#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.11.18 6:54 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 14 posts ] 
Author Message
PostPosted: Jul.03.10 7:39 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2291
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Дээрхийн Гэгээнтэн XIV Лалай Лам Данзанжамцын Нью Жэрси хотын Халимаг Монголын бурханы шашны төвүүдэд тавьсан лекцээс


Code:
УМ МА НИ БАД МЭ ХУМ гэсэн тарнийг унших нь маш сайн. Гэхдээ та нар энэ тарнийг уншихын сацуу утгыг нь бодох хэрэгтэй. Учир нь энэ зургаан үеийн утга нь их өргөн бөгөөд агуу юм. Эхний УМ гэдэг нь А,У,М гэсэн гурван үсгээс бүрдсэн. Эдгээр нь уншигчийн ариун бус бие, хэл, сэтгэлийг Бурханы ариун лагшин, зарлиг таалалд хувиргалыг илэрхийлж байгаа юм.

Ариун бус бие, хэл, сэтгэлийг ариун болгож болох уу, эсвэл тэд огт тусдаа юмуу? Бүх бурхад бидэн шиг хүмүүс байсан бөгөөд өөрсдийн зам мөрийг дагаснаар гэгээрсэн байдаг. Бурханы шашинд хүн анхнаасаа алдаа гаргадаггүй, сайн сайхан байдаг гэж батлаагүй. Ариун лагшин зарлиг таалал нь аажмаар хөгжиж ариун бус хэсгээ орхин ариусч байдаг.

Энэ яаж болдог юм бэ? Зам мөрийг дараачийн дөрвөн үсэг илэрхийлж байгаа юм. МА НИ гэдэг нь эрдэнэ гэсэн утгатай бөгөөд аргын талыг илэрхийлж байдаг. Энэ нь гэгээрлийг олох бодь сэтгэл, хайр, энэрэл, нигүүлсэх сэтгэл юм. Ядуурлаас аврах эрдэнэ шиг л гэгээрлийн бодь сэтгэл ядуурал, бэрхшээлийг гэтэлгэж амлаланг авчирах увидастай. Үүнтэй адил, хамаг амьтны хүсэл мөрөөдлийг биелүүлэгч эрдэнэ шиг гэгээрлийг олох бодь сэтгэл нь хамаг амьтны хүслийг гүйцэтгэдэг.

БАД МЭ гэсэн хоѐр үе бол бадамлянхуа цэцгийг илэрхийлж билиг ухааныг бэлэгддэг. Шавар дээр ургадаг боловч шаварт бузарлагдаагүй бадамляанхуа цэцэг шиг билиг ухаан нь зөрчил гарсан нөхцөлд тэсвэртэй байлгадаг бөгөөд хэрэв билиг, тэвчээр байхгүй бол зөрчилдөх нь мадаггүй юм. Билиг ухааны хүчээр бид юмс үзэгдэл нь мөнх бус байдаг, "би"нь үнэн бүтэж орших эсвэл үнэн чанартай оршихоос хоосон чанартай байдаг субъект, объектын ялгаа хоосон чанар, мөн чанартай оршихоос хоосон чанар энэ бүхнийг билиг ухаанаар ойлгож авдаг. Олон янзын билиг ухаан байдаг боловч хамгийн чухал нь хоосон чанарыг ойлгож буй билиг ухаан билээ.

Ариуныг арга ба билиг хоѐрын нэгдлээр олж авдаг бөгөөд энэ нь ХУМ юм. Энэ нь салшгүйг илэрхийлж байдаг. Сударт энэхүү арга билгийн салшгүйн чанар гэдэг нь билигт арга, аргад-билиг нөлөөлдгийг хэлж байгаа юм. Тарни буюу тантрын, хөлгөнд энэ нь арга билиг хоѐулаа салшгүй бүтэн нэгэн зүйл болж ухамсар гэж үздэг. Таван язгуур бурхадын хөрөнгө үсгийн хувьд ХУМ гэдэг нь Аюуш бурханы хөрөнгө үсэг бөгөөд энэ нь цаглашгүй, хөдлөшгүй ямар ч юм түүнд саад боддоггүй гэсэн утгатай.

Ингээд УМ МА НИ БАД МЭ ХУМ гэсэн зургаан үсэг нь арга ба билгийн салшгүй нэгдэл хэмээх зам мөрийг сайтар мэдсэнээр таны ариун бус бие, хэл, сэтгэл чинь бурханы ариун лагшин, зарлиг, таалал болж хувирна гэсэн утгатай юм. Та нар өөрөөсөө гадна Бурханы хутаг байна гэж хайх хэрэггүй тэр чинь дотроо байдаг гэж ярьдаг. "Их хөлгөний дээд үндэс"-д Майдар бурханы айлдсанаар хүн бүхэн өөрсдийн угт бурханлаг мөн чанартай байдаг. Бидэнд ариун хөрөнгө байдаг бөгөөд энэ Татагатагарбха буюу Түүнчлэн ирсэний чанар. Энэ чанарыг л бид хөгжүүлэн бурханы хутгийг олох учиртай.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Jul.03.10 7:44 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2291
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Маанийн Сургаал


1. Ачит багшаа биширч
Авралт бурхандаа мөргөе
Ариун номоо дээдэлж
Асралт хуврагтаа сүслэе
Ум ма ни бадми хум (4)

2. Цагаан сүүгээр тэжээсэн
Ээжийн ачийг яндашгүй
Гэгээн номоор гийгүүлсэн
Багшийн ачийг хэмжишгүй
Ум ма ни бадми хум (4)

3. Салхинд хөөгдсөн үүл шиг
Сарниж оддог нас шүү
Усанд тогтсон хөөс шиг
Урваж оддог бие шүү
Ум ма ни бадми хум (4)

4. Ашиг алдрын зэрэглээг
Хөөж яахан гүйцэх вэ
Аминч хүслийн цангааг
Тайлж яахан барах вэ
Ум ма ни бадми хум (4)

5. Мөнгөөр аргалж болдоггүй
Мөнх бусыг санааарай
Өнгөөр хуурч болдоггүй
Үйлийн үрийг бодоорой
Ум ма ни бадми хум (4)

6. Энэ ертөнцийг мэхэлэвч
Эрлэгийг мэхэлж чадах уу
Эцэс жаргалыг горьдовч
Тамыг алгасч дөнгөх үү
Ум ма ни бадми хум (4)

7. Үхэх төрөхийн орчилд
Үнэн чанарыг таниасай
Жаргах зовохын ээлжинд
Буян нүглийг ялгаасай
Ум ма ни бадми хум (4)

8. Арван хар нүглээ
Гэмшин байж наминчил юу
Арван цагаан буянаа
Баясан байж хөгжөө юү
Ум ма ни бадми хум (4)

9. Өвчин доройг асарвал
Үрийн буянаа нэмнэ шүү
Өтгөс буурайг өргөвөл
Насны буянаа нэмнэ шүү
Ум ма ни бадми хум (4)

10. Үгээгүй ядууг тэтэгвэл
Эдийн буянаа нэмнэ шүү
Үлэмж мэргэдийг хүндэлбэл
Эрдмийн буянаа нэмнэ шүү
Ум ма ни бадми хум (4)

11. Өглөгийн үрээр баяжина л
Хомхой сэтгэлээ даралтай
Үнэн журмаар дэвжинэ л
Хуурмаг явдлаа орхилтой
Ум ма ни бадми хум (4)

12. Өглөг өглөгийн дээд нь
Номын өглөг юм шүү
Өмөг өмгийн дээд нь
Багшийн өмөг юм шүү
Ум ма ни бадми хум (4)
13. Өөрийн төлөө явсаар
Өөдлөх нь үгүй зүдэрдэг ээ
Өрөөлийн төлөө явсаар
Уруудах нь үгүй дэвшдэг ээ
Ум ма ни бадми хум (4)

14. Энэрэл хайрын хураар
Хилэнгийн түймрийг дараарай
Эрхэм билгийн гэрлээр
Мунхагийн харанхуйг үдээрэй
Ум ма ни бад мэ хум (4)

15. Адгуу догшин сэтгэлийн
Жолоог залахад бэрх шүү
Арга билгийн ухаанаар
Аяыг нь тааруулж номхотгоорой
Ум ма ни бад мэ хум (4)

16. Үнэн гэж үзэгдэвч
Үнэмлэхүй утгыг эрээрэй
Би хэмээн хөөрөмшивч
Билиг барамидыг судлаарай
Ум ма ни бал мэ хум ( 4)

17. Ухааран шинжвэл хоосон
Усанд туссан сар аа
Нотлон шинжвэл хоосон
Нойронд ургасан зүүд ээ
Ум ма ни бад мэ хум ( 4)

18. Ариун бодийн мөртөө
Алгасрал үгүй шамдалтай
Арилсан Хутагтын номдоо
Алдралт үгүй хичээлтэй
Ум ма ни бад мэ хум (4)

19. Эцэг Богд ламыгаа
Эгшиг шүлгээр тахиюу
Эх болсон амьтдыгаа
Энэ сургаалаар ачилюу
Ум ма ни бад мэ хум (4)

20. Агшин зуур ч хагацалгүй
Аръяабал минь тэтгээрэй
Аюул бүхнээс гэтэлгэн
Адистид юугаа хайрлаарай
Ум ма ни бад мэ хум (4)

21. Шинэхэн тараг шиг буян нь
Бодийн хөрөнгө болтугай
Шижир алт шиг сургаал нь
Сэтгэлийн ариусал болтугай.
Ум мани бад ми хум (4)

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Jul.05.10 3:56 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Мэгзэмийн талаар хэдэн зүйл дурдмаар байна Хүмүүс мэгзэмийн утга учир ач тусыг тэр болгон мэддэггүй Тиймээс танин мэдэхүйн үүднээс хүмүүст зориулж бичье.
Монголын маань IX Богд Жэвзүндамба хутагт ЖАМБАЛНАМДОЛЧОЙЖИЖАНЦАН
мэгзэмийн тухай айлдсан айлдварыг нь уншиж бичиж авч байсан түүнийгээ хөрвүүлье
Tonasides гишүүн дураараа сэдэв дээр чинь нэмсэнд уучлаарай гол утга нь их өгөөжтэй сэдэв байна Хүмүүс заавал олж уншаасай
Гэхдээ мэгзэм нь нэн хэрэгтэй хүмүүс утга учирыг сайтар мэдэж байгаасай гэсэн үүднээс бичлээ


Top
   
PostPosted: Jul.05.10 3:59 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Мигзэмийг Түвд хэлээр
Мэгмэд зээвий дэрчин Жанрайсиг
Дэмид чинбий банбу Жамбий Ян
Дүдбүн малуй жомзад Санвыдаг
Ганжан хайвы зүгчин Зонхова
Лувсандагвы шавлаа солвоон дэв


Мигзэмийг Монгол хэлээр
Их нигүүлсэнгүйн гуу сан
Хиргүй алдалын эрхэт Манзушри
Шулмасын омгийг даран зохиогч Очирваань
Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова
Сайн оюут Лувсандагвын өлмийд мөргөе.


Last edited by 2003-06-06 on Jul.05.10 4:01 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.05.10 4:01 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Мигзэм гэж юу вэ? Утга учир
Мигзэм нь туйлын энэрэл нигүүлсэл гэсэн утгатай, язгуурын гурван бурхан лугаа ялгалгүй Богд Зонховад залбирал талбих юм. Язгуурын гурван бурханы эрдэм чадал билиг оюун, энэрэл нигүүлсэл, хүч чадалыг Богд Зонхова эрхшээсэн тул ялгалгүй юм.


Top
   
PostPosted: Jul.05.10 4:03 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Мигзэмийн үүсэл гарал

Богд Зонхова өөрийн багш Риндаваад зориулан Мигзэмийг зохиож багшдаа барихад багш нь ихэд баясан таалж “Намайг ийн магтах нь зохисгүй. Харин номын богд Лувсандагва таны эрдэм чадал, үйлс зохионгуйд нийцнэ” хэмээн “Цастын мэргэдийн оройн чимэг Риндаваа” гэдгийг өөрчлөн “Цастын мэргэдийн оройн чимэг Зонхова” хэмээн магтан зохиосон түүхтэй. Тэр цагт Манзушри Богд Зонховын шавь нарт туслахын тухайд Мигзэмийг дахин зарлиглан адислажээ. Жанрайсиг бурхан нь хамаг амьтныг энэрэн нигүүлсэж хатуу ширүүн бүхнийг уяраан зөөллөх, Манзушри бурхан нь доройтол бүхний үндэс мунхагийн харанхуйг таслан муу сэтгэлийг ариусгаж, эрдэм ухааны шид бүтээл хайрлах, Очирваань бурхан нь гадна дотны хортон дайсныг даран зохиох хүчтэй болой.


Top
   
PostPosted: Jul.05.10 4:08 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13927
Location: above
их талархаж уншиж бдаг шүү та нарта
номийн өглөгөөс арвин өглөг гиж үгүй гдг гсн...
уншихад дөхөмтөй ББкод сайхан хирэглэж бгаарай гиж хүсэх бна
амжилт үргэлжлүүлээд бгаарай
мэдэж сурч хирэгжүүлж гийгүүлсэн юмгүй хирнээ
сонирхоод л бдгийн
тэр болгон энд тэндээс хайгаад явах цаг зав,боломж болохгүйм


Top
   
PostPosted: Jul.05.10 4:10 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Мигзэмийн ач тус хийгээд буян хураах нь

Мигзэмийг нэгэн үзүүрт сэтгэлээр уншиж чадваас тус эрдэм цаглашгүй болой

Өөр бусдын бие тэргүүтэнд урьдын муу үйлийн урхаг, өвчин, ад дон зохисгүй бүхэн амарлина.

Гэгээрлийг олох зам мөрд тотгорлосон саад бүхнээс ангижирч тэвчилт онолын онцгой эрдэм сэтгэлд түргэн төрөхийн шалтгаан бүрдэнэ.

Хур бороо ороогүй ган болсон газар оронд хур бууна.

Хур буцаах, нялхасыг сахих, эдийг бүтээх тэргүүтний үйлэнд бусдаас гүн бөгөөд онцгой илүү.

Даруйд нас урт, өвчин үгүй болно

Буян ихэд арвижна.

Гадна дотны барцадаар үл чадагдана.

Төгс эдлэлээр элбэг, алдар нэр олонд түгнэ

Мэсийн хорлолоор үл чадагдана.

Нэгэн насандаа бурханы хутаг олох тэргүүтэн эрдэм цаглашгүй


Top
   
PostPosted: Jul.05.10 4:16 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Ямарваа мэгсэм унших тохиолдолд мэгзэмийг Түвд хэлээр бичсэнийг уншаад мэгзэмээ уншаарай. Мэгзэм олон байх тусмаа тэрчлэн эх болсон 6 зүйлс хамаг амьтны тусын тулд хамаг амьтныг өөрийн эх луугаа сэтгэн бодож унших нь зүйн хэрэг юм. Мэгзэмийн ач тус нэн их бөгөөд зарим хүмүүс мэгсэмийн утга учирыг ойлгож мэдсэн бол өдөрт 21 ч юм уу? уншиж байгаарай.
Ум сайн амгалан болох болтугай Ума хум Ума хум Ума хум.


Top
   
PostPosted: Jul.06.10 2:28 pm 
Offline
ЧИНИЙ ИНЭЭД Ü

Joined: Apr.16.05 6:29 am
Posts: 24875
УМ МА НИ БАД МЭ ХУМ.


Top
   
PostPosted: Sep.09.10 10:42 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Mar.01.05 1:43 pm
Posts: 9772
Location: харанхуй орчлонд нэг ч гэсэн зул бадамлан асах болтугай.
Ум ма ни бад мэ хум нь эх болсон зургаан зүйлийн нүгэл хилэнц бага байж буян арвижихын тулд гарсан гэж нэгэн лам хэлж билээ. эх болсон зүйлийн тухай бичнээ.

_________________
0 хязгаар мөн үү.


Top
   
PostPosted: Sep.11.10 1:03 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Sep.10.10 11:32 pm
Posts: 52
buddiin shashin ch bai yu ch bai bugd l 1 zuiliig oor oor argachillaar uildej bga gesen ug sh dee

_________________
UraGshaa~!!!


Top
   
PostPosted: Sep.11.10 1:04 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Sep.10.10 11:32 pm
Posts: 52
bugd l adilhan yur ni tegeed shashin ntr chine iim ch yum bolohgui tiim ch yum bolohgui geed bdag hun uurtuu itgeed l eldev zuil bodolgui yavahad hangalttai sh dee

_________________
UraGshaa~!!!


Top
   
PostPosted: Jan.30.15 12:17 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 14 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited