#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.20.18 3:47 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 18 posts ] 
Author Message
PostPosted: Jun.18.10 7:26 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Очир огтлогч судар
(Доржзодва)


Төгс гэгээрэгч болон гэгээрэлд замнагч бүхэнд мөргөмү.

Би ийнхүү сонссон юм. Тэр цагт Бурхан багш Шравасти хотод Ялгуугч хан хүүгийн цэцэрлэгт Анатха Пиндадын номын хүрээлэнд(1) хоёр мянга таван зуун дээд сахилтан хуврагууд болон тоо тоомшгүй бодисатва нарын хамт заларч байлаа…

Тэр цагт Эрхэм хүндэт Субуди суудлаас босч, дээд хувцсаа нэгэн эгэмдээ тохоод, баруун өвдгөөр бохирч, алга юугаа хавсран Бурхан багшид ийн өчив:

“Төгс ялагч, Түүнчлэн ажрагч, Дайснаа дарагч, Нойрноос сэрэгч та бодь сэтгэлт, агуу сэтгэлтэн шавь нартаа тус өглөгийн дээдийг соёрхогч билээ. Бурхан багш аа, бодь сэтгэлтний хөлгөнд орогчид хэрхэн замнаж, бүтээж, сэтгэвэл зохих вэ?”

Ийн асуулт өчихөд Бурхан багш эрхэм хүндэт Субудид зарлиг болруун:

“Субуди, сайн буянт. Төгс гэгээрэгч бээр гэгээрэлд замнагсадад тус өглөгийн дээдийг соёрхоно. Тиймээс үлэмж сайнаар сонс, үнэн сэтгэлээсээ хүлээн ав. Хэрхэн замнах, бүтээх сэтгэх учрыг би вээр номлосугай….

Бодь сэтгэлтний хөлгөнд үнэхээр орвол хамаг амьтан, тухайлбал өндгөөс төрөгч, хэвлээс төрөгч, чийг дулаанаас төрөгч, хувилан төрөгч, дүрс ба дүрст бус, ухамсарт ба ухамсарт буй, ухамсар үгүй ч бус амьтан гэх нэрийтгэлд хамрах тэдгээр бүх зүйл төрөлтнийг төгс амирлангуй хутагт хүргэсүгэй. Цаглашгүй олон амьтныг амирлангуй хутагт хүргэвч нэгээхэн ч амьтан амирлангуй хутагт хүрээгүй гэж сэтгэгтүн. Яагаад гэвэл, Субуди, бодь сэтгэлтэн бээр “амьтан” гэх төсөөлөл, “сүнс” гэх төсөөлөл, “бодьгал” гэх төсөөлөлд(2) баригдвал түүнийг бодь сэтгэлтэн гэж хэлэхгүй.

Субуди, Бодь сэтгэлтэн бээр бодит юмст оршилгүйгээр өглөг өгөх учиртай… Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүүн, оногдохуун юунд ч оршилгүйгээр өглөг өгөгтүн…. Ямарваа тэмдэг загварт эс оршихуй тэр нь бодь сэтгэлтний өглөг хайр бөлгөө. Юунд ч эс оршихуйн тийм өглөг буяныг хэмжих аргагүй. Түүнийг хэмжих нь огторгуйг хэмжих шиг бэрх…
Бурхныг ч бэлгэ тэмдэггүйн чанарт үзэгтүн. Хэдий чинээ түүнд бэлгэ тэмдгийг онооно, төдийн чинээ хуурмаг. Хэдий чинээ бэлгэ тэмдгээс хагацна, төдий чинээ үнэнд ойртоно…

Субудди, ирээдүйд адаг таван зуун жилийн цаг үед(3) ариун сургаал үлэмж сүйрэлд учрах тэр цагт элбэрэл журамт, эрдэм билигт бодь сэтгэлтнүүд мэндэлнэ. Тэд ганц бурханд ерөөл буян үйлдэх бус, түг түмэн тоо тоомшгүй бурханд өргөл тахил өргөж, адис буян хүртэнэ… Энэ ариун судрын үгс дор уярал бишрэл өр зүрхнээс нь ундрах тэдгээр сайн хувьтныг Түүнчлэн ажрагч тольдном… Тэд “би” гэдэг, “амьтан” гэдэг “сүнс” гэдэг, “бодьгал” гэдэг төсөөлөлд үл автана. Тэд юмс үзэгдэл буй гэдэг, үгүй гэдэг төсөөлөлд үл автана. Тэд юмс үзэгдэл буй гэдэг, үгүй гэдэг төсөөлөлд үл автах шигээ төсөөлөл үгүйд ч үл автана.

Хэрвээ бодь сэтгэлтнүүд юмс үзэгдэл буй гэдэг төсөөллөөр хандвал тэр нь эзэн гэдэг, амьтан гэдэг, сүнс гэдэг, бодьгал гэдэг баримтлал болно. Хэрвээ юмс үзэгдэл үгүй гэдэг төсөөллөөр хандвал тэр нь мөн эзэн л гэдэг, амьтан гэдэг, сүнс гэдэг, бодьгал гэдэг баримтлал болно. Бодь сэтгэлтэн бээр юмсыг буруу үл баримтлах шигээ юмс үгүйг ч үл баримтална. Тйим учир төгс гэгээрэгчид буюу энэ сургаалыг эндүүрлийн мөрнийг гатлах сал онгоц мэт ойлгогчид юмс үзэгдлийн буйг алгассан атлаа атал буй бусыг ч өгүүлэх юун.

Хэн нэгэн гурван мянган их ертөнцийг долоон зүйл эрдэнэсээр дүүргэж, өглөг буянд зориулснаас хэн нэгэн энэ судраас адаглаад дөрвөн үгийн холбоог сэтгэлдээ тунгааж, бусдад үнэн утгаар нь зааж чадвал өмнөхөөс тоолж хэмжишгүй олон дахин үлэмж буяныг хураана. Учир нь дээдийн дээд гэгээрэл үүнээс л үүсэх тул ялж төгссөн бурхад ч түүнээс л мэндлэх бөлгөө…

Урсгалд орогч, харин ирэгч, харилтгүй одогч, дайсныг дарагч(4), төгс гэгээрэгч хэн ч бай би урсгалд оров, би харин ирэх түвшинд хүрэв, би харилтгүй түвшинд хүрэв, би дайсныг дарагч болов, би төгс гэгээрэв гэсэн төсөөлөлд автвал тэр бүхэн би гэгч, амьтан гэгч, сүнс гэгч, бодьгал гэгч баримтлал болно…. Тийм учир бодь сэтгэлтнүүд юунд ч оршилгүйгээр сэтгэгтүн. Дүрс, дуу, үнэр, амт, хүрэлцэхүүн, оногдохуун юунд ч оршилгүй сэтгэгтүн…

Энэ судрын нэр бол билгийн чинадад хүрэхүй. Билгийн чинадад хүрэхүй тэр нь үгүй тул билгийн чинадад хүрэх хэмээнэ…

Хэн нэгэн Ганга мөрний дусал хумхийн тоогоор амь биеэ буянд золиословч, хэн нэгэн энэ судраас адаглаад дөрвөн үгийн холбоог сэтгэлдээ тунгааж, бусдад үнэн утгаар нь заавал тэр түүнээс тоолшгүй, хэмжишгүй олон дахин буян хураана.”

Тийн айлдахад эрхэм хүндэт Субуди номын сүр сүлдэнд бишрэн хайлж, урсах нулимсаа арчаад өчсөн нь

“Хамаг бурхдын айлдсан энэ судар үлэмж гайхамшиг ажээ… Би ухаан орсон цагаас ийм гайхамшгийг сонссонгүй. Энэ сударт үнэн ухаарлаар нэвтрэгч хэн бүхэн үлэмжийн хувь золтон билээ… Би вээр энэ судрыг дээдлэн бишрэвч надад тийм хувь зол алга. Адаг таван зууны цөвүүн цагт л энэ судрыг хүлээн авч, уншиж ухаарч, дэлгэрүүлэгч тэд л үзэмж хувь ерөөл төгөлдөр буюу. Учир нь тэд би гэгч, амьтан гэгч, сүнс гэгч, бодгаль гэгч төсөөлөлд үл баригдах билээ… Төгс гэгээрэл гэдэг нь төсөөлөл бүхнээс ангижирсныг л хэлэх ажээ.”

Тийн өчихүйеэ Бурхан багш зарлиг болоруун:

“Субуди, тэр түүнчлэн бөлгөө. Энэ судрын утга санаанаас эмээж цочилгүй, эндүүрч хөөрөлгүй хүлээн авагч хэн бүхэн үлэмжийн хувь золтой. Чинад хязгаарт хүрэх энэ номыг эдүгээ Түүнчлэн ажрагч бээр номлосон, цаглашгүй хэмжээлшгүй олон гэгээрэгсэд ч номлох бөлгөө.

Субуди, Бурхан багш хүлцэнгүйн чинад хязгаарт хүрсэн гэдэг нь тийм хязгаараас ангижирсан гэсэн үг. Тухайлбал, Калингагийн хаан миний үе мөчийг огтчих тэр цагт(5) надад би гэгч, амьтан гэгч, сүнс гэгч, бодьгал гэгч хуран мэдэл байгаагүй. Надад тийм хуран мэдэл байгаагүй шиг, хуран эс мэдэхүй ч байгаагүй. Хэрэв тэр цагт надад би гэгч хуран мэдэл төрсөн бол өширхөл хорслын хуран мэдэл төрөх ажгуу. Субуди, би вээр зөн билгээр тольдном. Улирч одсон тэр нэгэн цагт, таван зуун төрлийн тэртээ Хүлцэнгүй өгүүлэгч нэртэй даяанч байхад минь надад тийм хуран мэдэл төрөөгүй тул бодь сэтгэлт, агуу сэтгэлтэн бээр хуран мэдэл бүхнээс ангижирч, дээдийн дээд гэгээрлийг сэтгэгтүн…

Юунд ч оршилгүйгээр сэтгэгтүн. Аливаа оршихуй тэр нь эс оршихуйн учир тэр бөлгөө. Тиймээс л төгс гэгээрэгч бээр “Юунд ч оршилгүй өглөг хайраа түгээ” хэмээн номлоюу… Төгс гэгээрэгчид үнэмлэхүй үнэнийг түүнчлэн үзүүлэх тул буруу номлох нь үгүй… Гэгээрлийн тэр сургаал замналд үнэн ч үгүй, худал ч үгүй.

Үлгэрлэвээс, харах нүдтэй атлаа хав харанхуйд суугаа хүн юуг ч үзэхгүй. Ахуйд хүлээстэй байдлаар өглөг буяныг сэтгэгч тийм бөлгөө. Гэгээ ургах аваас харах нүдтэй л бол хачин сониныг үзнэ. Ахуйн хүлээснээс ангид өглөг буяныг сэтгэгч тийм бөлгөө. Субуди, энэ судар сэтгэшгүй, зүйрлэшгүй ажгуу. Үүнээс үүдэх үр боловсрол санаа саванд багташгүй, зөвхөн гэгээрсэн суу билэгтэн л тольдоно.

Хэн нэгэн Ганга мөрний хумхийн тоогоор амь биеэ өглөө, өдөр, орой гурван удаа буянд зориулж, тийм байдлаар түг түм, гольд наяд олон галавт биеэ зольсноос, хэн нэгэн энэ судрыг сонсоод, эс орхивоос л түүнээс тоолшгүй хэмжээлшгүй олон дахин их буяныг хураана…

Энэ судрыг их хөлгөнд орогч, дээд замд дэвшигчдийн тусын тулд Түүнчлэн ажрагч бээр номлоюу…Үүнийг хүлээн авагчид миний бодь хутгийг мөрөндөө үүрч, гартаа барьсан болно. Учир нь, дорд зүйлд бишрэгчид энэ судрыг хүлээн авах хувьгүй…

Хүлээн авч, уншиж ухаарах хувьтан ч зовох болуужин, Юу гэвэл урьд төрлөөс уламжилсан тамын зовлонд унагах тэр нүгэл нь энэ насанд нэрвээд, урьд төрлийн нүгэл, хойт төрлийн там бүгд хоосрон арилж, гэгээрлийн хутгийг олъюу.
Суббуди би бээр зөн билгээр тольдном. Урьд тоолшгүй галвын тэртээ Дивангар бурхнаас6 ч эртийн эрт наян дөрвөн түг түм гольд наяд бурхад залрах цагт би вээр ямагт баясган хүндэлж, дээдлэн тахиж, буруу гажууг нэгээхэн ч эс хийсэн. Гэвч тэр буян хожмын адаг таван зуун жилийн балар үед энэ судрыг хүлээн авч, уншиж, ухаарах буяны зууны нэг хувьд ч дөхөж очихгүй, мянга, түг түмний нэг хувьд ч дөхөж очихгүй, хэмжиж зүйрлэх аргагүй бөлгөө… Тийм буяны хир хэмжээг өгүүлэхэд нялхас ухаан самуурч, сэтгэл хямрах болно…

Үнэн ч үгүй, худал ч үгүй. Тийм болохоор Төгс гэгээрэгч бээр оршихуй юмс бүгд бурхны ном гэж айлдъюу. Оршихуй юмс гэдэг нь тэр бүгд эс оршихуйт учир тийн өгүүлнэ… Хэн нэгэн ”Хамаг юмс эзэн үгүй, хамаг юмс хоосон чанартай” хэмээн сүслэн бишрэгч түүнийг Төгс гэгээрэгч бээр агуу бодь сэтгэлтэн хэмээн нэрийднэм…

Субуди, Ганга мөрний хумхий тоогоор Ганга мөрөн бий болбол, тэр бүх мөрний хумхийн тоогоор ертөнцийн орон бий болоход тэнд оршигч хэдий тоот төрөлхтөн тус бүрийн сэтгэлийн урсгалыг би тольдох бөлгөө. Учир нь сэтгэлийн урсгал гэгдэх тэр нь эс оршихуйт тул Төгс гэгээрэгч бээр түүнийг сэтгэлийн урсгал хэмээмүй. Учир юун гэвэл, өнгөрсөн цагийн сэтгэл нь тусагдахуун үгүй, ирээдүй цагийн сэтгэл нь тусагдахуун үгүй, одоо цагийн сэтгэл ч тусагдах зүйлгүй хоосон бөлгөө…

Бурхны оршихуй ч хоосон чанарт…Амьтны оршихуй ч хоосон чанарт…Адилгүй ба адил алин төгс гэгээрлийн хутаг тэр нь би үгүй, амьтан үгүй, сүнс үгүй, бодьгал үгүйн чанар дор адил буюу. Би гэгч баримтлалыг Төгс гэгээрэгч бээр үл баримтлах, түүнийг эгэл балчир ухаантнууд л баримтална.

Хэн нэгэн намайг дүрс болгон үзэж, дуу болгон баривал төөрөгдөлд орсон тэд намайг таниж чадахгүй. Гэгээн бурхан бээр хоосон чанар, хамгийг ивээгч бээр үнэмлэхүй дүрт. Үнэмлэхүй хоосон чанарыг таниагүй бол намайг яахин таних…

Субуди, их хөлгөний замд орогч бодь сэтгэлтэн аливаа юмсыг эвдэх буюу үгүйсгэгч гэж ойлгож болохгүй. Их хөлгөний замд орогсод юуг ч эвдэхгүй, юуг ч үгүйсгэхгүй… Энэ судрын эзэн үгүй, бодьгал үгүйн утга санааг хүлцэн ухаарахаас илүү буян үгүй…

Төгс гэгээрэгч бээр хаанаас ч ирэхгүй, хаашаа ч буцахгүй. Тиймд түүнийг Түүнчлэн ажрагч, Дайсныг дарагч, Төгс гэгээрэгч Бурхан хэмээмүй…

Гурван мянган их мянган ертөнцийг хумхийн тоосонд задлан буталваас тэр хумхийн чуулбар өдий хир их буй. Тийм хумхийн чуулбар үнэндээ эс оршихуйт тул Төгс гэгээрэгч бээр түүнийг хумхийн чуулбар хэмээмүй. Тийм гурван мянган их мянган ертөнцийн орон эс оршихуйт тул Төгс гэгээрэгч бээр түүнийг гурван мянган их мянган ертөнцийн орон хэмээмүй…тэр бүхнийг бүхэлчилж (бүдүүвчилж) баримтлах нь нэр томъѐо төдий, тэр нь балчир ухаантны баримтлал бөлгөө…

Субуди, Төгс гэгээрэгчийг би гэх, амьтан гэх, сүнс гэх, бодьгал гэх үзлийг номлосон гэвэл, тэр тийм бус. Хэрэв төгс гэгээрэгч бээр би хэмээн үзэхүйг номлосон аваас тэр нь тийн үзэхүй үгүйн учир номлосон хэрэг…

Их хөлгөнд орогч бодь сэтгэлтэн энэ мэтчилэн юмс үзэгдлийг ойлгогтун, үзэгтүн, бишрэгтүн. Юунд ч оршилгүй, авталгүй сэтгэгтүн.

Од, бүрэлзээн, зул
Илбэ, шүүдэр, хөөс,
Зүүд, гялбаа, үүл мэт
Хуран үүсэгч үзэгдэл бүхнийг
Тийн үзэгтүн.”

Бурхан багшийг ийнхүү сургаал айлдахад эрхэм хүндэт Субуди болон сахил санваартан, бодь сэтгэлтэн олон шавь нар тэргүүлэн тэнгэр, хүмүүн, асури, гандирсын ертөнц даяар даган баясч, Бурхан багшийн сургаалыг бишрэн магтвай.

Очир огтлогч судрын зүрхэн тарни:

Намо багавади бразня барамида еэ. Ум нада дида, илиши илиши, милиши милиши, бинаян бинаян. Намо багавади брадям бради, ириди ириди, мириди мириди, шүриди шүриди, үшүри үшүри, бүюүеэ бүюүеэ сууха.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Jun.18.10 7:38 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
1 – Шравасти (төвдөөр: Нян-ѐд) нь эртний Энэтхэгийн зургаан их хотын нэг, Косала улсын нийслэл байсан (одоогийн Энэтхэгийн Уттапрадеш мужийн нутагт), Бурхан багшийн үнэнч итгэн бишрэгч Анатхапиндад (төвдөөр: Гонмэд сайжин, монголоор: Итгэлгүйд идээ өгөгч Өмөг түшиггүй ядууст өглөг түгээдэг өгөөмөр нэгэн байсан тул тийн алдаршжээ) түүнийг энэ нутагт урин залж, Жетавана (төвдөөр: Жалбү жалжэд жи цал, монголоор: Ялгуугч хан хүүгийн цэцэрлэг) гэдэг гайхамшигт цэцэрлэгт хүрээлэн, хийд орныг өргөл болгон, бурхны шашныг ивээн тэтгэжээ. Бурхан багш энд хамгийн урт хугацаагаар буюу хорь гаруй жил заларч, олон арван судар номоо айлдсан юм. Алдарт риди хувилгаан үзүүлсэн үүх түүх ч энд болсон билээ.

2- Амьтан, бодьгал, сүнстэн, би гэх баримтлал нь бүгд нэг утгатай. Энэ бүгд ямар нэгэн “эзэн” буюу “өмчлөгч” гэсэн ойлголт юм. Тухайлбал, бие сэтгэлийн цогц нийлэмж бидэнд ийм төсөөлөл өгдөг. Тэр бүхэн миний өмч, би тэдгээрийн өмчлөгч эзэн мэт. Тийм болохоор миний бие, миний сэтгэл гэхчлэн төсөөлнө. Ийм төсөөллийг харуулсан нэгэн хууч үлгэр байдаг. Нэгэн өвгөн Манзушри бодисадватай учирчээ. Тэр өвгөн бодисадвагийн орь залуу жавхлант бие, саруул тунгалаг сэтгэлд атаархаж ийн гуйжээ. “Та агуу их өглөгч биз дээ. Миний өвгөрч элэгдсэн биеийг минь аваад оронд нь залуу сайхан бие лагшингаа өгөөч. Өтөлж будангуйрсан сэтгэл оюуныг минь аваад гэгээн саруул ухаанаа өгөөч” гэжээ. Бодисатва түүний гуйлтыг биелүүлсэн ч бүх юм хэвээрээ хоцорчээ. Энэ үлгэрт бидний төөрөгдлийг илчилж байна. Өвгөн биеэ ч, сэтгэлээ ч солих атал цаана нь би үлдэнэ гэж бодсон шиг бид ч гэсэн үргэлж ийм маягийн өмчлөгч эзэн гэж өөрсдийгөө боддог. Ийм өмчлөгч сэтгэлгээ л уурлах, шунах, мунхаглахын үндэс болдог. Бурхан багш энэ бүхнийг бүрэн үгүйсгэсэн хэрэг бус, харин бидний төсөөлөлд туйлын, бодит санагдах тэр зүйл харьцангуй буюу хийсвэрлэл утгаар л оршдог гэдгийг зааж байна.

3- Бурхан багш Шагимүнийн шашин анх дэлгэрсэн цагаас тав таван зуун жилээр үечилсэн арван үе буюу таван мянган жил дэлгэрнэ гэж буддизмд үздэг. Эхний гурван үеийг хутгийн үе гэдэг. Өөрөөр хэлбэл, эхний мянга таван зуун жил гэгээрлийн хутаг ологсод давамгайлна. Удаахь гурван үеийг бясалгалын үе гэнэ. Энэ мянга таван зуун жилд төгс гэгээрээгүй ч бясалгалын эрдмийг эзэмшигчид давамгайлна. Дараахь гурван үеийг эшийн үе гэнэ. Энэ үед бясалгалын эрдэм үгүй ч эш сургаалын мэдлэгтнүүд давамгайлна. Ингээд үлдэх сүүлчийн таван зуун жил бурхны
шашин нэр төдий оршин тогтоно. Энэ үед бясалгал байтугай мэдлэг ч үгүй хомс тарчиг, элэр балар болно. Гэтэл бурхан багш Очир огтлогч судартаа чухам энэ үеийг онцлон дурдаж, түүний шавь Субуди нь энэ үеийхэнд биширч буй нь тун гайхалтай. Хамгийн харанхуй үед хамгийн хурц гэрэл асдаг гэсэн парадокс мэт. Ямартаа ч тогтсон загварт үл баригдах, ягшмал үзэл бодлын хана хэрмийг нураасан чөлөөт сэтгэлгээ л хоосон чанарын сургаалыг хүлээн авах чадвартай гэсэн санаа энд буй.

4 – Урсгалд орох (төвдөөр: жүншүг), харин ирэх (Төвдөөр: чир-он), харилтгүй одох (төвдөөр: чир ми-он), дайсныг дарагч (төвдөөр: дажомба) зэрэг нь гурван хөлгөний гэгээрлийн ерөнхий үе шатууд.

5 – Бурхан багш урьд нэг төрөлдөө даяанч байгаад хааны хилс цаазад өртөж мэслүүлсэн явдлаас энд жишээ татжээ. Би, чи гэсэн янагуухь үзэгдлийн хил заагаас оюун санаагаа чөлөөлсөн гэгээрэгчдийн хувьд өш хонзон, үзэн ядалт утгаа алдаж, хилс үхлийг ч хүлээн авах чадвартай байдгийг олон үеийн гэгээнтнүүд үүх түүхээрээ харуулсан байдаг. Үнэмлэхүй үнэнд оюун санаагаараа уусан нэгдсэн тэднийг үнэндээ хөнөөвч хөнөөж чадахгүй, хайр өршөөлийг нь үгүйсгэвч үгүйсгэж чадахгүй.

6- Дивангар. Нэн эрт үед заларч байсан Зул зохиогч нэр бурхан. Тийм болохоор үлэмж эрт цагийн явдлыг дивангарын үед гэж хэлцдэг билээ.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Jul.02.10 2:12 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Очир огтлогч судар гэдэг сургаалийг оруулсанд баярлалаа.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.06.10 3:03 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jul.06.10 2:37 pm
Posts: 6
хэхэ очироор огтлогч


Top
   
PostPosted: Jul.06.10 10:09 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
уучлаарай яг ч очироор огтлогч биш гэж уншиж байсан юмаа. дэлхий дээрхи хамгийн хатуу зүйл бол алмааз буюу очир эрдэнэ юм. түүнээс үлэмж хатуу буюу алмааз хүртэл огтлогч гэсэн утгаар очир/ыг/ огтлогч гэсэн үг гэж уншиж байв.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.06.10 11:02 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jul.06.10 2:37 pm
Posts: 6
аан за хэхэ мунхаг би буруу ойлгожээ буддын бэлгэдэл очир мэт билиг оюунаар харанхуй мунхагийг огтлоно гэж бодоод байсын харин намайг уучлаарай


Top
   
PostPosted: Jul.07.10 12:50 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
:love02:


Last edited by 2003-06-06 on Jul.08.10 9:46 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.07.10 3:16 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jul.06.10 2:37 pm
Posts: 6
ХЭХЭ ЯМАР Ч БАЙСАН БИ ТЭР БАЯСАЛ ГЭДЭГ ГИШҮҮН БИШ ШҮҮ ЗҮГЭЭР Л АСУУЛТ ФОРУМД НЭГДЭЖ ХҮМҮҮСТЭЙ САНАЛ БОДЛОО ХУВААЛЦАЯ ГЭСЭН ШИНЭ ГИШҮҮН БАЙНА


Top
   
PostPosted: Jul.07.10 4:06 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13899
Location: above
хн тийм бхда чи


Top
   
PostPosted: Jul.07.10 5:54 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jul.06.10 2:37 pm
Posts: 6
заза нэрнээсээ болоод форумдаж болохгүй ай чиний нэрийг өгөөгүй л бол болоо биш үү


Top
   
PostPosted: Jul.07.10 7:18 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
+1


Top
   
PostPosted: Aug.16.10 1:06 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.08.05 6:52 pm
Posts: 8891
Location: ub
makl roch bilu ternii neg nomiig unshsan

jijken mongol jijig nom ulger domogiin unshij bsan yu bn

_________________
kkk


Top
   
PostPosted: Aug.16.10 11:21 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Энэ дээр миний бичсэн Очир огтлогч нь нэлээд товчилсон, гол утга санааг гаргасан, нэлээд ойлгомжтой болгож орчуулсан хувилбар бололтой. Харин одоо доор би өөр нэг хувилбарыг нь оллоо.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Aug.17.10 12:52 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
ХУТАГТ БИЛГИЙН ЧАНАР ХЯЗГААРАА ХҮРСЭН ОЧИР ОГТЛОГЧ

Энэтхэгийн хэлд: аряа базар зацэ дага бара зана бра мида нама маха яна судра.
Түвдийн хэлэнд: Пагва шэйравжи па ролдү чинба дорж жодба шэйжава тэгбо чэнбо до.
Монголын хэлэнд: Хутагт билгийн чанад хязгаарт хүрсэн очир огтлогч хэмээгдэх их хөлгөн судар. Хамаг бурхан хийгээд бодисатба нараа мөргөмүү.


Ийн хэмээн би бээр сонссон нэгэн цагт Ялж төгс нөгчсөн сэравасдад ялгуун үйлдэгчийн хөвгүүний цэцэрлэг Итгэл үгүй идээн өгөгчийн хотол баясгалант хороонд мянган хоёр зуун тавин аяга тахимлагийн буяныг авагчийн ихэс хуврагууд хийгээд маш олон бодисатба махасатбанууд лугаа хамт нэгнээ суусан болой.

Тэндээс Ялж төгс нөгчсөн өглөө цагийн үест шам тав хийгээд номт дээлээ өөд болж бадар аягаа барин Саравастийн их балгасанд бинвадын тулд ажираваа, Тэндээс Ялж төгс нөгчсөн Саравасдийн их балгасанд бинвадын тулд ажраж идээнийг зооглоод идээний үйлсийг үйлдэж хойд идээний бинвадыг тэвчээд бадар хийгээд номт дээлээ тавьж амаа зайлж бэлдсэн дэвсгэрт завилал засаад биеэ шударга залж дурьдахыг илт тавьж суув. Тэндээс олон аяга тахимлаг бээр Ялж төгс нөгчсөн хаана бүхий түүнд зорчоод хүрч Ялж төгс нөгчсений өлмийд тэргүүнээрээ мөргөж гурвантаа эргээд нэгэн зүгт байваа.

Бас түүний цагт амин гавъяат Суводи мөнхүү тэр нөхдөд хуралцаж ч суусан болой. Тэндээс амин гавъяат Суводи дэвсгэрээсээ босч дээд хувцасаа нэгэн эгэмдээ орхиод баруун өвдөгийн тойгийг газарт хатгаж Ялж төгс нөгчсөн хаана бүхий тэр тусд алгаа хавсран бөхийж Ялж төгс нөгчсөнд ийн хэмээн өчив өө. “Ялж төгс нөгчсөн Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан бурхан бээр бодисатба махасатбануудад хэдий бүхий дээд тус хүргэхүй бээр тус хүргэсэн хийгээд Түүнчлэн ирсэн бээр бодисатба, махасатбануудад хэдий бүхий дээд огоот өгөхүй бээр огоот өгсөн ануу. Ялж төгс нөгчсөн өө! Гайхамшиг болой. Сайвар одсон оо! Гайхамшиг болой. Ялж төгс нөгчсэн өө! Бодисатбагийн хөлгөнд үнэхээр орогсод бээр ямар мэт оршин үйлдмүй, ямар мэт бүтээн үйлдмүй, ямар мэт сэтгэлийг машид барин үйлдмүй.”

Тийн хэмээн өчмөгц Ялж төгс нөгчсөн бээр амин гавъяат Суводид ийн хэмээн зарлиг болов. Суводи аа! Сайн, сайн Суводи аа! Тэр түүнчлэн болой. Тэр түүнчлэн бөлгөө. Түүнчлэн ирсэн бээр бодисатба махасатбануудад дээд тус хүргэхээр тус хүргэсэн болой. Түүнчлэн ирсэн бээр бодисатба махасатбануудад дээд огоот өгөхүй бээр огоот өгсөн болой. Суводи аа! Тиймийн тул сонсоод сайтар машид сэтгэлдээ баригтун! Бодисатбагийн хелгөнд үнэхээр орогсод бээр ямар мэт оршин үйлдэхүй хийгээд, ямар мэт бүтээн үйлдэхүй хийгээд, ямар мэт сэтгэлээ машид барин үйлдэхүйг би бээр чамд номолсугай.

Ялж төгс нөгчсөн өө! Тэр түүнчлэн болой хэмээн өчиж, амин гавъяат Суводи Ялж төгс нөгчсөний зарлиг мэт чагнамагц Ялж төгс нөгчсөн бээр амин гавъяат Суводид ийн хэмээн зарлиг болов. Суводи аа! Үүнд бодисатын хөлгөнд үнэхээр орогсод бээр ийн хэмээн би бээр хэдий чинээ амьтныг амьтанд хураахуй бээр хураасан өндөгнөөс төрсөн ба умайгаас төрсөн ба дулаан чийгээс төрсөн ба хувилж төрсөн ба өнгөт ба өнгөт бус ба хуран мэдэхүйт ба хуран мэдэхүй үгүй хуран мэдэхүй үгүй бус ба Амьтны орон хэдий чинээ амьтанд нэрийдэхүй бээр нэрийдсэн тэдгээр хамгийн цогц үлдвэр үгүйн гаслангаас нөгчсөний төвд огоот гаслангаас нөгчөөсүгэй. Тэр мэт цаглашгүй амьтныг огоот гаслангаас нөгчөөвч алин ч амьтныг огоот гаслангаас негчөөсөн болох үгүй болой хэмээн” сэтгэл үүсгэн үйлдэхүй болой.

Тэр юуны тулд хэмээвээс, Суводи аа! Хэрвээ бодисатба амьтанд хуран мэдэхүй орвоос: түүнийг бодисатба үл хэмээгдэхийн тул болой. Тэр юуны тул хэмээвээс: Суводи aа! Аль амьтанд хуран мэдэхүй орохуй ба аминд хуран мэдэхүй орохуй ба бодьгалд хуран мэдэхүй орвоос түүнийг бодисатба үл хэмээгдэхүйн тул болой.

Бас Суводи аа! Бодисатба бодьд оршил үгүйеэ өглөг өгөн үйлдэхүйеэ: Юунд ч оршил үгүйеэ өглөг өгөн үйлдэхүй: Өнгөд ч оршил үгүйеэ өглөг өгөн үйлдэхүй. Түүнчлэн дуун хийгээд, үнэр хийгээд, амт хийгээд, хүртэхүй хийгээд номд ч оршил үгүйеэ өглөг өгөн үйлдэхүй. Суводи аа! Хэрхэвч бэлгэнд хуран мэдэхүйд ч оршил үгүйеэ тэр мэт бодисат бээр өглөг өгөх болой. Тэр юуны тулд хэмээвээс. Суводи аа! Бодисатба алинд ч оршил үгүйеэ өглөг егсөн түүний буяны цогц нь Суводи аа! Хэмжээ барихуй хялбар бусын тул болой.

Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүй. Дорно зүгийн огторгуйн хэмжээ барихуй хялбар хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өе! Тэр нь бус болой,

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Түүнчлэн өмнө хийгээд өрнө хийгээд, умар хийгээд, дээр хийгээд, дорнын зүг хийгээд, зүг зовхис хийгээд, арван зүгийн огторгуйн хэмжээ барихуй хялбар хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь бус болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун. Суводи аа! Түүнчлэн бодисатба алинд ч оршил үгүйеэ өглөг өгсөн түүний буяны цогц нь Суводи аа! хэмжээ барихуйяа хялбар бусын тул болой.

Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүй. Билиг хотол төгссөнөөр Түүнчлэн ирсэнд үзэн үйлдмүй хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь бус болой. Билиг хотол төгссөнөөр Түүнчлэн ирсэнд үзэн үл үйлдэх болой. Тэр юуны тулд хэмээвээс: Түүнчлэн ирсэн бээр билиг хотол төгссөн хэмээн аль номолсон мөнхүү тэр билиг хотол төгссөн үгүй нь болой.

Тийн хэмээн өчмөгц Ялж төгс нөгчсөн бээр амин гавъяа Суводид ийн хэмээн зарлиг болов: Суводи аа! Хэдий чинээ билиг хотол төгссөн төдий чинээ худал болой, хэдий чинээ билиг хотол төгссөн үгүй төдий чинээ худал бус бөлгөө. Тэр мэт бөгөөс Түүнчлэн ирсэнд билиг хийгээд билигдсэн үгүйд харагдахуй.

Тийн хэмээн зарлиг болмогц Ялж төгс нөгчсөнд амин гавъяат Суводи бээр ийн хэмээн өчив: Ялж төгс нөгчсөн өө! Ирээдүйн таван зууны цагийн эцэст дээдийн ном машид тийн бээр эвдрэх болвоос аль амьтан заримууд энэ мэт судрын аймгийн үгсийг номлохуйнуудад үнэхээр хуран мэдэхүйг үүсгэхүй болох, ирэхүй мэт буй буюу.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Аль чи ийн хэмээн ирээдүйн таван зууны цагийн эцэст дээдийн ном маш тийм бээр эвдрэх болвоос аль амьтан заримууд энэ мэтийн судрын аймгийн үгсийг номолснуудад үнэхээр хуран мэдэхүйг, үүсгэх, болохуй, ирэхүй мэт буй буюу хэмээн чи тийн хэмээн бүү өгүүлэгтүн, Суводи аа! Ирээдүйн таван зууны цагийн эцэст дээдийн ном маш тийн бээр эвдрэх болвоос бодисатба, махасатба шагшаабад лугаа төгссөн, эрдэм лүгээ төгссөн, билиг лүгээ төгссөнүүд ирэх бөлгөө. Суводи аа! Бодисатба, махасатба тэдгээр ч гагц бурханд өргөл хүндлэлийг үйлдсэн бус, гагц бурханд буяны язгуурыг үүсгэсэн бус буй за. Суводи аа! Олон бум тоот бурханд өргөл хүндлэлийг үйлдээд олон бум тоот бурханд буяны язгуур нугуудыг үүсгэсний бодисатба, махасатба тэдгээр ирэхүй болой.

Суводи аа! Алимад энэ мэтийн судрын аймгийн үгсийг номолснуудад сэтгэл сүслэхүй нэжгээдийн төдий олохуй болох тэдгээрийг нь Түүнчлэн ирсэн бээр айлдах болой. Суводи аа! Тэдгээрийг нь Түүнчлэн ирсэн бээр үзэх бөлгөө. Суводи аа! Тэдгээр хамаг амьтан нь буяны цогц цаглашгүйг үүсгээд огоот хураах болох болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Бодисатба, махасатба тэдгээр нь би дор хуран мэдэхүй орж үл болох бөгөөд амьтанд хуран мэдэхүй бус, аминд хуран мэдэхүй бус, бодгальд хуран мэдэхүй орж үл болохын тул болой.

Суводи аа! Бодисатба, махасатба тэдгээр ч номонд хуран мэдэхүй хийгээд номгүйд ч хуран мэдэхүй үл орох бөлгөө. Тэдгээр нь хуран мэдэх үгүйд ч орж үл болох болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Хэрэв бодисатба, махасатба тэдгээр нь номд хуран мэдэхүй орвоос ч мөнхүү түүнийг тэдгээр бээр би дор барих болоод амьтанд барихуй хийгээд аминд барихуй хийгээд бодьгалд барихуй болохын тул болой. Хэрэв номыг би үгүйд хуран мэдэхүй орвоос ч мөнхүү түүнийг тэдгээр бээр би дор барихуй болоод амьтанд барихуй хийгээд аминд барихуй хийгээд бодьгалд барихуй болохын тул болой.

Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Бодисатба номыг ч бурууд барин үл үйлдэх бөлгөө. Ном бусыг ч үл барихын тул болой.

Тиймийн тулд түүнд таалж Түүнчлэн ирсэн бээр номын зүйл үүнийг сал мэт мэдэгчид бээр номуудыг ч тэвчин үйлдэх бөгөөс ном бусуудыг эдүгээ юун өгүүлэх хэмээн номолсон болой.

Бус бас Ялж төгс нөгчсөн бээр амин гавъяат Суводид ийн хэмээн зарлиг болов. Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүй. Түүнчлэн ирсэн бээр аль дээр үгүй үнэхээр туулсан бодьд илт туулж бурхан болохын тэр ном алинч буй хэмээх үү? Түүнчлэн ирсэн бээр тэр номыг алиныг ч үзүүлэв хэмээх үү?

Тийн хэмээн зарлиг болмогц Ялж төгс нөгчсөнд амин гавъяат Суводи бээр ийн хэмээн өчив. Ялж төгс нөгчсөн өө! Би бээр Ялж төгс нөгчсөн бээр номолсны утгыг мэдэх мэт бөгеөс Түүнчлэн ирсэн бээр аль дээр үгүй үнэхээр туулсан бодьд илт туулж бурхан болохын тэр ном алин нь ч үгүй болой. Түүнчлэн ирсэн бээр үзүүлсний тэр ном алин нь ч үгүй болой. Тэр юуны тулд хэмээвээс Түүнчлэн ирсэн бээр тэр ном алин нь ч илт туулж бурхан болох ба үзүүлсэн тэр нь барагдашгүй, үгүйлэшгүй бөлгөө. Тэр нь ном ч бус номгүй ч бусын тулд болой. Тэр юуны тулд хэмээвээс хутагтны бодьгал нугууд нь хуран эс үйлдсэнээр машид ялгахын тулд болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүй. Язгууртны хөвгүүн ба язгууртны охин аль заримууд нэгэн бээр гурван мянган их мянган ертөнцийн орон үүнийг долоон зүйл эрднээр машид дүүргэн үйлдэж өглөг өгвөөс тэр язгууртны хөвгүүн ба язгууртны охин тэр шүтээнээс буяны цогц олныг үүсгэв хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Олон болой. Сайвар одсон оо! Олон болой. Тэр язгууртны хөвгүүн ба язгууртны охин тэр шүтээнээс буяны цогц олныг үүсгэх болой. Тэр юуны тулд хэмээвээс: Буяны цогц мөнхүү тэр буяны цогц үгүйн тул бөлгөө. Тиймийн тулд Түүнчлэн ирсэн бээр буяны цогцыг буяны цогц хэмээн номолсон болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Язгууртны хөвгүүн ба язгууртны охин алин бээр гурван мянган их мянган ертөнцийн энэ орныг долоон зүйл эрдэнэ бээр машид дүүргэн үйлдэж өглөг өгснөөс алин бээр номын зүйл үүнээс адаглаваас дөрвөн үгтийн шүлгийн төдийхнийг барьж бусдуудад номлоод үнэхээр машид үзүүлвээс тэр шүтээнээс буяны цогц нэн олон, тоолшгүй, цаглашгүйг үүсгэх болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Түүнчлэн ирсэн, дайныг дарсан үнэхээр туулсан бурхануудын дээр үгүй үнэхээр туулсан бодь нь үүнээс болсон бөлгөө. Ялж төгс нөгчсөн бурханууд ч үүнээс төрсний тул болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Бурханы номуудыг бурхан номууд хэмээгдэх нь бурханы тэдгээр номыг үгүйд Түүнчлэн ирсэн бээр номолсны тулд бөлгөө. Тиймийн тулд бурханы номууд хэмээгдэх болой.

Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүй. Урсгалд орогсод ийн хэмээн би бээр урсгалд орогсодын үрийг олов хэмээн сэтгэв хэмээхүү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь бус болой. Тэр юуны тулд хэмээвээс Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь юунд ч орсон үгүйн тулд бөлгөө. Тиймийн тулд урсгалд орсон хэмээгдэх болой. Өнгөнд ч эс оров. Дуунд ч бус, үнэрт ч бус, амтанд ч бус, хүртэхүйд ч бус, номуудад ч эс орсон бөлгөө. Тиймийн тулд урсгалд орсон хэмээгдэх болой. Тэр юуны тулд хэмээвээс Ялж төгс нөгчсөн өө! Хэрэв урсгалд орогсодын хэмээн би бээр урсгалд орсны үрийг олов хэмээн сэтгэх болбоос мөнхүү тэр нь түүнийг би дор барихуй болох болой. Амьтанд барихуй хийгээд аминд барихуй хийгээд, бодьгалд барихуй болох болой.

Ялж тегс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүй. Нэгэн үе жич ирэгч ийн хэмээн би бээр жич ирэгчийн үрийг олов хэмээн сэтгэв хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь бус болой. Тэр юуны тулд хэмээвээс аль мөнхүү нэгэн үе жич ирэгчид орохын тэр ном аль ч үгүйн тулд бөлгөө. Тиймийн тулд нэгэн үе жич ирэгч хэмээгдэх болой. Ялж төгс нөгчсөн өө! Хэрэв нэгэн үе жич ирэгч ийн хэмээн би бээр нэгэн үе жич ирэгчийн үрийг олов хэмээн сэтгэх болбоос менхүү тэр түүнийг би дор барихуй болох болой. Амьтанд барихуй хийгээд аминд барихуй хийгээд, бодьгалд барихуй болох болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүй. Жич үл ирэгч ийн хэмээн би бээр жич үл ирэгчийн үрийг олов хэмээн сэтгэв хэмээх үү? Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь бус болой. Тэр юуны тулд хэмээвээс алины тул мөнхүү жич үл ирэхүйд орохын тэр ном аль ч үгүйн тул бөлгөө. Тиймийн тул жич үл ирэгч хэмээгдэх болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүй. Дайныг дарагсад ийн хэмээн би бээр менхүү дайныг дарсныг олов хэмээн сэтгэв хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь бус болой. Тэр юуны тулд хэмээвээс алимад дайныг дарагсад хэмээгдэхийн тэр ном алин ч үгүйн тул болой. Ялж төгс нөгчсөн өө! Хэрэв дайныг дарагсад ийнхэмээн би бээр мөнхүү дайныг дарсныг олов хэмээн сэтгэх болвоос мөнхүү тэр түүнийг би дор барихуй болох болой. Амьтанд барихуй хийгээд, аминд барихуй хийгээд, бодьгалд барихуй болох болой.

Ялж төгс нөгчсөн өө! Намайг нь Түүнчлэн ирсэн, дайныг дарсан, үнэхээр туулсан бурхан бээр, нисванисгүй бээр оршигчидын дээдэд үзүүлсэн бөлгөө. Ялж төгс нөгчсөн өе! Би тачаахуй лугаа хагацсан дайныг дарсан боловч Ялж төгс нөгчсөн өө! Би ийн хэмээн би нь дайныг дарсан болов хэмээн үл сэтгэх болой. Ялж төгс нөгчсөн өө! Хэрэв ийн хэмээн би бээр мөнхүү дайныг дарсныг олов хэмээн сэтгэх болвоос Түүнчлэн ирсэн бээр надад язгууртны хөвгүүн Суводи нь нисванис ирэхүйеэ оршигчидын дээд мен бөлгөө. Юунд үл оршихын тул нисванис үгүйеэ оршигч хэмээн иш үл үзүүлэх болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүй. Түүнчлэн ирсэн бээр Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан Дивангар бурханаас аль авсан, тийн ном аль нь ч буй хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь бус болой. Түүнчлэн ирсэн бээр Түүнчлэн ирсэн дайныг дарсан, үнэхээр туулсан, Дивангар бурханаас аль авсан тэр ном аль нь ч огоот тун үгүй болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Бодисатба нар аль заримууд нэгэн ийн хэмээн би бээр орны байдлуудыг бүтээв хэмээн өгүүлэлдвээс тэр нь үнэн бусаар өгүүлэв. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Орны байдлуудыг орон байдлууд хэмээгдэх нь тэдгээр байдлыг үгүйд Түүнчлэн ирсэн бээр номолсны тулд бөлгөө. Тиймийн тул орон байдлууд хэмээгдэх болой. Суводи аа! Тэр мэтийн тул бодисатба, махасатба бээр энэ мэт оршил үгүйеэ сэтгэлийг үүсгэн үйлдэх бөлгөө. Юунд ч оршил үгүйеэ сэтгэлийг үүсгэн үйлдэхүй. өнгөд ч оршил үгүйеэ сэтгэлийг үүсгэн үйлдэхүй, дуун хийгээд, үнэр хийгээд, амт хийгээд, хүрэлцэн үйлдэхүй хийгээд номд ч оршил үгүйеэ сэтгэлийг үүсгэн үйлдэхүй.

Суводи аа! Энэ мэт бөлгеө. Үлгэрлэвээс: Нэгэн төрөлхтөн энэ мэт биет болж энэ мэт бөлгөө. Уулын хаан Сүмбэрийн төдий болвоос Суводи аа! Үүнийг юун хэмээн сэттэмүй. Тэр биеийг их болой хэмээх үү?

Суводи бээр өчрүүн Ялж төгс нөгчсөн өө! Тэр бие их болой. Сайвар одсон оо! Тэр бие их болой. Тэр юуны тулд хэмээвээс Түүнчлэн ирсэн бээр түүнийг бодь үгүйд номолсны тулд бөлгөө. Тиймийн тул тэр биеийг их хэмээгдэх болой. Тэр бодь үгүйн тулд түүгээр бөгөөс бие хэмээгдэх болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүй. Ганга мөрний хумхи хэдий бүхий Ганга мөрөн ч ямагт төдий бүхий болоод тэдгээрийн хумхи аль бүхэн тэдгээрийг олон болой хэмээх үү?

Субоди бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Мөнхүү тэдгээр Ганга мөрөн олон бөгөөтөл тэдгээрийн хумхийг өгүүлэгч юун хэрэг

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Чи бээр сайн үйлдэхүй, чи бээр дотроо багтаан үйлдэхүй, тэдгээр Ганга мөрний хумх хэдий бүхий төдий бүхий ертөнцийн оронд эрэгтэй ба хатагтай зарим нэгэн бээр долоон зүйл эрдэнийг бээр машид дүүргэн үйлдэж Түүнчлэн ирсэн, дайныг дарсан, үнэхээр туулсан бурхануудад өглөг өгвөөс Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүй. Тэр эрэгтэй, хатагтай, тэр шүтээнээс олон буяныг үүсгэв хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Олон болой. Сайвар одсон оо! Олон болой. Тэр эрэгтэй ба хатагтай тэр шүтээнээс олон буяныг үүсгэх болой. Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Алин бээр ертөнцийн орон төдий бүхнийг долоон зүйл эрдэнээр машид дүүргэн үйлдэж, Түүнчлэн ирсэн, дайныг дарсан үнэхээр туулсан бурхнуудад өглөг өгснөөс алин бээр номын зүйл үүнээс адаглаваас, дөрвен үгтийн шүлгийн төдийхнийг барьж, бусдуудад үнэхээр машид номолж, үнэхээр машид үзүүлбээс мөнхүү тэр, тэр шүтээнээс нэн олон тоолошгүй, цаглашгүй буяныг үүсгэх болой. Бас Суводи аа! Аль газрын зүгт номын зүйл үүнээс адаглаваас дөрвөн үгтийн шүлгийн төдийг уншсан ба үзүүлсэн газрын зүг тэр нь тэнгэр хийгээд, хүн хийгээд Асури лугаа сэлтсийн ертөнцийн тахилын шүтээнд болох мөн бөгөөс хэн нэгэн номын зүйл үүнийг авах хийгээд, бичих хийгээд, барих хийгээд, хадгалах хийгээд, суралцах хийгээд, хотлыг онон үйлдэх хийгээд, ёсчлон сэтгэлд үйлдэгч тэр маш гайхамшиг лугаа төгсөхүй болох нь эдүгээ юун өгүүлмүй. Тэр газрын зүгт үзүүлэгч ба лам мэт аль ч бологдохуунд орших болой.

Тийн хэмээн зарлиг болмогц Ялж төгс нөгчсөнд амин гавъяат Суводи бээр ийн хэмээн өчив. Ялж төгс нөгчсөн өө! Номын зүйл үүний нэр юун болой. Үүнийг ямар мэт барин үйлдмүй.

Тийн хэмээн өчмөгц Ялж төгс нөгчсөн бээр амин гавъяат Суводид ийн хэмээн зарлиг болов. Суводи аа! Номын зүйл үүний нэр нь билгийн чанад хязгаараа хүрсэн хэмээгдэх бөлгөө. Үүнийг хэр мэт баригтун. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Түүнчлэн ирсэн бээр билгийн чанад хязгаараа хүрсэнийг аль номолсон мөнхүү тэр чанад хязгаараа хүрэхгүйн тулд бөлгөө. Тиймийн тулд бэлгийн чанад хязгаараа хүрсэн хэмээгдэх бөлгөө. Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүй. Түүнчлэн ирсэн бээр номолсны тэр ном аль нь ч буй хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өе! Түүнчлэн ирсэн бээр аль номолсон тэр ном аль нь ч үгүй болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүй. Дөрвөн мянган их мянган ертөнцийн оронд газрын тоосон хэдий бүхий буй түүнийг олон болой хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Газрын тоосон тэр олон болой. Сайвар одсон оо! Олон болой. Тэр юуны тулд хэмээвээс Ялж төгс нөгчсөн өө! Газрын тоосон аль бүхэн түүнийг тоосон үгүйд Түүнчлэн ирсэн бээр номолсны тулд бөлгөө. Тиймийн тулд ертөнцийн орон хэмээгдэх болой.

Ялж төгс негчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүй. Их төрөлхтний гучин хоёр билиг тэдгээрээр Түүнчлэн ирсэн, дайныг дарсан, үнэхээр туулсан бурханд үзэн үйлдмүй хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь бус болой. Тэр юуны тулд хэмээвээс их төрөлхтний гучин хоёр билиг алимадыг Түүнчлэн ирсэн бээр номолсон тэдгээрийг бэлгэ үгүйд Түүнчлэн ирсэн бээр номлосоны тулд бөлгөө. Тиймийы тулд их төрөлхтний гучин хоёр бэлгүүд хэмээгдэх болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Эрэгтэй ба хатагтай аль заримууд нэгэн бээр Ганга мөрний хумхийн төдий биеийг огоот өгснөөс алин бээр номын зүйл үүнээс адаглаваас дөрвөн үгтийн шүлгийн төдийхнийг барьж бусдуудад үнэхээр үзүүлбээс мөнхүү тэр, тэр шүтээнээс нэн олон тоолошгүй, цаглашгүй буяныг үүсгэх болой.

Тэндээс амин гавъяат Суводи нь номын зүг бээр нулимс гаргаж тэр бээр нулимсаа арчиж Ялж төгс нөгчсөнд ийн хэмээн өчив. Номын зүйл үүнийг Түүнчлэн ирсэн хэдий бүхий бээр номолсон нь: Ялж төгс нөгчсөн өө! Гайхамшиг болой. Сайвар одсон оо! Гайхамшиг болой. Ялж төгс нөгчсөн өө! Би бээр бэлгэ билиг төрснөөс нааш би бээр номын зүйл үүнийг урьд хэзээ ч эс сонссон болой. Тэр юуны тулд хэмээвээс: Ялж төгс нөгчсөн өө! Судрын аймгийг номолсон үүнд алимад үнэхээр хуран мэдэхүйг үүсгэх болохуйн тэдгээр амьтан нь маш гайхамшиг лугаа төгссөн болох болой. Тэр юуны тулд хэмээвээс Ялж төгс нөгчсөн өө! Үнэхээр хуран мэдэхүй аль бүхэн мөнхүү тэр хуран мэдэхүй үгүйн тулд бөлгөө. Тиймийн тулд үнэхээр хуран мэдэхүй хэмээн Түүнчлэн ирсэн бээр номолсон болой. Ялж төгс нөгчсөн өө! Би нь номын зүйл үүнийг номолсонд ажиглаад санасан нь: Надад гайхамшигт бус буй за. Ялж төгс нөгчсөн өө! Хойтын үе, хойтын цаг таван зууны эцэст алимад, амьтан номын зүйл үүнийг авах хийгээд, бичих хийгээд, барих хийгээд, хадгалах хийгээд, суралцах хийгээд хотлыг онон үйлдэгч тэдгээр нь маш гайхамшиг лугаа төгсөх болох болой. Бас Ялж төгс нөгчсөн өө! Тэдгээр нь би дор хуран мэдэхүй орж үл болох бөгөөд амьтанд хуран мэдэхүй хийгээд аминд хуран мэдэхүй хийгээд, бодгальд хуран мэдэхүй орж үл болох болой. Тэр юуны тулд хэмээвээс: Ялж төгс нөгчсөн еө! Би дор хуран мэдэхүй хийгээд, амьтанд хуран мэдэхүй хийгээд, аминд хуран мэдэхүй хийгээд, бодгальд хуран мэдэхүй аль бүхэн мөнхүү тэр хамаг, хуран мэдэхүй лүгээ хагацсаны тул болой. Тэр юуны тулд хэмээвээс Ялж төгс нөгчсөн бурхнууд нь хамаг хуран мэдэхүй лүгээ хагацсаны тул бөлгөө.

Тийн хэмээн өчмөгц Ялж төгс нөгчсөн бээр амин гавъяат Суводид ийн хэмээн зарлиг болов. Суводи аа! Тэр түүнчлэн болой, тэр түүнчлэн бөлгөө. Алимад амьтан судрын аймаг үүнийг номлохуйд үл айгаад, үл эмээн, хотолд эмээх, үл болох тэдгээр нь маш гайхамшиг лугаа төгсөх болох болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Дээд чанад хязгаараа хүрсэн үүнийг нь Түүнчлэн ирсэн бээр номолсон бөлгөө. Түүнчлэн ирсэн бээр номолсон аль дээд чанад хязгаараа хүрсэн түүнийг цаглашгүй, хэмжээлэшгүй, Ялж төгс нөгчсөн бурхнууд бээр ч номолсны тулд бөлгөө. Тиймийн тулд дээд чанад хязгаараа хүрсэн хэмээгдэх болой.

Бас Суводи аа! Түүнчлэн ирсэн бээр хүлцэнгүйн чанад хязгаараа хүрсэн аль бүхий мөнхүү түүнийг чанад хязгаараа хүрэх үгүй болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Алины цагт Галингаагийн хаан бээр миний гишүүн хийгээд үесүүд огтчих болсон тэр цагт би, би дор хуран мэдэхүй ба амьтанд хуран мэдэхүй ба аминд хуран мэдэхүй ба бодьгалд хуран мэдэхүй ч эс болоод надад хуран мэдэхүй юу ч үгүй болоод хуран мэдэхүй үгүй болсон ч бусын тул болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Хэрэв тэр цагт би, би дор хуран мэдэхүй болвоос тэр цагт хорт сэтгэлийн хуран мэдэхүй ч болох бөгөөд амьтанд хуран мэдэхүй хийгээд, аминд хуран мэдэхүй хийгээд, бодгальд хуран мэдэхүй болвоос тэр цагт хорт сэтгэлийн хуран мэдэхүй ч болохын тул болой.

Суводи аа! Би бээр илт мэдэж нөгчсөн цагт би таван зуун төрөл үест хүлцэнгүй өгүүлэгч хэмээгдэхийн арш болсон тэр цагт ч би, би дор хуран мэдэхүй эс болов. Амьтанд хуран мэдэхүй хийгээд аминд хуран мэдэхүй хийгээд бодгальд хуран мэдэхүй эс болсон болой. Суводи аа! Тэр мэтийн тул бодисатба махасатба бээр хамаг хуран мэдэхүйг тийн бээр тэвчиж дээр үгүй үнэхээр туулсан боди сэтгэл үүсгэн үйлдэхүй. Өнгөнд ч оршил үгүйеэ сэтгэл үүсгэн үйлдэхүй. Дуун хийгээд үнэр хийгээд, амт хийгээд, хүрэлцэн үйлдэхүйд ч оршил үгүйеэ сэтгэл үүсгэн үйлдэхүй. Номд ч оршил үгүйеэ сэтгэл үүсгэн үйлдэхүй, ном үгүйд ч оршил үгүйеэ сэтгэл үүсгэн үйлдэхүй, юунд ч оршил үгүйеэ сэтгэл үүсгэн үйлдэхүй. Тэр юуны тулд хэмээвээс орших аль бүхэн мөнхүү тэр үл оршихын тул бөлгөе. Тиймийн тулд Түүнчлэн ирсэн бээр ийн хэмээн бодисатба алинд ч оршил үгүйеэ өглөг өгөн үйлдэхүй хэмээн номолсон болой.

Бас Суводи аа! Бодисатба энэ мэт хамаг амьтны тусын тул өглөг огоот өгөн үйлдэхүй. Амьтанд хуран мэдэхүй, аль бүхэн мөнхүү тэр ч хуран мэдэх үгүй бөлгөө. Түүнчлэн ирсэн бээр хамаг амьтан хэмээн алимад номлосоны мөнхүү тэдгээр амьтан ч үгүй болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Түүнчлэн ирсэн нь үнэхээр номлогч үнэн зарлигт мөнхүү.түүнчлэн номлогч бөлгөе. Түүнчлэн ирсэн нь буруу номлох бусын тул болой.

Бас Суводи аа! Түүнчлэн ирсэн бээр аль ном ч илт туулж бурхан болсон ба тэр үзүүлсэнд үнэнч үгүй, худалч үгүй болой. Суводи аа! Энэ мэт бөлгөө. Үлгэрлэвээс нүд лүгээ төгссөн нэгэн хүн харанхуйд орвоос юу ч үл үзэх түүнчлэн бодид унахуй бээр огоот өглөг өгсний Бодисатбаг харан үйлдэхүй.

Бас Суводи аа! Энэ мэт бөлгеө. Үлгэрлэвээс үүр цайгаад нар ургаж нүдэн лүгээ төгссөн хүн бээр элдэв зүйл өнгөнүүдийг үзэх, түүнчлэн аль бодид үл унахуй бээр өглөгийг огоот өгсний Бодисатба харан үйлдэхүй.

Бас Суводи аа! Язгууртны хөвгүүн ба язгууртны охин алимад номын зүйл үүнийг авахуй хийгээд, барихуй хийгээд, хадгалахуй хийгээд, суралцахуй хийгээд хотлыг онон үйлдэхүй хийгээд бусад нугуудад аугаа ихэд үнэхээр машид үзүүлэгч тэдгээр нь Түүнчлэн ирсэн бээр айлдмуй. Түүнчлэн ирсэн бээр үзэх бөлгөө. Тэдгээр хамаг амьтан нь цаглашгүй буяны цогцыг үүсгэх болох болой.

Бас Суводи аа! Эрэгтэй ба хатагтай алимад нэгэн өглөөний цагийн үед биеийг Ганга мөрний хумхийн тодий огоот өгөөд үдийн цаг хийгээд үдшийн цагийн үед ч биеийг "анга мөрний хумхийн төдий огоот өгч энэ мэт зүйлээр живаа тагтиг бум тоотон олон галавт биеийг огоот өгснөөс алин бээр номын зүйл үүнийг сонсож эс тэвчвээс мөнхүү тэр, тэр шүтээнээс нэн олон тоолошгүй цаглашгүй буяныг үүсгэх бөгөөс алин бээр үсэгт бичиж авахуй хийгээд, барихуй хийгээд, хадгалахуй хийгээд, суралцахуй хийгээд хотлыг онон үйлдэхүй хийгээд, бусад нугуудад аугаа ихэд үнэхээр машид үзүүлснийг эдүгээ юун өгүүлэх.

Бас Суводи аа! Номын зүйл энэ нь сэтгэшгүй болоод адилтгашгүй билээ. Үүний тийн боловсрол нь ч мөнхүү сэтгэшгүйд ухан үйлдэхүй. Номын зүйл энэ нь дээд хөлгөнд үнэхээр орсон амьтан нугуудын тус хийгээд хэтэрхийд хүрсэн хөлгөнд үнэхээр орсон амьтан нугуудын тусын тул Түүнчлэн ирсэн бээр номолсон болой. Алимад номын зүйл үүнийг авахуй хийгээд барихуй хийгээд, хадгалахуй хийгээд, суралцахуй хийгээд хотлыг онон үйлдэхүй хийгээд, бусад нугуудад аугаа ихэд, үнэхээр машид үзүүлэгч тэдгээрийг нь Түүнчлэн ирсэн бээр айлдмуй. Түүнчлэн ирсэн бээр үзэх белгөө. Тэдгээр хамаг амьтан нь цаглашгүй буяны цогц лугаа төгсөх болюу. Буяны цогц сэтгэшгүй хийгээд, адилтгашгүй хийгээд, үлэшгүй хийгээд, хэмжээлэшгүй лүгээ төгсөх болох бөлгеө. Тэдгээр хамаг амьтан миний бодийг эгэмд барих болох болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Доордыг санагч нугууд бээр номын зүйл үүнийг сонсон үл чадах бөлгөө. Би дор үзэгч нугууд бээр бус, амьтанд үзэгч нугууд бээр бус, аминд үзэгч нугууд бээр бус болоод бодьгалд үзэгч нугууд бээр сонсохуй хийгээд, авахуй хийгээд, барихуй хийгээд, суралцахуй хийгээд, хотлыг онон үйлдэж үл чадах бөлгөө. Тэр нь орон үгүйн тул болой.

Бас Суводи аа! Газрын зүг алинд судрын аймаг үүнийг үзүүлсний тэр газрын зүг тэнгэр хийгээд хүн хийгээд Асури лугаа сэлтийн ертөнцийн тахил үйлдэхэд зохист болох болой.Тэр газрын зүг мөргөн үйлдэхүйд зохист хийгээд эргэн үйлдэхүйд зохист болох бөлгөө.Тэр газрын зүг тахилын шүтээн мэт болох болой.

Бас Суводи аа! Язгууртны хөвгүүн ба язгууртны охин алимад энэ мэтийн судрын аймгийн эдгээр үгсийг авахуй хийгээд, барихуй хийгээд, хадгалахуй хийгээд, суралцахуй хийгээд, хотлыг онон үйлдэгч тэдгээр нь нэрвэгдэх болюу, машид нэрвэгдэх болюу. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Тэдгээр амьтан нь өнөд төрөл үесийн буян бусын үйл муу заяанд төрөх болохын алимад үйлдсэн тэдгээр нь мөнхүү энэ насанд нэрвэгдсэнээр урьд төрөл үесийк буян бусын үйл муу заяанд төрөх болох. Алимад үйлдсэн тэдгээр арилах болох бөлгөө. Бурханы бодийг ч олох болох болой.

Суводи аа! Би бээр илт мэдэж нөгчсөн цаг тоолшгүйгээс ч нэн тоолшгүй галавт Түүнчлэн ирсэн, дайныг дарсан, үнэхээр туулсан Дивангар бурханы урьдаас ч нэн урьд живаа тагтиг наян дөрвөн бум тоот бурхан нугууд болсныг .баясган үйлдсэн бөлгөө. Эс баясган, эс үйлдэж, сэтгэлийг нь цөхөөн эс үйлдсэн бөлгөө. Суводи аа! Ялж төгс нөгчсөн тэдгээр бурханыг би бээр баясган үйлдэж, сэтгэлийг цөхөөн эс үйлдсэн аль бүхэн лүгээ хойтын цаг таван зууны эцэс болвоос судрын аймаг үүнийг авахуй хийгээд, бичихүй хийгээд, барихуй хийгээд, хадгалахуй хийгээд, суралцахуй хийгээд хотлыг онон үйлдэх аль бүхнээс Суводи аа! Энэ буяны цогцод урьд буяны цогцоор зууны хувьд ч ойртон үл одюу. Мянган хувь хийгээд, буман хувь хийгээд, тоо хийгээд, хэмжээ хийгээд, тоолохуй хийгээд, үлгэр хийгээд, хань хийгээд уг дор ч үл тэсэх болой.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Aug.17.10 12:54 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Суводи аа! Хэрэв тэр цагт язгууртны хөвгүүн ба язгууртны охин алимад буяны цогц хэдий бүхий машид барих болохын язгууртны хөвгүүн ба язгууртны охин тэдгээрийн буяны цогцыг би бээр өгүүлбээс амьтан нугууд дүйрэн согтуурах болоод сэтгэл хямрах болох болой.

Бас Суводи аа! Номын зүйл энэ сэтгэшгүй белгөө. Үүнийг тййи боловсрол нь ч мөнхүү сэтгэшгүйд ухан үйлдэхүй.

Тэндээс Ялж төгс нөгчсөнд амин гавъяат Суводи бээр ийн хэмээн өчивөө. Ялж төгс нөгчсөн өө! Бодисатбагийн хөлгөнд үнэхээр орсон нугууд бээр ямар мэт оршин үйлдмүү. Ямар мэт бүтээн уйлдмүү. Ямар мэт сэтгэлийг барин үйлдмүү.

Тийн хэмээн өчмөгц Ялж төгс нөгчсөн бээр амин гавъяат Суводид ийн хэмээн зарлиг болов. Суводи аа! Үүнд бодисатбагийн хөлгөнд үнэхээр орогсод бээр ийн хэмээн би бээр хамаг амьтны цогцыг үлэл үгүйеэ гаслангаас нөгчсөний төвд огоот гаслангаас нөгчөөсүгэй. Тэр мэт цаглашгүй амьтныг гаслангаас нөгчөөв ч аль нь ч амьтныг огоот гаслангаас нөгчөөхүй болсон үгүй болой хэмээн сэтгэлийг үүсгэн үйлдэхүй. Тэр юуны тулд хэмээвээс: Суводи аа! Хэрэв Бодисатба амьтанд хуран мэдэхүй орвоос түүнийг бодисатба үл хэмээгдэхүйн тул болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Бодисатбагийн хөлгенд үнэхээр орсон хэмээгдэхүйн тэр ном аль нь ч үгүйн тул болой.

Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүү. Түүнчлэн ирсэн бээр Түүнчлэн ирсэн Дивангараас аль дээргүй үнэхээр туулсан бодьд илт туулж бурхан болохын ном аль нь ч буй хэмээх үү?

Тийн хэмээн зарлиг болмогц Ялж төгс нөгчсөнд амин гавъяат Суводи бээр ийн хэмээн өчивөө. Ялж төгс нөгчсөн өө! Түүнчлэн ирсэн бээр Түүнчлэн ирсэн Дивангараас аль дээр үгүй үнэхээр туулсан бодьд илт туулж бурхан болохын тэр ном аль нь ч үгүй болой.

Тийн хэмээн өчмөгц Ялж төгс нөгчсөн бээр амин гавъяат Суводид ийн хэмээн зарлиг болов.Суводи аа! Тэр түүнчлэн болой. Тэр түүнчлэн бөлгөө. Түүнчлэн ирсэн бээр Түүнчлэн ирсэн Дивангараас аль дээргүй үнэхээр туулсан бодьд илт туулж бурхан болохын тэр ном аль нь ч үгүй болой. Суводи аа! Хэрэв Түүнчлэн ирсэн бээр аль илт туулж бурхан болохын тэр ном зарим нэгэн буй болвоос Түүнчлэн ирсэн Дивангар бээр надад бярманы хөвгүүн чи ирээдүйн цагт Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан шагжамуни хэмээгдэх бурхан болох болой хэмээн иш үл үзүүлэх нэгэн бөгөөтөл Суводи аа! Энэ мэт Түүнчлэн ирсэн бээр аль дээр үгүй үнэхээр туулсан бодьд илт туулж бурхан болохын тэр ном аль нь ч үгүйн тул тиймийн тул Түүнчлэн ирсэн Дивангар бээр надад бярманы хөвгүүн чи ирээдүй цагт Түүнчлэн ирсэн, дайныг дарсан, үнэхээр туулсан шагжамуни бурхан хэмээгдэх болох болой хэмээн иш үзүүлсэн болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Түүнчлэн ирсэн хэмээх нь үнэхээр мөн чанарын тувтан нэрээдсэн үг мөний тул болой.

Бас Суводи аа! Алимад заримууд ийн хэмээн Түүнчлэн ирсэн, дайныг дарсан үнэхээр туулсан бурхан бээр дээр үгүй үнэхээр туулсан бодид илт туулж бурхан болсон болой хэмээн өгүүлэлдвээс тэр буруу өгүүлэх мөн болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Түүнчлэн ирсэн бээр аль дээр үгүй, үнэхээр туулсан бодид илт туулж бурхан болохын тэр ном аль нь ч үгүйн тул болой. Суводи аа! Түүнчлэн ирсэн бээр аль ном нь илт туулж бурхан болох ба үзүүлсэн түүнд үнэн ч үгүй, худалч үгүй болой. Тиймийн тулд Түүнчлэн ирсэн бээр хамаг номыг бурханы ном хэмээн номолсон болой. Суводи аа! Хамаг ном хэмээгдэхүй нь тэдгээр хамаг ном үгүй мөн бөлгөө. Тиймийн тулд хамаг номыг бурханы ном хэмээгдхүй болой. Суводи аа! Энэ мэт бөлгөө. үлгэрлэвээс: нэгэн төрөлхтөн хүний бие лүгээ төгсөөд их биет болсон мэт болой.

Амин гавъяат Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Түүнчлэн ирсэн бээр төрөлхтөн хүний бие лүгээ төгсгөөд их биет хэмээн аль номолсон түүнийг нь Түүнчлэн ирсэн бээр бие үгүйд номолсон бөлгөө. Тиймийн тулд бие лүгээ төгсөөд их биет хэмээгдэх болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Тэр түүнчлэн болой. Тэр түүнчлэн бөлгөө. Аль бодисатба ийн хэмээн би бээр амьтан нугуудыг огоот гаслангаас нөгчөөсүгэй хэмээн өгүүлэлдвээс түүнийг Бодисатба үл хэмээгдэх болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Бодисатба хэмээгдэхийн тэр ном аль нь ч буй хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь бус болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Тиймийн тулд Түүнчлэн ирсэн бээр хамаг номыг амьтан үгүй, амин үгүй, бодгаль үгүй болой хэмээн номолсон болой.

Бас Суводи аа! Апь нэгэн бодисатба ийн хэмээн би бээр орны байдал нугуудыг бүтээв хэмээн өгүүлэлдвээс түүнийг ч түүнчлэн өгүүлэн үйлдэхүй. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Орны байдал нугуудыг орны байдал нугууд хэмээгдэх нь тэдгээрийг байдал үгүйд Түүнчлэн ирсэн бээр номолсны тулд белгөө. Тиймийн тулд орны байдал нугууд хэмээгдэх болой. Суводи аа! Аль нэгэн бодисатба ийн хэмээн ном нугууд нь би үгүйг ном нугууд нь би үгүй болой хэмээн санагч түүнийг нь Түүнчлэн ирсэн, дайныг дарсан, үнэхээр туулсан бурхан бээр бодисатба, махасатба хэмээн өгүүлэх болой. Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүү. Түүнчлэн ирсэнд махан нүдэн буй хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь тэр мэт бөлгөө. Түүнчлэн ирсэнд махан нүд буй болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүү. Түүнчлэн ирсэнд тэнгэрийн нүд буй болой хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь тэр мэт бөлгөө. Түүнчлэн ирсэнд тэнгэрийн нүд буй болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүү. Түүнчлэн ирсэнд билгийн нүд буй хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь тэр мэт бөлгеө. Түүнчлэн ирсэнд билгийн нүд буй болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүү. Түүнчлэн ирсэнд номын нүд буй хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь тэр мэт бөлгөе. Түүнчлэн ирсэнд номын нүд буй болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүү. Түүнчлэн ирсэнд бурханы нүд буй хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж тегс нөгчсөн өө! Тэр нь тэр мэт бөлгөө, Түүнчлэн ирсэнд бурханы нүд буй болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүү. Ганга мөрний хумх хэдий бүхий Ганга мөрөн ч ямагт төдий бүхий болоод тэдгээрийн хумх төдий бүхий ертөнцийн орон болвоос тэдгээр ертөнцийн орныг олон хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь тэр мэт бөлгөө, тэдгээр ертөнцийн орон нь олон болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Тэдгээр ертөнцийн оронд амьтан хэдий бүхий буй тэдгээрийн тус бүр ханаатныг сэтгэлийн үргэлжлэлийг би бээр машид мэдсэн болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Сэтгэлийн үргэлжлэлийг сэтгэлийн үргэлжлэл хэмээгдэхүй нь түүнийг үргэлжлэл үгүйд Түүнчлэн ирсэн бээр номолсоны тулд бөлгөө. Тиймийн тулд сэтгэлийн үргэлжлэл хэмээгдэх болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Нөгчсөн сэтгэл ч зоригдохгүй ирээдүй сэтгэл ч зоригдохгүй эдүгээ болсны сэтгэл ч зоригдохгүйн тул болой. Суводи аа! үүнийг юун хэмээн сэтгэмүү. Алин бээр гурван мянган, их мянган ертөнцийн орон үүнийг долоон зүйл эрднээр машид дүүргэн үйлдэж өглөг өгвөөс язгууртны хөвгүүн ба язгууртны охин тэр нь тэр шүтээнээс олон буяныг үүсгэх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Олон болой. Сайвар одсон оо! Олон болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Тэр нь түүнчлэн болой. Тэр нь түүнчлэн бөлгөө, Язгууртны хөвгүүн ба язгууртны охин тэр нь тэр шүтээнээс буяны цогц олныг үүсгэх болой. Бас Суводи аа! Хэрэв буяны цогц нь буяны цогцод болвоос буяны цогцыг буяны цогц хэмээн Түүнчлэн ирсэн бээр эс номолсон болой. Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүү. Өнгийн бие огоот бүтсэнээр Түүнчлэн ирсэнд үзэн үйлдмүү хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь бус болой. Өнгийн бие огоот бүтсэнээр Түүнчлэн ирсэнд үзэн үл үйлдэх болой. Тэр юуны тулд хэмээвээс Ялж төгс нөгчсен өө! Өнгийн бие огоот бүтсэн хэмээгдэх нь түүнийг огоот бүтсэн үгүйд Түүнчлэн ирсэн бээр номолсны тулд бөлгөө. Тиймийн тулд өнгийн бие огоот бүтсэн хэмээгдэх болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүү. Билиг хотол төгссөнөөс Түүнчлэн ирсэнд үзэн үйлдмүү хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь бус болой. Билиг хотол төгссөнөөр Түүнчлэн ирсэнд харан үл үйлдэх болой. Тэр юуны тулд хэмээвээс Түүнчлэн ирсэн бээр билиг хотол төгссөн аль номолсон түүнийг билиг хотол төгссөн үгүйд Түүнчлэн ирсэн бээр номолсны тулд бөлгөө. Тиймийн тулд билиг хотол төгссөн хэмээгдэх болой.


Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! үүнийг юун хэмээн сэтгэмүү. Түүнчлэн ирсэн бээр ийн хэмээн би бээр номыг үзүүлэв хэмээн таалсан болой хэмээвээс Суводи аа! Түүнийг нь тэр мэт үл үзэх белгөө. Түүнчлэн ирсэн бээр аль үзүүлсэн тэр ном аль нь ч үгүйн тул болой. Суводи аа! Хэн нэг нь ийн хэмээн Түүнчлэн ирсэн бээр номыг үзүүлэв хэмээн өгүүлэлдвээс Суводи аа! Тэр нь үгүй хийгээд бурууд баригдахуй бээр намайг муутгасан болох болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Номыг үзүүлсэн хэмээгдэх нь аль номыг үзүүлсэн нь номыг үзүүлсэн хэмээгдэхэд зориулж болохын тэр ном аль нь ч үгүйн тул болой.

Тэндээс Ялж төгс нөгчсөнд амин гавъяат Суводи бээр ийн хэмээн өчив. Ялж төгс нөгчсөн өө! Ирээдүй цагт алимад амьтан энэ мэтийн номыг номолсон үүнийг сонсож илт итгэх болох ирэгч эдүгээ буй буюу.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Тэдгээр нь амьтан ч бус, амьтан үгүй ч бус болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Амьтан нугууд хэмээгдэх нь Түүнчлэн ирсэн бээр тэдгээр амьтныг үгүйд номолсоны тул бөлгеө. Тиймийн тулд амьтан нугууд хэмээгдэх болой. Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүү. Түүнчлэн ирсэн бээр аль дээр үгүй үнэхээр туулсан бодид илт туулж бурхан болохын тэр ном аль нь ч буй хэмээх үү?

Амин гавъяат Суводи бээр өчрүүн: Ялж төгс негчсөн өө! Түүнчлэн ирсэн бээр аль дээр үгүй үнэхээр туулсан бодид илт туулж бурхан болохын тэр ном аль нь ч үгүй болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Тэр нь түүнчлэн болой. Тэр нь түүнчлэн бөлгөө. Түүнд ном өчүүхэн ч үл зоригдохуун үгүй болой. Тиймийн тулд дээр үгүй үнэхээр туулсан бодь хэмээгдэх болой. Бас Суводи аа! Тэр ном нь тэгш бөлгөө. Түүнд үл тэгшдэх хийгээд тэгшдэх аль нь ч үгүйн тулд тиймийн тулд дээр үгүй үнэхээр туулсан бодь хэмээгдэх болой. Дээр үгүй үнэхээр туулсан тэр бодь нь би үгүй хийгээд, амьтан үгүй хийгээд амин үгүй хийгээд, бодьгал үгүйд тэгш бөлгөө. Буяны хамаг номоор илт туулж бурхан болов. Суводи аа! Буяны ном нугуудыг буяны ном нугууд хэмээгдэх нь тэдгээрийг мөнхүү ном үгүйд Түүнчлэн ирсэн бээр номолсон бөлгөө. Тиймийн тулд буяны ном нугууд хэмээгдэх болой. Бас Суводи аа! Язгууртны хөвгүүн ба язгууртны охин аль заримууд нэгэн бээр гурван мянган, их мянган ертөнцийн оронд уулын хаан Сүмбэр нүгүүд хэдий бүхий буй төдий чинээ долоон зүйл эрднийн цогц илт хурааж өглөг өгснөөс алин бээр билгийн чанад хязгаараа хүрсэн үүнээс адаглаваас дөрвөн үгтийн нэгэн шүлгийн тедийхнийг барьж бусад нугуудад үнэхээр үзүүлбээс Суводи аа! Буяны энэ цогцод буяны урьд цогц тэр бээр зууны хувьд ч ойртон үл чадахаас үгүйн хүртэл ч үл тэсэх болой.

Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүү. Түүнчлэн ирсэн бээр ийн хэмээн би бээр амьтан нугуудыг тонилгов хэмээн таалсан болой хэмээвээс Суводи аа! Түүнийг нь хэр мэт үл үзэгдэхүй. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Түүнчлэн ирсэн бээр аль тонилгосны амьтан аль нь ч үгүйн тул болой. Суводи аа! Хэрэв Түүнчлэн ирсэн бээр аль зарим нэгэн амьтныг тонилгохуй болсон бөгөөс мөнхүү тэр нь Түүнчлэн ирсний би дор барих болюу. Амьтанд барихуй хийгээд, аминд барихуй хийгээд бодгальд барихуй болох болой. Суводи аа! Би дор барих хэмээгдэх нь барихуй үгүйд Түүнчлэн ирсэн бээр номолсон бөгөөд түүнийг ч нялхас өөр өөр төрөлхтөн нүгүүд бээр барих болой. Суводи аа! Нялхас өөр өөр төрөлхтөн нүгүүд хэмээгдэх нь тэдгээрийг мөнхүү төрөлхтөн үгүй дор Түүнчлэн ирсэн бээр номолсон бөлгөө. Тиймийн тулд нялхас өөр өөр төрөлхтөн нугууд хэмээгдэх болой. Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүү. Билиг хотол төгссөнөөр Түүнчлэн ирсэнд үзэн үйлдмүү хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь бус болой. Билиг хотол төгссөнөөр Түүнчлэн ирсэнд үзэн үл үйлдэх болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Тэр нь түүнчлэн болой. Тэр нь түүнчлэн бөлгөө. Билиг хотол төгссөнөөр Түүнчлэн ирсэнд үзэн үл үйлдэхүй бөлгөө. Суводи аа! Хэрэв билиг хотол төгссөнөөр Түүнчлэн ирсэнд үзэхүй болвоос хүрдээр орчуулагч хаан ч Түүнчлэн ирсэн болох бөлгөө. Тиймийн тулд билиг хотол төгссөнөөр Түүнчлэн ирсэнд үзэн үл үйлдэх болой.

Тэндээс Ялж төгс нөгчсөнд амин гавъяат Суводи бээр ийн хэмээн өчив. Ялж төгс нөгчсөн өө! Би бээр ямар мэт Ялж төгс нөгчсөнөөр номолсны утгыг мэдсэн мэт бөгөөс билиг хотол төгссөнөөр Түүнчлэн ирсэнд үзэн үл үйлдэх болой.

Тэндээс Ялж төгс нөгчсөн бээр түүний цагт эдгээр шүлгүүдийг зарлиг болов:
Алимад намайг өнгө дор үзэгч
Алимад намайг дуунд мэдэгч,
Харш буруу мөрд орсон бөлгөө
Тэдгээр төрөлхтөн намайг үл үзюү.

Бурхан нугууд нь номын чанарыг үзмүү.
Удирдагч нугууд нь номын бие,
Номын чанарыг мэдэн үйлдэх бусын тул
Түүнийг нь тийн бээр мэдэн үл чадюу.

Суводи аа! Үүнийг юун хэмээн сэтгэмүү. Билиг хотол төгссөнөер Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан бодид илт туулж, бурхан болов хэмээн бариваас Суводи аа! Чи бээр тэр мэт үзэн үл үйлдэхүй бөлгөө. Суводи аа! билиг хотол төгссөнөөр Түүнчлэн ирсэн дайныг дарсан үнэхээр туулсан бодид илт туулж бурхан болох үгүй болой. Суводи аа! Чи ийн хэмээн бодисатбагийн хөлгөнд үнэхээр орсон нугууд бээр аль зарим нэгэн номыг тийн бээр эвдсэн ба тасархайд нэрийдсэн болой хэмээн бариваас Суводи аа! Түүнийг нь тэр мэт үзэн үл үйлдэх белгөө. Бодисатбагийн хөлгөнд үнэхээр орсон нугууд бээр ном алиныг ч тийн бээр эвдсэн ба тасархайд нэрийдсэн үгүй болой. Бас Суводи аа! Язгууртны хөвгүүн ба язгууртны охин алин бээр ертөнцийн орон Ганга мөрний хумхийн тоосны төдий нугуудыг долоон зүйл эрднээр машид дүүргэн үйлдэж, өглөг өгснөөс аль бодисатба бээр номын зүйл үүнийг би үгүй болоод төрөх үгүйд хүлцэнгүйг олбоос мөнхүү тэр нь тэр шүтээнээс нэн олон тоолошгүй цаглашгүй буяны цогцыг үүсгэх болой. Бас Суводи аа! Бодисатба бээр буяны цогцыг огоот барин үл үйлдэхүй.

Амин гавъяат Суводи бээр өчрүүн: Ялжтөгс нөгчсөн өө! Бодисатба бээр буяны цогцыг огоот барин үл үйлдэх буюу

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Огоот барих амуй за. Бурууд үл барих бөлгөө. Тиймийн тулд огоот барих хэмээгдэх болой. Бас Суводи аа! Аль заримууд нэгэн ийн хэмээн түүнчлэн ирснийг одохуй ба ажирхуй ба босохуй ба суухуй ба нойрсон үйлдэв хэмээн өгүүлэлдвээс тэр бээр миний номолсон утгыг эс мэдсэн болой. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Түүнчлэн ирсэн хэмээгдэх нь алинд ч эс одсон алинаас ч эс ирсний тулд бөлгөө. Тиймийн тулд Түүнчлэн ирсэн дайныг дарсан, үнэхээр туулсан бурхан хэмээгдэх болой.
Бас Суводи аа! Язгууртны хөвгүүн ба язгууртны охин аль заримууд нэгэн бээр гурван мянган их мянган ертөнцийн оронд газрын тоосон хэдий бүхий буй тэдгээрийг энэ мэт бөлгөө. Үлгэрлэвээс маш нарийн тоосны чуулган мэт хэмхлэн үйлдвээс Суводи аа! Үүнийг юу хэмээн сэтгэмүү. Маш нарийн тоосны чуулган тэр олон болой хэмээх үү?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь тэр мэт бөлгөө. Маш нарийн тоосны чуулган олон болой. Тэр юуны тулд хэмээвээс Ялж төгс нөгчсөн өө! Хэрэв маш нарийн тоосны нэгэн чуулган буй болвоос Ялж төгс нөгчсөн бээр маш нарийн тоосны чуулган хэмээн зарлиг үл болохын тулд болой. Тэр юуны тулд хэмээвээс Ялж төгс нөгчсөн бээр маш нарийн тоосны чуулган хэмээн аль номолсон түүнийг чуулган үгүйд Түүнчлэн ирсэн бээр номолсоны тулд бөлгөө. Тиймийн тулд маш нарийн тоосны чуулган хэмээгдэх болой. Түүнчлэн ирсэн бээр гурван мянган их мянган ертөнцийн орон хэмээн аль номолсон түүнийг орон үгүйд Түүнчлэн ирсэн бээр номолсон бөлгөө. Тиймийн тулд гурван мянган, их мянган ертөнцийн орон хэмээгдэх болой. Тэр юуны тулд хэмээвээс Ялж төгс нөгчсөн өе! Хэрэв ертөнцийн орон нэгэн буй болвоос мөнхүү тэр нь бүхэлд барьсан болохын тулд болой. Түүнчлэн ирсэн бээр бүхэлд барьсанд номолсон түүнийг нь барих үгүйд Түүнчлэн ирсэн бээр номолсны тулд бөлгөө. Тиймийн тулд бүхэлд барьсан хэмээгдэх болой.

Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Мөнхүү бүхэлд барих нь нэрийтгэл бөлгөө. Тэр ном нь өгүүлэшгүй мөн бөгөөтөл түүнийг ч нялхас өөр өөр төрөлхтөн нугууд бээр барих болой. Суводи аа! Аль заримууд нэгэн ийн хэмээн Түүнчлэн ирсэн бээр би дор үзэх бээр номлов. Түүнчлэн ирсэн бээр амьтанд үзэхүй хийгээд, аминд үзэхүй хийгээд, бодьгалд үзэх бээр номолсон болой хэмээн өгүүлэлдвээс түүнийг нь үнэхээр өгүүлэх бээр өгүүлсэн мөн буюу уу?

Суводи бээр өчрүүн: Ялж төгс нөгчсөн өө! Тэр нь бус болой. Сайвар ажирсан аа! Тэр нь бус болой. Тэр юуны тулд хэмээвээс Ялж төгс нөгчсөн өө! Түүнчлэн ирсэн бээр би дор үзэхүй бээр аль номолсон түүнийг нь үзэхүй үгүйд Түүнчлэн ирсэн бээр номолсны тулд бөлгөө. Тиймийн тулд би дор үзэх хэмээгдэх болой.


Ялж төгс нөгчсөн бээр зарлиг болруун: Суводи аа! Үүнд бодисатбагийн хөлгөнд үнэхээр орогсод бээр энэ мэт хамаг номыг мэдэн үйлд, үзэн үйлд, санан үйлдэх бөлгөө. Хэрхэж номд хуран мэдэхүйд оршил үгүйеэ мэдэн үйлдэхүй. Тэр юуны тулд хэмээвээс Суводи аа! Номд хуран мэдэхүйг хэмээгдэх нь түүнийг хуран мэдэхүй үгүйд Түүнчлэн ирсэн бээр номолсоны тулд бөлгөө. Тиймийн тулд номд хуран мэдэхүйг номд хуран мэдэхүй хэмээгдэхүй болой. Бас Суводи аа! Бодисатба махасатба алин бээр цаглашгүй тоолошгүй ертөнцийн орон нугуудыг долоон зүйл эрдэнээр машид дүүргэн үйлдэж өглөг өгснөөс язгууртны хөвгүүн ба язгууртны охин алин бээр билгийн чанад хязгаараа хүрсэн үүнээс адаглаваас дөрвен үгтийн шүлгийн тедийхнийг бичиж барьсан ба хадгалах ба суралцахуй ба хотлыг онон үйлдэхүй ба бусад нугуудад аугаа ихэд үнэхээр машид үзүүлбээс мөнхүү тэр нь тэр шүтээнээс нэн олон тоолошгүй цаглашгүй буяны цогцыг үүсгэх болой. Ямар мэт үнэхээр машид үзүүлмүү хэмээвээс ямар мэт үнэхээр машид үл үзүүлэх түүнчлэн үнэхээр машид үзүүлэх бөлгөө. Тиймийн тулд үнэхээр машид үзүүлэх хэмээгдэх болой. Одон бүргэлзэхүй зул хийгээд илбэ шүүдэр усны цөврүү хийгээд зүүд цахилгаан хийгээд үүл мэт хамаг хуран үйлдсэнийг тэр мэт үзэгдэхүй.

Ялж төгс нөгчсөн бээр тийн хэмээн номолж батадсан орон Суводи хийгээд тэдгээр аяга тахимлаг хийгээд тэдгээр бодисатба нар хийгээд нөхөр дөрвүүл аяга тахимлаг хийгээд эх аяга тахимлаг хийгээд уваш хийгээд убасанз хийгээд тэнгэр хийгээд хүмүүн хийгээд Асури хийгээд үнэр идэштэн сэлтийн ертөнцөс баясалцаж Ялж төгс нөгчсөн бээр номолсонд илт магтав. Хутагт билгийн чанад хязгаараа хүрсэн очир огтлогч хэмээгдэх их хөлгөн судар төгсөв.

Намо вага вади бранза бара мида еэ ум надад дида илиши илиши милиши милиши бинаян бинаян намо вага вади браддам бради ириди ириди мириди мириди шүриди шүриди үшүри үшүри бүюеэ бүюеэ суухаа.

Очир огтлогчийн энэ зүрхэнийг нэгэнтээ урьсанаар очир огтлогчийг түм есөн мянга уншсан лугаа сацуу болох болой.

Ум еэ дарма хэдү брава вахэ хэдүндэ ханда дата гада хаяа бада дэханза ёни рода эвам бади маха шарамана суухаа.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Sep.12.10 6:42 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Энэ судрын бас нэг орчуулга, тайлбар гэмээр юм байна л даа.
Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал хатуу чанд сахил журмаас эмээхгүй.
Тэр дөрөв нь:

*
o Бусдад үлэмж нигүүлсэх сэтгэлээр хандах,
o Залхуу хойрго байдлыг цээрлэх,
o Төрөх үхэхийн орчлонг зүүд гэж ойлгох,
o Үнэн сэтгэлээр Бурхны суу билгийг сэтгэх.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал үнэн үгийн хүч алдрахгүй.
Тэр дөрөв нь:

*
o Үнэн үг нь юмс үзэгдэл хоосон чанартай гэж өгүүлэх,
o Үнэн үг нь сансрын хүлээсэнд дурлах нь зүй бус гэж өгүүлэх,
o Үнэн үг нь их хөлгөнийг үргэлж дээд зам мөр гэж өгүүлэх,
o Үнэн үг нь нүгэл , буянт үйлийн үр шамшигдахгүй гэж өгүүлэх.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал буяны үндэс арвижна.
Тэр дөрөв нь.

*
o Ёс суртлыг сахих,
o Үнэн мэдлэгийг эрэх,
o Өглөг тусламж өгөх,
o Даяанчлах

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал чанга чийрэг болно.
Тэн дөрөв нь:

*
o Гарз хохирлыг хүлээн авах,
o Хараал зүхлийг хүлээн авах,
o Дарлал доромжлолыг хүлээн авах,
o Өвчин зовлонг хүлээн авах.


Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал ариун цагаан номыг цогцлооно.
Тэр дөрөв нь:

*
o Бусдад үйлийн үрийг ухуулах
o Өглөг тусламждаа хариу харамж үл горилох
o Ариун сургаалыг сахин хамгаалах
o Суу билгээр бодь сэтгэлтнүүдийг алдаршуулах.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал гэгээрлийн арван түвшинг эзэмшинэ.
Тэр дөрөв нь:

*
o Буяны үндсийг өнө үүрд үүсгэх,
o Гэм алдаа бүхнээ залруулах,
o Арга ухаанд үлэмж мэргэжих,
o Үйлдэл бүхнээ гэгээрэлд чиглүүлэх.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал арга ухаанд боловсорно.
Тэр дөрөв нь:

*
o Бусдын сэтгэл санаанд зохицох,
o Бусдын сайн сайханд даган баясах,
o Бусдын гэм алдаанд гэмшин харуусах
o Бурхдаас ариун сургаал хүсэх.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал жолоодогч багш болно.
Тэр дөрөв нь:

*
o Үргэлж бусдад сайн сайхныг бэлэглэх
o Өөрийн жаргал цэнгэлийг огоорох,
o Хүлцэл тэвчээрийг сахих,
o Уйдалт залхуурлаас ангижрах.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал төрөл тутамд бодь сэтгэлээ хадгална.
Тэр дөрөв нь:

*
o Орон, цаг бүхний гэгээрэгсдэд залбирах,
o Буянт үйл бүхнээ бусдыг аврах бодь хутагт зориулах,
o Ариун үйлсийн залуурч багшийг шүтэх,
o Их хөлгөнийг ямагт алдаршуулах

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал сэтгэл явдал хоёр нэгдэнэ.
Тэр дөрөв нь:

*
o Хэлбэрдмэл ёс жаягаас ангижрах,
o Аминцар хүсэл эрмэлзлийг огоорох
o Ариун сургаалыг эзэмшихдээ эс уйтгарлах
o Аль эзэмшсэнээ бусдад түгээх.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал эрдэнэт номыг бүтээнэ.
Тэр дөрөв нь:

*
o Их хөлгөний ном нь ховор чухаг тул дээд эрдэнэ гэж ойлгох,
o Их хөлгөний ном нь сэтгэлийн өвчинг анагаах тул дээд эм гэж ойлгох,
o Их хөлгөний ном нь хэзээ ч шамшигдахгүй тул нууц сан гэж ойлгох,
o Их хөлгөний ном нь төгс гэгээрэлд хүргэх тул дээд зам гэж ойлгох.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал гэм алдаанаас хэлтрэх болно.
Тэр дөрөв нь:

*
o Юмсын мөн чанар хаанаас ч ирэхгүй тул шинээр үүсгэхгүйг ойлгох
o Юмсын мөн чанар хаашаа ч буцахгүй тул хуучирч тасрахгүйг ойлгох.
o Юмс үзэгдэл шалтгаан нөхцлөөс хараат тул шүтэн барилдлагыг ойлгох.
o Тусгаар оршигч сэтгэл оюун үгүй тул хоосон чанарыг ойлгох.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал буртгаас ангижрах болно.
Тэр дөрөв нь:

*
o Үнэн зөв ухаарлыг эзэмших,
o Мэдрэхүйн үүдийг хамгаалах,
o Ариун үйлсийн хүчийг эрчимжүүлэх,
o Амар тайван орчныг сонгож, хуран үймээнийг цээрлэх.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал олон нийттэй зохицож чадна.
Тэр дөрөв нь:

*
o Ариун номоор замнахдаа этгээд бус байх,
o Бусдыг үнэн сэтгэлээс хүндлэх,
o Бусдыг зөв зам руу хөтлөвч өөрийгөө үл дөвийлгөх,
o Бусдад ариун сургаал заавч ашиг алдрыг үл эрэх

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал номын өглөгийн үүдийг нээнэ.
Тэр дөрөв нь:

*
o Гэгээн сургаалыг сахин хамгаалах,
o Өөрийн оюуныг гийгүүлж бусдад цацраах,
o Үргэлж дээдсийн үлгэр дуурайл үзүүлэх,
o Ариун бузар хоёрыг өнгөц үл ялгах.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал урьд өмнийн гэмээс болж сайн үйлс алдрахгүй.
Тэр дөрөв нь:

*
o Бусдын гэм алдааг үл сонжих,
o Атаа хорсолтныг ч үргэлж хайрлах,
o Юмс бүхний харилцан хамаарлыг ойлгох,
o Хосгүй гэгээрлийг ямагт санах

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал бусдын үзэл бодолд авталгүй төгс төгөлдөр явна.
Тэр дөрөв нь:

*
o Үргэлж номын өглөгийг түгээх,
o Бусдын гэм бурууг зарлахгүй байх,
o Сурган боловсруулахад мэргэших,
o Юмсын гүн чанарыг танин мэдэх.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал хүсэлт ертөнцөд төрнө.
Тэр дөрөв нь:

*
o Сэтгэлээ уян хатан байлгах
o Буяны үндсийг бататгах,
o Хамаг амьтныг хайрлах,
o Арга билгийн хүч чадлыг эзэмших.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал гэгээрлийн замаас буцахгүй болно.
Тэр дөрөв нь:

*
o Төрөх үхэхийн орчлонг тоо томшгүй үзэвч уйдаж шантрахгүй байх,
o Цаглашгүй гэгээрэгсдэд өргөл төхил ямагт үйлдэх,
o Асрал хайрын сэтгэлийг дуусч дундаршгүй ундраах,
o Цаглашгүй суу билиг дор үргэлж сүсэглэх.



Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал бурханлаг мөн чанарыг нээх болно.
Тэр дөрөв нь:

*
o Хамаг амьтныг гэсэн хүсэл зоригоо үл умартах,
o Өгөөмөр байдлыг эрхэмлэх,
o Шаргуу байдлыг эрхэмлэх,
o Гэгээрлийн замыг гүнзгий сэтгэлээр судлах.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Jan.18.15 3:11 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Бизнессийн очир огтлогч гэж байдаг. Тэр судрыг энд оруулвал сайн байна.


Top
   
PostPosted: Jan.30.15 11:59 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 18 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited