Махаража буюу Махаранза гэж юу вэ?
Сvм дуганы vvдэнд сvрт догшин дvртэй дєрвєн махаранзыг залж тавьсан байдаг. Мєн хєлгєн судрын тєгсгєлийн хуудсанд дєрвєн махаранзын хєрєг дvр элбэг тааралддаг.
Махаранза гэдэг нь махаража जगद्गुरु स्वामि श्री भारती कृष्ण तीर्थजी महाराज буюу Их хаан гэсэн санскрит vг юм. Дєрвєн махаранзын гарлын домог нь, энэ галавын ємнє Одсvрэн бурханы vед хоёр лус, хоёр хангарьд єєр хоорондоо vргэлж дайсагнан зовлон амсч байснаа, гурван эрдэнэд аврал одуулснаар амар жаргалыг эдэлж эв найртай болжээ. Тэд хойшид амьтанд тусалж, шашныг сахин, орон хийдийн vvдийг хамгаалах андгай тангараг тавьсан гэдэг.
Хожим энэ галавын vед дєрвєн Махаранз болж, Сvмбэр уулын дєрвєн зvгт оршдог ертєнцийг сахигч, хvсэлт тэнгэрийн орны тэнгэр нэр болжээ. Сvмбэр уул нь уснаас дээш дєрєв шаталсан vетэй байх бєгєєд дєрєвдvгээр vе нь Махаранз нарын орон ажээ.
1. Юлхорсvрэн (санскрит: धृतराष्ट्र)

Хєє хуяг ємссєн сvрт догшин баатрын дvртэй энэ махаранзын лагшин нь ногоон бєгєєд мутартаа бива хэмээх хуур барьсан байдаг ажээ. Энэ тэнгэрийн дуу нь амьтанд хорлол бvхий тул орчлонгийн амьтанд хорт дуугаа сонсгохгvйн тулд хуур дарж буй хэмээдэг. Ертєнцийн зvvн зvгийг сахигч.
2. Пагжийбуу (санскрит :विरूधक )
Хєє хуяг ємссєн, лагшин бие нь хєх, мутартаа барьсан илдээрээ цавчин ширвэх байдалтай. Учир нь энэ тэнгэрийн бие нь хортой тул амьтныг биедээ vл хvргэх, vл ойртуулахын учир ийм дvр байдлыг vзvvлдэг гэдэг. Ертєнцийн ємнє зvгийг сахидаг.
Пагжийбуу
3. Жанмисан (санскрит: चतुर्महाराज)
Хєє хуяг ємссєн, лагшин биеийн єнгє нь улаан, баруун мутартаа суваргыг дээр єргєн барьсан, зvvндээ могой барьсан дvрээр ажирна. Нvдэндээ хортой тул амьтныг єєрийгєє харахаас урьд бурханы тааллын шvтээн суваргыг харуулах гэж хараанд тусахуйц дээр суварга мутартаа барьсан учир тэр ажээ. Ертєнцийн баруун зvгийг сахидаг.
Жанмисан
4. Намтойсрай (санскрит: वैश्रवण)
Монголчуудын тєвдєєр нь Намсрай хэмээн дуудаж, Бисман тэнгэр хэмээн судар номонд бичигддэг энэ тэнгэр нь дєрвєн Махаранзын нэг бєгєєд бас 10 догшидын нэг ажээ. Єєрєєр хэлбэл эд баялагийг хайрлагч тэнгэр, чойжин сахиус юм. Лагшин биений єнгє нь шар, баруун мутартаа ялгуусны тэмдэг буюу жанцан, зvvн мутартаа эрдэнээр бєєлжсєн хулгана барьж, амаа жимийсэн дvрээр ажирдаг. Амаа ангайвал хортой тул амьтанд хорлол vйлдэхгvйн тул амаа жимийсэн дvртэй байдаг ажээ. Хэвтэж байгаа арслан хєлєглєсєн, хєлєглєєгvй хоёр єєр дvр хєрєг байдаг. Ертєнцийн хойд зvгийг сахидаг, мєн ягчис нарын тэргvvн ч гэж vздэг.
