#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.19.18 1:08 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 149 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jul.06.11 8:16 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Саяхан Америкт Бурхан багш буюу Будда-н тухай нэн сонирхолтой эрдэм шинжилгээний бага хурал болж өнгөрлөө тухайн хуралд Будда Бурхан багшийн эрт үе бөгөөд эдүгээ үеийнх нь төрх байдал мөн чанарыг нь нэгд нэгэн задлан тайлбарласан хэсэг эрдэмтэдийн илтгэл болон ярилцлагыг сонсоод нэлээд анхаарал татлаа
Олж авсан тэмдэглэсэнээ удахгүй нэг багц болон сонирхуулах болноо Томас Рөдман эрдэмтэний тухай дурдахгүй байж болохгүй нь


Top
   
PostPosted: Jul.06.11 8:19 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13844
Location: above
sonirholtoi midee bn
hurdan tawiarai nz men

_________________
beyond


Top
   
PostPosted: Jul.16.11 11:25 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Будда гэж хэн байсан бэ?

Будда ямар төрхтэй байсан бэ? Одоогийн бидний үздэг Бурхан багшийн дүрээс яльмгүй өөр гэдгийг Балбын хэсэг эрдэмтэд мөн Томас Рөдман эрдэмтэдийн хамтарсан эрдэм шинжилгээний бага хурлын үер болсон хэсэгхэн сонирхолтой мэдээлэлээс хүргэхээр шийдлээ.
Орчуулга муу болсон өршөөгөөрэй

Эх сурвалжаас үзвэл Будда нь түүний дүр төрхийг тодорхойлдог орчин үеийн хүнээс ялгаатай 32 шинжтэй байжээ. Эдгээрээс нарийвчлан дурдвал

1.Мутар өлмий нь хүрдэн тэмдэгт
2.Буддагийн хөлийн өлмий нь яст мэлхийнийх шиг хавтгай, махлаг зөөлхөн байсан байна
3. Буддагын хөлийн гарын хуруунууд нь дундаа хүртэл сарьсан таславчаар холбоотой байсан байна. Гар хөл нь галууных шиг байжээ (Хуруу нь тороор холбогдсон)
4. Буддагын мутар бойв нь зөөлөн залуу мяраатай байсан
5. Буддагын бие нь долоон төвгөр, таван хотгортой байсан. Хоёр төвгөр нь хөлийн уланд хоёр нь мөрөнд нэг нь ар дагзанд байдаг байжээ. ( Түүний лагшин нь долоон өндөр)
6. Буддагийн гар хөлийн хуруунууд нь маш урт байжээ
7. Буддагийн өсгий их уужим буюу 1/4 фут байжээ ( өсгий их уужим)
8. Будда нь маш гуалиг том биетэй байсан ба түүний биеийг 7 шоогоор хэмждэг бөгөөд бөгтөргүй байжээ ( Лагшин нь үлэмж бөгөөд шударгуу)
9. Буддагин хөлийн тойг нь илэргий бус байжээ.
10. Буддагийн биений үс болгон нь дээшээ ургадаг байжээ ( шар үс хийгээд нижгээд нижгэдчлэн дээш ургасан
11. Буддагийн хөлийн шилбэ нь Эннаяа хэмээх бодь гөрөөснийх шиг гөлгөр шулуун байжээ
12. Буддагийн мутар нь урт сайхан хийгээд өвдөгөндөө хүрдэг байжээ. ( Мутар урт буюу үзэсгэлэнтэй )
13. Буддагийн эр бэлэг эрхтэн нь хүлэг морь мэт дотогшоо далдалсан байдаг Түүнийг олж харах боломжгүй ( Нууц нь дотогшоо далдарсан )
14. Буддагийн арьс алтлаг өнгөтэй байсан Энэ нь түүний өнгөнөөс болсон бус харин алт мэт цэвэрхэн өнгөлөг байснаас ийнхүү нэрлэжээ. ( арьс нь алтан өнгөтэй)
15. Буддагийн арьс нимгэн зөөлөн байжээ
16. Буддагийн биений хэсэг бүрт баруун тийшэ ургадаг нэг ширхэг үс байсан ( Үс нь нижгээдчлэн зөв тийш эргэсэн )
17.Буддагийн дух нь 6 онцлог шинжтэй үсээр чимэглэгдсэн байлаа Үүнд Толигор, Цагаан Дуулгараварта 3 киюбитсээр сунах чадвартай баруунаас зүүн руу буржийж үзүүрээрээ дээш харсан хийгээд үс нь бүхэлдээ амбала жимсийг санагдуулам байжээ ( нүүр нь сангийн үсэн чимэгт мэт)
18. Буддагийн цээж нь арслам мэт байсан
19. Буддагийн мөрний толгой дугариг
20. Буддагийн цээж нь өргөн бөгөөд мөрнүүд нь хоорондоо хавтгай байжээ ( дэлгэр мөрт)
21. Буддагийн хэл нь хий. шар бадгана гэсэн 3 өвчинөөр өвддгөгүй байсан ба тэрээр амтыг илүү сайн мэдэрдэг байжээ. Нэгэн удаа мөргөлч түүнд эвгүй амт оруулсан мах өгсөнийг хэлэн дээрээ тавиад эргүүлэн өгтөл тэр нь хосгүй сайхан ам чанартай болсон байжээ ( Ам нь амттаны дээдэйиг амссан мэт)
22. Буддагийн бие нь үндэс,гол, мөчир нь ижил хэмжээтэй Tadrota мод шиг байжээ ( Лагшин нь Наягорда модон мэт эн тураг сацуу)
23. Буддагийн толгой дээр нар зөв эргүүлэгтэй бөөрөнхий төвгөр байдаг байсан ( тэргүүн нь үснэр лүүгээ төгөлдөр)
24. Буддан чихэндэ төдийгүй үснийхээ захад хүрдэг урт сайхан хэлтэй байжээ ( Хэл нь урт бөгөөд үзэсгэлэнтэй)
25. Буддагийн яриа нь 5 онцлогтой байжээ: хүн болгон ойлгодог, бүх яриа нь нэгэн аялагатай, маш гүн гүнзгий бөгөөд хүн бүхэнд тустай, сэдхэл татам уянгалаг байсан бас үгс нь маш цэвэрхэн алдаагүй зөв байсан байна ( зарлиг нь эсэрүагийн эгшигт)
26. Буддагийн хацар нь бамбгар махлаг байжээ Хэлбэр нь мөргөлийн толийг санагдулам
27. Буддагийн шүд нь цав цагаан байжээ. ( Шүд машид цагаан)
28. Буддагийн бүх шүд нь эн тэнцүүхэн урт байжээ ( Шүдний хэмжэ тэгш )
29. Будда хоорондоо завсаргүй шүдтэй байсан ( Жигд нягт сайн шүд)
30. Будда 40 шүдтэй байжээ ( Дөчин гүйцэд шүд)
31. Буддагийн нүд нь индарнил мэт гүн хөх өнгөтэй байсан байна ( Мэлмийө нь хөхөмдөг мэт)
32. Сормуус нь сүргийн манлай мэт


Гэх мэдчлэн тэмдэлглэсэн эдгээр түүхийн баримтууд зарим эх сурвалжаас зөрүүтэй байгаа нь надад ажиглагдлаа Гэхдээ одоогийн хүмүүсийн дунд байдаг нийтлэг ойлголтоос гадна эдгээр эрдэмтэдийн бичиж тэмдэглэсэн өгүүлсэн шинж тэмдэгтэй харьцуулж үзээрэй


Top
   
PostPosted: Jul.16.11 11:30 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
2003-06-06 wrote:
Бурхан багшийн 32 лагшин буюу биед орших сайн шинж

Дээд тєрєлхтєн буюу Бурхан багшийн бие нь эгэл хvнийхээс давуу олон сайн шинж чанартай байдгийг гучин хоёр лагшин хэмээн монгол хэлнээ орчуулдаг уламжлалтай
Энэхvv Бурхан багшийн 32 сайн шинжийг доорхи байдлаар судар номонд єгvvлдэг.
1. Тэргvvн vснир (толгойн vсний хvндэтгэл) лvгээ тєгссєн. (Эгэл хvнээс 4 хуруу том)
2. Тэргvvний vснир нь нар зєв эргэсэн
3. Сангийн vснир нь хємсєгний завсараа нар зєв эргэсэн ба нар сарнаас ч vлэмж гэрэлтэх бєгєєд цайвар зєєлєн.
4. Мэлмий нь хєхємдєг эрдэнэ мэт єнгєтэй.
5. Сормуус нь сvргийн манлайнх (зааных) мэт дээд доод нь vл нийлэлдэх
6. Дєчин цахиур (шvдний хvндэтгэл) тєгс бєгєєд дээд доод нь тэгш хорь.
7. Цахиур нь тэгшхэн
8. Цахиур нь хоорондоо завсаргvй нягт сайн
9. Цахиур нь маш цагаан єнгєтэй
10. Муу амтат ч эрхэм амтат мэт мэдрэгдэх
11. Хацар нь арслангийнх мэт толь шиг тєгрєг, дэлгэр
12. Хэлний нимгэн, урт нь нvvрний хот мандлыг бvрхэх болой
13. Зарлиг (сургаалын хvндэтгэл) нь Эсэрвагийн эгшиг мэт ойр хол бvгдэд тэгш, тод
14. Царвууны тэргvvн нь хvзvvн лvгээ барилдсан маш тєгрєг
15. Хоёр мутрын ар, хоёр бойвын (хєлний хvндэтгэл) єлмий, хоёр мєр, шил эдгээр долоо нь товгор
16. Эгэм мєр нь дэлгэр
17. Арьс нь нимгэн бєгєєд алтан єнгєт
18. Боссоор vл бєхийх атал мутар (гарны хvндэтгэл) нь євдєгтєє хvрсэн
19. Цээж нь дэлгэр, агуу арслан мэт
20. Лагшин (биений хvндэтгэл) нь няградхо мод мэт хєндлєн гулт сацуу
21. Yс нь нэжгээдчилэн ургаад, нар зєв эргэсэн
22. Шар vс нь нэжгээдчилэн дээшид хандсан
23. Нууцын орон нь дотогш шингэсэн заан эрдэнэ мэт
24. Гуя нь сайхан мєхрєг (бєєрєнхий)
25. Євдєгийн тойг нь vл товойсон
26. Мутар хийгээд бойвны толио нь зєєлєн, залуу мяраат
27. Мутар хийгээд бойвын хурууд нь галуун хаан мэт их эрдэнийн тороор холболдсон.
28. Мутар хийгээд бойвын толиондоо хvрдний тэмдэгтэй
29. Хурууд нь урт
30. Бойв батад оршсон нь яст мэлхий мэт
31. Бойвын єсгий нь бойвын толионы дєрєвний нэгээс хэтэрсэн
32. Бойвын шилбэ булчин нь бодь гєрєєснийх мэт огоот тэгш, дэлгэр





Энэ харин хүмүүс эрдэмтэдийн дунд байдаг нийтлэг шинж төрх


Top
   
PostPosted: Sep.13.11 6:59 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
Энд ёстой хэрэгтэй зүйл их байна. 2003-06-06, Shougy, nirvan гишүүдэд баярлаж байна аа.

Би нэг зүйлийг асуух гэсэн юм аа. Өнгөрсөн хүний араас буян хийх гэдэг дээр ер нь буян хийнэ гэдэгт яг юу ордог юм бэ? Хэдэн хүн хооллож ундлахыг хэлж байна уу эсвэл юм өгч гарыг нь цайлгахыг хэлж байна уу? Яг оносон үгээр жишээ болгоод хэлээд өгөөч. Миний хувьд бол би араас нь ном хуруулж байсан юм байна. Өөр ямар буян хийж болох бэ?


Top
   
PostPosted: Sep.16.11 3:38 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Шашиныг хамгаалагч 10 Хангал сахиусын тухай

“Хангал сахиус”-ууд догшин ширүүн дүртэй, олон толгой, хөл гартай, олон янзын зүйл барьсан бурхад бий. Буддын шашны ёсонд бурхадыг амгалан, тайван дүрт, хагас хилэнт, хилэнт догшин дүрт гэж гадна харагдах байдлаар үндсэн гурван бүлэгт хуваадаг байна.
Хийдүүдэд Арван хангал буюу догшдуудын тахилга нь тус бүрдээ Урин заллага, Наминчлал, Даатгал, Балин тахил өргөл, Магтан баясгах, Зориулга ерөөл талбих зэрэг зан үйлийн дагуу үйлддэг. Уламжлалт ёс дагуу арван хангалын уншлага, тахилгыг үйлдэхдээ хангал бүрийг тус тусад нь уншилгүй хангалуудын Урин залах хэсгүүдийг нэгтгэж , Наминчлах хэсгүүдийг нэгтгэж, Даатгах хэсгүүдийг нэгтгэж... гэх мэтчилэн бүлэгчлэн хурдаг байна. Арван хангалын тахилга энэ мэтчилэн нэгэн зэрэг үйлдэгддэг учир тахилгын үед аль нэг хангалын тахилга болон зан үйлийн хэсэг болж байна хэмээн онцлон хэлэх боломжгүй байдаг юм.Шашиныг хамгаалагч 10 Хангал Сахиусууд нь Жигжид, Очирваань, Гомбо, Гонгор, Чойжоо, Лхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба юм.
Доор Сахиусуудын тухай нэг бүрчлэн оруулав


Top
   
PostPosted: Sep.16.11 3:56 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Image

1. Очирваань

Арван хангалын нэг Буддын шашны нууц увидасын хаан гэж алдаршсан. Амаа ангайж, дөрвөн соёог ярзайлган, хэлийг хуйлруулан, догшин гурван мэлмийтэй, баруун мутартаа 5 үзүүрт очирыг огторгуйд далайж, зүүн мутраа зүрхэн тус газраа хумиж, хөх өнгийн цээживч, барын арьсан хормогч өмссөн, зүүн хөлөө сунгаж, хилэнцэт догшин амьтдыг даран гишгэсэн сүрт байдлаар бадарсан их галын дунд бадамлянхуа наран дэвсгэр дээр оршино. Монгол айл өрхөд ихэвчлэн Очирваань бурхан байдаг нь ихэд өргөн дэлгэрч, шүтдэгийн шинж билээ.


Image


2. Жамсран

Жамсран бурханы дөрвөн соёо нь ярзайж, гурван мэлмий нь улаанаар эргэлдэн, хөмсөгнөөс нь оч бадран, хүний таван хохимойгоор тэргүүнээ чимсэн байдаг нь түүний ер бусын хүч чадлыг илэрхийлсэн, баруун мутартаа зэс илд барин огторгуйд далайж байдаг нь тангараг доройтсон амийг таслахыг бэлгэдэж, зүүн мутартаа нум сум өлгөж, дайсан тотгор бологчийн уушиг зүрхийг барьсан, амаа нээж соёо шүдийг сэрийлгэн, зүүн хөлөөрөө адууны үхдэл дээр, баруун хөлөөрөө хүмүүний үхдэл дээр тус тус гишгэн заларна. Эл бурхан нь Богд хаан болон Далай ламын хамгаалагч бурхан бөгөөд Богдын зарлигаар 1911 онд Буддын шашин догшин Чойжин сахиус Жамсран бурханыг цэргийн яамны шүтээн болгон залсан байдаг. Жамсран бурхан нь Чойжин сахиусууд дотроос ер бусын хүчин чадал, ид шидтэйн дээр мутартаа нум сум зэрэг зэр зэвсэг агсан, лагшиндаа хөө хуяг өмссөн, сугандаа суга таяг хавчуулж, маш олон цэрэг эрсээр хүрээлүүлсэн “Цэргийн баатар жанжин”-ы дүртэй, эрт цагаас Монголын Богд дээдсүүдийн шүтээн болж байсан учир тийнхүү цэргийн яамны шүтээн болгон залсан түүхтэй.

Image

3. Жигжид

Оюун билгийн бурхан Манзушрийн догшин дүр Жигжидийг шарын шашны ёсонд тахилга үйлдэхдээ эхэнд нь залж тахидаг заншилтай аж. Хөмсөг сахлаас нь гал бадарсан, хурц соёотой, хэл нь мушгирсан, луугийн дуугаар дуугарсан, цусан дусал бүхий нүгэлтний толгойгоор эрхи хийн лагшиндаа өлгөсөн, хар могой болон хүний ясаар чих, бугуй, шилбээ чимсэн, бадамлянхуа цэцэгт наран дэвсгэр дээр өөрийн дагина /юүм/ Доржсолонма хэмээх цэнхэр өнгөт /баруун мутартаа гавал барьсан/ нүцгэн эмийг барьж зогсоно. Арван хангалын дотор хамгийн хүч чадалтай бурхан гэдгийг илэрхийлж 9 тэргүүн, 34 мутар, 16 хөлтэйгээр дүрслэдэг


Last edited by 2003-06-06 on Sep.16.11 4:31 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.16.11 4:12 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Image

4. Гомбо


Гэлүгвагийн /Шарын/ шашныг хамгаалагч гол Чойжин бурхан бөгөөд Жанрайсиг бурханы догшин дүр нь цүдгэр ходоодтой, сэрийсэн дөрвөн соёотой, гурван улаан мэлмийтэй, сахал, үс, хөмсөгнөөс нь гал мэт оч бадарч, баруун гурван мутартаа хохимойн эрхи, очирт дигүг, дамар, зүүн гурван мутартаа цуст тодов, очирт сэрээ, цалам барьсан, хорт могойгоор үсээ зангидан, тэргүүн, хүзүү, бэлхүүсэндээ хорт могойгоор чимсэн, зааны арьсан нөмрөг нөмөрч, 50 нүгэлтний нойтон толгойгоор эрхи хэлхэн лагшиндаа өлгөн, зүүн хөлөө гадагш жийсэн, баруун рөлөө дотогш нугалсан, орой дээрээ Мижодба бурханг залсан, улан доороо Ганеш бурханг гишгэн, бадарсан их галын дунд наран мандалт лянхуа сэнтийн дээр зогсоно. Эл бурханыг хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, барцадаас ангижруулахын тулд урин залж, өргөл хүндлэл үзүүлдэг заншилтай. Гомбо нь зургаа, арван зургаа мутартайгаар дүрслэдэгээс манай оронд зургаа мутартай дүр нь өргөн дэлгэр тархсан байдаг.


Image

5. Лхам

Шашныг хамгаалагч арван хангалд доторх цорын ганц эм дүртэй сахиус Лхам нь урлагийн бурхан Янжинлхамын догшин дүр юм. Төвдийн зон олныг зовоож байсан мангасыг даруулахын тулд Бурхан багшийн бүтээсэн эм бурхан бөгөөд мангасыг дарахын тулд түүнтэй ханилдаг. Тэд хоёр хүүхэд төрүүлсэн бөгөөд нэг нь эцгээ дуурайсан муу үйлстэн болсон учир лхам тэр үрээ идэж хөнөөсний дараа мангасыг дарж устгасан домогтой. Тэрээр баруун мутартаа сэрээ барин огторгуйд ихэд далайн, зүүндээ гавал барин энгэрт авсан, амаа ихэд ангайн, дөрвөн соёог ярзайлгасан, гурван мэлмийг эргэлдүүлсэн, баруун сонороо арслангаар, зүүн сонороо могойгоор чимсэн, барын арьсан хормогч өмсөн, хонгор халзан луус унан, их цусан далайг, галт хар шуурган дундуур гатлаж буй байдлаар залардаг ажээ. монголчуудын дунд “Лхам сахиус” гэх нэрээр ихэд алдаршсан байдаг. Учир нь Лхам нь оны эцсийн сарын битүүнд өрх бүрээр айлчилж ирдэг. Мянган бурханыг ном номлож, шашныг дэлгэрүүлэх болгонд гадны хорлох барцад саадыг даран зохиож, сахин хамгаалах тангарагтай Лхамын хөлөг нь нэгэн эгшинд л 3000 ертөнцийг эргэх шидтэй. Урьд шашин дэлгэр байсан цагт сүм хийд битүүний шөнө тусгайлан бэлдсэн сүмд Лхам бурханыг тахиж, үүдэнд нь элс асгаж, өглөө гэгээ орох үед үзэхэд луусны мөр гарсан байхыг хардаг байсан гэлцдэг. Лхам бурхан нь ялгамжтайгаар онцолж замбуу тивийг битүүний шөнө эргэж амьтны зовлонг нимгэлэх тул гэрийн тотгон дээр гурван ширхэг мөс тавьдаг нь хонгор халзан луусны унд бөгөөд бие, хэл, сэтгэлийн өргөл болгож буян хурааж байгаа үйл юм. Шинийн нэгний өглөө эртлэн босоод ургах нар руу харж, Лхам бурханы зүрхэн тарнийг уншихад тэр жилийн гай барцад бүгд арилж, нас буян нэмдэг гэж үздэг. Лхамын зүрхэн тарни: Жо рогму жо, рогму жо жо, рогму түнжо, хала рагчэнму, рогму ажа дажа, түнжо рүло рүло, хум жо хум (Долоон үе болгож, энэ тарнийг урин уншихад долоон гишүүнтийн дээд тахил болдог нууц увидастай)




6. Шалши


Арван хангалын нэг Шалши нь Дэмчог бурханаас хувилж гарсан, шашныг хамгаалагч номын сахиус бөгөөд догшин 4-н тэргүүнтэй, тэргүүн бүр улаан, цагаанаар эргэлдсэн гурван мэлмийтэй, ам тус бүрээс нь дөрвөн соёо нь харагдсан, хөмсөг сахлаас нь оч бадарсан, тэргүүнийх нь үс дээш боссон, тус бүрдээ таван хохимой толгойн чимэгтэй, хохимойгоор хэлхсэн эрхин зүүлт хүзүүндээ өлгөсөн, бэлхүүсээрээ хорт могойг бүслэн хүлсэн, барын арьсан хормогч өмсөн, зах хязгааргүй хоосон агаарын дунд, хар бараан гурвалжин хүрээн дотор дайсны цусан далайн дунд бадам цэцэгт наран мандалт дэвсгэр дээр хэвтсэн тэрсүүт дээр зогсон заларна.


Top
   
PostPosted: Sep.16.11 4:30 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Image


7. Намсрай

Хоёр мутрын баруунаа эрдэнийн жанцан, зүүндээ эрдэнээр бөөлжигч хулгана тус тус барин, хэвтэж буй цагаан арслан дээр хагас завилан сууж, эмнаас эмнаас нь эрдэнийн хур бууц, элдэв зовлонг арилгахыг бэлгэдсэн байна. Эргэн тойронд нь эд агуурсын санг хариуцсан түшмэл оршино. Хүмүүст эд хөрөнгө баялгийг авчрагч бурхан.


Image


8. чойжоо

Шашныг хамгаалагч хангал бурхадын нэг, Богд Зонховын гол шүтээн Дамдинчойжал нь Жигжид бурханы зарлигийг биелүүлэгч сахиусын лагшингийн өнгө хар бараан, гурван ертөнцийг цоо ширтэх чадал бүхий хурц мэлмийтэй, амаа ихэд ангайн, дөрвөн хурц соёо ярзайсан, хэл нь хуйларсан.хөмсөг ба сахлаас нь галын оч бадарсан, үс нь сэгсийсэн үхэр тэргүүнтэй, цалам барьж аймшигт догшин дүртэйгээр наран дэвсгэрт бадамлянхуа дээр сүртэй догшин бухын сэрвээн дээр гишгэсэн дүрээр оршино. Ариун цагаан 10 буяныг дэлгэрүүлэх үүднээс урин залж өргөл хүндлэл үзүүлдэг уламжлалтай.


Image


9. Гонгор


Шашныг хамгаалагч бурхадын нэг бөгөөд саад тотгорыг арилгахаас гадна эд хөрөнгийг арвижуулагч бурхан юм. Зургаан мутарт, баруун дээд мутартаа чандмань эрдэнэ, зүүн дээд мутартаа эрдэнээр дүүрэн гавал, дунд хоёр мутартаа ядуу хоосныг арилгагч очир дигүг, гурван ертөнцийг сүрээр дарагч гурван үзүүрт сэрээ, доод хоёр мутартаа дагинасыг дуудах гох дэгээг тус тус барьсан байна. Хоёр өлмий тус бүрдээ “Ганеш” хэмээх заан толгойтой бурхадыг гишгэсэн байдаг нь түүнийг бодсоныхоо дагуу дийлэх хүч чадалтай гэсэн утгыг илэрхийлж байгаа аж. Гонгор бурхныг шүтсэнээр баян болдог гэж ярьдаг. Гонгор бурхныг урин залж өргөл хүндлэл үзүүлэхдээ бас түүний нөхөр сэлт буюу найз бурхадад нь ч өргөл хүндлэл үзүүлдэг уламжлалтай. Монголчуудын дунд Баян Гонгор хэмээн алдаршсан бурхан юм. Гонгор бурхны биеийн дүр нь догшин ширүүн боловч инээвхийлэн мишээсэн царайтай, тэргүүн дээрээ бурхан залсан, эрдэнийн хонхоор биеэ чимсэн, их галын дунд орших бадамлянхуа наран дэвсгэр заларна. Авралын 6 мутартай.


Image

10. Цамба

Биеийн зүс саран мэт цагаан. Гурван мэлмий, цагаан торгон хувцастай, баруун мутартаа дайныг дарах хурц хутга, цагаан ажнай хөлөглөсөн, саран дэвсгэрт лянхуа дээр оршино. Цамба бурханыг шүтсэнээр үйлс бүхэн зун цагийн булаг мэт ундарна хэмээн үздэг. Хүмүүст эд баялаг өгдөг бурхан. Баруун мутартаа мунхагийг арилгагч сэлэм, зүүн мутартаа эрдэнийн зүйлээр дүүрэн таваг барьсан байна.


Top
   
PostPosted: Sep.16.11 4:42 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
hatnaa wrote:
Энд ёстой хэрэгтэй зүйл их байна. 2003-06-06, Shougy, nirvan гишүүдэд баярлаж байна аа.

Би нэг зүйлийг асуух гэсэн юм аа. Өнгөрсөн хүний араас буян хийх гэдэг дээр ер нь буян хийнэ гэдэгт яг юу ордог юм бэ? Хэдэн хүн хооллож ундлахыг хэлж байна уу эсвэл юм өгч гарыг нь цайлгахыг хэлж байна уу? Яг оносон үгээр жишээ болгоод хэлээд өгөөч. Миний хувьд бол би араас нь ном хуруулж байсан юм байна. Өөр ямар буян хийж болох бэ?



Хамгийн дээд буян бол Номын буян билээ
Бусдад Бурханы ном номлолыг сургаж Бусдад үлгэр дуурайлал болохуйц амьдрах, Бусдын бодол оюун санааг зөв сайхан болгоход Номын буян оршино
Буруу хазгай муу муухай зүйлсийг хийж яриж бодож бгаа хүмүүнийг өөрчлөнө гэдэг бол Энэ насны хамгийн том буян. Лам хүмүүний багш хүмүүний буян бол барагдашгүй
Хамгийн энгийн буян бол Сэдхэлийн буян Дөхөм хэлэхэд Бусдад хар буруу санахгүй Бусдыг хайрлаж энэрч бусдад үргэлж сайн сайхан зүйлсийг санаж бодож явахад Аяндаа та өөрөө Буян хийхийг эрхэмлэж Буддын сургааль номлолыг ойлгож ухаарах болно
Тиймээс энгийн бидний хувьд Сэдхэлдээ үргэлж асар их буян хураах хэрэгтэй. Хэн нэгэн таныг муухайгаар доромжилж гүтгэж мэтгэлцэж хэрүүл хийхийг хүсэх болно Тэр үед чимээгүйхэн дотроо тэр хүнд сайн сайхан зүйлсийг ерөөж чадахуйц хэмжээнд хүрэх хэрэгтэй Үүний тулд асар даруу төлөв орших хэрэгтэй. БИ хэмээгч үзэлийг орхих хэрэгтэй Миний таны зөв байх алба байхгүй Өөрийнхөө зүтгэж өөрийн үзэл бодлоо бусдад тохож бусдыг шүүмжлэх хамгийн буруу үйлдэл
Энэ бүгдийг аажим аажмаар өөртөө хэрэгжүүлж чадваас Өнөөдөр нэг хүүхдэд мөнгө өгөх нохой хооллох бусдад туслах байдал дагаад ороод ирнэ. Амар амгаланг эрэлхийлж зөв сайхан зүйлс бодож санаж яваарай!


Top
   
PostPosted: Sep.18.11 6:43 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
2003-06-06 Танд маш их баярлалаа.


Top
   
PostPosted: Sep.22.11 2:32 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
Image

Надад нэг ийм зураг олдлоо.


Top
   
PostPosted: Oct.01.11 3:58 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Оточ Манла Бурхан

Таван цөвүүн дэлгэрч, амьтны үйлийн эрхээр танигдаж, эмчлэгдэхгүй бие ба сэтгэлийн хүчир өвчин тахал арвидан, үгээгүй
ядуус олширох цагт, энэлэн зовсон хамаг амьтанд шадарлан цаглашгүй тусыг хүргэх Оточ Манла бурханы нэр, алдар, тарнийг нэгэн удаа өгүүлсэнээр найман түмэн галавын хилэнц дэв, бузарыг арилгана. Арван удаа тоолж уншихад найман буман галавын хилэнц арилна.
Түүнчлэн заларсан долоон манлад соёрхолыг талбиваас өвчин зовлонд нэрвэгдсэн түүнээс амар хялбар хагацаж урт наслах ба өвчин зовлонгүй болж дайсан хулгайчийн хийгээд хүн болон хүн бусын хорлол амьдралд тохилдож болох хорлол хөнөөл бүгд амирлах болно.
Буян хишиг нь багасаж хийморь лундаа доройтож ядарсан түдсэн нугууд сэргэх бөгөөд буяныг ихээр хураах тэргүүтэн сайн сайхан бүхэнтэй учирч буяны үрийг эдэлж амсаж болдогыг судар номонд олонтоо айлдсан байдаг. Урьд насанд хийсэн их нүгэл хилэнцүүд машид түргэн арилах бөгөөд түүнээс гэтлэх болно. Ялгавартайд анагаах ухааныг хөгжүүлэх эм, эмнэлэг, эмч, анагаах ухааны үйл ажиллагааг болгоон тэтгэх бөгөөд өвчний зовлонгоос огоот гэтэлгэх сайн ерөөл тавьсан.
Өвчтөнд туслахаар 7 удаа алхваас тэр буян нь бурхан бүгдийг эргэж мөргөл үйлдсэнтэй адил буян хураана. Нэг өвчтөнд ч бодь сэтгэлийг үүсгэж нэг тун эм өгвөөс тэрхүү буян нь амьтан бүхэнд өглөг өгсөнтэй адил. Өвчтний хүслийг хангаваас тахих зохилтой амьтан бүхэнд өглөг өгсөнтэй адил болой.
Манал бурханд сүжиглэн эргэл мөргөл үйлдэж тахил өргөн соёрхолыг тавих алдрыг сонсох дүрийг харах (зурмал баримал шуумал хатгамал) түүнд аврал эрж хандсан төдийд таарамжгүй бүтэхгүй ажил амьдрал үзэл бодол тэргүүтэн үл зохилдох бүгд зохицон эвлэрэлдэн нэгдэж хүчийг олох болой.
Муу ёр өлзий бусын үйл явдлыг сонсох харах учрах ба муу ёрын зүүдийг зүүдлэх тэргүүтнээс аврагдах болно Хүн араатан амьтан, гал, ус, салхи, шуурга байгалийн гай гамшиг, хууль цаазын аюул, цэрэг дайны аюул зэрэг элдэв аюултай үл тулгарах элдэв аюулаас хамгаалагдах болно.
Үхэхийн цагт амьсгал хураахын сацуу Манал бурханы алдарыг сонсох ба сэтгэлдээ дурдан бодсон төдийд ч оньс мултрахын зовлон үл ирэх бөгөөд гурван муу заяанаас магадтай гэтэлж сайн төрлийг олно хэмээн номолсон. Түүгээрч үл барам үхэл егүүтгэсэн дараах зуурдын төрөл зовлонгоос гэтэлгэж ангижируулахын тулд 49 хоногт Додэ жад жава, их бага Манлыг уншуулах цаглашгүй их тус эрдэмтэй болой. Мөн Манла бурханы айлдсан судар тарни, ерөөлийг сонссон бурхад бодьсадва нар машид ихээр таалан болгоож цанба жажин тэргүүтэн тэнгэр ноджингийн аймаг сэлт дөрвөн махранз, манлын 20-н охин тэнгэр, арвисыг баригч арш нугууд ихэд таалан баясан цэнгэж сүсэглэн найман оточийн өмнө судар тарнийг нь ёсоор болгоож амьтан бүгдэд туслан тэтгэх, авран хамгаалахаар ерөөл тангараг тавьсан болно.
Санскрит: Биханзэ Түвд : Манла

Манла бурхны зүрхэн тарни.
Ум намо багавадэ, вэйшанзэ гүрү бэндүръяа врава раза яа, дата гатаяа, архадэ самъяагсам буддаяа. Дадьята. Ум вэйшанзэ вэйшанзэ, маха вэйшанзэ вэйшанзэ раза самудгадэ суха.

ДАДЯТА УМ БЭХАНЗЕ БЭХАНЗЕ МАХА БЭХАНЗЕ РАМЗЭ САМУДГАДЭ СУХА



Top
   
PostPosted: Oct.01.11 4:19 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3405
Location: төсөөлөл дунд
hooh sonirholtoi yma

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: Oct.01.11 5:29 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Хиймор-н сан ( Түвд хэлнээс Монгол хэлнээ орчуулахад )


Гайхамшигт адист шидийг
Хур мэт өршөөн зохиож
Лам, ядам, гурван эрдэнэ хийгээд
Баатар, дагинас, номын сахиулын чуулганаас
Егзөр миний хийморийг дээш босго!

Бурхны хүчээр харын омгийг дарж
Цагаан зүгийг ялуулж
Санасан тусыг сэтгэлчлэн бүтээе
Бүтээлийн дадрыг уулын оройд босгосноор
Егзөр миний хийморийг дээш босго!

Бар мэт хүрхрэх хийморийг дээш босго!
Гарьд мэт халих хийморийг дээш босго!
Луу мэт хүржигнэх хийморийг дээш босго!

Элдэв сангийн зайг шатаасан уул мэт утаа үүгээр
Хийморийн дарцгийг уулын оройд босгосноор
Ахуй үед хийморь доройтох гэмийг арилгаж
Уулын оргил мэт хийморийг дээш босго!

Хийморийг дээш босгосны баярт шүтэж
Явах, суух явдал мөр өгүүлж
Ярих тэргүүтэн юу өдүүлсэн бүгд
Сэтгэлд зохистой лянхуа цэцгийн үр болон наадах болтугай!

Бар, арслан, гарьд, луу дөрвүүлээ нөхөрлөж
Хийморь, буяны тэмдэг гайхамшиг болсноор
Бид нарыг өдөр шөнө бүхэн авран зохиох бөгөөд
Үл зохилдох дайсны аймгийг ялах үйлсийг зохио!

Шүтсэнээс миний амь бие, буян хишиг, хийморь
Зуны сар мэт арвижиж
Тус амгалангийн цагт
Цэнгэхийн өлзий оршиг!

Ялангуяа миний нас, буян хийгээд
Цаг учрал, хийморь арван зүгт дэлгэр хийгээд
Ном, төрийн хэрэг тус бүхэн нь тотгоргүй
Зөндөөн бүтэхийн өлзий оршиг!


Top
   
PostPosted: Oct.01.11 6:08 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
yostoi mundag orchuulga baina.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Oct.01.11 7:29 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Хичээлээ би 11 сарын 10-р эх түүхийг нь тухтайхан орчуулаад оруулая түр хүлээгээрэй за


Last edited by 2003-06-06 on Nov.03.11 9:52 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.01.11 11:27 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
za bayarlaa.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Oct.25.11 3:36 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Диян бясалгалын тухай товчхон


Диян хэмээх үг нь Монгол хэлнээ Нямба хийх Диян-д суух гэх бөгөөд Санкрит хэлнээ चणक chanakah Балба хэлнээ चना chana, Төвд хэлнээ хөрвүүлбээс tsa na хэмээх сунжирсан үгийн дуудлагаар дууддаг байна. Диян нь аглаг сэлүүнд сууж анхаарлаа төвлөрүүлэх замаар оюун санааг орчлонгийн хүлээснээс ангижруулж, улмаар гэгээрлийг олох Бурханы шашны нэгэн гол аргын нэг юм.
Амьдрах ухаан нь нэгэн төрлийн урлаг бол диян нь хүмүүний амьдралын утга учрыг таньж мэдэх эрхэм дээд билиг оюун аж. Утгыг онож танихуй нь нэн бэрхтэй орчлонгийн тоосон дунд хүмүүс хоорондын нарийн төвөгтэй харьцаанд түүртэхгүй амьдарна гэдэг нэн амаргүй. Харин хувь хүн дияны аргыг эзэмшсэнээр гадаад орчны хүлээсэнд автахгүй уснаа хөвөх загас, агаарт дүүлэх шувуу лугаа адил чөлөөтэй тааваараа амьдарч амьдралын гэрэл гэгээг цацруулж байдаг аж.
Дия хийх нь бидэнд сэтгэлээс алдууран одсон цэнгэлийн орныг эргүүлэн олж авахад туслаж чадна. Эдийн шунал хүсэлд аалзны тор мэт хэрэгдсэн өнөөгийн нийгэмд, оюуны хоосролд орж, сэтгэлийн дарамтанд хүлэгдсэн хүн цөөнгүй байдаг. Түүнийг дагалдан хүмүүний сэтгэл цэвдэгшин зэрлэгшиж, нэр ашгийг эрхэмлэх үзэл сэтгэлийн орон зайг зугуухан эзэлсээр байнам бус уу. Тэр хэрээр хүмүүс амьдралын үнэ цэнэ, утга учрыг эрэлхийлэх зав чөлөөгүй болж, аажмаар эд материалын боол болон хувирч байна. Харин диян нь цэнгэг салхи, шүүдрийн дусал мэтээр бидний амьдралыг тэтгэн ундаалж, төөрөгдлөөс гэтэлгэн, сэтгэлийг маань илүү эрх чөлөөтэй орон зайд аваачин хүмүүний ёсоор амьдрахад тусладаг юм.
Диян хүмүүс бидэнд билиг оюуны хурц нүдийг хайрладаг. Хариуцлагын хариуд сэтгэл ханамжтай байж, шударга журмын хүчинд амар амгаланг эдлэн, бусдын төлөө гэсэн сэтгэлийн жаргал эдлэснээр амьдралын алхам тутамдаа дияаны нарийн ёсыг ойлгож мэдэрч болдог ажээ. Диян хэмээгч нь бодит байдлаас ухрахгүй түүнийг гэтлэн давж, орчлонгоос хэтийдэн ангижирч, эргэж түүндээ хутгалдан орохын нэр ажгуу. Дорно дахины билиг оюуны сор болсон диян нь хувь хүний амьдрал, сэтгэл санааг ажиглах, жинхэнэ утга учиртай амьдралыг эрэлхийлэх зэрэг онцлог шинжээрээ дэлхийн улам олон улс орны хүн ардын сонирхлыг ихээр татаж байна.
Дияны ёс нь хэдийгээр ойлгохуйяа нэн бэрх мэт атлаа хэлбэрийн тал дээр туйлын энгийн хялбар байдаg.


Top
   
PostPosted: Oct.25.11 4:16 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Диян хийх аргыг энгийн хүмүүс бид бүгд чадна
Гагцхүү хийхэд анхаарах шаардах маш чухал зүйлс их олон байдаг
Үүнд Сэдхэлийн чиг хандлага, Үг хэл , Үйл хөдлөл, Диян хийх үеийн байршилууд онц чухал гэдгийг нэрлэмээр байна.

Сэдхэлийн чиг хандлагын тухай

Сэдхэлийн гүнд орших Орхихуй Гээхүйн ухааныг энгийн хүмүүс бид бүгд чаддаггүй.
Орхихуй Гээхүйн үйлийг ертөнцийн хүмүүний хамгаас гүйцэлдүүлэхэд бэрхтэй үйлийн нэг ажгуу. Хүмүүс нэр төр, эд хөрөнгө, хайр сэдхэл, ажил үйлтэйгээ нэг л учирч орхивол, түүнийгээ тэвчиж орхиж чадах нь хүмүүс байх нь маш ховор. Энэ үйлээс ундран гарч буй бие сэдхэлийн дарамтаа хүн өөрөө бий болгодог. Хүний шунах сэдхэл улам ундран гарч улам ихийг авахыг хүсдэг. Авсан хойноо чамлаж улам ихийг авна. Өнөөдөрийн өөртөө гутарч өөрийнхөө ажилд амьдралд ханаж цадахаа хүн үл мэднэ. Энэ үргэлжилсэн шуналын аалзны торноос бид гарах тун бэрх.
Чухам энэ аалзны торонд орооцлогдом дарамт ачаалал нь биднийг амьдрал хэмээх урт аяны туршид сульдааж улам цуцаадаг. Авахыг хүссэн хийхийг хүссэн бүх нь бүтэлгүйтэж эхлэх үед хүн зовж шаналдаг. Сэдхэлийн шаналал атаа жөтөөгөө хүн Орхихуй Гээхүйн үйлээс үүдэж өөртөө бий болгодог. Тийм болохоор орчлонгийн ороо бусгаа тоосон дунд хэрэгтэй хэрэггүй зүйлсийг орхиж сурах нь сэдхэлийн хүлээсийг алдууруулж, сэлүүн чөлөөтэй амьдрах ерөндөг болдог байна.

Үг хэлийн тухай

Үг хэл нь хүмүүний сэдхэлийн илэрхийлэл толь байдаг. Хүмүүн бидний дунд хэрүүл тэмцэл атаа жөтөө хорон муухай бүх зүйлсийг бид өөрсдөө бий болгодог. Үүнийгээ мэдэлгүй бид өөр нэгэн хүн лүү алдаагаа чиглүүлдэг. Төвийг сахиж эрдмийг илэрхийлсэн хүмүүн бусдад үл мэдэгдэм нам гүмхэн байхыг эрхэмлэдэг. Эрдмийг сахиж ухааныг илэрхийлдэг хүмүүс бусдыг бурхан мэт өргөмжилдөг. Бусдад сайхан үгс хэлж бусдыг баярлуулж урам хайралдаг. Ухаан их хүмүүний хэлсэн үг саглагар мод мэт хүнд цэцэглэдэг бол Өөрийгөө дөвийлгэж хэлсэн хүний үг хувхайрч унаж буй мод мэт үлддэг. Хүмүүний ёс суртахуун, хүмүүжил ихэвчлэн үг хэлээр илэрч байдаг болохоор хүн өөрөө хичнээн нуун далдлахаар чармайсан ч гэсэн санаатай санамсаргүй ямар нэгэн байдлаар тухайн эзнийхээ ямархуу хүмүүжил ёс суртахуунтай хүн болохыг төвөггүй илэрхийлэн гаргаж ирдэг.

Үйл хөдлөл

Үйл хөдлөлөөр хүмүүн орчин тойрондоо асар их нөлөө үзүүлдэг.
Байгаль хүмүүний шүтэлцээг устгаж өөрийнхөө үйлээр хүмүүс ирээдүйн үр хойчдоо үлдээх зүйлээ устгаж байгаагаа мэддэггүй. Хүмүүн зөв явдалтай нам гүмхэн амьдарлыг эрэлхийлж буй бол үг хэлээр бус үйл хөдлөлөө анхаарч явах нь зүй. Өөрийнхөө үйлээр өөрийгөө гэтэлгэхийн ухааныг үүнд өгүүлнэ. Өөрийн мөн чанарыг таньж мэдэлгүй бусдын хүчинд дулдуйдаж амьдрах нь зүй бус үйлдэл. Эцэг эхийнхээ хань ижил нөхрийнхөө хүчинд амьдарч суудаг хүмүүс. Өөрийн дотор буй эрдэнээ үл хайн бусдын дотоод рүү шагайхыг азнах хэрэгтэй. Тиймд ямарваа нэгэн зовлон өвчин бүтэлгүйтэл ирвээс өөрийнхөө асуудалаа өөрөө шийдэж бусад рүү бүү тох.
Харин өнгөтэй өөдтэй болохын цагт бусдад өгөхийн үйлийг сайтар эзэмших хэрэгтэй. Ядарч яваа нэгэнд гараа сунгаж туслах нь өөрийн тань ашид хойшдын замд нэн сайн тул буяны үйлд шамдах хэрэгтэй.


Диян хийх үйл агаад дотоод сэдхэлийн мөн чанар хэмээх энэхүү сургаалыг Шеивцарт байдаг Гонсар Ринбүүчи-н хичээл билээ Эмхэтгэж орчуулан бэлтгэв.


Top
   
PostPosted: Oct.25.11 10:43 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Диян хийх талаар маш сонирхолтой байна. Баярлалаа. Тэгээд бас нэг асуулт асууя!
10/29 нд намрын дунд сарын 17 буюу Дашням, Балжинням давхацсан билигт сайн өдөр тохиох гэж байна. Энэ өдрий талаар тодруулж хэл өгөөч. Ямар үйл хийвэл зохилтой вэ?


Top
   
PostPosted: Oct.25.11 11:32 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13844
Location: above
хурим хийн :-P

_________________
beyond


Top
   
PostPosted: Oct.26.11 6:18 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Өөр?


Top
   
PostPosted: Nov.03.11 9:49 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сайн байн уу Отголт эгчээ Таны ажил төрөл мэнд үү?
Америкт байн уу Монголд ирсэн үү
Балжиням Дашням давхцсан билэгт сайн өдрөөр Буян номын үйлийг эхлэх, багшид мөргөх шавь орох, Буяны номд шамдах мөн бүтээл туурвил хийх, Ямарваа шинэ ажил төрөл бизнесс арилжаанд их сайн гэж үздэг юм билээ. Мөн Харийн ном хараал жатга хариулах, мөн газар лусдаа мөргөж тахих залбирах сүү өргөх, өрөө барагдуулах зэрэг аливаа шинэ гэсэн бүхнийг эхлүүлэх нэн сайн байдаг юм байна. Харин Ургаа мод таслах хэл ам хэрүүл тэмцэл хийхэд их муу гэнэ.
Сарааны хэлдэгээр Монголчууд хуримаа хийдэг. 2 жилийн өмнө би Гонсар ринбүүчийн Тибет Буддизм гэдэг номыг уншиж билээ Тэр номонд Бурханы шашны он цагийн онцлох үйл явдалууд хийгээд тайлбарыг нэгд нэгэнгүй тайлбарласан байсан.
Хамгийн таагүй сар нь 1 сар, 5 сар, 10 сар гэж бичиж тэмдэглэсэн байсан
Харин хамгийн сайн сарууд нь 8 сар, 11 сар, 12 сар, 2 сарыг онцолж бичсэн байсан
Түвдүүд ихэвчлэн өвөл хуримаа хийдэг нь тийм учиртай юм шиг байгаан.
Манай Монголчууд сая 10 сард бөөн улсууд хуримаа хийлээ шд хэ хэ.
Арай юм бүхнийг ингэж хэт холбоод хэрэггүй л байх гэж бодогдож байгаан
Тэр ном их сонирхолтой түвдийн зурхай, гүн ухаан, зан заншилыг буддизм-д холбож бичсэн их сонирхолтой ном байсын Хүний үсний тухай их сайхан бичсэн байсан. Эмэгтэй хүмүүс үсээ хамаагүй тайрж будаж хаяж болдоггүйг анхаарвал их зохилтой юм билээ Дараа сэдэв болгоод орчуулаад оруулчнаа ! Баярллаа


Top
   
PostPosted: Nov.04.11 11:42 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Sain. sain. Bayarlalaa . Bi Chicagod baina. Chi haaguur baina? Yag bi Oprah-giin hicheeliig orchuulj baihdaa tanai bagshiin aildbvari'g bas davhar oruulaad bicheed suuj baina. Hed honogoos web deeree tavina. Humuus bagshiin chin' aildvari'g ih sonirhoj suraltsaj baigaad ih bayartai bainaa. Tegeed dahiad neg yum asuuchihiya. Ego- g hamgiin onovchtoigoor yu gej helvel boloh ve?


Top
   
PostPosted: Nov.07.11 4:51 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.

Лүйжин тавихыг Cutting through the Ego гэдэг шд. Тэгээд Лүйжин чинь өөрийн биеээр өглөг өгөхийн нэг хэлбэр гэхээр... Амин хувиа хичээх үзэл?

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 149 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited