанг дагуулаад хоёулан морьтой босож, Ар Хиагтруу явчиж гэнэ гэж дуулдаж байсан. Түүний дараахан Ээндэн зайсан Ар Хиагтаас ардын намын эрмэлзэх арван зүйлийг авчирсан учир Ээндэн хавчигдан айж их л зовж явсан юм. Ардын нам, Ар Хиагтад үүсэж байгааг дуулаад Саж лам гүрэм хийсэн. Үүнд Саж лам, Сэдэдийн дой хийж хойш нь гаргаж түлэв. Үүн дээр Богд морьтой заларч, олон төвд, хүн бүр модон хуйтай буугаар хойш нь буудаж байв. Богд, Цэвээн тэргүүн Саж лам хоёроос битүүдээ айж тэдний юу гэснийг "За" гэж дагадаг юм гэж хүмүүс ярилцдаг юм. Мөн Саж лам түрүүлэн олон төвд нэг өдөр олон хонины мах, боов, жимс, хоёр лүү архи авч очиж зайсан толгойг тахисан юмбайна. Зайсангийн овоог тахина гэж Саж лам Богдод айлтгахад Богдоос Саж ламд өөрт нь 100 лан, нэг дээлийн торго, идээ жимс, бас овоонд зориулж тусад нь идээ жимс өгсөн гэж дуулдсан юм. Ар Хиагтаас ардын засгийнхан ирж явна гэж дуулаад зуны тэргүүн сарын 15-нд Барон, хэдэн зуун цэрэггэй Дарь эх ламын хамтаар хойш мордов. Булганы Авзагын Сундуй гүн, хэдэн зуун цэрэгтэй бас хойш морджээ. Мөн Зүүн Хараагаас цахарын хожгор Баяр тайж 100 цахар цэрэгтэй хойш явжээ гэж дуулдсан. Бароныг байхад Бадамдорж ерөнхий сайд байгаад Бароныг явахад Бадамдорж "Би өвчтэй, хөдөө гарна" гэж ерөнхий сайдаас больж орондоо Манзшир ламыг ерөнхий сайд болгоод байв. Бадамдорж "би өвчтэй" гэж хөдөө гараад Цэнхэрийн голын Цэнд зайсангийн дээр байж байгаад үхэв. Баяр тайж Сүхбаатар, Чойбалсан нарыг Хиагтад байхад нь Алтанбулагийн урдаас дайрсанд Сүхбаатар Чойбалсан нар дээл Шивээнд утсаар мэдэгдэж Орос Цэрэгтэй хамтран Алтанбулагийн урд ухаа дээр байлдахад Баярын цэрэг дарагдаж Баяр өөрөө сүүжнийхээ нүхээр шархлан баригджээ. Баярыг барьж авчраад Сангийн яамны сайд Билэгсайхан гүнг, "Баярын өчгийг ав" гэсэнд тэр байцааж өчгийг авахад "Барон 100 цэрэгтэй Алтанбулагийн зүүн хойноос 3 хоногийн дараа орно, Урд талаас би орно. Баруун урдаас Сундуй гүн орно гэж бид тохиролцож ярилцсан юм. Би ашиг ба нэр олохын тулд 3 хоногнйн өмнө орж баригдав" гэж мэдүүлсэн юм гэж намайг гурил хүргэж очиход Билэгсайхан гүн над ярьж байсан болно. Баяр гүн Дээд Шивээнд очоод 3 хоног байгаад үхжээ. Бароны өмнөөс Алтанбулагийн зүүн хойд амыг өгсөж орос, монгол цэрэг ороход Барон мэдээгүй байгаад гэнэт бүслүүлжээ. Тэгэхэд Дар эх лам, "Юу ч гэсэн дайран орж амь гаръя" гэж хэлээд дайрахад Барон гуяар шархдан зугадсан ба Дарь эх лам зугадаж хэдэн цэрэгтэй амь гараад олонх цэргээ тэнд алуулж, Хүйтэн шарын эхэнд байсан орос айл дээр Барон, Дарь эх лам нар хэдэн цэрэгтэй ирж байв. Сундуй гүн ажиг мэдээд цэрэгтэйгээ хойшоо ухарсан. Үүнээс Барон, Дарь эх хоёр муудалцаж Хараагийн Дарь эхийн хийд дээр ирээд, Дарь эх лам "Би явахгүй, Чи яв" гэж Баронд хэлсэнд Барон хэдэн цэрэгтэйгээ хойш Сэлэнгэ рүү явжээ. Сэлэнгийн замд тохиолдсон Монгол хүмүүсийг цэрэгт дайчлан авч явсан гэдэг. Улааны цэргээс зугадаж зам буруулан баригдахгүйн тулд их зовж явжээ. Сундуй гүн улаан цэрэгтэй нийлээд Бароныг аргадан байж: "Тамхиа аль гэж байж Бароныг барьж авсан юм гэдэг. Намайг гурил үргээд Дээд Шивээ орох гэж явахад Монгол цэргийн эмээл дээл хоёр, байшин шиг хоёр том дөрвөлжин юм хураалгаатай байж билээ.

"Хууч яриа" Ц.Дамдинсүрэн


Top
   
PostPosted: Sep.28.11 5:12 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
БОГД ГАМИНД БАРИГДСАН ТУХАЙ


1920 онд өвлийн тэргүүн сарын шинэдээр Барон Унгерн, Их хүрээнд ойртож ирсэн юм. Энэ үед гамин цэрэг чангарч Хүрээннй хүмүүсийн морьд уналга эмээл хазаар зэргийг хураан авч байв. Нэг өдөр үдээс хойш цахар Самбуу, Го Си-лин, шанзав Дашдорж нар нэлээд хятад цэрэг дагуулж Туулын Доод сүм дээр Богдын ордонд очоод: "Хунхууз горигүй болов. Бид таныг хамгаална" гээд Богдыг бараа бологчид ба шадар цэргийн нь хамт Эрдэнэ вангийн хоёр давхар байшинд аваачаад Богдыг таван хүнтэй үлдээж шадар цэргий нь өөр газар тууж очоод морь, буу зэвсгийг хурааж авав. Тэгэхэд би хуучин ёнзон ламын шарилын газрын нярав байв. Хуучин ёнзон Балданчоймбол бол наймдугаар Богдын багын ёнзон багш байсан юм. Далан настай үхсэн юм гэнэ. Түүний биеийг хатааж, Богдын өргөмжлөлөөр Чойжин ламын зүүн талд тусгай сүмд хадгалж байсан юм. Энэ газар бол Далай ламын сангийн мэдэлд байсан юм. Богдын хамт, ёнзонгийн шарилын сүмийн сойвон Жанцан, Номчийн аймгийн Мэгз сойвон, Голын сүмийн тахилч Жамц, хоол ундыг хийх Баатар зам, түүний зарц сангай лам Дэмбэрэл баригдсан юм. Сүүлийн хоёр нь гамингийн тогооны байшинд хоол унд хийж байсан.

Гурав хоног гаднаас хоол унд ч оруулахгүй, айлтгалч ч оруулахгүй байсан. Тэгтэл нэг өдөр Богд, багштаных (шарилын сүм) -аас "Нэг данх цай хийж өгнө үү. Эндхийн цай тун муу юм гэж байна" гэж сангай лам Дэмбэрэл хэлж ирэв.

"За тэгье" гээд (намар, зул сарын үед) цай бэлтгэж: "Хэн хүргэж очих билээ?" гэхэд, "Шарилыг сахина" гэж хэлээд сойвон Манъалжав явсангүй. Хоёр тахилч нь: "Бид тахилч болохоос биш, зоог өргөхөд юуны хамаа байх вэ" гэв. Ингээд би тулгагдаж явах болов. Би сангай лам Пунцагцэрэнг дагуулаад, Дэмбэрэлтэй хамт гурвуулаа явлаа. Хуучин засгийн газар байсны дэргэд Дотоод Яам гэж байсан газар очсонд хоёр гамин тохиолдож, олон хүн явж болохгүй гэхээр Пунцагцэрэн буцав. Дэмбэрэл бид хоёр цааш явж, гамингийн гал тогооны байшинд орж, тогоочийн дарга гэдэг хүн дээр очиж зөвшөөрлийн бичиг хийлгэж аваад, Богдын хоригдож байсан газар очив.

Эрдэнэ вангийн өндөр гэдэг байшинд байсан юм. Үүдэнд нь хятад цахар хоёр хүн байв. "Та юу гэж яваа хүн бэ? " гэхэд, би: "Богдод зоог хүргэж яваа хүн" гэж хэлээд хятад бичгийг үзүүлтэл, нимгэн ногоон торгон хөшгийн цаанаас нэг хүн гарч ирэв. Богд төмөр ор дээр сууж байв. "Ямар хүн ирэв? " гэж асуухад "Жамбал нярав иржээ! " гэв.

Богд: "Хоёр ноёнд айлтга. Энэ хүнээр өдөрт нэг удаа цай авчруулж байвал болно уу? " гэсэнд цахар ноён. "Болно" гэв. "Тэгвэл бичиг хийж хайрла" гэв. Тэд гөлөнгөр дээр бичсэн тамгатай бичгийг миний зүүн ханцуй дээр хадаж өгөв. Би тэгэхэд нэг морь унаж явдаг байв. Маргааш нь 12 цагт цай аваад очиход хоёр ноён хоолонд ороод байв. Богдын хэлүүлсэн нь: "Хамба, шанзав хоёрт хэл. Миний бие сайн байна. Хамба багштныхаас зоог оруулж байна. Энэ хүнийг явуулахад албаны хувцасгүй явуулж байна шүү" гэв. Албаны хувцас гэдэг нь барга малгай, аяганы алчуур, хэт хутга, хиазтай дээл, орхимж зэрэг болно. Бас Богдоос ёнзон хамбад хэлүүлсэн нь "Очирдар бурханд мандал өргүүл. Дар эхэд, дар эхийн мандал шиваа өргүүл" гэв. Би тэндээс гарч, ёнзон хамба Лувсанхаймчогт очиж тэр үгийг хүргэхэд, намайг байж байхад ёнзон хамба цогчин гэсгүй Шаравдоог дуудав.

Би шанзав ноён (бөгтөр Дашдорж)-д очихоор явав. Шанзавын үүднийд ороод аягачаар нь дамжуулан, орох зөвшөөрөл айлтгуулав. Шанзав: "Хэлэх үгээ дамжуул" гэв. Дахин хэлүүлсэнд "Дамжуул" гээд хүлээж авдаггүй. Ингэхлээр Сандуй бичээч гэдэгт: "Би аргагүй биеэр орох хэрэгтэй юмсан" гэж хэлэв. Сандуй: "За би нэг ороод хэлье" гээд Шанзав дээр орж ирээд "Луухаан ууртай л байна, ор гэж байна" гэв. Би шанзавт бараалхаж ороод: "Би өөрөө айлтгах юмгүй. Богдын эарлиг дамжуулах гэж яваа" гэв. "За их сайн байна. Буман шавь нарын дотроос Богдыг хоригдоод байхад унд хүргэх шавь нь ганц чи юм байна. Чамайг оръё, оръё гээд байхад, бас л нэг нь үглэх дуулах гэж яваа биз гэж бодож байсан юм" гэв, Тэгээд шанзав: "Орой бүр ирж Богдын байдлыг над дуулгаж бай" гэсэн юм. Түүнээс хойш би шанзавт орой бүр үргэлж ордог болов. Богдоос шанзавт даалгах элдэв үүрэг бараг өгдөггүй. Ёнзон ламд, Ихийн зуу, Очирдар, Ганжуурын Аюуш, 21 дар эх энэ хэдэд их даатгал, түй мандал хийлгэхийг хэлүүлдэг байсан.

Дараа өдөр нь Богдод цай хүргээд гартал түүний хэлсэн нь; "Шарилын санд хонож байгаарай. Чамайг би шөнө өдөр дуудуулах магадгүй" гэсэн ёсоор би 40 гаруй хоног үргэлж хамбын шарилын сүм дээр хонож байсан билээ.

Нэг өдөр намайг цай авч очиход, "Маргааш өглөө эрт ир" гэв. Тэр ёсоор өглөө эрт нар битүү байхад очив. Хаалганы цэрэгт үзүүлэх жимин (пропуск) бичигтэй, бас зүүн ханцуй дээр хадсан бичигтэй учир аль дуртай цагтаа ордог байв. Богдыг хамгаалсан үүдний хүмүүс намайг хамаагүй оруулж гаргадаг байв. Намайг очиход Богд босчихсон байв. Зоог бариад ороход, хятад цахар хоёр байхгүй байв."Үүнийг Дархан ванд аваачиж өгөөд ноён, ахайтан (ноён хатан хоёулан) сайн морилж ирэв үү? Намайг энд баригдаад сууж байна гэж дуулсан уу?" гэж хэлээд, "тун бушуу буцаж ир" гэж хэлж явуулав. Тэр нь жаахан муутуу цаасанд боосон дөрвөлжин юм байв. Түүнийг авч гараад байдаг газартаа цайны савыг орхиод, тэр даруй Дархан вангийнд очив. Дархан вангийн өргөө одоогийн нэгдүгээр арван жилийн сургуулийн тэнд байв. Энэ үед Дархан ван монгол амбанаар сууж байв.

Тэр нь гамин, Самбуу цахар нартай их нийлж байсан хүн. Дархан ван, Богдыг бариулсан гэж хүн ярьдаг юм. Дархан ван Пунцагцэрэн 40 орчим насны хүн байв. Би тэнд очоод: "Оръё" гэсэн чинь хиа нар нь: "Ноён дээшлээгүй, хүлээж бай" гэв. Бушуу явах ч үхсэн нь байх вэ. Хүлээсээр байгаад нар үд дунд хүргэв. "Ноён дээшиллээ" гэж хиа нар цай цүй бариад гүйгээд байв. "Гүдэн (шарилын) хамбын нярав Жамбал гэж хэлээрэй" гэж хэлүүлсэнд "Ор" гэв. Гэр дотор дулаан гоо сайхан гэдэг нь учиргүй байв. Би ноёны амрыг эрээд суув. Цай идээ өгснийг амсав. "За та юу гэж яваа хүн бэ? " гэв. "Богдын заларч байгаа газраас ирлээ. Богдоос танд үүнийг хүргэж өгөөд ир гэж явуулав" гээд өнөөх боодолтой юмыг өгөв. Түүнийг ноён шүүрч аваад: "Чи ямар ухаантай тэнд байдаг хүн бэ?" гэв. "Би тэнд богдод цай хүргэж өдөр бүр очдог хүн. Хамба багшийн гүдэнгийн нярав хүн" гэж хэлэв. Ноён, боодолтой юмыг бурхны өмнө ширээн дээр чулуудаж тавьсанд цаас нь урагдаж, хэдэн жижиг мантуу хивс дээгүүр өнхрөв. Тэгээд ноён хэлэв. "За Богдод айлтга. Мэдэж байнаа. Чадал мөхөсдөж байна. Лагшингаа тэгшилж заларч бай гэж айлтга. Ахай хөдөөнөөс морилж ирээгүй байна. Хэд хоногоос морилж ирнэ гэж айлтга" гэв.

Тэгээд буцаад Богдын зоогийг авч торгон вааданд хийгээд бага үдийн үед Богдод очиж вангийн хэлүүлсэн үгийг айлтгуулав. Гэтэл Богд хилэнтэйгээр хэлүүлсэн нь: "Чамайг хурдан явж ир гэж байхад яасан хүн бэ? Чи хурдан явж болдоггүй хүн юм уу? Би хэддэггүй үг хэлээ юу? " гэж хэлэв: "Би урьд өмнө ноёд ихсэд бараалхаж явж үзээгүй, уранхай дээлтэй, туранхай царайтай хүн юм. Дархан вантан оруулахгүй байсаар удав. Вангийн ахайтан морилж ирээгүй, 2-3 хоногоос ирнэ гэж байна. Баруун урд хаяанд нь багашигхан хүүхэн нүүр гараа угааж байна. (Тэр нь хатан нь биш юм байх). Хүүхэн авчирч хоноод байгаа юмсанжээ" гэж дамжуулан айлтгуулав. "За хирээ хир. Би мэдэж байна. Чиний зөв" гэв. "Одоо Ширнэн жонон ванд очоод ир. Миний бие муу байна. Намайг гаргаж авах арга байна уу гэж хэлээд ир" гэв. Би саваа орхиод явав. Ширнэн жонон вангийнх одоогийн төв театрын ард урагш харсан том хашаанд байв. Ширнэн ванд очиж бараалхаад, Богдоос хэлүүлсэн үгийг айлтгасанд орон дээр хэвтэж байсан ван босоод шарласан биеэ үзүүлэв: "Би ингээд өвчтэй аргагүй ядарч байна. Ламыгаа хүний гараас гаргахыг өдөр шөнийн бодол болж байна. Үнэхээр чадал хүрэхгуй байна. Урдаас нэг амбан ирэх гэж байгаа юм. Тэр таньдаг хүн шиг дуулдах юм" гээд хятад нэрийг хэлж байв. Одоо би тэр нэрийг мартжээ. "Түүнийг ирэхэд чадлаараа оролдъё. Ламыгаа хүний гараас гаргахыг хүсэж залбирч байна" гэж айлтгуулав. Тэгээд нэг төгрөг.

нэг хадгнйн хамт барьж өгөв. Тэндээс хүрч ирээд: "Ширнэн жонон ван, аргагүй өвчтэй шарлачихаад байна. Ламыгаа хүний гараас гаргахыг өдөр шөннйн бодлого болгож байна. Урдаас 2-3 хоногийн дараа нэг амбан ирэх юм гэнэ. Таньдаг хүн шиг дуулдах юм. Түүнийг ирэхэд чадлаар оролдоно гэж байна" гэж Богдод айлтгав. "За буц даа" гэж савыг гаргаж өгөв. Маргаашнаас эхлэн хэдэн өдөр цай зөөхөд гойд айлдвар гарахгүй байв. Нэг өглөө цай хүргээд очсон чинь Богдоос: "Би хүний гарт ороод байна. Хятадын гараас мөд гарах нь уу, хэд хоногт гарах нь вэ? Ямар юмнаас шалтаж би хятадад баригдаж байна? Үүнийг Бандидийн аймгийн ловон ламаас асуугаад ир" гэв. Бандидын аймгийн ловон лам гэж нэг өвгөн лам байдаг юм. Тэр цогчинд бороо, шуургатай ч байсан хамаагүй тогтмол хурдаг. Ихийн зуу бурханд өдөр бүр мөргөдөг хүн байсан. Богд хэлсэн нь: "Багшийн сангаас хадаг авч очоорой. Миний төлөө юу гарсан бүгдийг тэмдэглэж байгаад сүүлд надаас аваарай" гэж айлдав. Би хадаг аваад саваа орхиод, Бандидын аймагт очиж ловон ламын гэрийг сураглавал Бандид ламын баруун хамар хашаа юм гэнэ. Тэнд нь очсон чинь зэвхий цагаан хаалга байна. Түүнийг цохиж дуудахад лам өөрөө гарч ирэв.

Жижигхэн бор гэртэй. Хашаа нь дүүрэн өвс ургачихсан байв. Би морио гадна нь уяад оров. "Та сайн байна уу? ", "Сайн байна". "За юу гэж яваа вэ? ". "Би Богдод зоог хүргэдэг хүн. Богд айлдаж байна" гэтэл өвгөн лам "Богд" гэхтэй зэрэг босов. "Би хэчнээн хоног хятадын гарт байх юм бэ? Үүнээс гарах арга байна уу?.Ямар шалтгаанаар ийм болов? Таныг айлдаж хайрла гэж байна" гэв. "За" гээд хадгийг авч бурхныхаа өмнө тавиад Богдод айлтга: "Өнөө шөнө бурханд айлтгана. Маргааш өглөө эрт хариугаа ав" гэв. Тэндээс буцаад сав юмаа бариад хүйтэн цайтай Богдод очив. Энэ үед өвс олддоггүй боловч би морьтой байсан ба хүрээний эмээл морийг цөм гамин түүсэн боловч миний гар дээр бичиг байх учраас над халдахгүй, 6и морьтойгоо үлдэя, Бм ламынд очиж хаалгыг цохисонд ловон өөрөө хаалгаа тайлж оруулаад "За би урьд шөнө бурханд айлтгалаа, Би бурхны зарлигийг толгой барьж айлттана. Гаминг ер нь. үнсэн чандруу болно гэж айлдаж байна. Богдын шавдан бат 40-50 хоногоос нааш гарахгүй гэж айлдаж байна.

Үүнийг би толгой бариж айлтгана. Юунаас шалтгаалав.

гэж бурханд айлтгалаа Бурхан, намрын тэргүүн сарын эхээр Бадамдорж шанзав нэг олбог, түншлэг, санжай гүсүг(оросхоргой) хэрэгсэлтэй малгай Богдод өргөжээ. Үүнээс шалтгаалсан байна, Үүнийг яаж аргалах вэ гэхэд үдэш бүрий болоход Шаравнямбуу уншаад тэр өргөсөн юмыг зүүн тийш нь гаргавал таарна. Богдын дэргэд тэр юмыг байлгаж болохгүй гэж бурхан айлдаж байна. Ламын шавдан, хар шар нийтэд юу уншуулбал сайн бэ гэж бурханд айлтгалаа. Би үүнийг толгой барьж айлтгана. Бурхан, Дагва жинсрэг цутга. Го Си-лимгийи дүрсийг адилхан хийлгэж өвөрт нь мөнгө торго хийгэад олон цэргий нь тойруулж эогсоогоод мөн Бадамдоржийг түүний адил хийж албаны дээлийг өмсгөн, Го Си-лингийн дэргэд инээмсэглэсэн янзаар зогсоож тэр хоёрыг их баяртай хөөртэй ярьж байгаа шиг зогсоогоод тэр хоёрын дээр Дагва жинсрэг цутга. Энэ жинсрэгт гамиигийн үсийг оруулбал сайн байна. Ингэвэл хар шар олон тайван болж, гамин үнсэн товрог мэт байхгүй болно. Тэгэхгүй бол болохгүй гэж бурхан айлдаж байна. Үүнийг Богдод айлтга. Бурхан айлдсаныг бн хэлж байна. Би өөрөө юм мэдэхгүй хүн дээ" гэж хэлэв. Бас нэмж над хэлсэн нь: "Чи багштаны нярав хүн юм. Би чамд хэлье. Орос цаас удаан зарагдахгүй байхаа. Энэ чинь Богдод айлтгах юм биш шүү" гэв.

Тэндээс нар гарах үед буцав. Богдын зоогийг бэлтгэж байгаарай гэсэн хүмүүст өөрийн учрыг хэлдэггүй байв. Гаднаас дуудаж цайг аваад Богдод очсон чннь өмөөх гамин цахар хөёр сууж байна, Богд цайг аваад: "Өдөр дахин нэг цай аачирч өг" гэж хэлүүлэв. "За" гээд буцав. Өдрийн 12 цагийн алдад бас нэг цай хийгээд аваад очсонд өнөө хятад цахар хоёр байхгүй байв. Өвгөн ламын хэлсэн үгийг цөм ёсчлон хэлүүлэв. Нэлээд удсаны дараа савыг гаргаж ирэв. "Энэ гүрмийг багштаны дээр хийлгэ. Шинэ ёнзон ламаар (Лувсанхаймчогоор) хийлгэ. Жинсрэг цутгуул. Ямар янзтайгаар харуулахыг Ялгуусан ламтай ярьж гүйцэтгэ" гэв. Ялгуусан лам бол арваад настай байхад нь Богдын өргөж авсан хүүхэд юм. Тэр үед 14 орчим настай байсан. Богдын бүх мөнгө юмыг тэр хүн эрхлэн мэдэж байсан юм. "Хэзээ хурахыг над мэдэгдээрэй. Өөр үг над байхгүй" гэж хэлүүлэв.

Саваа авчирч тавиад ёнзон ламынд очиж Бандидын ловон ламын хэлснийг айлтгасанд "Үүнийг гүйцэтгэхэд хэцүү дээ. Одоо хурал ном хуруулахгүй цаг юм. Мойв (сүжиг сэтгэлээ хөнгөн) янзаар цутгана" гэж хэлэв. Тэгээд: "Том гэр бий юу? " гэв. " Хангал хурдаг дөрвөн баганатай том гэр бэлэн бий" гэж хэлэв. Түүний тулганы өр төмөр байна уу гэж надаас асуув. "Шавар туйпуутай юм" гэж хэлэв. "Тэр тулга туйлууг авахуулж, доош нь хоёр сугацаа (2 метр) ухуул" гэв. "Үүнийг хүнд мэдэгдэж болохгүй шүү" гэсэн билээ. "Багштанд үнэнийг айлтгая. Түлээ хагалдаг хоёр өвгөн буй. Тэр хоёрт хөлсий нь ихээхэн өгөөд үнэнийг хэлээд ухуулъя. Бусад хүнд Жигжидийн цогчдыг ёнзон багшаар өргүүлнэ гэж хэлээд гүйцэтгэе" гэж хэлсэнд ёнзон, "Тэгье, түүнийг та гүйцэтгэ" гэв. "Үүнд юу орох вэ?" гэж асуусанд "Нохойн хошуу гурил орно. Би эндээс хүн явуулъя. Шар тос орно. Би өөрөө хачинтайгаа хоёул хонх дамар хэрэглэж цутгая. Юм хийх хүн нь би эндээс өөрийн уншлаганы Майрдаг гэдэг уран хүн буй. Түүнийг явуулъя. Нөгөөдрийн маргааш цутгана. Урьд өдөр нь түүнийг явуулж юмыг бэлтгүүлье" гэв. "За" гэв. "Гамингийн үс гэсэн түүнийг яах вэ? "Яах ч аргагүй мойвоор болгодог юм уу даа. Хар архи шар тос нэлээд орно шүү. Го Си-пин Бадамдорж энэ тэрийг Майрдаг хийнэ. Ялгуусан лам та нар юмыг бэлтгэж бай. Цутгах өглөө би лоовуузтайгаа явна. Хонх дамрыг тэнд бэлтгэнэ. Манай хачин миний бараа харагдах газраас дагаж явна. Майрдаг тэндээ хоноод байж байг" гэв.

Би Ялгуусан ламд очиж уулзахаар явав. Бичигтэй учраас над саад болох юмгүй байв. Ялгуусан лам Дээд сүм (голын музей байсан) дээр байв. Тахилч нар дээр очиж: "Ялгуусан ламтай уулзах гэсэн юмсан" гэж Мөрням тахилчид хэлэв. "За та эндээ байж бай. Би айлтгаад ирье" гэв. "Хоёр давхар байшингийн хаалганы шатан дээр ир" гэв. Ялгуусан лам гарч ирээд: "Жамбал гуай сайн уу? " гэв. "Сайн" гэв. "Та юу гэж ирэв? " гэж яаран надаас асуув, "Богдын дэргэд би өдөр бүр зоог өргөдөг юмсан". "Аа тийм үү? Ямар янзтай байна. Сайн байна уу? " гэж асуув. "Дэргэд нь Жанцан сойвон, Мэгж сойвон, Жамц нар байна" гэж хэлэв. "Ямар янзтай байна? Хэцүү зовлонтой байна уу? " гэв. "Үгүй, зүгээр сайн байна. Богдоос ловон ламд очуулсан, Дагва жинсрэг цутгуул гэсэн юм. Богдод Бадамдоржийн барьсан олбог түшлэг, малгай буй, түүнийг зүүн тийш нь Ширнэн уншаад гаргах хэрэгтэй гэж байна" гэв. "Тийм, тийм, тэр үнэн шүү. Юу болсныг мэдэхгүй. Нэг өдөр Бадамдорж олбог түшлэг хоёр, сайхан барга малгай нэгийг Богдод өргөсөн юм. Олбог түшлэг хоёрыг ч яах вэ. Ширнэн уншиж зүүн тийш нь гаргаад зуухад шатаая. Малгайгий нь яах билээ? сайхан малгай юм. Богд түүнд их дуртай байсан юм. Сүүлд надаас заавал асууж нэхэх болно. Түүнийг яадаг билээ?" "Яахыг та мэднэ дээ. Би юу гэх вэ". "За түүнийг бид мэдэж аргыг олъё. Одоо биднээс юу хэрэгтэй вэ? ", "Го Си-лин, Бадамдорж хоёрын дүрсийг хийлгэж, мөнгө цаас өвөртлүүл гэсэн юм" гэсэнд, жижиг мөнгө элдэв юм өгөв. Бас санжай-гү-сүг хоргой хэсгийг өгч Бадамдоржийн малгайн оройг хийлгэх болов. Жижиг хоргой, торго, мөнгө зэргийг өвөрт нь хийлгэхээр өгөв. "За өөр юу хэрэгтэй вэ? " гэсэнд "Ёндон лам хачинтайгаа уг номыг уншина гэж байна. Тэр хоёр ламд барих барьцны юм хэрэгтэй болно" гэв. "Юу өгөх билээ? Торго өргөвөл 100 цаасны алтан маниад (монег) өргөе. Хачин ламд нь 10 цаасны алтан маниад (монет), Майрдагт 5 хятад цаас өргөе" гэж түүнийг над өгөв. Тэгээд над хэлсэн нь: "Та л хамаг ажлыг түүгээрээ гүйцэтгэ. Авах юмыг надаас аваарай" гэв. Тэр ёсоор сүүлд нь хоёр өвгөний хөлсөнд тус бүр 20 цаас, тос ба архины үнийг бодож Ялгуусан ламаас авсан болно.

Бичин жилийн өвөл гэхээс өөр өдөр, сарыг мэдэхгүй байна. Нөгөө жинсрэг цутгуулах өдрийн өглөө болов. Жинсрэгт орох хар архийг авахаар Гүдэн хамбын сангийн түнш байсан бүдүүн Луусангийн пүүсэнд (зүүн хойд харчуулд) муу морио унаад, нэг галуун хүзүүт лонх тэврээд явав. Замдаа Сэлбэ дээр морьтойгоо хальтарч унаад, би нэг хавиргаа гэмтээгээд, морь хамраа шалбалж билээ. Арай гэж мориндоо мордоод, бүдүүн Луусангийн пүүсэнд орсон чинь байшинд олон хүн шулганаад байв. Би гурван жин ордог галуун хүзүүтээ нэг хятадад өгч: "Хэдэн жин хар архи аль" гэв. Тэгээд галд дулаацаж суутал, тэнд хоёр гамин хаалганы цаана үсээ авахуулж байгаа харагдана. Үсийг нэг хятад хумьж аваад гадгаш гарав. Цонхоор ажиглаж байтал тэр хятад өнөөх үсээ жорлонгийн дэргэд хаяж байлаа. Тэгээд хоёр гамин (буу сэлэмтэй юм) хоолонд орох шиг болов. Бүдүүн Луусангийн "Нүцгэн" гэж бидний нэрлэдэг хятадыг гуйж "Би мориноос ойчоод даараад ядарч байна. Чи намайг мордуулж аль" гэж хэлэв. Тэр хятад миний архийг бариад зогсож байв. Би морио үүднээс тайлж: "Чи энэ морийг хөтлөөд гарч бай. Би шээгээд ирье" гээд шээх дүр үзүүлж байгаад баруун гараар самардан өнөөх үснээс нэг атга дүүрэн шүүрч авав. Тэгээд мориндоо мордож, лонхтой архиа зүүн сугандаа хавчуулж гэддэрсээр хамба багшийнд ирэв. Мориноос буух гэтэл гар бээрсэн учраас бууж чадсангүй, хүн дуудаж архиа өгөөд өөрөө мориноос бууж, Майрдагдээр орж: "За би гамингийн үс олоод ирлээ" гэсэнд "Худал байлгүй дээ. Хаанаас гамингийн үс олдог юм" гэв. Би гараа арай гэж тэнийлгэн: "Энэ байна" гэхэд "За их сайн байна. Үүн дээр хий гэж тулганы өрийн тэнд нүхэнд хийсэн Бадамдоржийн дүрсийг заав. би өнөөх үсийг Бадамдоржийн толгой дээр дээр цацав. Тэгээд өдөр дундын үед жинсрэг цутгав. Дагва жинсрэгийг Жигжид бурханы нэрийн өмнөөс цутгадаг юм.байх. Жигжидэд цогчид өргөх нэрээр өргөл балин хийв.

Ламын барих эрих хүртэл төмөр байх ёстой ба шөнө дунд төмөр бүрээ үлээж, хар хувцас өмсөх ёстой, хураангуй янзаар хийв. Бүрээ бишгүүр дуугаргахыг цөм хорьсон байж билээ. Го Си-лин, Бадамдорж хоёрын дүрсийг тохой хэр хэмжээгээр маш гоё сайхан хийсэн байна. Бас олон цэрэг тойруулан зогсоосон байна. Түүнийг шатааж жинсрэгийг цутгаж дуусав. Тэгээд лам ч морилоод явчив. Тэр нүхнйг бөглөж туйпуу дэвсэж хуучин ёсоор болгов. Ингэж дуусав гэж Богдод айлтгав. Мөн өдөр хийнэ гэдгийг өглөө нь Богдод айлтгасаи юм. Тэгэхэд "За" гэхээс өөр хариу хэлүүлсэнгүй. Бадамдорж бол Богдод монгол бичиг заасан багш нь болох учраас энэ хэрэгт Богд өөрөө оролцохгүй байгаа юм гэж Ялгуусан лам хэлж байсан юм. Тэгээд Ялгуусан ламд урагш очиж учрыг хэлсэнд: "За боллоо. Гарсан зарлага юмыг тэмдэглэж надаас сүүлд аваарай. Багшийн санг үрж болохгүй шүү" гэсэн тэр ёсоор уг зарлагыг сүүлд Ялгуусан ламаас авсан юм.

Би мөн цайгаа зөөгөөд яваад байсан. Хэд хоносны дараа Богд бас Бандидын ловонд явуулав "Тэр уншуулсан ном одоо болж уу? Би одоо хэд хоноод гарах вэ? Үүнийг асуугаад маргааш өглөө цайны хамт хариуг авчир гэв. Тэр ёсоор Бандидын ловонд очвол "За өглөө хариуг ав" гэв. өглөө нь очтол "Бурханд айлтгалаа. За болжээ. Олон амьтан ба ламын шавданд харшлах юм одоо байхгүй. Гамин, чандруу мэт болно. Богд одоо удахгүй гарна. Урдаас удахгүй хүн ирнэ. тэр тусална гэж бурхан айлдаж байна. Би толгой барьж айлтгана" гэж хэлэв.

Үүнийг богдод уламжлахад "За буц" гээд цайны савыг өгөв. Тэр бандидын ловон бол Лувсанцэрэн нэртэй шиг санагдаж байна. Утайд удаан сууж айхтар их юм мэддэг болсон юм гэж дуулсан. Би энэ явдлыг хүнд огт хэлдэггүй юмсан. 48 дахь хоногийн өглөө Богдын хоригдож байгаа газар очиход хашаагаар дүүрэн тав зургаан машин (форт), олон гамин цуглаад байсан. Цайгаа аваад ортол Богдын дэргэд Жалханз лам, дайчин, жонон ван\ Цогбадрах, дархан ван Пунцанцэрэн, Ширнэн жонон ван нар байлцав. Шанзав ноён Дашдорж байв. Намайг хараад инээж байв. Бадамдорж байхгүй. Богд одоо гарахаар босох гэж байв. Өнөөх бүрхүүлийн торыг ярсан байна. Богдтой тулж уулзав. "Багшийн (шарилын сүмийн) нярав Жамбал, зоог авчирчээ" гэж айлтгав. Богд "Аа цай авчирч уу? Нааш нь оруул" гэв. Цайг дор нь уув. Би очоод мөргөв. Сахал үс нь их ургажээ. Ер нь шоронд суусан янзтай байсан. "За багштаны шарилын нярав уу? Миний арын жанчийг багш таны нярав аваад сүм дээр хүргэж өгөөрэй" гээд босов. Шар пүүсүү өнгөтэй, улаан үстэй багван жанч нөмөрч байсан хэвээр хана түшиж байсныг татаж авахад торго нь ханатай наалдаж хөлдсөн байв. Торгоны гадар өнгө зулгаагдаж, үлдэж байсан юм. Эд нар байшингийн хоёрдугаар давхраас буухад би саваа бариад, жанчаа мөрөн дээгүүрээ тавиад хойноос нь буусан билээ. Богд тэндээс машинд суугаад олон гамин бас машинаар явж өгөв.

Урдаас амбан ирээд хоёр хоноод Богдыг шоронгоос гаргасан юм. Тэр 48 хоног болж тохиолдсон юм. Би саваа сүмд орхиод жанчийг аваад голын сүм дээр очиж хоёр давхар байшингийн доод давхарт орж Мөрням тахилчид өгөв. Тэгэхэд хааш хаашаа алд хир дөрвөлжин ширээн дээр хятад боов овоолсныг олон (50-60) гамин идэцгээж байсан юм. "Гамингийн ноёд байна" гэж хэлэв. Гамингуудыг тэндээс явахад нь хуй хуйгаар торго, хадагтай барьж өгч байсныг би харсан билээ. Тэр орой Жанцан сойвон, хамба багштаны сойвон тул буцаж ирэв Богд чамайг "Их тус болов" гэж ярьж байсан гэж ярилаа. Нөгөөдөр нь Жанцан сойвонг Богд дуудуулсанд тэр уяа мориор өглөө 11 цагт яваад 2-3 цагийн үед эргэж ирэхдээ хоёр ем6үү,тав таван цэн хоёр алтан бөгж нэг дээлийн торгыг Богд хайрлаа гэж авчрав. Жанцан сойвонгоор надад нэг ембүү өгүүлсэн. Тэгээд: Чи бид хоёр ямба ёсоор яах вэ? Чамд идэж уух юм л хэрэгтэй гэж хэлүүлсэн юм. хамт баригдсан бусад хүмүүстээ их юм өгсөн. Жанцан сойвонд хөөрег, Даалин зэрэг их юм өгчээ гэж дуулдсан. "Надад ганц ембүү өгдөг яасан юм бэ? гэж би гомдож байсан билээ. Тэр цагт бүдүүлэг болохоор би мэдэгдэхгүй явж байсан юм. Хэрэв баригдвал гаминд толгой алдах ажилд оролцож явсан юм. Гэтэл намайг албаар явуулсан гэж үзэж, зөвхөн нэг ембүү өгсөн юм уу гэж үздэг билээ. Богдын дэргэдийн дээд доод албаны хүмүүст ихээхэн зүйлүүдийг өгч байсан юм. За үүнийг тодруулахад тэр хүмүүсийн нэр нь над тодорхой байна. Сүм орон сайн сахиж байсан гэж нэг хүн бүрд 30 лан, дээлийн торго, 50 инх хадаг өгч байсан юм.

"Хууч яриа" Ц.Дамдинсүрэн


Top
   
PostPosted: Oct.01.11 5:01 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
hatnaa wrote:
БИЛЭГТ ЛАМЫН ХУВИЛГААН Б.ДАШДОРЖ /1917-1937/


Номч багш Билэгт хувилгаан Б.Дашдорж нь 16-р жарны улаагчин могой жилийн өвлийн эхэн сарын арван таванд засагт хан аймгийн Цэцэн сартул хошуунд буюу 1917 оны арваннэгдүгээр сарын арван нэгэнд одоогийн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтай багийн нутаг “Зүү зосын дугуй улаан” гэдэг газар Хүүхэн мээрэнгийн хүү Батхүү тайжийн гэрт лагшин мэндэлжээ. Таван настайд нь галуутын хүрээний хамба лам Шагдар хүүгийн ер бусын байдлыг сонжоод 8-р богдод айлтгахад Богдоос Билэгт ламын хувилгаан мөн гэснээр Галуутайн хүрээнд сэнтийд залжээ. Хувилгаан Дашдоржийн залбирал солдивийг их хүрээний Номч номун хан зохиожээ. Дашдорж хувилгаан 1937 онд хилс хэргээр хэлмэгджээ.


Хувилгааны аймгийн Дашдорж нь Наймдугаар Богдын үеийн хүн гэдэг. Түүнийг Таван хаан сахиусын хувилгаан, Намсрай бурханы хувилгаан гэж янз бүрээр ярилцдаг байжээ. Хувилгааны аймгийн лам Дашдорж хэмээх энэ хүний тухай олон хууч байдаг. Хүрээ хийдийн лам нар зиндаагаар цуглах буюу найр наадам хийх, хурал ном уншсаны дараа Дашдорж гуайн тухай хуучилдаг тийм заншилтай байжээ. Дашдорж гуайн туай ярихаар аливаа саад тотгор, гай гарз гэх зэрэг муу зүйлс арилна гэж үздэг байсан учраас тэр гэнэ. Тиймээс Хүрээнд Дашдорж гуайн тухай яриа их л дэлгэрсэн байдаg.

Наймдугаар Богд нэг өдөр Дашдорж гуайг дуудуулж гэнэ. Дашдоржийг ирэхээс өмнө хэдэн зураач хүнийг далд суулгаж Дашдорж гуайн зургийг зурахыг даалгажээ. Тэгэхдээ хүн тус бүр Дашдорж гуайн биеийг хуваарилаж зурах, өөрөөр хэлбэл зарим нь нүүрийг нь, зарим нь гар хөлийн хөдөлгөөн байдлыг гэх мэтээр хувааж авч зурахыг тушаажээ. Харин хэзээ зурж эхлэхийг Богд дохио өгч мэдэгдэнэ гэж. Тэгээд Дашдорж гуай их сайхан зантай хүрч ирээд, “Та намайг дуудаа юу” гэжээ. Богд “Үгүй ээ” л гэж. Дашдорж гуай яваад л өгч. Тэгж байтал орой хэрд нэг сойвонгоо явуулаад л дуудуулж. Дашдорж гуай жаахан дургүй маягтай ирээд “Та намайг дуудуулаа юу” гэжээ. Богд “Үгүй ээ” л гэжээ. Нөгөө зураач нарт Богд дохио өгөхгүй л байж. Тэгээд нэлээд орой хэрд Дашдорж гуай руу хүн явуулаад дуудуулжээ. Тэгсэн Дашдорж гуай уурлаж, “Энэ муу түвд лам чинь хүн амраахгүй яагаад байгаа юм бэ” гээд шуугиад ороод иржээ. Тэгэхэд нь Богд нөгөө зураач нартаа дохио өгч зуруулаад, тэгээд Дашдорж гуайг аргадаж, цай зоог бариад хүндлэн явуулжээ. Нөгөө зураач нар зургаа зурцгаагаад нийлүүлсэн чинь таван хаан сахиусын дүр бий болжээ. Богд “За, наадахаа Бадам-Ёгийн дацанд аваачаад залчих. Тэгээд Дашдоржид үзүүлчихээрэй” гэжээ. Хэд хоногийн дараа Бадам-Ёгийн дуганч нь Дашдорж гуайг залж аваачаад бурхадын хөргүүдийг үзүүлж явжээ. Дашдорж гуай бурхан нэг бүрийг үзэж залбираад яваад байж. Тэгж байтал нөгөө өөрийнх нь зураг дээр иржээ. Тэгсэн Дашдорж гуай “Түй” хэмээн тэр зургийг нулимчихаад яваад өгчээ. Энэ тухай Богдод айлтгавал Богд “За болох нь тэр. Таван хаан өөрөө өөрийнхөө хөргийг аравнайлж байгаа нь тэр” гэсэн гэдэг. Үүнээс үүдээд Дашдорж гуайг таван хааны хувилгаан гэж ярих болсон байна. Мөн нэг удаа нэгэн морийг зах дээрээс худалдаж аваад шавьдаа “Энэ морийг бойны газар Чадраабал гэдэг хүнд аваачаад өгчих” гэжээ. Шавь нь мал нядалдаг газар очоод Чадраабал гэдэг хүнийг сураглахад сугаа хүртэл цус болсон гартай нэгэн өндөр хар хүн ирээд “Энэ муу Дашдорж дандаа хачин үзлийн амьтдыг надад явуулж байх юм. Алив наадахаа нааш нь өг” гээд хутгатай гараараа цулбуураас нь бариад явсан гэдэг. Тэр нь морины дүрд хувилсан чөтгөр байсан бөгөөд тэр Чадраабал гэх хүн нь Махагал бурханы хувилгаан байсан гэнэ. Сүүлд Дашдорж гуай “Цаг цөвүүн болох нь, энд байгаад нэмэргүй боллоо” гэж хэлээд буу үүрээд Дархад руу яваад өгсөн гэж ярьдаг юм билээ


Top
   
PostPosted: Oct.01.11 5:18 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Өөрт тохиолдсон нэгэн бодит түүхийг ярья
Миний өвөг эцэг судлаач эрдэмтэн хүмүүн байсан бөгөөд Гадны улсад консулын алба хашдаг байсан юм. Өвөг эцэг мин Буддын шашин маш их сонирхдог ном судар маш их цуглуулж лам хүмүүстэй дотно нөхөрлөг байв. Би багадаа өвөө дээр байдаг байлаа, Манай өвөөгийнд эрдэмтэд зохиолч судлаач лам хүмүүс их ирдэг байв. Үүнийг нэг Гира хэмээх ринбүүчи байв, Би их жоохон байсан болоод тэр үү их дэггүй сахилгүйтдэг хүүхэд байсан нэг удаа Гира лам манай өвөөтэй ирж уулзах өдөр нь би гадаа тоглож байв. Өвөөтэй хоёул өрөөнд нь юм яриад сууж байх үед нь хаалгар шагайж хархад гоё өнгийн баахан ном тавиад 2лаа үзэж байгаа харагдав Гира лам ном уншиж маани уншаад дараа нь 2лаа цай уух гээд өөр өрөө рүү оройх үеэр нь би гялс өрөө лүү гүйж ороод нөгөө өнгө өнгийн гялтганасан номнуудаас нэгийг шүүрч аваад гадаа гүйж гарав Хаалганы завсараар харсан лам манай өвөө 2 сандараад араас нэхэж гүйв Надад таалагдаад байсан учир 2 өвөөгөөс зугатаж яваад замдаа нэг нохой гэнэт над руу дайрч нохойд уруулав уйлаад догонцож явах замдаа хашааны булангаар орох гэж яваад хадаасанд гэдсээ урав. Цус нөжиндөө холилдоод сууж байх үед өвөө лам 2 ирээд намайг эмнэлэгт хүргэж өгөв. Эмнэлэгт их удаан хэвтэж байх үед Гира лам над дээр ирж Ном уншиж сахиус өгсөнөөс хойш Би 3 хоноод эдгээд миний шарх сар ч хүрэхгүй хугацаанд эдгэж гэдсэндээ хөлөндөө ямар ч сорвигүй болсон доо. Сүүлд сонсож байхнээ Миний авч зугатсан судар нь Их догшин сахиусын айлтгал судар байсан юм билээ. Хэдэн өдөр Гира лам ном уншиж миний биеийг эдгээж өгсөн гэдэг. Төд удалгүй Гира ринбүүчи жанч халав. Дараагийн дүр хүү тодорсон гэж сонсоод манайхан гэр бүлээрээ очиж хадаг сэлт барих үед Тэр хүү над руу харсанаа Чи миний ном судараар дахиж тоглож болохгүй шүү гэж билээ 5 нас дөнгөж дөхөж буй энэ хүүгээс ийм үг сонсоод би их цочирдож билээ. Намайг тэр үед танисан юм билээ Би одоо багшыгаа маш их хайрлаж хүндэлж мөргөж явдаг даа


Top
   
PostPosted: Feb.26.12 4:45 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 5:56 pm
Posts: 3661
Location: Хаашаа ч юм явмаар...
Oruulsand bayaralaa.

_________________
:huchtei:


Top
   
PostPosted: Mar.20.12 12:54 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
hatnaa wrote:

2-р дүр Ишчүлтимпунцаг 3-дүр Гончигжалцан


Зуугийн лам Гончогжалцаны дүр.
Image

Түүний төрсөн газар нь Сайн Ноён Хан аймгийн Зоригт засгийн хошуу буюу одоогийн Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байдаг Цагаан сүм хэмээх газар төрсөн. Сүүлд 2008 онд үр ач төрөл төрөгсөд нь түүний төрсөн газар нь хөшөө босгосон. (Уг хүн миний эхийн талын хүн буюу нагац өвөөгийн маань авга ах байсан) Нагац өвөө маань багадаа түүнд шавь орж номын мөрөөр явахаар байсан ч цаг цөвүүн болоход өвөөг маань хар хүн болгосон гэдэг. Харин баригдан явахдаа шавь нартаа - за би одоо эргэж ирнэ гэж байхгүй. Та нар тус тусын мөрийг хөөцгөө гэж хэлсэн гэдэг. Түүнийг 80 гаран (яг сайн мэдэхгүй байна) настай байхад хилс хэргээр буудан хороосон.

Доор үзүүлсэн гэрэлт хөшөөг түүний төрсөн гэрийн буурин дээр нь байрлуулсан.
Image

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Jul.16.13 8:34 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.13.10 9:52 pm
Posts: 556
,


Top
   
PostPosted: Jan.30.15 12:05 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 70 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited