#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.18.18 10:25 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 3 posts ] 
Author Message
PostPosted: Aug.15.10 11:26 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: May.26.06 11:56 pm
Posts: 1306
Зургаан үүдэт тарни /Го дүг/
Орь болсон Манзушри дор мөргөмү.

Би ийнхүү сонссон юм. Тэр цагт Бурхан багш ариун орны дээр агаар мандалд долоон зүйл эрдэнэсийн сүр жавхлант цогцлолд тоолшгүй олон бодисадва нарын хамт заларч бөлгөө. Бурхан багш бодисадва нарт ийн айлдав:
"Хувь ерөөлтнүүд минь ээ, та нар олон амьтанд тусалж, амар жаргал соёрхохын тулд зургаан үүдэт хэмээх энэ тарнийг тогтоогтун. Тэр ийм буюу:
Би бээр амьдралын тойрогт орчих цагтаа ямарваа зовлон эдлэх тэр бүхэн минь хамаг амьтантай адил мунхаг харанхуйн шинж чанар бүү болтугай.
Би бээр амьдралын сайн сайхан бүхэн бүрдсэн ямарваа жаргал эдлэх тэр бүхэн минь хамаг амьтны хамтын эдэлбэр болтугай.
Надад ямарваа гэм алдаа, бохир буртаг буй тэр бүхэн минь гэмшил наманчлалын гэгээн сүр хүчээр нэгд нэггүй цэвэрших болтугай.
Надад ямарваа шулмын үйл хорлол буй тэр бүхэн минь дээд оюун билгийн суу залиар ил тод танигдах болтугай.
Миний чинад туйлын буян ертөнц болон ертөнцийн хэмжээсээс хэтэрсэн аль нь ч бай түүний үр боловсрол нь хосгүй эрхэм гэгээрэл болтугай.
Миний гэгээрэл тэр нь хамаг амьтныг хүлээснээс чөлөөлөгч болж, би бээр сансар нирвааны хоёр хязгаарт бүү орштугай.
Дадята. Ум чамэ чамэ, чандэ чандэ, дамэ дамэ, дандэ дандэ, бадрэ бадрэ, субадрэ субадрэ, зандрэ зандрэ, сузандрэ сузандрэ, зандрэ гинэ, зандра вади, дэзо вади, дарма вади, ашо вади, брахма вади, сарва глэша вишодани, сарва арта садани, сарва анарта брашамани, барма арта садани, гаяа вишодани, вага вишодани, ман сам шодани суха.
Хувь ерөөлт хөвгүүд, охид хэн ч бай зургаан үүдэт хэмээх энэ тарнийг өдөр гурван удаа, шөнө гурван удаа өгүүлвээс түүний үйл үрийн бохир буртаг бүгд ариусч, долоон төрлөө тольдох болно. Эгнэшгүй дээд бодь хутагт хүрч гэгээрэх бөлгөө."
Бурхан багш баясал дүүрэн ийн айлдахад бодь сэтгэлтэн шавь нар болон, ариун орны тэнгэрийн хөвгүүд даган баясч, Бурхан багшийн сургаалийг бишрэн магтвай.
(П.Бадрал "Агнистын Гэгээ" цуврал Өдөр тутмын ариусал-аас)

_________________
http://telemax.mn/


Top
   
PostPosted: Sep.09.10 10:39 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Mar.01.05 1:43 pm
Posts: 9772
Location: харанхуй орчлонд нэг ч гэсэн зул бадамлан асах болтугай.
Агнистын гэгээг яг амьдралдаа хэрэгжүүлье гэвэл эргэн тойрны бүх зүйлээс хагацаж тэмүүлэх хэрэгтэйг ойлгоорой. өөрөөр хэлбэл утгаар нь гэгээрэх гэж оролдох. нэг эвгүй ойлговол аюултайг хэлье.

_________________
0 хязгаар мөн үү.


Top
   
PostPosted: Jan.30.15 12:16 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 3 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited