#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.22.18 9:41 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 23 posts ] 
Author Message
PostPosted: May.29.10 11:26 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
1777 онд хүмүүний 60 насны цөвүүн цаг эхэлжээ. үүнээс 60 жил тутам 1 жил хорогдсоор 2377 онд 50 насны цөвүүн цаг ирмой гэжээ. энэ мэтээр 10 нас хүртэл багасч хүмүүний нүгэл болоод зовлон туйлдаа хүрч бараг бүх хүмүүн үхэж цөөхөн хэдхэн хүн үлдэх үед хүний бие 1-2 төө орчим морь нь хүдрийн чинээ хамгийн сайн хувцас нь цэмбээр хийгдсэн хүүхдүүд төрөхөд 10 насаа гүйцээж наслах болтугай гэж ерөөл хэлдэг болсон бурханы номыг хүсэвч үл олдох үл дуулдах үед 15 наст Майдар бурхан заларч хатсан гол шиг болсон бурханы шашныг дээшлүүлэн хүмүүний нас цаашид 60 жил тутам нэг нэгээр нэмэгдсээр 80000 хүрэх болно гэж номонд өгүүлсэн байдаг. энэ талаарх санаа бодлоо энд хуваалций ...

_________________
чавхны холбооны тэргүүн


Last edited by myagaa8441 on Jun.26.10 11:40 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.29.10 11:39 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.15.09 6:55 am
Posts: 1796
Location: Авгай амралтанд явсан.Цэрмаагийн мэнгэтэй урууланд хошуугаа наагаад эрхэлж бна.
Шамбалын дайнд бэлтгэж Майдар бурхнаан залраxыг хүлээнэм
Одоо цаг бага байна даа ердөө 2500 хан жил үлдчихлээ

_________________
Ах нь намдаа итгэдэг хүн !


Top
   
PostPosted: May.29.10 11:48 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Mar.01.05 1:43 pm
Posts: 9772
Location: харанхуй орчлонд нэг ч гэсэн зул бадамлан асах болтугай.
энэ талаар богдсын бошго гэж Пүрэвбат ламын хөрвүүлсэн номыг уншвал илүү ойлгох байх.

_________________
0 хязгаар мөн үү.


Top
   
PostPosted: May.31.10 1:11 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Богдын бошгууд их сонирхол татаад байгаа юм. Онлайн хэлбэрээр олддог болов уу? Монголд байсан бол нэгийг аваад онлайн болгомоор санагдаад байгаа юм.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: May.31.10 7:27 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Mar.01.05 1:43 pm
Posts: 9772
Location: харанхуй орчлонд нэг ч гэсэн зул бадамлан асах болтугай.
viewtopic.php?f=191&t=136438&start=0

_________________
0 хязгаар мөн үү.


Top
   
PostPosted: Jun.27.10 12:45 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Их Монгол оронд уламжлагдсан Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд номноос... 170-р талаас
Энэ мэт Амгаланаа ажирсан Намсиг бурхан
Анхдугаар галавт номын хүрдийг Орчуулан ном номлосон бөгөөд
Тэр маш олон шавь нартай байчихуй.
Нэгэн өдөр Намсиг бурхан бээр
Тэрхүү шавь нартаа ийн хэмээн номлосон ажгуу.
Шар хятад, Хар хятад хэмээх
Хоёр их улс гарч тогтох буй
Түүний дунд Монгол гэж улс тогтох буй
Тэр улс буурай учир
Маш их зовлонг эдлэх бөгөөд
Нэн ялангуяа хорвоо ертөнцөд
Цөвүүн цаг болж эхлэхэд
Бүр ч их зовлон эдлэх учиртай
Би бээр их зовж баймой.
Гэвч тэр үед миний олон шавь нарын дотроос
Зовлонт тэр орны хамаг амьтныг даагч
Тэдний эзэн болох хүн та нарын дотор
Буй хэмээн санаж баймой.
Учир иймд тэрхүү Монгол гэгч улсыг
Хэн чинь дааж авах буй хэмээн
Шавь нарын дотор зарлиг болоход
Хэн ч хариу зарлиг болсон үгүй байв.
Маргааш нь бурхан бээр шавь нартаа
Миний зарлиг болсон ёсоор
Монголын эзэн болох хүн хэн баймой хэмээн
Дахин зарлиг болсонд
Довтаймэд хэмээх нэртэй
Маш их бяр тэнхээ бүхүй шавь бээр
Би даагч эзэн болъё гэж хариу болсонд
Бурхан бээр машид их баясан
Бас ийн зарлиг болов.
Тийм бөгөөс Довтаймэдийг даагч
Хаалт өлзий болох хүн хэн баймой хэмээхэд
Хэн ч хариу үл өгүүлсэнд Бурхан маш их чилээрхэж
Шөнийн хоногоор муудах болсон баймой.
Гэтэл олон шавь нар маш ихэд гайхаж
Багш яагаад ингэж чилээрхэн баймой хэмээн
Учрыг олж ядан байчихуй.
Нэгэн өдөр дөрвөн шавь нар
Манз цай уух зуураа багш өглөө бүр
Довтаймэдэд туслах хүн байна уу? гэж
Зарлиг болж шаардаад байх боллоо гэж
Харилцан ярилцахуй үест нэгэн бээр нь
"Би туслах хаалт өлзий болно" хэмээн
Санаа шулуудан өгүүлэхүйд нөгөө гурав нь
"Чамайг тэнд очиж төрөл авбал
Бид бас авмуй" хэмээчихүй.
Тэр дөрвөн шавь маргааш
Бурханд бараалхаж байхуйд
Ном сонсогч олон зуун шавь нар
Цугларч бүрэн гүйцмэгц Бурхан бээр
Бас урьдын зарлиг ёсоор
Монголын оронд эзэн болж очих
Довтаймэд дор хаалт өлзий болж очих
Шавь нар байна уу хэмээхэд
Нөгөө дөрөв босч "бид, бид очьё" гэхэд
Бусад олон шавь нар цөмөөрөө
"Бид хамт төрьюү" хэмээжээ.
Тэр олон шавь нарын хэлсэн үгийг
Бурхан сонсож, машид баясахуйд улмаар
Анх очьё гэж ам авсан дөрвөн шавь босч
Бурханд мандал өргөж, ерөөл тавьсан бөгөөд
Тэр өдрөөс эхлэн бурханы лагшин
Улам сайжирч сайн болсон гэдэг.
Энэ учраас Монгол улс хэзээ нэгэн цагт
Эзэнтэй гэж гуйвалт үгүй бодоод
Тэрхүү эзэн болсон Богдодоо
Чин үнэн сүсгээр залбирч явбал
Хамаг аюул зовлонгоос гэтэлж
Олон тоо томшгүй төрөлдөө
Сайн төрөл олж байх нь
Дамжиг үгүй хэмээн нотолчихуй.
Энэ мэт та бээр урьд цагт
Сайваар ажирсан Намсигийн өмнө
Тахилын чуулганг далай мэт өргөж
Умар хойт зүгийн таван цөвийн амьтны
Дээд удирдагч болох боди сэтгэлийг үүсгээд
Эдүгээ хүртэл элдэв олон хувилгаан лагшинаар
Энэлэнт олныг номоор номхотгон
Бусад амьтны төлөө буй бүхнээ болон
Амь биеэ харамгүй олонтоо өргөөд
Холхи ирээдүйд Огторгуйн дусал хэмээх
Онц бурхан болохуй цагтаа
Оломгүй сүсгээр дээдлэн тахисан
Онцгой барилдлагатай хүмүүн бүхнийг
Охь манлай нирваанд хөтлөхийн
Омтгойгүй эш бошгыг үзүүлсэн
Огтоос хуурмаггүй авралын орон
Оройн дээд танд залбирмуй
Ариун байх аваас хамаг зовлон
Санасан төдийгөөр арилж
Амгалан жаргалан бүхэн гармуй
Урьд урьдын ба энэ насанд
Харанхуй мунхагт түйдэж үйлдсэн
Арван хар нүглийг чин сүжгээр
Наминчилсан төдийгөөр арилгаж
Туулсан бурхан, ламдаа бүгд залбирч
Чин сүжигт барьж чадсанаар
Богд ламаасаа хагацалгүй төрөл авч
Түүний дэргэд шагшаабад сахигч
Сайн төрөлхтөн болон төрөхийн ерөөл тавьцгаа.
Ум сайн амгалан болж
Өлзий хутаг орших болтугай.
Ум ма ни бад мэ хум.
Хонсим бодисадуа Жанрайсиг өршөөтүгэй.
Лам өршөөтүгэй.
Буяны чуулган цаглашгүй хурах болтугай.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.27.10 1:01 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Жаран насны цөвүүн тэр цагт
Эмсийн зүрхэнд хатан ад орсноор:
Өөрийн эрээс үл айх, өглөг өгсөн эрийг шүтэх
Эцэг эх хоёрыг үл хүндлэх, эр нөхрөөр зарц хийх
Бурханы дүрийг үзэвч үл бишрэх
Будаг шунхагт хайрцаг дор үлэмж баясах
Лам хувраг дор үл бишрэх, толинд нүүрээ засах,
Торго магнаг, алт мөнгөөр биеэ чимэн
Тойн хуврагуудын хийд дор ороод
Тачаалт сэтгэлийг төрүүлэх
Ташимгай үг хэлэх нь шаазгай мэт
Суухдаа ор дэвсгэр дээр сандайлах
Инээхдээ гэдрэг савах
Хуврагуудыг орж гарахад хөлөө үл татах
Дуу наадмаар гэрээ дүүргэж шуугиулах
Уурлаваас хүүхдээ зодон, цухалдах нь чоно улих мэт
Явах нь тэрэг мэт, идэх нь үхэр мэт
Сүсэг бишрэлийг үл мэдэх
Шүр сувд дор үлэмж шунах
Амаан үл татах, ах дүүдээ жигшигдэх
Эр юүгээн голох
Энэ тэр хоёрыг хэсэн явж буцан ирж
Эх юүгээн зовоож төрхөмдөө
Буг болон жигшигдэх хүүхнүүд их гарна.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.27.10 1:18 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Тэр цагт лам нарт албин зэтгэр орсноор:
Сэтгэлээ үл засах бөгөөтөл биеэ засах
Энэ хойт заяаны замыг үл засан, суух гэрийг засах
Өөрийн эрхийг үл олсон атал
Хүний хойт мөрийг заах
Идэхийн төлөө лам болох, авахын төлөө сахил авах
Өглөө эрт ном номлогчид
Үдийн цагт худалдаа хийх
Үдшийн цагт архи уух
Шөнийн цагт эм лүгээ амраглах
Номыг үл номлох, төр дор тэмцэх
Авахад шунах, өгөхдөө харамлах
Эрхийг элдвээр чимж хүзүүндээ зүүх
Чавир юмыг үл хэрэгсэн орхимжоор бүс хийх
Эрдэм сурснаа хөөрөх
Сахил санваар аваад шарх сорви гаргах
Дотроо нигүүлсэх сэтгэл үгүйгээр үл барам
Ерийн хар хүнээс дээр үгүй явах
Амьтны тусыг үл бодох, алах нядлахыг үл өрөвдөх
Хоосон ертөнцийг мөнхөд санах
Хоёр заяаг худал гэж бодох
Эцэг эхээ зэмлэх, эд таваараа харамлах
Будангуй сэтгэл төрөөд бурханыг үл санах
Эрх зэргийг горилж элдвийг егүүтгэн
Эрдэм бишрэлийг үл сурах
Эрдэмтэй ламд үл шүтээд
Эрдмийн тивээс гар хоосон буцмуй хэмээжээ.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.27.10 3:02 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Богдын Бошиго-д Ирээдүйн иш үзүүлсэн талаар тодорхой зул хэмээх номлолд
Ийм 10 зүйлийг онцгойлж тэмдэглэж авч уншиж байсан юм байна гэхдээ номон дээр нь маш дэлгэрэгүйн бичсэн байна лээ дор бүрээ тайлбар нь байна лээ.
Ариун бус арван сэтгэлийн үүднээс
Нисваанисын эрхэн дор ормуй. амьд бүхэн хөөрхий
Хүмүүн суудаг орон бүхэнд цусан гол урсана. Үр тариа боловсрохгүй.. Замд явах хүн бүхэн зовлонг ихээр амсана.
Замд явах хүмүүн үзэгдэхгүй болно. Элдэв зүйлийн араатан гөрөөс айл хот балгадаар дүүрнэ. Хааны төр, орон байшин хүртэл хоосон болно. Хүмүүс тус тусдаа байх боловч
сууж чадахгүй болно. Хүүрээр хооллогч араатнууд хаа боловч тасрахгүй үзэгдэх.
Бирд, ад чөтгөр хот балгасаар дүүрнэ.
Бузар арвын үүднээс энэ мэт гарна


Top
   
PostPosted: Jun.27.10 3:10 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13845
Location: above
2003 мяагаа 2 сэпэвээ дэлгэрүүлээд бгаарай өшөө
сонирхолтой сайхан бна
уншигчийн суудалд :l2:


Top
   
PostPosted: Jun.27.10 3:12 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Мийгаа чи бүүр дэлгэрэнгүй тайлбараар тавиад өгөөрэй хармаар байна Тэгээд бурханч лам Пүрэвбат-н Бошиго-н тухай айлдсан айлдвараас өөр мэдээлэл байн уу? 2 жилийн өмнө л тэрийг сонсож уншиж байсан
Бас үүнтэй холбогдуулан хэд хэдэн багшаас асууж байсан юм байна Гэхдээ хүмүүсийн тавих мэдээлэлийг харж уншмаар байна Өөр шинэлэг сонирхолтой байх хүмүүс мэддэг бол Бурханч лам Пүрэвбат багш-н айлдсан бошиго-н тухай номноос арай өөр мэдээлэл оруулж өгөөрэй Уншаад байхаар огт мэдэхгүй мэдээлэл хүртэл бичсэн ажиглагдаж байсан болохоор сонирхолтой байна
Энэ доор хагацахын зовлон хэмээх нь ингэж хэлжээ
Замд явах есөн түмэн хүмүүсийн дотроос Есөн мянга нь үхнэ. Ирээдүй муу цаг хүрээд ирэх цагт Газрын үр шим, үндэс жимс барагдах Догшин ширүүн хуй салхи, мөндөр тэргүүтэй Муу гамшигт юмс олон болно. Араатан, гөрөөс, могой зэрэг явах замыг хаах болно. Амьтан бүхний зовлон илт нүднээ үзэгдэх болно. Сайн, муу хоёрыг ялгаж үйлдэх Номун хаан бээр Зарлигаар их, бага хоёр түшмэдэд тушаалыг өгч Хүн төрөлхтний орныг Захиран гэсгээхийг даалгана. Бас ч газар дэлхий, гэгээн сансрын Тэнгэр, лус, ягчис нугууд хуралдаж Тэдний захирамж тушаалаар газар ертөнцөд байгаа Муу язгууртан хүмүүн бүхнийг Агшин нэгэнд үгүй хийх цаг болно. Тэр цагт суулгын хэмжээтэй жижиг таван аяга Үр тарианы үнэ болбол нэг лан мөнгө хүрнэ. Тэр цагт Авид бурханы хувилгаан Эрхэт нигүүлсэгч бээр Амьтны тусын тулд өөрийн Их, бага хоёр түшмэдийг захиран Дээд доорд орныг хамгаалуулна


Top
   
PostPosted: Jun.27.10 3:15 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jan.26.10 7:52 pm
Posts: 555
Location: Өршөөлгүй өрсөж ал даварсан хүн болгоныг дарааллан амийг нь ав
apex wrote:
энэ талаар богдсын бошго гэж Пүрэвбат ламын хөрвүүлсэн номыг уншвал илүү ойлгох байх.

Ter ih zugeer nom bn le :wd:

_________________
R.I.P


Top
   
PostPosted: Jun.27.10 3:17 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
genee wrote:
2003 мяагаа 2 сэпэвээ дэлгэрүүлээд бгаарай өшөө
сонирхолтой сайхан бна
уншигчийн суудалд :l2:


Мийгаа надаас илүү байх би шинэлэг сонирхолтой ойлгомжтой хэлбэрийг хайж байна Бурханч лам Пүрэвбат багш-н Бошиго-н тухай-с арай өөр байвал
Мийгаа-г гуйгаад сууж байна зав байвал дахиж орж ирээд харнаа


Top
   
PostPosted: Jun.27.10 3:24 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13845
Location: above
ай? кхх
гуйх н яахуу
цаадхаа хатгаад маргаад бай тэгүүл илүү баримт сэлт олж ирж
ном этрийг бүтнээрэн оруулхийг байг гэхгүй :hihi: :razz:


Top
   
PostPosted: Jun.27.10 1:43 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд номын 32-р тал...
Хүүхдүүдэд тийрэн зэтгэр шунан орсноор:
Ном заахад үг тоохгүй, бие нь бага хэрнээ үг нь их
Түүгээр барахгүй ихэс ба өвгөд эмгэдийг үг хэлэхэд
Өмнөөс нь гүрдэлцэн дайран доромжлох
Хэрцгий догшин дүрийг үзүүлэн айлгах
Босоо шээх хийгээд явж идэж уух
Мал ба ямар нэг ажилд зарваас өвчин туссан мэт
Өөрийн дур авьяасаар тоглохдоо тийрэн мэт
Түлш усыг үл зөөх, хов живийн үгэнд дуртай
Түүнээ дамжуулахдаа авьяастай
Хорин нас хүрэхгүй хулгай хийх, худал хэлэх
Эцэг эхээ зовоох ба өр шир хийж өөрөө зовох
Эцэг эхийн өгсөн өмчийг бараад гуйранч болох
Номд үл дурлах хэрнээ наадамд үлэмж баясах
Эрх нь ихдээд эцэг эхээс үл айх
Энэхүү муу үйл явдлаа өөрөө үл мэдмүй хэмээсэн ийм цаг үе аль хэдийнээ иржээ гэжээ.
жич: Тэвчээргүй гэдгийг минь хэлж байгаад баярлалаа. уучлаарай цаашдаа энэ талаар анхаарнаа. :mrgreen:

_________________
чавхны холбооны тэргүүн


Last edited by myagaa8441 on Jun.27.10 1:50 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.27.10 1:44 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
genee wrote:
2003 мяагаа 2 сэпэвээ дэлгэрүүлээд бгаарай өшөө
сонирхолтой сайхан бна
уншигчийн суудалд :l2:

2003-06-06-ын бичлэгүүд сонирхолтой байдаг.
geneed бид хоёрын бичлэгүүдийг анхааран уншиж байгаад баярлалаа. Элдэв алдаатай эндүү ташаа зүйлс байвал хэлж байгаарай. тэгвэл их баярлах болноо.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.27.10 1:53 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Шинэлэг зүйл тавиарай Хармаар байна


Top
   
PostPosted: Jun.29.10 1:29 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Oct.09.08 7:20 pm
Posts: 5
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
:)


Top
   
PostPosted: Jul.02.10 1:15 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд номын хэсгээс.....
Өвгөд хөгшид дор газар усны зэтгэр орсноор:
Хөдлөхдөө залуу мэт
Залбирах ба үхэхийг үл санах
Наадам тачаангуй дор үлэмж дуртай
Харамлан хадгалах авьяас ихтэй
Ном шашны дурьдваас
Тэр ямар тус байнам хэмээн уурлах
Сайн хоол дурьдваас инээж баясах
Өлсвөөс өтөлснөө дурьдах
Үнэн гурван эрдэнэ дор сүсэглэхийг мэдэхгүй
Үр хүүхдээ үхмүй хэмээн айлгах
Энэ бие нь өтлөвч хорон үгээ үл орхих
Зөнөглөх цагт хүрвээс зөөлөн хоол шүтэх
Өнөө маргаашгүй үхэхээ мэдсээр атал
Мэргэн сайн ламд хойт мөрөө үл даатгах
Залуу цагт баян боловч буян үл үйлдмүй
Барагдах цагтаа ах дүүгээ аргадавч
Хайхрах үгүй ганцаар үхэж одмой.
Чавганц нарт бэрдийн зэтгэр орсноор:
Шашин номыг үл хүндлэх
Шар улаан дээл өмссөн сайн ламыг дайрах
Санаанд үгүй явдлаар явах
Эрхэм ачит зургаан үсгийг уншихгүй
Эрдэнээр чимсэн эрхийг бариад
Энэ тэр хоёрыг муулах
Шар харын завсарт болсон шашин төр хоёрт хүрэх
Залуу цагийн аашийг үл орхин
Заяаны хилэн тачаал шиг санан уурлан бухимдах
Залуусын явдлыг үзээд заяаны авьяасаар
Зэтгэр хийх нь маш олон болмуй хэмээжээ.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.02.10 5:45 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бурханч лам Пүрэвбат-н Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд энэ номонд маш их дэлгэрэнгүй бичсэн зүйл. Эндээс уншиж байсан зүйлсээ Мийга-н адилаар бичье
Гурван эрдэнэ доор мөргөх ёстой гэж байсан. Гурван эрдэнэ юу вэ? гэвэл
Лам Ном Бурхан гурав байна
Тэгээд Гурван цагийн их бурхадад мөргөх ёстой гэсэн байдаг
Энэ нь Ялж нөгчсөн Шагжамүни Од-Сүрэн Майдар бурхадад мөргөх ёстой хэмээнэ
Ялж нөгчсөн Шагжамүни дор мөргөмүй
Үүний бие, сэтгэл,хэл гурав богд ажгуу. Энэ гуравт мөргөвөөс гурван муу заяанд үл унамой гэжээ. Үргэжилэл бичнээ.... дараа


Top
   
PostPosted: Nov.12.10 12:09 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
ер нь ямартаа энэ цаг бол цөвүүн цаг гэдэг нь эхлээд 233 жил болж байгаа үе нь юм байна. сайн хүмүүс сайн явахгүй муу хүмүүс муу явахгүй болоод л байх шиг байна. Тэхдээ урьд хийсэн үйлийн үрээр ийм цагт төрчөөд бусдыг муулаад ч яахав. хэхэ. өөрөө ч гэсэн ер нь бараг муу хүн болж таараад байх шиг. :haha:

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Nov.12.10 12:31 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
myagaa8441 wrote:
Их Монгол оронд уламжлагдсан Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд номноос... 170-р талаас
Энэ мэт Амгаланаа ажирсан Намсиг бурхан
Анхдугаар галавт номын хүрдийг Орчуулан ном номлосон бөгөөд
Тэр маш олон шавь нартай байчихуй.
Нэгэн өдөр Намсиг бурхан бээр
Тэрхүү шавь нартаа ийн хэмээн номлосон ажгуу.
Шар хятад, Хар хятад хэмээх
Хоёр их улс гарч тогтох буй
Түүний дунд Монгол гэж улс тогтох буй
Тэр улс буурай учир
Маш их зовлонг эдлэх бөгөөд
Нэн ялангуяа хорвоо ертөнцөд
Цөвүүн цаг болж эхлэхэд
Бүр ч их зовлон эдлэх учиртай
Би бээр их зовж баймой.
Гэвч тэр үед миний олон шавь нарын дотроос
Зовлонт тэр орны хамаг амьтныг даагч
Тэдний эзэн болох хүн та нарын дотор
Буй хэмээн санаж баймой.
Учир иймд тэрхүү Монгол гэгч улсыг
Хэн чинь дааж авах буй хэмээн
Шавь нарын дотор зарлиг болоход
Хэн ч хариу зарлиг болсон үгүй байв.
Маргааш нь бурхан бээр шавь нартаа
Миний зарлиг болсон ёсоор
Монголын эзэн болох хүн хэн баймой хэмээн
Дахин зарлиг болсонд
Довтаймэд хэмээх нэртэй
Маш их бяр тэнхээ бүхүй шавь бээр
Би даагч эзэн болъё гэж хариу болсонд
Бурхан бээр машид их баясан
Бас ийн зарлиг болов.
Тийм бөгөөс Довтаймэдийг даагч
Хаалт өлзий болох хүн хэн баймой хэмээхэд
Хэн ч хариу үл өгүүлсэнд Бурхан маш их чилээрхэж
Шөнийн хоногоор муудах болсон баймой.
Гэтэл олон шавь нар маш ихэд гайхаж
Багш яагаад ингэж чилээрхэн баймой хэмээн
Учрыг олж ядан байчихуй.
Нэгэн өдөр дөрвөн шавь нар
Манз цай уух зуураа багш өглөө бүр
Довтаймэдэд туслах хүн байна уу? гэж
Зарлиг болж шаардаад байх боллоо гэж
Харилцан ярилцахуй үест нэгэн бээр нь
"Би туслах хаалт өлзий болно" хэмээн
Санаа шулуудан өгүүлэхүйд нөгөө гурав нь
"Чамайг тэнд очиж төрөл авбал
Бид бас авмуй" хэмээчихүй.
Тэр дөрвөн шавь маргааш
Бурханд бараалхаж байхуйд
Ном сонсогч олон зуун шавь нар
Цугларч бүрэн гүйцмэгц Бурхан бээр
Бас урьдын зарлиг ёсоор
Монголын оронд эзэн болж очих
Довтаймэд дор хаалт өлзий болж очих
Шавь нар байна уу хэмээхэд
Нөгөө дөрөв босч "бид, бид очьё" гэхэд
Бусад олон шавь нар цөмөөрөө
"Бид хамт төрьюү" хэмээжээ.
Тэр олон шавь нарын хэлсэн үгийг
Бурхан сонсож, машид баясахуйд улмаар
Анх очьё гэж ам авсан дөрвөн шавь босч
Бурханд мандал өргөж, ерөөл тавьсан бөгөөд
Тэр өдрөөс эхлэн бурханы лагшин
Улам сайжирч сайн болсон гэдэг.
Энэ учраас Монгол улс хэзээ нэгэн цагт
Эзэнтэй гэж гуйвалт үгүй бодоод
Тэрхүү эзэн болсон Богдодоо
Чин үнэн сүсгээр залбирч явбал
Хамаг аюул зовлонгоос гэтэлж
Олон тоо томшгүй төрөлдөө
Сайн төрөл олж байх нь
Дамжиг үгүй хэмээн нотолчихуй.
Энэ мэт та бээр урьд цагт
Сайваар ажирсан Намсигийн өмнө
Тахилын чуулганг далай мэт өргөж
Умар хойт зүгийн таван цөвийн амьтны
Дээд удирдагч болох боди сэтгэлийг үүсгээд
Эдүгээ хүртэл элдэв олон хувилгаан лагшинаар
Энэлэнт олныг номоор номхотгон
Бусад амьтны төлөө буй бүхнээ болон
Амь биеэ харамгүй олонтоо өргөөд
Холхи ирээдүйд Огторгуйн дусал хэмээх
Онц бурхан болохуй цагтаа
Оломгүй сүсгээр дээдлэн тахисан
Онцгой барилдлагатай хүмүүн бүхнийг
Охь манлай нирваанд хөтлөхийн
Омтгойгүй эш бошгыг үзүүлсэн
Огтоос хуурмаггүй авралын орон
Оройн дээд танд залбирмуй
Ариун байх аваас хамаг зовлон
Санасан төдийгөөр арилж
Амгалан жаргалан бүхэн гармуй
Урьд урьдын ба энэ насанд
Харанхуй мунхагт түйдэж үйлдсэн
Арван хар нүглийг чин сүжгээр
Наминчилсан төдийгөөр арилгаж
Туулсан бурхан, ламдаа бүгд залбирч
Чин сүжигт барьж чадсанаар
Богд ламаасаа хагацалгүй төрөл авч
Түүний дэргэд шагшаабад сахигч
Сайн төрөлхтөн болон төрөхийн ерөөл тавьцгаа.
Ум сайн амгалан болж
Өлзий хутаг орших болтугай.
Ум ма ни бад мэ хум.
Хонсим бодисадуа Жанрайсиг өршөөтүгэй.
Лам өршөөтүгэй.
Буяны чуулган цаглашгүй хурах болтугай.

Зургаадугаар банчэн богд Гэлүгнамжал, Жэвзүндамба хутагт, 13-р Далай лам Түвдэнжамц, Сажа богд, Дамбийжалцан богд нар, бусад богд хутагт хувилгаад, Дарь эх нарын хамтаар 1892 онд нэгэн их чуулган хуралдуулснаа дэлхийн таван хаадын зөвлөгөөн хэмээн нэрлэжээ.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jan.30.15 12:20 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 23 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited