#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.23.18 9:50 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 8 posts ] 
Author Message
PostPosted: Jul.04.10 1:36 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Энэ номондээр буддын шашны бясалгалын тухай энгийн үгээр энгийнээр тайлбарласан байна. ийм болохоор оруулья гэж бодлоо. жижигхээн ном ч үр өгөөжтэй байхаа.
Рингу Тулку "Бурханы шашны бясалгал".
Англи хэлнээс орчуулсан Л.Баярмандах.
Англи эхийн редактор Кайт Коллинз.
Редакторын үг.
Бурханы шашны бясалгалын тухай энэхүү бяцхан ном нь Рингу Тулку Ринбүүчигийн айлдсан товчхон хичээлийн цувралын тэргүүн дэвтэр болох бөгөөд 1997 оны зун Чимэ Ринбүүчигийн шавь нарын хүсэлтээр Кэмбриж хотноо хийсэн ярианы тэмдэглэл юм.
Ринбүүчигийн санаагаа илэрхийлэхдээ хэрэглэсэн өнгө аяс, дохио зангаа зэрэг онцлог чанарын амт шимийг хэвлэлийн хуудаснаа буулгах гэж мэрийсэн бөгөөд уг ярианы тэмдэглэлийг найруулан бэлтгэх явцад энэ л хамгийн бэрх байлаа.
Рингу Тулку нь номоо өөрийн өвөрмөц найрсаг дулаан , хошин өнгө аястайгаар айлддаг ба энэ чанар нь номын хуудаснуудаас харагдана хэмээн найдна........

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.05.10 12:09 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Бурханы шашны бясалгал
Заримдаа хүмүүс Бурханы шашин бол ер нь бясалгал гэж боддог. Харин би үүнтэй санаа нийлдэггүй. Бясалгал нь Бурханы шашны маш чухал нэгэг хэсэг мөн боловч бүх юм биш.
Бурханы шашныг шүтэхийн үндэс
Бурханы шашныг шүтэх нь хүн өөрийгөө өөрчилж, өөрийгөө сайжруулахыг хичээх арга зам мөн гэж би үздэг. Нэг хүн надаас "Та бурханы шашинтай болоход заавал итгэх ёстой бөгөөд тэргүй л бол бурханы шашинтай байх боломжгүй гол зүйлийг хэлнэ үү?" гэж нэг удаа асууж билээ.
Их сонин асуулт байсан, би ч юу гэж хариулахаа их бодсон. Эхлээд би будда, дхарма, сангха /бурхан, ном, хувраг/ гуравт итгэж, энэ гуравт аврал одуулахад итгэх нь гол зүйл болов уу гэж бодлоо. Гэвч энэ байх учиргүй, дараа нь болдог зүйл гэж бодлоо. Хүн бурханы шашинтан болохдоо заавал бурхан, ном, хувраг гуравт итгэх албагүй. Тэр ч бүү хэл тэдний хэн, юу болохыг ч мэддэггүй. Үүнийг мэдэхийн тулд хүн буддизмын бүх замаар замнан ахих хэрэгтэй. Ер нь бурханы шашин бол бүхэлдээ үүнийг ойлгохыг эрмэлзэх явдал байдаг, тиймээс үүнийг бурханы шашинтан болох болзол болгох ёсгүй. Тэгвэл тэр гол зүйл юу байж таарах вэ?. тэр бол "Би өөрчлөгдөж чадна, би сайжирч чадна. Би өөрийнхөө эерэг сайн чанарыг хөгжүүлж чадна" гэсэн бодол мөн биз ээ. Энэ бол бурханы шашныг баримтлан шүтэхийн үндэс мөн гэж би бодно. Сайжирч чадна гэдэгтээ итгэдэггүй хүнд бол бурханы шашинтай болох ч юмуу, бурханы шашны ямар нэгэн ёсыг баримтлах гэсний хэрэг ч, шалтгаан ч байхгүй.
Ийм л бодол байх нь чухал, яагаад гэвэл сайжирч чадна, би саруул ухаан, энэрэнгүй сэтгэл, баяр баясгалангаа тэлж чадна, өөрийн бүх эерэг чанарыг жаахан ч биш, бараг хязгааргүйгээр сайжруулан хөгжүүлж чадна хэмээн ойлгосны үндсэн дээр Бурхан, ном, хувраг гуравт итгэл одуулж, аврал эрдэг. Энэ бол бурханы шашинтны үзлээр гэгээн хутгыг олж байгаа явдаг юм. Будда буюу Бурхан гэдэг нь өөрийн эерэг талыг сайжруулсан, урьд наснаасаа өвлөн авсан сайн чанараа туйлын түвшинд хүргэчихсэн бүстэй, бүсгүй хүнийг хэлнэ. Ийм хүнийг Будда буюу бурхан гэнэ. Тэгэхээр бурханы шашинтан гэж өөрийгөө сайжруулж чадна, бурхан болохын төлөө үнэхээр бүрэн төгс сайжирч чадна гэж итгэсэн хүн юм. Тийм учраас бурханы шашныг баримтлан шүтнэ гэдэг бол өөрийгөө сайжруулна гэсэн үг.
За өөрийгөө сайжруулья гэж хүсвэл шүтлэгийн нэг маш чухал хэсэг нь бясалгал мөн л дөө. Гэвч бас өөр зүйлс бий. Уламжлал ёсоор бол бурханы шашны баримтлалыг үзэл, бясалгал, үйл гэсэн гурван зүйлээр ангилан үзэж болох юм.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.07.10 9:47 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Бурханы шашны ёсоор ойлгох нь
Эн тэргүүний зүйл болох танин мэдэхүйн үзэл гэдэг нь юмыг ойлгох зарчим юм. Өөрөөр хэлбэл, бодит үнэнийг илүү тодорхой ойлгож, мэдэхийг хичээнэ гэсэн үг, мөн хорвоог хэрхэн таньж мэддэг ба түүнд хэрхэн хариуцдаг бидний ердийн зарчимд юу нь буруудаж байгааг олж харахыг оролдоно гэсэн үг юм. Гүн ухааралд хүрч, юмсыг тодорхой харах ба мунгинал төөрөгдлөө залруулах явдлыг бурханы шашинд маш чухал хэмээн үздэг.
Тэр ч бүү хэл, үнэндээ бидний хамаг асуудал бэрхшээлийн үндэс бол ташаа ойлголт мөн гэж боддог. Бидний бүх зовлон, сэтгэлийн сөрөг хөдөлгөөн бүр, зөрчил хямралтай бодол, сэрэхүйн үндэс нь үнэн хэрэг дээрээ маш бөх бат ташаа ойлголт юм. Заримдаа энэ ташаа ойлголтыг мунхаглал гэж нэрлэдэг. Төөрөгдөж мунгинасны гайгаар бид юмыг тодорхой хардаггүй учраас мунхаглал гэнэ. Юмсын мөн чанарыг буй хэвээр нь харах чадваргүй байх нь бүрхэг үзэл юм. Юмсын мөн чанарыг буй хэвээр нь харж чаддаггүй учраас бид санаа, төсөөлөл бүрдүүлж аваад тайлбарладаг. Бид өөрсдөө юмсын талаар өөрийн ойлгоц, тодорхойлолт өгдөг учраас ялгаж салгадаг. Юмыг ойлгож, тайлбарладаг зарчмынхаа улмаас зэвүүцэл, дотносол бий болдог. Тэгээд л зарим юмыг их сайхан, заримыг нь их муу мэтээр сэтгэдэг, тэгээд сайхан гэж үзсэн юмнаасаа зайлсхийдэг. Энэ нь ямагт бидний өөрийн ойлгоц сэтгэмж байдаг учраас түүнээсээ гарч чадахгүй орооцолддог. Юмыг ухамсарлан ойлгох буруу зарчим маань, мөн ташаа ойлголт маань урт хугацааны туршид бидний төрөлхийн хандлага байдлаар тогтож бэхжээд улам хатуу бөх болж, бид түүндээ улам бүр орооцолддог бөгөөд хамаг асуудал бэрхшээлийг үүсгэдэг. Юмыг ухаарах ба түүнд хариуцах загвар маань ийнхүү тогтчихоод би түүнээсээ гарч чаддаггүй.
Тэгэхээр үүнийг үндсэн асуудал мөн гэдгийг ойлгохыг маш чухал гэж үздэг. Харин бид юмыг ойлгож, задлан шинжлэх гэж оролдоод ч, юмыг илүү тодорхой харах гэж оролдоод ыч сэтгэн мэдрэх зарчмаа аяндаа өөрчилж чадахгүй. Жишээлбэл, уурлах муу гэдгийг ойлгосоор атлаа уурлаж л байдаг. Бид ойлгож ухаарах гэж мэрийдэг хэдий боловч ингээд хангалтгүй. Тэгэхээр өөр юу хийх вэ? Энд л бясалгал хэрэгтэй болно.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.07.10 9:59 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Ойлгоцоо гүнзгийрүүлэх нь
Бясалгал бол өөрийгөө улам гүнзгий таньж мэдэх гэсэн оролдлогын зам юм. Энэ бол сэтгэл санааны илүү боловсронгуй түвшинд хүрэх боломжийг бидэнд олгох ба өөрийнхөө ойлголтыг сайтар ойртон мэдэх арга юм. Ер нь бидний ойлголт бол оюун ухааны түвшинд байдаг. Энэ бол дүрслэн тогтоосон шинжтэй. Тиймээс одоо бид энэ ойлголтыг дотроо гүнзгий лавшруулж, өөрийнхөө нэг хэсэг болтол нь сайтар мэдчихвэл өөрсдөө зүгээр л тэр ойлголт болно. Ингэхийн тулд бидэнд бясалгал хэрэгтэй. Ийм төрлийн бясалгалыг магад сэтгэхийн бясалгал гэнэ. Төвдөөр Лхаг-тон гэх, самгардиар випашяана гэнэ. Лавшруулан ойлгоход, энэхүү гүн гүнзгий туршлагыг амсахад буюу зөвхөн толгойдоо ч бус биеэрээ ойлгоход бэлтгэлтэй байхыг хичээнэ. Үүнийг магад сэтгэх гэнэ. Энэ бясалгалыг хийхийн өмнө тайвшрах буюу амарлингуйн хэмээх өөр нэг бясалгалыг хийх хэрэгтэй. Төвдөөр жи-нас, самгардиар шамата гэнэ. Энэхүү амарлингуйн маягийн бясалгалын үеэр яаж байхыгаа сурах нь л чухал. Ер нь бясалгал бол яаж байвал зохихыг сурах явдал мөн боловч ялангуяа тайвшруулах бясалгалын зорилго ийм гэж би боддог. Бурханы шашинд олон янзын бясалгал бий, гэвч тэдгээрийг бүгдийг нь сэтгэлээ тогтоох ба магад сэтгэх гэж хоёрхон ангилж болно.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.16.10 11:25 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Сэтгэлээ түвшитгэх нь
"Түвшитгэх" гэсэн утгатай ши-нэй гэдэг төвд үг нь хоёр үгээс бүтнэ. Ши гэдэг нь түвшин, амгалан, нэй гэдэг нь амрах буюу тайвшрах гэсэн утгатай. Энэхүү хоёр зүйлийн утга бол ийм төрлийн бясалгалыг хэрхэн үйлдвэл зохихыг харуулж байна. Юуны өмнө сэтгэлээ түвшитгэж, амарлингуй талбиун байдлыг сэтгэлдээ бий болгохыг оролдоно. Сэтгэлээ түвшитгэн чөлөөл, бодох санах юмгүй тайван байлга. Ингэж чадах хүртлээ бидэнд магад сэтгэх орчин, үндэс байхгүй, яагаад гэвэл бид хэтэрхий түгшсэн, дэндүү ажилтай байдаг. Тэгэхээр бид одоо жаахан амарч, тайвшрах санаатай үзэж байна.
Ингэж тайвширч налайна гэдэг нь заавал юу ч хийхгүй сууна гэсэн үг биш, жишээлбэл, далайн эрэг дээр наранд шарж хэвтэхтэй адил юм биш, үнэндээ бид наранд ээж байхдаа ч түгшиж догдолсон хэвээр байж болно. Завиар явахтай бол зүйрлэх ч юм биш? Хоол унд гээд ер хэрэгцээтэй бүхэн гарын дор бэлэн, завин дээрээ унтаж амран аялж явааг би киноноос үзсэн болохоор завиар аялбал лав туйлгүй сайхан амрах биз ээ гэж боддог байлаа. Гэтэл зөвхөн кинон дээр л тийм байдаг юм билээ. Далайд явж үзээд тийм амар тайван юм огт биш гэдгийг мэдэрсэн. Борви бохисхийх завгүй бэрх ажил юм билээ. Налайж хэвтдэг хүн нэг ч үгүй, бүгдээрээ ийш тийш харайлгаж байдаг? Би нэг шургааг мөргөж толгойгоо золтой л хагалчихаагүй? "Та нар энийг амралт гэж байгаа юм уу?" гэхэд "Заримдаа салхины чиг зөв, тэнгэр тогтуун байвал аяндаа л хөвчихдөг юм, гэхдээ ингэх нь өдрийн од шиг цөөн л дөө" гэж билээ. Бясалгал бол ийм янзын амралт биш, харин дотроосоо жинхэнээр амрах явдал юм. Тайван налгар бай, дандаа түгшиж байх хэрэггүй. Тэгэхээр энэхүү сэтгэл түвшитгэх бясалгал бол хамгийн чухал бэлтгэл гэхэд болно. Үүнийг төгсгөл гэж үздэггүй, харин магад сэтгэхүйд хөтөлж аваачих хэрэгсэл, гишгүүр чулуу гэж үздэг.
Ийм бясалгалыг үйлдэхэд уламжлал ёсоор цаг, орон зай хэрэгтэй. Бид өглөө ч юм уу орой, ер нь боломжийн үедээ өдөр тутам сургууль хийхэд тустай нам гүм тайван орчин бүрдүүлэх цаг гаргах гээд үзнэ. Нилээд хомс хугацаагаар, арван тав, хорин минут, эсвэл хагас цаг ч байж болно, үгүй бол нэг юм уу, хоёр цаг ч юм уу, ер олдсон цагтаа бид хэрхэн налайн амарч, санаанаа хэрхэн тайван, саруул байлгах аргад суралцах орон зай, цаг бүрдүүлэх гэж оролдоно.
Бидний сэтгэл санаа тайвширч, уужрах тусмаа улам тогтуун болж, тогтуун болох тусмаа улам саруул болдог. Бурханы шашинтны үзлээр бол сэтгэл санаа саруулсвал бусад сайн чанар нь түрэн гардаг. Сэтгэл маань тайвширч , улмаар саруулсвал юмыг илүү тодорхой харж чадна. Жишээлбэл, аг, орон зайн ердийн хязгаарын чанад хүрч чадна. Бусдын санаа сэтгэлийг зөнгөөрөө мэдэрдэг, алсад болж буй үйл явдлыг мэддэг телепат чанар нь сэтгэл саруулсан тодорсны үр дүнд бий болдогт бид итгэдэг. Саруул тодорхойн энэ мэт чанар төдийгүй бас цэцэн ухаан, энэрэн нигүүлсэхүй зэрэг бүх эерэг сайн чанар ч бас жам ёсоороо байна. Үнэндээ бидний яриад буй өөрийгөө сайжруулна гэдэг бол өөртөө нэгэнт буй чанар дээр юм нэмсний үр дүн биш, харин бидэнд төрөлхөөсөө байдаг үндсэн шинжийн нэг хэсэг, салшгүй чанар мөн хэмээн үздэг нь бурханы шашны, ялангуяа Махаяна буюу их хөлгөн урсгалын гол гүн ухаан нь юм.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Aug.05.10 10:29 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Saihan baina.Bicheed baigaarai!!!Buyan bolno shyy


Top
   
PostPosted: Sep.24.10 10:40 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Бурханы мөн чанар
Ийм учраас эх болсон хамаг амьтан бурханы шинж чанарыг агуулдаг гэж бурханы шашинтнууд үздэг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, бид бүхний тус бүрийн оршихуйн эш үндсэнд бидний сэтгэл байна, ингэж хэлэхдээ би гагцхүү сэтгэгч оюун ухаан буюу ухамсрыг дурдаагүй, харин бидний амсдаг туршлагыг бүхэлд нь хэлж байна, бидний сэтгэл бол цэвэр ариун төдийгүй бүхий л эерэг сайн чанарыг агуулдаг. Энэрэн нигүүлсэхүй, мэргэн ухаан, баяр баясгалан, хурц саруул ба юмыг тодорхой харах чадвар энэ бүгд байна. Эдгээр нь бүрхүүл дор орчихоод байна лдаа. Ташаа ойлголт, зуршсан хандлагын улмаас бүдгэрсэн тул одоогоор бид тэдгээр чанараа олж харах боломжгүй, гэвч хэрэв бид өөрсдөө энэ нөхцөлд тайвширч чадаад тэдгээрт бүрхүүл доороосоо гарах боломж олгоодохвол бүх сайн чанар цухуйж гарна.
Бурханы шашинтны үзлээр бол та мөрөөрөө, жинхэнэ төрхөөрөө энгүүн байж чадвал энэ бүх сайн чанар танд хэдийнээ байж байна. Тэгэхээр та жишээлбэл, өөрийгөө баярлуулах юм албаар хийх гэж чармайх хэрэггүй, жинхэнэ төрхөөрөө байж чадвал баяр баясгалан аяндаа бий болно. Та үндсэндээ дажгүй сайхан байна, зүй бусын юм бүхэн бол түр зуур нэмэгдсэн, арилгаж болохуйц түр дайвар юм гэж Бурханы шашинтнууд үздэг.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jan.30.15 12:18 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 8 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited