#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.22.18 7:34 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 3 posts ] 
Author Message
PostPosted: Jul.03.10 7:27 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Монгол түмний маань өөдлөн дэвжихийн эрч хүч болсон үндэсний бахархлаа сэргээж, уруудан доройтохын үндэс ёзоор болсон сэтгэлгээний ядуурлыг арилгахын тулд өвөг дээдсийн маань суу билиг, элбэрэл журмын шим, зуун зууны урсгалд тунгаагдан шалгарч өвлүүлэн үлдээсэн язгуур хийгээд уламжлалт их соёлынхоо далай баян санг нээн эзэмшиж түгээн дэлгэрүүлэх ариун их үйлсэд үндэс угсаагаа эрхэмлэн дээдлэгч хэн бүхнийг үйл ажил, үг хэл, сэтгэл зүрхээрээ нэгдэн нийлэхийг уриалж байна.

Дэвшилтэт уламжлалаа хадгалсан шинэчлэл- хөгжлийн тулгуур

Бахархалт соѐлоо дээдэлсэн боловсрол- гэгээрлийн зам мөр болохыг арга билгийн дэнсэн дээр авах гээхийн ухаанаар шүүн тунгаагтун.

Монголын Анхдугаар богд Өндөр Гэгээн Занабазар Монголчуудын энэ, хойтын сайн сайхан үйлсийг болгоож "Жанлав Цогзолма" буюу "Адистидийн дээдийг хайрлагч эх" номоо зарлигласан бөгөөд тэр цагаас хойш номын тоог гүйцээж дүнчүүр хүргэж уншсан цагт Монгол улс хэнд ч дийлдэхгүйгээр мандан бадрахын үйлс ирэхийн залбирал, соѐрхлын чухлыг санан, эв эеэ хичээн энэхүү Цагийг тохинуулагч номыг хичээнгүйлэн уншина уу.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Jul.03.10 7:32 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Адистидийн дээдийг хайрлагч эх


Code:
Адистидийн манлай өршөөгч Язгуур үндэсний Лам 
Агуу шидийн хурыг буулгагч Амирлангуй хилэнт Ядам
Ад зэтгэр бүхнийг арилгагч Дагинас номын Сахиусанд
Ариун гурван үүдний чин бишрэлээр сүсэглэн Мөргөмүй.

Олон зүйлээр бэлтгэж, сэтгэлээр хувилгасан тахилын чуулганыг
Огторгуйн түгээмэл энэ бүгдийг огоот дүүргэн Өргөе.
Орчлон тэргүүлэшгүйгээс хураасан уналыг Наманчилан боомьтолж
Олон эгэл ба хутагтдын бүх буянд Даган баясалцъя

Галав бээр гүн дэлгэрэнгүй номын хүрдийг эргүүлэхийг дурьдатгаж
Гаслант орчлонг эцэслэхийг хүртэл Бат оршихыг Залбирмуй.
Гагц үүгээр жишсэн хамаг буяны цогцосуудыг
Гайхамшигг гурван цагийн Бурхад шавь нарын Ерөөлчилсөнөөр

Амьтан бүхний балай мунхагийн харанхуй бүгдийг арилгаж
Аливаа хамгийг айлдагч билгийн гэгээнийг мандуулахад Зориулмуй
Асар хэтэрхий цөвийн балар харанхуй үлэмж бүрхсэн
Аймшигт муу цагийн амьтан бүхнийг нигүүлсэхүйгээр Авар

Эгэл нисваанисын муу үйлийн үр цагтаа боловсорсон
Элдэв зовлонгийн түймэр бүхэн аяндаа амирлаад
Эсрэг тэсрэгийн өс арилан энэрэл асрамжаар найрамдаж
Энх амгалангийн төгс өлзийг дэлгэрүүлэн Соѐрхоо.

Хэзээ ч хуурмаггүй итгэл минь аврагтун, аврагтун
Хэмжээлшгүй нигүүлсэхүйн сан минь болгоогтун, болгоогтун
Хэдүй эртний тангарагаа бүү алмайрагтун, бүү алмайрагтун
Хэтэрхий үтэр түргэнээ биднийг авран таалагтун, таалагтун

Бурхан шашны нарны гэрэл арван зүгт мандах ба
Буй бүх амьтан амгалангийн цогийг үргэлж эдлээд
Бузар түйтгэрийг арилгаж буяныг төгсгөсөн
Бурханы хутагт Бушуу түргэнээ амьтаны тусын тулд хүрэхүйе болтугай.

Чухаг дээд Лам гурван эрдэнэ үнэний адистид ба
Чухам үнэн чанар ба шүтэн барилдлага үнэний хүчин
Чуулсан бид бүгдийн сүсэг ба номыг сахиулсны үйлсээр
Чухал хүссэн бүгд сэтгэлчилэн бүтэхүйеэ болтугай.

Аврал бүхэн хурсан ачит Ламын адис ивээлээр
Ахуй үес хийгээд алс хэтийн хамаг гутамшиг амирлаад
Амирлангуй нирваан сансарын сайн чуулган өөрөө бүтэхийн
Ариун хотол чуулганаар цэнгэхийн Өлзий хутаг орших болтугай


Хүний амьдралын зорилго нь амар амгаланг үүсгэхнөхцөл шалтгаан мөн.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Jan.30.15 12:12 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 3 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited