#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.27.18 2:01 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 149 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Oct.13.10 4:28 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
delgerengui bichleg hiij baigaad bayartai bnaa.

Улааны шашин нь тарнийг тоолж бясалгал хийснээр асар тvргэн хvчийг хvргэдэг.

Ene torliin byasalgaliig tailbarlaa ogooch.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Oct.13.10 10:12 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Бурханы Шашинд 2 их урсгал байгаа тэр нь Бага хөлгөн, Их хөлгөн гэж. Их хөлгөн дотроо таны айлдаж буй 4 урсгал байдаг шүү дээ. Улаан, Шар гэдгээ нилээн доторхой болгохгүй бол хүмүүс тэс ондоо гэсэн ойлголт одоо хүртэл байгаад байгаа. Таны бичсэнээр тарни тоолдог гэж байна тэгэхээр Шарын шашинд тарни тоолдоггүй эсвэл бүүр сүүлд нь тоолдог гэж ойлгохоор байна. Зүгээр санал тавьж байгаа юм шүү. өршөөгөөрэй.


Top
   
PostPosted: Oct.13.10 10:21 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Өө Нирван тийм зөв байна уучлаарай тэгэж ойлгогдохоор бичсэн байна шүү.
Шарын шашин нь тарни тоололгүй яаахав бий бий.
Харин Улааны шашиныхан бол арай өөр
Улааны шашин нь тарнийн хүчээр бясалгадаг.
Энд гол нь бясалгалын ялгаа байна дөө хө
Энэ нь Шарын шашны Випашяна бясалгалаас тэс өөр тусдаа тарнийн хүчээр бясалгадаг гэж би сонсож байсан юм байна. Ер нь Улааны талын Гэгээрсэн хутагт хувилгаадаас Мял богдоос эхлэн Говийн Ноён хутагт Данзанравжаа тарнийн хүчийг өөрт авч бясалгал хийж гэгээрсэн байна.
Ноён хутагт усыг архи, архийг ус болгодог шидтэй тєдийгvй тарнийн зай тvрхээд нисдэг, бясалгаад нисдэг олон аргыг хэрэглэдэг байсан гэж би сонссон юм. Нууц тарнийн ном сударыг би нэлээд олон жилийн өмнө харж байсан. Хутагт Данзан Равжаа-н хийдэд хадгалагдаж байна лээ.
Улааныхан нууц тарни тоолж тарнийн хүчээрээ бясалган төгөлдөршиж гэгээрдэг байна. Нууц тарнийн хүчийг өөртөө бий болгон тарни тоолох тутамд агуу их хүч чадалыг өөртөө буй болгодог юм байна. Гэхдээ нууц тарни тоолон бясалган сууж гэгээрэхэд цаг хугацаа үгүй бөгөөд дан гагцхүү өөрийн буян хишигээс хамаарах болой хэмээсэн бөлгөө. Урьд цагийн сайн үйлийн үр мөн мөн урьд насандаа хувилгааны эрдэм чадалтай байсан хүмүүн даруй эзэмшиж чадна гэсэн. Нууц тарни тоолж архи өргөн шившиж байхад хавь ойроос огт архи үнэртэхгүй байгаа нь нэн гайхалтай санагдаж байсан. Тэр гайхалтай хүмүүн одоогоор Монголд байхгүй бөлгөө. Нууц тарни-с хэдэн тарни чангаар урин тоолооч гэхэд Авшиг хүртээгүй миний биед тайлбарлаж өгөхөд нэн бэрх гэж өгүүлсэн бөлгөө. Ямар ч шашины урсгалд ном эрдэмээ дэлгэн гайхуулах мөн нууцлах үзэл номлол байдаг.
Улааны урсгалын нууцат тарнин хүчийг гаргууд сайн эзэмшсэн хутагтын 17-р дүр Эдүгээ Далайн ламын дэргэд заларч буй болой


Last edited by 2003-06-06 on Oct.13.10 10:29 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.13.10 10:24 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Тодруулга: Миний багш Шарын шашны Гэлэгба урсгалын гэгээтэн болой
Миний бие мэдлэг нимгэн болохоор хүлцэл өчье
Hicheel гишүүнд Миний болхи тайлбараас илүүтэйгээр сайтар тайлбарлах хүмүүн байвал бичээд өгнө үү. Баярллаа


Top
   
PostPosted: Oct.13.10 10:46 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
noyon hudagt danzanravjaa geed sonsoj baisan. itgehed hetsuu um hiij chaddag baisan gej yarihiin bainle.

shariin shashind hudagt danzanravjaa giin hiij baisan shig um hiij surgadag arga baiga yu?

heterhii ih um asuuj baiga bol uuchlarai. sonirholtoi sanagdaad.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Oct.13.10 11:03 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Маш их гайхамшигтай Гэгээтэн хүмүүс бий.
Гэгээнтэн, хутагт , Ринбүүчи нарын авьяас чадварыг бичээд барамгүй.
Одоо ч байгаа. Тэр энэ гээд тодруулаад байлтгүй та өөрөө сонирхоод судлаад үзвэл гайхан шагших болно.
Хэрвээ та хүсвэл би бүүр тийм сэдэв нээгээд Хутагт Хувилгаадын эрдэм чадал амьдралын замналынх нь талаар сайхан бичиж өгч болох юм.
Өөр гишүүд ч бас нэмэрлэх байх Учир нь Шарын шашин гэлтгүй Монголд ч маш их гайхалтай Гэгээтэн маш олон байсан бөлгөө. Одоо ч бий.


Top
   
PostPosted: Oct.13.10 11:12 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
tiim sedev baival ih sonirholtoi baih baihaa.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Oct.14.10 9:36 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
За таны хүсэлтээр тун удахгүй сэдэв нээх болно.
Нээхийн тулд сайн бэлдэх хэрэгтэй хаанаас ямар эх сурвалжаас хэний тухай оруулахаа сайн бодож төлөвлөөд оруулая болоно биз.
Гэхдээ дан ганц би энэ том хүмүүсийн үйл амьдралын зам мөрийнх нь тухай бичвэл ахдах болов уу хэмээн эмээж байгаа учир манай буддын форумын гишүүдээс мэдээлэл оруулах болно гэж бодож байна.
Та түр хүлээгээрэй болгож ажаамуу.


Top
   
PostPosted: Oct.14.10 10:49 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
bayarlaa. huleegeed baij baiya.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Oct.14.10 1:20 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сахил санваар

Буддын шашны Чухаг 3 эрдэнийн нэг болох Сангха буюу Номын мөрөөр амьдрагч ариун сэтгэлт болсон хүн, ариудсан нэгэн хувраг хүмүүн сахил хүртсэн байх бөлгөө.
Их хөлөгөнд 8 санваар бий болой
Тэрний нэгэн зvйл болох 253-н зvйлийн ёс цаазыг сахигч их санваартан Гэлэн хэмээх сахил болой.
Гэлэн сахилтай хүмүүн бурханы шашинтны хамгийн нэр хvндтэй сахилтны нэг бєгєєд Бурхан шашины нэр хvнд, байр суурь тvvний сахил санваараа хэрхэн сахихаас ихэд шалтгаалах болмой. Гэлэн сахилтай хүмүүн эхнэр авдаггүй. Өөрийнхөө энэ насыг зөвхөн буян номны амьдралд зориулах бөлгөө. Чанга энэхүү сахилтан Монголд нэлээд цөөнгүй бий. Монголын Бурхан шашны тэргүүн хамба ламтан Чойжамц багш болон Төв Гандан хийдэд Гэлэн сахилтай нэлээд хэдэн лам хүмүүн бий. Бусад хийдүүд ч байгаа Гэсэр Бакула Ринбүүчи Бэтүб хийдэд хэдэн Гэлэн байгаа. Мөн Монголдоо хамгийн хатуу дэг жаягтай Амарбаясгалант хийдийн бүх лам нар Гэлэн сахилтай бөгөөд эхнэр авдаггүй. Хэрвээ сахилаа алдвал нь шууд сахилыг нь хурааж авдаг нь нэлээд чанга. Удаалаад Дундговь-н Дэлгэрийн Чойрын хийдийнх бас Гэлэн сахилыг баримталж лам нар нь бас Гэлэн сахилтай бөгөөд Тэргүүн хамба нь Зава Дамдин Гэгээнтэний хойд дүр хэмээх Лувсандаржаа гэгээтэн болой.
Намрын эхэн сард Гэлэнгийн Хайлан хэмээх хурал хурж Монголын бүх Гэлэнгүүд цугларч хурдаг байна.

Гэлэнгийн дараагийнх нь Гэцэл хэмээх сахил болой.Гэцэл сахилтангууд 36 зүйл ёсыг сахих ёстой хэмээнэ

Гэргийтэний сахил Уваши буюу гэнэн сахил. Бармаравжун, Равжун мөн гэргийтэний сахил болой. Үүнийг эгэл жирийн бөгөөд хар хүний сахил ч хэмээнэ.
Хамгийн доод сахилтан буюу Равжунгийн сахилтай хvн таван зvйлийг цээрлэн сахих ёстой. Vvнд худал хэлэхгvй, хулгай хийхгvй, амьтны амь таслахгvй, буруу хурьцал хийхгvй, архи уухгvй байх цээртэй. Буруу хурьцал гэдэг нь єєрийн эхнэрт vнэнч байхыг хэлдэг юм байна.


Top
   
PostPosted: Oct.14.10 1:44 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Зовлонгийн тухай

Зовлонгийн тухай өгүүлэхэд Бурхан багшийн 4 үнэний Зовлонг мэдэж байгаа байх
Нэг хүн надад зовлонгийн тухай сургааль номлол хэтэрхий бараан бас гутранги тал руу хэмээн шүүмжлэх ярих үед надад зовлонгийн тухай бодол төрж билээ Зовлонгийн тухай Миний их багш Гэгээтэн өгүүлрүүн зовлонгийн мєн чанарыг ойлгох ба уг асуудлын мєн чанарыг илvv гvнзгий, шууд ойлгож авах нь эн тэргvvний, хамгийн чухал зvйл билээ. Уг асуудлыг ойлгохгvй бол тэр нь чухам хэрхэн vvсдэгийг та ойлгохгvй, хэрхэн vvсдэгийг нь ойлгохгvй юм бол тvvнээс хэрхэн ангижрахаа мэдэхгvй болно. Ганц хvн тєрєлхтєн ч тєдийгvй бусад хамаг амьтан зовохыг хvсдэггvй, хэн ч євчин, элдэв асуудлыг хvсдэггvй. Тийм учраас зовлонгийн асуудлыг ойлгох нь нэн чухал юм.
Зовлон гэдэг бол хvн бvрийн ангижран салахыг хvсдэг зvйл мєн. Зовлон гэж чухам юу вэ? Мэдээж, бид ямар нэгэн зvйлийг хvсээд олж авч чадахгvй бол зовдог, бас хvсээгvй атлаа ямар нэгэн зvйлтэй болчихвол зовдог. Тvvнчлэн бидний тойрч єнгєрдєггvй, дайрч гардаг олон зvйлээс болоод бид зовдог, заримдаа асар их зовдог. Хэн хvнгvй хєгширч, єтлєдєг, хэдийд ч євдєж болно. Бvгдээрээ мєнх бусыг vзvvлнэ. Бvх зvйл хувирч єєрчлєгддєг. Иймэрхvv юманд бид дургvй боловч яаж ч чадахгvй. Хэн маань ч хєгширч, єнгє зvсээ алдах дургvй, євдєж зовохыг хvсдэггvй, vхэхийг ч хvсдэггvй. Єєрт маань болон хайртай дотно хvмvvст маань зовлон бэрхшээл тохиолдож, євчин эмгэг тусаасай гэж бид ердєє хvсдэггvй боловч эдгээр нь хэн бvхнийг дайрч гардаг зvйл юм. Зарим нэг асуудлыг аргалж, янзалж дєнгєх нь дєнгєнє, гэвч бидний хvчрэхгvй олон зvйл бий. Хvн тєрєлхтний энэхvv vндсэн нєхцєлєєс зайлах арга ер бий юу, vгvй юу? Зvгээр л хvлцэн дагах уу, эсвэл тvvнээс гарах арга зам бий юу? Энэ л чухам шийдвэрлэвэл зохих гол асуулт юм.


Top
   
PostPosted: Oct.14.10 1:46 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сэтгэлээ хэрхэн залах


Сэтгэл бол зав чєлєє vгvй, байнга аливаа зvйлд тэмvvлж ямар нэгэн зvйлийг эрэлхийлж бодолхийлэн, хэн нэгнийг зальдаж, мэхлэж байдаг
Сэтгэл нь тэнгисээс эрэг дээр гаргасан загас адил хєрвєн чичирч, салхи мэт байнга дэрвэлзэж, хамхуул адил хаа хамаагvй єнхєрдєг. Сэтгэл нь vймрvv бєгєєд бултамхай. Иймээс аливаа хорон муу зvйлд хялбархан идэгдэнэ. Сэтгэл нь огторгуй адил хэлбр дvрсгvй, баригдах барьцгvй, харагдах бараагvй бєгєєд єєрийн дур зоргоор vvгээр тvvгээр хэсvvчлэн байнга хєдєлгєєнд орших тул тvvнийг барьж номхотгох нь маш чухал. Сэтгэлээ барих нь vнэхээр гайхамшиг бєгєєд баригдсан сэтгэл vнэнхvv баясгалан авчирна.
Сэтгэл нь хєнгєн хийсвэр, мууг хурдан, сайныг удаанаар шингээнэ. Хэрвээ хvн сэтгэлээ номхотгон барьж чадвал тэрбээр ер бусын амгаланг олох бєгєєд энэ нь ухаантай хvний шинж юм. Ухаантай хvн л сэтгэлийн муу талыг хорьж, сайныг нь нээн хєгжvvлнэ. Нvгэл буяныг тунгаан хэрж хэсvvчилсэн сэтгэлээ номхотгож чадсан хvний сэтгэл л ухаар ч гэгээрээд аймшиггvй болно.
Хvн сэтгэлээ зєв зvйтэй жолоодох хэрэгтэй. Буруу жолоодсон сэтгэл нь дайсан дайснаа хорлосносс ч илvv хорлолыг vvсгэнэ. Хэрвээ сэтгэлийг зєв жолоодох аваас сэтгэл нь бидний эх, эцэг, бидний таних хvмvvсийн vйлдсэн буянаас ч илvv ихийг бvтээдэг.
Энэ бvгдийг хvн дээдийн номноос л олж мэдэх бєгєєд ариун номыг огт мэдээгvй сэтгэл нь хэзээ ч амгалан тайван байж чадахгvй. Учир нь тэр сэтгэл єєрийгєє зовоож байгаа асуултын хариуг олж авч чадаагvй.
Хvн сэтгэлээ зовоож байгаа олон асуудлыг шийдэж чадна. Гэвч энэ асуудал хэзээ ч дуусахгvй бєгєєд нэгийг шийдэхэд дараагийнх нь урган гарч ирсээр л байдаг. Учир нь хvний сэтгэл хэзээ ч ханаж цаддагvй, vргэлжийн шуналд оршсоор л байдаг. Тиймээс хvн єєрийн шунаг сэтгэлээ хорьж цагдах хэрэгтэй бєгєєд ингэснээр зєвхєн хорвоогийн амгалангаар зогсохгvй, ашдын амгаланд ч хvрэх юм.


Top
   
PostPosted: Oct.16.10 6:46 am 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Dec.30.05 7:03 pm
Posts: 395
Location: Усан дээр...
Хадаас.

_________________
хэлбэлзэл...


Top
   
PostPosted: Oct.19.10 12:03 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Ерөнхийдөө тарнийн тухай ганц 2 үгээр тайлбар өгүүлмой.
Тарни хэмээх энэ санскритаар Mantra संस्कृत гэсэн vг бєгєєд Man гэдэг нь сэтгэл билгvvн буюу дотроо багтаасан билгvvн, tra гэдэг нь аврах, нигvvлсэхvй сэтгэл гэсэн vг юм байна. Энэ хоёр нь нийлээд сэтгэлийг аврах буюу арга билиг хослон барилдах мєн чанартай ажээ. Тарнийг хүмүүн та амьдрал ахуйдаа урин дуудахын өмнө тарнийн увидас, лүн ван жинанг авах учиртай ажгуу.
Тарнийн хvч бvрдэхэд бодисын чадал, тарнийг тоонд нь хvргэх, тарнийг бясалгалын хvчийг vvсгэж, цаг vргэлжид оюун санаандаа тогтоон, хадгалж явбал тарнийн хvч аяндаа буй болж єєр хийгээд єрєєл бусдын тусыг бvтээдэг байна. Бурхадын номлосон тарнийн ухааныг єєрийн мєн чанараар нь хvргэж чадах хәл зvйн ухаан дотроос санскрит хэл хамгийн тохиромжтой бєгєєд тарнийн увидасыг 100 хувь амилуулдаг байна. Харин тарнийг зєв дуудаж уншихгvй бол хvч чадал, адис нь гуравны нэг, хоёр хувиар буурдаг хэмээн айлдсан байдаг аж. Євчин тус бvрт тусгайлсан ид шидийн мєн чанартай тарни байдаг. Тарни нь таван мэдрэхvйгээр хvний бие махбодь, оюун санаанд нєлєєлєн, таван махбодыг тэнцвэржvvлж аливаа бие махбодыг эдгээж байдаг.


Top
   
PostPosted: Oct.25.10 6:42 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Энэрэн нигүүлсэнгүй сэтгэл

Шашны мєн чанар нигvvлсэхvй мєн билээ. Би их хєлгєний шашнаар хvмvvжсэн тул дэлхий дахины энх амгаланг дээдлэх зан суртахуун нь хайр энэрэл буюу нинж нигvvлсэхvй байх ёстой гэж vздэг.
Та ядуу хоосон хvнийг хараад сэтгэл чинь уярч єрєвддєг бол таны єрєвдєл єрєвдєхийн сэтгэл дээр vндэслэж байна. Нєгєє талаар эхнэрээ, нєхрєє, хvvхдээ, дотно найзаа хайрлах нь ихэнхдээ элбэрэл дээр суурилсан байдаг. Элбэрэлээ єєрчилбєл энэрэл ч єєрчилєгдєж, алга болох нь ч бий. Энэ бол vнэн хайр биш. Yнэн хайрлахуй нь элбэрэл дээр суурилахгvй, нинж дээр суурилна. Энэ нєхцєлд нигvvлсэхvй нь зовж зvдэрч буй хамаг амьтныг энэрэх хvн тєрєлхтний хариуцлага болж vлдэнэ. Ийм нигvvлсэхvйг бид сэтгэлдээ, улмаар нийгэмдээ хєгжvvлэх ёстой юм. Аливаа амьтныг ялгаварлахгvй нигvvлсэх нь дотночлолоор хязгаарлагдаж болохгvй.
Нигvvлсэхvй нь аливаа хэсгээр хязгаарлагдвал тус хvргэхгvй бєгєєд хязгаарлахгvй бол эсрэг санаатнаа ч энэрнэ. Ингэвээс бид зовлонгоос ангид, жаргалд умбана. Шашин шvтдэг ч бай, vгvй ч бай нигvvлсэхvй сэтгэлийг ерєнхийд нь ойлгоогvй хvн vгvй. Хvмvvн тєрєлхтєн бид эх, эцгийн халамжинд хvн болсон. Мєн нас ахихын цагт ч хаа нэгтэйгээс халамж шаардана. Залуу, идэр насанд ч бас хэрэгтэй. Хvн бол хvн тєрєлхтєн хэмээх гэр бvлийн гишvvн болохоор аливаа зvйлийг єргєн, гvн утгаар ойлгож сэтгэх ёстой. Бидний нэг гэм бол аливааг уужуу ухаанаар бодохгvй, явцуу хязгаарт бодож байдагт л оршино. Ингэхлээр хvн тєрєлхтєн зовлон жаргалаа хуваалцах уужуу ухаан, vзэл санаатай байх ёстой. Ингэвээс жинхэнэ нинж нигvvлсэхvйг мэдэрч, хvндлэх, хайрлах чадварыг олно


Top
   
PostPosted: Oct.27.10 10:31 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бодь сэтгэлд өөрийгөө хэрхэн залж чадах

Эх болсон 6 зүйлс хамаг амьтныг тусын тулд энэ биеийг огоорон золиослож чадах,
их хєлгєний мєрийн гол суурь болсон сэтгэлийн онцгой чанар бол бодь сэтгэл юм. Бодь сэтгэлтэй байх нь бол Бурханы шашны хамгийн эрхэм гол зорилго мєн бєгєєд маанийн зургаан vсгийн утгаар товчхон бєгєєд тодорхой илэрхийлэгддэг билээ.
Эх болсон зургаан зvйл хамаг амьтныг vvрдийн амар амгаланд хvргэн, гэгээрлийн зам мєрд хєтлєхийн гол шалтгаан нєхцєл нь бодь сэтгэл бєгєєд vvнийг тєрvvлэх 7 шат дамжлагыг их Богд Зонхов номлосон байдаг. Богд Зонхов “Бодь сэтгэл vлэмж сэтгэлээс, vлэмж сэтгэл нигvvлсэхvй сэтгэлээс, нигvvлсэхvй нь асрахуйгаас, асрахуй нь ачийг хариулахуйгаас, ачийг хариулахуй нь ачийг дурьдахуйгаас, ачийг дурьдахуй нь эх хэмээн санах сэтгэлээс эхтэй болой” гэсэн байдаг. Энд нигvvлсэхvй сэтгэл нь их хєлгєний мєрийн vндэс бєгєєд тvvнийг тєрvvлэхийн тулд бясалгалын аргуудыг хэрэглэдэг. Бясалгалын аргаар нигvvлсэхvйг тєрvvлэхийн тулд аливаа амьтан єєрийн сэтгэлд зохистой амраг хайртын дvртэй байх ёстой ажээ. Єєрєєр хэлбэл єєрийн сэтгэлд хамаг амьтныг нигvvлсэх сэтгэлийг тєрvvлэхийн тулд тэднийг єєрийн хамгийн ойр дотны хvн мэтээр vзэж санах хэрэгтэй аж. Ингэж санахад хамгийн ойр дотны садан дотроос хамгийн дотно нь болох эх хэмээн бясалгах хэрэгтэй.
Урьд тvмэн галавт тєрж vхэж байхад минь энэ олон амьтны аль нь ч урьд насандаа миний эх байсан юм билээ. Тиймээс хамаг амьтан бvгд миний эх мєн хэмээн бясалгах ёстой. Энэ мэтээр vхэх, тєрєх, егvvтгэхvйгээр танихгvй боловч єєрийн ачит эх болсон хамаг амьтан ингэж зовж байхад ачийг нь бодохгvй бол нvvргvй хэрэг болох учраас ачийг нь хариулж хамаг амьтныг гаслангаас нєхцєєн, нирвааны амар амгаланд хvргэх зорилго тавих хэрэгтэй. Эх нь орчлонгийн жаргалд эндvvрч нvд сохрон, хєтлєх ч хvн vгvй, алхах бvрт халтирах аюул тулгарч хадан дор зvглэн явахад тэр эх хєвvvнээсээ аврал эрэхгvй бол єєр хэнээс эрэх вэ? Тэр хvv ч эхийгээ аюулаас гэтэлгэхгvй бол єєр хэнийг гэтэлгэх вэ? гэж бясалгаж нигvvлсэхvй сэтгэлийг тєрvvлдэг. Хамаг амьтныг самсарагийн зовлонгоос ангижруулж нирваанд хvргэе гэсэн энэрэхvй сэтгэл бол ачийг хариулах сэтгэл юм. Асрахуй сэтгэл бол хvн хvнээ хайрлах, асран тэтгэх, буян хураах єгєємєр сэтгэл бєгєєд хамаг амьтанд бие, хэл, сэтгэлээрээ туслах гэсэн сэтгэл юм.
Их хєлгєний мєрийн vндэс болсон нигvvлсэхvй сэтгэл бол хамаг амьтныг эхийн сэтгэлээр хайрлан хамгаалах сэтгэл юм. Yлэмж сэтгэл нь амьтны амар амгаланг бvтээхvй хийгээд зовлонг хаахын vvдийг авах явдал юм. Ингээд эцэст нь бодь сэтгэлийг бий болгодог. Энэ нь хамаг амьтны тєлєє єєрийгєє золиосолж чадах сэтгэлийн онцгой чанар юм.


Top
   
PostPosted: Oct.27.10 10:34 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Асрахуй, Энэрхүй, Нигүүлсэнгүй, Амарлингүй хэмээх тодотголыг хүмүүн сайтар огоорч бясалган чанд сууваас Бодь сэтгэлийг өөртөө түвшитгэж чадна.
Нарийн чанд судалж бясалгал хийж үзээрэй Хүмүүн тайван Амарлингуй талбиун байж чадвал сэтгэлийн ямар ч зовлонг эдлэхгүй. Амарлингуй байж чадсанаар Бодь сэтгэлийг төвшитгөн хүмүүсийн ертөнцийн хэрүүл уруул уур уцаар мунхагын хүлээснээс тайлагдаж та баяртай бусдыг үргэлж хайрлаж Хүмүүнийг өөрийн оронд тавьж үзэх сэдхэл урган гарна. Урган гарсан энэ үрээр та бусдын хайр талархал хүндэтгэлийг хүлээн орших бизээ


Top
   
PostPosted: Oct.29.10 11:34 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Өнөөндөр их өлзийт сайн өдөр 2010-10-29 буюу Намрын адаг сарын шинийн 22
Бурхан багшийн дүйцэн өдөр буюу ЭЭЖИЙГЭЭ БАЯРЛУУЛАХ ӨДӨР
Намрын адаг сарын шинийн 22-ны өдөр бурхан багш "33 Тэнгэрийн орноос Замбуутивд эргэн заларсан" буюу тэнгэрийн оронд төрөл таалсан ээждээ ачийг нь хариулж тэнд ном номлоод эргэн ирсэн өдрийг шавь нар нь хүндэтгэн тэмдэлэсээр ирсэн буяны сайхан өдөр билээ. Дүйчэн өдрөөр сайн үйлсэд гар бие оролцож буян хураах хэрэгтэй. Энэ өдрийн гол учир нь хүн бүр архи, тамхи зэргээс эхлэн бусад муу үйл бүхнийг тэвчихэд оршино. Мөн Бурхан багш ээжийнхээ ачийг хариулсан хэмээх эл өдөр та бид ч бас ээжийгээ баярлуулах нь арвин их буян болох амой


Top
   
PostPosted: Dec.17.10 3:25 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Энэ орчлонг-н зургаан зүйлийн эргүүлэг хэмээхүй

Хүмүүн бид өөрийн хийсэн үйл, нисваанисынхаа эрхээр таглаатай саванд хийсэн зөгий мэт тэр л савнаасаа гарч чадалгүйгээр буяныхаа эрхээр тэнгэрийн оронд, буяны үрээ бараад нүгэл хилэнцээ даваад ирэхээр доод гурван муу заяанд унаж, атаа хорслын нисваанис арвидсанаар асурид, хармын нисваанисаар бирдэд гэх мэт төрөлд шидэгдсээр энэ орчлон хорвоод хэмжээлшгүй олон галвыг өнгөөрөөсөн байдаг ажгуу. Ингэж олон төрлийг дамжихдаа урьд өөрийн хийсэн үйл, нисваанисын шүтэн барилдлагаараа зургаан зүйлтэй эх, үр, садан, дайсан, нөхөр болон ээлжилж, үүнийгээ үйл түйтгэрээсээ болоод дараагийн төрлөө авахад өмнөх төрөлдөө ямар зовлон эдэлж, хэнтэй садагнаж байснаа санахгүйгээр дахин муу, сайн үйлээ ээлжилж үйлдсээр байдаг хэмээдэг тул энэ орчлонгийн зургаан зүйлийн эргүүлгээс гэтлэн гарах нь бид жинхэнэ амар амгаланг олох цорын ганц зам болох юмсанжээ. Тэгвэл энэ орчлон хорвоо, эргэн эргэн төрж байдаг зургаан зүйлийн амьтан гэж юу болох талаар зарим мэдэхгүй байгаа хүмүүст зориулан сударт юу гэж дурдсан болохыг энд толилуулан өгүүлмүй

Image


Last edited by 2003-06-06 on Dec.17.10 3:36 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.17.10 3:28 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Тэнгэрийн орон хэмээх

Хүсэлт тэнгэрийн орон

Хүслийн таван эрдмийг төгс эдэлж амьдардгаар нь Хүсэлт орон буюу Амармаг тэнгэрийн орон хэмээсэн. Үүнд Дөрвөн их хааны язгуур, Гучин гурван тэнгэрийн орон, Тэмцлээс хагацсан тэнгэрийн орон, Төгс баясгалант тэнгэрийн орон, Хувилгасанд баясагч тэнгэрийн орон, Бусдын хувилгасанд баясагч тэнгэрийн орон хэмээх зургаан орон багтана.
Хүсэлт тэнгэрийнхэнд өлсөх, ундаасах байх бөгөөд үнэр хийгээд рашаанаар амьдарна. Царайны өнгө нь хөх, шар, цагаан, улаан болоод галбарваасан модноос гарах төгс эдлэлийг эдлэх хэмээсэн. Эд байгаад үр байдаггүй нь Хүсэлт тэнгэрүүд бөгөөд үрээс бусдад шунах хийгээд хаан, боолын ялгавар ч буй. Хүсэлт тэнгэрийнхэн хувилж төрөх хийгээд хүсэл эдлэх цагт дусал гарахгүй, хий гүйнэ. Гучин гурван тэнгэрийн орноос дээш нар, сар байхгүй боловч өдөр, шөнийн томьёо байдаг бөгөөд цагийн эрхээр цэцгийн дэлбээ хумигдах, шувууд өгүүлэл гаргах, нойр хүрэх үеийг шөнө хэмээх ба түүнээс солигдвол өдөр хэмээнэ. Гийгүүлж үйлдэх нь өөрийн биеийн гэрлээр болох болой. Ер тэнгэрүүд хүслийн эрдмийг төгс эдлэх амгалангаасаа үхэн егүүтэхийн цагт үхлийн таван ёрыг үзвээс зовлонг асар эдлэх буй. Үхлийн таван ёр нь:
- Биеийн өнгө гоо бус болох
- Дэвсгэртээ үл баясах
- Цэцгийн эрихнүүд нь хуучрах
- Хувцсанд хир тогтох
- Биеэс урьд үгүй хөлс гарах эдгээр болой.
Ийн егүүтэхийн цагт буяны үлдэгдэл үгүй болвоос гурван муу заяанд эрх үгүй унах болой. Мөн асури лугаа тэмцэлдэх үест алагдах, таслагдах зовлонг амсах бөгөөд тэргүүн огтлогдвоос үхэн, үлдсэн гишүүн нь таслагдваас дахин төлжин ургах болой. Агуу хүчин төгссөн тэнгэрүүд хямралдваас хүчин буурай тэнгэрийн хөвгүүд өөрийн орноос үлдэн хөөгдөх хийгээд буяны цогц агуу их төгссөн тэнгэрүүдээс буян өчүүхэн тэнгэрийн хөвгүүд айн сүрдсэнээр ихэд сэтгэл хямран үлэмж зовлонг эдлэх буй.

Дүрст тэнгэрийн арван долоон орон

Хүсэлт тэнгэрээс дээш Эсэруагийн язгуураас Доор үгүй Агнистын орон хүртэлх арван долоон орны тэнгэрүүд нь хүсэл тачаалаас хагацсан боловч дүрсэнд тачаахаас хагацаагүй болохоор Дүрст буюу Өнгөт тэнгэрийн орон хэмээн өгүүлсэн. Дүрст тэнгэрийн орныхон нь дияан хийгээд хуран мэдэл үгүй дияанаар өнө удаан амирлан орших амгаланг олж мэдэрсэн ч машид амирлах хутагтын амгалан, үлэмж үзэхийг олоогүй болохоор дияанд ашдын амгаланг олоогүй болой. Энэ тэнгэрийн орныхон хувцастайгаа төрдөг бөгөөд өөрийн биеийн хэмжээнээс хоёр дахин том хувцас өмсөнө хэмээн номлосон. Дүрст тэнгэрийн оронд өдөр, шөнө байхгүй болохоор тэдгээрийн биеийн хэмжээ хэдэн бээр буй тэр хэмжээний галаваар хэмжигдэх насыг насална.

Дүрсгүй тэнгэрийн орон

Урьд төрөл алинаас насан юүлж, энд төрөл аваад нэрийн суурь цогц төдий бүтсэнээр өнгө, хэлбэр тэргүүтэн бие үгүй, заах орон үгүй боловч тогтоон барих сэтгэлийн ялгавраар дөрвөн оронд оршихоор номлосон. Дүрс үгүй тэнгэрийн орны тэнгэрүүдэд зовлонгийн зовлон үгүй боловч самадигийн амгалангийн чанарт галавт хэлбэрэлт үгүй оршсон тэд магад машид гэтэлсэн бус тул түүнээс дахин унана. Муу заяаны зовлонгийн давалгаанаас давсан мэт боловч өнө үл оршин, хуран үйлдсэн нь огоот урвах хэмээхийн зовлонгоор хөнөөгдмүй хэмээсэн. Дүрс үгүй тэнгэрийн орныхон биет бус тул биеийн хэмжээ байхгүй. Түүний хувилсан дүрс ч заалт мэтээр бол цаглашгүй болой. Нас нь 20-80 мянган галав байна


Top
   
PostPosted: Dec.17.10 3:37 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Асурын орон.


Асури нарын орон нь Сүмбэр уулын усны төвшнөөс доошхи хөндийд оршино. Тэр нь Сүмбэр уулын усны төвшнөөс доош 84000 бээр байхаас 11000 бээрийн хэмжээнд хөндий хоосон дөрвөн сууринд асурийн дөрвөн орон оршино. Асури нар хэдий тэнгэр мөн боловч башир хуурмаг ихтэй болоод тэнгэрийн эрдмийг үнэхээр авч оршдоггүй тул “тэнгэр бус” буюу “асури” хэмээн нэрлэсэн. Асуриуд тэнгэрийн цог учралд үл тэсэхийн атаагаар сэтгэл энэлэгдээд тэнгэр лүгээ тэмцэлдвээс биеэ огтчуулах хийгээд хагалуулах тэргүүтэн зовлон олныг амсах ба тэдгээрт билэг төгсөвч тийн боловсролын түйтгэрт мөн тул үнэнийг үзэж чадахгүй хэмээн номлосон.
Тэнгэр, асури нар харилцан тэмцэлдэх үест толгой хийгээд бэлхүүс нь тасарваас үхэх ба үе гишүүн хийгээд хуруу сарвуу нь тасарваас дахин төлжин ургана.
Асури тэдгээрийн биеийн хэмжээ нь хагас гөрөш , насны хэмжээ нь Гучин гурван тэнгэр нарын орныхтой адил буюу 36 сая жил хэмээсэн


Top
   
PostPosted: Dec.17.10 3:39 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Хүмүүний орон

Тив бүхэн өөрийн хойд талыг Сүмбэр уул хэмээн үзэх бөгөөд энэ нь наран ургахын эрхийн дагуу юм. Сүмбэр уулыг тойрсон тивүүдийн хэлбэр ямар байна, түүнд орших хүмүүсийн нүүрний хэлбэр тэр лүгээ адил, дөрвөн тивийн дагуул бага тивийн хэлбэр нь гол тив лүгээ адил, хэмжээ нь гол тивийн хагас лугаа адил хэмээн номлосон.
Тив эдгээр бүгд үндсэн алтан дэлхийд шүтсэн Хүмүүний орон болно. Эдгээр бүгдийн гадуур эргэн тойронд нь төмрийн чанарт уулс тогтсон бөгөөд долоон алтан уулын гаднах уул болон төмөр уулны хооронд давст усаар дүүрсэн Гадаад их далай хэмээгч оршино. Дөрвөн тив, бага найман тив хийгээд Сүмбэр уул, нар, сар, алтан уулс хийгээд далайнууд, ойр орчмын төмөр хүрээ уул, хүсэлт орны зургаан тэнгэрүүд эдгээрийг Дөрвөн тивт ертөнцийн орон хэмээнэ.
Замбуутив: Сүмбэр уулын урд зүгт гадаад далайн дунд оршино. Хэлбэр нь тэрэг буюу дал мэт, хэмжээ нь гурван талдаа хоёр, хоёр мянган бээр, бага талдаа гурван бээр хагас, эргэн тойрон 6003.5 бээр. Эргэн тойрон усаар хүрээлэгдэж, өөрийн мөн чанар нь хуурай газар оршдогоор нь ийнхүү нэрлэсэн гэх ч замбу бригча модны нэрээр нэрлэсэн гэх нь ч бий. Энэ тивийн баруунд Гөвүүр, зүүнд Өөр гөвүүр хэмээх хоёр бага тив буй. Хүмүүсийн зарим нь маш ядуу, өвчин олон, нас богино байх ба зарим нь дүр сайхан, их баялаг, нас урт байх, зарим нь ямагт нүглийн үйлийг үйлдэн хүчир их муу үйлийг хураана. Зарим нь орчлонгоос уйсан бусад амьтдыг асрах, энэрэх буяны сэтгэл хүчтэй төрөх тэргүүтэн буян, нүгэл хоёрын аль нэгний үүднээс элдэв үйлийг хурааж чаддаг. Иймээс замбуутив үүний хүмүүс үйлээс төрдөг үйлийн газарт алдаршсан.
Мөн гурван санваар гурвуулаа төрдөг, орчлонгийн хотол чуулган бүгдийг бүтээн чаддаг хийгээд тус тус ялган онох билэг хийгээд орчлонгоос уйсах бодь сэтгэл түргэн төрдөг ба буян нүглийн үйлийн үрийг үзэх, номонд боловсорч чаддаг онцлогтой. Товчилвоос, ахуй үйл хийгээд эцсийн тус бүгдийг шүтээнгүйгээр бүтээж чаддаг тул болой. Бусад гурван тивд энэ мэт бус болно. Ер замбуутивийн хүмүүн нүгүүд төрөх, өтлөх, өвдөх тэргүүтэн найман зовлонгоор нэрвэгддэг.
Замбуутивийн хүний насны хэмжээ нь магадлалгүй бөгөөд ерөнхийдөө анх нас цаглашгүй байснаас эцэстээ арван насны хэмжээнд хүрнэ хэмээсэн. Одоо 60-50 насны үедээ буй бөгөөд завсартаа арвижих, хомсдох нь ч олон байна. Зуун нас төгс хүмүүсийн биеийн хэмжээний том нь өөрийн тохойгоор дөрвөн тохой, бага нь гурван тохой хагас болой. Замбуутивийн баруун, зүүнд энэ гол тивийн дагуул болох Гөвүүрт, Өөр гөвүүрт бага тивүүд оршино. Бага тивийн хэлбэр нь гол тивтэйгээ адил дал мэт, хэмжээ нь гол тивийн хагастай адил байна. Хүмүүсийн биеийн хэмжээ нь гол тивийн хүмүүсийн биеийн хагас төдий хэмээсэн хийгээд энэ тив нь үндсэн алтан дэлхийд шүтсэн хүний орон мөн. Хүмүүсийн эдлэх, хэрэглэх, зовлон жаргал бүгд Замбуу тивийн хүмүүн лүгээ адил болой.
Үлэмж биетийн тив: Сүмбэр уулын зүүнд энэ тив орших ба түүний хэлбэр нь тал саран мэт, хавтгай тал нь Сүмбэр уулыг харж байрлах бөгөөд хэмжээ нь гурван талдаа хоёр, хоёр мянган бээр, бага тал нь 350 бээр, эргэн тойрон 6350 бээр буй. Тив түүнд төрсөн хүмүүсийн бие бусдаас их том тул Үлэмж биет хэмээсэн. Үлэмж биет тивийн баруунд Биет, зүүнд Их биет хэмээх хоёр бага тив буй.
Энэ тивийн төгс эдлэл цаглашгүй бөгөөд хүмүүс нь сайхан дүрстэй, насан урт, ихэд баялаг амьдарна. Тэдгээрт сахил төрөх төдий байвч авч орхихыг ялган онох билгүүн муу тул орчлонгоос уйсах ба бодь сэтгэл хүчтэй, хатуу төрөх тэргүүтэн дээдийн зам нугууд сэтгэлд нь төрөхөд бэрх болой. Арвай будаа, мах, гурил бүгдийг эдлэх хийгээд эд таваарын арилжааг үйлдэн, тухайлан үйлдсэн өмчийг эзэмшин элдэв үйл, эд бүхэнд шунах ч буй. Мөн сэтгэл хямрах болоод бэр өгч авах, хаан, харцын ялгавартай. Бие нь өлсч ундаасах, халж хөрөхийн зовлонтой хийгээд өвөл, зун, хавар, намрын улирал ээлжлэх болой.
Биеийн хэмжээ нь зуун нас төгс Замбуутивийн хүмүүсийн тохойгоор найман тохой буй. Харин өөрсдийн тохойгоор гурван тохой хагас бөгөөд бага тивийн хүмүүсийн биеийн хэмжээ нь тэдгээрийн биеийн хагас, хагас лугаа хэмээсэн. Насны хэмжээ 250 жил байна.
Үхэр эдлэгч тив: Сүмбэр уулын баруунд орших бөгөөд хэлбэр нь дугариг бөгөөд эргэн тойрны хэмжээ нь долоон мянган бээр хагас буй. Түүний хөндлөнгийн хэмжээ хоёр мянган бээр хагас байна. Тив түүнд голлон үхэр хийгээд их эрдэнийг төгс эдэлдэг тул Үхэр эдлэгч хэмээн нэрлэсэн. Баруун болон зүүнд нь тус тус Төгс хөдөлгөөнт, Дээд замд одогч бага тивүүд оршино.
Энэ тивийнхэн төгс эдлэл элбэг болоод хүмүүс нь сайхан дүрст, насан урт, баялаг ихээр амьдарна. Тэдгээрт сахил төрөх төдий боловч ялгаж салгах билгийн хүч бага болохоор орчлонгоос хүчтэй уйсах ба бодь сэтгэл ч хүчтэй хатуу төрөх нь бэрх. Мөн дээдийн замууд ч сэтгэлд нь төрөхөд бэрх байна.
Арвай буудай, гурил, мах, боорцог идэх хийгээд ган, зуд, айх хийгээд амрах сэтгэл ээлжлэх, эд хийгээд эрдэнэсийн худалдаа наймаа ч үйлдэх бөгөөд тухайлан үйлдсэн ба эс үйлдсэн өмч, сууц бүгд буй. Бэр авах, өгөх хийгээд өвөл, хавар, зун, намрын улирал ээлжлэх хийгээд хаан, харц, боолын ялгавартай, эцэг эхээс үр тариа хүртэл бүхэнд шунах болой.
Биеийн хэмжээ нь зуун нас төгс Замбуутивийн хүмүүний тохойгоор арван зургаан тохой буй. Харин өөрсдийн тохойгоор гурван тохой хагас төдий хэмжээтэй хэмээсэн. Насны хэмжээ 500 жил байна.
Яруу бус дуут тив: Сүмбэр уулын хойд зүгт орших ба хэлбэр нь дөрвөлжин, хэмжээ нь тал бүртээ хоёр, хоёр мянган бээр, эргэн тойрондоо нийлээд 8000 бээр тэгш оршино. Тэнд төрсөн амьтан тэдгээрийг үхэхээс долоо хоногийн өмнө “Чи үхнэ” хэмээх муухай дуу огторгуйгаас сонсогдох вишази хэмээх чөтгөрийн хэлээр өгүүлдэг тул Яруу бус дуут хэмээн нэрлэгдсэн. Баруун, зүүнд тус тус Муухай дуут, Муухай дуутын нөхөр хэмээх бага тивүүд оршино.
Энэ тивийнхэн төгс эдлэл хийгээд дүрс нь тэнгэр лүгээ адил бөгөөд харилцан хямрал тэмцэлгүй, нүгэл, буян алиныг нь ч эдэлдэггүй болохоор үхээд дээшээ одох тэргүүтэн буяны үрийг мөн чанараар эдлэх боловч шүтээн бие түүнд орчлонгоос уйсах бэлгэ чанар төрдөггүй тул хутагтын мөрийг шинээр олохгүй бөгөөд буяны ёсны сахил ч төрөхгүй болой. Хүмүүсийн царайны өнгө нь бүгд цагаан хийгээд зөвхөн үр, будаа иднэ. Ган, зуд үгүй ба амгалан хийгээд айх сэтгэл ээлжлэх нь үгүй, эд хийгээд үр тариа, алт мөнгөний худалдаа ч үгүй бөгөөд тухайлж үйлдсэн өмч байхгүй болой. Мөн бэр авч, өгөх нь байхгүй, халж, хөрөхийн зовлон үгүй, хаан, боол, харцын ялгавар ч байхгүй. Энэ тивийнхэн бүхэнд шунах нь үгүй бөгөөд үр будаа байгаад эд байдаггүй болой.
Биеийн хэмжээ нь зуун нас төгс Замбуутивийн хүмүүний тохойгоор гучин хоёр тохой буй. Харин өөрсдийн тохойгоор гурван тохой хагас болой. Бага тивийн хүмүүсийн биеийн хэмжээ нь гол тивийн хүмүүсийн биеийн хагас, хагас төгс хэмээсэн. Насны хэмжээ 1000 жил байна.


Top
   
PostPosted: Dec.17.10 3:41 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Адгуусны орон

Адгуусанд өгүүлж баршгүй олон зүйл язгуур байх боловч тархмал хийгээд живэнги орших хоёр язгуурт хураан ангилна. Тархмал язгуур нь хүний болон хүсэлт тэнгэрийн оронд ч байна, живэнги орших нь их зонхи гадаад их далайд орших бөгөөд түүний хав харанхуй ёроол хязгаарт ч цогцлон овоорсон мэт оршмуй. Их хүчит адгууснууд өчүүхнээ барьж идэх, тэнгэр, хүмүүний эдлэлд хэрэглэгдэх тэргүүтэн өөрийн эрх үгүй, бусдын эрхэнд баригдсанаар алагдах, занчуулах ба хорлогдон зовно. Бас бус харанхуй орон хийгээд усанд төрөөд тэндээ өтөлж, үхэх хийгээд хүнд үүргээр зүдрэх, тариаланд эдлэгдэх, үс ноосоо хяргуулах, туугдах ба алагдах ёс адил үгүй олон зүйлээр нэрвэгдэх буй. Маш өлсөх, ундаасах, даарахаар нэрвэгдэх, гөрөөчин тэргүүтэнд элдэв үүднээс хөнөөгдсөнөөр тэдгээрт цаг үргэлжид аюул ер тасрахгүй болой.
Адгуусны насны хэмжээний урт нь нэгэн завсрын галавт насалж чадах бөгөөд насны ахарт магадлал үгүй. Маш богино нь нэгэн түр хормын насны хэмжээтэй ч байх. Адгуусны хамгийн бага хэмжээ нь үсний үзүүрийг тав хуваасны нэгэн хувь төдий хэмжээтэй ч буй. Ихийн хэмжээнд загас залгигч матар мэт нь 2700 бээр хэмжээтэй ч байх. Мөн лусын хаан Баясгалант хийгээд Шадар баясагч хоёр бээр Сүмбэр уулыг гурав дахин ороож, биеэ дэвсгэрээсээ үл хөдөлгөсөн ч цээж нь Сүмбэр уулын оройд хүрэх хэмээн номлосон. Эдгээр адгуусанд өндөгнөөс төрөх, умайгаас төрөх, илч, чийгнээс төрөх, хувилж төрөх зэрэг дөрвөн төрөл буй.


Top
   
PostPosted: Dec.17.10 3:42 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бирдийн орон

Замбуутивийн доор таван зуун бээр хэтэрвээс бирдийн Цайвар шар хэмээх балгад буй. Тэр хааны харшид нүглийн үйлээр хаягдаж, төгсгөл нь буяны үйлээр төгссөн
тэнгэрийн цог учрал лугаа тэнцэх төгс эдлэл бүрдсэн бөгөөд буян, нүглийн авах, гээхийг ном ёсоор үзүүлдэг Эрлэг номун хаан хэмээгч заларна. Түүний нөхөрт бирдийн гучин зургаан язгуур буй. Ер хармыг дийлэнх шүтсэнүүд бирдэд төрөх бөгөөд тэдгээрүүд үргэлжийн өлсөх ба ундаасах, мах, арьс, цус нь хатан хатингартаж, түлэнхий хожуул мэт болоод, нүүр нь үсээр бүрхэгдэн, ам нь маш ангаснаар үргэлжид зовно. Бирд үүнд анхдугаарт, идэх уух нь дотроосоо шалтгаалан зовох, хоёрдугаарт, идэх уух нь гаднаасаа шалтгаалан зовох, гуравдугаарт, идээ ундаанаас шалтгаалан зовох үндсэн гурван зовлон байна.
- Бирдүүд ус, булаг хийгээд далай, цөөрөм хараад гүйн очихуйд тэнд илд, жад барьсан амьтад гэдрэг нь үлдэн хөөх хийгээд ус тэдгээр нь идээ бээр, цусанд үзэгдээд ууж, эдэлж үл чадна.
- Бирдийн ам нь зүүний сүвэгч төдий, гал бадарсан, сүвээ гэдэс нь үлэмж уул мэт том тул их далайн усыг уувч хоолойн мухар уужим болоод, амны халуун хороор уусан дусал хатаж үйлдэнэ. Ийн тэдгээр идээ, ундыг саадгүй олсон ч өөрөөс шалтгаалан идэж, ууж үл чадна.
- Галын илчин амнаас нь бадарснаар идсэн уусан бүгдийг шатааж орхино. Мөн өтгөн, шингэн элдэв ялгадас, илжирсэн ялзарсан өмхий үнэрт бузар зүйлийг идэж уух хийгээд зарим нэг нь өөрийнхөө махыг ч тасдан иднэ. Ариун болон сайн идээ ундааг хэзээ ч эдэлж үл чадна.
Тархмал бирдүүдийн орон нь магадлал үгүй бөгөөд тэнгэр, хүмүүний оронд ч байна. Бирдүүдийн насны хэмжээ нь хүмүүний нэгэн сарыг нэг хоногт тооцсоноор өөрийн жилээр таван зуу насалж чадна. Заримууд нь таван мянга хийгээд түм насалад үл үхэх ч буй. Биеийн хэмжээ нь нүглийн эрхээр их, бага элдэв боловч бирдийн бага нь нэг төө, томыг нь мянган бээр хэмээсэн. Эдгээр бирдүүд умайнаас төрөх хийгээд хувилж төрөх үйлтэн болой


Top
   
PostPosted: Dec.17.10 3:43 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Тамын орон

Халуун там: Замбуу тивийн доор 20000 бээр өнгөрвөөс Амлашгүй их тамын дээд босго байна. Орон түүний хэмжээ зүг бүхэндээ 20000 бээрийн дөрвөлжин болой. Түүний доод суурь нь тэндээс дөрвөн түмэн бээр бөгөөд түүний дээр Маш халуун там, Халуун там, Их уйлан дуудагч, Уйлан дуудагч, Хураан дарагч, Хар шугамт, Дахин сэргэгч тамууд дээр дээрээсээ давхарлан оршино.
Эдгээр найман халуун там бүхэнд ойр орчмын арван зургаан тамын орон буй. Тамд төрсөн амьтад маш тэсэшгүй зовлонг зуун голти жил эдэлж нүглийн үйлээ барагдахыг хүртэл амь лугаа үл хагацна хэмээсэн. Тэр ч хүмүүний 50 жилийг Дөрвөн их хааны 1 хоног, түүний 30 хоногийг 1 сар, 12-ыг нь нэг жилд тооцсоноор дөрвөн Их хааны насны хэмжээ нь 500 жил болно. Тэр 500 жилийг нэг хоног, тэр хоногийн гучийг нэг сар, 12 сарыг нэг жилд тооцсоноор 500 жил нь Дахин сэргэгч тамын насны хэмжээ болно. Түүнчлэн хүмүүний 100 жил болон 200, 400, 800, 1600 жилүүд нь зэргэмжлэн Гучин гурван тэнгэрийн орноос Бусдын хувилгасанд эрхээр болгогч тэнгэрийн орныг хүртэл тэдгээр орны нэг хоногийн хэмжээ болно. Энэ мэтчилэн тэнгэрийн 1000 жил, 2000, 4000, 8000, 16000 мянган жилүүд нь зэргэмжлэн Хар шугамт тамаас Халуун тамыг хүртэл эдгээр тамын орны нэг хоногийн хэмжээ болно. Энэ хоногийн хэмжээгээр тооцон эдгээр тамын амьтад өөрийн жил үүгээр 1000-16000 хүртэл жил насалж чадах буй. Маш халуун тамын амьтад завсрын галвын хагас хийгээд Амлашгүй тамын амьтад завсрын нэг галав насалж чадна.
Ер тамын амьтдын биеийн хэмжээнд магадлал үгүй бөгөөд хилэнц нүглийн үйлийг хэр хүчтэй үйлдэж хурааснаар түүний бие нь нэн их хэмээн хураасан нүглийн их, багаар бие нь том, жижиг байхаар номлосон.
Ойр орчмын там: Тэдгээр найман там бүрт дөрвөн хаалгатай төмөр хүрээ хэрэм тус бүр бий. Тэдгээрийн гадуур мөн дөрвөн хаалгатай төмөр хүрээ хэрэм буй. Тэр хаалга бүрт амьтны үлэмж там буюу ойр орчмын дөрөв, дөрвөн тамын орон буй бөгөөд эдгээр нь Галт нурман гуут там, Өмхий балчиг буюу баасны балчиг, хүүр мэт үнэрт там, Тонгоргон замт там, Олом үгүй цусан мөрөн нэрт тамууд юм.
Галт нурман гуут там нь өвдөг далдрах төдий галт нурман гуу буй бөгөөд тамын амьтад тэд орон эрж одохдоо түүнээ гишгэхүй үед арьс хийгээд мах, цус бүгдийг нурам болгон сүйтгээд өргөхийн цагт тэдгээр дахин төлжин ургах болой.
Өмхий балчиг буюу баасны балчиг, хүүр мэт үнэрт там нь өмнөх тамтай залган орших бөгөөд орон эрэгч амьтад бээр гатлахуй үед түүнд унаж толгой далдран живнэ. Тэр балчигт орших хурц, урт хошуут өт хорхойнууд тэдгээрийн арьс, мах, шөрмөс, яс, чөмгөнд тултал нүхлэн уудлаж идэн үйлдэнэ.
Тонгоргон замт там нь өмхий балчигт тамыг залгаад зүйл бүрийн хутганы ир зэрэглэсэн зам буй. Орныг эрэгч амьтад түүнээ одоод хөлөө тавихад арьс, махыг нь тасдаад, өргөвөөс дахин төлжих болой. Үүн лүгээ залгаад илдэн навчит ширэнгэн ой буй бөгөөд түүнд одвоос сүлбэгдэн хөл, гар тэргүүтэн үе гишүүн нь хэрчигдэн тасарваас сахлаг ноход ирж иднэ. Түүн лүгээ залгаад төмрийн ширэнгэн ой орших бөгөөд түүнээ одохын цагт модноо тэвдүүлэн мацуулна. Мацахын цагт өргөсний үзүүр дорогш хатгаад, буухын цагт дээш хандаж үе гишүүнүүд сүлбэгдэн хэрчигдэнэ. Тэр цагт төмөр хошуут хэрээ ирж эгэм ба толгой дээр нь суун нүдний цөцгийг нь ухан идэх болой. Эдгээр нь мэсийн хорлол тул нэгд үйлдмүй.
Олом үгүй цусан мөрөн нэрт там нь төмөр ширэнгэн ой лугаа залгаад олом үгүй буцлам шүүт усаар дүүрсэн цусан мөрөн орших бөгөөд орныг эрэгч амьтад түүнээ одож, мөрөнд унаснаар дээш, доош одоод чанагдах нь галан бадарч усаар дүүрсэн тогоонд буурцаг чанах мэт болой. Цусан мөрөн түүний хоёр захад гартаа бэрээ, гох, тор барьсан тамын сахиулаад сууж гадагш үл гаргах хийгээд гох ба тороор гадагш гаргаж, гал бадарсан их сууринд гэдрэг унаган, “Юу хүсмүй?” хэмээн асуух буй. Тэдгээр нь “Би бээр юу ч үл мэдэх, юу ч эс үзэх, тийн атал өлсмүй, ундаасмуй” хэмээхүйд гал бадарсан төмөр моголцгийг аманд нь гудрах бөгөөд буцлам ширмийг ч аманд нь цутгана. Энэ тамын насны хэмжээ магадлалгүй боловч тэдгээр амьтдын зовлонг амсах үйлийн хүч барагдах хүртэл энэ тамд зовлон амсах буй.
Хүйтэн там: Замбуутивийн доор халуун тамын харалдаа нэгэн түмэн бээрийн чанад дахь мөсөн хонгилд хүйтэн там оршино. Түүнээс 32000 бээрийн доор цэврүүт там буй бөгөөд бусад долоо нь түүнээс хоёр, хоёр мянган бээрээр зааглагдан оршино. Хүйтэн там үүнд хүйтэн нь үлгэрлэж болшгүй ясанд шингэснээр тэнд төрсөн тамын амьтдын биеийг тачигнатал чичрүүлэн, үлэмж хүйтнээр энэлүүлэхүйд тэд хамаг биеэ хумин эвхэрч, усан цэврүү суун, тэр цэврүү зуу болон түүнээс дээш үлэмж хагарахуйд амьтад тэр цэврүүг идэх бөгөөд бөгснөөс нь цус, шар ус, тос, чөмөг сэлт савирч ихэд зүдэн ядарч, шүд нь тачигнан, үс нь сэрвэгнэж үлэмж хүйтнээр энэлэн уйлан дуудах болно. Хүйтэн тамын насны хэмжээ нь Магадагийн гүнцдийн наян зоорийг гүнцдээр дүүргээд, тэндээс зуун жил болгон нижгээд нижгээд гүнцэд гаргаснаар тэдгээр гүнцдийг хоцроолгүй барснаас цэврүүт тамын насан асар урт хэмээсэн. Бусад доорд тамуудын нас нь урьд урьдаас хорин хувь илүү хэмээн номлосон.
Хэсэг бусаг там: Энэ орон нь халуун, хүйтэн там тэдгээрийн ойр орчим хийгээд хүмүүний орны муу гаслант хоосон тал, их далайн захуудаар орших буй. Энэ тамд насны хэмжээ магадлалгүй боловч тэдгээр амьтдын зовлонг амсах үйлийн хүч барагдах хүртэл уг тамд гэсгээгдэх буй. Эдгээр тамын амьтад бүгд зөвхөн хувилж төрөх болой” хэмээсэн ба мөн:
“Энэ ертөнцийг янагуух дор бодвол элдэв зүйл амьтдын санааны эрхээр ертөнцийн оронд хэмжээ элдэв зүйл буй. Үнэмлэхүйд бодвол ертөнцийн оронд хэмжээ үгүй бөгөөд амьтны буян хийгээд хилэнцийн үйлийн эрхээр болох буй. Ертөнцийн орон эдгээрийг сэтгэлээр тийн шинжилбэл үйл нүгүүд далай мэт санаанд багташгүй. Нэгэн үсний үзүүрт ч санаанд үл багтах орон нугууд тоосчлон элдэв зүйл хэлбэртэй оршино хэмээсэн. Илбэчин бээр тарниар элдэв зүйл үзүүлэх мэт амьтны үйл нүгүүдээр сэтгэшгүй орон нугууд гарна. Тэр мэт зургийн дүрс нүгүүдийг зураачин үйлээр зурах мэт ертөнцийн орон нугууд эдгээр бүгд сэтгэлийн үйлээр зурсан зураг мөн. Зүүдэнд үзэгдэх элдэв зүйл үзэгдэл үнэн хийгээд худал хоёулаа мөн мэт орчлонгоос хэтэрсэн үзэгдэл элдэв зүйл бүгд үнэн хийгээд худлаас ангижирсан хэмээн мэдэж үйлд. Нүглийн үйл хураасны сэтгэлийн нүүрэнд муу заяаны орон ургана. Буяны үйл хураасны нүүрэнд сайн заяат орон хийгээд төгс эдлэл ургаж үзэгдэх бөгөөд түүгээр үл барам билгийн чанадад хүрсэн үнэхээр эцсийн үе дэх арилсан машид хэтэрсэн тэр ч өөр өөрийн буянаар бүтнэ


Top
   
PostPosted: Dec.17.10 3:50 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бурхан багшийн айлдсан хүмүүний эрхэмлэх 5 сахил бий бөлгөө
Үүнд :
1. Амьтны амь таслахаас зайлсхийх
2. Хулгай хийхийг тэвчих
3. Буруу хурьцлыг эс үйлдэх
4. Худал хэлэхийг тэвчих
5. Согтууруулах, мансууруулах зүйл хэрэглэхгүй байх
Дэлгэрэнгүйгээр оруулах болно.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 149 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited