#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.23.18 9:35 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 21 posts ] 
Author Message
PostPosted: Jul.09.10 4:13 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.03.06 4:44 pm
Posts: 1287
Location: Adélie penguins struggle to save eggs submerged by snowmelt
за энд сургаал, ишлэл, шүлэг, түүх, коан гээд сэдэвтэй агуулгын хувьд ойролцоо бүхэнээ бичээд байгаарай.

Сэдэв нээсний үүднээс сэдвийн эхний бичлэг болгон 4н үнэний сургаалыг бичлээ

Зовлон үнэн
Зовлонгийн шалтгаан үнэн
Зовлонг хорих үнэн
Зовлонгоос гэтлэх зам мөр үнэн

_________________
Аялал


Top
   
PostPosted: Jul.10.10 4:39 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Гэгээрэх тэмүүлэл төрсөн мөчөөс
Гэрэлд гарахаар тэмүүлсэн хормоос
Амьдралын дөнгөнд хорьгдсон болгон
Аврагч Буддагийн хөвгүүн болдог оо.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.10.10 10:37 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Өлсөx ни xамгийн шаналгаат өвчин, биеийг олоx ни xамгийн шаналгаат зовлон. Энэ бүxнийг үнэн зөвөөр уxаарвал нирваан ни цэнгэлийн дээд гэдгийг ойлгоно


Top
   
PostPosted: Jul.10.10 10:40 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Эрдэнэт xүний биеийг олж төрөx xэцүү
Үxэx цаг нь ирэxэд үxэxгүй байx xэцүү
Ариун үнэнийг олж сонсоx xэцүү
Бурxан багшийг олж xараx xэцүү

Дармабада судар


Last edited by 2003-06-06 on Jul.10.10 10:47 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.10.10 10:46 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бурxан багш мэндлэx нь цэнгэл жаргал
Бурxан багшийн ариун сургаалыг сонсоx нь цэнгэл жаргал
Xуврагуудын эв нэгдэл нь цэнгэл жаргал
Xүч чармайлтаа нэгтгэx нь цэнгэл жаргал

Дармабада судар


Top
   
PostPosted: Jul.10.10 10:53 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Ялсан этгээд үзэн ядаx сэтгэлийн үрийг суулгаж, Ялагдсан нь зовлон шаналалд автана. Ялаx, ялагдаxын аль алинаас нь ангижирсан xүн амар амгалан, баяр баясгалангийн дээдийг эдлэнэ
Дармабада судар


Top
   
PostPosted: Jul.11.10 1:34 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Өөрийн тарьсан үйлийн үрээс
Нуугдах юм шиг андуурахын хэрэггүй.
Өөр бусдын үйлийн үрийг
Үүрэх юм шиг айхын хэрэггүй.
Зуун галав өнгөрлөө гэхэд
Үйлийн үр үрэгдэх нь үгүй
Цаг нь ирмэгц үр нь боловсроод
Цаг наргүй амсах болно.
Жич. галав гэдэг нь нэг орчлон үүсээд сөнөх хүртэлх хугацаа гэж сонсож байв.
Ухаангүй мэгдэж балмагдах хүмүүс
Уулын савдагаас аврал эрдэг ээ
Удган мод, тахисан овооноос
Учир эрж аврал гуйдаг аа.
Авралын дээд нь тэнд байхгүй ээ
Ачлалт гэгээрэл тэнд оршихгүй ээ
Амь шигээ үнэнчээр шүтлээ ч гэсэн
Ахуй орчлонгийн зовлонгоос салгахгүй ээ.
Харин та аврагч Буддад
Хамгаас үнэн номлол сургаалд
Хайрлан энэрэгч бурсан хуврагт
Хандаж сүслэвээс зовлон арилна.
Найман зөв дадлыг мөрдөх нь
Үлэмжийн дөрвөн үнэнд хүргэнэ.
Найдвар төрүүлж оюуныг чинь хөтөлж
Үнэхээр чамайг нирваанд хүргэнэ.
Аврал бүгдийн дээд нь энэ
Авралыг төрүүлэгч туйл нь энэ
Ийм авралыг түшсэн хэн ч
Энэ хорвоогын зовлонгоос сална.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.25.10 6:50 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Зүрх сэтгэлд чинь хүсэл шуна, нүгэл хилэнц орогновол түүнийг ялах хэрэгтэй Зүрх сэтгэлдээ бүү захирагд Харин зүрх сэтгэлийнхээ эзэн болох хэрэгтэй
Зүрх сэтгэл нь хүнийг бурхан ч болгоно буг ч болгоно
Төөрөлдсөн хүн шулам Гэгээрсэн хүн бурхан болно
Санаа сэтгэлээ ариун байлгаж, буяны замаасаа бүү хазай


Top
   
PostPosted: Sep.20.10 9:06 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Мянган галавт өглөг түгээж
Мятрашгүй үнэнчээр Буддаг шүтсэн
Гайхам буяны сайхан үр
Ганцхан уурлахад хийсдэг нь хайран.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Sep.20.10 9:09 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Уур уцаараас салахын цагт
Уран гол шиг чимэг нэмнэ.
Атаа хорслоо хаяхын цагт
Ашдын сайхан тавиланг олно.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Oct.27.10 4:32 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
...Ажлаа номчлон хийвэл гэмтэнд тооцогдоно
Ариун номоос зөрчвөл өөрөө гутамшиг
Ачит номтой таарвал бүхнээс харшилна
Аргалж бүхэнтэй таарвал номтой харшилна...

"Аврал бүхэн хүрсан" шүлгээс...

Тун ч бусдад хэлж болохгүй шүү. Цаг цөвүүн байна... Дээрэнгүй хэрүүлийг хэрэгсэлгүй дүлий мэт яв. Дээдэст зусардахыг тэвчиж галзуу хүн шиг бай...

"Гэвш Шаравт хэлсэн сургаал"

Ногоо нялх боловч тэнгэрийн хураар тэжээвэл удалгүй өсөх. хүн бага ч бол сургаал үгээр тордвол оюуны лянхуа нээх...

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Dec.17.10 3:11 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Орчлонгийн сав шимийн
дуулал-даа мөнх бусын
үнэнийг сануулан,
Дурдахуй мөнх бусын үгсийг
мэдэв үү
Дураар нүгэл үйлдэгч
мунхгуудыг сонсов уу
Дугуйран суугч зальхай
сэтгэлтэн ухав уу
Түрхрэн бүү хөөрөгтүн, та
буян номыг үйлд ээ

Монголын бурхан шашны тэргүүн Жабзундамба хутагтын хувилгаан V Богд Лувсанцүлтэм /1815-1843/
Үнэн хийгээд худлын тухай орчлонгийн хуулийг ухаарсан ухаарал бол цагаан хар нь ялгаран буй чин үнэн сэтгэл, ариун хайр, шударга шулуун бүхнийг заагч дээд ухаарал юм.


Top
   
PostPosted: Jun.03.11 2:04 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Dec.13.10 2:59 am
Posts: 107
Location: Hemnel vrgeljilseer...
Өвлийн хүйтэнд хэрэв чи гал түлсэн бол, заавал бусдыг дуудах шаардлагагүй... тэд өөрсдөө ирдэг.


Top
   
PostPosted: Jun.03.11 6:21 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.03.06 4:44 pm
Posts: 1287
Location: Adélie penguins struggle to save eggs submerged by snowmelt
Өглөө таараад мэндэлж зөрсөн
Өчнөөн хүнтэй орой нь уулзахгүй
Үдэш салсан хүмүүсийн олон нь
Үүрээр сэрэхэд хорвоод байхгүй


уул нь гишүүд маань эхэндээ оруулаад овоо явж байсан чинь зогсчих шиг боллоо доо янз уул нь энд бичээд байвал орж ирж уншиж байхад их зүгээр л байхын олны хүч оломгүй гэчээр бага багаар явуулаад байвал дараа уншиж байхад сайхан цуглуулга болчихийн юм шиг?

_________________
Аялал


Top
   
PostPosted: Jun.03.11 9:43 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Dec.13.10 2:59 am
Posts: 107
Location: Hemnel vrgeljilseer...
Тэвчиж тэвчиж шээх нэг сайхан мэдрэмж... тоглоом бус чин үг юм шүү


Top
   
PostPosted: Jun.13.11 9:57 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
энэ надад буй бөгөөс бусдад өгөөд юу үлдэх вэ? хэмээн өөрийн тусыг бодох нь бугын сэтгэл болой.
энэ надад буй бөгөөс бусдад хэрхэн сайнаар туслах вэ? хэмээн бусдын тусыг бодох нь бурханы сэтгэл болой.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.13.11 10:06 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
бурхан ч буг ч сэтгэлээс үүдмүй.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.14.11 10:07 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий ч үл шинжилнэ


Top
   
PostPosted: Jan.08.13 7:08 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.06 10:02 pm
Posts: 754
Location: шувуудын одох зүгт...
Үндэс нь хор бол салаа мөчир нь ч хор
Үндэс нь эм бол салаа мөчир нь ч эм
Үндэс нь шунал,хүсэл,мунхаглал бол
Үйл юуг ч үйлдсэн нүгэл болно

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Top
   
PostPosted: Jan.08.13 7:09 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.06 10:02 pm
Posts: 754
Location: шувуудын одох зүгт...
Үйл бүхнийг сэтгэл зална
Сэтгэл шалмаг бөгөөд ноёлог.
Хэрэв хэрцгий балмад сэтгэлээр
Хэлэх буюу үйлдэх аваас
Хэзээд тэр нь зовлонг дагуулна,
Дугуйнд толгойгоо тасдуулсан мэт.
Хэрэв ариун тунгалаг сэтгэлээр
Хэлэх буюу үйлдэх аваас
Хэзээд тэр нь жаргал хүртээнэ,
Сүүдэр хойноос дагасан мэт
Цоморлиг судраас

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Top
   
PostPosted: Jan.30.15 12:33 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 21 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited