#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.17.18 1:18 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 149 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jul.29.10 2:22 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сайн байцгаан уу
Та бүхэнтэй дахин учиран золгох энэ сайхан өдрийн мэндийг хүрье.
Буддын гүн ухааны Бурханы шашины сэдэвт орж саатан морилдог таньд чин сэтгэлийн талархалыг илэрхийлье
Би бээр ухаан ядмаг нэгэн боловч эрхэм таны буддын гүн ухааны мэдлэгт тань өчүүхэн төдий нэмэр болохын үүднээс эрхэм хүмүүн танд шашины зан үйл ойлголтуудын талаар хэсэгчилсэн хичээл маягаар оруулахыг зорилоо. Мунхаглан бодох зуур эрхэм таньд ойлгоход оновчтой сэтгэл юудаа бясалган бодоход ойрхон хэлбэрээр бичиж оруулах болно.
Элдэв хилэнц бүхэнийг тэвчин цээрлэж
Эрхэм буяныг хотол чуулган болгоод
Эндүүрэлгүй өөрийн сэтгэлийг огоот номхотхох
Энэ л гагц хүү бурханы шашин болой
Бусдын сайн сайханы төлөө энэ насыг золиослон амьдарч чадахгүйн учир
Юуны учир хэрхэн гэгээрэлийг олох билээ


Багш дор мөргөмүй
Ном дор мөргөмүй
Хуврага дор мөргөмүй


Top
   
PostPosted: Jul.29.10 2:56 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Гандан хийдүүдээр Бурханы ном хуруулахын утга учирын талаар


Эрхэм та Гандан хийдүүдээр ном уншилж зам мөрөө даатгадаг. Хүмүүн бид юуны учир бурханы номыг хуруулж буйн утга учирыг мэдэж байх нь хэрэгтэй болов уу.
Бурханы номыг хуруулах утга нь Бурхан багш бодь сэтгэлийн үүднээс хамаг амьтныг зовлон зүдгүүрээс гэтэлгэхийг зорин ном айлдсан билээ үүний үрээр их амар амгалан бүхэн ундран гаран гэж үзэж мөргөж залбирах ёсон буй болсон билээ.Бид бурханы айлдвар зарлигийг л хүлээн авч сонч байна гэсэн үг юм. Та сүсэглэн залбирч чинхүү сэтгэлээр итгэн мөргөвөөс номын адистад түргэн оршиж таны санасан бодсон ажил үйлс сэтгэчлэн бүтэж зам мөр тэгшрэх нигуур буй. Гэр орондоо хүндлэн залж тахин штэж хурал номын ордонд ном хуруулан маань мэгзэм олонтоо урин дуудваас буян хураах болно Үүнд нэг зүйлийг онцлон хэлэхэд ном хуруулахдаа бурхныг зарлиг ёсын дагуу хийж эх болсон 6 зүйлс хамаг амьтны тусын тулд хамаг амьтныг зовлонг гэтэлгэхийн тулд сэтгэлдээ чанд сэтгэж чадваас энэ болон хойд насны буян асар их ирэх болно.Буян хийе гэж та бодвол бусдын сайн сайхны төлөө ном хуруулж байгаарай Бурханы зарлигийн шүтээний эрхмэ нь та бидний сайн мэдэх Ганжуур юм. Ном тус бүр өөрийн өөрийн нарийн утга учиртай бөгөөд Утга учирыг нь эрхэм та сайтар ойлгон ухаарч сэтгэл юудаа бясалгах бодоорой. Номын цагаан буян дэлгэрэх болтугай


Last edited by 2003-06-06 on Jul.30.10 10:01 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.29.10 3:34 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бурханы шашины залбирал мөргөлийн ач тус хийгээд учир утга

Бурханы шашины нэгээхэн том зан үйл бол мөргөл залбирал мөн.
Эргэл мөргөл 2 гэж 2 хуваадаг тул тусдаа зан үйлүүд учраас ялган салгаж ойлгоорой
Мөргөл залбиралыг хийхдээ Эх болсон 6 зүйлс хамаг амьтаны тусын тулд, мөн эрхэм чухал буддын шашины 3 эрдэнэ болох багш ном хуварга-т үнэнхүү сүжиглэн бие хэл сэтгэлийн нүгэлээ арилган ариусгаж улмаар гэгээрэлд хүрэх буй.Мөргөлийг 2 хуваадаг бөгөөд сунаж мөргөх, сөхрөн мөргөх гэдэг. Сунаж мөргөхийг та бүхэн Гандан хийдээр явж байхдаа хардаг байх. Бvх биеэ газар гvйцэд хvргэж мєргєх vедээ толгойн оройдоо алгаа хавсрахын сацуу дух магнайгаа газар хvргэн мєргєдөг. Мөрөгөлийн талаар сударт их олон бичигдсэн байдаг. Гол утга учирыг нь та эрхэмлэн санаж яваарай. 3 эрдэнэ-д эрхэмлэн сүжиглэж эх болсон 6 зүйлс хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэхийг сэтгэлдэн бясалгасан мөргөл нь Таны нүгэл хилэнц ариусч агуу их буян хураах болно. Та ямар бурхан шүтэж мөргөж байгаагаас уншлагууд өөр өөр байна. Та олон мянга бурханд сүсэглэн залбирч мөргөж чадваас Гэгээрэлд хүрэх хутагыг олох БИ хэмээгч сэтгэлийг дарж сэтгэл санаа тань ариусан тайвширч бие хэл сэтгэл хэмээх нүгэл ариусах болно. Мєргєл vйлдэхдээ хоёр гарын алганы хонхорыг яг нийлvvлбэл бэлгэдэлийн утга буруу тул болохгvй. Хоёр гарын алганы хонхорыг хvргэж наалгvйгээр хурууныхаа vзvvрыг нийлvvлэн сарнай цэцэг дэлбээгээ хумих мэт залбирах хэрэгтэй аж. Алганы доторхи хоосон зай нь бурханы номын лагшин тvvний vндэс болох хоосон чанарыг бэлгэдсэн байдаг бєгєєд гаднаас харахад чандмань эрдэнэ (норvv) мэт хэлбэр энэ дврст лагшин тvvний vндэс их нигvvлсэхvйг бэлгэддэг Залбиралын утга учир бол Бурахны хутаг зам мөрийг хүртэхийн тулд дадуулан өөрийн сэтгэлийг бэлтгэхийн тулд бид залбирдаг юм


Top
   
PostPosted: Jul.29.10 4:20 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Маань мэгзэмийн талаарх ойлголт

Маани Мэгзэмийн талаар би Эрхэм гишүүн Tonishides-n УМ МААНИ БАДМЭ ХУМ гэсэн сэдэвт оруулж байсан санагдаж байна Гэхдээ энд хүмүүст нэгдсэн ойлголтууд дээр өөрөө бичсэнээ нэмээд оруулья гэж бодлоо. Мэгзэмийн ач тус асар их юм. Утга учир шалтгааныг нь хүмүүс тэр болгон мэддэггүй. Маани мэгзэм урин дуудах нь асар их буян хураадаг байна

Мигзэм гэж юу вэ? Утга учир

Мигзэм нь туйлын энэрэл нигүүлсэл гэсэн утгатай, язгуурын гурван бурхан лугаа ялгалгүй Богд Зонховад залбирал талбих юм. Язгуурын гурван бурханы эрдэм чадал билиг оюун, энэрэл нигүүлсэл, хүч чадалыг Богд Зонхова эрхшээсэн тул ялгалгүй юм.

Мигзэмийн үүсэл гарал

Богд Зонхова өөрийн багш Риндаваад зориулан Мигзэмийг зохиож багшдаа барихад багш нь ихэд баясан таалж “Намайг ийн магтах нь зохисгүй. Харин номын богд Лувсандагва таны эрдэм чадал, үйлс зохионгуйд нийцнэ” хэмээн “Цастын мэргэдийн оройн чимэг Риндаваа” гэдгийг өөрчлөн “Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова” хэмээн магтан зохиосон түүхтэй. Тэр цагт Манзушри Богд Зонховын шавь нарт туслахын тухайд Мигзэмийг дахин зарлиглан адислажээ. Жанрайсиг бурхан нь хамаг амьтныг энэрэн нигүүлсэж хатуу ширүүн бүхнийг уяраан зөөллөх, Манзушри бурхан нь доройтол бүхний үндэс мунхагийн харанхуйг таслан муу сэтгэлийг ариусгаж, эрдэм ухааны шид бүтээл хайрлах, Очирваань бурхан нь гадна дотны хортон дайсныг даран зохиох хүчтэй болой.

Мигзэмийн ач тус хийгээд буян хураах нь

Мигзэмийг нэгэн үзүүрт сэтгэлээр уншиж чадваас тус эрдэм цаглашгүй болой

Өөр бусдын бие тэргүүтэнд урьдын муу үйлийн урхаг, өвчин, ад дон зохисгүй бүхэн амарлина.

Гэгээрлийг олох зам мөрд тотгорлосон саад бүхнээс ангижирч тэвчилт онолын онцгой эрдэм сэтгэлд түргэн төрөхийн шалтгаан бүрдэнэ.

Хур бороо ороогүй ган болсон газар оронд хур бууна.

Хур буцаах, нялхасыг сахих, эдийг бүтээх тэргүүтний үйлэнд бусдаас гүн бөгөөд онцгой илүү.

Даруйд нас урт, өвчин үгүй болно

Буян ихэд арвижна.

Гадна дотны барцадаар үл чадагдана.

Төгс эдлэлээр элбэг, алдар нэр олонд түгнэ

Мэсийн хорлолоор үл чадагдана.

Нэгэн насандаа бурханы хутаг олох тэргүүтэн эрдэм цаглашгүй

Мигзэмийг Түвд хэлээр
Мэгмэд зээвий дэрчин Жанрайсиг
Дэмид чинбий банбу Жамбий Ян
Дүдбүн малуй жомзад Санвыдаг
Ганжан хайвы зүгчин Зонхова
Лувсандагвы шавлаа солвоон дэв


Мигзэмийг Монгол хэлээр
Их нигүүлсэнгүйн гуу сан
Хиргүй алдалын эрхэт Манзушри
Шулмасын омгийг даран зохиогч Очирваань
Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова
Сайн оюут Лувсандагвын өлмийд мөргөе.

Та хэрвээ мэгзэм уншмаар байгаа бол Түвд хэл дээр гэсэнийг мэгзэм уншихын өмнө уншиж байгаарай. Маани мэгзэм уншихдаа сэтгэл оюундаа эх болсон 6 зүйлс хамаг амьтны тусын тулд хэмээн бясалгаж олон саяаар нь урин дуудваас асар иж буян билээ


Last edited by 2003-06-06 on Jul.29.10 5:06 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.29.10 4:24 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Энд таньд нэгэнт маани мэгзэмийн талаар бичсэн болохоор эрхний талаар өгүүлсэн дээр болов уу гэж бодогдлоо. Бидний өвөө эмээ байнга эрх эргүүлж маани уншиж суудаг. Эрхний утга учирыг зарим хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй бололтой
Эрхний эхний тоо нь Бурхан багшийг илэрхийлдэг дараагийн дөрөв нь махранз болох Юлхорсvрэн, Пагжийбуу, Жанмисан, Намсрй тэрний дараагийнх нь Язгуурын таван бурхад тэгээд Бурхан багшийн гэгээрэлд хүрсэн найман бодиства шавь нар цааш нь Арван зургаан архад Арван найман тамын хилэнтэн Хорин нэгэн Дарь эх Дvншигийн дэшиг сон-аа буюу 35 бурхадыг илэрхийлдэг байна. Та маань эргүүлэх тусам эдгээр 108 утга бүхий бурхадад аврал энэрэлээ илэрхийлж буй хэрэг. Тоолоод үзэхэд яг 108. Гайхамшигтай байгаа биз Эрхний тоо хүртэл утга учиртай байдаг нь.
Та эрх худалдаж авмаар байн уу. Хэрвээ та маань уриж эрх эргүүлмээр санагдвал хамгийн түрүүнд зандан модны эрх аваарай. Эрхээ аваад сахил санваар хүртсэн лам хүмүүнээр эрхээ арванайлуулах шаардлагатай. Тэгээд эрх 108 удаа эргүүлэхдээ өөрийн хүссэн маань тарни-г олон саяар уншин урвиваас та хэмжлээшгүй их буян хийж байна гэсэн үг шүү. Таньд бас хандан хэлэхэд хэрвээ эрх эргүүлж маань уншиж байгаа бол 108-р өдөрт 3 удаа эрхээ эргүүлж заншаарай. Эрх эргүүлж байхдаа орчиноо дээд зэргээр анхаараарай. Би анх нэлээд олон жилийн өмнөөс эрх эргүүлж байхдаа эрхээ эргүүлж мааниа уншиж байгаа хирнээ хүмүүстэй яриад кино хүртэл үзэж байсан удаа байгаа. Үүнийг нэг Түвд багш харчаад нэлээд зэмлэл хүртсэн.
Буян хийж сэтгэл юугаа ариусгаж бурхадаас аврал ирж буй хүн сэтгэлээ чанд зориулах хэрэгтэй
Эрх эргүүлж байхдаа тоонд хүргэлгүй битгий дундаас нь хаяаарай. Таны одоогийн үйлдсэн энэ буян хожим заавал ирнэ гэдэгт та итгээрэй


Top
   
PostPosted: Jul.29.10 5:28 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Зул өргөх ёсон утга учир

Зул өргөх нь маш нарийн утга учиртай билээ. Зулыг өргөхийн гол шалтгаан нь Бурхадын мэлмийг баясгах аж. Бид бүгдийн өргөсөн зулын гэрлийг бурхадын мэлмий хамгийн тvрvvнд хvлээн авч мэргэн оюундаа тунгаадаг байна. Та зул өргөхдөө олон бурхадад залбирахаас гадна эх болсон зургаан зvйл, хамаг амьтны тусын тухай хэмээн сэтгэн өргөвөл буян мянга түм болж ирнэ. Зулыг өргөхдөө анхаарах зайлшгүй хэдэн зүйлсийг мэдэхэд та илүүдэхгүй болов уу. Зулыг өргөхийн өмнө гараа сайтар угаах хэрэгтэй Бурханы өмнө наминчлан хүмүүстэй ярихгүй сэтгэлээ тайван амар амгалан ариусгаж зулын голыг хийх үедээ Эрхэм 3 эрдэнэ-д залбиран бодоорой. Зул өргөж байх үедээ шар тосыг дундуур хийх эсвэл багадуулж болохгүй. Хэмжээг нь хэлбэл дээрээсээ амуу тарианы хэмжээ хүрэх хүрээд шар тосыг хийж шүдэнзээр болон зажигалк-р асааж болохгүй. Зулыг хүжэндээ гал дүрлээд хүжнээсээ асаана. Энэ бол тогтсон ёс заншил. Мөн зулыг яг асаах үедээ амьсгалаа оруулж болохгүй мөн зулны голыг ороох үед шүлсээ огт битгий хүргээрэй Бурхадын мэлмийг баясгаж харанхуйд гэрэл гаргаж буй болохоор ариун байхыг санаарай. Зулыг өргөхдөө ума хум хэмээх тарни-г 3 удаа урин дуудаж Харанхуйгаас хамаг амьтан гэтлэн зовж зүдэрсэн энэ амьдралаас үтэр түүргэн дуусгах болтугай хэмээн сэтгэж зулын шар тосыг хэмжээлшгүй их далай луугаа дүрслэн бодоорой. Эрхэм та байнга зул єргєсєний буянаар єєрийн шашны эзэн, зургаан тєрєлхтєн тэдгээрийн хvсэл бvхэн биелдэг байна. Зулын гол нь бvдvvн байвал хурдан жаргадаг. Хурдан зул нь жаргахад тэр хvний нас нь богиносно гэж vздэг. Харин гол нь яг таарсан байвал тэр хэмжээгээрээ удаан байх тусам нас нь уртасна гэж багш нар минь хэлдэг юм. Нэг зүйлийг анхааруулахад зулыг үлээж унтрааж огт болохгүй. Зул жаргаж дууссаны дараа голыг нь цэвэрхэн саванд хийн хадгалж дараа нь өргөөрэй эсвэл галдаа хийж болно. Зулыг буяны өдрүүдээр өргөвөл асар их буян та хурааж чаднаа
Зулын 25нд өргөсөн таны буян хэдэн мянга хүрэхийг хэлэхийн аргаггүй. Сар бүрийн шинийн 8нд мөн шинийн 15ны өдрүүдэд Зул өргөж мах идэлгүй буян үйлдвээс энэ болоод хойт насны буян хэмжээлшгүй их юм шүү.


Top
   
PostPosted: Aug.04.10 10:45 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Feb.11.03 8:44 pm
Posts: 225
Location: 13 horoolol
Монгол айл бүхэн "Говийн Лха" буюу Заяа таван тэнгэр бурхдыг шүтэн хоймортоо залдаг байжээ. Ялангуяа эхнэр, нөхрийн заяа тэгш гэр бүлийг эрийн тэнгэртэй, эмийн заяатай гэр зэргээр бэлэг дэмбэрэлтэй үг хэлдэг байсан. Одоо ч гэсэн ихэнх айлууд энэхүү бурхныг шүтэж, хоймортоо залсаар байгаа. Сүм дуган, хийдэд байдаг бурхдын адил том зуруулдаггүй, ихэнхдээ танка буюу шүтээн зургаар жижиг хэмээтэйгээр бүтээн туурвидаг. Мөн нөгөөтэйгүүр монголчууд хүүхэд төрөх цагаас эхлэн тухайн хүүхдийн буян заяаг тэгшитгэх "Таван тэнгэр" хамт төрдөг хэмээн үзэж эртнээс шүтэж ирсэн байна. Энэхүү "Таван тэнгэр"-ийг "Лха таван тэнгэр", "Атаа таван тэнгэр", "Зая таван тэнгэр" гэж нэрлэж ирснээс "Говийн Лха" хэмээх төвд нэрээрээ илүүтэй хүрсэн байдаг. Эдгээр таван тэнгэр аливаа хүмүүсийг төрсөн цагаас өтлөх, бурхан болох цаг хүртэл хамт оршин, амьдрал, ажил үйлс, нас буян, аз жаргалыг тэгшитгэх үйлийн бурхад аж. Энэхүү бурхад өөр өөрийн нэртэй. Үүнд:
- Мон Лха буюу Охин тэнгэр:
Хүний өнгө зүс, буян заяаг даасан, тэргэл саран адил тунгалаг царай, тэгш гоолиг лагшинтай үзэсгэлэнт бүсгүйн дүрээр торгон өмсгөл өмсөн, мутартаа таван өнгийн даллагын сум, дугуй толь барин, согоо хөлөглөн, хүмүүний зүүн суганд оршдог.

- Срог Лха буюу Амин тэнгэр:
Хүний нас буян хишгийг дэлгэрүүлэх эрдэмтэй, үзэсгэлэнт тунгалаг царайтай баатар эрийн дүртэй, мутартаа жад, цалам барин, хар морь хөлөглөн, хүмүүний амин газар болох зүрхэн тушаа оршино.

- По Лха буюу Эрийн тэнгэр:
Ажил үйлсийг дэлгэрүүлж, эрч хүчтэй байлгах энэхүү тэнгэр нь мутартаа чандмань эрдэнэ, эрдэнэ дүүргэсэн цар таваг барин, цагаан морь хөлөглөн, баатар эрийн шинжээр хүмүүний тэргүүн дээр заларна.

- Орны тэнгэр буюу Ю Лха:
Хүний орон гэрийн буян заяаг сахин хамгаалж, сүр хүч, аз жаргал хайрлан, нум сум барин, хуяг дуулга агсан, цагаан морь хөлөглөн баатар эрийн шинжээр хүмүүний зүүн мөрөн дээр заларна.

- Дайчин тэнгэр буюу Да Лха:
Цог хийморийг сахин, амар амгалан баатрын дүртэй хуяг дуулга агсан, мутартаа жад, цалам барин цагаан морь хөлөглөн хүмүүний баруун мөрөн дээр залран оршдог байна.

Иймээс Буддын шашны хурал номын үеэр шүтэгч олон арц утлагаар хоёр гараа дээш ээлжилж өргөн, хоёр сугаа дэлгэн, биеэ тойруулан утан ариулж байдаг нь бүх бие, мөр, суганд орших бурхдаа ариулж байгаа юм байна шүү.
"Говийн Лха" бурханы зургийг Анхдугаар богд Занабазарын нэрэмжит Дүрслэх Урлагийн музейгээс үзээрээ.


Top
   
PostPosted: Aug.04.10 11:29 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Feb.11.03 8:44 pm
Posts: 225
Location: 13 horoolol
Бурханы шашинд таринын ухаан нь нэн чухал зүйл болдог учир урьд форум дээр байршуулж байсан таринуудаа дахин байршууллаа.
1. Аливаа цаг доор уншиж явах тарни
“Лама ла жавсу чио, Санжай ла жавсу чио, Чойла жавсу чио, Гэндүн ла жавсу чио”
Өглөө болгон, ер нь санаанд орсон үедээ байнга уншиж байвал цаглашгүй их тустай.
2. Итгэл
“Санжай чойдан цогжи чог намла, Жанчүв вардү дагни жавсү чи, Дагги жинсог жийбий соднамжий, Дола цанчир санжай дүвбар шог.
Намо гүрү вэ. Намо будда яа. Намо дарма яа. Намо санга яа. (3 удаа уншина)
Гончог сумла чанцалло. Гончог сумла жавсү чи, Гончог сүмжий жинжийлов, Гончог сүмжий принлай дүв. Гончог ринчэн намсүм ла, Солва ниннай дэвлаг на, Түгжэй гойдод малүй ба, Вадмэд нюрдү залдү сол.
Гурав буюу долоон удаа аврал одуулбал тэр өдрөө хүн хийгээд хүн бусын хорлолд үл автах ба санасан, хийсэн үйл бүхэн бүтэж, төрөл тутамдаа чухал дээд гуравтай үл хагацах гээд тус эрдэм хязгааргүй.
3. Мөргөлийн тарни
“Ум намо Манзу шри еэ. Намо Сү шри еэ. Намо Уддам шри еэ суухаа”
Уг тарнийг нэг мөргөхдөө нэг уншин, гурав мөргөн гурав уншвал гурван аймаг савын номд сонсох, санах, бясалгах гурвыг үйлдэхийн буянг олох бөгөөд өдөр бүр тэр мэт үйлдвээс энэ насандаа хутагтын мөрийг олох ба өвчин хорлолд үл нэрвэгдэж, нэг мөргөл нь мянга болон үржих тэргүүтэн тус эрдэм нь хязгааргүй.
4. Үржүүлэх тарни
“Ум самбара, самбара ви, Мана гара маха зава хум. Ум мара мара ви мана, Гара маха зава хум.”
Долоон удаа ийн уншваас буян юу хийсэн ч бум болон үржинэ.
5. Эрхиний тарни
“Ум рүзира мани бра варда яа хум”
Үүнийг долоон удаа уншин эрхиндээ үлээж, тарни тоолбол Бурханы зарлигласан нууц тарни бүхэн жива тоот, олон зуун мянга тоолсон болохыг Чандмань дэлгэрсэн орд харш номонд зарлиглажээ.
6. Арьяабалын зүрхэн тарни буюу Маань
“Ум ма ни бад мэ хум”
“Жанжимаги гүндэг гар Лувсан жижий улажин Тивший жанжий рола сэг Жанрайсэг ла чанцоо лоо” гэж уншаад Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд мааниа хүссэн тоогоор уншина.
7. Манзушир бурханы зүрхэн тарни
“Ум ара база на ди” “Ум яани ли яа суухаа”
Мунхагийн харанхуйг арилгаж, оюун ухааныг тэтгэн сайжруулна.
8. Бурхан багшийн зүрхэн тарни
“Дадята хум мүүний мүүний маха мүүний шагжа мүүний суухаа”
“Дадьята ум муни муни маха муни еэ суухаа, ум зэяа биди суухаа”
Хамаг амьтныг энэрэн нийгүүлсэх сэтгэл төрөн арвитаж, буяны үйл бүтэхийн ерөөл оршсон буй за.
9. Очирваань бурхны зүрхэн тарни
Ум базар ваани хум пад. Ум дүра гани суухаа, Ум жилаа тэү сууха.
Арван зүгийн хар хорыг таслаж, очир лугаа адил мандан бадрахын ерөөлийг агуулна.
10. Авид бурхны зүрхэн тарни
Намо сарва датаа гадаа хэрээ даяа анугадэ ум гүрүм гэнээ суухаа.
Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтныг авралдаа багтаан, шунал тачаангуйг арилгахад туслах, амирлин жаргаах увидастай тарни.
11. Аюуш бурхны зүрхэн тарни:
Ум амаа раны зи ваан дэей суухаа
Насан хутаг хайрлана.
12. Майдар бурханы зүрхэн тарни:
“Ум мээдри мам суухаа”
Ирээдүйн аврагч бурхан лугаа түргэн учирч, хамаг амьтныг цөвүүн цагийн зовлонгоос ангижруулахад уншина.
13. Миеэгомбын зүрхэн тарни:
Ум занда маха ро ханаа хум пад
Аливаа бүхний даатгалд уншина.
14. Мэгзэм:
Мэгмид зээви дэрчин жанрайсиг, дэмид чинбий банбу жамбиян, дүгдэн малүй жомзод санвидаг, ганжин хайви зүгжин зонхова, лувсандагвы шавла чулбаандив.
Өдөр бүр мянга бумаар нь тасралтгүй уншиж байвал тус эрдэм нь энэ насанд арвидах ба аймшигт болон халдварт өвчинд үл нэрвэгдэх, нас уртасах, буян арвижих, нүгэл бүхэн арилахын шидтэй.
15. Ямандага бурхны зүрхэн тарни:
Ум яма раза садо мияа Ями дору наяа наяа яда ёни Раяа яагчаяа яа яагчаяа Зацани рамаяа хум хум пад пад сууха. Шашны дайсан тэргүүтэн сэтгэл муутныг дарж, арван цагаан буяныг дэлгэрүүлнэ.
16. Гомбо бурхны зүрхэн тарни:
Ум шри махагала шасана ува харини иха аваргара нам яди барди зэм мара сидада идам дүсдам ха ха, ха хи ха хи, мар мар гэр хана, банда банда, хана, хана, даха даха, база база дина мэгана марая, хум хум пад сууха.
17. Гонгор бурхны зүрхэн тарни:
Ум гүрү махагла хари ниса сэди за. Амирлуулан номхруулах, эрхэнд хураах, дэлгэрүүлэхээс гадна эд баялгийг эрхэн дор хурааж, дэлгэрүүлэхээс гадна буян заяаг дэлгэрүүлнэ.
18. Дамдинчойжил бурхны зүрхэн тарни:
Ум гала рува хум пад.
19. Балданлхам бурхны зүрхэн тарни:
Жо рагмо жо рагмо жо рагмо тунжо, ха ла рагчэнмо рагмо айви дайви түнжо рүлү рүлү хум жо хум. Шашны дайсануудыг номхруулж, хатуу үйлийг буцаан, муу заяанаас гэтэлгэж, буяныг эрхэн дор хураана.
20. Бүжинлхам бурханы зүрхэн тарни:
“Ум раднаа намаа суухаа, ум садуу бадна сүдүна, давата базар базар маха базар, сарваа ваяада хана базана суухаа”
Үр хүүхдээ эрүүл энх бойжуулах, хүүхэдтэй болохыг хүсэгчидэд адистэд оршооно.
21. Шалши бурхны зүрхэн тарни:
Ум махагла гала би гала ради да донбини зандали рагча си сэнга ли дэви хум пад.
22. Намсрай бурхны зүрхэн тарни:
Ум вайшарма нае сууха Ум замбала эаландарие сууха. Ум бүрнэ бадар ей сууха Ум мани бадар ей сууха Ум гүбэ раеэ сууха Ум самба зама ей сууха Ум гүхэ дана ей сууха Ум банда га ей сууха Ум биза гүндали ей сууха.
Өлсөх цангах, үгүйрэх, хоосрохоос ангижирч, энэ бүгдийг үүсгэх шалтгаан арилж, хүссэн болгонд сэтгэлчлэн бүтэж, эд баялаг хуримтлагдана.
23. Нархажидын зүрхэн тарни:
Ум ум ум сарваа буддаа дагийний ей базар бирааний ей базар бяруузанаа ей хум хум хум пад пад пад суухаа.
Хатуу бүхнийг номхруулан дарагч Улаан шашны сахиус.
24. Жамсран бурхны зүрхэн тарни:
Ум рагму барна адма чирү пүрүха лохи да сарва шадрүм марая хум пад.
25. Нанжид бурхны зүрхэн тарни:
Ум агани нигани авийлаа /ажийлаа/ мандали мандали сууха. Аливаа цээрийг арилгах тарни. Час гаригт эсвэл эхэлж эсвэл эхэлж боломгүй өдөр үйлийг хийхдээ уншваас цээрлэх шалтгаан бүхэн арилна.
26. Цагаан дарь эхийн хураангуй:
Умгор лайжүн цээжүн дариймаа Дуударие дүймэн чиваа сэл Дуури чимэд балжор цогзолмаа Суухаа чимэд цэеийн ойдүвзол. Муу бүхнээс хамгаална.
27. Ногоон дарь эхийн хураангуй:
Ум жавзүнма пагма долма ла чанцалло, Цагцол долма даари бамо, Дуударие жигва гүнсэл, Дуури доном тамжад равдир, Сууха егэр жай ла равдүд.
Аливаа саад тотгорыг зайлуулж, аж амьдралыг сайжруулах, ямарваа ажил үйлс түргэн бүтээх, 404 зүйлийн өвчин түргэн эдгэрэх, муу юм зүүдлэхийг болиулж, худалдаа наймаа ашигтай болгоход тустай.
28. Осоржамаа бурхны зүрхэн тарни:
Ум марзай мама суухаа
29. Манла бурхны зүрхэн тарни:
“Дадиятаа ум вэханзэ вэханзэ маха вэханзэ вэханзэ раза самудгадэ суухай”
“Цанлэг Ринчэн Сэрсан Нянмэд, Чойдаг Ончэн Манла Шагжатүб, Жачэн Монлам Ёонсү Зогва ей, Дэвар Шигва Жадла Чанцаалло, Чода жавсү чи, Ум биханзи биханзи маха биханзи Раза Самуд гадэ суухаа”
Судар тарни үүнийг байнга уншин явбаас гурван муу заяанд үл төрөх бөгөөд хийсэн нүгэл арилж, өвчин зовлонгоос ангижран урт насалж, санасан бүхэн бүтэж, цаглашгүй буян хураан, Бурханы хутгийг олох болно.
30. Алтан дарь овооны зүрхэн тарни:
Умаа маха сэгээ тарва сэдий за.
31. Дамдин бурхны зүрхэн тарни:
Энэхүү тарнийг уншсанаар аливаа бузар бүхнийг арилгаж, бурхдыг баясган гал мэт өөдлөн дэвжихийн ерөөлийг агуулна. Ум хэри бадма далдий базар гарьдаа хаянхирваа хүлү хүлү хум пад /7-21 удаа уншина./
32. Доржнамжимын зүрхэн тарни:
“Ум намсанграа базар гордааяа хүлү хүлү диста диста, ванда ванда ханаа ханаа хум пад”
Аливаа гай түйтгэр, бузар буртаг, хорлол бүхнийг ариутган амирлуулна.
33. Доржсэмбэ бурханы зүрхэн тарни:
“Ум базар садан а хум суухаа, ум гэли суухаа”
Бие, хэл, сэтгэлээрээ ариун байхад уншина.
34. Дүйнхор бурханы зүрхэн тарни:
“Ума хум хо ханча мала вара яа хум пад”
Аврал буян оршино.
35. Жамсрангийн зүрхэн тарни:
“Ум барна аадма үсниха рүбүрүха лохида сарва шадум маръя хум пад”
Дайсан тотгор бүхнийг дарж, хамаг амьтныг амирлуулна.
36. Жанрайсиг бурхны зүрхэн тарни:
Энэхүү тарнийг уншсанаар Жанрайсиг бурхны авралд багтаж, аливаа хэрэг санасан ёсоор бүтэх увидастай. Буян арвижин дэлгэрч, буян заяа тэгширнэ. Дата ята ум хуяа хуяа хүдү хүдү гэлэ гэлэ захру мэдрэ шадрэ наяа сууха /3-33 удаа уншина./
37. Цагаан шүхэртийн зүрхэн тарни:
Дада ята ум анале анале, хасме хасме, бэрэ бэрэ, сооме сооме, шанде шанде, данде данде, бихаде бихаде, бира бира, деви бзар дари банда банда ни базар бани пад, ум хум хум дрүм ходам пад сууха, хум дрүм банда пад, дагла сүрэн шиг сууха, ум базар бани банда банда, базар баше на нам сарва дүшдам бинаяа гам хум пад сууха.
38. Бундхорол:
Зүрхэн тарни: “Ум агаани нигаани ажийла мандали маеэ и сууха”
Бундхорол бурханы тус эрдэм нь муу муухай бүхнийг хөөн зайлуулж, жил, сар, хоног муу эрхэсийн тохиолдлоос хамгаалж, хар цагаан хэл ам, аливаа элдэв хорлолыг устгаж, дотоод сэтгэлийн хорон санааг дарж, жил харшлах, харш жилтнийг номхотгох, суудал засаж тэгшитгэх зэрэг зурхайн ач холбогдолтой заслын үйл бүхнийг тэгшитгэгч болой. Бундхорол бурхнаа айл гэрт болон биедээ авч явбаас өлзий хутаг оршимуй.
39. Сандуйн жүд судрын тарни:
Дүйва санва лайжунва Дэшин шигва гүнжийсан Доржий нямбо дүйваий Дэнэд жумдаан шад дүү сол Ойвуу мэдбай гомбомэд гомбор Жава гомбо мин дэдэр ойвуу оймэд бай гомба мигсүү мэдбаа оо.
40. Доржзодов судрын хураангуй зүрхэн тарни:
Наму вага вадэ бранжа брамида е ум на дадида илиши илиши милиши милиши бина яна бина яна наму вага вадэ брадям бради ириди мириди мириди шүриди шүриди үшүри үшүри бүюүе суухаа.
41. Жадамбын хураангуй:
Пагваа ширавжи пааролду чинба Жадамба ей нинбо, жумдаандай шийравжи пааролду чинбаа чагцалбоо, Дадъяата ум муни муни маха муниеэ суухаа, Баранза барамэда ей суухаа, Дадьяата хириди мириди зая ей хоза ей суухаа.
Өлзий хутаг оршин, ажил үйлс бүтнэ.
42. Жүгдэрнамжилын зүрхэн тарни:
Ум бүрүм суухаа, ум амирдаа аюур дадь суухаа.
Насан хутгийн өлзий буяныг дэлгэрүүлнэ.
43. Жигжидийн зүрхэн тарни:
Ум хэрээстий вигир да нанаа хум пад.
Шашин номын дайсануудыг номхоруулна.
44. Лхам бурхны зүрхэн тарни:
“Ум хуя шия дэвий гали махаа гали хум жоо”
“Жорагму жорагму жо жорагму түнжо хала рагчэнму рагму ажа дажа түнжо рүлү рүлү хум жо хум”
Ариун цагаан буян, сайн үйлсийг дэлгэрүүлэх, сайн явахад уншина.
45. Ловон бадмажунайн бурхны зүрхэн тарни:
“Ум базар гүрү бадма сэди хум”
Муу бүхнээс авран хамгаалж, сайн үйлсийг тэтгэн дэлгэрүүлнэ.
46. Гомбын зүрхэн тарни:
“Ум базар маха гала гүндри даяа хум пад”
Байнга уншваас хүн малд тохиолдож болзошгүй гай барцад, нүүрлэсэн зовлонг зайлуулна.
47. Гонгорын зүрхэн тарни:
“Гүрү маха гала ахри ниса сиди за”
Үгүйрэл хоосролоос ангижруулан, буян хишиг, эд баялгыг арвижуулна.
48. Говийн лха бурханы зүрхэн тарни:
“Ум базар ваани ванза диваа саваари ваари хум пад”
Гэм нүглээ наминчлах, амь насаа даатгах, ажил үйлс, хийморь лундаагаа өөдөө байлгахад уншина.
49. Гүндсамбуу бурханы зүрхэн тарни:
“Ума саманд бадраа сам хум”
Өглөө оройд байнга уншвал айх аюулгүй, амар амгалан байна гэдэг.
50. Гүнрэг бурханы зүрхэн тарни:
“Ум сарва вида сарва барна вышод ханаа ханаа хум пад”
Сэтгэл санааг ариусган, зовлонгоос гэтэлгэнэ.
51. Далхын зүрхэн тарни:
“Ум шадум дэва савааривари аргам варадэ зачэ суухаа”
Гай барцадыг арилгах, сүр сүлдээ сэргээх, буян хишиг, мал хөрөнгөө өсгөн арвижуулна.
52. Дамдинчойжоо сахиусны зүрхэн тарни:
“Ума гала рү ва хум пад”
Шашны дайсануудыг дарж, аливаа гай зэтгэрийг зайлуулан, буяныг дэлгэрүүлнэ.


Top
   
PostPosted: Aug.04.10 11:31 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Feb.11.03 8:44 pm
Posts: 225
Location: 13 horoolol
Өдрийн жилийн, мах бодын үрийн зурлага
1+. Хөх хулгана “Эрдэнийн хайрцаг” Бурхан шавь ертөнцөд туслах өдөр ном уншиж буян үйлдэхэд сайн өглөг өгвөл тэр хүний үр өгч бүгдэд энх амгалан болно гадагш явж болохгүй гэв.
2+. Хөх үхэр, улаан бар өдөр Ананд бурхан тэнгэр ертөнцөд туслана. Энэ өдөр ном унших, буян үйлдэх өглөг өгөхөд их сайн нэг ном уншихад хамаг ном уншсан луугаа хиймор дэлгэрч эд бараа өөрөө орох өдөр.
3-. Улаагчин туулай өдөр. Далын орон найман эзэн гэрийн эзэн амьтанд бууна. Энэ өдөр буян хийвэл үхэл зовлон болох муу.
4-. Шар луу, шарагчин могой өдөр буян хийх, өглөг өгөх, ном уншвал үхэл зовлон болох муу өдөр тэр жилдээ ад тотгор учирна.
5+. Цагаан морь өдөр. Хөх нүүрт бодисадад туслана. Хүн, малын хишиг нэмэгдэнэ. Аливаа буянд түвшин байна.
6-. Цагаагчин хонь өдөр. Гурван зовлон ороолон, олон чөтгөр дайсан ертөнцийг эргэх тул энэ өдөр буян үйлдвэл 3 жил гарз гарна. Малд их муу.
7-. Хар бич, харагчин тахиа. Тамын данс барьсан ноён ирэх тул хол юманд явахгүй байх, тэр жилдээ гай тотгор өвчин барцад учирна. Хар, шар, улаан бүсийг хүнтэй бүү соль. Баруун зүүн зүгээс болгоомжил.
8-. Хөх нохой, хөхөгчин гахай, улаан хулгана, улаагчин үхэр, шар бар, шарагчин туулай энэ 6 өдөр Аръяабал, Хаянхирва, бодьсад аливаа амьтанд туслана. Буян хийвэл цаглашгүй сайн эд мал аривжина, түмэн үйлс бүтнэ.
9-. Цагаан луу, цагаагчин могой, хар морин өдөр. Адын өдөр, Догшин тэнгэр янган хорт зэтгэрийн эзэд ертөнцийг эргэх тул буян үйлдвэл яр шарх идээ бээрэнд баригдана. Цус алдах ужиг өвчин тусах нигууртай. Тэр жилдээ муу.
10-. Харагчин хонь өдөрт эмс охин тэнгэр /эмэгчин үнэг/ ертөнцийг эргэнэ. Буян үйлдвэл тэр жилдээ муу, хүмүүс маргалдана, мал сүрэгт муу, хүмүүсийн амьдрал доройтно.
11+. Хөх бич, хөхөгчин тахиа, улаан нохой өдөр. Авид бурхан ном номлоно. Буян ном, үйлдвээс 3 жилдээ сайн нас уртсана. Лусын хаан сахих 4 улсын хаан Зуун эхтэй үйлс бүтэх эрхэм сайн.
12-. Улаан гахай өдөр улаан шаазгай идээлэх өдөр, буян үйлдвэл өвчин тахал дэлгэрэх муу.
13-. Шар хулгана өдөр. Эрлиг хааны элч чуулах өдөр. Ном унших, буян хийвэл тэр жилдээ өвчин тахал хэл ам ирнэ. Хар жил орж, хэрүүл тэмцэл болно.
14+. Шарагчин үхэр өдөр. Галын эзэн хаан ертөнцийн хүний сайн мууг дэнсэлнэ. Энэ өдөр буян хийвэл цаглашгүй сайн.
15-. Цагаан бар, цагаагчин туулай өдөр. Адгуусны дайсан ирэх тул буян үйлдвэл тэр эд бараа хоосорч байнга мал сүрэг үхэж үрэгдэнэ.
16+. Хар луу өдөр. Ананд бурхан амьтанд туслана. Буян үйлдвэл үр хүүхэдтэй болох, сахиусны бурхан зөвөөр эргэнэ.
17-. Харагчин могой өдөр. Догшин дайсан, хорт тэнгэр хоёр ертөнцөд бууна. Буян үйлдвэл муу.
18+. Хөх морь, хөхөгчин хонь, улаан бич, улаагчин тахиа, шар нохой, шарагчин гахай, цагаан хулгана, цагаагчин үхэр 8 өдөр. Манзшир, Аръяабал амьтан бүхэнд туслана. Ном буян үйлдвэл, санасан хэрэг бүтнэ, маш сайн өдөр.
19+. Хар бар, харагчин туулай өдөр. Мянган гарт, хонисан бодьсад хувилгаан нар ирнэ. Ном, буян маш сайн энэ өдөрт хүн өнгөрвөл ариун оронд төрнө. Хүн төрвөл эрдэмтэй болно. Эр эм алинд 10 лагшин бүрдэнэ.
20-. Хөх луу, Хөхөгчин могой өдөр. 4 эвэрт хаан ирэх тул буян үйлдэхэд муу, анхаарал болгоомжтой бай.
21-. Улаан морь, улаагчин хонь өдөр. Үхэр толгойт эрлиг хаан ертөнцийг эргэнэ. Ном буян биеээр хийвэл 3 жилдээ үхэл ирэх өвчин эргүүлнэ.
22+. Шар бич шарагчин тахиа өдөрт 1000 бурхан амьтан бүхэнд туслана. Нэг ном уншихад 100 түмэн ном уншиж буян үйлдсэнтэй тэнцэнэ. Хүүхэд мал идээ нэмэх сайн өдөр.
23+. Цагаан нохой, цагаагчин гахай өдөрт хомаг бурхан тэнгэр нар бүх амьтанд туслана. Ном буян 100 түм болон аривжина.
24+. Хар хулгана, хар үхэр, хөх бар, хөхөгчин туулай өдөр. Хамаг бурхан хорт модонд өглөг өгөх өдөр буянд гай тотгор үгүй болой.
25-. Улаан луу, улаан могой өдөрт, Их толгой, Махранз ертөнцийг эргэх тул алив сайн үйлд муу.
26-. Шар морь өдөрт. Хамаг бурхад тэнгэр амьтанд амласан бүхнийг хэрэгцэхгүй хар өдөр хэмээн үзсүгэй. Буянд муу.
27+. Шарагчин хонь өдөрт. Ном унших буйн хийвэл сайн. Шагжмунь бурхан багш бодьсадва нар сайн үйлийг үйлдэх болно.
28+. Цагаан бич, цагаагчин тахиа өдөрт нэгэн ном уншвал 1000 ном уншсантай адил алив үйлс бүтнэ.
29-. Хар нохой, харагчин гахай өдөрт. Хамаг бурхад сайн үйлс хийхгүй энэ өдөрт ач тус багатай. Буянд муу.
Санасан хэрэг бурханы номлсон ёсоор сэтгэлчлэн бүтэх болтугай.


Top
   
PostPosted: Aug.04.10 11:32 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Feb.11.03 8:44 pm
Posts: 225
Location: 13 horoolol
Цайны дээж өргөхөд хэлэх үг
10 зүгийн бурхад өршөө
10 зүгийн лусын хаад өршөө
10 зүгийн ачит маналууд өршөө
Эцэг эхийн минь гал голомт өршөө
Хүүхдүүдийн минь бузар нь арилж
Буян нь дэлгэрэг
Та бүгдийн минь
Өлмий бат мэлмий тунгалаг байг
Цайны дээж өргөхдөө хамгийн гол нь цайныхаа дээжээс нь авч өргөх хэрэгтэй. Хар ч гэсэн хааны ундаа Бор ч гэсэн Богдын ундаа хэмээх тул өргөх цай нь сүүтэй, хар аль нь ч байж болно.
Мэнгэний тухай
Хүний амьдралын 9 жилээр давтагдах хэмнэл нь мэнгэ юм. Хүний 1, 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91, 100 насанд мэнгэ нь огторгуйд ургахыг мэнгэ голлох гэдэг. Мэнгэ голлосон үед үхээрийн бузар, бохир идээ ундаа, эд агуурс, лус савдаг гаригийн хорлол, хэрүүлийн бузраас гай барцад тохиолдож болох тул болгоомжтой байвал зохино. Мэнгэ тус бүрд засал байдаг.
Мэнгэ болгонд харгалзах бурхан, тарни байдаг бөгөөд тэдгээрийг доор харгалзуулан жагсаасан болно. Өөрийн мэнгэнд харгалзах тарнийг та aав ээж, номын багшаасаа гэрэл цацарч байна хэмээн төсөөлөн залбираад, айсан үед айдсаа үргээхийн тулд, сэжиглэсэн үед уншаад сэжиглэсэн юм руугаа үлээгээд, баярласан үед буян тогтоорой гэж уншиж байгаарай.
Мэнгэ Бурхан Тарни
1 цагаан Жанрайсаг Ум мани бадми хум
Ум зара хо суухаа
2 хар Очирваань Ум базарваани хум пад
Ум дура гаани суухаа
3 хөх Доржсэмбэ Ум базар садаа а суухаа
Ум гээлий суухаа
4 ногоон Очирваань Ум базарваани хум пад
Ум жийлаа тэч суухаа
5 шар Бурхан багш Дадияата ум мүүний, мүүний маха, мүүний, шагжа мүүний ей суухаа
Ум гийлий гийлий суухаа
6 цагаан Манал Дадияата ум бихаанзи, бихаанзи маха бихаанзи раза самуу гаде суухаа
Ум бада ша суухаа
7 улаан Ногоон дарь эх Ум дари дүд дари дүрэ суухаа
Ум жаама наа суухаа
8 цагаан Бурхан багш Дадияата ум мүүний, мүүний маха мүүний шагжа мүүний ей суухаа
Ум зээ яа би ди суухаа
9 улаан Мандшир Ум ара базанаа ди
Ум яаний ли суухаа
Найман хөллийн хүснэгт

Найман хөлөл түүний хүснэгтийн учир
Найман хөлөл /суудал/ нь гал, шороо, төмөр, огторгуй, ус, уул, мод, хий эдгээр болно. Хүн ямар суудалд сууснаа олохдоо эрэгтэй хүн гал суудлаас эхлэж нар зөв билгийн насны тоогоор, эмэгтэй хүн ус суудлаас эхлэж нар буруу билгийн насны тоогоор тоолж олно. Суудал тус бүрт 4 сайн, 4 муу зүг байна. Мөр гаргахдаа хэрэв муу зүг байвал сайн зүг рүүгээ эхлэж мөр гаргаад идээ будаа өргөөд бусад зүг рүүгээ явж болно.
Бусад чухал тарниуд
Та ажил үйлсээ бүтээх, сайн сайхан явахын тулд дүйцсэн сайн өдрүүдэд Долоон бурханд сүү идээ өргөж байвал зохино.
Долоон бурханд сүү идээ өргөхдөө хэлэх үг:
Саран хатанд мандал өргөе
Хам саминд будаа ума хан
Лус үхээрийн бузраас сэргийлэхэд уншина
Ум базар маха гала чим чадраа была бигнам бин аяаги хум хум пад пад суухаа

1. Юу санасан бүгдийг түргэн бүтээхүй тарни
2. Хийморийн тарни
3. Осол эндэл гэнэтийн аюулын үед
4. Мөнгөтэй болох шидэт тарни
5. Авран хамгаалах тарни
6. Аз жаргал хүсэх тарни
7. Айдас бүхнийг зайлуулах тарни
8. Аливаа хүмүүс хүчтэй уурлаж, зодоон цохион хийцгээх,адаар хөнөөгдөж галзуурахын эсрэг
9. Хулгайг барих шидэт тарни
10. Аливаа эмгэг өвчин зовлон зүдгүүрээс салгах тарни
11. Архинд үл согтох, архины хорыг номхоруулах тарни
12. Аюулаас гэтэлгэгч тарни
13. Битүү хавдар
14. Бузар арилгагч тарни
15. Бүтэхүйеэ бэрх үйлийг бүтээх тарни
16. Бөөр давсагны өвчин эдгээх тарни
17. Галд түлэгдсэнд
18. Дурлал хүсэх тарни
19. Зарга тэмцэл хийхийн цагт
20. Зүрхийг асар ариун болгох
21. Зүрхний өвчинд
22. Заяа тавиланг ивээгч тарни
23. Зүрх нарийн гэдэс, үнхэлцэг зэргийн гурван халуун өвчин эдгээх тарни
24. Нүд, ухаан саруул болгох, буян хураах, үйлс ариусгах тарни
25. Нүдний гэмийг арилгагч тарни
26. нүд бүрэлзэх гэм арилна.
27. Нүдний өвчинд сайн.
28. Нүдний цагаа үүл арилгахад
29. Нүдний элдэв өвчинд
30. Нүдний харах чадварыг сайжруулах
31. Оюун ухаан үүсгэн хайрлагч тарни.
32. оюун ухаан сэргэн дэлгэрнэ.
33. Өвчин бүхнийг түргэн амирлуулах тарни
34. Саа өвчин хор гаргах
35. Сүүгүй хөхөнд
36. Үү арилгах тарни
37. Үхсэн хүний юмыг авахад
38. Халдвартай хижиг өвчнөөс сэргийлэх арга
39. Халуун өвчин
40. Эх хүнийг амар нярайлахад туслах тарни
41. Хамаг өвчинд
42. Ханиад эдгээх тарни
43. Хар дарж зүүдлэхийг болиулах тарни
44. Хар дарж зүүдлэхэд
45. Хараал, хэл амнаас хамгаалах тарни
46. Хараал үл хүрэх
47. Хатиг яранд
48. Хий өвчинг эдгээр тарни
49. Ходоодны өвчинг эдгээр тарни
50. Мөн ходоодны өвчинг эдгээхдээ
51. Хоолой хавдсанд
52. Хөхний хавдарт
53. Хүүхэд урвайж айлгаж тэвдүүлэх аваас
54. Цэрвэж бишүүрхэж уйлдаг хүүхдэд
55. Шар өвчинд
56. Шинийг сэдэж ухаан билэг арвидахад
57. Шүд хамгаалах увидас
58. Шээс хаагдахад уншдаг тарни
59. Элэг цөсний өвчинд сайн
60. Элэгний өвчинд сайн.
61. Эмэгтэй хүний өвчинд
62. Эр эмийн бэлгэсийн өвчинд
63. Эхнэр төрж ядахад
64. Эхнэрийн хойдох удсанд
65. Өдрөөс өдөрт бие тань сайжирсаар байх
66. ажил үйлс чинь санасан дагуу бүтдэг
67. Яс хугарсанд
68. Ходоод дэлүүний өвчинд
69. Уушиг, бүдүүн гэдэсний өвчинд
70. Бөөр давсагны өвчинд
71. Сандуйн жүд судрын тарниа

1. Юу санасан бүгдийг түргэн бүтээхүй тарни
“Ному хари ди гу мари гоори гандари зандали мадамги гали гали /нэрээ хэлнэ/ мухе хи хара хара хара база база авадаяа мунзаяа /нэрээ хэлнэ/ меша мана яа суухай ум бура бува зула зула зули манани деви сарвасан гаари гари низа дале дале зула зула суухаа” /Ганжуур Дандарын аймгаас/

2. Хийморийн тарни
“Гүндү сарва дүрүү хо базар аюухы сууха” энэ тарнийг уншиж яваа ямар ч хүмүүний хийморь үргэлж өөдрөг байдаг.

3. Осол эндэл гэнэтийн аюулын үед
“Дэчин Гомбуу Лхама ламаадан” гэж уншиж байваас гэнэтийн осол эндлээс найдвартай хамгаалж тойруулна.
“Эмаа хоо ума пани пани сууха”. Өглөө босоод хүнтэй яриагүй байхдаа 10 удаа уншаад, эм хүн зүүн мөр лүүгээ, эр хүн баруун мөр лүүгээ үлээнэ. Энэ нь бас элэг цөсний өвчнөөс хамгаалахад тустай.

4. Мөнгөтэй болох шидэт тарни
“Кунг-ро-но ама нило-та ванг” нэг өдөр мацаг барьж, мөнгөтэй болбол хэн хэнд туслах, эд баялгийн аяар хүрч болох ариун зорилго, хэзээ мөнгөтэй болох, хийхээр төлөвлөж буй үйлс тэргүүтнийхээ талаар бодож бясалгагтун. Дээрх тарнийг шөнө дунд гурван удаа давтан унш. Тарнийг иймэрхүү маягаар гурван сарын турш долоо хоногт нэг удаа давтан үйлдэнэ.

5. Авран хамгаалах тарни
Ум рагму барна адма чирү пүрү ха ло хи да сарва шадрум мараяа хум пад. Монгол орныг даасан ахиус шашны дайсныг номхотгон шашны үнэнч шавь нарыг авран хамгаална.

6. Аз жаргал хүсэх тарни
Нэг хоног мацаг барьж бодол оюун сэтгэл санаагаа төвлөрүүлнэ. Дараа нь долоо хоногийн турш уянгалуулан уншина. Тарнийг унших үедээ сэтгэлд нийцтэй аз жаргалаа бодно.
“До ан ан та фа ри”

7. Айдас бүхнийг зайлуулах тарни
“Шар шарма наяий сууха”. Айж тэвдсэн үед уншвал айдас бүрэн зайлна.

8. Аливаа хүмүүс хүчтэй уурлаж, зодоон цохион хийцгээх,адаар хөнөөгдөж галзуурахын эсрэг, хараал хорлолыг хариулна.
Ловонбадма жунайн зүрхэн тарни: “Умаа хум базар гүрүү бадма сидий хум пад” 3-21 удаа уншина.

9. Хулгайг барих шидэт тарни
Цагаан өвгөний тангараг. “Би бүхнийг дийлнэ. Эс дийлвэл Бурхан багш байхаа больё” гэсэн тангарагтай.
Цагаан өвгөний зүрхэн тарни “Наму салбий дүүмүү дүүхаа ум түлүү түлүү сагий суухаа”
Хулгайг барихдаа буруу харсан нүхэнд таринаа 21 удаа уншиж үлээгээд гурван эдээр тухайлбал даавуу, даалимба, торго зэрэг гурван өнгийн эдээр шаглаад энэ таринаа хавтгай чулуун дээр бичээд таглавал хулгайч өөрөө ирнэ. Тарнийн хүчээр хулгай, дээрэмчдийг илрүүлж болдог. Дараах арга заслыг хийхийн өмнө мааниа заавал 108 удаа унших ёстой ажээ.
-Хулгайчаас эд хөрөнгө, мал сүргээ хамгаалахдаа ум тарчин жий-нан махаа тарчин жий-нан гэдэг тарнийг бум бясалгаж уншаад сарлагийн бухны сүүл /савагны үс ба бусад малын үс ч байж болно/-ээр томж 21 зангидаад, зангилаа бүр рүү тарниа 108 удаа уншиж байхдаа хулгайч дээрэмчдийн сүнс, сүлдийг хаалгагүй төмөр байшинд оруулж түгжсэн хэмээн бодно.
Ингээд тэр утсаа дүүн сугандаа зүүн, унтахдаа дэрний завсар хийн дэрлэнэ.
-Хулгайч дээрэмчдийг хүлэх тарни гэж байдаг гэнэ. Сарваа аваа наяа дог дог хэмээн бум уншиж, бясалгасан хүн 108 удаа уншиж, шороо уруу үлээж, хулгайчийн явсан зүг, мөр рүү цацахад хулгайч олон янзын бэрхшээлд учран баригдана.
-Хулгайд юмаа алдсан хүн босго руугаа өшиглөн Эрэвгий лхамыг 300 удаа уншиж, Жамсрангийн сэржимийг хэдэн орой уншихад л хулгайч дээрэмчид заавал баригддаг хэмээн үздэг.
-Ням, Мягмар гаригт хулгайд юмаа алдсан хүн чонын шөрмөс шатааж, шао-чун-а адо лай гэж бум бясалгасан хүн тус тарнийг 21 уншиж шившээд урд зүг рүү үнсийг нь хийсгэн цацваас хулгайч таталдан унаж зовно. Тэр авсан зүйлээ авчирч өгвөл зүгээр болно. Эс бөгөөс хөл гарын шөрмөс татаж тахир дутуу болдог.
Тарнийн аль ч заслыг хийхэд эхлээд Ум агаани нигаани ажийла мандали ма и суухаа вай гуань а адо суухаа нэй гуань адо суухаа гэж 7-21 удаа уншиж байж заслаа хийнэ.

10. Аливаа эмгэг өвчин зовлон зүдгүүрээс салгах тарни
“Ум намо багаа бадий биханзээ биханзээ биндэряа барба ра за яа ра ха ди самъяаг сам будъя-да-га яда”
“Ум бихаанзээ бихаанзээ махаа бихаанзээ бихаанзээ раза сам хадаа гадий суухай”

11. Архинд үл согтох, архины хорыг номхоруулах тарни
“дад ята хум ий хум дий сууха”

12. Аюулаас гэтэлгэгч тарни
“Ум мали мусмали хум пад” Элдэв аюул тулгарахад уншваас аюул бүхэн тойрч өнгөрнө.

13. Битүү хавдар
“ум ион нон зэд нон нон жүү суухаа”. Таван салаа тавь.

14. Бузар арилгагч тарни
“Ум бадма ус нэхэ бимали сууха” бузар буртаг болгоныг арилгах увидастай.

15. Бүтэхүйеэ бэрх үйлийг бүтээх тарни
“Ному хари дигу мари, гоори гандари, зандали, мадамга гали гали сууха”

16. Бөөр давсагны өвчин эдгээх тарни
“Ум гарма дагийний хум мамаа бизъяа сууха” /7-21/ удаа

17. Галд түлэгдсэнд
“Ум са са ма ма сод” түлэгдсэнд хэрэглэдэг ургамлын болон амьтны гаралтай тос түрх.

18. Дурлал хүсэх тарни
Сэтгэл санаагаа төвлөрүүлж нэг хоног мацаг барьсны дараа бүрэнхий болох үед харанхуйвтар өрөөнд суугаад тарнийг унш. “То-до-си-ро ан ват моноран”. Энэ тарнийг гурван өдөр дараалан унш. Тэгэхдээ дурлах, дурлуулах дотоод сэтгэлээр бэлэн байх талын юм бод. Нэг сарын турш энэ бүгдийг давтан үйлд. Тэргэл сартай өдөр эхэлбэл сайн гэдгийг санаж авна уу.

19. Зарга тэмцэл хийхийн цагт
“Ум бүра бува зула мона-ни сухаа”

20. Зүрхийг асар ариун болгох
“Ум зини зини маха зини суха”

21. Зүрхний өвчинд
“Ум га га га за рим суха” 7-21 удаа уншаад жүр үр /долоогоно/-д шившээд идэх. Мөн зүрхний эм ууж эмчилгээ хийлгэж байхдаа ч шидэт тарнийг уншиж шившиж байгууштай.

22. Заяа тавиланг ивээгч тарни
“Дэвшин шигва цээпил ваазанваа номлоо чанцаалоо” Амьдралын хүнд байдлаас гарахад тустай.

23. Зүрх нарийн гэдэс, үнхэлцэг зэргийн гурван халуун өвчин эдгээх тарни
“Ум базар мамаа дагийний базар мамаа бизъяа сууха”

24. Нүд, ухаан саруул болгох, буян хураах, үйлс ариусгах тарни
“Ум дарий дудаарий, маха аюур чинаа жанай будшим гүрү сууха”

25. Нүдний гэмийг арилгагч тарни
“Наму бадрагаяа мерея сиха лаза не суха” усанд үлээж, нүдээ угаавал нүдний элдэв гэм арилна.

26. “Наму силха гаяа суха” усанд үлээн уншиж нүдээ угаавал нүд бүрэлзэх гэм арилна.

27. Нүдний өвчинд сайн.
“Ум хэн хэн пүн пүн сууха” гэж 7-21 удаа уншиж шившээд өлөнгөөрөө нүдээ угаасан гарын алганы хонхорт хийж сайтар тогтоож угаа. Харин угаасны дараа алчуураа арчих буюу усаар угаахгүй 2 цаг болгоод хүйтэн цэвэр усаар дээрх нүдний гэмийг арилгах тарнийг уншиж үлээгээд сайтар угаахыг зөвлөе.

28. Нүдний цагаа үүл арилгахад
“Ум ганий дий суухаа” гэж 7-21 удаа уншиж Доньд түрхэх, бугын дэлүүгээр арчих, пилдэн хийх зэрэг эмчилгээг хийвээс нүдний үүл цагаа амархан арилна.
29. Нүдний элдэв өвчинд
“Жумдаан дүй дэвшин магваа даа жамбаа яндаг вар зогвий санжаа мэгжил жанрайсиглаа чагцаалоо. “Дад яата хили мили, гили мили хилийг хуяа хуяа хуяа мани хүлү хүлү хүдү хүдү загчү рамуха би шод, хаяа сууха”
Нүдний элдэв өвчин хийгээд хийн гэм шар бадганы гэмүүдийг арилгах болой.

30. Нүдний харах чадварыг сайжруулах
“Ум загчу загчу зана загчу еэ суха” Арван тавны сар туссан шүүдрийн усаар арч.

31. Оюун ухаан үүсгэн хайрлагч тарни.
Бурханы гурван эрдэнэт гончигсүмд мөргөе.
“Хум бизу, бизу бранзниа бардхани, зула, зула, меда бардха, зел, дири дири бүдхи бардхани сууха” Энэ тарнийг уншсан учирсан хэн боловч их оюун билэгт болох.

32. “Наму радна даръяа, наму аркяа авалоги де шураяа, боди садуяа, махад садуяа халде халде мани де сууха” усанд гурвантаа үлээж уншваас оюун ухаан сэргэн дэлгэрнэ.

33. Өвчин бүхнийг түргэн амирлуулах тарни. “Дадяата базар базар маха базар сорва ваяады, хана базар на сууха”

34. Саа өвчин хор гаргах “Ум гим дра сүсү сууха”

35. Сүүгүй хөхөнд
“Ум аг суха иг суухаа лад суха дай махада нэр зэрвэ жод суха” гэж уншаад шивүүрээр дөрвөн талд нь цус гартал хатга.

36. Үү арилгах тарни
“Ум аг суха иг суухаа лад суха дай махада нэр зэрвэ жод суха” гэж уншаад шивүүрээр дөрвөн талд нь цус гартал хатга.

37. Үхсэн хүний юмыг авахад энэ тарнийг 30 удаа уншваас тотгор ба зэтгэр бүхэн арилан чадюу.
“На ма ши ши ши рипу ша ри са ва ви га га да ра ни суха”

38. Халдвартай хижиг өвчнөөс сэргийлэх арга
“Дадяата али мудра ли мудра махада нэр зарай занчин ага хи ганди хиган заду ваза муни арьяа сууха” хятад бэх болон заараар хэлэндээ “ум” үсгийг бичиж түрх.

39. Халуун өвчин “Ум ва зи ви ша ху пада” ус үлээж өг.

40. Эх хүнийг амар нярайлахад туслах тарни
“Ум ма ний даарий, базарний саха варан ди сайрий хум пад”

41. Хамаг өвчинд “ум ми жо пад пад сухаа” 7-21 удаа уншина.

42. Ханиад эдгээх тарни
“Ум дама дүдий сод сууха” Үнээний сүү буцалгаж уулгана. Сармисны 1-2 хумстай.

43. Хар дарж зүүдлэхийг болиулах тарни
“Ум дагийний хум мамаа бизъяа сууха” 7-21 удаа уншина.

44. Хар дарж зүүдлэхэд
“Ум зага ли яа сууха” Хүхрээр бичиж зүүх. /шүдэнзний толгойгоор бичиж болно./

45. Хараал, хэл амнаас хамгаалах тарни
“Ум ламаа саа хамаа саа хум пад” Хэрвээ хэн нэгний хэл амнаас цэрвэж цээрлэвэл энэхүү тарнийг гурвантаа уншиж, гурвантаа нулимна.

46. Хараал үл хүрэх
“Пад ламаа пад сад” эрдэнийн бөгжийг нь тарнид.

47. Хатиг яранд “Хү сү хү сү чи га сууха” Сармис тарнидаж түрх.

48. Хий өвчинг эдгээр тарни “Ум дарда сарнаа хум пад” шар тосонд тарнидаж өг.

49. Ходоодны өвчинг эдгээx тарни “Ум бадма дагийний хум мамаа бизъя сууха” 7-21 удаа уншина.

50. Мөн ходоодны өвчинг эдгээхдээ “Ум дара дүрэ хиругэ захэ лид захэ хум пад суха” мөнгөн аяганд хонуулсан ширгээсэн ус тарнидаж өг. таван салааг хандалж уулга.

51. Хоолой хавдсанд
“Ум лина лина над тола сода” Хонины түүхий тархийг хуураад зэсийн үртэстэй хольж түрх.

52. Хөхний хавдарт “Та дар тал еий да талма “ бэх түрх

53. Хүүхэд урвайж айлгаж тэвдүүлэх аваас “Ум ум даарий дудаарий дүүрээ сууха” 7-21 уншиж тарнид бор давс гал дээр хийж шатаах.

54. Цэрвэж бишүүрхэж уйлдаг хүүхдэд
“Ум сава аса пада сууха” тос тарнидаж өг.

55. Шар өвчинд
“Ум ри ваз най ли ды сууха” хятад байцааны шөл өг.

56. Шинийг сэдэж ухаан билэг арвидахад
“Ум махаа диваа хум пад” 108 удаа унш.

57. Шүд хамгаалах увидас
“Дэ га ва ам” Тахианы өндөгний цагааныг зажлуулна.

58. Шээс хаагдахад уншдаг тарни
“Ум зарааны та та зараа суда ми сууха” заар 1 цэн уу.

59. Элэг цөсний өвчинд сайн
Ум дагийний хум мамаа бизъяа сууха 7-21 удаа унш.

60. Элэгний өвчинд сайн.
Ум зарааний та та зараа суда ми сууха 7-21 удаа уншина.
Хусны мөөг /чага/ буцалгаж ууна.
61. Эмэгтэй хүний өвчинд Ум арадна нама сууха

62. Эр эмийн бэлгэсийн өвчинд сайн “Ум мүсэм сод сууха” ахар сүүлийг төөнөнө.

63. Эхнэр төрж ядахад “Ум саду вадна сүдүү на 7-21 удаа уншиж зэсийн үртэс архиар даруулж уулга. Эхнэрийн хойтох удсанд шар тосонд үлээж өгнө.

64. Эхнэрийн хойдох удсанд
“Ум эрага эрага ганган түм түв сууха” 7-21 удаа уншиж шар тос тарнидаж өг.

65. Нэг өглөө мацаг барьж эрүүл мэнд, амь нас, бие махбодынхоо хүч чадлыг төвлөрүүлэгтүн. дараагийн өдөр нь нар мандахаас өмнө өглөөгүүр доорх тарниудыг унш. Унг до-ама, рунг-нинг энэ тарнийг унш. Өдрөөс өдөрт бие тань сайжирсаар байх болно.

66. Мөн 10 өглөө нарнаа “Ум марзай, мама суухаа” гэж уншиж нарны анхны цацраг туяа биедээ шингээвэл уур уцаар бухимдал хүрэхгүй, уужуу тайван, ажил үйлс чинь санасан дагуу бүтдэг жамтай. Энэ арга заслыг хийж байхдаа Нархажид бурхан, Осоржамаа бурханд сайн залбирч байгаарай.

67. Яс хугарсанд
Ум сава хи хи на на вада суха 7-21 уншиж зэсний үртэс архиар даруулж уух, мөн тарваганы хатаасан элэг эмийн журмаар уувал хялбархан өвчингүй болж түргэн эдгэрнэ.

68. Ходоод дэлүүний өвчинд
“Ум бадма дагийний хум мама бизъяа суухаа” 7-21 удаа уншина.

69. Уушиг, бүдүүн гэдэсний өвчинд
“Ум раднаа дагийний мамаа бизъяа суухаа” 7-21 удаа унш.

70. Бөөр давсагны өвчинд
Ум гармаа дагийний хум мамаа бизъяа суухаа 7-21 удаа унш.

71. Сандуйн жүд судрын тарни:
Дүйва санва лайжүнва
Дэвшин шигва гүнжинсан
Доржэ нинво дүйва и
Дэнид жумдаан шадусал
Доржэ сэмбо хадаба
Жанчив ди ви товвар жүр
Жанчив сэмба жал жамцо
Доржэ сэмба цэдэвтов
Энэ нууц тарнийн судрын нэг үсгийг хэлэх төдийд хэдэн галвын тамаас хамаг амьтныг аврахын сацуу Очир-Эрдэнэ лугаа адил аливаа бүхнийг ялан дийлэх, аюул осол, гай гамшиг гэх мэт бүхий л түйтгэрээс ямагт зайлуулж, авран нигүүлсэх увидастай.
МАНАЛ БУРХНЫ МӨРГӨЛ
1. Цанлаг-Ёндаг
2. Рэнчиндаваа
3. Сэрсэндэмид
4. Няманмичиг
5. Чойдонжамц
6. Чойжамц
7. Манал
1. Цанлаг-Ёндаг
Мөргөл нь: Жамдаан дүй дэвшин шагваар аа жамбаа яндаг вар зогвий санжаа цандэг вар ёндаг балжийн жалбуулаа чанцаалоо. Цовоо жасвуу чио.
Энэ бурхны мөргөлийг уншсаны ач буян нь:
Элдэв жижиг ханиад хийгээд хараал хөнөөлөөс хагацааж амирлуулна. Мөн дүлий, сохор, галзуу зэрэг өвчнөөс амирлуулж, муу заяанд төрөх нүглийг арилгана.
Эд хөрөнгө мал адгуус, аливаа баялгийг арвижуулж, цуглуулах буйн хишгийг дуудна.
Шорон гянданд хоргидох, зодуулах, нүдүүлэх зэрэг бие эрхтэн, сэтгэл сэвтэх, хэлмэгдэх зовлонгоос ангижруулна.
Чоно, нохой зэрэг араатан амьтны хорлол, хөнөөлөөс дээрх аюул зовлон бүгдээс гэтэлгэх ерөөлийг Цанлаг-Ёндаг бурхан тавьсан тул мөнхүү өвчин зовлонд учирсан хүмүүс энэхүү мөргөлийг уншиж байваас зовлонгоос түргэн ангижрахын дээр ер хүн бүхэн уншиж залбирч байваас өвчин зовлон үйл өртлөөсөө авран ивгээх ач тустай гэж айлджээ.
2. Рэнчиндаваа
Мөргөл нь: Жумдаан дүй дэвшин шагвараа аа жамбаа яндаг вар зогвий санжаа рэмбүүчээдэн даваадан бадмаа рабдуужамбаа, хайва сэвжид даянжийн жалбуулаа чанцаалоо Човоо жавсуу чио.
Энэ бурхны мөргөлийг уншсаны ач буян нь:
Аливаа орших өвчнийг арилгаж буйн болгох, буйныг арвижуулах, бодь сэтгэлтэй үл хагацуулах, хүн амьтныг хайрлан энэрэх энэрэнгүй сэтгэлтэй болгоно. Муу заяаны одонд төрөх зовлонгоосоо гэтэлгэнэ.
Хэзээ бурхан болохыг хүртэл эрэгтэй амьтан болгон төрүүлдэг. Учир нь эмэгтэй хүний ер эмэгтэй амьтан зовлон эрээсээ хавьгүй их юм. Иймд нэгэн үед эрэгтэй болгон төрүүлж эдлэх зовлон зүдгүүрийг нимгэлдэг ач буян амой. Бурхан ном хэрэгтэй гэсэн зөв бодолтой болгон хүмүүжүүлэх эрдэмтэй.
Рэнчиндаваа бурхны мөргөлийг уншиж байваас амьтны нүгэл хилэнц нимгэрч галав юүлэхийн авралаас аврах юм. Ер ганц хүн ч болов уншиж байж гэмээнэ бусад олон амьтны нүгэл хилэнцийг нимгэлэх тул өр нимгэн, сайн санаат, бодь сэтгэлтэн буйн хүмүүс бүхэн шившин уншиж мөргөж залбиран байваас ертөнцийн эгэл олон нүгэлт амьтны нүгэл хилэнцийг нимгэлэх буянт үйлс даруй мөн.
3. Сэрсэндэмид
Мөргөл нь: Жумдаан дүй дэвшин шагвараа аа жамбаа яндаг вар зогвий санжаа Сэрсэндэмид Рэнчиннандал дүшиг дүваалаа чанцаалоо. Човоо жавсуу чио.
Энэ бурхны мөргөлийг уншсаны ач буян нь:
Өвчин эмгэгээс зайлуулж нас уртасгана. Цаг бусын үхэлд үл нэрвэгдэх буюу машин тэргэнд дайруулах, аянга цахилгаанд цохиулах, чулуу модонд цохигдох, адгуус амьтан араатан гөрөөсөнд баригдах аюул, осол хэлмэгдэлийг арилган, хариулан гэтэлгэнэ. Аливаа амьтан бүгдийг эцэг эх мэт асрах энэрэхийн энэрэнгүй сэтгэлийг үүсгэн төрүүлнэ.
4. Няманмичиг
Мөргөл нь: Жумдаан дүй дэвшин шагвараа аа жамба яндаг вар зогвий санжаа Няман мичиг ваалаа чанцаалоо. Човоо жавсуу чио.
Энэ бурхны мөргөлийг уншсаны ач буян нь:
Сэтгэлийн гасланг арилгаж, бодол ухааныг төвшитгана. Аав ээж, ах дүү, амраг ханиасаа цаг бусаар хагацах, эдлэл хөрөнгөнөөсөө салж үгүйрэх, хилс цээрлэл доромжлол хүлээх зэрэгт хүний сэтгэл ихээр зовж шаналан явсаар сэтгэлийг оёг өвчин олж улмаар эрүүл мэндээр хохирох нь байдаг.
Энэ мэт тохиолдолд Няманмичиг бурхны мөргөлийг уншиж байваас гаслан зовлон амархан мартаж санаа сэтгэл түвшрэн ирээдүй хойчоо зөв бодон тунгааж сайн зам мөрөө олоход тань танд бурхан тусална. Хайртай сайхан юмнаас нь хагацаалгахгүй байж чадна.
Ачлалт аав, ээж амраг хөвгүүд дүү нар хүлэг морин эрдэнэ зэрэг хайртай сайхан юмнаасаа үл хагацахын хүсэл байваас энэ бурхны мөргөлийг уншиж байгтун.
Орчин ертөнц хязгааргүй уудам, хүний амьдрал олон талтай болохоор хайрлан санагалзах хамтад оршин хагацахгүйгээр үүрд мөргөлийг уншиж бай. Энэ бүхний үрээр сэтгэл тань тайван тогтуун байж нас чинь уртсах болно.
Нүглийг арилгаж тэнгэр нар шиг сайхан зүс царайтай төрнө. Зүс царай бие бялдар сайхан байна гэдэг нь урьдын адил сайн үйл буяны үр шим ажээ.
Ер зүс царай муутай, хүч чадал ядмаг, өчүүхэн дорой төрөх нь нүгэл хилэнц ихтэй явсаны уршиг ажээ.
5. Чойдонжамц
Мөргөл нь: Жумдаан дүй дэвшин шагвараа даа жамбаа яндаг вар зогвий санжаа Чойдогжамц янлаа чанцаалоо. Човоо жавсуу чио.
Энэ бурхны мөргөлийг уншсаны ач буян:
Буруу үзэлтэй хийгээд хуврагт үл сүсэглэн нүглийг арилгаж үнэн үзэлтэй болгоно.
Хэрүүл тэмцлээр нэг нь нөгөөгөө хорлох, дайсагналыг буцаана. Бас ер ямар ч хүн хорлох сэтгэл өвөрлөн алив муу үйлдлийг үйлдвээс тэрхүү муу сэтгэл нь өөрийгөө нэгэн цагт хорлоно гэдгийг гүнээ ухаарч атгаг сэтгэлээ хязгаарлаж байвал зохилтой байна. Нүдний үзүүрт харагдах хий хоосон чанарт өнгө зүс, нэр хүнд, эд юм, ашиг завшааны нөлөөгөөр урьдын үйлийн эрхээр хүн хэмээх энэхүү зовлонт эгэлийн бие төрлийг олсон нэгийгээ бие сэтгэлийн хувьд хорлон хөнөөх аваас дээд нүгэл тэр буюу.
Хэзээ бурхан болохыг хүртэл өөрийнхөө юманд харам бусдын юманд шунадаг сэтгэлгүй болгоно. Ер нь хүн гээч амьтан барагтай бол шунал нь ханадаггүй олох тусмаа даамжирсаар сүүлдээ эд хөрөнгийн боол болж улмаар түүндээ сэтгэл хурьцсаар үхэхийн цагт өрөл төөрөн эд хөрөнгийн дэргэд муу заяат болон төрдөг ажээ. Хэрвээ энэ бурхны мөргөлийг уншиж байваас өөрийн хэрэгцээний юмыг олж эдлэх буян хурдаг байна.
6. Чойжамц
Мөргөл нь: Жумдаан дүй дэвшин шагваараа даа жамбаа яндаг вар зогвий санжаа Чойжамцо чогий лаяий намбар ролбий омбор жинбийн жалбуулаа чанцаалоо. Човоо жавсуу чио
Энэ бурхны мөргөлийг уншсаны ач буян:
Тариа ногоо тарих, арилжаа худалдаа хийх тэргүүтний нүглийг арилгаж санасан сайн үйлсийг даруй бүтнэ. Өөрөөр хэлбэл газар шороо ухаж сэндийлсэн өвс ургамлын үндэсийг хөндөж тасалсан нүгэл хилэнцийг ним-гэлж ган ганчиг хорт шавьж зэргээс тариа будааг тань хамгаална гэсэн үг.
Хэрүүл тэмцлийн бузар сэтгэлийн бухимдлыг арилгана.
Хорлох сэтгэлгүй үргэлж бусдыг энэрэн хайрлаж буян үйлдэж явъя гэсэн энэрэнгүй сэтгэлтэй болгоно. Бусдын эрхэнд автагдаж шоронд хоригдох цаазлагдах зодуулж нүдүүлэх алгадах зэрэг цаг бусын үхэл хэлмэгдлээс гэтэлгэгдэнэ. Мөн харанхуй гудамжинд ганцаар явахдаа Чойжамц бурханы мөргөлийн уншиж явбаас танхай балмад хүмүүст зодуулах нүдүүлэх алагдах хэлмэгдэх хээр гадаа бол чоно нохойд бариулах аюулаас гэтэлгэх болно. “Үхэхийн шахууд миний алдрын дурьдаж байваас сайн төрөлд төрүүлэх ерөөлийг тавьсан хэмээн Чойжамц бурхан айлджээ. Тэгэхээр насан өндөр болсон буюу хууч хүнд өвчин зовлонд ээрэгдсэн хүмүүс мөргөлийг нь уншиж байваас бурхан таныг тэтгэнэ.
7. Манал
Мөргөл нь: Мөргөл нь: Жумдаан дүй дэвшин шагваараа даа жамбаа яндаг вар зогвий санжаа мажийлоо биндэръяа ожийн жалбуулаа чагцаалоо. човоо жавсуу чио.
Энэ бурхны мөргөлийг уншсаны ач буян нь:
Миний алдрыг дурьдаж байвал амьтан бүгд бурхан лугаа адил алга болгондоо хорол тэргүүтэн тэмдэгтэй болно гэжээ. Өөрөөр хэлбэл манал бурханы мөргөлийг уншиж байваас бурхан болно.
Биенээсээ ихээхэн гэрэл цацруулдаг болно хэмээжээ. Ер нь хүн гэдэг амьтан анх үүсч байхдаа анхны галав дамбын үед буюу анхны галав тогтоод байхад дөрвөн хөлөөрөө явдаг. Биенээсээ ихээхэн гэрэл цацруулсан. Бодь сайхан амьтан байжээ. Тэгээд тэд маань ертөнцийн шим ногоо ургамал зэргийг авч идэх болсноо улмаар хоол нь хүндэрч нүгэл ихэдхийн хирээр гэрэл нь доройтсоор харагдахаа больжээ. Гэрэл нь үгүй болсноос хойш бие нь өвддөг цалгар нацгай хар хорын сэтгэлтэй болж хувирчээ. Ийнхүү ертөнцийн амьтан гэрэлгүй болж зүдэн бүхийд Жанчивсэнгээ буюу бодь сэтгэлтэн нар энэ ертөнцийн амьтад хэцүүдлээ хэмээн нигүүлсэнгүй сэтгэл гаргаж нар сарыг гарган энэхүү ертөнцийг гийгүүлсэн гэдэг. Хүний тэрхүү гэрэл огт алга болсон уу гэвэл бас ч гүй юм. Гагцхүү нар сарны их гэрэлд өөрсдийн гэрлийг үл үзэх бөлгөө.
Энэхүү гэрлийг Сэвжид жавхаа гэх бөгөөд Сэвжид жавхаа нь хэдий чинээ их байвал. Тэр хүн төдий чинээ сайн сайхан явах болно. Манал бурхны мөргөлийг уншиж байваас Сэвжид жавхаа тань улам гийх болно.
Эд баялаг барагдахгүй баян болно хэмээжээ. Баян баялаг байна гэдэг маань хоёр янз байдаг. Буяны үрээр тогтсон баян гэж байна.
Энэ хүн бол эд юмаар ч баян санаа сэтгэл нь баялаг, эд баялаг сэтгэл зүрхээ хүнд зориулсан агуу сэтгэлтэн байдаг.
Эрдэнэт хүн эрэлтгүй гэгчээр ийм хүний эд хөрөнгө нь хүч гарган шунан зүтгэлгүйгээр өөрөө арвижан дэвжиж байдаг.
Хэрэв хураасан буян эд юмаа хүний төлөө зориулж байваас дээрх нүгэлд өртөх ёсгүй гэжээ. Ялангуяа хүнд тус хүргэхдээ хариу горьддоггүй байх хамгийн чухал юм.


Top
   
PostPosted: Aug.05.10 3:19 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Цогоо таньд баярллаа сайхан хэрэгтэй зүйлс байна
За дараагийн 3 сэдэвийг жоохон байж байгаад оруулнаа хүмүүсээ


Top
   
PostPosted: Aug.06.10 3:34 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Эрхэм дээд Чухаг 3 эрдэнэ-н утга учир

Бурханы шашинд 3 эрдэнэ-н талаарх ойлголтыг хүмүүс тэр болгон мэддэггүй
Багш дор мөргөмүй Ном дор мөргөмүй Хуврага дор мөргөмүй гэдэг үгний утгыг хүмүүс сайтар ойлгох учиртай болов уу. Эрхэм та багш 3 эрдэнэ-д сүслэн залбирч дээдлэж Багш шавийн барилдлагын утга учирыг чандлан сахих хэрэгтэй болов уу
Би чухаг 3 эрдэмийн талаар өөр сэдэв дээр нэг гишүүнийг асуун лавлахад нь нэлээд уртаар тайлбарлаж байсан одоо энэ сэдэв дээр оруулая уншиж амжаагүй та уншиж учирыг сайтар ойлгон тунгааж бодоорой

Тэгэxээр Буддын шашны 3 эрдэнэ гэж ер ни юу вэ гэxээр Бурхан мөн түүний айлдсан ном, Номын ёсоор суралцагч Хувраг гурвыг Чухаг дээд гурван эрдэнэ хэмээн нэрэлдэг. Тэдэнд итгэж шүтсэн бодгали амьтаныг бурханы шавь, бурханы шашинтан гэж үздэг билээ.
Чухаг дээд гурван эрдэнийн Бурхан нь аварлыг заагч, Ном нь бодтой аврал, Хувраг нь аварлын нөхөр болдог. Чухаг дээд эрдэнэ гэж нэрлээд буйн учир бол Бурхан заларч номоо номлох , шашин ном оршин дэлгэрэх, түүнд суралцагч шавь хуваргууд оршин байна гэдэг маш ховор , юутай ч харьцуулашгүй эрдэнэ адил зүйл юм. Хэрэв зүйрлэшгүй үнэт эрдэнэ гэж байдаг бол хамгийн нандин чухаг эрдэнэ нь гурван эрдэнэ


Эрхэм дээд Чухаг 3 эрдэнэ-д дээдлэн сүслэн залбирч мөргөж аврал
эрхийн ач тус


Ертөнцийн үнэт эрдэнэ нь ертөнц мөхтөл олон зүйл хэлбэрээр орошсоор байх боловч зөвхөн энэ насны түр зуурын амар амаглан, ойр зуурын хэрэглээг хангадаг. Тэгэxээр байнаа Чухаг дээд гурван эрдэнэ Нь ертөнцөд олдхуйяа бэрэх хааяа гардаг бөгөөд ашдын энэ ба хойд насны амар амагланг бүтээдэг учираас л Чухаг дээд нь болж байгаа юмаа. Биднийг юунаас аврах вэ гэвэл энэ насанд өвчин зовлон-д нэрвэгдэх, ажил үйлэс үл бүтэх, ойр дотны xүнээсээ xагацаx, гэнэтийн цаг бүсийн үxэл, аюул осолоос авран xамгаалаxаас үл баран хойд насанд ч бидний сайн мэдэx нөгөө Гурван муу заяа буюу Там, Бэрд, Адгуусны аймшигт зовлонт төрөлд төрөxөөс аварба гэж айлдсан байдаг юмаа

За үүн дээр нэмж xэлэxэд энэxүү зовлонгоос гэтэлгэx xүч нь бүх зовлон санаа сэтгэлд багтамгүй, бие мах бод эдэлж даашгүй аймшигтай төдийгүй, тэрхүү аюулт зовлгоос хэрхэн гарах вэ, аварч энэрэх, итгэж сүслэх юу байна вэ хэмээх санаа төрөх нь Аврал одуулахуй буюу итгэн сүсэлхүйн уг шалтгаан болж өгнө.
Дээрх бүх зовлонгоос гэтэлгэх хүч Чухаг дээд гурав-т л байгаа хэмээн чин сэтэглээсээ итгэмжлэн сүсэглэж, энэ ба хойд насны жаргал зовлон бүхнийг Чухаг дээд гурав та авран болгоогтун хэмээх итгэмжилсэн сэтгэл төрүүлж чадваас Аврал одуулахуй буюу итгэн сүсэлхүй-н санаа төрж буй бөгөөд бурханы шашинтан болж байгаа юм.
Чухаг дээд гурав: Бурхан Ном Хувраг гурвыг хэлнэ. Бурхан гэгээн айлдахдаа : энэрлт эх бээр ангир уургаа харамгүй эвэлгэвч амгүй хүү ууж яахан чадах” гэсэн үлгэр буй нь бурхан ном хувраг гуравт итгэж сүслэх сэтгэлгүй хүмүүсийг хэлсэн бөгөөд ер сүсэг бишрэл нь амар амгалан бүхэн гарахын суурь болноо.

3 эрдэнэ-д хэрхэн яаж сүслэн залбирах

Чухаг дээд гурав эрдэнэ-д Xэрxэн яааж итгэж сүсэглэн мөргөж залбираx вэ гэxээр
байна даа Багшид итгэмү. Бурханд итгэмү. Номд итгэмү. Хуврагт итгэмү хэмээсэн дөрвөн үгээр аврал одуулан залбирна гэж би багшаасаа сонссон
Энэ нь хамгийн гүнзгий утгаттай хураангуй итгэлийн үг юм. үүгээр Чухаг дээд гурван эрдэнэд итэгсэн сэтгэлээр аврал одуулж буй болно. Тэгээд Аврал одуулсаны эцэст гарах тус эрдэм буюу үр дүнг найман хэсэг болгон авч үзсээр ирсэн уламжлалтай


Top
   
PostPosted: Aug.06.10 3:42 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Аварлыг одуулсаны найман тус эрдэм

1 дэx эрдэм нь- Чухаг дээд гурван эрдэнэд авралыг чин сэтгэлийн угаас одуулснаар бурханы шашинтан болдог. Бурханы шашинтан болсоноороо шашны сургааль номд суралцах, өөрийн бие, хэл, сэтгэлийг засах , бусдыг энэрэн хайлах, буян номд шамдах тэргүүтэй сайн үйлэс бүхний үүд хаалга нээгдэх болно гэсэн байдаг


2 даxи эрдэмд Сахил санваар бүгд сэтгэл үндсэнд төрөхийн суурь болдог. Сахил санваар гэдэг бол “гурван үүд ” буюу Бие, Хэл, Сэтгэлээр аливаа муу үйл үйлдэхгүй байх ам тангараг авч ёс суртахуун, ёс зүйг чанад баримталан биелүүлэхийн нэр билээ. Хойно дэлгэрэнгүй өгүүлэх аврал одуулагчийн тус тус даган мөрдөх зургаан зүйл нийтээр даган мөрдөх зургаан зүйлийг ёсчилэн даган мөрдөх нь Бурханы сахил санваар төрөхийн үндэс суурь нь болж өгдөг.

Гурав дахь тус эрдэм нь муу үйлийн хилэнц түйгэр нэмэгрэн барагдана. Юуны өмнө муу үйл юунаас үүддэг болох, муу үйл хилэнц түйтгэр гэж юу болохыг танин барих /мэдэх/ нь чухал юм. Бурханы шашны гүн ухааны тулгуур ойлголтын нэг бол. үйлийн үр-ийн онол сургааль юм. Халуун тамын амьтанд сэрүүн салхи сэвхийх төдийгөөс эхлээд Дээд гэгээрэлийг олсон хутагтын амар амаглан алив таатай сайхан бүгэд урьдын үйлдсэн буяны үр гэдэг.Тэсхүйеэ бэрх муу заяаны аюулт зовлонгоос эхлээд гэгээрч ариуссан бодгальд тавгүй байдал үүсэх хамаг зовлон бүгдээр урдын үйлдсэн нүгэлийн үр дагвар юм. Ер аливаа амьтаны жаргах зовох нь хэн нэгэн бүтээгч эзний шийтгэл залхаалт юумуу хайр хишиг биш зөхөн өөрийн хийсэн сайн муу үйлийн л үр дагвар, уршиг шалтгаан байдаг гэж үздэг.иймд урд санаатай болон санамсаргүйгээр хураасан муу үйлийн үрийг Чухаг дээд гурван эрдэнэд наминчилан арилгах нь их ач тустай билээ

Дөрөв дэхь тус эрдэм муу заяаны зовлон зүдгүүрийг үл эдлэх нь: Чухаг дээд гуравт аврал одуулсаны үрээр гурван муу заяаны зовлонг үл эдлэнэ. Энэ гурван муу заяа хэмээхийн Адгуус нь амьдрха орчин нь хүнтэй нэг доор оршино. үүнд газар, ус, агаар,Мандалд оршдог үл үзэгдэх өчүүхэн амьтнаас үлэмж аврага биет халим заан зэрэг амьтад багтдаг байна. Адгуус амьтадыг муу заяаны амьтан гэхийн учир бол сайн муу үйлийн ялгааг ухаж мэдэх сэтгэх чадваргүй бөгөөд хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх, хүн хэдийгээр маллан тэжээх боловч уналаг ачилаганд хэрэглэх зарж арилжих, хоол хүнсэндээ хэрэглэх зэрэг хүний эрэхшээлд элдэвийн олон зовлон эдэлдэг байна. Бирд нь, тэдний нийтлэг дүр төрийг нэгэн биед хурааж хэлвэл голдуу хар бараан өнгийн биетэй, хайлсан ширмэн идэштэй, хүзүү нь мушгиралдсан олос адил холой нь хялгас мэт нарийн, гэдэс гүзээ нь асар том, идсэн хоол нь шатах, хоол унд холойгоор нь орохгүй үргэлжид өлсч цангахаар энэлэн байх золонт амьтан байх ажээ. Тамын амьтан нь галд шатаагдах, хүйтэнд хөлдөх, элдэв мэсээр хэрчигдэх огтлогдохын тасралтгүй эдлэх бөгөөд үхэх гэдэг ойлголт байхгүй эдлэх золон нь барагдах цагт л тамаас гэтэлдэг байна.


Top
   
PostPosted: Aug.06.10 3:43 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Тав дахь тус эрдэм хүмүүн хийгээд хүмүүн бусын янз бүрийн хорлолд үл автах нь: Хүмүүн бидний оршин ахуй энэ ертөнц дахь зургаан зүйл амитадаас хүнд хорлол хөнөөл учруулдаг амьтад цөөнгүй байдаг. Жишээлбэл лусын хорлол, тэнгэр хилэгнэх, элдэв ад донгуудын хорлол гэж байдаг. Чухаг дээд гуравт аварлыг одуулвал дээрх бүгэдийн хорлол хөнөөлд үл автах бөгөөд цагаан зүгийг тэтгэгч бурхан, сахиусууд, тэнгэр, лус сахин хамгаалах учиртай.

Зургаадах дахь тус эрдэм сайн буяныг хэмжээлэшгүй хураах хэмээх нь: аварлын орон буюу Бурхан, Ном, Хувраг гурвыг шүтэн аврал одуулсаны үрээр буян цаглашгүй хураадаг. Гурван эрдэнэд зоригдсон буян нь цаглашгүй, хэмжисгүй бөгөөд хэзээ ч барагдаж үгүй болдоггүй гэдэг.жишээлвэл их далайд нэгэн дусал ус дусваас тэрхүү дусал ус нь далайг ширгэж дуустал оршдогтой адил Гурван эрдэнэд зоригдсон буян нь хэзээ ч барагдаж үгүй болохгүй бөгөөд улам аривжин өсч байдаг.

Долоо дахь тус эрдэм Юу сансан хэрэг аян зөнгөөрөө бүтэх нь: Гурван эрдэнэд сүсгэлэн хураасан буяны адистэдээ/хүчээр/- р Сансан хэрэг номын ёсоор сэтгэлчилэн бүтэх бөгөөд ямарваа саад зэтгэр үл тохиолдоно.

Найм дахь тус эрдэм төгөс гэгээрсээн бурханы дээд хутагийг түгэн олох нь. Нирваан буюу төгөс гэгээрэлийн дээд хутагийг амар хялбар түргэн олоод олон амьтаны тусыг агуу ихээр үйлдэхийн үүд хаалга нээгдэнэ гэсэн байдаг юмаа .

Хүмүүс бүүр дэлгэрэнгүй сайн уншиж судлая гэсэн бодол байвал Бодь мөрийн зэрэг номыг олж уншвал 13 болон 12р бүлгүүд дээр длгэрэнгүй сайхан бичсэн байгаа шүү


Top
   
PostPosted: Aug.06.10 4:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9945
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Буддын шашны талаар мэдээлэл оруулж байгаад талархаж байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.06.10 4:58 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Багш шавийн барилдлага

Бурханы шашины хамгийн томоохон хэсэг бол Багш шавийн барилдлага билээ Багш шавийн барилдлага нь асар их ач холбогдолтой бөгөөд Шавь багшдаа итгэх итгэл гүн бат байх ёстой хэмээдэг. Шавь хүмүүний хүлээсэн үүрэг их бөлгөө. Багшаа хүндлэн дээдэлж угтан тосч мэндлэх, түүнд үнэнчээр зүтгэж бүх зарлигийг нь дуулгавартай хүлээн авах, өглөг барьц өргөх ном номлол сургаалыг нь анхааралтай сонсох зэрэг эдгээр болой. Багш шавийн барилдлага тогтоох үед Шавь багшдаа харанхуй амьдралд гэрэл гэгээ оруулж сургааль номлолоороо үргэлж гэрэлтүүлж гийгүүлж явахыг бэлэгдэж Зул, Амгалангийн ёсыг бэлэгдэж хадаг , Үргэлж багш хүмүүнээс ариун тансаг үнэр ханхалж байхыг сэтгэн хүнсний зүйл эдгээр 3-г өргөн барьж мэндчилэн мөргөдөг. Үүн дээр Шавь хүмүүн багшийнхаа сургааль номлолыг чандлан сахиж байх учиртайгаас гадна Багшаасаа дээш суудалд залрах ёс үгүй бөгөөд багшийнхаа урд суудаггүй. Харин багш хүмүүн бие зөв авч явах шавь нартаа үлгэр жишээ үзүүлэх, өөрийнхөө сурч мэдсэнийг шавь нартаа үнэн зөв заах, үнэн зөвөөр номлох, тэднийгээ нэр хүндтэй болгохын төлөө санаа тавьж, цаг үргэлж хайрлан хамгаалж байх ёстой. Энэхүү ёс горимыг шандлан сахисан тэр цагт багш, шавийн хооронд арван хуруу тэгш харьцаа тогтоно. Багш шавийн барилдлага тогтоосон хэн боловч бусад хүмүүний багш нарыг дайрч дорожлох басамжлах муу үйл хөдлөл үг хэллэг ярьж тараахыг цээрэлвэл зохистой.
Багшаас номлол, сургаал хүртэнэ гэдэг бол ерөнхий ойлголт. Харин бүрэн гарын авлагаар сэтгэл оюуныг жолоодох багшийг шүтнэ гэдэг онцгой зүйл билээ.
Багшийн ачийг дурсан санан сэтгэж Багшийг шүтсэнээр төгс гэгээрлийн төвшинд ойртоно, агуу гэгээрэгсдийг баярлуулна. Дараа дараагийн амьдралдаа багшаас хагацахгүй, муу төрөлд төрөхгүй. Муу үйлийн үр болон сэтгэлийн гэмд хялбар дийлдэхгүй. Бодисадвагийн сургаал зааврыг зөрчихгүй, тэр бүхнийг мартахгүй учир эрхэм чанарын чуулбар бүрдэж улам бүр нэмэгдсээр хэтийн ба ойрын бүх зорилго биелэнэ. Багш шавийн барилдлага тогтоосон хүмүүн сэтгэлээ сайтар шинжиж явагтун. Багш шавийн барилдлагын утга учир сайтар ойлгон таньж бодож яваарай


Top
   
PostPosted: Aug.06.10 7:03 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Хутагт хувилгаад Ринбүүчи


Хутагт хувийлгаадын талаар нийтлэл оруулна гэхээр дэндүү ахадсан юм уу даа гэж санаа зовж байгаа ч эрхэм таны мэдлэгт бага ч утга бүхий нэмэр блохуйц үүднээс хувилгаадын талаар хэдэн зүйл бичлэээ. Эхлээд Ринбүүчи хэмээх хүмүүсээс эхлье. Монголчууд бид олон мундаг Ринбүүчи-г мэднэ. Дандар Лхарамба Ринбvvч, Ажаа Гэгээн Ринбүүчи, Бакула Ринбүүчи, Гүрүдива Ринбүүчи гээд монголчууд бидэнд асар их ачлал буянаа хийсэн буянтай гэгээнтэн хүмүүсийг бид мартах учиргүй болой. Ринбүүчи гэдэг үг нь Түвд үг юмаа. Монгол хэлээр орчуулахад Эрдэнэ гэсэн утга бүхий юм. Ринбүүчи нь Бурхан багшийг тєлєєлєн ирж байгаа шашны томоохон зvтгэлтнийг Бурханы шашины олон шавь бид ийн нэрлэдэг юм.
Хутагт гэгч ямархуу гэдгийг бид мэднэ. Хутагт гэдэг үгийг орчуулахад Түвдөөр Пагва гэсэн үг. Пагва хэмээхийг түвдийн судар толинд харвал Дунгар цэгжод чэнмо гэдэг үг гарч ирж байна Хутагт нь эгэл хүний түвшинээс хол өндөр хэтийн оршихуйд хүрсэн нэгнийг хэлж байна. Хутагтуудын талаар олон нууцлаг эрдэм чадал байдаг энэ бүгдийг нэлээд би сонирхож судлаж байсан бөгөөд Хувилгаадын эрдэм чадал тус бүрийн онцлогтой байсан юм байна. Гэвч ямар ч Хувилгаан хүн эрдэм чадалаа олон хүмүүст харуулах дургүй байсаныг түүх сударт тэмдэглэж үлдээсэн байсан. Учир нь Бурханы сургааль номлолыг анхлан суралцах үеэсээ эрдэм чадал ид шидийг үзүүлж харуулахыг хориглосон байдаг.
Буддын гүн ухаанд хорвоогийн тодотгол бол зовлон юм. Зовлонгоос гэтэлж чадсан хүмүүнийг л хутагт гэж нэрлэж байна. Хутагтын нэгэн шинж нь амар амгаланг-н үүдийг нээсэн тайван хүмүүн бөлгөө. Монголд олон хутагт байсан.
Хувилгаан хүмүүнийг дурдая Хувилгаадыг Бүрэлбаа ч гэж нэрэлдэг.
Түвд үг л дээ. Утга нь угаасаа адил.Гэгээтэн хутагт хувилгаад хэмээх ерөнхийдөө ямар хүмүүс вэ гэвэл Урьд төрлүүд нь бясалгал хийж гэгээрэлд хүрсэн хүмүүсийн дараагийн сүнсний дамжлагыг гэгээрсэн, гэгээн гэж нэрлэж байгаа. Урьд төрлүүдийн хийсэн үйлдсэн болгоныг арвижуулж цааш нь дамжуулдгаараа онцлогтой. Энгийн хүмүүс урьдны төрөлдөө ямар төрөлтэй, юу хийж явснаа сайн мэдэхгүй байж магадгүй. Гэхдээ мэдэх хүмүүс бий л байх даа. Гэгээн хүн гэдэг бол урьд төрөлдөө тийм тийм буян хийж явсан. Одоо энэ төрөлдөө ийм ийм юм хийж явна гэдэг нь тод байдаг учраас илүү онцлогтой. Гэгээн хүн гэдэг маань энергийн түвшин өндөр, биднийхээр адсижанлу ихтэй байдаг. Бусдад ямар нэгэн ном уншсан ч, үйл үйлдсэн ч илүү их хүртэцтэй, тустай. Тийм болохоор ард түмэн тойрон хүрээлдэг болов уу. Иймээс гэгээнтэн хүн бусдад сургааль хайрлаж, энэ замаар явбал амар амгалан амьдралд хүрч, гэгээрэлд хүрэх замыг нь таниулдаг үүрэгтэй.
Хутагт, хувилгаад тєрєн мэндлэх цаг хугацаа, газар орон, бэлгэ тэмдгээс аваад бvхий л шинж байдал нь эгэл тєрєлхтєн биднээс эрс єєр ялгаатай (Амьд бурхад) гэх бєгєєд тэд гаслангvй (vхэхгvй) мєнхєд оршиж сvнс тєрєл нь хойтдоо олон vеэр тєгсгєлгvй галав галчингаар vргэлжилнэ.Бид гагцхүү эгэл бидний мунхаг харанхуйг наран саран мэт гийгvvлж, оюун ухааны их санг нэмэгдvvлж, тэтгэн єршєєгч хувилгаан ялгалгvй мєн хэмээн итгэж аврал одуулах хэрэгтэй билээ. Сэтгэлдээ сүслэн залбирч аврал эрэн мөргөж залбирч явбаас энэ нас хойд төрлийн ач буян хязгааргүй их билээ


Top
   
PostPosted: Oct.01.10 1:38 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Шvхэр
Шvхэр нь нар борооноос халхлан, халуунаас хамгаалж чаддагийг vлгэрлэн амьтаны нисваанисын халууны энэлэлийг арилгаж vйлдэхийг бэлгэдсэн.

Алтан загас
Бие нь алтны єнгє мэт гэрэл цацарсан загасыг алтан загас хэмээн нэрлэдэг бєгєєд энэ нь нуур цєєрмийн чимэг болдогчлон эд эдлэл муудахын гэмийг арилгаж vйлдэхийг бэлгэдсэн.

Хумх
Хумх нь шид бvтээл бvхий хvv сан хэмээх алдаршсанчилан эрдэм нь шимээр асар баялаг ба тийн цагаан буяны суурь болохыг бэлгэдсэн.

Лянхуа
Лянхуа нь шавраас гардаг ч шаварын хирээр буртаглагдаагvй єєрийн єнгєєрєє тодорч байдагчлан орчлонд оршсон ч орчлонд шуналгvйгээр vйл нисваанисыг огоот тэвчихийг бэлгэдсэн.

Лавай
Баруун тийш эргэсэн цагаан лавай нь тасралтгvй таван лавайн тєрлийг авсаныг нэрлэдэг бєгєєд тvvний дуу нь єлзий хутгийн яруу эгшиг лугаа тєгс тєгєлдєр байдаг тул яруу дээдийн номын дуу дуурсгадаг Эсэрваны эгшигийг бэлгэдсэн.

Єлзий утас
Єлзий утас нь хувирашгvй бат сvлжээсэн хээ бєгєєд энд эрдэмийг машид тєгсгєсєн ба таван бэлэг билгийн цол лугаа тєгссєнийг бэлгэдсэн.

Ялгуусан тэмдэг
Ялгуусан тэмдэг нь дайсан тотгорын тэмцэлээс машид ялгуусаны гэрч тэмдэгийг бэлгэддэг мэт гинари шимнус тэргvvтнийг ялж лагшин найргийн эрдэм огоот тєгссєнийг бэлгэдсэн.

Хvрд
Хvрд нь Чакравардын хааны хvрд бєгєєд орон бусдаас бусдад зэрэгчлэн эргэж оддог ба найман хигээсээрээ єєрийн vл зохилдох зvг бvхнийг таслаад, ялан дийлдэг мэтчилэн энэхvv хvрд нь номын хvрдэн бєгєєд тэр нь єгvvлэгдэхvvн 3 аймаг сав ба єгvvлэхvvн 3 сургаалийг номхотгохуун шавын сэтгэлд юvлэн vйлдэхийг бэлгэдсэн. Мєн бурхан бодисадва нарын бие лагшинд холбогдуулан найруулсан бэлгэдэл ч байдаг нь тэргvvний бэлгэдэл єлзий хутгийн тэмдэгт шvхэр лагшин ялгуусан тэмдэг, зарилагт баруун эргэсэн номын цагаан лавай, таалалд єлзий утас, мэлмийд эрднийн алтан загас, хэлэнд лянхуа, хvзvvнд эрдэний хумх, мутарт чанадмана, єлмий бойвгид єлзий хутгийн тэмдэгт хvрд зэрэг бэлгэдэл байдаг

Дашзэгвэ /єлзий хутуг давхарласан/ хэмээх судраас:
Намо! Тэргvvнд єлзий хутгийн шvхэр мэт авар
Лагшинд єлзий хутгийн vл балрах дээдийн ялгуусан тэмдэг,
Зарлигт єлзий хутгийн баруунаа эргэсэн номын лавай,
Таалалд єлзий хутгийн тодорхой єлзий хутуг,
Мэлмийд єлзий хутгийн эрдэнийн алтан загас,
Хэлэнд єлзий хутгийн дэлбээгээ дэлгэсэн лянхуа,
Хvзvvнд єлзий хутгийн эрдэнэт хумх,
Мутарт єлзий хутгийн эрдэмт дээд чанадмани,
Єлмийд єлзий хутгийн мєрд зорчих таван хvрд,
Єлзий хутгийн найман эд, дээд шид бvтээлийн эрдэм
Єлєг гурван дээд эдийн єлзий хутуг алин мєн
Єнєєдєр энд бид нарт єлзий хутуг буугтун!
Єлзий хутуг тэр vргэлжид сайн амгалан болтугай хэмээн зарлиглажээ


Image


Top
   
PostPosted: Oct.01.10 2:07 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Буддын гүн ухааны сургааль бидний сэтгэл санаа үргэлж ариусгаж байдаг

Бид бурханд мөргөж залбирч бурханаас аврал гуйдаг дан ганц мөргөж гуйх залбирах нь бурханы шашинтан хүн бус юм.
Хүн өөрийгөө зөв удирдаж шүтлэг бишрэлтэй байж сэтгэл оюунаа ариун байлгаж, зєв болол сэтгэхvйтэй явахад нєлєєлж чадах ач тус оршин буй юм.
Харин та буддын гүн ухаан гэгч агуу энэ том философи-г хэрхэн судлаж уншиж сонсч амьдралдаа хэрэгжүүлж чадаж буйгаа нэг анзаарч сэтгэлээ чагнаарай.
Сэтгэлийн сайн сайхан, зєв зvйтэй талыг дэмжин хєгжvvлж, буруу, муу талыг чандлан тэвчих аргыг зааж байдгаараа дэлхийн бvх л шашнууд ижил тєстэй байдаг. Оюун санааны єргєн цар хvрээ хийгээд сэтгэл иэлмээх оюуны хєгжилд хvрэх оюунлаг арга замыг илэрхийлдэгээрээ Буддизм нь хамгийн шимтэй, єгєєжтэй шашин юм. Оюунлаг сэтгэлд итгэл vнэмшил єгдєг болсон орчин аагт энэ нь маш чухал. Энэхvv оюунлаг сэтгэхуй нь эдvгээ цагийн ертєнитэй тулгарахдаа тун бага бэрхшээлтэй учирсаар ирсэн. Vнэндээ цоо шинэ ололтууд хэмээгдэж байгаа цємийн физик мэтийн орчин vеийн шинжлэх ухааны маш олон ололт нээлтvvд нь эртний бурханы шашны шаштир бvтээлvvдэд дурьдаглаж байсан. Зєвхєн итгэл vнэмшилээр буе гагихvv єєрийн оюун санаагаар шинжлэн тунгааснаар л юмсыг хvлээн зєвшєєрєхийг Бурхан багш шавь нартаа зориулсан сvvлийн сургаальдаа айлдсан учраас бурханы шашны ертєнц нь оюунлаг эрэлт хэрэшээг єєрийн дотооддоо байнгад амьдаар хадгалсаар ирсэн юм. Vvгээрээ єєрсдийнх нь бодит байдлын тухай хязгаарлагдмал тайлбарт халтай байх ямар ч тєрлийн шинжилгээ судалгааг эс зєвшєєрєн, vнэн хэмээн єєрсдийгєє тунхагласан дэлхийн бусад олон шашнаас єєр байдаг.
Єєрийн зvрх сэтгэлийг угаас , цэвэр ариунаар гурван эрдэнэд авралыг одуулсан эсэхээс бурханы шашинтай хvн эсэх нь тодорхойлогддог. Бурханы шашны залбиралыг уншиж, эрхи эргvvлэн, хийд орон тойрсон тєдийд бурханы шашинтай хvн болохгvй. Эдгээр зvйлд сармагчныг ч сургаж болно шvv дээ . Бурханы ном нь зєвхєн гадна талын vйлээс гадна сэтгэл санааны зvйл юм. Тиймээс бурханы шашинтай хvн Бурхан, Бурханы ном, Хуврагын чуулган гэдэг нь ямар эрдэнэ болохыг хийгээд оюун санааны амьдралтай хэрхэн холбоотой болохыг сайн ойлгодог байх хэрэгтэй. Єнгєрсєн, одоо, ирээдvй цагийн бурхад, тэдгээрийн дотроос бидэнд хамгийн ойр Шагжмуни Бурхан нь шалтгааны Бурхан хийгээд тухайн хvний єєрт нь байх, гэгээрлийн чадавхи, , єєрийнх нь олох Бурханы хутаг нь vр дагаврын Бурхан эрдэнэ байдаг. Номын хувьд ч мєн адил сулар шаштирт заасан Бурханы ном хийгээд нууцдамжлагыгхvртэгедийн сэтгэлд орших сургаалийг хvртсэний эрдэм юм. Тиймээс Бурханыг багш, номыг зам мєр, Хуврагын чуулганыг буяны нєхєр хэмээн нэрлэдэг. Эцсийн эцэст бид зєвхєн єєрєє єєртєє туслах учраас эдгээр гурваас хувь хvнд хамгийн чухал нь Бурханы ном юм.
Хэн ч бидний ємнєєс гэгээрэлд хvрэхгvй, хэн ч гэгээрлийг бидэнд єгєхгvй. Бурханы номыг сайтар дадуулсан, номыг хvртэж єєрийн сэтгэлийн урегалд агуулсан нэгэнд л гэгээрэл ирэх нь магадтай. Тийм учраас гурван эрдэнийн чанар хамгийн чухал юм. Номыг сонсон бодож бясалгаснаар бидний амьдрал тvvнтэй нэг болж, vтэр тvргэн гэгээрэлд хvрэх боломжтой юм. Шалтгаан ба vр дагаврын хуулийн тухай єргєн мэдлэгтэйгээр хамтад нь аврал айлтгах хэрэгтэй. Vйлийн vрийн хуулийн vзэл баримтлалыг тулгуур болгохын чухлын тухайд єнгєрсєн цагийн Гаадамбын ёсны их багш нар ихэд санаа тавьдаг байв. Бурхан багш: "Бид єєрийнхєє хамгаалагч хийгээд дайсан нь юм" хэмээн айлджээ. Бурхан биднийг хамгаалж чадахгvй, зєвхєн бидний vйлийн vрийн зарчмыг ухааран амьдрахыг хичээвээс бид єєрийнхєє хамгаалагч сахиус болно. Харин эерэ-гээр номын замаас гажуудаар, номтой харшилж амьдарвал бид єєрийнхєє хамгийн муу дайсан нь болж єєрийнхєє энэ болон дараагийн тєрлvvддээ хортой байх болно.
Жирийн хvний сэтгэл хяналтгvй, эмх иэгигvй байдаг. Нэгэн vзvvрт сэтгэлээр бясалгал хийгээд хоосон чанарыг оносон шид бvтээлийг бvтээх болон тарнийн єндєр дээд тvвш-ний vйлийг бvтээх болон тарнийн ёсны бясалгаачийн ёсоор бясалгал vйлдэх зэргээр Буддын шашны єндєр дээд vйлийг бvтээхэд эмх цэгцтэй сэтгэлийг vvсгэх нь чухал. Эдгээр дээд тvвшний номын vйлийг байнга дээшлvvлэн єсгєн vйлдэхэд авралыг айлтган, цэгцтэй сэтгэлийг суурь болгосноор амар хялбар байх болно. Сахилга санваарын vндэсгvйгээр дээд тvвшний номын vйл нь vр дvнгээ єгєхгvй. Хvн болгон л дээд тvвшний арга замуудыг бий болгохыг хvсдэг ч эхлээд бид сахил лугаа бусад урьдчилсан энгийн тvвшний vйлvvдийг бий болгосон уу гэдгээ мэдэх хэрэгтэй. Жирийн хvн болохоор эл бvхнийг оюундаа бvтээснээр аврал эрсний зорилго биелэх юм.
Бидний сэтгэл Бурхан болсоноор, хэл ном болж, бие Хуврагын чуулган болдог. Бурханы номын ёсыг хэрхэн дагаснаас энэхуv дээд тvвшинд хvрэх vгvй нь шалтгаалдаг. Номын vйлийг бусдаар хийлгээд буян нь єєрт ирнэ хэмээн найдах нь биелэшгvй хэрэг юм. Бид єєрсдєє номын vйлийг vйлдэж, зам мєрєєр замнаснаар vйлийн vрээ ариусгаж, буруу ойлголт, баримтлалаас хамаарах алдаагаа арилгаж чадвал гэгээрлийн хутагийн эрд-мvvдийг єєрийн сэтгэлд суулгаж чадна. Тvвд хэлэнд орчуулагдсан 108 боть Бурхан багшийн сургааль нь сэтгэлээ ариусгах хийгээд дотоол сэтгэлийн эрдэм чадваруудыг vvегэх гэсэн нэг л гол санаатай. Хэн нэгэн єєр хvн бидний ємнєєс vvнийг хийж болох юм шиг ярих болжээ. Бурхад зєвхєн тэдний сургаалаар замнах урам зоригийг хайрласнаараа биднийг гэсэн энэрэн нигvvлеэх сэтгэл дутсаных буе бид тэдний сургааль номоор замнаагvйнх юм.
Хувь хvний шашны зам мєр дэх дэвшил нь тухайн хуний єєрийнх нь хvчин чармайлтаас хамаарна. Єєрийгєє хєгжvvлэх явц нь олон тvвшинтэй. Эхэлж байгаа хvмvvсийн хамгийн чухал нь арван хар нvглийн vйлийг тэвчиж, эерэгээр арван буяны vйлийг vйлдэх юм. Vvнд биеэр vйлдэх гурван нvгэл: амьтаны амь таслахын оронд бусдын амийг хvндэтгэн хайрлах, хулгай хийхийн оронд бусдад чадахын хирээр туслан, єглєг єгєх, бусдын эхнэр нєхрииг булаахын оронд тэдний эе эвт сэтгэл санааг хvндэтгэх гэх мэт байна. Хэлээр vйлдэх дєрвєн нvгэл: худал хэлэхийн оронд байнга унэнийг єгvvлэх, бусдын эе эвийг хагалахын оронд тэдний сэтгэлийн сайн чанаруудын тухай ярьж буян vйлдэх, хатуу ширvvн vгний оронд найрсаг асралын vг хэлэх, утга учиргvй зvйл ярихыг цээрлэн утга учиртай vг хэлэх хэрэгтэй. Эцэст нь сэтгэлийн гурван нvгэл болох шунал сэтгэлээ даран vл шунах сэтгэлийг хєгжvvлэх, хорт санааг асран энэрэх сэтгэлээр солих, буруу vзлийг устган юмсад бодитоор хандах хэрэгтэй. Дээд тарнийн ёсоор vйлдэж байгаа хэмээвч дээрх арвыг эс дагавал єєрийгєє хуурсан болно. Энэ насанд гэгээрэлд хvргэх хvчтэй бясалгалаар замнах хэний ч гэсэн анхны алхамууд нь хэн ч даган мєрдєж чадах, хялбар арван vйл юм.
Бие, хэл, сэтгэлийнхээ бvх л vйлийг ялгаж салгах билиг оюуныг єєртєє бий болгосноор хvн тєрєлхтєн єєрийн ирээдvйн тєрлvvддээ идэвхитэй нєлєєлєх боломжтой. Хvний амьдралын чухам мєн чанарыг олох нь энэхvv ялгаж чадах билиг оюунаа хєгжvvлэн хэрэглэх нь юм. Эцэст нь бидний ирээдvй єєрсдийн маань гарт байна. Яг одоо Бурханы номын vйлийг vйлдэх нь дараагийн долоо хоногт, сард, жилд хийх гайхалтай зvйлсийн тухай тєлєвлєгєє зохиосноос хавьгvй дээр. Ингэснээр хvссэн бvхэн тань бvтэх болно. Бид єнєєдєр буяны vйлийг vйлдэхэд шvтэн барилдахуйн хуулиар буяны єєрчлєлт хувирлын эсрэг (буяны) урсгал vйл хєдлєлд орно. Буддын гүн ухаан бол маш том агуу билээ өнгөцөөр дүгнэн хэлэх хэлэх арга үгүй хэмээ мунхаглан бодон ийнхүү бичлээ Эрхэм хүмүүн нэгийг бодож сэтгэлдээ бясалган оршин буй хүмүүний энэ зовлонт ертөнцийн энэхүү амьдарал мөнх бус гэдгийг мэдэх хэрэгтэй


Top
   
PostPosted: Oct.01.10 2:11 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Самсара хэмээх

Там, бирд, адгуусын муу заяаны гурван тєрєл, хvн, тэнгэр, асур нарын тєрєл, нийт 6 зvйл амьтдын орших орныг орчлон буюу самсарагийн хvрдэн хэмээнэ.
Орчлонд орчих амьтдын амьдралын мєн чанар нь тєрєх, єтлєх, євдєх, vхэх зовлонгийн дєрвєн далайд живэх бєгєєд орчлонгийн хvрдэнд орчин тэнэх шалтгаан нь хvсэл шунал, уур хилэн, vл мэдэх мунхаг байдал гэж vздэг.


Top
   
PostPosted: Oct.01.10 2:13 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
:]


Top
   
PostPosted: Oct.01.10 2:20 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Нямба

Уг тєвд vгийн утга нь шадардал, шадарлуулах, ойртуулах хэмээх утгатай. Бурханы шашны ядам, чойжин, сахиусыг єєртєє бясалгалаар ойртуулан vйлдэх аргыг хэлэх ажээ. Энд дияан, бясалгал, самади бvгд хамааруулан илэрхийлнэ.
Миний багш монгол ринбүүчи Зава Дамдин гэгээнтэн нямба-д сууж байгаа бөлгөө
ирэх жилээс нямба-с гарна. Нямба-д суух тарни тоолдог бөлгөө.
Багш маань одоо 3 жил болж байна ирэх жил нийтдээ 4 жил болон гарч буй юм
Нямба-д тодорхой заасан хугацаа байдаггүй. Монголоос хэд хэдэн Гэлэнгүүд сууж байгаа


Top
   
PostPosted: Oct.01.10 2:25 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Нирван

Нирван хэмээх үгний утга учирыг хүмүүс гадарладаг байх харин нирван нь тонилохуй гэсэн утга бүхий үг юм. Вайбхашика чиглэлд (тогтсон таалалд) хvлээснээс гэтлэхийн суурь нь (би) эзэн гэж vзнэ.Єєрийгєє эрхэмлэн єєртэйгєє холбогдуулан самсара орчлонд хурж єєрийн амгалан жаргалангийн тухайд сайн муу элдэв vйл (хураан) vйлдэнэ. Єєрт аятай vзэгдсэнийг vйлдэхэд хvсэл шунал арвидна. Єєрт аягvйг vйлдэж vрд нь зовлон гарах тул уур хилэн бадрана. Ийнхvv тэнгэр хvмvvн хийгээд муу заяанд (там, бирд, адгуус) тєрсєнєєр самсара орчлонд хvлэгдэнэ. Дээдэс лам нарын айлдлаас: “Би нь бие, эрхтэн, оюун ухаан гурваас ангид утгатайг таньж мэдээд, єєрийг тєвчилєн vзэх нь зовлонгийн уг гэдгийг сайтар шинжин бясалгаж єєрийг эрхэмлэх дадал зуршлыг тэвчин єєрт харьяалуулах зохистой зохисгvй vйлийг vйлдэхээ болин, шинээр vйлийг эс хураан, хуучин хураасан vйлийн муу vр дагавар, муу дадлыг vгvй болгон, дахин бие, эрхтэн, оюун ухаан, амгалан, зовлон, хvсэл тачаал, уур хилэн зэрэг бvгд “би” буюу єєрєєс ангид болон хагацах ба дахин самсара орчлонд бие эрхтэн тэргvvтнийг эс авах тул тvлшээ барсан гал мэт дахин vvдэн бий болох vргэлжлэл нь тасарч “би” мєнх ямагт орших тэр vед л орчлонгоос тонилохыг гэтлэсэн чанарт болно” хэмээн зарлигласан буй. Товчхондоо vйлийн vр, муу сэтгэлээр шалтгаалан самсара орчлонд тєрєл авахгvй болсон тэр тєвшнийг тонилохуй хэмээнэ.
Єєрєєр хэлбэл сэтгэлийн муу бvхнийг даран чадад, єєрийн урьдын амьдралдаа хураасан нvгэл бvхнээ ариусган, vйлийн vрээс шалтгаалан орчлонд тєрєл авах ёсноос ангижирч ашдын амгаланд хvрэх явдлыг тонилохуй буюу нирван гэнэ. Нирван нь Бурхан болохоос ангид зvйл юм. Хэдийгээр муу бvхнээсээ салж, нvгэл хилэнцээ ариусгасан боловч тvvнд бодь сэтгэл эс тєрвєл тэр Бурхан болохгvй. Бурхан болохын гол шалтгаан бол бодь сэтгэл билээ.


Top
   
PostPosted: Oct.01.10 2:34 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сүншүг болон балин

Лам хуврагууд болон сvсэгтэн олон єєрсдийн шvтэн биширдэг бурхан шvтээндээ зоог єргєж буй идээг балин хэмээдэг.
Энэ хvндэтгэлтэй идээг бvтэн жил бурханд єргєсєн ч огт мууддаггvй аж. Учир нь vvнийг усаар бус шар тосоор зуурч бэлэн болсон балингаа адисладаг. Адисласан балингаа бурхандаа тавих нь єдєр бvр зоог барьж байгаа утгыг илэрхийлдэг хэмээн мэргэд тэм дэглэсэн байдаг. Бурхандаа єргєж байгаа балингаа чамин болгож чимэглэдэг нь сайхан идээ єргєж байна гэсэн утгатай. Чимэглэлийг тосоор хийдэг бєгєєд тун нарийн ур дvй шаарддаг аж. Маш удаан буцалгасан тосоо янз бvрийн єнгєнд оруулдаг гэнэ. Бvтэн жил бурхан шvтээнээ тахисан балингаа нутаглаад арцтай хольж хvмvvст тараадаг юм байна. Энэ нь євчин зовлонд маш тус дэмтэй байдаг. Тосоор хийсэн чимэглэлийг нь аваад хайлуулаад хvмvvст єгдєг.

Энэ нь хvний биеэн дээр гарсан элдэв яр шархийг анагаадагаараа онцлогтой гэнэ. Бурхан багш морилоход Энэтхэг улсад их халуун байсан. Тэр халуунд хvн хамгийн тvрvvнд бурхан багшдаа ус єргєсєн. Эхний ус нь тvvнийг тєлєєлдєг юм. Хоёр дох нь гар угаадаг ус. Хоол идэхийнхээ ємнє гараа угаадагыг тєлєєлж байгаа юм. Гуравдах нь цэцэг нь дээр vед хадаг гэж байдаггvй байсан. Тиймээс бурхан багшдаа хадгийг тєлєєлж цэцэг єргєдєг байсан. Цэцэг єргєсєний дараа гэрээ ариусгаад хvж єргєсєн гэдэг.

Тэр vед гэрэл байхгvй байсан болохоор зул єргєсєн гэдэг. Зул єргєхєд их сайхан гэрэлтэй болсон гэнэ. Тэгээд хэсэг хугацааны дараа ам нь цангасан болов уу гээд бурхан багшид ус єргєжээ. Vvний дараа зоогоо барьсан. Зоогоо барьсаныхаа дараа их баяр хєєртэй болсон. Тvvнийг тєлєєлж морин хуур тавьсан гэнэ. Тахилыг долоон зvйлээр тєлєєлж єргєдєг.Сvн-гэдэг тарни ,шv-гэдэг нь єргєх гэсэн vг л дээ. Тэгэхээр тарина суулгах гэсэн vг юм. Бурханыг аравнайлах гэсэн утгатэй vг, Бурханд эхлээд сvншvг буюу тарнийг суулгаж байж аравнайлахыг дараа нь хийдэг юм.


Last edited by 2003-06-06 on Oct.10.10 9:57 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.10.10 9:55 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Тарнийн нууц хэмээх

Билиг, хоосон чанар хийгээд арга, их нигvvлсэхvйг хослон барихын vvднээс сэтгэлийн мєн чанарыг танин мэдэж, авран vйлдэх их увидас.
Нууцлан бvтээх ёстой бєгєєд сав муут буюу оюун муутын явдлын орон (сурах зvйл) бус тул нууц тарни хэмээнэ. Нууц тарнийн сав буюу суралцах хvн ямар байх вэ гэвэл
Эрхтэн хурц (сэргэлэн цовоо)
Эрхээр vндсээ боловсруулан vйлдэгч (сурсан зvйлээ байнга давтах)
Yндсэн хийгээд гишvvний тангаргыг сахин vйлдэгч болой.


Top
   
PostPosted: Oct.10.10 9:58 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
номийн өглөгөөс илү өглөг үгүй билээ :l2:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 149 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited